Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1805

 

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2016/01805

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр дугаар 07-ны өдрийн 184/ШШ2016/00811 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Энхтайван, Э.Ундармаа нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 131 944 344 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч М.Энхтайван, түүний өмгөөлөгч Т.Төгс нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Нараа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Энхтайван нь 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Хас банктай 1490009153 дугаартай зээлийн гэрээ, 140009153-01 тоот барьцааны гэрээ, 1700000757 тоот баталгаат ипотекийн  гэрээ, 1490009153-02 тоот фидуцийн гэрээ, 1490009153-03 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулан 90 000 000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 25.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

Үүнд: 140009153-01 тоот Барьцааны гэрээгээр 00810202 гэрчилгээний дугаартай Дево rg 58 di 0, Цагаан өнгийн aд-KL3RG58DIVK000044 загварын өөрөө буулгагч,  00553219 гэрчилгээний дугаартай LIU Gong CLG 586, ад-CLG856L1107279 загварын авто ачигч, 140009153-02 тоот Фидуцийн гэрээгээр 00789516 гэрчилгээний дугаартай, KL3RG58D31K0001 аралын дугаартай, DAEWOO загварын өөрөө буулгагч, 00789515 гэрчилгээний дугаартай, КМFFD37APTU336 аралын дугаартай, HUYNDAI загварын микробус ачаа, 00789517 гэрчилгээний дугаартай, KMFXKD7BP3U651 аралын дугаартай, HUYNDAI загварын бага оврын ачааны машин, 140009153-03 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр СХД дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 03 тоотод байрлах Ү-2201019831 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 41 м.кв талбайтай хувийн сууц, СХД дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 03 тоотод байрлах, Г-2201005131 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 558 м.кв хэмжээтэй, газар, СХД дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоотод байрлах, Ү-2201022030 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 71.5 м.кв талбайтай, хувийн сууц, СХД дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоотод байрлах, Г-2201011497 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 628 м.кв хэмжээтэй газар, БЗД дүүргийн 2 дугаар хороо Дарь эхийн 8 дугаар гудамж, 611 тоотод байрлах, Г-2204002897 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 393.97 м.кв хэмжээтэй газар, 1700000757-01 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр СХД дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоотод байрлах, Г-2201011687 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 350 м.кв хэмжээтэй газар, СХД дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоотод байрлах, Ү-2201021378 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 57 м.кв талбайтай хувийн сууц зэрэг болно.    

