Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 1255

 

  2019         08         08                                       2019/ШЦТ/1255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Х.Т , түүний өмгөөлөгч Т.Урангэрэл,

шүүгдэгч Т.Э , М.А , тэдгээрийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Ч , түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,

шүүгдэгч Б.Б , А.Л , тэдгээрийн өмгөөлөгч Б.Чинбат,

шүүгдэгч М.А , Б.Б , тэдгээрийн өмгөөлөгч З.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Т , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э , Б.Ч , М.А, Б.Б , М.А , Б.Б , А.Л  нарт холбогдох эрүүгийн 2017 2501 0613 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Х.Т , /РД:/,

2. Монгол Улсын иргэн, Т.Э , /РД:/,

3. Монгол Улсын иргэн, Б.Ч , /РД:/,

4. Монгол Улсын иргэн, М.А, /РД:/,

5. Монгол Улсын иргэн, Б.Б , /РД:/,

6. Монгол Улсын иргэн, М.А , /РД:/,

7. Монгол Улсын иргэн, Б.Б , /РД:/,

8. Монгол Улсын иргэн, А.Л , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Х.Т  нь Т.Э , Б.Ч , М.А , Б.Б , М.А , Б.Б , А.Л  нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч “Торгууль.мн” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан,

шүүгдэгч Т.Э  нь Х.Т , Б.Ч , М.А  нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч “Торгууль.мн” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан,

шүүгдэгч Б.Ч  нь Т.Э , Х.Т  нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч “Торгууль.мн” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан,

шүүгдэгч М.А  нь Х.Т , Т.Э  нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч “Торгууль.мн” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан,

шүүгдэгч Б.Б  нь Х.Т , М.А , Б.Б , А.Л  нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч “Торгууль.мн” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан,

шүүгдэгч М.А  нь Х.Т , Б.Б  нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч “Торгууль.мн” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан,

шүүгдэгч А.Л  нь Х.Т , Б.Б  нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч “Торгууль.мн” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан,

шүүгдэгч Б.Б  нь Х.Т , Б.Б  нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч “Торгууль.мн” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Т.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч М.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч А.Л  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч М.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

"Үндэсний дата төв"-өөс ирүүлсэн уян дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р
хх-ийн 138-139-р хуудас/,

Хохирогч Ц.И гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Төрийн санд төвлөрөх ёстой орлогыг төвлөрүүлэхгүйгээр гэмт хэрэг үйлдсэн байх тул учруулсан 79 тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөрийг нэхэмжилнэ. Нийслэлийн төрийн сангийн хүү, торгуулийн орлогын 2 данс байдаг. Нэг нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн данс буюу хяналтын камерын торгууль, нөгөөх нь замын цагдаагийн бэлэн бусаар торгосон торгуулийн орлого төвлөрүүлдэг дансууд байгаа юм.Тухайн дансуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдийн торгуулийн мөнгө төвлөрдөг. Энэ мөнгөнүүд шууд Нийслэлийн төсөвт ордог. Манай байгууллага дээр байрлах Төрийн сангийн дансанд нийт хичнээн хэмжээний торгууль төлсөн байна вэ гэдэг нь харагдана. Харин нарийвчилсан байдлаар 1 машины эзэмшигч торгууль төлсөн байвал түүнийг шүүж гаргана гэвэл маш их хүндрэлтэй бараг боломжгүй зүйл юм. Яагаад гэхээр тухайн дансанд жилд 1 тэрбум төгрөгний торгуулийн орлого хийдэг. Тийм учраас хичнээн машин торгуулийн өртэй байна вэ, хичнээн машин торгууль төлөх ёстой, түүнээс хэд төлсөн гэдгийг манай байгууллага гаргах боломжгүй." гэх мэдүүлэг /6-р хх-ийн 214/,

Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл: "Х.Т  нь "ай түүлс"
компаниас түрээсэлдэг 43.231.113.20 гэсэн IP хаягтай интернэт холболттой веб
сервэр   рүү   "Administrator"   хэрэглэгчийн   нэр   нууц   үгээр   нэвтрэн   орсон. Х.Т гиин түрээсэлдэг 43.231.113.20 гэсэн IP хаягтай сервер рүү 50876 гэсэн сүлжээний порт ашиглан холбогдох холболтын тохиргоог тус программ дээр хийсэн байлаа. ...Замын хөдөлгөөний удирдлагын төвийн сервер рүү нэвтэрч орсны дараа тус сервер дээр суулгасан программыг ашиглан торгуулийн мэдээллийн өгөгдлийн сан руу "root''-ээр нэвтрэн орж байна. ...Penalty баазын нэгдүгээр эгнээ улаан гэрэл, хурд хэтрүүлсэн тухай мэдээллийг хадгалдаг Тablе-үүдээс тээврийн хэрэгслийн улсын дугаараар хайлт хийж гарч ирсэн үр дүнг шууд устгаж байна. Ингэж өгөгдлийн сангийн түвшинд устгахад сервер дээр ямар нэг лог, түүх үлдэх боломжгүй байдаг" /1-р хх-ийн 119-120/,

Үндэсний дата төвөөс ирүүлсэн албан бичиг тээврийн хэрэгслийн
жагсаалт /1 дүгээр хх-ийн 136/,

Үндэсний дата төвөөс ирүүлсэн уян дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл: "Нийт 71 тээврийн хэрэгслийн 16.971.400 төгрөгний торгуулийн мэдээллийг устгасан болох нь тогтоогдсон" /1 дүгээр хх-ийн 138-180/,

Гэрч Д.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Үндэсний дата төвийн мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга ажилтай. ...Х.Т гийн устгал хийсэн үйлдэл нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хэрэглэгчдийн эрхээр зориулалтын вэб интерфэйсээр хандсан тул тус төвөөс торгууль төлсөн хандалт, Х.Т гийн торгууль төлсөн хандалт хоёрыг ялгах боломжгүй..." гэх мэдүүлэг /1-р хавтас 189-190-р хуудас/,

Гэрч Ш.Ганхөлөгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Төлбөр хяналтын хэлтсийн мэргэжилтэн ажилтай. ...Манай байгууллагаас хяналтын камераар тухайн өдөрт илэрсэн зөрчлүүд тухайн өдрийн 00:00 цаг болонгуут автоматаар Үндэсний дата төв рүү мэдээллийг илгээдэг. Үндэсний дата төв цаанаа Торгууль.мн сайт руу хэрхэн баяжилтыг хийдэг гэдгийг мэдэхгүй байна. Торгууль.мн сайтыг 2014 оны 11 сараас 2017 оны 05 cap хүртэл Үндэсний дата төв хариуцаж байсан. Тэрнээс хойш 2017 оны 07 сараас хойш Цагдаагийн ерөнхий газрын веб сайтыг хариуцах болсон." гэх мэдүүлэг /1-p хх-ийн 192-193/,

Гэрч П.Тэгшбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Х.Т  Замын хөдөлгөөний удирдлагын төвөөр дамжиж тухайн төвийн ханддаг 10.80.7.8 гэсэн вэбэд төлөв өөрчилсөн байгаа юм. Харин энэ 10.80.7.8 вэб манай дата төв дээр байрладаг. ...лог бүртгэсэн эсэхийг шалгахад 7 хоногоор нь багцлаад сүүлийн нэг сарын хугацаанд лог бүртгэгддэг байна. Тиймээс Х.Т гийн нэвтэрсэн гэх цаг хугацааны ямар нэг лог бүртгэл гарч ирэхгүй. Хадгалагдсан нь устсан байна." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194/,

Х.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Замын хөдөлгөөний удирдлагын төвийн сервер рүү орж доторхи сүлжээг хайж үзэж байгаад цагдаагийн байгууллагын дотоод сүлжээ болох system.police.gov сайт руу орж алдааг нь ашиглаж хэрэглэгч, цагдаагийн албан хаагчдын код, нууц дугаарыг олж авсан. Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дотоод сүлжээний сайтаар дамжуулан Торгууль.мн сайтын админы эрх, нэвтрэх нэр, нууц үгийг олж авсан. Ингээд уг нэвтрэх нэр нууц дугаараар ороход торгууль тавигдсан автомашины улсын дугаарыг хийж үзэхэд торгуулиас хасаж болж байгаа эсэхийг шалгаж үзэхэд болж байсан. Ингээд би ийм аргаар торгууль тавигдсан машины эзэмшигч нараас боломжийн хэмжээний мөнгийг нь аваад торгуулийг нь устгаж болох юм байна гэж сэтгээд хамгийн эхлээд өөрийн найз Энхцогтод энэ талаар хэлсэн. Тэгээд би Энхцогтод "чи надад торгууль арилгуулах хүн олоод өг, би 50 хувийг нь авна, чи 50 хувийг нь ав гэж хэлээд хүн олуулсан. Тэгээд олон автомашины улсын дугаар арилгаж мөнгөтэй болох хүсэлтэй байсан тул өөрийн хуурай дүү Билгүүнд "чамд торгууль байгаа юу, байвал би арилгаж өгнө шүү" гэж хэлээд Билгүүний олж ирсэн улсын дугаарыг арилгаж байсан. Ингэхдээ Билгүүнд "чи надад торгууль арилгуулах машин олж өг, би 50 хувийг авна" гэж хэлсэн. Би Энхцогт, Билгүүн хоёрт ямар нэгэн байдлаар зар тавьж олны анхаарал татаж болохгүй гэдгийг байнга хэлдэг байсан..." гэх мэдүүлэг /1-р хавтас 203-204-р хуудас/,

Т.Э ын мөрдөн шалгах ажилагаанд өгсөн: "...Тэмүүжин надад хандаж торгуультай хүмүүс байвал хоёулаа хамтарч ажиллаад тавин хувиар нь хувааж авч байя гэсэн саналыг тавьсан. Өөрөөр хэлбэл тухайн торгуультай хүн нь 200.000 төгрөгийн торгуультай байвал тэр хүнээс 50 хувь буюу 100.000 төгрөгийг аваад торгуулийг нь устгаж өгнө, дугаар олж өгсөн хүн нь 50.000 төгрөгийг нь авна. Тэмүүжин 50.000 төгрөг авна гэсэн үг юм. Энэ санааг би зөвшөөрөөд надад тийм торгуультай хүмүүс олдохгүй учраас цааш нь саналаа Амарзаяад тавьсан. Тэгэхэд Амарзаяа мөн адил зөвшөөрсөн. Амарзаяа бид хоёр нийлж Тэмүүжинд торгуультай машин олж өгдөг болсон. Ихэнхдээ Амарзаяа надад дугааруудыг олж өгөөд би Тэмүүжинд дамжуулж хэлж өгдөг байсан. Миний цаана нэг хүн ажиллаад торгууль устгаад байгааг Амарзаяа мэддэг байсан. ...Чаминчулуунд мөн адил энэ санаагаа хэлэхэд бас зөвшөөрсөн. ...торгуулийг устгуулж байгаа машинуудыг дугаарыг бүгдийг нь мэдэхгүй байна." /2-р хх-ийн 58-60, 67-р хуудас/,

Б.Ч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Энхцогт "хөгшөөн нэг ажил байна, торгууль арилгаж өгдөг хүн байна. Чамд торгуулиа 50 хувиар нь бодоод арилгуулах хүн байна уу" гэхээр нь би "асууж сураглая" гэж хэлээд салсан. ...би найз Э.Баярнэмэхийн 48.000 төгрөгийн торгуулийг, Д.Нэргүй гэдэг ахын 114.000 төгрөгийн торгууль, найз Батбаярын машины торгууль, Амгаланбаатарын 02-33 УНВ улсын дугаартай автомашины торгууль, Төгөлдөр гэдэг найзынхаа 85-30 УБА улсын дугаартай автомашинуудын торгуулийг устгуулж байсан. Заримыг нь сайн санахгүй байна. Энхцогт надад хэлэхдээ "чи олж өгсөн хүнээсээ 40 хувийг нь аваад 60 хувийг нь өгөөрэй" гэж байсан..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 214-215-р хуудас/,

М.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Энхцогт манай найз "Торгууль.мн"-д ажилладаг. Тэр найз маань торгуультай тээврийн хэрэгсэл олоод ирвэл мөнгөний 50 хувийг нь олж ав гэж байсан..." гэх мэдүүлэг /4-р хх-ийн 1-р хуудас/,

