Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2016/00407

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 29 өдөр        Дугаар 181/ШШ2016/00407         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  С ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, С  Монголиа ХХК /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:К ХХК -д холбогдох

532.727.870 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.У, Ж.Б, хариуцагчийн төлөөлөгч Г.А, гэрч Л.Т, нарийн бичгийн дарга Ц.Золбоо нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч БНСУ-ын С с ХК нь хариуцагч К ХХК-тай 2011 оноос хойш хамтран ажиллаж БНСУ-аас Монгол улс руу хариуцагч К ХХК-ийн ачааг зуучлан тээвэрлэж ирсэн.

Хоёр тал тээвэрлэлтийн төлбөрийг ачаа хүргэх газарт ирэхээс өмнө бүрэн төлсөн байхаар харилцан тохиролцсон боловч хариуцагч К ХХК нь нэхэмжлэгч С с ХК-иар зуучлуулан тээвэрлүүлсэн тээврийн хөлсийг цаг тухай бүрт нь буюу хариуцагч талын БНСУ-иас тээвэрлүүлсэн ачаа Монгол улсад ирэхээс өмнө төлж барагдуулах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч К ХХК нь нэхэмжлэгч С сХК-иар зуучлуулан тээвэрлүүлж байсан 2013, 2014 оны чингэлгийн тээвэрлэлтийн үлдэгдэл төлбөр болох 266 716 /Хоёр зуун жаран зургаан мянга долоон зуун арван зургаа/ам доллар буюу 532.727.870 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж нэхэмжлэгч талыг хохироож байна. Үүнд:

1.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/17 тоот гэрээгээр ОАТШ186333, ККРШ029262, ТОНШ412286, ТОНШ462688, ККРШ082190, ККРШ109497, ККРШ113429, ККРШ115226, М8СШ100506, ОАТШЗ14054, ККРШ086149, ККРШ119622, ТОНШ002194, ТОНШ675702, СЬНШ184349, САТШ069954, ТОНШ069140, ТОНШ207450, ТОНШ529626 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 75.330 ам доллар төлөх ёстойгоос 57.787 ам доллар төлж 17.543 ам долларыг төлөөгүй,

2.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/18 тоот гэрээгээр К1А К2700 машин задгай ачаа тээвэрлэлтэд 4100 ам доллар төлөх ёстойгоос 4100 ам долларыг төлөөгүй,

3.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/19 тоот гэрээгээр FSCU9292685О чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 4990 ам доллар төлөх ёстойгоос 4990 ам долларыг төлөөгүй,

4.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/20 тоот гэрээгээр FSCU 6517480, FSCU6663360, FSCU6667617, FSCU9092938, FSCU9217568, FSCU9267403, FSCU6201974, FSCU6264102, FSCU6409973, FSCU6503927, FSCU6507970 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 44070 ам доллар төлөх ёстойгоос 44070 ам долларыг төлөөгүй,

5.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/21 тоот гэрээгээр FSCU 6354145, FSCU6428206, FSCU6503932, FSCU9071030 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 16480 ам доллар төлөх ёстойгоос 16480 ам долларыг төлөөгүй,

6.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/22 тоот гэрээгээр UESU4716080 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 4670 ам доллар төлөх ёстойгоос 4670 ам долларыг төлөөгүй,

7.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/23 тоот гэрээгээр FSCU6632673 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 4470 ам доллар төлөх ёстойгоос 4470 ам долларыг төлөөгүй,

8.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/24 тоот гэрээгээр TRLU6077959, TRLU6249446, TRLU6260194, TRLU6277664, TRLU6475715 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 18850 ам доллар төлөх ёстойгоос 18850 ам долларыг төлөөгүй,

9.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/25 тоот гэрээгээр ЕСМU4054790, ЕСМU4059811, ЕСМU40621638, TRLU9885730, TRLU 6325910 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 18950 ам доллар төлөх ёстойгоос 18950 ам долларыг төлөөгүй,

10.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/26 тоот гэрээгээр TOLU3001804 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 2270 ам доллар төлөх ёстойгоос 2270 ам долларыг төлөөгүй,

11.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/27 тоот гэрээгээр TRLU 9850409, TCNU9552109 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 7740 ам доллар төлөх ёстойгоос 7740 ам долларыг төлөөгүй,