Мөн 140009153 дугаартай зээлийн гэрээнд эхнэр Э.Ундармаа нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд хариуцагч нар нь  хуваарийн дагуу зээл, хүүг эргэн төлөх үүргээ  биелүүлээгүй, эхний сард буюу  2014 оны 12 дугаар сард  2 172 600 төгрөг  төлөөд 2015 оны 1дүгээр сарын 19-ний өдрөөс  479 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн. Зээл, барьцааны гэрээнд заасан эрхийнхээ хүрээнд банкнаас барьцаа хөрөнгийн чанар байдлыг үзэхээр очиход Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошууны 11 дүгээр гудамжны 3 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2201019831 улсын бүртгэлийн дугаартай, 41м.кв талбайтай хувийн сууцыг нураасан, автомашинуудыг хөдөө орон нутагт байгаа гэсэн шалтгаанаар үзүүлэхээс татгалзсан зэрэг нь зээлийн гэрээний 3.2.4, барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээний 4.2.1-д заасан үүргээ зөрчиж байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл тооцсон М.Энхтайваны зээлийн гэрээний дагуу төлбөл зохих  зээл 9 0 000 000 төгрөг, хүү 32 561 975 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 288 586 төгрөг, нотариатын зардалд 61 500 төгрөг, нийт 123 912 061 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Иргэний хэрэг үүсгэсэн ч 2016 оны 9 дүгээр сарын 6-ны байдлаар тус хэрэг шийдвэрлэгдээгүй байгаа тул энэ хүртэл хугацааны зээлийн хүү 7 443 124 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 589 159 төгрөг, нийт 8 032 283 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нийт 131 944 344 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банктай 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зээл,  барьцааныг гэрээнүүдийг байгуулж 90 000 000 төгрөг зээлж, 7 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 5 ширхэг хөдлөх хөрөнгө барьцаалуулсан.  Зээлийн эргэн төлөлтөөс 2 172 600 төгрөгийг нэг удаа төлсөн нь үнэн. Гэрээний хугацаа 4 жил буюу 48 сарын хугацаатай, 2018 оны 11 дүгээр сард дуусахаар байгаа,бид 2017 оны 4 дүгээр сард багтаан төлбөл зохих зээл хүүгээ төлж дуусгах бодолтой байна. Нэхэмжлэгч гэрээгээ дангаар цуцалж байгаа тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм. Зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нь итгэмжлэлийн үндсэн дээр барьцаалсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан төлөөлөгч төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгээ хэлцэл хийхийг хориглосон зохицуулалттай харшилж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Энхтайван, Э.Ундармаа нараас 122 623 475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 320 869 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 140009153-01 тоот барьцааны гэрээ, 1700000757 тоот баталгаат ипотекийн  гэрээ, 1490009153-02 тоот фидуцийн гэрээ, 1490009153-03 тоот баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 920 977 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас 771 067 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Энхтайван, түүний өмгөөлөгч Т.Төгс нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад нэг талын санаачлагаар цуцалж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдсэн нь үндэслэлгүй.  Графикийн дагуу зээлийн хүүг хэсэг хугацаанд төлж чадаагүй, санхүүгийн байдал хүндэрснээс эргэн төлөлт саатсан нь үнэн. Ажлын захиалга орж ирээд зохих төлбөрийг гүйцэтгэж, гэрээг цаашид үргэлжлүүлж, нэхэмжлэгчтэй хамтран ажиллах боломжтой. Мөн  шүүхийн шийдвэрт миний өмчлөлийн бус гуравдагч этгээдүүдийн эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хангаагүй, тэднийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч М.Энхтайван, Э.Ундармаа  нарт холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, зээл 90 000 000 төгрөг, хүү 32 561 975 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 288 586 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн байдлаар нэхэмжилсэн  боловч  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү 7 443 124 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 589 159 төгрөг нийт 8 032 283 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс  хангуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нар гэрээний үүргээ зөрчиж 2 172 600 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй 479 хоног хугацаа хэтрүүлсэн үйл баримтад маргаагүй боловч “зээлдэгчийн эдийн засгийн түр хүндрэлийг харгалзан үзэж нэхэмжлэгч гэрээгээ цуцлах ёсгүй“ гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 90 000 000 төгрөгийг 365 хоногт 25.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар хариуцагч М.Энхтайван, Э.Ундармаа нарт зээлдүүлсэн, барьцаанд 

1. Хас банк ХХК  М.Энхтайван нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 140009153-01 тоот Барьцааны гэрээгээр

а. 00810202 гэрчилгээний дугаартай Дево rg 58 di 0, Цагаан өнгийн aд-KL3RG58DIVK000044 загварынөөрөө буулгагч

б. 00553219 гэрчилгээний дугаартай LIU Gong CLG 586, ад-CLG856L1107279 загварын авто ачигч

2. Хас банк ХХК  М.Энхтайван нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 140009153-02 тоот Фидуцийн гэрээгээр

а. 00789516 гэрчилгээний дугаартай, KL3RG58D31K0001 аралын дугаартай, DAEWOO загварын өөрөө буулгагч

б. 00789515 гэрчилгээний дугаартай, КМFFD37APTU336 аралын дугаартай, HUYNDAI загварын микробус ачаа

в. 00789517 гэрчилгээний дугаартай, KMFXKD7BP3U651 аралын дугаартай, HUYNDAI загварын бага оврын ачааны машин

 

3. Хас банк ХХК  Ц.Энхтүвшин, Б.Баасансүрэн, Б.Октябрь нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 140009153-03 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр

а. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 03 тоотод байрлах Ү-2201019831 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 41 м.кв талбайтай хувийн сууц,

б. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 03 тоотод байрлах, Г-2201005131 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 558 м.кв хэмжээтэй, газар,

в. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоотод байрлах, Ү-2201022030 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 71.5 м.кв талбайтай, хувийн сууц,

г. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоотод байрлах, Г-2201011497 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 628  м.кв хэмжээтэй, газар,

д. Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь эхийн 8 дугаар гудамж, 611 тоотод байрлах, Г-2204002897 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 393.97  м.кв хэмжээтэй газар,

 

4. Хас банк ХХК  Э.Ундармаа нарын хооронд байгуулагдсан 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1700000757-01 тоот Баталгаат ипотекийн гэрээгээр

а. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоотод байрлах, Г-2201011687 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 350 м.кв хэмжээтэй газар,

б. Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоотод байрлах, Ү-2201021378 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 57 м.кв талбайтай, хувийн сууц зэргийг барьцаалуулсан үйл баримтад талууд маргаагүй. Зээлийн гэрээнд  М.Энхтайван, Э.Ундармаа нар гарын үсэг зурсан, 90 000 000 төгрөгийг зээлдүүлэгч зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлсэн. /х.х-ийн 7-11/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ хуульд заасан журмын дагуу байгуулагдсан байх тул хариуцагч М.Энхтайван, Э.Ундармаа нар нь мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар уг зээлийн гэрээний дагуу хүлээх зээлдэгчийн үүрэг хамтран гүйцэтгэгчид мөн болно.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй атал 479 хоног гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг зөрчиж буцаан төлөлт хийгээгүй болох нь нотлогдсон тул уг зөрчлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан гэрээний ялимгүй зөрчилд тооцох боломжгүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 157.6.1-д заасан өөрийнхөө эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ хэрхэн биелүүлж байгааг барьцаалагч Хас банкны зүгээс газар дээр нь очиж шалгахад байшинг нураасан байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нар няцааж чадаагүй байна. Дээрх зөрчлүүдийн улмаас нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар шаардах хуудас хүргүүлэх зэргээр нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөр гэрээг цуцалж, зээл, гэрээ цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ. /х.х-ийн 61 дүгээр хуудас/

 

Нэхэмжлэлийн шаардлагаас 9 320 869 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо зээлдүүлэгчийн зүгээс гэрээг цуцласнаас хойшхи хугацааны гэрээний үүрэг шаардах үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэнэс гадна уг шийдвэрт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно. 

 

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэснээс хэргийн оролцогч биш, гэрээний тал биш этгээдэд холбогдох асуудлыг уг хэрэгтэй хамтатган шийдвэрлэснийг зөвтгөж шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Зээлдэгч нарын авсан зээлийн барьцаа болгож зээлдүүлэгч Хас банк ХХК-тай иргэн Ц.Энхтүвшин, Б.Баасансүрэн, Б.Октябрь нар 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 140009153-03 тоот баталгаат ипотекийн гэрээг байгуулжээ. Иргэний хуулийн  154 дүгээр зүйлийн 154.3 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохоос гадна мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг зөвхөн гэрээний тал болох үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй юм.

 

Уг барьцааны гэрээний барьцаалуулагч талын өмчлөлийн зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 03 тоотод байрлах Ү-2201019831 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 03 тоотод байрлах, Г-2201005131 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 558 м.кв хэмжээтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоотод байрлах, Ү-2201022030 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 71.5 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоотод байрлах, Г-2201011497 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 628  м.кв хэмжээтэй газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь эхийн 8 дугаар гудамж, 611 тоотод байрлах, Г-2204002897 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 393.97  м.кв хэмжээтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гэрээний тал бус М.Энхтайван Э.Ундармаа нарт холбогдуулан шийдэх боломжгүйг анхааралгүй хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.

 

Анхан шатны шүүх барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудлыг шийдвэрлэхдээ аль гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа, аль гэрээ нь фидуци, аль гэрээ нь хөдлөх хөрөнгийн барьцаа болохыг зааглан ялгаж, хуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг баримтлаагүйгээс гадна барьцааны 4 гэрээний зөвхөн дугааруудыг зааж уг гэрээнүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт нийцээгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх шаардлагыг зөрчжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 140009153-01 тоот гэрээ нь хөдлөх хөрөнгийн барьцаа, 1700000757-01 тоот гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа байх бөгөөд дээрх гэрээнүүдийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах бол Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар худалдахыг шаардах юм.

