Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 319

 

 

 

 

 


М.Ариунбаатар, Б.Даваасүрэн нарт 
холбогдох эрүүгийн 
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Отгонсүрэн,
ялтан М.Ариунбаатар /хорих 461 дүгээр ангиас онлайн/ түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, Д.Цэндсүрэн,
ялтан Б.Даваасүрэн /хорих 461 дүгээр ангиас онлайн/ түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,
    нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж, шүүгч Х.Одбаяр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Ариунбаатар, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, ялтан Б.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 201601000192 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржгон овогт Баасансүрэнгийн Даваасүрэн, 1991 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 31 дүгээр гудамжны 707 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 43А байрны 113 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ШУ91060309/;
2. Чойндон овогт Машбатын Ариунбаатар,1981 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 99Б байрны 701 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Баясгалант-Өргөө 52 дугаар байрны 82 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ТЗ81042273/,
Б.Даваасүрэн нь М.Ариунбаатартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний зааж зөвлөсний дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 72.8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, улмаар уг бодисыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,
М.Ариунбаатар нь Б.Даваасүрэнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүнд зааж зөвлөн, улмаар яллагдагч Б.Даваасүрэнгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 72.8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалан, уг бодисыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, дээрх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: Б.Даваасүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар, М.Ариунбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Даваасүрэнг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 72.8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, улмаар уг бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, М.Ариунбаатарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 72.8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, улмаар уг бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар Б.Даваасүрэнг 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар М.Ариунбаатарыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Даваасүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг багтаан, түүний биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Ариунбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг багтаан, түүний эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар М.Ариунбаатарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид, Б.Даваасүрэнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Даваасүрэн, М.Ариунбаатар нарын тус бүр цагдан хоригдсон 59 хоногийг, тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Е серийн 1696664 дугаартай гадаад паспортыг Б.Даваасүрэнд буцаан олгож, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд шилжүүлж, 01-45 УНЕ улсын дугаартай автомашинаас хураагдсан №3 гэж дугаарласан бонго мэт зүйл 2 ширхэг, №30 гэж дугаарласан 6 см урттай ягаан өнгийн гуурс 1 ширхэг, 4 см урттай хар өнгийн гуурс 1 ширхэг, 4 см урттай хар өнгийн гуурс 1 ширхэг, №40 гэж дугаарласан хуванцар зангидсан гуурс мэт зүйл 1 ширхэг, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 43А байрны 113 тоотоос хураагдсан №1 гэж дугаарласан 7 см урттай шаргал шаргал өнгийн гуурс, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий уут, №2 гэж дугаарласан чих цэвэрлэгч хөвөн, 13,5 см урттай хар өнгийн гуурсанд шургуулсан хагархай шилэн гаанс мэт зүйл, №50 гэж дугаарласан эвдэрхий ногоон асаагуур, 5 см урттай хуванцар гуурс, №12 гэж дугаарласан 3 ширхэг ягаан өнгийн гуурс, 2 ширхэг шилний хэлтэрхий, хагархай тарианы усны шил, цагаан өнгийн шилэн гуурс, 1 см урттай 2 ширхэг өнгөгүй гуурс, 2 талыг нь хайлуулж наасан жижиг гялгар уут, №4 гэж дугаарласан шилэн гаансны 2 ширхэг хэлтэрхий, №5 гэж дугаарласан шаргал өнгийн соруул, №21 гэж дугаарласан гуурс шургуулсан Bonaqua гэсэн бичиглэл бүхий сав 1 ширхэг, улаан өнгийн тагтай бөөр хэсэг болон таганд гуурс шургуулсан сав 1 ширхэг, цагаан өнгийн гуурс, хар өнгийн асаагуур 1 ширхэг, Б.Даваасүрэнгийн биеэс хураагдсан, bayardelger гэсэн бичиглэлтэй 62164240066622760 дугаартай Худалдаа хөгжлийн банкны карт, MIAT Mongolia Airlines гэсэн бичиглэл бүхий онгоцны цахим билет, Баасансүрэнгийн Даваасүрэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ОМ223, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Air China ОМ0224 нислэгээр зорчсон тасалбарууд, Б.Даваасүрэнгийн тээшнээс хураагдсан 7 хэсэг бүхий уутнуудын хамт нийт 71.9 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт метафетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, М.Ариунбаатарын биеэс хураагдсан хар өнгийн даавуун ууттай “Power СR2032-1” гэсэн бичиглэл бүхий гар жин зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гар утсанд шинжилгээ хийсэн 6213-2, 6312-1 гэсэн тэмдэглэлтэй CD-2 ширхэг, Буянт-Ухаа дахь Гаалийн газраас ирүүлсэн хяналтын камерын бичлэгтэй CD-R 52Х гэсэн бичиглэлтэй CD 1 ширхэг, Чингис хаан олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын албаны хяналтын камерын бичлэгтэй СD 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Даваасүрэн М.Ариунбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Б.Даваасүрэн, М.Ариунбаатар нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.
