Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2016/00678

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2016/00678

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Р.О /РД: ЧН 62040825/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Н холбогдох

 

Налбаны Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-41орон сууцыг анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Р.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааР.Р.О миний бие Шүнди ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 байр, 41 тоот хаягт байрлах 80.62 м.кв 3 өрөө байрыг бариулсан. Гэтэл Шүнди ХХК-тай болон Да Ган ХК-ийн хооронд үүссэн иргэний хэрэг маргаантай холбоотойгоор Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1230 дугаар шийдвэртэй холбогдуулан Налбанаас миний албан ёсны гэрээ хийж авсан байрыг дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргасныг эс зөвшөөрч шүүхэд гомдол гарган Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын19-ний өдрийн 652 тот захирамжаар Зохигчдын эвлэрллийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Налба Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 байр, 41 тоотод байрлах 80 м.кв талбайтай миний захиалан бариулсан байрыг хураан дуудлага худалдаан оруулж, 70.000.000 төгрөгөөр худалдсан байсан бөгөөд энэ тухай 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/23817 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Миний бие Налбанд нийт 14.000.000 төгрөгийг Шүндигийн төлбөр гэж төлсөн бөгөөд урьд намайг нэхэмжлэл гаргах эрхийн талаар маргаж байгаагүй. Иймд Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 байр, 41 тоот орон сууцыг анхны болон 2 дах дуудлага худалдаанд оруулсан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр Шүнди" ХХКомпаниас 4.692.638.067 төгрөг гаргуулж Да ган ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Төлбөр төлөгч Шүнди ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205031084 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 39 байрны орон сууцнуудыг битүүмжлэн хурааж, Монгол улсын иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн харилцан тохиролцсон үнэ 1 м.кв 1.700 төгрөгөөр тооцож, анхны албадан дуудлага худалдаанд 80 м.кв талбайтай орон сууцыг 136.000.000 төгрөгийн 70 хувь буюу 95.200.000 төгрөгөөр, 115,58 м.кв талбайтай орон сууцыг 196.486.000 төгрөгийн 70 хувь буюу 137.540.200 төгрөгөөр оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 2 дах албадан дуудлага худалдаанд 80 м.кв талбайтай орон сууцыг 136.000.000 төгрөгийн 50 хувь буюу 68.000.000 төгрөгөөр, 115,58 м.кв талбайтай орон сууцыг 196.486.000 төгрөгийн 50 хувь буюу 98.243.000 төгрөгөөр оруулахад 11, 56, 41 64 тоот орон сууц худалдан борлогдож, 2, 35, 18, 46 тоот орон сууцнууд худалдан борлогдоогүй байна. Нэхэмжлэгч Р.Р.О нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо 39 дүгээр байрны 41 тоот орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Р.Р.О нь тус дүүргийн шүүхэд албадан дуудлага худалдаатай холбоотой нэхэмжлэл гаргаж байсан ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1185 дугаар шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 5.000.000 төгрөгийн төлбөрийн Шүнди ХХК-ийн өмнөөс төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ؿ

Ү :

 

Нэхэмжлэгч Р.Р.О нь Налбанд холбогдуулж Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-41 орон сууцыг анхны болон хоёрдах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч Б.Р.О нь шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1230 дугаар шийдвэрээр Шүнди ХХК-иас 4.669.186.136 төгрөг гаргуулж, Да-Ган ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу 2012 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 779 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 146/316 тоот тогтоолоор Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-41 тоот орон сууцыг эд хөрөнгө битүүмжилж, хураан авсан, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үнийн саналыг авсан, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Р.Р.О нь Шүнди ХХК-тай 2008 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээгээр нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39 дүгээр байр 41 тоот орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6-7 дахь тал/. Хариуцагч Налба нь нэхэмжлэгчийг 2008 оноос хойш уг байранд амьдарч байгаа болохыг мэдэж байсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Р.Р.О нар нь хариуцагч Налбанд холбогдуулан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Налбанаас нэхэмжлэл гаргасан гэрээтэй оршин суугчд /Р.Р.О/-ы-г шаардах эрхийн талаар маргаагүй ба нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Түүнчлэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-41 тоот орон сууцыг худалдан авах зорилгоор Налбанд Шүнди ХХК-ийн төлбөрийг төлж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-41 тоот орон сууцны өмчлөх эрх нь Шүнди ХХК-д бүртгэлтэй байдаг боловч уг орон сууцыг худалдах талаар хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан, Налбанд Шүнди ХХК-ийн төлбөрийг төлж байсан зэрэг үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Р.Р.О нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-41 тоот орон сууцаар төлбөр барагдуулах ажиллагааны явцад эрх нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээд гэж үзэх бөгөөд уг ажиллагаанд оролцох эрхтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах... гэж заажээ.

 

Хариуцагч Налбанаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явуулахдаа нэхэмжлэгч Р.Р.От мэдэгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаанд оролцож, өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхолоо хамгаалах боломжийг шийдвэр гүйцэтгэгч нь олгох үүрэгтэй.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар орон сууцыг дуудлага худалдаанд оруулахгүй байх, орон сууцны мөнгөн төлбөрийн үлдэгдлийг Шүнди ХХК-тай байгуулсан байгуулах үеийн ханшаар тооцон авахыг Налбанд даалгуулах тухай нэхэмжлэгч Р.Р.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн ба анхны албадан дуудлага худалдаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд Налбанаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.

 

115 115.2.1, 116, 118-

:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан, хариуцагч Нажлбаны Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 39-41 тоот орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2 дах албадан дуудлага худалдаанд оруулсан ажиллагааг тус тус хүчингүй болгосугай.

 

2. ؿ 120 120.2- , .

 

3. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Налбанаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Р.От олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн И гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

С.ЭНХБАЯР