| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01305/И |
| Дугаар | 01258 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 01258
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2016/01305/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дүгээр баг, ****** дугаар хороолол, ******* ******* хотхонд байрлах *******-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дүгээр баг,****** дугаар хороолол, *******-Таун хотхон ****** дугаар байрны ****** тоотод оршин суух ******* овогт *******гийн *******т холбогдох
11.140.810 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ү.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн ******* овогт *******гийн ******* өөрийнх нь хүсэлтээр 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр харилцан тохиролцож “Орон сууц захиалгаар бариулж худалдах, худалдан авах” №06 тоот гэрээ байгуулсан болно. Иргэн Ү.******* гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ ноцтой зөрчин, гэрээний үүргээ биелүүлэх, төлбөрөө төлж дуусгах талаар удаа дараа утсаар болон биеэр сануулсан боловч одоог хүртэл төлбөрөө хийгээгүй болно. Иймд гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй үндсэн төлбөрийн үлдэгдэл 6.752.007 төгрөг, алданги 3.376.003 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.012.800 төгрөг, нийт 11.140.810 төгрөгийг иргэн ******* овогт *******гийн *******аас хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хариуцагчаас 11.140.810 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Нэхэмжилсэн нийт дүнгээс 2.388.810 төгрөгийг хасаж, 8.752.000 төгрөгийг энэхүү гэрээгээр төлөхөөр тохиролцож байгаа болно. Талууд энэхүү гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрч байгаа болно. Хариуцагч *******-******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тэй байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу худалдан байрны үнэ болох 8.752.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний хугацаанд бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэгч алданги болон хүү торгуулийн төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ү.*******т холбогдох 11.140.810 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд эвлэрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8.752.000 төгрөг болгосныг хариуцагч нь 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар *******-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ү.*******т холбогдох 11.140.810 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид эвлэрч 8.752.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр багтааж төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.203 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 154.982 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА