| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 102/2016/03092/И |
| Дугаар | 153 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 153
| 2016 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2016/00153 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул д .̺ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,,,-д холбогдох
Орон сууцнаас албадан гаргуулах тэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ,, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүрбазар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг хийж төлбөр тооцоог гэрээнд заасны дагуу төлж дуусгасны дагуу *******,*******,*******,, орон сууцыг өөрийн өмчлөлд авсан. Гэтэл уг байрандаа нүүн орох гэсэн боловч иргэн нь уг орон сууцыг өр төлбөртөө авсан гэж хэлсэн. Хариуцагч д орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардахад шүүх, цагдаад хандаад ав, чөлөөлж өгөхгүй гэсэн. Иймд Хан-Уул дүүргийн*******,*******,, орон сууцнаас Ц.Гантулгыг албадан гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Улмаар А.Даваадорж нарын хооронд төлбөр тооцооны асуудал байсан тул 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ийг дуудаж хөрөнгө оруулсан Хан-Уул дүүргийн*******,*******,, орон сууцыг д шилжүүлэхээр гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан боловч нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан тул 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нь хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцалж А.Даваадоржид шилжүүлсэн байдаг. Тиймээс уг байрыг А.Даваадорж ашиглаж байгаа тул хариуцагч биш гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Гантулгыг *******,*******,*******,, орон сууцнаас албадан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээнд үндэслэсэн ба гэрээний дагуу үнийг төлж, орон сууцандаа нүүж орох гэтэл нь өрөндөө авсан гээд суллаж өгөөгүй гэх тайлбар гаргасныг, хариуцагч нь уг байрыг А.Даваадоржид шилжүүлсэн тул хариуцагч биш гэх тайлбарыг гаргаж маргасан байна.
Хавтаст эрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, уг гэрээгээр *******,*******,*******,, орон сууцыг худалдан авахаар тохиролцож, уг байрны үнийг 2015 оны 01 сарын 4-ний өдөр төлж дуусган, орон сууцыг хүлээж авсан байна./хх-ийн 5-6/
Улмаар нь 2016 оны 4 сарын 26-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2206039941 дугаарт бүртгүүлж, *******,*******,*******,, 92,98 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан байна. /хх-ийн 4/
Түүнчлэн уг орон сууцыг манай танидаг хүн өр авлагад тооцож авсан байдаг бөгөөд миний хувьд тухайн барилгын хөрөнгө оруулагчаас худалдаж авсан гэх тайлбарыг гаргаж хариуцагч нь 2015 оны 6 сарын 16-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, уг гэрээгээр маргаан бүхий дээрх орон сууцыг буюу *******,*******,*******,, орон сууцыг худалдан авахаар гэрээг байгуулсан гэж гэрээг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Мөн одоо уг байрыг А.Даваадоржид шилжүүлсэн гэх тайлбарыг гаргаж орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх тухай хүсэлт гэх баримтыг ирүүлсэн байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нь *******,*******,*******,, 92,98 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч болохоо нотолсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000475086 тоот гэрчилгээ авч, өмчлөх эрхээ баталгаажуулсан байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гэдэг бол тухайн гэрчилгээнд нэр дурдагдсан этгээд уг гэрчилгээнд тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг гэрчилсэн баримт юм. Иймд г маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзнэ.
Харин хариуцагч нь орон сууцыг 2015 оны 6 сарын 16-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу авсан гэх тайлбарыг гаргасан хэдий ч уг орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч, эзэмшиж ашиглаж байгаа талаараа нотлоогүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна.
Иймд маргаан бүхий орон сууц хариуцагч Ц.Гантулгын хууль бус эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар орон сууцаа хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.
Дээрхийг нэгтгээд гийн өмч болох *******,*******,*******,, 92,98 м.кв орон сууцыг хариуцагч Ц.Гантулгын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан гийн өмчлөлийн *******,*******,*******,,ын 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийнҮ-2206039941 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг хариуцагч Боржигон овгийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