| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 102/2016/05196/и |
| Дугаар | 811 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 811
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****
Хариуцагч: **** /РД
Зээлийн гэрээний үүрэгт нийт 131 944 344 /зуун гучин нэгэн сая есөн зуун дөчин дөрвөн мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагч ****, түүний өмгөөлөгч ****, нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ****нь 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр **** 1490009153 дугаартай зээлийн гэрээ, 140009153-01 тоот барьцааны гэрээ, 1700000757 тоот баталгаат ипотекын гэрээ, 1490009153-02 тоот фидуцийн гэрээ, 1490009153-03 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулан 90 000 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 25.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд: **** хувийн сууц, **** газар, ****хувийн сууц, **** газар, ****хувийн сууц, ****газар, ****газар, **** автомашин, **** автомашин, **** ачигч,**** ачааны зориулалттай автмашин,**** ачааны автомашин зэрэг болно. Мөн 140009153 дугаартай зээлийн гэрээнд эхнэр **** нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд хариуцагч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг эргэн төлөх үүргээ эхний сард 2014 оны 12 дугаар сард 2 172 600 төгрөг төлбөр төлөөд 2015 оны 1дүгээр сарын 19-ний өдрөөс хойш зээлээ төлөлгүй 479 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн. Зээл болон барьцааны гэрээнд заасан эрхийнхээ хүрээнд банкнаас барьцаа хөрөнгийн чанар байдлыг үзэхээр очиход **** хувийн сууцыг нураасан, автомашинуудыг хөдөө орон нутагт байгаа гэсэн шалтгаанаар үзүүлэхээс татгалзсан зэрэг нь зээлийн гэрээний 3.2.4, барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээний 4.2.1-д заасан үүргээ зөрчиж байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл тооцсон М.Энхтайваны зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөр нь үндсэн төлбөр 9 000 000 төгрөг, хүү 32 561 975 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 288 586 төгрөг, нотариатын зардал 61 500 төгрөг, нийт 123 912 061 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Иргэний хэрэг үүсгэсэн ч 2016 оны 9 дүгээр сарын 6-ны байдлаар тус хэрэг шийдвэрлэгдээгүй байгаа тул энэ хүртэл хугацааны зээлийн хүү 7 443 124 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 589 159 төгрөг, нийт 8 032 283 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нийт нэхэмжлэлийн шаардлага 131 944 344 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Хариуцагч ****, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ****тай 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зээлийн болон барьцааныг гэрээнүүдийг байгуулж 90 000 000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд 7 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 5 ширхэг хөдлөх хөрөнгө барьцаалсан. Зээлийн эргэн төлөлтөөс 2 172 600 төгрөгийг нэг удаа төлсөн нь үнэн. Гэрээний хугацаа 4 жил буюу 48 сарын хугацаатай, 2018 оны 11 дүгээр сард дуусахаар байгаа бөгөөд бид 2017 оны 4 дүгээр сард багтаан төлбөл зохих зээл хүүгээ төлж дуусгах бодолтой байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаа нэмэгдүүлсэн хүү шаардрах эрхтэй байхад нэхэмжлэгч гэрээгээ дангаар цуцалж байгаа тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм. Зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нь итгэмжлэлийн үндсэн дээр барьцаалсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан төлөөлөгч төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгээ хэлцэл хийхийг хориглосон зохицуулалттай харшилж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт нийт 123 912 061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон 8 032 283 төгрөгөөр ихэсгэж, 131 944 344 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Талууд 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 1490009153 дугаартай зээлийн гэрээ, 140009153-01 тоот барьцааны гэрээ, 1700000757 тоот баталгаат ипотекын гэрээ, 1490009153-02 тоот фидуцийн гэрээ, 1490009153-03 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулан, зээлдэгч нар нь нэхэмжлэгч Хас банкнаас 90 000 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 25.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн байх бөгөөд гэрээ байгуулсан, зээлийн төлбөрт 2 172 600 төгрөгийг нэг удаа төлсөн, өөр төлбөр хийгээгүй, энэхүү үйл баримтын талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчийн болон бусдын өмчлөлийн **** хувийн сууц, **** газар, **** хувийн сууц,**** газар, **** хувийн сууц, **** газар, **** газар, **** өөрөө буулгагч автомашин, **** өөрөө буулгагч автомашин, **** авто ачигч,**** ачааны зориулалттай автмашин,**** ачааны автомашин зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалжээ.
Зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон фидуцийн гэрээнд хариуцагч **** нар, 1490009153-03 тоот баталгаат ипотекийн гэрээнд өмчлөгч нараас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр ****гарын үсгээ зурсан байх бөгөөд **** нь ****тай 2012 оны 8 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан 1700000757-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгийг мөн давхар барьцаалахыг зөвшөөрчээ. /хх-ийн 7-20/ Хэдийгээр хариуцагч талаас баталгаат иптекийн гэрээгээр**** нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч **** нь итгэмжлэлийн үндсэн дээр ****наас авсан зээлийн барьцаанд тавьсан нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4-ний өдрийн итгэмжлэл хуулийн шаардлага хангасан, өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авах, зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах эрхийг ****д 3 жилийн хугацаатай олгосон ба итгэмжлэлээр олгосон эрхийг хэтрүүлсэн, төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгээ хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 45, 48, 51/
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 154.3 дах хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсгүүдэд барьцааны зүйлийн үнэлгээний талаар гэрээний талууд харилцан тохиролцсон, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүд улсын бүртгэлд бүртгэгдсэн байхаар зохицуулсан байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсч зээлдэгч гэрээнд заасан зээл хүү төлөх хуваарийг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч банк гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийг гэрээний ерөнхий хугацаанаас өмнө төлөхийг шаардсан болно.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус зааснаас үзэхэд зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зохицуулсан бөгөөд гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцласан тохиолдолд хамаарахааргүй байна.
Мөн гэрээг цуцласнаас хойш гэрээний үүргийг тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирол гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын ихэсгэсэн хэсэг болох 8 032 283 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Зээлийн гэрээг банк цуцалж, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөр тооцоолон нэхэмжилсэн үндсэн зээл 90 000 000 төгрөг, хүү 32 561 975 төгрөг, нотариатын зардал 61 500 төгрөг, нийт 122 623 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Капитал банканд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 320 869 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч **** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бөгөөд гэрээний агуулга, үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээсэн үүрэг зэргэээс дүгнэхэд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч **** нараас 122 623 475 /нэг зуун хорин хоёр сая зургаан зуун хорин гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 320 869 /есөн сая гурван зуун хорин мянга найман зуун жаран ес/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 140009153-01 тоот барьцааны гэрээ, 1700000757 тоот баталгаат ипотекын гэрээ, 1490009153-02 тоот фидуцийн гэрээ, 1490009153-03 тоот баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 920 977 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас 771 067 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