Б.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэмүүжин нь Үүрцайх, Мөөжиг бид 3-т хандан та нар надад ганц хоёр торгуультай машины дугаар олж өгч байхгүй юу, ах нь торгуулийг нь устгаж чадна. Дугаар олж өгөх юм бол чи өөрөө 20-25 хувийг нь авч байхгүй юу даа гэж хэлж байсан. ...мөнгийг би хүмүүсээс Хаан банкны дансаар авч байсан. 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 02 дугаар cap хүртэл хугацаанд 99051630, 99141213 дугаартай хоёр ахаас дансаараа мөнгө авч байсан. Энэ 2 ах утсаар над руу машины дугаар хэлээд дараа мөнгөө шилжүүлдэг байсан. Орж ирсэн мөнгөний 50 хувийг нь Тэмүүжин ахад өгдөг байсан." гэх мэдүүлэг /3-р хх-ийн 73, 76-р хуудас/,

Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2016 оны 08 дугаар сараас энэ явдал эхэлсэн. ...найз Билгүүн нь манай ах автотээвэрт ажилладаг, машины андуурагдаж ирсэн торгуулиудыг хүчингүй болгодог гэж хэлж байсан. ...тэр орчимд хоолоо олж иддэг хэдэн ах нарын машины торгуулийг дансаараа мөнгийг нь аваад дундаас нь хоолны мөнгө авах зэргээр Билгүүн рүү шилжүүлж торгуулийг нь устгуулсан. Билгүүнтэй яриад хүний торгууль устгуулъя гэхээр чи хоолны мөнгөө ав гэдэг байсан..." гэх мэдүүлэг /3-р хх-ийн 116 дугаар хуудас/,

Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2016 оны 12 дугаар сарын эхээр би нэг хүнээс торгуультай машин худалдан аваад зогсож байтал Бачка гэдэг залуу Автомашины торгуулийг 50 хувиар янзалдаг залуу байдаг, та нар гар утасны дугаарыг нь авахуу гээд 99532544 гэсэн гар утасны дугаар надад өгсөн. Би өөрийнхөө машины дугаарыг устгуулсан нь үнэн. Уг залуу машины дугаар, сериэ мессежээр явуулчих гэдэг байсан. Тэгээд би дараа нь шалгаж үзээд мөнгийг нь явуулдаг байсан..." гэх мэдүүлэг /4-р хх-ийн 43 дугаар хуудас/,

            М.Л гиин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Билгүүнтэй танилцахад “манай найз торгууль.мн"-д ажилладаг юм. Торгуультай автомашин байвал торгуулийн 50 хувиар торгуулийг нь янзалж өгнө" гэсэн. Билгүүн машины дугаараа мессежээр явуулчих гэдэг байсан. Тэгээд дараа нь би шалгаж үзээд мөнгийг нь шилжүүлдэг байсан. ...Билгүүн рүү мөнгө шилжүүлэхдээ хэдэн төгрөг авдаг байсан. Шилжүүлж байгаа мөнгөнөөс 10 хувийг нь би авдаг байсан" гэх мэдүүлэг/4-р хх-ийн 71-74-рхуудас/,

Хохирлын зөрүү мөнгө төлсөн баримт /1-р хх-ийн 95 дугаар хуудаст
байгаа иргэдийн мөнгийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын барьцаа хохирлын мөнгөний дансанд яллагдагч Ц.Батцэнгэлээс төлсөн мөнгөний хамт тушаасан баримт 6-р хх-ийн 85/,

Яллагдагч М.А , А.Л , Б.Ч  нарын хохирол төлсөн баримт /6-р хх-ийн 89, 90, 156/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Х.Т  нь Т.Э , Б.Ч , М.А , Б.Б , М.А , Б.Б , А.Л  нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч “Торгууль.мн” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан,

шүүгдэгч Т.Э  нь Х.Т , Б.Ч , М.А  нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч “Торгууль.мн” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан,

шүүгдэгч Б.Ч  нь Т.Э , Х.Т  нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч “Торгууль.мн” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан,

шүүгдэгч М.А  нь Х.Т , Т.Э  нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч “Торгууль.мн” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан,

шүүгдэгч Б.Б  нь Х.Т , М.А , Б.Б , А.Л  нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч “Торгууль.мн” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан,

шүүгдэгч М.А  нь Х.Т , Б.Б  нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч “Торгууль.мн” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан,

шүүгдэгч А.Л  нь Х.Т , Б.Б  нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч “Торгууль.мн” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан,

шүүгдэгч Б.Б  нь Х.Т , Б.Б  нартай бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгслийн торгуулиа устгуулах сонирхолтой 71 иргэнээс 16.971.400 төгрөгийг авч “Торгууль.мн” сайтаас тээврийн хэрэгслийн торгуулийг устгаж, цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

 "Үндэсний дата төв"-өөс ирүүлсэн уян дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р
хх-ийн 138-139-р хуудас/,

Хохирогч Ц.И гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Төрийн санд төвлөрөх ёстой орлогыг төвлөрүүлэхгүйгээр гэмт хэрэг үйлдсэн байх тул учруулсан 79 тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөрийг нэхэмжилнэ. Нийслэлийн төрийн сангийн хүү, торгуулийн орлогын 2 данс байдаг. Нэг нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн данс буюу хяналтын камерын торгууль, нөгөөх нь замын цагдаагийн бэлэн бусаар торгосон торгуулийн орлого төвлөрүүлдэг дансууд байгаа юм.Тухайн дансуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдийн торгуулийн мөнгө төвлөрдөг. Энэ мөнгөнүүд шууд Нийслэлийн төсөвт ордог. Манай байгууллага дээр байрлах Төрийн сангийн дансанд нийт хичнээн хэмжээний торгууль төлсөн байна вэ гэдэг нь харагдана. Харин нарийвчилсан байдлаар 1 машины эзэмшигч торгууль төлсөн байвал түүнийг шүүж гаргана гэвэл маш их хүндрэлтэй бараг боломжгүй зүйл юм. Яагаад гэхээр тухайн дансанд жилд 1 тэрбум төгрөгний торгуулийн орлого хийдэг. Тийм учраас хичнээн машин торгуулийн өртэй байна вэ, хичнээн машин торгууль төлөх ёстой, түүнээс хэд төлсөн гэдгийг манай байгууллага гаргах боломжгүй." гэх мэдүүлэг /6-р хх-ийн 214/,

Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл: "Х.Т  нь "ай түүлс"
компаниас түрээсэлдэг 43.231.113.20 гэсэн IP хаягтай интернэт холболттой веб
сервэр   рүү   "Administrator"   хэрэглэгчийн   нэр   нууц   үгээр   нэвтрэн   орсон. Х.Т гиин түрээсэлдэг 43.231.113.20 гэсэн IP хаягтай сервер рүү 50876 гэсэн сүлжээний порт ашиглан холбогдох холболтын тохиргоог тус программ дээр хийсэн байлаа. ...Замын хөдөлгөөний удирдлагын төвийн сервер рүү нэвтэрч орсны дараа тус сервер дээр суулгасан программыг ашиглан торгуулийн мэдээллийн өгөгдлийн сан руу "root''-ээр нэвтрэн орж байна. ...Penalty баазын нэгдүгээр эгнээ улаан гэрэл, хурд хэтрүүлсэн тухай мэдээллийг хадгалдаг Тablе-үүдээс тээврийн хэрэгслийн улсын дугаараар хайлт хийж гарч ирсэн үр дүнг шууд устгаж байна. Ингэж өгөгдлийн сангийн түвшинд устгахад сервер дээр ямар нэг лог, түүх үлдэх боломжгүй байдаг" /1-р хх-ийн 119-120/,

Үндэсний дата төвөөс ирүүлсэн албан бичиг тээврийн хэрэгслийн
жагсаалт /1 дүгээр хх-ийн 136/,

Үндэсний дата төвөөс ирүүлсэн уян дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл: "Нийт 71 тээврийн хэрэгслийн 16.971.400 төгрөгний торгуулийн мэдээллийг устгасан болох нь тогтоогдсон" /1 дүгээр хх-ийн 138-180/,

Гэрч Д.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Үндэсний дата төвийн мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга ажилтай. ...Х.Т гийн устгал хийсэн үйлдэл нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хэрэглэгчдийн эрхээр зориулалтын вэб интерфэйсээр хандсан тул тус төвөөс торгууль төлсөн хандалт, Х.Т гийн торгууль төлсөн хандалт хоёрыг ялгах боломжгүй..." гэх мэдүүлэг /1-р хавтас 189-190-р хуудас/,

Гэрч Ш.Ганхөлөгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Төлбөр хяналтын хэлтсийн мэргэжилтэн ажилтай. ...Манай байгууллагаас хяналтын камераар тухайн өдөрт илэрсэн зөрчлүүд тухайн өдрийн 00:00 цаг болонгуут автоматаар Үндэсний дата төв рүү мэдээллийг илгээдэг. Үндэсний дата төв цаанаа Торгууль.мн сайт руу хэрхэн баяжилтыг хийдэг гэдгийг мэдэхгүй байна. Торгууль.мн сайтыг 2014 оны 11 сараас 2017 оны 05 cap хүртэл Үндэсний дата төв хариуцаж байсан. Тэрнээс хойш 2017 оны 07 сараас хойш Цагдаагийн ерөнхий газрын веб сайтыг хариуцах болсон." гэх мэдүүлэг /1-p хх-ийн 192-193/,

Гэрч П.Тэгшбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Х.Т  Замын хөдөлгөөний удирдлагын төвөөр дамжиж тухайн төвийн ханддаг 10.80.7.8 гэсэн вэбэд төлөв өөрчилсөн байгаа юм. Харин энэ 10.80.7.8 вэб манай дата төв дээр байрладаг. ...лог бүртгэсэн эсэхийг шалгахад 7 хоногоор нь багцлаад сүүлийн нэг сарын хугацаанд лог бүртгэгддэг байна. Тиймээс Х.Т гийн нэвтэрсэн гэх цаг хугацааны ямар нэг лог бүртгэл гарч ирэхгүй. Хадгалагдсан нь устсан байна." гэх мэдүүлэг /1-рхх-ийн 194/,

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Т , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Э , Б.Ч , М.А, Б.Б , М.А , Б.Б , А.Л  нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Т.Э , М.А  нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нарын үйлдэл нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 2 сарын 15 хүртэл байгаа. 2002 оны Эрүүгийн хуульд хамаарч байгаа. 2002 оны Эрүүгийн хуульд компьютерийн программыг өөрчлөх, эвдэх сүйтгэх гэж байгааг шүүх анхаарч үзнэ гэснийг хүлээн авах боломжгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 226 дугаар зүйлд компьютерийн мэдээлэл,программыг өөрчлөх эвдэх, сүйтгэх гэж байгаа бөгөөд шүүгдэгч нар нь компьютерийн мэдээлэл, программыг өөрчилсөн, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж энэ гэмт хэргийг үйлдсэн байх нь энэ хэргийн үндсэн шинж юм.

Шүүгдэгч нарын үйлдэл нь хэдийгээр 2002 оны Эрүүгийн хуулийг мөрдөж байхад үйлдэгдсэн боловч тэдэнд оногдуулж болох хорих ялын доод хэмжээ нь 2015 оны 12 дугаар сарын 3-ний өдөр батлагдаж, 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байгаа хуулиар багасссан байх тул шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар 2015 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.

Иргэдээс торгууль устгуулахаар төлсөн 2.372.000 төгрөг, яллагдагч Б.Б ээс хохирол төлсөн 2.775.000 төгрөг, М.А гаас хохиролд төлсөн 1.110.000 төгрөг, А.Л гээс хохиролд төлсөн 2.540.000 төгрөг, Б.Ч аас хохиролд төлсөн 1.300.000 төгрөг, Т.Э оос төлсөн 1.718.600 төгрөг, М.А гаас төлсөн 1.718.600 төгрөг тус тус Баянзүрх дүүргийн прокурорын газрын дансанд хадгалагдаж байгааг улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн флаш 1 ш, сиди 19 ширхэгийг хэргийн хамт хадгалж, бусад эд зүйлийг шүүгдэгч Х.Т д олгохоор шийдвэрлэлээ.

 Шүүх шүүгдэгч Х.Т , Т.Э , Б.Ч , М. А, Б.Б , М.А , Б.Б , А.Л  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Т  нь 15 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Т.Э , Б.Ч , М.А, Б.Б , М.А , Б.Б , А.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.