 

Харин 140009153-01 тоот гэрээ нь фидуци байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /фидуци/  үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлдэг. Үүрэг хүлээгч буюу М.Энхтайван, Э.Ундармаа нар үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч KL3RG58D31K0001 аралын дугаартай, DAEWOO загварын өөрөө буулгагч, КМFFD37APTU336 аралын дугаартай, HUYNDAI загварын микробус ачаа, KMFXKD7BP3U651 аралын дугаартай, HUYNDAI загварын бага оврын ачааны машин зэргийг буцааж өгөх үүрэгтэй юм. Харин үүрэг хүлээгч М.Энхтайван, Э.Ундармаа нар мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө  буцаан аваагүй, үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу Хас банк ХХК бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх  гэрээ дуусгавар болох юм. Иймд шүүхийн шийдвэрт энэ талаар өөрчлөлт өөрчлөлт оруулах шаардлагатай болно.                 

 

Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч Э.Ундармаагийн мэдээллийг бүрэн тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дах хэсэгт нийцээгүй, иргэний хэрэг үүсгэхдээ барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг бичээгүй орхигдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусч, хугацаа сунгасан боловч өөр хэргийн хугацаа сунгасан тогтоол хэрэгт авагдсан, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг Улсын тэмдэгтийн тухай хууль гэж бичих зэргээр шүүхийн шийдвэрт тавигдах хууль зүйн техникийг зөрчсөн алдаа гаргасныг залруулах нь зүйтэй байна.

 

Мөн шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт шаардах эрхийг зохицуулаагүй Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дэх хэсэгт заасан тодорхойлолтыг баримталсан нь алдаатай болжээ.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомлыг хэсэгчлэн хангав.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШШ2016/00811 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “452 дугаар зүйлийн 452.2” гэснийг “453 дугаар зүйлийн 453.1” гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 140009153-01 тоот Барьцааны гэрээнд заасан 00810202 гэрчилгээний дугаартай Дево rg 58 di 0, Цагаан өнгийн aд-KL3RG58DIVK000044 загварын өөрөө буулгагч, 00553219 гэрчилгээний дугаартай LIU Gong CLG 586, ад-CLG856L1107279 загварын авто ачигч, 1700000757-01 тоот Баталгаат ипотекийн гэрээнд заасан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоотод байрлах, Г-2201011687 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 350 м.кв хэмжээтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 45 тоотод байрлах, Ү-2201021378 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 57 м.кв талбайтай, хувийн сууц зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар 140009153-02 тоот Фидуцийн гэрээний зүйл болох 00789516 гэрчилгээний дугаартай, KL3RG58D31K0001 аралын дугаартай, DAEWOO загварын өөрөө буулгагч, 00789515 гэрчилгээний дугаартай, КМFFD37APTU336 аралын дугаартай, HUYNDAI загварын микробус ачаа, 00789517 гэрчилгээний дугаартай, KMFXKD7BP3U651 аралын дугаартай, HUYNDAI загварын бага оврын ачааны машин зэргийг нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд бодитойгоор шилжүүлэн авах эрхтэй болохыг дурдаж, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 140009153-03 тоот Баталгаат ипотекийн гэрээнд заасан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 03 тоотод байрлах Ү-2201019831 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 41 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 03 тоотод байрлах, Г-2201005131 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 558 м.кв хэмжээтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоотод байрлах, Ү-2201022030 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 71.5 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 11 дүгээр гудамж, 7 тоотод байрлах, Г-2201011497 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 628  м.кв хэмжээтэй газар, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь эхийн 8 дугаар гудамж, 611 тоотод байрлах, Г-2204002897 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 393.97 м.кв хэмжээтэй газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтад Улсын тэмдэгтийн гэдгийн дараа “хураамжийн” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Энхтайваны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 772 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             ШҮҮГЧИД                                    М.НАРАНЦЭЦЭГ

                                                                    Ш.ОЮУНХАНД