Ялтан М.Ариунбаатар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж намайг 72,8 грамм жинтэй , “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, улмаар уг бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Би 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүний машинаар Б.Даваасүрэнгийн гуйлтаар түүнийг Буянт-Ухаа дахь онгоцны буудлаас тосох зорилготой очсон.Би биедээ мансуурах бодис болон түүнтэй холбоотой ямар нэгэн зүйл авч яваагүй. Гэтэл намайг 72,8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан гэж буруутгаад байгаад гайхаж байна. Тэр өдөр Б.Даваасүрэнгийн авч явсан чемоданд байсан зүйлийг надтай холбож үзэх ямар ч үндэслэл байхгүй.Би түүнтэй санаа зорилго нэгдэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй. Тиймээс Б.Даваасүрэнгийн чемоданаас гарсан 72,8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг надтай холбож үзэх үндэслэл байхгүй болно. Мөн миний хувьд 72,8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон үйлдлийг огт хийгээгүй. Би Монгол улсын хилээр орж гараагүй, улсын хилээр ямар нэгэн зүйлийг хууль бусаар нэвтрүүлсэн болон Б.Даваасүрэнгийн ачаа тээшийг улсын хилээр орж ирэхэд тусалсан, дэмжсэн зүйл байхгүй.Миний хувьд Б.Даваасүрэнд мөнгө шилжүүлээгүй, харин мөнгөний карт бол өгсөн.Би өмнө өгсөн байцаалтуудад мөнгө шилжүүлсэн тухай хэлэхдээ Б.Даваасүрэнгийн гуйлтаар мэдүүлэг өгч байсан. Намайг 72,8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, улмаар уг бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн болохыг нотлох баримтууд хавтаст хэрэгт байхгүй байхад зөвхөн уг хэргийн холбогдогч Б.Даваасүрэнгийн анхны мэдүүлгээр намайг хэрэгт холбон яллаж, намайг хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн олон жилийн хорих ялаар шийтгэсэн нь хууль бус болсон гэж үзэж байна. Надаас гарч ирсэн тэр гар жин нь тухайн өдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр машинд орж ирж суусны дараа цагдаа нарт баривчлагдах үед Б.Даваасүрэнгийн надад өгсөн хар уутнаас гарч ирсэн. Би тэрийг юу гэдгийг нь мэдээгүй сандарсандаа халаасандаа хийсэн.Тэр жин гээд байгаа зүйл минийх биш гэдгийг Б.Даваасүрэн нотлох болно.Анх баригдаад Мөрдөн байцаах газарт очоод, хар тамхи мансууруулах бодис илрүүлэх зориулалт бүхий саванд шээсний шинжилгээ өгсөн, тухайн үед миний шээснээс илрээгүй, гэтэл мөрдөн байцаагч Батзориг “Яахаараа чиний шээснээс гардаггүй юм бэ? гээд дахиж ундаа авчруулж уулгасан боловч тэр ундаа С+ гээд хүчил ихтэй ундаа байсан тул би их ууж чадаагүй. Учир нь миний ходоод байнга өвддөг, хүчил ихтэй хоол хүнс, шингэн зүйл хэрэглэж чаддаггүй, жилдээ 2-3 удаа эмчилгээ хийлгэдэг байсан тул ууж чадахгүй бөөлжих гээд байсан.Гэтэл тухайн үед авсан шээснээс дахин шинжилгээ авсан, сүүлд шинжилгээнд яваад ирэхдээ хар тамхи илэрсэн болоод ирэхэд би маш их гайхсан.Яагаад илэрдэггүй юм бэ гээд явуулсан гэж би хувьдаа ойлгож байна.Ингэж хүний эрхийг зөрчиж болохгүй.Илрэхгүй байгаа юмыг яагаад заавал надаас илрүүлэх гээд байгаа юм.Тэр шинжилгээ хир бодитой гардаг, ямар шинжилгээ вэ?Миний эмчилгээ хийлгэж байсан үеийн эмнүүд гарсан юм биш биз?Би энэ дүгнэлтэд их эргэлзэж байна.Б.Даваасүрэнг онгоцны буудлаас тосоход унаж явсан машин миний эзэмшлийн машин биш.Дотор нь байсан зүйлс ч минийх биш.Тэр машиныг урд орой буюу 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр надад авчирч өгсөн.Байцаагч нарт хэлэхэд банк бус, санхүүгийн байгууллагын нэр дээр байна гээд машины эзнийг хайгаагүй.Уг нь бол эзнийг нь олохыг хүсвэл Банк бус санхүүгийн байгууллагаас эсвэл Авто тээврийн үндэсний төвөөс тухайн авто тээврийн хэрэгслийг Банк бус санхүүгийн байгууллагад шилжихээс өмнөх эзнийг тодруулж болох ёстой.Тэгвэл машин болон доторх зүйлс нь минийх биш гэдэг нь нотлогдоно.Ер нь машинаас хураан авсан сав, гуурс гэх мэт зүйлсийг яагаад хар тамхи татахад хэрэглэгдэг эд зүйл гэж үзээд намайг яллаад байгаа юм бэ?Миний харахад зүгээр л ундааны гуурснууд байсан.Шинжээчийн дүгнэлтээр тэр зүйлсээс хар тамхи илрээгүй.Анхан шатны шүүх нь гэрч Заяадулам, Баттулга нарыг шүүх хуралдаанд гэрчээр оруулахаар дуудаж ирүүлсэн боловч эдгээр гэрчүүд нь адилхан хар тамхины хэрэгт холбогдсон, зөвхөн М.Ариунбаатарын хувийн зан байдлын талаар тодорхойлох тул гэсэн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцуулаагүй. Надад энэ 2 гэрчийг мэдүүлэг өгөхөд байцаагч Батзориг, эрүүгийн төлөөлөгч Энх-Амгалан нар зааварчилгаа өгч, үгийг нь зааж өгч гэрчийн мэдүүлэг авсан тухай гар утасны бичлэг байгаа бөгөөд энэ гэрчүүд нь тухайн бичлэг болон гэрчийн мэдүүлгийнхээ талаар шүүх хуралдаан дээр намайг хэрэгт холбогдолтой болгож хэлснээ тайлбарлах ёстой байсан юм. Энэ бичлэгийг бичгэн хэлбэрт оруулан CD-нийхээ хамт хүргүүллээ.Үүнийг уншиж, танилцуулахыг хүсч байна.Мөн миний талаар хар тамхи хэрэглээд байгаа юм байхдаа гэж таамаглал дэвшүүлэн мэдүүлдэг гэрч Эрдэнэцэцэг нь бас хар тамхины хэргээр 461-т хоригдож байгаа юм билээ.Яагаад миний миний тухай худлаа ярьсан бэ?Гэхэд би тэгж яриагүй, байцаагч нар өөрчилж бичсэн байна гэж байсан.Гэрч Бадралмаагаас түрээслэсэн байр нь 13 дугаар хорооллын байр гэтэл энэ хэрэгт ямар учраас дуудаж байцаан гэрчийн мэдүүлэг авсаныг би ойлгохгүй байна.Бодвол Б.Даваасүрэнгийн Хан-Уул дүүргийн 43А-113 тоотыг намайг түрээслэсэн болгож харагдуулах гэж байгаа юм байна.Энэ бас л ойлгомжгүй байна. Ер нь миний хувийн байдлыг тогтооход уг хэргийг хянан үзэж, намайг 72,8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, улмаар уг бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдээгүй болохыг тогтоон, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Ялтан М.Ариунбаатарын өмгөөлөгч Ж.Уранчимэг давж заалдах гомдолдоо: “...Холбогдсон хэргийн талаар: М.Ариунбаатар нь Б.Даваасүрэнтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, түүнд зааж зөвлөн улмаар Б.Даваасүрэнгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метафетамины агууламж бүхий 72,8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, улмаар уг бодисыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, дээрх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж прокурор хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан бүхий л материалыг шинжлэн судлахад М.Ариунбаатар нь тухайн 72,8 грамм, “мөс” гэх бодисыг олж авч, хадгалсан гэх хэргийн үйл баримт байдаггүй бөгөөд Б.Даваасүрэнтэй урьдчилан үгсэн тохиролцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив болон субъектив талын шинж огт нотлогдож тогтоогдоогүй болно. Харин ч Б.Даваасүрэн нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “М.Ариунбаатар нь тухайн хэрэгт огт хамааралгүй, намайг тосоод авчих гэсний дагуу тосч авсан. Би онгоцонд 1 залуутай танилцаж, 1 сая төгрөг шанд нь авахаар болж, уг зүйлийг “coffee shop”-оос авсан” гэж мэдүүлдэг.Харин М.Ариунбаатар нь Б.Даваасүрэнтэй дотно харьцаатай байсан болохоор тосч авсан.Тэр өдөр хүний машиныг унаж очоод тосч авсан гэж мэдүүлсээр байтал тухайн машины эзэмшигчийг мөрдөн байцаалтын шатанд лавтай сайн шалгалгүйгээр орхигдуулсан. Мөн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн М.Ариунбаатарын шээснээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэнгүй гэсэн дүгнэлт хавтаст хэргийн материалд байсаар байтал анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 8513 тоот дүгнэлтийг /зөрүүтэй/ иш үндэс болгон, хэт нэг талыг буюу яллах талыг барьж дүгнэлт гаргасан. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд мөн шинжилгээний дүгнэлт зөрүүтэй гарсаар байтал шалгалгүй, мухарлалгүй орхигдуулсан. Анхан шатны шүүхэд өмгөөлөгчийн зүгээс бусдын тулган шаардсанаар М.Ариунбаатарын талаар илтэд худал мэдүүлэг өгсөн 2 гэрч буюу Заяадулам, Баттулга нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргахад хүсэлтийг хангасан захирамж гаргасан мөртлөө гаргасан захирамжаа биелүүлэлгүйгээр, шүүх хуралдаанд болдог өдөр 2 гэрч ирсэн байтал 2 гэрчийг оролцуулах шаардлагагүй гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхиж хурлаа үргэлжлүүлсэн. Анхан шатны шүүх дүгнэхдээ М.Ариунбаатарын биеэс жин хураагдсан учраас мансууруулах бодисыг борлуулах сэдэлт, санаа зорилго тодорхойлогдсон байна гэж шүүх үзэв /шийтгэх тогтоолын 11 дүгээр хуудас/ гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284-т заасан шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна, мөн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт заасан шийтгэх тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй гэсэн шаардлагыг хангаж чадаагүйд гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн бодитой шалгаж тогтоогоогүй бөгөөд дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодитой тогтоосны эцэст хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, хэргийг зөв зүйлчлэх боломжоор хангаж өгнө үү. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
    Ялтан Б.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь ямар ч үндэслэлгүйгээр надтай хамтарч бүлэглэсэн ямар нэгэн үйлдэлгүй, гэмт хэрэг үйлдээгүй М.Ариунбаатар гэх залууг надтай бүлэглэж, хар тамхи борлуулах зорилгоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэж, хүндрүүлэн миний эрх зүйн байдлыг доройтуулж, хүнд ял шийтгэл оногдуулсанд маш их гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн таамаглалд үндэслэж, болсон бодит үйл явдлаас илтэд зөрүүтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.Миний бие 25-хан насандаа гэнэн томоогүй, хууль эрх зүйн мэдлэг хомс нимгэн, саваагүй зангаасаа болж, ийнхүү гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байгаагаа илэрхийлье.Хар багаасаа амьдралын хатуу хөтүүг үзэж, сайхан амьдарч чадалгүйгээр өнөөдөр ийм байдалд орсондоо хэн нэгнийг буруутгахгүй, зөвхөн үнэнч шударгаар өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна.Ар гэрийн байдал маань тийм сайнгүй тул ард үлдсэн ээж, аав, дүү нартаа хүндрэл учруулсандаа маш их харамсаж байна.Эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхнээс үйлдсэн хэрэгт минь тохирсон зүйлчлэлээр зүйлчилж, ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна.Миний хувьд хэн нэгэнтэй бүлэглэсэн, хар тамхийг худалдан борлуулах зорилгоор аваагүй юм, тийм санаа зорилго, үйлдэл огт байхгүй гэдгээ дахин дахин хэлж, ойлгуулахыг хүсэж байна.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг минь хөнгөрүүлж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.
    ...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд доорх үндэслэлээр ахин шалгуулах хүсэлтэй байна. Би Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх хэсэг рүү ямар нэгэн байдлаар хар тамхи тээвэрлэж болон биедээ авч яваагүй.Мөн миний ногоон бүсээр ороод кофе шопд орсон тухайн өдрийн бичлэг нь хавтаст хэрэгт авагдаагүй, ямар ч нотлох баримт байхгүй байхад Монгол Улсын хилээр хар тамхи тээвэрлэсэн гэж зүйлчилж байгаад гомдолтой байна.Хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн нийт гэрч нараас би нэгийг нь ч танихгүй, урьд нь ямар нэг байдлаар уулзаж байгаагүй.Би 2015 оны 12 дугаар сард М.Ариунбаатарыг таньдаггүй байсан ба гэрчээр мэдүүлсэн Х.Эрдэнэцэцэг гэдэг хүнийг ч огт танихгүй.Яагаад миний эсрэг мэдүүлснийг мэдэхгүй байна.Уг гэрчүүд нь ямар нэг байдлаар хэрэгт холбогдолтой асуудлын талаар нэг ч мэдүүлээгүй байтал гэрчийн мэдүүлгийг үндэслэж эрх зүйн байдлыг дордуулан, хүнд зүйл ангиар зүйлчилж ял оногдуулсанд гомдолтой байна. Хавтаст хэрэгт шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн шинжээчийн 8513 дугаартай дүгнэлтэд миний шээснээс авсан шинжилгээнд ямар нэг мансууруулах бодис илрээгүй байдаг ба намайг уг хэргийг давтан үйлдсэн гэж үзэж байгаад гомдолтой байна. Би М.Ариунбаатараас авсан Худалдаа хөгжлийн банкны виза картанд орсон мөнгөөрөө өөртөө хувцас авсан, мөн тухайн хэрэгцээндээ хэрэглэсэн.Би Бээжин рүү явж хувцас авчирсан байхад түүнийг харгалзан үзэлгүй шууд хар тамхи тээвэрлэсэн гэж тулгаж байцаасанд гомдолтой байна.М.Ариунбаатараас мөнгө авсан байсан учраас онгоцон дотор таарсан залуу мөнгө өгье, юм хүргээд өгөөч гэхэд нь ууттай зүйлийг нь авсан.Шагналд нь 1 сая төгрөг авсан юм.Тухайн зүйлийг авахдаа хар тамхи гэдгийг нь би мэдээгүй.Нисэх онгоцны буудлын мөнгө хураадаг постон дээрээс цагдаа нарт баригдаад өөрийн чемодан болон тэр хүний өгсөн ууттай зүйл, 1 сая төгрөгийн хамт бүх зүйлээ хураалгасан. Би М.Ариунбаатартай ямар нэг байдлаар үгсэн тохиролцсон зүйл байхгүй ба уг хэрэгт холбогдуулсандаа маш их гэмшиж байна.М.Ариунбаатар нь намайг зааварчилж зөвлөөгүй, энэ хүн хэрэгт хамааралгүй ба миний дотны найз юм.Тухайн өдөр 1 сая төгрөг бэлнээр өгсөн болохоор нь нэг ууттай зүйлийг нь цаасан дээр бичсэн утасны дугаарын хамт авч, өөрийнхөө утасны дугаарыг өгч, утас руу нь залгасан, үүнийг шалгуулах хүсэлтэй байна.Би өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж ийм хэрэгт холбогдсондоо чин санаанаасаа гэмшиж байгаа.Иймд хэргийн бодит байдлыг тогтоож, өөрийн үйлдэлдээ тохирсон зүйлчлэлээр зүйлчлүүлэхийг чин санаанаасаа хүсэж байгаа учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
    Ялтан Б.Даваасүрэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх зарчим”, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлд заагдсан “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэх заалтуудыг тус тус зөрчсөн шийдвэр болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан “Уг гэмт хэргийг хэн үйлдсэн” талаар нарийвчлан шалгаагүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байхад түүнийг гүйцэт шалгаж мухарлалгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн, улмаар шүүх шийдвэрээ гаргахдаа миний үйлчлүүлэгч Б.Даваасүрэнгийн эрх зүйн байдлын илтэд дордуулж, М.Ариунбаатартай урьдчилан үгсэн тохирч, бүлэглэсэн гэж үзэн, хүнд ял шийтгэл оногдуулсанд маш их гомдолтой байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна.Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ.Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэх заалтыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанд ялтан М.Ариунбаатарын өмгөөлөгч Ж.Уранчимэгээс мэдүүлэхдээ: Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч М.Ариунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2, 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 12 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдол гаргаж байгаа үндэслэл хэргийн зүйчлэл тохироогүй, хавтаст хэрэгт авагдаагүй, нотлогдохгүй зүйлд үндэслэн М.Ариунбаатарыг гэм буруутай  гэж үзсэнд гомдолтой байна. Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтын ажиллагаатай холбогдуулан шүүхэд хүсэлт гаргаж байсан. Тухайн хэргийн материалыг бүрдүүлэхдээ эрүүгийн төлөөлөгч Энх-Амгалан Цагдан хорих 461 дүгээр ангид хар тамхины хэрэгт холбогдон цагдан хоригдож байсан Заяадулам, Эрдэнэцэцэг, Баттулга нарыг “Ариунбаатарыг мөс зардаг гэж та нар мэдүүлэг өгвөл батлан даалтад гаргана” гэж хэлж, тэднийг төөрөгдүүлж мэдүүлэг авсан. Эдгээр гэрчүүд хэрхэн, яаж М.Ариунбаатарын эсрэг мэдүүлэг өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх гэсэн боловч шүүгч “хэрэгт байхгүй баримт авахгүй” гэсэн. Дээрх хүмүүсийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч тэднийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Заяадулам, Эрдэнэцэцэг, Баттулга нараас мэдүүлэг авсан үйлдэл нь мөрдөн байцаалтын ажиллагаа хэт яллах талыг барьж хийснийг харуулж байна. Анхан шатны шүүх таамаглалд үндэслэн шийдвэр гаргасан. Шүүгдэгч Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд нийт 4 удаа мэдүүлэг өгөхдөө 4 өөр янзаар мэдүүлэг өгсөн байдаг. Түүний мэдүүлгүүдийн аль нь үнэн зөв, үнэдслэлтэй вэ гэдгийг шалгалгүй эхний мэдүүлгийг үнэн бодитой гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Ганц Даваасүрэнгийн мэдүүлэгт үндэслэн бусад баримтаар нотлогдоогүй байхад хэрэг нотлогдсон мэтээр яллаж байгаад гомдолтой байна.  Анх 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр М.Ариунбаатарын шээснээс тестээр шинжилгээ авахад метафетамин илрээгүй. Гэсэн хэрнээ түүнээс авсан шээсийг Шүүх шинжилгээний үндэсний төв рүү явуулж шинжилгээ хийлгэхэд “М.Ариунбаатар гэж хаягласан шээснээс метафетамины агууламж илэрлээ” гэсэн дүгнэлт гарсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн бөгөөд хэт нэг талыг барьж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан яллаж байгаад гомдолтой байна гэв.
Шүүх хуралдаанд ялтан Б.Даваасүрэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Даваасүрэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням би давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Б.Даваасүрэнг М.Ариунбаатартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний зааж зөвлөсний дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 72.8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, улмаар уг бодисыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2, 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлд заагдсан “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно” гэх заалтуудыг тус тус зөрчсөн шийдвэр болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад Б.Даваасүрэнгээс сэжигтнээр мэдүүлэг авахдаа түүнийг өмгөөлөгчгүй байцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39 дүгээр зүйлд заасан “өмгөөлөгч авах эрхээр хангана” гэсэн заалтыг зөрчсөн. “Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгч болох юм бол өмгөөлөгчтэй мэдүүлэг өгье” гэж миний үйлчлүүлэгч хэлээд хажууд нь эрүүгийн төлөөлөгч мөрдөн байцаагч нар “чи өмгөөлөгч авч яадаг юм бэ” гэж хэлж, зохисгүй үг хэллэг хэрэглэж, дарамталж байцаалт авсан. Энэ үйлдэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулин 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт “сэжигтнээр мэдүүлэг өгөхийг шаардах, түүнтэй хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг нь гутаан доромжлохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн Үүнийг тодруулахаар 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өмгөөлөгч Ц.Дэлгэрням гэсэн бланктай хүсэлт гаргаж байсан. Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч нь Б.Даваасүрэнгээс байцаалт авахаар явахдаа ямар бүрэлдэхүүнтэй явсан талаар лавлагаа авахыг хүссэн боловч хариу өгөөгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа  нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчсөн. Иймд эдгээр нотлох баримтууд нь нотлох баримтын чадвараа алдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна. Б.Даваасүрэнг онц хүнд гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, түүнээс байцаалт авсан хэрнээ өмгөөлөгч авах эрхийг хангаагүй. М.Ариунбаатарыг Б.Даваасүрэн рүү мөнгө шилжүүлсэн юм чинь захиалсан л байж таарна гэдэг байдлаар буруутгасан нь үндэслэлгүй юм. Хэргийн бодит үйл баримтыг тогтоолгүй миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Энэ мэт таамаглал дэвшүүлэн цаашлах юм бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэгт заасан “мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд урьдаас хөдөлбөрүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байх ёсгүй” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүлийн 82.2 дахь хэсэгт “сэжигтэн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдож байж яллах үндэслэл болно” гэснийг зөрчсөн. Миний үйлчлүүлэгч бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэсэн гэх үйлдэл тогтоогдоогүй байхад ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийг зөрчиж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагч, прокурор хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах болон цагаатгах талын, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх талын нөхцөл байдлыг бүэн тогтоох ёстой гэсэн үүргээ биелүүлсэнгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд заасан хэргийг хэт нэг талыг буюу яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг судалж үзэхэд Б.Даваасүрэн нь М.Ариунбааатартай бүлэглэсэн гэдэг нь эргэлзээтэй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зоих зүйлсийг нотолж, тогтоож чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд ялтан М.Ариунбаатарын өмгөөлөгч Л.Цэндсүрэн тайлбар гаргахдаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3. 5, 188.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт авагдаагүй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зйүлийн 80.1.2, 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэл, үйлдэл зэргийг тогтоогоогүй. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ 72.8 грамм хэмжээтэй мөс гэх бодисыг хууль бусаар олж авч хадгалсан, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг журамласан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хилийн цаана гэмт хэрэг үйлдсэн этгээдэд үйлчлэх үндэслэл журмын дагуу дээрх заалтыг журамласан байдаг. Харин миний үйлчлүүлэгч М.Ариунбаатарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлаж, 72.8 грамм жинтэй мөс гэх бодисыг борлууулах зорилгоор олж авч, хадгалсан гэж үзсэн. Миний үйлчлүүлэгч Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудлын гадна автомашинтайгаа Б.Даваасүрэнг хүлээгээд байж байсан. Гэтэл яагаад энэ хэрэгт холбогдолтой байх ёстой вэ. Түүнийг уг хэрэгт хамааралтай гэж үзэх үдэслэл байхгүй. Б.Даваасүрэн, М.Ариунбаатар нар Хятад улсаас 72.8 грамм мансууруулах бодисыг хэрхэн олж авсныг яаж тогтоосон бэ, олж авахдаа борлуулах зорилготой байсан гэдгийг нь яаж мэдэж байна вэ. Мансууруулах бодисыг Хятад улсад олж авсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг журамлаж байгаа тохиодолд М.Ариунбаатар энэ үйлдэлтэй хэрхэн,  яаж холбогдож байна вэ. Хятад улсын мөрөн байцаах байгууллага үйл ажиллагаа явуулж тогтооосон юм уу. Энэ мэт эргэлзээ бүхий олон асуудал гарч ирж байна. Б.Даваасүрэнгийн анхны мэдүүлгийг туйлын үнэн гэдгийг яаж нотолж байна вэ. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг журамлаагүй тохиолдолд Хятад улсад мансууруулах бодисыг олж авч, хадгалсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. М.Ариунбаатар н ь Б.Даваасүрэнг нисэх онгоцны буудлаас тосч аваад шалган нэвтрүүлэх постноос ердөө 30-40 метрийн зайд ачааг нь тээвэрлэсний дараа Б.Даваасүрэнгийн ачаанаас мансууруулах бодис илэрсэн. Б.Даваасүрэн мансууруулах бодисыг олж авч хадгалсан болж байгаа юм бол тэрний төлөө М.Ариунбаатар яагаад буруудах ёстой вэ. М.Ариунбаатар яагаад энэ гэмт хэргийн субъект болж байна вэ гэдгийг нотлох баримт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн тайлбарт “санаатайгаар олж авах” гэдгийг идэвхитэй үйлдэл хийсэн байхыг, “Хадгалах” гэдэг нь орон байрнаас эхлээд тусгай зориулалтын байр саванд агуулж байхыг ойлгоно гэж заасан. Б.Даваасүрэнгээс “хаанаас авсан бэ” гэж асуухад “нисэх онгоны буудлын 00-д орж хүнээс авсан” гэж хариулсан. М.Ариунбаатарын хувьд мансууруулах бодисыг идэвхитэй үйлдлээр олж авсан, хадгалсан гэж үзэх үндслэл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд прокурорын зүгээс өөрийн хяналт тавьж буй хэргийг нотлох зорилгоор гэрч нараас мэдүүлэг авсан байдаг. Баттулга, Эрдэнэцэцэг, Заяадулам нар нь ямар хүмүүс вэ гэдгийг шүүхийн шатанд тодруулсан баримт байдаг. Эрүүгийн төлөөлөгч тэднээс хар тамхи зардаг хүмүүсийг нэрлэ, зааж өг, тэгвэл батлан даалтад гаргаж өгнө гэж хэлж байцаалт авсан байдаг. Баттулга “Ариунбаатарыг хар тамхи, мансууруулах бодис худалддаг гэж хүнээс сонсож байсан” гэж мэдүүлсэн. Гэтэл хэнээс сонссон бэ, хэн гэдэг хүн хэлсэн бэ гэдгийг тогтоох ёстой. Гэрч Заяадулам “Ариунбаатарыг хар тамхи хэрэглэж байхыг харсан. Дам ярианаас зардаг гэж сонсож байсан”, гэрч Эрдэнэцэцэг “2015 оноос Ариунбаатар гэнэт тураад эхэлсэн. Тураад эхлэхээр нь энэ хүнийг хар тамхи татаж эхэлсэн гэж бодсон” гэж тус тус мэдүүлсэн. Гэрч нар өөрсдийн хараагүй, үзээгүй, сонсоогүй зүйлсийг мэдүүлсэн бөгөөд бусдын амнаас сонссон гэдгээ мэдүүлдэг. Эдгээр гэрч нарын мэдүүлэгт үндэслэн М.Ариунбаатарыг борлуулах зорилгоор олж авсан гэж шүүх дүгнэсэн гэж ойлгож байна. Өөрөөр бол М.Ариунбаатарыг хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, борлуулах зорилгоор олж авч хадгалсан гэж үзэх үндэслэл байхгүй. Ариунбаатараас шинжилгээ авахад эхний шинжилгээгээр юу ч илрээгүй. Практикт хурдавчилсан тестийг бодитой гэж үзэж мансууруулах бодис илэрсэн тохиолдолд үр дүнг нь үнэн гэж үздэг. М.Ариунбаатарт С+ нэртэй ундаа уулгаж, дараа нь шинжилгээ авахад мансууруулах бодис хэрэглэсэн нь илэрсэн гэдэг. Ийм нотлох баримтаар хүнийг яллаж байгаа нь эргэлзээ бүхий байна. Би шүүх хуралдааны тэмдэглэлийг харсан. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд М.Ариунбаатараас “Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгыг шалгахад тухайн өдөр 10.000 юань шилжүүлсэн гэх лавлагаа байхгүй байна. Таны ярьж байгаа үнэн үү” гэж асуусан. Мөнгө шилжүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй байхад яагаад энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна вэ. Хангалттай нотлох баримттай байж яллах ёстой. Шүүх хуралдаанд М.Ариунбаатар нь “мөнгө шилжүүлсн бол хүнээр шилжүүлүүлсэн” гэж хэлсэн. Хэрэв өөр хүн шилжүүлсэн юм бол тухайн мөнгө шилжүүлсэн хүн уг гэмт хэргийн хамжигч, ямар нэг хэлбэрээр оролцогч байсан эсэхийг шалгах нь зүйтэй. М.Ариунбаатарыг уг гэмт хэргийг үйлдэхэд зааж, зөвлөсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлаж байгаа ч яаж зөвлөсөн бэ гэдгийг тогтоогоогүй. Үйлдсэн хэргийг нь шалгаж тогтоож байж хүнд гэмт хэрэгт яллах ёстой. Мөн М.Ариунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буюу улсын хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд тооцсон. Монгол Улсын хил халдашгүй дархан, онцгой бүс байдаг. Хилээр орж ирж байгаа бүх зүйл гаалийн болон хилийн хяналтаар дамжиж орж ирдэг. Тухайн мансууруулах бодис Б.Даваасүрэнгийн ачаанд, хилээр орж ирсэн гэдгийг нотлох ямар баримт байна вэ. Үүнийг тогтоосон ямар ч баримт байхгүй. Миний үйлчлүүлэгч М.Ариунбаатар мансуурулах бодисыг хилээр оруулах процесст яаж дэмжлэг үзүүлсэн бэ гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй. Хилийн шалгагч, гаалийн байцаагч нарт хэлж, оруулж ирэхэд нь дэмжлэг үзүүлсэн асуудал яригдах байх. Гэтэл М.Ариунбаатарын хувьд ийм асуудал байхгүй. М.Ариунбаатарын автомашинаас мансууруулах бодис хэрэглэхэд зориулагдсан гэх шилэн сав, гуурс илэрсэн гэдэг. М.Ариунбаатар мансууруулах бодисыг бусдад худалдан борлуулах зорилготой байсан гэж буруутгах үндэслэл байхгүй. Учир нь мансууруулах бодисыг түүнээс худалдан авсан хэн нэгэн байсан тохиолдолд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлд зааснаар зүйлчилж болно. М.Ариунбаатар мансууруулах бодисыг худалдан борлуусан гэх зүйл огт байхгүй. М.Ариунбаатарт Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар 12 жилийн хорих ял оногдуулсан. Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. М.Ариунбаатарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй. Дан ганц Б.Даваасүрэнгийн мэдүүлэгт үндэслэн М.Ариунбаатарын яллаж байгаа нь хэт нэг талыг барьж, хэргийг шийдвэрлэсэн хэрэг юм. Түүний гэм буруу тогтоогдохгүй байгаа тул түүнийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Ариунбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.
Прокуророос: Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэдгээ анхдагч хэлбэрээр мэдүүлснийг шууд нотлох баримт гэж үздэг. Анхдагч мэдүүлэг нь бодит байдлын магадлалаар бусад мэдүүлгээс илүү ач холбогдолтой байдаг. Шүүгдэгч нарын анх өгсөн мэдүүлэг нь нотолгооны зүйл болох хэргийн үйл баримттай давхцаж байгаа. Ялтан Б.Даваасүрэн анх сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “М.Ариунбаатартай урьдчилан тохиролцож, урьд өдөр нь онгоцны тийз худалдан авахаар 400.000 төгрөг авсан. М.Ариунбаатар өөрийн эхнэрээр дамжуулж хамт ажилладаг хүнээс нь юаний карт гуйлган авахуулж надад өгөөд “араас чинь мөнгө шилжүүлнэ, бээжинд очоод хар арьст залуугаас наад мөнгөндөө тааруулж мөс аваад ирээрэй” гэж хэлсэн”, “чи яваад ирэх үү, яах уу гэхээр нь би яваад ирье гэж хэлээд явсан” гэж тус тус мэдүүлсэн. М.Ариунбаатар Б.Даваасүрэнд хандаж хэнээс, хаанаас, юу авахыг нь урьдчилан зааж, зөвлөж байгаа байдал харагддаг. Мөн бусдаас юанийн карт олж өгч, хойноос нь мөнгө шилжүүлж байгаа үйлдэл нь уг хэрэгт хамтран оролцож байгаа үйлдэл юм. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар “Хятадад очиж мөс авч байгаа үйлдэлд М.Ариунбаатар яаж оролцож байна вэ” гэж байна. Түүний үйлдэл нь дээрх баримтуудаар нотлогдож байна. Б.Даваасүрэнгээс анх байцаалт авахдаа эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн бөгөөд “өмгөөлөгчтэй байцаалт өгөх үү” гэж асуусан байдаг. Байцаалт дууссаны дараа түүнээс “танаас шахаж, дарамталж мэдүүлэг авсан асуудал байна уу” гэж асуухад “үгүй” гэж хэлээд гарын үсгээ зурсан байдаг. Б.Даваасүрэн хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн хувьд эрүүл болох нь тогтоогдсон. Б.Даваасүрэнгийн анхны мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлд “нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүй гэмт хэрэгт тооцогдоно” гэж заасан. Хар тамхийг олж авч, хадгалж, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь өөрөө нийгэм болон бусдын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг юм. Хилээр оруулж ирсэн 72.8 грамм мансууруулах бодисыг 160-180 хүнд, 24.5-28 сая төгрөгөөр борлуулах боломжтой гэж дүгнэсэн байдаг. Бидний үр хүүхэд, хойч үе болох 160-180 хүн энэ хүмүүсийн авчирсан мансууруулах бодисыг худалдан авах байсан. М.Ариунбаатар уг мансууруулах бодисыг борлуулах зорилготой байсан гэдэг нь түүний биед үзлэг хийхэд гарч ирсэн маш өндөр нарийвчлал бүхий жин гарч ирснээр нотлогддог. Мөн шинжээчийн дүгнэлтээр түүний шээснээс метафетамин илэрсэн. Тестийн үзүүлэлт нь тандалт байдаг. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолйгүй тусгай мэргэжлийн шинжээч гаргадаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

                        ХЯНАВАЛ:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн эргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-нй өдрийн 68 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.
Б.Даваасүрэн  М.Ариунбаатар нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, М.Ариунбаатарын зааж зөвлөсний дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 72.8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, улмаар уг бодисыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг,
М.Ариунбаатар нь Б.Даваасүрэнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүнд зааж зөвлөн, Б.Даваасүрэнгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 72.8 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалан, уг бодисыг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, дээрх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: 
Б.Даваасүрэнгийн Air China Chingis Khaan Baasansuren Dav OM 224 26 SEP гэсэн бирктэй, ягаан өнгийн чемоданд байх Hei Lily cute fashion гэсэн бичигтэй ягаан өнгийн дөрвөлжин хэлбэртэй жижиг цүнхэнд байх 51 гэж дугаарласан дотроос нь гарч ирсэн 2 ширхэг зиплок түгжээ бүхий ууттай, мөс мэт цагаан өнгийн талстлаг зүйлийг 52, 53 гэж дугаарлан албаны Т-1000 загварын жин дээр жинлэж үзэхэд №52 нь 10.4 гр, №53 нь мөн адил 10.4 гр болж байна. 2 дахь хайрцгийг 54 гэж дугаарласан бөгөөд түүн дотроос гарч ирэх 2 ширхэг зиплок түгжээ бүхий, цагаан өнгийн мөс мэт, талстлаг зүйлтэй уутнуудыг 55, 56 гэж дугаарлан жинлэхэд №55  10.4 гр, №56 10.4 гр болж байна. Ягаан өнгийн цүнхнээс №51, 54 гэж дугаарласан 2 хайрцагтай  нийт 4 ширхэг зиплок түгжээ бүхий 52, 53, 55, 56 дугаартай ууттай зүйлийг хураан авч бусад эд зүйлсийг буцаан хийв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад Sisley гэсэн бичигтэй шаргалд өнгийн кашлок байна. Үүнийг онгойлгож үзэхэд дотор нь нүүрний будгийн  хэрэгслүүд байх бөгөөд савны ёроол хэсэгт 3 ширхэг ууттай мөс мэт зүйл байсныг үргэлжлүүлэн жинлэв. №57 10.4 гр, №58 10.4 гр, №59 10.4 гр болж байна...” “...0145 УНЕ улсын дугаартай автомашинд хийсэн үзлэгээр хураан авсан: 1. №3 гэж дугаарлан хураан авсан бонго мэт зүйл 2 ширхэг. Нэг нь 11 см өндөртэй, цэнхэр өнгийн тогтой босоо  хэлбэртэй , дотроо цэнхэр өнгийн гуурстай, хажуу хэсэгт нь цоолж хуванцар резинен гуурс шургуулсан, 2 дахь нь 9.5 см өндөртэй, цэнхэр өнгийн тагтай дотор хэсэгт ягаан өнгийн гуурс суурьлуулсан, тагны амсар хэсэгт хуванцар резинен  гуурс шургуулсан байна. 2. 6 см урттай ягаан өнгийн гуурс 1 ширхэг, 4 см урттай хар өнгийн гуурс 1 ширхэг. Уг 2 гуурсыг №30 гэж дугаарлав. 3. Хуванцар зангидсан гуурс мэт зүйл 1 ширхэг №40 гэж дугаарлав...”, /1хх 23, 77-83/
Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...ширээний  зүүн урд буланд шаргал өнгийн гуурс 5*3 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут, 2 талыг нь хайлуулж наасан гялгар уут байсныг “1” гэж дугаарлан хойд буланд чих цэвэрлэгч  хөвөн, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт хар өнгийн хуванцар гуурсанд шургуулсан хагархай “2” гэж дугаарлан зүүн талд нь эвдэрхий ногоон асаагуур...” гэх мэт эд зүйлст үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 26-32/,
Чингис Хаан Олон Улсын нисэх буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албанаас ирүүлсэн DVD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...Даваасүрэн нь улаан хүрэн өнгийн цүнхийг чирэн ногоон бүсээр нэвтрэн тосогч нарын хаалгаар гарч шууд гарах төв хаалгыг чиглэн алхаж байгаа бичлэг... /1хх-ийн 84-86/,
 Б.Даваасүрэнгийн сэжигтнээр байцаагдсан: “...Би Ариунбаатартай 2016 оны зун танилцаж байсан. Тэрнээс хойш  Ариунбаатартай хааяа уулздаг болсон...”,”... Би мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын талаар сайн мэдэхгүй. Би ICE гэх бодисыг мэддэг, хэрэглэдэг. Би уг бодисыг хэрэглээд 1 жил болох гэж байна. Би 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр барилгын чулуу үзэхээр явсан. Би танил найз Бат-Оргилыг дагаж БНХАУ-н Бээжин хотод очсон. Тэнд 4 хоноод буцаж ирсэн...”,”...2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ руу ганцаараа онгоцоор явсан бөгөөд гадаад хүнтэй уулзахаар явсан. Би Бээжинд очоод хар арьстай хүнтэй уулзаад 2 уут мөс буюу ice  гэх нэртэй мансууруулах бодис худалдаж аваад Монгол улсад оруулж ирсэн. Тэгээд тэр 2 ууттай зүйлээ би Баатараа буюу Ариунбаатарт өгсөн. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-руу явахаасаа өмнө Ариунбаатартай уулзахад Ариунбаатар чи юманд яваад ирэх үү гэсэн...”, “...2016 оны 09 дүгээр сарын 23-наас 7-8 хоногийн өмнө Ариунбаатар бид 2 хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо уулзаж хамт Солонгос хоол идсэн. Ариунбаатар надад хандаж чи Бээжин явах уу, мөс аваад ирэх үү чи өөрөө мэд явмааргүй бол явахгүй байж болно гэхээр нь би өөрөө зөвшөөрсөн...”,”...2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр би өөрийнхөө 99603178 гэсэн дугаараас Ариунбаатарын 8811.... гэсэн дугаар луу залгаад Бээжин нисэх билетний мөнгөө өгчих гэтэл Сансарын ойролцоо хүрээд ир гэхээр нь би очиж 1 400 000 төгрөг авсан. Уг мөнгөнөөс Бээжин ирж очих 1 000 000 төгрөгөөр билет захиалаад үлдсэн 400 000 төгрөгийг нь би найман шарга валютын зах дээр очиж 1 300 юань болгосон...”, “...Бээжинд 22 цаг өнгөрч байхад буугаад нэг зочид буудалд очиж буудалласан...”, “...2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би Ариунбаатарын 8811...-тэй дугаар луу нь залгаад чи мөнгөө шилжүүлчихсэн үү гэтэл шилжүүлчихсэн гэсэн...”, “...2016 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө 01 цагийн үед Ариунбаатарын өмнө нь надад утасны дугаарыг нь өгч байсан хар арьст залуугийн дугаар луу залгаад зочид буудлынхаа ойролцоо уулзаж 10 000 юань өгөөд 7 ууттай мөс авсан. Би хар арьстнаас авсан мөсөө чемоданыхаа дотор өөрийн ариун цэврийн хэрэгслийн кошлок дотор хийсэн байсан...”, “...Онгоцны буудлаа гарахад Ариунбаатар автомашины зогсоол дээр цагаан өнгийн машинтай зогсож байхаар нь би өөрийн чемоданаа машиных нь хойд суудал дээр тавиад урд суудал дээр нь суугаад хөдлөөд Нисэхийн пост хүртэл бид 2-ыг цагдаа нар баривчилсан...” гэх мэдүүлэг. /1хх-ийн 203-204/,
Гэрч Б.Баттулгын: “...Харин Ариунбаатарыг хар тамхи, мансууруулах бодис бусдад зарж  борлуулдаг  талаар хүнээс сонсож байсан. Мөс гэх бодис зардаг гэсэн. Ариунбаатарын мөс гэх хар тамхитай явдаг гэж сонсож байсан. Энд тэнд явахад хүмүүсийн ярианаас л сонсож байсан юм байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 97/,
Гэрч Н.Заяадуламын: “...Ариунбаатарыг хар тамхи, мансууруулах бодис 1-2 удаа хэрэглэж байхыг нь харж байсан. Тухайн үед мөс гэх бодис хэрэглэж байсан. Би Ариунбаатараас хар тамхи, мансууруулах бодис авч байгаагүй. Ариунбаатарыг хар тамхи, мансууруулах бодис хаанаас хэрхэн яаж олж авдаг талаар би мэдэхгүй. Ариунбаатарыг би хар тамхи, мансууруулах бодис зарж борлуулж байгааг хараагүй, дам ярианаас бол зардаг гэж сонсож байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 98/,
Гэрч Х.Эрдэнэцэцэгийн: “...2014 оны зун бол Ариунбаатар огт хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэггүй, архи уудаггүй, ан хийгээд загас барьдаг залуу байсан.  Тэр үед бол нилээн тарган байсан. Хар тамхийг бол их жигшсэн шинжтэй байдаг байсан. Харин 2015 оны зунаас Ариунбаатар гэнэт тураад эхэлсэн тэгээд л би Ариунбаатарыг хар тамхи татаж эхэлсэн байх гэж бодсон...”, “...Би Ариунбаатарыг хар тамхи хэрэглэж байхыг нь хараагүй. Би Ариунбаатарыг хар тамхи, мансууруулах бодис хаанаас олж авдаг талаар мэдэхгүй...”, “...Нэг хэсэг Ариунбаатар бас Бээжин рүү их явдаг болсон байсан тэгэхэд зургийг нь харахад их л турчихсан харагдаад байхаар нь  би БНХАУ-д мөс хэрэглээд байгаа юм байна даа гэж бодсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 99/, 
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоолд бичигдсэн эд мөрий баримтаар хураан авсан эд зүйлүүдийн тэмдэглэл: “... М.Ариунбаатарын биед хийсэн үзлэгээр хураан авсан №34 гэж дугаарласан хар өнгийн даавуун ууттай Power CR2032-1 гэсэн бичиглэл бүхий гар жин, “...№52 гэж дугаарласан 10.3 гр сэтгэцэд нөлөөт метафитамны агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, №53 гэж дугаарласан 10.2 гр сэтгэцэд нөлөөт метафитамны агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, №54 гэж дугаарласан 10.3 гр сэтгэцэд нөлөөт метафитамны агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, №55 гэж дугаарласан 10.3 гр сэтгэцэд нөлөөт метафитамны агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, №56 гэж дугаарласан 10.3 гр сэтгэцэд нөлөөт метафитамны агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, №57  гэж дугаарласан 10.3 гр сэтгэцэд нөлөөт метафитамны агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, №58 гэж дугаарласан 10.3 гр сэтгэцэд нөлөөт метафитамны агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, №59 гэж дугаарласан 10.2 гр сэтгэцэд нөлөөт метафитамны агууламжтай мөс гэх нэршилтэй бодис...”  /1хх-ийн 87-88/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 8513 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Даваасүрэн” гэж хаягласан шээсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, “Машбатын Ариунбаатар 2016-09-26” гэж хаягласан шээсэнд метафитамин /ММАР/ агууламж илрэв. Метафитамин /ММАР/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг...”  /1хх 115/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 8514 дугаартай дүгнэлтэд: “52-1, 53-1, 55-1, 56-1, 57-1, 58-1, 59-1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан цайвар өнгийн талстлаг зүйл тус бүрийн найрлаганд метафитамин агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ийн “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...”  /1хх 130-133/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8515 дугаар Шинжээчийн дүгнэлтэд: “...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 43а-113 тоотоос хураан авсан №21 гэж дугаарласан хураан авсан гуурс шургуулсан сав 1 ширхэг гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн дотроо шингэнтэй ягаан өнгийн гуурс шургуулсан Bonaqua гэсэн шошготой хуванцар сав, ногоон өнгийн гуурс шургуулсан хуванцар сав зэргээс метафитаминын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно…”, гэсэн дүгнэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: 01-45 УНЕ улсын дугаартай Crown маркийн тээврийн хэрэгслийн фото зургийн үзүүлэлтүүд /1хх 15-22/, зэрэг  баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
    Анхан шатны шүүхээс Б.Даваасүрэн, М.Ариунбаатар нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ, ял эдлэх дэглэм нь тэдний хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээнд тохирсон, мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох нөхцөл байдлуудыг шалгасан, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах шаардлагагүй, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад  Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчигдөөгүй байна. 
    Иймээс ялтан М.Ариунбаатарын “хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх”-ийг хүссэн, ялтан М.Ариунбаатарын өмгөөлөгч  Ж.Уранчимэг, ялтан Б.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын “ шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах”-ыг хүссэн давж заалдах гомдлуудыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
     Харин  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт  “бүлэглэн” үйлдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхой  заасан байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн  36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг давхар журамлаж  шийдвэрлэж  Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн  тул зөвтгөн өөрчлөх мөн шийтгэх тогтоолын 2 дахь заалт  утга найруулга  муутай  тул өөрчлөн найруулж тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар Б.Даваасүрэнг 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар М.Ариунбаатарыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж...” гэснийг
 “ шүүгдэгч Б.Даваасүрэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Ариунбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж...” гэж,
 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Даваасүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг багтаан, түүний биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Ариунбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг багтаан, түүний эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай” гэснийг...”
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Даваасүрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг багтаан, түүний биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар, М.Ариунбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг багтаан, түүний биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай...” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр
үлдээж, ялтан М.Ариунбаатар, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, ялтан Б.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг  хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн,  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах,  прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БАТСАЙХАН

                              ШҮҮГЧИД                                           Ц.ОЧ

                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