12.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/28 тоот гэрээгээр CRXU1833334 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 2300 ам доллар төлөх ёстойгоос 2300 ам долларыг төлөөгүй,

13.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/29 тоот гэрээгээр TTNU9755691, TTNU9121470, CCLU6228031, CCLU61358968 TTNU9644682, TCKU9547176 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 23620 ам доллар төлөх ёстойгоос 23620 ам долларыг төлөөгүй,

14.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/30 тоот гэрээгээр SITU2964282 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 2270 ам доллар төлөх ёстойгоос 2270 ам долларыг төлөөгүй,

15.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/31 тоот гэрээгээр ESCU6648427, GESU4411940, GESU4763258, GESU4798486, WHLU5189109 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 19250 ам доллар төлөх ёстойгоос 19250 ам долларыг төлөөгүй,

16. 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/32 тоот гэрээгээр SGCU3520431 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 2100 ам доллар төлөх ёстойгоос 2100 ам долларыг төлөөгүй,

17. 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/33 тоот гэрээгээр CCLU4217444, CCLU6299312, GSTU7534873, KLFU1359342, TTNU4081950, TTNU4473761, TTNU4907976, TTNU5359120, TTNU5551093, TTNU5558328, TTNU5572250, TTNU5922907 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 41400 ам доллар төлөх ёстойгоос 41400 ам долларыг төлөөгүй,

18.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/34 тоот гэрээгээр GESU2420100 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 2000 ам доллар төлөх ёстойгоос 2000 ам долларыг төлөөгүй,

19.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/35 тоот гэрээгээр STXU4006827, STXU4520923, STXU4504814, STXU4525360 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 13800 ам доллар төлөх ёстойгоос 13800 ам долларыг төлөөгүй,

20.2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/36 тоот гэрээгээр STXU2027646 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 2150 ам доллар төлөх ёстойгоос 2150 ам долларыг төлөөгүй,

21.Гэрээгүйгээр нийлүүлсэн MOFU300688, MOFU0304528 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 4350 ам доллар төлөх ёстойгоос 4350 ам долларыг төлөөгүй,

22.Гэрээгүйгээр нийлүүлсэн TTNU9053519 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 6700 ам доллар төлөх ёстойгоос 6700 ам долларыг төлөөгүй,

23.Гэрээгүйгээр нийлүүлсэн TTNU3564872 чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 2170 ам доллар төлөх ёстойгоос 2170 ам долларыг төлөөгүй,

24.Гэрээгүйгээр нийлүүлсэн SJL15MGLE09107-1 /түүвэр ачаа/ чингэлэгийн дугаартай тээвэрлэлтэд 473 ам доллар төлөх ёстойгоос 473 ам долларыг төлөөгүй бөгөөд нийт 324503 ам доллар төлөх ёстой боловч 57787 ам долларыг төлж 266716 ам долларыг төлөөгүй байна.

Нэхэмжлэгч С сХК нь хариуцагч К ХХК-тай байгуулсан тээвэр зуучлалын гэрээний дагуу тооцоо нийлэх эрхтэй итгэмжлэлийг 2014 оны 01-р сарын 02-ны өдөр охин компани болох С с Монголиа ХХК-д олгосон.

Дээрх итгэмжлэл олгосны дагуу тооцоо нийлж 15/6 дугаартай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хоёр талын үйлдсэн 15/6 дугаартай тооцоо нийлсэн актаар хариуцагч К ХХК нь нэхэмжлэгч С с ХК-д нийт 266 716/Хоёр зуун жаран зургаан мянга долоон зуун арван зургаа/ ам долларын үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн байдаг.

К ХХК-нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болох 266 716 /Хоёр зуун жаран зургаан мянга долоон зуун арван зургаа/ ам долларыг төлөхгүй С с ХК-ийг хохироож байна.

Иймд МУ-ын иргэний хуулийн 413-р зүйлийн 413.1, хоёр талын байгуулсан 15/6 дугаартай тооцоо нийлсэн актын дагуу нэхэмжлэгч С сХК- иар зуучлуулж тээвэрлүүлсэн чингэлгийн төлбөр 266 716 /Хоёр зуун жаран зургаан мянга долоон зуун арван зургаа/ ам доллар буюу 532 727 870/таван зуун гучин хоёр сая долоон зуун хорин долоон мянга найман зуун дал/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох К ХХК- иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралданд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 20 гэрээ нь хэрэгт авагдсан. Энэ гэрээний дагуу С с ХК-тай хамтран ажиллаж ачаа тээвэрлүүлж байсан.

Нэхэмжлэгч С сХК нь хариуцагч К ХХК-тай байгуулсан тээвэр зуучлалын гэрээний дагуу тооцоо нийлж 15/6 дугаартай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хоёр талын үйлдсэн 15/6 дугаартай тооцоо нийлсэн актаар хариуцагч К ХХК нь нэхэмжлэгч С с ХК-д нийт 266 716/Хоёр зуун жаран зургаан мянга долоон зуун арван зургаа/ ам долларын үлдэгдэлтэй болохыг харилцан баталгаажуулж хүлээн зөвшөөрсөн байдаг.Энэ тооцоо нийлсэн актан дээр яриад байх зүйлгүй.

Харин Гэрээний батлав хэсэгт нэхэмжлэгч компанийн албан ёсны төлөөлөгч гэсэн боловч дарагдсан тамга нь С с ХХК гэсэн тамга байгаа. Хэрэгт холбогдох бүх баримт авагдсан гэж нэхэмжлэгч хэлж байгаа боловч нэхэмжлэгч ХХК, Монгол улсад бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай компанитай гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч компанитай байгуулсан тээвэрлэлтийн гэрээ нь ачаа хүлээлцэх хугацаа, үнэ тарифыг талууд тохиролцоогүй байгуулсан байдаг. Гэрээний 2 дугаар хэсэгт үнэ тарифийг гадаад мөнгөн тэмдэгтээр тооцохоор заасан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай хуулийн 4.1-д зааснаар талууд гэрээ байгуулахдаа Монгол банкнаас албан ёсоор бараа үйлчилгээний үнэ тарифийг гадаад мөнгөн тэмдэгтээр хийх зөвшөөрөл авах ёстой байсан.

Энэ талаар манай өмгөөлөгч Монгол банкинд зөвшөөрөл авсан эсэх талаар лавлагаа авсан боловч талууд банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулдаггүй, Монгол банкнаас гадаад мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо хийх зөвшөөрөл олгоогүй гэж мэдэгдсэн.

Иргэний хуулийн 218-д зааснаар төлбөр төлөхөөс өмнө мөнгөний ханш унасан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөр төлнө. Талуудын дунд үүрэг хэзээ үүсэх ёстой байсан гэхээр гэрээний 3.1-д тээвэрлэлтийн ачаа эцсийн цэгт хүрэхээс өмнө үйчлүүлэгч төлбөрийг бүрэн төлсөн байх ёстой гэж заасан.

Гэтэл ачаа эцсийн цэгт хүрэхээс өмнө төлбөр төлсөн байх ёстой боловч манай байгууллага нэхэмжлэгчээс нэхэмжлэх ирсэн үед төлбөрийг төлж ирсэн. Нэхэмжлэх ирсэн огнооны дагуу манай байгууллага төлбөр төлөх үүрэг үүссэн байхаар харагдаж байна. 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ханшаар төлбөрийг тооцох шаардлага гаргасан. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүх ачаа тээвэрлэлт дууссан үг биш юм. Бүх ачаа өөр өөр огноотой тээврлэлт хийгдсэн. Өөрөөр хэлбэл гэрээ нь нэг өдөр байгуулагдаж ачаа тээвэрлэлт нь өөр өөр онгоотой хийгдсэн юм. Үүрэг үүсэх хугацаа нь өөр өөр хугацаатай байгаа. Ийм учраас нэг өдрийн ханшаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч 2015 оны мөнгөн тэмдэгтийн ханшаар шаардлага гаргаж байгаа нь манай байгууллагад хохиролтой байна. Энэ байдал нь талуудын тэгш байдалд нөлөөлсөн. Иргэний хуулийн 218-д зааснаар үүрэг үүсэх үеийн гэж заасан нь ач холбогдолтой гэж үзэж байна. Үүрэг хэзээ үүссэн цагийг тодорхойлж шаардлага гаргах нь зүйтэй байна. Талууд тооцоо нийлэхдээ доллараар тооцоо нийлсэн ба төгрөгөөр тооцоо нийлээгүй. Ачаа тээвэрлэснээс хойш 30-40 хоногийн дараа манай байгууллагад нэхэмжлэх ирдэг байсан. Ачаа тээвэрлэлт бүр өөр өөр огноотой байгааг анхааран үзнэ үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Л.Түвшинзаяагийн мэдүүлгийг сонсов.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

БНСУ-ын С с ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С с Монголиа ХХК- нь хариуцагч К ХХК-д холбогдуулан 266716 ам доллар буюу 532.727.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч К ХХК-нь тээвэрлэлт хийгдсэн тухайн үеийн ханшаар нь тооцох ёстой гэж маргажээ.

1.БНСУ-ын С с ХК-нь 1999 онд Монгол улсад төлөөлөгчийн газраа нээж С с Монголиа ХХК-ийг байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж 5575338 регистрийн дугаартай гэрчилгээ авчээ.

/3 дугаар хх-ийн 111,112,130,131-134, 173, 1 дүгээр хх-ийн 46/

С с ХК-ийн ерөнхий захирал Рю Жэ Ёб нь К ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах, эвлэрэх, тайлбар гаргах , гомдол гаргах, итгэмжлэлийг бусдад шилжүүлэх, өмгөөлөгч авах болон Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх эрхийг С с Монголиа ХХК-д 3 жилийн хугацаатайгаар итгэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олгожээ.

/1-р хх-ийн 44-46-р хуудас/

2. С с ХК, К ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 13/17-13/36 дугаартай Тээвэр зуучийн гэрээ байгуулагджээ./1-р хх-ийн 76-80, 105-108, 117-120, 129-133, 185-189, 209-212, 221-224, 234-237, 2-р хх-ийн 13-16, 41-44, 51-54, 67-70, 79-82, 115-118, 127-130, 156-159, 168-171, 229-233, 242-245, 3-р хх-ийн 16-19 /

Дээрх гэрээнүүдийн дагуу үүссэн маргаан нь арбитрын харъяалалд хамаарагдах тухайн нөхцөлийн талаар тохиролцоо хийгдээгүй ба уг гэрээний 5.2-т гэрээний хэрэгжилттэй холбоотой гарсан аливаа маргааныг хэлэлцээрээр шийдвэрлэнэ. Хэрэв боломжгүй бол тухайн маргааныг Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан тул зохигчид хэргийн харъяаллыг зөрчөөгүй байна.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.

4.4.Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно. гэж заасан нь С с ХК, К ХХК-ийн хооронд байгуулагдсан Тээвэр зуучийн гэрээний харилцаанд хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу нэхэмжлэлийн үнийг тогтоохдоо гадаад валютын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байна.

Иймд хариуцагч К ХХК-нь тээвэрлэлт хийгдсэн тухайн үеийн ханшаар тооцох ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хариуцагч гэрээнд дарагдсан тамга нь С с ХК биш С с ХХК гэж байна гэж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрээний нэг тал нь С с ХК болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул тамга хийгдэх үед гарсан техникийн шинжтэй алдаа гэж үзэх нь зүйтэй.

С с ХК, К ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тээвэр зуучийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээний дагуу ачааг Монгол улс руу тээвэрлэн хүргэх, тээврийн хөлс төлөх үүргийн талаар талууд маргахгүй байх бөгөөд талууд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Тооцоо нийлсэн акт №15/6 г үйлдэн эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна./1-р хх-ийн 55-р хуудас/

Хариуцагч К ХХК нь нэхэмжлэгч С с ХК-д 266716 ам доллар буюу 532.727.870 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь хавтаст хэрэг авагдсан 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 13/17-13/36 дугаартай Тээвэр зуучийн гэрээнүүд, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн Тооцоо нийлсэн акт №15/6 болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй.

С с ХК-ийн ерөнхий захирал Рю Жэ Ёб нь С с Монголиа ХХК-д итгэмжлэл олгож, С с Монголиа ХХК-нь Ж.Базарсад, Д.Ууганбаяр нарт итгэмжлэл олгож байгаа нь Иргэний хуулийн 64, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1.-т заасныг баримтлан хариуцагч К ХХК-иас 266716 ам доллар буюу 532.727.870 /таван зуун гучин хоёр сая долоон зуун хорин долоон мянга найман зуун дал/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С с ХК-д олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.821.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2.821.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                         

ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО