Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2016/00416

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 29 өдөр

 

 

Дугаар 181/ШШ2016/00416

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, ЭМОН төв, 502 тоотод байрлах ЭМОН ХХК /РД:2079384/-ийн хүсэлттэй,

С.Атарбаясгалан зам ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргад Ц.Золбоо оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Атарбаясгалан зам ХХК нь ЭМОН ХХК-ийн 5 давхрын 321мкв талбайг 2016 оны 1 дүгээр сарын 08-наас эхлэн түрээслэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэвч түрээсийн төлбөр болон алдангийн хамт 46 926 800 төгрөгийг төлөхгүй алга болсон бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Атарбаясгалан зам ХХК-ийг эрэн сурвалжлуулж өгнө үү. Захирал С.Атарбаясгалангийн гэрийн хаяг Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын гудамж, 22-484 тоот гэх боловч тус хаягт оршин суудаггүй байна. Эхнэр Баярцэцэгийн утасны дугаар 95115077 гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 46 926 800 төгрөг нэхэмжлэх зорилгоор С.Атарбаясгалан зам ХХК -ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хүсэлтийг хангах үндэстэй байна.

ЭМОН ХХК -нь Атарбаясгалан зам ХХК -тай 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Ажлын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулжээ.

Гэрээний дагуу 46 926 800 төгрөг нэхэмжлэхэд С.Атарбаясгалан зам ХХК --нь Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын гудамж, 22-484 тоот гэсэн хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, хаяг нь тодорхой бус болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амаржаргал нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүлийн 115.1.,115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон

тогтоох нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Атарбаясгалант ХХК /РД:5795079, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын гудамж, 22-484 тоот /-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Атарбаясгалант зам ХХК-ийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагаа явуулахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллагад  даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО