Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 68

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж, шүүгч Х.Одбаяр, шүүгч С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

Улсын яллагч Ч.Отгонсүрэн,

Иргэдийн төлөөлөгч Ж.Цэцэгмаа

Шүүгдэгч  М.Ариунбаатар, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

Шүүгдэгч Б.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35  дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Баасансүрэнгийн Даваасүрэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 192 дугаар зүйлийн 192.3.5 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чойндон овогт Машбатын Ариунбаатар нарт холбогдох эрүүгийн 201601000192 тоот дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 31 дүгээр гудамжны 707 тоотод оршин суух хаягтай хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 43А байрны 113 тоотод амьдарч байсан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Баасансүрэнгийн Даваасүрэн /РД:ШУ91060309/,

 

2.Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 99Б байрны 701 тоотод оршин суух хаягтай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Баясгалант-Өргөө 52 дугаар байрны 82 тоотод түр оршин суух, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Чойндон овогт Машбатын Ариунбаатар /РД:ТЗ81042273/,

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/ 

Шүүгдэгч Б.Даваасүрэн нь М.Ариунбаатартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний зааж зөвлөсний дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 72.8 грамм жинтэй, мөс гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, улмаар уг бодисыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлан Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн.

Шүүгдэгч М.Ариунбаатар нь Б.Даваасүрэнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүнд зааж зөвлөн, улмаар яллагдагч Б.Даваасүрэнгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 72.8 грамм жинтэй, мөс гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, улмаар уг бодисыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлан Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, дээрх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Даваасүрэнгээс Би 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-ын Бээжин хот яваад 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Бээжингээс Монгол Улс руу ирсэн. Би Бээжин явахдаа Ариунбаатартай уулзаад мөнгө зээлээч гэж хэлэхэд Ариунбаатар мөнгө байхгүй байна, мөнгө олоод араас чинь шилжүүлъе гээд надад Худалдаа хөгжлийн банкны картаа өгч явуулсан. Бээжинд орой 21 цагт буугаад зочид буудалд орж амарсан. Маргааш нь Ариунбаатар карт руу 5000 юань хийсэн гэхээр нь би өөртөө 4000 юаниар хувцас авсан. Үлдсэн 1000 юаниар нь ойр зуурын хэрэглээндээ хэрэглээд дууссан. Гэтэл маргааш нь Ариунбаатар дахин 5000 юань шилжүүлсэн. Түүний 1000 юаниар нь дахин өөртөө өмсөх хувцас авсан. Үлдсэн 4000 юаниар нь таксины мөнгө болон зочид буудлын мөнгө төлсөн. Тэгээд  Ариунбаатартай wechart-аар холбогдохоод намайг нисэх онгоцны буудлаас тосчих гэж гуйхад за гэж хэлээд тоссон. Намайг онгоцон дотор сууж байхад нэг залуу юм авах уу гэж хэлсэн. Тухайн үед хар тамхи гэдгийг мэдээгүй, болохгүй зүйл гэдгийг нь мэдсэн. Би өмнө нь нэг удаа хар тамхи хэрэглэж үзэж байсан. Тэгээд онгоцноос буугаад кофе шопод уулзсан. Гэтэл надад хар ууттай зүйл өгъе шанд нь чамд 1.000.000 төгрөг өгъе, 2-3 хоногийн дараа чиний гар утас руу хүн залгаад авах байх гэж хэлэхээр нь би мөнгөнд нь болоод өгсөн юмыг нь аваад чемодандаа хийсэн. Тэгээд онгоцны буудлын гадаа Ариунбаатар машинтай хүлээж байхаар нь машинд нь суугаад хөдөлсөн. Гэтэл онгоцны буудлын мөнгө хураадаг постон дээр цагдаа нарт баригдсан гэв.

         Шүүгдэгч М.Ариунбаатараас Өмнө нь Даваасүрэн надаас мөнгө гуйж байсан боловч би мөнгөний туслалцаа үзүүлж чаддаггүй байсан. Би машин барьцаалж мөнгө зээлдэг ажил хийдэг тул тухайн үед Даваасүрэнг мөнгө гуйхад нь зээлийн мөнгө ороод ирэхээр нь туслах зорилгоор мөнгө шилжүүлсэн. Даваасүрэн wechart-аар над руу холбогдоод  намайг онгоцны буудлаас тосчих гэж гуйхаар нь тоссон. Гэтэл онгоцны буудлын мөнгө өгдөг постон дээр цагдаагийн машин ирээд барьсан. Тухайн үед би юу болж байгаа юм гэхэд нэг ч үг хэлэхгүйгээр барьсан гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд  гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Гэрч Э.Ууганцэцэгийн: ...Би Ариунбаатартай 2002 онд танилцаж гэр бүл болсон, 2014 оноос хойш эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдээ харж байгаа. Ер нь мөнгө төгрөг олно гэсэн юм байхгүй. Харин Ариунбаатарын ээж хааяа хэдэн төгрөг өгдөг. Ер нь бол миний цалингаар л болгодог... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 95-96 дугаар хуудас/,

Гэрч Б.Баттулгын: ...Ариунбаатар буюу Баатарааг би багаасаа мэднэ. Хааяа энэ тэнд баар цэнгээний газар таардаг байсан. Ариунбаатарыг хар тамхи, мансууруулах бодис бусдад зарж борлуулдаг талаар хүнээс сонсож байсан. Мөс гэх бодис зардаг гэсэн. Ариунбаатарыг мөс гэх хар тамхитай явдаг гэж сонсож байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 97 дугаар хуудас/,

Гэрч Н.Заяадуламын: ...Ариунбаатарыг хар тамхи, мансууруулах бодис 1-2 удаа хэрэглэж байхыг нь харж байсан. Тухайн үед мөс гэх бодис хэрэглэж байсан. Дам ярианаас бол зардаг гэж сонсож байсан. 2016 оны 02 дугаар сарын 18-аас 19-ний өдөр орчимд санагдаж байна. Намайг Бүгд Найрамдах Хятад ард улсад байхдаа мөнгөгүй болчихоод мөнгө асуухаар Ариунбаатар ахтай 98-тай дугаарын утсаар холбогдоод мөнгө асуутал надад мөнгө бол байхгүй. Харин чи Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгаа бол наанаасаа юм олоод ир гэсэн юм. Юм гэдэг нь мөс гэх бодисыг хэлж байгаа юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 98 дугаар хуудас/,

Гэрч Х.Эрдэнэцэцэгийн: ...2015 оны 12 дугаар сарын сүүлээр Ариунбаатартай Зайсангийн орчимд машинтай зөрөлдөж таарсан. Тэгэхэд нэг туранхай охинтой явж байсан ба Даваасүрэн гэж байсан. 2015 оны зунаас Ариунбаатар гэнэт тураад эхэлсэн. Тэгээд л би Ариунбаатарыг хар тамхи татаж эхэлсэн гэж бодсон. Нэг хэсэг Ариунбаатар Бээжин рүү их явдаг болсон байсан. Тэгэхэд зургийг нь харахад их л турчихсан харагдаад байхаар нь би Бүгд Найрамдах Хятад Ард Улсад мөс хэрэглээд байгаа юм байна даа гэж бодсон... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 99 дүгээр хуудас/,

Гэрч Э.Бадралмаагийн: ...Би тэр орон сууцыг түрээслэсэн. Төлбөр болох 500.000 төгрөгийг сар сард нь төлөхөөр тохиролцсон байсан. Байрны төлбөр мөнгийг хугацаанд нь өгөхгүй байсан учраас би гарах шаардлага тавьсан. Нэхүүлэн байж дараагийн төлбөрийг би Ариунбаатарын гэр гэх Хил хамгаалах ерөнхий газраар уруудаад тааралдах ногоон өнгийн өдөр байшингаас очиж 300.000 төгрөгийг авсан. Миний бодлоор түрээслэсэн байранд Ариунбаатар амьдардаггүй юм шиг санагдсан. Анх ирэхдээ л нэг эмэгтэйтэй ирсэн. Өөрсдийгөө их л гадаад дотоод явдаг. Төлбөрийн хувьд асуудалгүй хүмүүс гэх зэргээр ярьж байсан.... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108 дугаар хуудас/,

Гэрч Батурин Сергей Владимировичийн: ...Би 2016 оны 09 дүгээр сард Ариунбаатарт мөнгө төгрөг зээлүүлсэн асуудал байхгүй. Би 2016 оны 08 дугаар сарын 26-аас 2016 оны 09 дүгээр сарын 23-ны хооронд Монголд байгаагүй. Эрхүүд байж байгаад ирсэн. Ер нь бол мөнгө төгрөг хоорондоо зээлүүлж байсан тохиолдол бий.. гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 104 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Баярдэлгэрийн: ...Нэг өрөөнд хамт суудаг Ууганцэцэг надад юаны карт байна уу, 2 хоног хэрэглэчихээд өгье гэж асуусан. Тэр үед нь би туслах гээд өгсөн. Намайг Ууганцэцэгт уг картыг өгөх үед дансанд ямар ч мөнгө төгрөг байхгүй байсан. Уг нь маш амар карт байгаа юм. Монголд данс руугаа Монгол төгрөг хийгээд Хятадад АТМ-ээс юань болгоод авчихдаг... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 111 дүгээр хуудас/,

    

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Шүүгдэгч Б.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ: ...2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ариунбаатар надтай уулзаж 400.000 төгрөг өгөхдөө чамд одоо билет, мөнгө өгье чи энэ мөнгийг аваад явж бай. Би чамд мөнгө шилжүүлнэ гэж хэлсэн байсан юм. Тэр карт нь Баярдэлгэр гэсэн бичигтэй, Худалдаа хөгжлийн банкны карт байсан. Тэгээд би 25-ны өдөр уг картнаас 10.000 юань авсан. Ариунбаатар надад хэлэхдээ 10.000 юань хийчихсэн шүү чи бүх мөнгөндөө мөс аваарай гэсэн. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө 01 цагийн үед Ариунбаатарын өмнө надад утасны дугаарыг нь өгч байсан хар арьст залуугийн дугаар луу залгаад зочид буудлынхаа ойролцоо уулзсан. Уг залууд 10.000 юань өгөөд 7 ууттай мөс авсан. Уг бодисыг Ариунбаатарын шилжүүлсэн мөнгөөр Бээжин хотоос хар арьст залуугаас худалдаж авсан. Уг хар арьст залуугийн утасны дугаарыг Ариунбаатар надад өгсөн. Ариунбаатар уг залуугаас аваарай гэж надад хэлсэн юм. Уг бодисыг би Бээжингээс авчирсан. Ариунбаатар надад аваад ир гэж мөнгө өгсөн. ...Би хар арьстнаас авсан мөсөө чемоданыхаа дотор өөрийн ариун цэврийн хэрэгслийн кошленкан дотор хийсэн байсан. Чемоданаа онгоцны тээшинд өгчихсөн байсан. ...Би онгоцны буудал дээр буугаад Ариунбаатар луу өөрийнхөө дугаараас залгасан. би ирчихлээ, намайг тосч аваарай гэж залгасан. Онгоцны буудлаас гарахад Ариунбаатар автомашины зогсоол дээр цагаан өнгийн машинтай зогсож байхаар нь би өөрийн чемоданаа машиных нь хойд суудал дээр тавиад урд суудал дээр суугаад хөдлөөд Нисэхийн пост хүртэл бид хоёрыг цагдаа нар баривчилсан. Би тухайн үед улаан хүрэн өнгийн чемодантай явсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 203-204 дүгээр хуудас/,  

Шүүгдэгч М.Ариунбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би Даваасүрэнг Даваанаа гэж дууддаг. ...Даваанаа ирэхийнхээ урд өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр надтай We chart-аар холбогдоод Та намайг маргааш нисэх онгоцны буудал дээрээс тосоод аваарай, өдрийн 12 цагт очно гэж хэлсэн. Ингээд маргааш нь би өөрийн машиныг унаж очоод тосож авсан. Даваанаа тосоод аваарай гэсэн учраас тосож авсан. Надад татгалзах шалтгаан байхгүй. ...Би Даваасүрэнг БНХАУ-руу зардал мөнгийг нь төлж явуулж байгаагүй. Мөн надад Даваасүрэнд хандан Мөс гэдэг хар тамхи олоод ир гэж явуулж байсан түүх байхгүй. Би түүнийг өмнө нь нэг удаа явсныг мэднэ. Сүүлийн удаа Хятад руу явахдаа бараанд явна гэж байсан, хувцас хунар авчирахаар явсан байх гэж бодож үлдсэн. Яг нарийн учрыг нь мэдэхгүй байна. Явахынхаа өмнө надад хандаж 3.500.000 төгрөг зээлээч гэсэн тухайн үед нь надад мөнгө төгрөг байгаагүй мөн туслахаас өөр аргагүй байсан учраас эхнэрээсээ Хятадад үйлчилгээнд ашиглаж болдог карт байна уу, олдох уу, гэхэд манай эхнэр найзаасаа тэр картыг асууж байгаад олж өгсөн. Би тэр картыг өгч явуулаад очоод хэлээрэй, би мөнгө олчихоод араас чинь шилжүүлье гэсэн. Багын найз Сергейгээс 3.6 сая төгрөг зээлж авсан. Ямар ч гэсэн уг мөнгө нь миний данс руу 3-4 удаа тасарч орж ирсэн. Уг мөнгийг Худалдаа хөгжлийн банкны данс руу хийчихээд we chart-аар Даваанаад мөнгө хийсэн шүү гэж хэлсэн. Ямар нэгэн юань хийгээгүй. Төгрөг хийсэн. Би Даваасүрэнд ямар нэг мөс гэх хар тамхи аваад ир гэж мөнгө, төгрөг явуулаагүй. ...Миний шээснээс яагаад хар тамхи хэрэглэсэн гэж хариу гарсныг мэдэхгүй. Би ямар нэгэн хар тамхи хэрэглээгүй. Миний халааснаас гарч ирсэн уг жинг би өөрийн жолоодон явсан машины жолоочийн суудал дунд хайрцагын завсраас олоод халаасандаа хийсэн байсан. Түүнээс би мөс зарахдаа ашиглаагүй, мөн тэр мөс гэдэг бодисыг ч гэсэн хэзээ ч зарж үзээгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 198 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтууд:

 

-2016 оны  09 дүгээр сарын 26-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 15-22 дугаар хуудас/,

-2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/,

-2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 26-32 дугаар хуудас/,

-2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

-2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Гадаад паспорт болон картанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

-2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 45-48 дугаар хуудас/,

-2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Харьцуулах шинжилгээнд хэв, хэлбэр авах тогтоол, хэв, хэлбэр авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 58-63 дугаар хуудас/,

-2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 77-83 дугаар хуудас/,

-2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн DVD-ийд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 84-86 дугаар хуудас/,

-2016 оны 12 дугаар сарын 02-ны Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хх-ийн 87-88 дугаар хуудас/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 8513 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 115 дугаар хуудас/,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 8514 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 116-117 дугаар хуудас/,

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 8515 дугаартай дүгнэлт /1 дүгээр хх-ийн 130-133 дугаар хуудас/,

 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 1088 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. М.Ариунбаатар нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. М.Ариунбаатар нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  3. М.Ариунбаатар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. М.Ариунбаатар нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. М.Ариунбаатар нь мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

-Монгол улсад эмчлэгдэх боломжтой.

  • ҮТөвд эмчлэгдэх боломжтой /1 дүгээр хх-ийн 143-144 дүгээр хуудас/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 1087 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Б.Даваасүрэн нь урьд сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. Б.Даваасүрэн нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  3. Б.Даваасүрэн нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. Б.Даваасүрэн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. Б.Даваасүрэн нь мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

-Монгол улсад эмчлэгдэх боломжтой.

  • ҮТөвд эмчлэгдэх боломжтой /1 дүгээр хх-ийн 146-147 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч М.Ариунбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1 дүгээр хх-ийн 214-215 дугаар хуудас/

Оршин суугаа хорооны тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 218 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Даваасүрэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 223-226 дугаар хуудас/

2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 229-231 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

    Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байхаас гадна хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.   

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Даваасүрэн нь М.Ариунбаатартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүний зааж зөвлөсний дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 онь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 72.8 грамм жинтэй, мөс гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, улмаар уг бодисыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлан Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч М.Ариунбаатар нь Б.Даваасүрэнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, түүнд зааж зөвлөн, улмаар шүүгдэгч Б.Даваасүрэнгээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 72.8 грамм жинтэй, мөс гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, улмаар уг бодисыг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлан Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, дээрх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-2016 оны  09 дүгээр сарын 26-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 15-22 дугаар хуудас/,

-2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд Air China Chingis Khaan Baasansuren Dav OM224 26 SEP гэсэн бирктэй, ягаан өнгийн чемоданы зүүн талын дээд хэсэгт байх кодыг Б.Даваасүрэнгээр 000 гэж хэлүүлэн оруулахад онгойж байв.  ... Үзлэгээр нийт 7 ширхэг тусдаа ууттай, 72,8грамм жинтэй мөс мэт зүйл хураан авав. гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 23 дугаар хуудас/,

-2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б. Даваасүрэнгийн оршин суух Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо.43А байрны 113 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 26-32 дугаар хуудас/,

-2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б.Даваасүрэнгийн авч явсан тээшинд хийсэн үзлэгээр эд мөрийн баримтаар хураан авсан 7 ширхэг тусдаа ууттай, 72,8грамм жинтэй мөс мэт зүйлд харьцуулах шинжилгээнд хэв, хэлбэр авах тогтоол, хэв, хэлбэр авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 58-63 дугаар хуудас/,

-2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 77-83 дугаар хуудас/,

-2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн DVD-ийд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 84-86 дугаар хуудас/,

-2016 оны 12 дугаар сарын 02-ны Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хх-ийн 87-88 дугаар хуудас/,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 8513 дугаартай дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Даваасүрэн, Машбатын Ариунбаатар 2016-09-26 гэж хаягласан шээсний дээжүүд хуванцар саванд /90.0 мг/ тус тус ирүүлсэн нь шинжилгээнд ирүүлсэн тун хэмжээний хувьд хүрэлцэхүйц байгаа тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ.
  2. Шинжилгээнд ирүүлсэн Б.Даваасүрэн гэж хаягласан шээсэнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Машбатын Ариунбаатар 2016-09-26 гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/-ийн агууламж илрэв. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг. /1 дүгээр хх-ийн 115 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 8514 дугаартай дүгнэлтэд:

1.2. 3.4. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 52/1 гэсэн гялгар уутанд хийсэн цагаан өнгийн цайвар өнгийн талстлаг зүйл, 53/1 гэсэн хаягтай цагаан цайвар өнгийн талстлаг зүйл,  55/1 гэсэн хаягтай цагаан цайвар өнгийн талстлаг зүйл, 56/1 гэсэн хаягтай цагаан цайвар өнгийн талстлаг зүйл, 57/1 гэсэн хаягтай цагаан цайвар өнгийн талстлаг зүйл, 58/1 гэсэн хаягтай цагаан цайвар өнгийн талстлаг зүйл, 59/1 гэсэн хаягтай цагаан цайвар өнгийн талстлаг зүйл тус бүрийн найрлаганд метамфетамин /methamphetamine/ агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ийн Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно./1 дүгээр хх-ийн 116-117 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 8515 дугаартай дүгнэлтэд:

1.2. 3. 4 Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 43а-113 тоотоос хураан авсан №1 гэж дугаарлан хураан авсан шаргал өнгийн гуурс, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий уут гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн гялгар уутнаас, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 43а-113 тоотоос хураан авсан №2 гэж  дугаарлан хураан авсан чих цэвэрлэгч хөвөн, хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт, хар өнгийн гуурсанд шургуулсан хагархай шилэн гаанс мэт зүйл гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн гуурсанд шургуулсан хагархай шилэн гаанс мэт зүйл, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 43а-113 тоотоос хураан авсан №12 гэж дугаарлан хураан авсан 3 ширхэг ягаан өнгийн гуурс, 2 ширхэг шилний хэлтэрхий, хагархай тарианы усны шил, цагаан өнгийн гуурстай шилэн гуурс, 1 см урттай 2 ширхэг өнгөгүй гуурс, 2 талыг нь хайлуулж наасан жижиг гялгар уут гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ягаан өнгийн гуурс, Хан-уул дүүргийн 2 дугаар хороо 43а-113 тоотоос хураан авсан №21 гэж дугаарласан хураан авсан гуурс шургуулсан bonaqua гэсэн бичиглэл бүхий сав 1 ширхэг, улаан өнгийн тагтай бөөр хэсэг болон таганд гуурс шургуулсан сав 1 ширхэг гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн дотроо шингэнтэй ягаан өнгийн гуурс шургуулсан bonaqua гэсэн шошготой хуванцар сав, ногоон өнгийн гуурс шургуулсан хуванцар сав зэргээс метамфетамин /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ийн Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн жагсаалтанд багтдаг болно. Эрүүгийн 201601000192 тоот хэрэгт 01-45 УНЕ улсын дугаартай автомашинаас хураан авсан ягаан өнгийн гуурс 1 ширхэг, хар өнгийн гуурс 1 ширхэг эрүүгийн 201601000192 тоот хэрэгт 01-45 УНЕ улсын дугаартай автомашинаас хураан авсан хуванцар зангидсан гуурс 1 ширхэг гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ягаан өнгийн гуурс, хар өнгийн гуурс, өнгөгүй зангидсан гуурс, 201601000192 тоот хэрэгт 01-45 УНЕ улсын дугаартай автомашинаас №3 гэж дугаарлан хураан авсан бонго мэт зүйл 2 ширхэг гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн өнгөгүй гуурс шургуулсан цэнхэр өнгийн хуванцар  таглаатай хуванцар сав, Хан- уул дүүргийн 2 дугаар хороо 43а-113 тоотоос хураан авсан №1 гэж дугаарлан хураан авсан шаргал өнгийн гуурс, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий уут гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шаргал өнгийн гуурс,  Хан- Уул дүүргийн 2 дугаар хороо 43а-113 тоотоос хураан авсан №2 гэж дугаарлан хураан авсан чих цэвэрлэгч хөвөн, хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт, хар өнгийн гуурсанд шургуулсан хагархай шилэн гаанс мэт зүйл гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн чих цэвэрлэгч хөвөнгөөс, JN0733290 серийн дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт Хан- уул дүүргийн 2 дугаар хороо 43а-113 тоотоос хураан авсан эвдэрхий ногоон асаагуур, 5 см урттай хуванцар гуурс гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн эвдэрхий ногоон өнгийн асаагуур, өнгөгүй гуурс, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 43а-113 тоотоос №12 гэж дугаарлан хураан авсан 3 ширхэг ягаан өнгийн гуурс, 2 ширхэг шилний хэлтэрхий, хагархай тарианы усны шил, цагаан өнгийн гуурстай, шилэн гуурс, 1 см урттай 2 ширхэг өнгөгүй гуурс, 2 талыг хайлуулж наасан жижиг гялгар уут гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн өнгөгүй гуурс, цагаан өнгийн гуурстай хагархай шилэн гуурс, тарианы хагархай шил, шилний хэлтэрхий, гялгар уут, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 43а-113 тоотоос хураан авсан №4 гэж дугаарласан хураан авсан шилэн гаансны 2 ширхэг хэлтэрхий гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шилний хэлтэрхий, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 43а-113 тоотоос хураан авсан №5 гэж дугаарласан хураан авсан шаргал өнгийн соруул, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улбар шар өнгийн соруул, ZN0104482 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 43а-113 тоотоос хураан авсан №32 гэж дугаарласан хураан авсан хуйлсан 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, цагаан өнгийн гуурс, хар өнгийн асаагуур 1 ширхэг гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн өнгөгүй хуванцар гуурс, эвдэрхий хар өнгийн асаагуур, AQ1062138 гэсэн сери дугаартай 500-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй. гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 130-133 дугаар хуудас/  зэрэг нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хараат байдлыг үүсгэж, донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлж, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, хүн амын эрүүл мэнд, удмын санд нөхөж баршгүй хор учруулдаг, нийгмийн хор,аюул уршигаар өргөн хүрээнд хамран сарниулдаг хортой үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх, эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах,тээвэрлэх,илгээх,борлуулах бүхий л үйл ажиллагааг хориглож, гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

          Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис гэдэгт Монгол Улсын олон улсын гэрээнд багтан орсон 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 1,2,3,4 дүгээр жагсаалтад орсон байгалийн болон нийллэг аливаа бодис, материалыг ойлгох бөгөөд хууль ёсны буюу зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх,зөвхөн эмчийн жороор олж авахаас бусад аргаар өөрийн эзэмшлийн болгосон, хувь хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад аливаа хэрэглэсэн үйлдэл, тохиолдлийг хууль бусаар олж авсан гэж, уг бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл,цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах саванд байлгахыг хууль бусаар хадгалсан гэж тус тус ойлгоно.

          Мансууруулах бодисыг борлуулах гэдэг нь дан ганц төлбөртэйгээр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй  хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа аливаа хэлбэр, бүхий л арга хэрэгслээр түгээж байгаа үйлдлийг ойлгох бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодиттойгоор эзэмшсэнээр борлуулсан гэмт хэргийг төгс үйлдэгдсэнд тооцогддог.

         Шүүгдэгч М.Ариунбаатар, Б.Даваасүрэн нар нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь хэргийн 1-р хавтас 143-147 дугаар талд авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 1087,1088 тоот дүгнэлтээр нотлогджээ. 

         Шүүгдэгч М.Ариунбаатар, Б.Даваасүрэн нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээхгүй байгаа нь Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг  хүлээхгүй байх зарчим, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх боловч энэхүү эрхийг эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саад болох, эсхүл илтэд худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг өөртөө багтаадаггүй болно.

           Шүүгдэгч М.Ариунбаатараас тухайн хэрэгт огт хамааралгүй, би Б.Даваасүрэнд мөнгө зээлүүлсэн, онгоцны буудлаас тосож авсан, шүүгдэгч Б.Даваасүрэнгээс онгоцонд нэг залуутай танилцаж, 1 сая төгрөг шанд нь авахаар болж уг зүйлийг авсан  гэж мэдүүлдэг боловч тухайн өдөр түүний унаж явсан 0145 УНЕ улсын дугаартай Toyota crown машинаас хураан авсан сав, гуурс зэрэг мансууруулах бодис татахад хэрэглэгддэг эд зүйлс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн 8513 дугаартай дүгнэлтээр  Машбатын Ариунбаатар 2016-09-26 гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/-ийн агууламж илрэв. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг. /1 дүгээр хх-ийн 115 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Даваасүрэнгийн түр оршин сууж байсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 43а-113 тоотоос хураан авсан эд зүйлсээс  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 8515 дугаартай дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 43а-113 тоотоос хураан авсан №1 гэж дугаарлан хураан авсан шаргал өнгийн гуурс, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий уут гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн гялгар уутнаас, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 43а-113 тоотоос хураан авсан №2 гэж  дугаарлан хураан авсан чих цэвэрлэгч хөвөн, хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт, хар өнгийн гуурсанд шургуулсан хагархай шилэн гаанс мэт зүйл гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хар өнгийн гуурсанд шургуулсан хагархай шилэн гаанс мэт зүйл, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 43а-113 тоотоос хураан авсан №12 гэж дугаарлан хураан авсан 3 ширхэг ягаан өнгийн гуурс, 2 ширхэг шилний хэлтэрхий, хагархай тарианы усны шил, цагаан өнгийн гуурстай шилэн гуурс, 1 см урттай 2 ширхэг өнгөгүй гуурс, 2 талыг нь хайлуулж наасан жижиг гялгар уут гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ягаан өнгийн гуурс, Хан-уул дүүргийн 2 дугаар хороо 43а-113 тоотоос хураан авсан №21 гэж дугаарласан хураан авсан гуурс шургуулсан bonaqua гэсэн бичиглэл бүхий сав 1 ширхэг, улаан өнгийн тагтай бөөр хэсэг болон таганд гуурс шургуулсан сав 1 ширхэг гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн дотроо шингэнтэй ягаан өнгийн гуурс шургуулсан bonaqua гэсэн шошготой хуванцар сав, ногоон өнгийн гуурс шургуулсан хуванцар сав зэргээс метамфетамин /methamphetamine/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ийн  гэсэн  /1 дүгээр хх-ийн 130-133 дугаар хуудас/ дүгнэлт, шүүгдэгч Б.Даваасүрэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлан Чингис Хаан Олон Улсын Нисэх онгоцны буудлын Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор авч гарсан зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 72.8 грамм жинтэй бодисоос Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 8514 дугаартай дүгнэлтээр тус бүрийн найрлаганд метамфетамин /methamphetamine/ агуулга илэрснээр няцаагдаж байна.

Түүнчлэн мансууруулах бодисыг борлуулах зорилгыг тогтоох жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий Power CR2032-1 гэсэн бичиглэл бүхий жин хэмжүүр шүүгдэгч М.Ариунбаатарын биед хийсэн үзлэгээр хураагдсан,  дээрх хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон картаар мөнгө шилжүүлсэн, Монгол улсын хилээр зиплок түгжээ бүхий 7 ширхэг уутанд тусгайлан савласан, савлагааны хамт 72.8 грамм жинтэй, мөс гэх нэршилтэй бодисыг нэвтрүүлсэн зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар мансууруулах бодисыг борлуулах сэдэлт санаа, зорилго тодорхойлогдсон байна гэж шүүх үзэв.  Тухайн хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

          Иймд шүүгдэгч Б.Даваасүрэнг М.Ариунбаатартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн,  Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 72.8 грамм жинтэй, мөс гэх нэршилтэй бодисыг  борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан,  улмаар уг бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч М.Ариунбаатарыг  Б.Даваасүрэнтэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай, 72.8 грамм жинтэй, мөс гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, улмаар уг бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн  гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,  тэдгээрт эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Даваасүрэн М.Ариунбаатар нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, арга зэргийг  харгалзан үзлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан Е серийн 1696664 дугаартай гадаад паспортыг  Б.Даваасүрэнд буцаан олгож, хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан 500 төгрөгний дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банканд шилжүүлж,

0145 УНЕ улсын дугаартай автомашинаас хураагдсан №3 гэж дугаарласан бонго мэт зүйл 2 ширхэг, №30 гэж дугаарласан 6 см урттай ягаан өнгийн гуурс 1 ширхэг, 4 см урттай хар өнгийн гуурс 1 ширхэг, №40 гэж дугаарласан хуванцар зангидсан гуурс мэт зүйл 1 ширхэг, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 43А байрны 113 тоотоос хураагдсан №1 гэж дугаарласан 7 см урттай шаргал өнгийн гуурс, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон зиплок түгжээ бүхий уут, №2 гэж дугаарласан чих цэвэрлэгч хөвөн, хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт, 13,5 см урттай хар өнгийн гуурсанд шургуулсан хагархай шилэн гаанс мэт зүйл, №50 гэж дугаарласан эвдэрхий ногоон асаагуур, 5 см урттай хуванцар гуурс, №12 гэж дугаарласан 3 ширхэг ягаан өнгийн гуурс, 2 ширхэг шилний хэлтэрхий, хагархай тарианы усны шил, цагаан өнгийн шилэн гуурс, 1 см урттай 2 ширхэг өнгөгүй гуурс, 2 талыг нь хайлуулж наасан жижиг гялгар уут, №4 гэж дугаарласан шилэн гаансны 2 ширхэг хэлтэрхий, №5 гэж дугаарласан шаргал өнгийн соруул, №21 гэж дугаарласан гуурс шургуулсан Bonaqua гэсэн бичиглэл бүхий сав 1 ширхэг, улаан өнгийн тагтай бөөр хэсэг болон таганд гуурс шургуулсан сав 1 ширхэг, №32 гэж дугаарласан цагаан өнгийн гуурс, хар өнгийн асаагуур 1 ширхэг, Б.Даваасүрэнгийн биеэс хураагдсан, bayardelger гэсэн бичиглэлтэй 6216424006662760 дугаартай Худалдаа хөгжлийн банкны карт, MIAT Мongolia Airlines гэсэн бичиглэл бүхий онгоцны цахим билет, Баасансүрэнгийн Даваасүрэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ОМ223, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Air China ОМ0224 нислэгээр зорчсон тасалбарууд, Б.Даваасүрэнгийн тээшнээс хураагдсан 7 хэсэг уут бүхий уутнуудын хамт нийт 71.9 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, М.Ариунбаатарын биеэс хураагдсан хар өнгийн даавуун ууттай Power CR2032-1 гэсэн бичиглэл бүхий гар жин зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 

гар утсанд шинжилгээ хийсэн 6213-2, 6312-1 гэсэн тэмдэглэлтэй СD-2 ширхэг, Буянт-Ухаа дахь Гаалийн газраас ирүүлсэн хяналтын камерын бичлэгтэй СD-R 52Х гэсэн бичиглэлтэй CD 1 ширхэг, Чингис хаан олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын албаны хяналтын камерын бичлэгтэй СD 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Даваасүрэн, М.Ариунбаатар нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

            Шүүгдэгч М.Ариунбаатар, Б.Даваасүрэн нарын цагдан хоригдсон 59 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.