Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1178

 

  2019         07         26                                       2019/ШЦТ/1178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Б.Долгион,

шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б д холбогдох эрүүгийн 1902 00346 0174 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 63-85 УБУ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уут, тугалган цаасны хамт нийт 20 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн "...63-85 УБУ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус-20 маркийн... машин байв. Уг машины дотор талд үзлэгийг үргэлжлүүлэхэд машины зүүн талд жолоочийн эсрэг талын суудал дээр мөнгөлөг өнгийн цаасанд хагас шатсан байдалтай үл мэдэгдэх ургамал.., цагаан өнгийн уутанд ногоон өнгийн үл мэдэгдэх ургамал.., байсныг кримииалистикийн шинжээч 3 номерын дугаар байрлуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав..." гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 12-17 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан "..Э.Б ийн унаж явсан гэх 63-85 УБУ улсын дугаартай Тоёота приус 20 маркын машины суудал дээрээс мөнгөлөг өнгийн цаастай хагас шатсан байдалтай үл мэдэгдэх ургамал граммлах боломжгүй, цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн үл мэдэгдэх ургамал грамлах боломжгүй ...зэргийг хураан авав.” гэх тэмдэглэл. /хэргийн 20 дугаар хуудас/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис
хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай "...Иргэн Номч овгийн
Энхбаатарын Баасан-Эрдэнэ.., ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг
/илэрсэн/.., гэж зааж байгаа нь.., мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн
болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав.., Иргэн Сартуул
овгийн Батцэцэгийн Баасангарав..., ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг
/илэрсэн/.., гэж зааж байгаа нь.., мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн
болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав..." гэх тэмдэглэл/
/хэргийн 18 дугаар хуудас/,

Гэрч Б.Баасангаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэртээ байж байхад манай 10 жилийн ангийн охины нөхөр болох Баасан-Эрдэнэ нь над руу 15 цагийн үед мессеж бичсэн, усанд цуг явъя гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад гудамжинд байж байхад Баасан-Эрдэнэ приус-20 маркийн машин унаад ирэхээр нь би “ийм машинтай болсон юм уу” гэхэд “үгүй ээ манай хадам ээжийн машин” гэж байсан. Тэгээд бид 2 Дамбын рашаан явж байхад Баасан-Эрдэнэ надад нэг ийм өвс байна гэхээр нь “чи хаанаас хэнээс авсан юм бэ” гэхэд үгүй олсон гэж байсан..., Тэгээд дэлгүүрээс гараад уул руу уруудаад нэг жалганд зогсоод Баасан-Эрдэнэ машины суудал доороос цагаан өнгийн гялгар ууттай нунтаг ургамал гаргаж ирсэн. Дотор нь мөнгөлөг цаас байсан. Тэгээд тэр мөнгөлөг цаасандаа нөгөө ургамалаа хийж дээрээс нь шатааж байгаад Баасан-Эрдэнэ 7-8 удаа сорсон. Тэгээд өгөхөөр нь би аваад 3-4 удаа сорж байхад цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 44-45 дугаар хуудас/,

Гэрч И.Шижиртуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад Тоёота Приус 20 маркийн 63-58 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа. Одоо миний нэр дээр байдаг, эзэмшигч би юм.., би өөрийн хүргэн Баасан-Эрдэнэд унуулдаг юм." гэх мэдүүлэг. /хэргийн 46-47 дугаар хуудас/,

Техникийн тодорхойлолт /хэргийн 99 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 29-31 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹2570 дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн "УИ96091333 Э.Б " гэж хаягласан шээс, "ИЭ99070217 Б.Баасангарав" гэж хаягласан шээс тус бүрд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтанд багтдаг.” гэжээ /хэргийн 53-54 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹2569 дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, тугалган цаастай ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, тугалган цаастай ургамал мэт зүйл тус бүрээс делта 9 тетрагидроканнабинол илэрч байна..., Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны НҮБ-ын "Сэтгэцэд мөлөөт бодисын тухай конвенци"-н II-р жагсаалтанд багтдаг болно.” гэжээ /хэргийн 59-60 дугаар хуудас/,

Гэрч Б.Чөлүгэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Э.Б тэй анх 2013 оны намар 09 сард ХААИС-ын 1 дүгээр курст нэг анги болж орохдоо танилцаж байсан. Манай найз Э.Б  нь их нийтэч, анги хамт олны дунд нэр хүндтэй, их шударга, ямар нэгэн муу зан, муу зуршил гэхээр зүйл байхгүй, хүнд муу санадаггүй, их сайхан сэтгэлтэй, гэр бүлийн суурь хүмүүжил сайтай хүн. Э.Б  бид хоёр хамтдаа усан спортоор хичээллэдэг, бас дугуй унах дуртай, дугуйны олон төрлийн тэмцээн уралдаанд оролцдог, тогтмол амжилт гаргадаг хүн байгаа юм.” гэх мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч Д.Цацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний нөхөр Э.Б  нь 1996.09.13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, айлын том хүү байгаа юм. Би нөхөртэйгээ 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 102 дугаар сургууль дээр танилцсан. Тэгээд 2017 оны 3 сараас эхэлж үерхэж эхлээд, 2017 оны 08 сард хүүхэдтэй болсон юм, Баасан-Эрдэнэ нь манай гэрт болон өөрийнхөө гэрт ээлжлэн амьдарч байгаа. Манай нөхөр нэг их уурлаад байдаггүй, их зөөлөн хүн байгаа юм, аливаа нэг асуудалд их тайван ханддаг, сайн хань, сайн аав хүн байгаа юм. Одоо ХААИС-ын 4 курсын оюутан. Манай нөхөр дуу сонсож, зураг зурах дуртай, уран зураг зурах авъяастай, надтай хамт байх үедээ ямар нэгэн хэрэг төвөгт орооцолдоод байдаггүй хүн, архи, тамхи ч хэрэглээд байдаггүй хүн байгаа юм.” гэх мэдүүлэг. /хэргийн 38-39 дүгээр хуудас/,

Гэрч Л.Цацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хүү Э.Б  2003 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд орж суралцаад 2013 онд төгсөөд, Хөдөө аж ахуйн их сургуульд орсон, одоо 4 курсын оюутан. Одоо ээж аавын хамт амьдарч байгаа боловч одоо үерхэж байгаа охин болох Цацралын гэрт ирэн очин байдаг юм. Манай хүү Э.Б  нь уран зураг зурах дуртай, зургийн авъяастай хүүхэд байгаа юм. Миний хүү Э.Б  нь их зөөлөн, дөлгөөн, хамт олонтойгоо их нийтэч, анги хамт олон нь нэр хүнд сайтай, зураг зурах дуртай, ямар нэгэн муу зуршил байхгүй, хүнийг хүндэлж, их уяхан сэтгэлтэй хүү байгаа юм.” гэх мэдүүлэг. /хэргийн 40-41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Э.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг тогтоолтой уншиж танилцлаа, дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, ийм муухай зүйл хийсэндээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг. /хэргийн 87-88 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 105 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 103 дугаар хуудас/,

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн Э.Б ийн гэрлэлтийн баталгаа, Э.Б ийн эхнэр Д.Цацралын амбулаториор эмчлүүлэгчдийн карт, Э.Б ийн ээж Л.Цацралын хүсэлт, “Анд сайхан” өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Б  нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 63-85 УБУ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай гялгар уут, тугалган цаасны хамт нийт 20 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.Үүнд:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн "...63-85 УБУ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус-20 маркийн... машин байв. Уг машины дотор талд үзлэгийг үргэлжлүүлэхэд машины зүүн талд жолоочийн эсрэг талын суудал дээр мөнгөлөг өнгийн цаасанд хагас шатсан байдалтай үл мэдэгдэх ургамал.., цагаан өнгийн уутанд ногоон өнгийн үл мэдэгдэх ургамал.., байсныг кримииалистикийн шинжээч 3 номерын дугаар байрлуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав..." гэх тэмдэглэл, гэрэл зургууд /хэргийн 12-17 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан "..Э.Б ийн унаж явсан гэх 63-85 УБУ улсын дугаартай Тоёота приус 20 маркын машины суудал дээрээс мөнгөлөг өнгийн цаастай хагас шатсан байдалтай үл мэдэгдэх ургамал граммлах боломжгүй, цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн үл мэдэгдэх ургамал грамлах боломжгүй ...зэргийг хураан авав.” гэх тэмдэглэл. /хэргийн 20 дугаар хуудас/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис
хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай "...Иргэн Номч овгийн
Энхбаатарын Баасан-Эрдэнэ.., ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг
/илэрсэн/.., гэж зааж байгаа нь.., мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн
болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав.., Иргэн Сартуул
овгийн Батцэцэгийн Баасангарав..., ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг
/илэрсэн/.., гэж зааж байгаа нь.., мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн
болохыг урьдчилсан байдлаар зааж байгааг тэмдэглэлд тусгав..." гэх тэмдэглэл/
/хэргийн 18 дугаар хуудас/,

Гэрч Б.Баасангаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид 2 Дамбын рашаан явж байхад Баасан-Эрдэнэ надад нэг ийм өвс байна гэхээр нь “чи хаанаас хэнээс авсан юм бэ” гэхэд үгүй олсон гэж байсан..., Тэгээд дэлгүүрээс гараад уул руу уруудаад нэг жалганд зогсоод Баасан-Эрдэнэ машины суудал доороос цагаан өнгийн гялгар ууттай нунтаг ургамал гаргаж ирсэн. Дотор нь мөнгөлөг цаас байсан. Тэгээд тэр мөнгөлөг цаасандаа нөгөө ургамалаа хийж дээрээс нь шатааж байгаад Баасан-Эрдэнэ 7-8 удаа сорсон. Тэгээд өгөхөөр нь би аваад 3-4 удаа сорж байхад цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 44-45 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 29-31 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹2570 дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн "УИ96091333 Э.Б " гэж хаягласан шээс, "ИЭ99070217 Б.Баасангарав" гэж хаягласан шээс тус бүрд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтанд багтдаг. /хэргийн 53-54 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹2569 дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, тугалган цаастай ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ургамал мэт зүйл, тугалган цаастай ургамал мэт зүйл тус бүрээс делта 9 тетрагидроканнабинол илэрч байна..., Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны НҮБ-ын "Сэтгэцэд мөлөөт бодисын тухай конвенци"-н II-р жагсаалтанд багтдаг болно. /хэргийн 59-60 дугаар хуудас/

Шүүгдэгч Э.Б ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж,согтууруулах ундаа,мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа нийт 20 грамм жинтэй 2 тусдаа ууттай /шинжилгээ хийгдсэний дараа 17.6 грамм жинтэй болсон/ “өвс” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.