Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2016/00582

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2016/00582

Улаанбаатар хот

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 14-1162 тоотод оршин суух Ж.Ч.Х-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч овогт С.Тын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 38-75 тоотод оршин суух К.Г.Ё холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын-7-ын 203 тоотод оршин суугч С.С.Т миний үйлчлүүлэгч БНСУ-ын иргэн нь Ж.Ч.Х нь нутаг нэгт К.Г.Ётой 2014 онд танилцаж хамтарч ажиллахаар болж улмаар 2014 оны 07 сарын 31-ний өдөр яаралтай мөнгөний хэрэг болоод гээд 6.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би түүнд итгээд 6.000.000 төгрөг зээлсэн. Дараа нь дахин барилгын ажил гүйцэтгэж надтай хамтран ажиллаж байхдаа 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр түүний хамт ажиллаж байсан ажилтан нь эмнэлэгт хэвтэж мэс заслын хагалгаанд орох боллоо, 4.000.000 төгрөг зээлээч гэхээр нь дахиад л түүнд 4.000.000 төгрөг зээлсэн. Ингэж дээрхи 10.000.000 төгрөгийг зээлэх үед хажууд орчуулагч Буянхишиг байсан.Ингээд 2015 оны 04 сарын 04-ний өдөр мөн барилгын ажил эхлүүлэхэд 20.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр өөрөөр нь гарын үсэг зуруулаад мөн л өгөөд явуулсан. Гэтэл тэр ажилч хийсэн юм байхгүй надаас зээлсэн дээрхи нийт 30.000.000 төгрөгөө өгөлгүй өнөөдрийг хүртэл зугтаж нэг ч төгрөг түүнээс гаргуулж авч чадаагүй тул дээрхи 30.000.000 төгрөгийг Ж.Ч.Хаас гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөлслөн ажиллуулсаны хөлс 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө ү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К.Г.Ё, Ж.Ч.Х нар нь Шангри ла барилгын ажилд хамтран ажиллаж байсан нь үнэн. Энэ ажлын хүрээнд барилгын ажил гүйцэтгэх хөлс, бараа материал зэрэгт мөнгө төгрөг өгч, авах асуудал байсан. Түүнээс биш зээл тооцооны үүрэг үүсээгүй. Зээлийн гэрээ гэх бичиглэл нь огнооны хувьд дараалал алдагдсан, гарын үсэг зурсан гэж үзэж байгаа бол энд зээл өгч байгаа гэсэн ойлголт огт төрөхгүй байна. Харин барилгын ажилд хамтран ажиллах үүднээс 20.000.000 төгрөг өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгү байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ч.Х нь хариуцагч К.Г.Ёд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой харилцаа, мөн зээлийн харилцаан үүсч байсан ба нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 101.400.000 төгрөг шилжүүлж байсан болох нь баримт, талуудын тайлбаар тогтоогдож байна. /хх-ийн 7-8 дахь тал/

 

Барилгын ажлын төлс төлсөн баримтын эх нь хавтаст хэрэгт авагдсан, мөн түүний баталгаат орчуулга хийгдсэн, хариуцагчийн талаас гарын үсэг мөн эсэх дээр шинжээч томилуулах, түүнийг тогтоолгох хүсэлтийг гаргаагүй тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дугаар зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан гэж үзэж нотлох баримтын хэмжээнд шинжлэн судалсан болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Ч.Х нь хариуцагч К.Г.Ёоос зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Талуудын хооронд шилжүүлсэн гэх 101.400.000 төгрөгөөс хариуцагч К.Г.Ёд зээлд гэж зориулалтыг нь дурдаж 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 6.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 4.000.000 төгрөг зээлж байсан К.Г.Ёд барилгын ажлын төлс төлсөн баримт, гэрч Р.Буянхишигийн мэдүүлгээр тогтоогдов.

 

Гэрч М.Гансүх шүүхэд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр К.Г.Ёд 20.000.000 төгрөг өгч байсан, ямар зориулалтаар өгснийг мэдэхгүй гэх тайлбараас үзвэл ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд өгсөн, эсхүл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гэрээний үүргийн гүйцэтгэлд мөнгө шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, зээл олгосон байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч К.Г.Ёоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ч.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.000.000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч К.Г.Ёоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ч.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.000.000 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. ؿ 120 120.2- , .

 

3. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч К.Г.Ёоос 174.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Ч.Хд олгосугай.

 

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР