Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 748

 

 

   2019       08         08                                    2019/ШЦТ/748

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,

Улсын яллагч Ш.Хосбаяр,

Хохирогч Б.Ариунбилэг, О.Зоригт, Д.Ичинхорлоо, С.Буянт, Ж.Нямгэрэл,

            Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн   хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 52 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Дэлгэр Баян Од Трейвэл” ХХК-ний захирал ажилтай байсан, ам бүл 1,  , урьд 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 230 дугаартай магадлалаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, Х.Б,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Х.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 10 дугаар

сарын 06-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа иргэн Ж.Энхтуяаг Сингапур улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4.900.000 төгрөгийг,

- 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах “Дэлгэр Баян Од Трейвэл” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Ж.Нямгэрэлийг Сингапур улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4.800.000 төгрөгийг,

-2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Х.Төмөртогоог Америкийн Нэгдсэн Улс руу явуулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.440.000 төгрөгийг,

-2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн О.Зоригтийг Сингапур улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.500.000 төгрөгийг,

-2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах “Дэлгэр Баян Од Трейвэл” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн С.Буянтыг Сингапур улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 6.660.400 төгрөгийг,

-2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах “Дэлгэр Баян Од Трейвэл” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа иргэн Б.Гүнсэлмааг Сингапур улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4.800.000 төгрөгийг,

-2018 оны 04 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Ч.Галмандахыг Америкийн Нэгдсэн Улс руу явуулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 5.172.800 төгрөгийг,

-2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 04-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дэлгэр Баян Од Трейвэл” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Т.Болортуяаг Сингапур улсад хөдөлмөр зуучлалаар ажиллуулна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомоп байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 4.800.000 төгрөгийг,

-2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Б.Ариунбилэгийг Сингапур улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3.000.000 төгрөгийг,

-2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Ж.Сансармааг Арабын Нэгдсэн Эмират Улсад хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1.322.200 төгрөгийг,

-2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа иргэн Б.Нармөнхөөс онгоцны тийзийн мөнгө өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 16.782.200 төгрөгийг,

-2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Д.Ичинхорлоогийн хүүхдүүдийг Турк, Чех улс руу явуулна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 11.565.000 төгрөгийг,

-2018 оны 06 дугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза" тевийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах "Дэлгэр Баян Од Трөйвэл" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн А.Анхбаярыг Сингапур улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3.600.000 төгрөг, нийт 13 удаагийн үйлдлээр 72.342.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би энэ үйлдлийг биечлэн ганцаараа хийх боломжгүй, таньдаг нэг хүнтэйгээ хамтарч хийсэн. Би нөгөө хүндээ тал мөнгийг нь өгсөн. Надад үүнийг нотлох баримт байхгүй учраас ийм байдалд орсон. Хөдөлмөр зуучлалын компанид ажиллаж байхдаа энэ ажлыг хийе гэж бодсон. Турк, Сингапур улсад тосож авах хүн байсан. Би цаана байсан хүнээ нотлох боломжгүй учраас ийм хэрэгт холбогдсон. Би маш их харамсаж байна. Эхний үедээ хүмүүсээ явуулж байсан. Хохирогч Б.Ариунбилэгийн хохирлоос 200000 төгрөгийг төлөхөөр мөрдөгчид хүлээлгэж өгч байсан” гэв.

 

Хохирогч Б.Ариунбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн энэ хүнтэй уулзсан. Миний үеийн хүмүүст Монгол улсад ажил олдох боломж байдаггүй. Надад онгоцны тийз хүртэл захиалж өгсөн. Дараа нь онгоцны нислэг хойшилсон гэж хэлээд чимээгүй болсон. Би 200000 төгрөгийг Х.Б болон мөрдөгчөөс аваагүй тул 3.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

 

Хохирогч О.Зоригт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Х.Б-тэй анх уулзахад Сингапур улсад зуучилж өгнө гэж хэлсэн. Нийт 4.800.000 төгрөг болсон бөгөөд үүнээс 2.500.000 төгрөг өгсөн. Тэгээд “чамайг тосож авах хүн байгаа үлдэгдэл мөнгөө ажил хийгээд өгчих” гэж хэлсэн.  03 дугаар сарын 25-26-ны өдөр намайг явуулж өгнө гээд визний мэдүүлэг гаргаж өгсөн. Тэр нь хуурамч байсан. Би ажиллаж байсан ажлаасаа гарч, явна гэдэгт итгэсэн байсан. Надад 500.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө нэхэмжилнэ” гэв.

 

Хохирогч Д.Ичинхорлоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Х.Б энэ хүмүүст ярьдаг зүйлээ л хэлдэг байсан. Онгоцны тийз захиалсан л гэдэг. Тэгээд би МИАТ дээр очоод шалгуулахад хуурамч байна гэж хэлсэн. Би хохирлоо гаргуулан авмаар байна” гэв.

 

Хохирогч С.Буянт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр анх зарын дагуу очиж уулзсан. 6.600.000 гаруй төгрөгийг надаас дансаар болон бэлнээр авсан. Би машинаа зараад энэ хүнд мөнгөө өгсөн. Би одоо болтол машиныхаа зээлийг төлөөд явж байгаа. Гомдолтой байна” гэв.

 

Хохирогч Ж.Нямгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сард зарын дагуу 4.800.000 төгрөг өгсөн. Одоо уг мөнгөө нэхэмжилж байна” гэв.

Эрүүгийн   хэргээс:

 

Т.Болортуяагийн гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 7 дугаар хуудас/,

Хохирогч Т.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би зарын сонин харж байгаад Сингапур улсад ажилд зуучилна гэсэн зарын дагуу 86960319 дугаарын утас руу холбогдож “Сэлбэ плаза”-гийн 4 дүгээр давхар 405 тоотод очиж уулзсан. Уулзахад манай компани Сингапур улсад хөдөлмөр зуучлалын газартай, эндээс чиний мэдээллийг явуулаад захиалга орж ирэхээр чамд мэдэгдээд явуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилгаа болох 2.279.500 төгрөгийг “Хаан” банкны 5076420602 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгтэл орой нь Х.Б залгаад ажлын санал ирлээ, гэрээгээ хийгээд үлдэгдэл мөнгөө шилжүүлчих гэхээр нь маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулаад үлдэгдэл мөнгө болох 2.520.600 төгрөгийг мөн дансаар шилжүүлсэн. Тэгээд өнөөдрийг болтол худлаа яриад яваад байна. Гомдолтой байна, өгсөн мөнгөө эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Хохирогч Т.Болортуяагийн 2018 оны 04 дүгээр сарын 02-04-ний өдрийн хооронд яллагдагч Х.Б-гийн "Хаан" банкны 5076420602 дугаарын данс руу 4.800.500 төгрөг шилжүүлсэн баримт /1 хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Хохирогч Т.Болортуяагийн яллагдагч Х.Бтэй 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Зуучлуулах үйлчилгээ авах гэрээ” /1 хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би  хүмүүсээс авсан мөнгөө хувийн хэрэгцээндээ хэрэглээд дууссан. Намайг Цагдаагийн байгууллагаас хайж дуудаж байгааг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 38 дугаар хуудас/,

 

Хохирогч Ж.Энхтуяагийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /2 хх-ийн 4 дүгээр хуудас/

Хохирогч Ж.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 10 дугаар сард зар үзэж байхад Турк, Сингапур явуулна гэсэн зар байхаар нь "Сэлбэ плаза" дээр очиж Х.Бтэй уулзсан. Тэгээд Сингапур улс руу явахаар болоод 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 400.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд явуулсан юм байхгүй, мөнгөө эргүүлж өгөөгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 15 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Энхтуяагийн яллагдагч Х.Б-д 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 2/19 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Энхтуяагийн яллагдагч Х.Б-тэй 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Зуучлуулах үйлчилгээ авах гэрээ” /2 хх-ийн 20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Ж.Энхтуяагаас мөнгийг нь Сингапур улс руу ажилд зуучилна, явуулж өгнө гэж авчихаад өөр өмнө нь өртэй байсан хүндээ өгчихсөн юм. Миний буруу, би 4.900.000 төгрөг авсан. Надад Сингапур улс руу ажилд зуучлах талаар гэрээ байгуулсан зүйл байхгүй, уг гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /2 хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Хохирогч Ж.Нямгэрэлийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /1 хх-ийн 172 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Нямгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би сонин дээр байсан Сингапур улс руу явуулна гэсэн зарын дагуу “Сэлбэ плаза” төвийн 406 тоотод очиж Баатарсүрэнтэй уулзахад Сингапур улс руу 1 жилийн хугацаатай гэрээгээр явуулна, эхлээд урьдчилгаа байрны мөнгө, тийзний мөнгө гэж өгнө шүү гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2.190.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.300.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1.310.000 төгрөг нийт 4.800.000 төгрөг өгсөн боловч одоог хүртэл явуулж өгөөгүй. Цуг явах хүмүүс нь бүрдэхгүй байна гээд хүлээлгээд байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 174 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Нямгэрэлийн яллагдагч Х.Б-д 4.800.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /1 хх-ийн 176 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Нямгэрэлийн яллагдагч Х.Б-тэй 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 4.800.000 төгрөг зээлүүлсэн зээлийн гэрээ /1 хх-ийн 177 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Нямгэрэлийн яллагдагч Х.Б-тэй 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “Зуучлуулах үйлчилгээ авах гэрээ” /1 хх-ийн 178 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Ж.Нямгэрэлээс Сингапур улс руу ажилд зуучилна гэж 4.800.000 төгрөг авчихаад өртэй байсан хүндээ өгсөн, энэ миний буруу. Би мөнгийг нь авчихаад өөр зүйлд зарцуулчихсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 183 дугаар хуудас/,

 

Хохирогч Х.Төмөртогоогийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /1 хх-ийн 95 дугаар хуудас/,

Хохирогч Х.Төмөртогоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 12 дугаар сард дүү Чулуунбат нь “ахаа Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгдөг найдвартай хүн байна, та очоод уулз” гэсний дагуу "Сэлбэ" плаза төв дээр ирж Х.Б-тэй уулзсан. Тэрээр манай дүү Америк нөхөртэй, тэндээ барилгын компанитай учир найдвартай виз гаргаж өгч чадна гэж хэлсэн юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2.440.000 төгрөг өгсөн. Ингээд виз гаргаж өгсөн юм байхгүй 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүрсэн, одоо утсаа ч авахаа больсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 102 дугаар хуудас/,

Хохирогч Х.Төмөртогоогийн яллагдагч Х.Бтэй 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2.240.000 төгрөг зээлүүлсэн зээлийн гэрээ /1 хх-ийн 104 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Х.Төмөртогоогоос Америкийн Нэгдсэн Улс руу ажилд явуулж өгнө гэж мөнгийг нь аваад өөр зүйлд зарцуулчихсан юм, энэ миний буруу. Надад Америкийн Нэгдсэн Улстай хамтарч ажиллах гэрээ байхгүй...”гэх мэдүүлэг /1 хх-ийн 109 дүгээр хуудас/,

 

Хохирогч О.Зоригтийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /2 хх-ийн 122 дугаар хуудас/,

Хохирогч О.Зоригтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Сингапур, Турк улс руу найдвартай зуучилж өгнө гэсэн зарын дагуу Х.Б-тэй холбогдож уулзсан. Тэрээр Сингапур улсад ачаа буулгадаг боомт дээр ажиллуулна, цалин өндөр, тосч авах хүн байгаа гэхээр нь явахаар зөвшөөрч 2.500.000 төгрөг өгч Зуучлуулах үйлчилгээ авах гэрээ байгуулсан боловч явуулалгүй өнөөдрийг хүрсэн. Би Х.Бгээс 500.000 төгрөг буцааж авсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 124 дүгээр хуудас/,

Хохирогч О.Зоригтийн яллагдагч Х.Б-тэй 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 2.500.000 төгрөг зээлүүлсэн зээлийн гэрээ /2 хх-ийн 125 дугаар хуудас/,

Хохирогч О.Зоригтийн яллагдагч Х.Бд 2.500.000 төгрөг шилжүүлсэн баримт /2 хх-ийн 127-130 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...О.Зоригт гэх хүн зарын дагуу Сингапур улсад ажиллая гээд хүрээд ирсэн. Тэгээд түүнийг Сингапур улсад зуучилж өгнө гэж хэлээд 2.500.000 төгрөгийг авсан. Надад манай байгууллагатай хамтарч ажилладаг гадаад улсын байгууллага байхгүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 130-132 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Буянтын Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /1 хх-ийн 190 дүгээр хуудас/,

Хохирогч С.Буянтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 07-08-ны үед зарын дагуу очиж уулзахад Сингапур руу найдвартай гаргаж зуучилна, 1 жилийн хугацаатай гаргаж өгнө гэхээр нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 488.400 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 тегрөг, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 4.812.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 360.000 төгрөг өгсөн. Тэгээд Х.Б хэлэхдээ 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэхэд явуулна гээд 2018 оны 07 дугаар cap хүртэл холбоотой байсан, тэгээд алга болсон. Х.Б-тэй ажлын байранд зуучлах гэрээ байгуулж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 196 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би С.Буянтаас 6.660.400 төгрөгийг Сингапур улс руу ажилд зуучилна гэж авчихаад өөр зүйлд зарцуулчихсан юм. Би мөнгийг нь эргүүлж өгсөн зүйл байхгүй. Надад Сингапур улсын аж ахуйн нэгжтэй хамтарч ажилладаг зүйл байхгүй, уг гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 199 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Гүнсэлмаагийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /1 хх-ийн 116 дугаар хуудас/,

Хохирогч Б.Гүнсэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Х.Б-тэй Сингапур улс руу хөдөлмөр эрхлэх зорилгоор Зуучлах үйлчилгээ авах гэрээ байгуулж 4.800.000 төгрөг өгөөд явж чадаагүй. Тэгээд 1.650.000 төгрөг хөөцөлдөж байгаад авсан, одоо 3.150.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 125 дугаар хуудас/,

Хохирогч Б.Гүнсэлмаагийн яллагдагч Х.Бтэй 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Зуучлуулах үйлчилгээ авах гэрээ” /1 хх-ийн 126 дугаар хуудас/,

Хохирогч Б.Гүнсэлмаагаас яллагдагч Х.Бд менгө хүлээлгэн өгсөн, шилжүүлсэн баримтууд /1 хх-ийн 128-134 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Б.Гүнсэлмаагаас ажилд зуучилж өгнө гэж хэлээд мөнгө авчихаад өөр зүйлд зарцуулчихсан юм. Би Б.Гүнсэлмаад 1.650.000 төгрөг буцааж өгсөн, үлдэгдэл мөнгийг удахгүй өгнө...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 136 дугаар хуудас/,

 

Хохирогч Ч.Галмандахын Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /1 хх-ийн 212 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Галмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Америкийн Нэгдсэн Улс руу ажилд зуучилна гэсэн зарын дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо "Сэлбэ плаза"-гийн 6 давхрын 605 тоот өрөөнд Х.Б гэх эмэгтэйтэй уулзахад эхлээд Сингапур руу ажилд зуучлуулахаар ярьж байгаад тэрийгээ болиод Америкийн Нэгдсэн Улс руу ажилд зуучлуулахаар болоод гэрээ байгуулан нийтдээ 4.772.800 төгрөгийг өгсөн боловч гэрээнд заасан ажлаа хөөцөлдөөгүй утсаа авахаа болиод, байрлаж байсан оффисоос нүүгээд одоо хаана байгаа нь тодорхойгүй болсон. Тарган шар авгай байсан. Анх бичиг баримт хөөцөлдөж байхдаа Сингапур руу 2 сарын хугацаанд гаргана гэж байгаад Америкийн Нэгдсэн Улс руу хөөцөлдөж байгаа гэчихээд сүүлдээ 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр визинд оруулна гэж ярьж байгаад одоо утсаа авахгүй байгаа. Би Х.Бд нийт 5.172.800 төгрөг өгсөн бөгөөд 400.000 төгрөгийг авсан учраас өмнөх мэдүүлэгтээ 4.772.000 төгрөг авах ёстой гэж мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 214-216 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Галмандахын яллагдагч Х.Бтэй 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “Зуучлуулах үйлчилгээ авах гэрээ” /1 хх-ийн 217 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Галмандахаас яллагдагч Х.Бд мөнгө хүлээлгэн өгсөн, шилжүүлсэн баримтууд /2 хх-ийн 219-221 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Ч.Галмандахаас Сингапур улс руу ажилд зуучилна гэж мөнгө авсан ба сүүлдээ Америкийн Нэгдсэн Улс руу явуулна гээд явуулаагүй, мөнгийг нь өөр зүйлд зарцуулчихсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 223 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Ариунбилэгийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /1 хх-ийн 75 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ариунбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...”Сэлбэ плаза” төвийн 405 тоот өрөөнд Баатарсүрэнтэй уулзаад Сингапур улс руу хөдөлмөр эрхлэх болоод 3.000.000 төгрөгийг Х.Бд бэлнээр хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 86 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ариунбилэгийн яллагдагч Х.Бтэй 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан “Зуучлуулах үйлчилгээ авах гэрээ” /1 хх-ийн 76-77 дугаар хуудас/,

Хохирогч Б.Ариунбилэгээс яллагдагч Х.Бд мөнгө хүлээлгэн өгсөн, шилжүүлсэн баримтууд /1 хх-ийн 78 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Б.Ариунбилэгийг Сингапур улс руу тоглоомын үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж хэлээд 3.000.000 төгрөг авсан. Тэгээд явуулж чадаагүй, хамтарч ажилладаг хүнд мөнгө өгсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 89 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ж.Сансармаагийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /1 хх-ийн 230-231 дүгээр хуудас/,

Хохирогч Ж.Сансармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...зарын дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо "Сэлбэ плаза"-гийн 405 тоот өрөөнд Х.Бтэй уулзахад Дубай, Сингапур, Турк улсын аль нэг рүү яваад очиход хүн тосоод авна. Ажил олдохгүй гэх зовлон байхгүй, цалин эхэндээ бага, тэгээд бага багаар нэмэгддэг, зуучлалын хөлс 550 ам.доллар авна гээд Дубай явах болоод материалаа бүрдүүлж өгөөд 550 ам.доллар буюу 1.322.200 төгрөгийг манай төрсөн ах Алтангадас “Төрийн банк”-ны 104400317020 дугаарын данснаас Х.Бгийн 5076420602 тоот данс руу 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Тэгээд виз гараад Дубайд очиход хүн тосож аваагүй, ажил олдоогүй. Би одоо Х.Бгээс нийт гарсан төлбөртэй нийлүүлээд 5.313.700 төгрөгийг нэхэмжилж байна. Би залилуулсандаа маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 237 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Сансармаагийн төрсөн ах Ж.Алтангадас "Төрийн банк"-ны 104400317020 дугаарын данснаас яллагдагч Х.Бгийн 5076420602 тоот данс руу 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 1.322.200 төгрөг шилжүүлсэн баримт /1 хх-ийн 244 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Ж.Сансармаагаас Дубай хот руу ажилд зуучилна гэж 1.322.200 төгрөг авсан. Би мөнгийг нь өөр зүйлд зарцуулчихсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 246 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Нармөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.Б нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 4.180.000 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2.290.000 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 5.684.200 төгрөгийн, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 4.028.000 төгрөгийн нийт 16.782.200 төгрөгийн тийзийг зээлээр бичүүлсэн боловч үүнээс 2.000.000 төгрөгийг буцаан өгсөн, одоо 14.782.200 төгрөгийг нэхэмжилж байна. Би уг мөнгийг байгууллагадаа төлчихсөн, энэ асуудлаас болж хохирсон. Х.Б нь надад худлаа ярьж намайг залилсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 150 дугаар хуудас/,

Хохирогч Б.Нармөнхийн яллагдагч Х.Бд онгоцны тийз зээлээр өгсөн баримтууд /1 хх-ийн 152-159 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Б.Нармөнхөөс тийз зээлээр бичүүлээд мөнгийг нь өгөөгүй нь үнэн. Хүмүүсээс мөнгийг нь аваад тийзнийх нь мөнгийг Б.Нармөнхөд өгөөгүй. Өөр зүйлд зарцуулсан, энэ миний буруу, хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 166 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Ичинхорлоогийн Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл /1 хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ичинхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Х.Бтэй 11 дүгээр хороололд байрлах оффист нь очиж уулзсан. Гэтэл Отгоо бас дүүгээ явуулахаар болж бид хоёр хамт очсон юм. Уулзахад Х.Б нь Турк улс руу нэг хүнийг 2.800.000 төгрөгөөр гаргадаг, гэхдээ олон хүн явж байгаа юм чинь 2.500.000 төгрөгөөр гаргая гэж хэлсэн. Тэгээд өөрийн төрсөн хүү Ялалтбаатар, Мөнх-Эрдэнэ, Ганчимэг, бэр Ариунтуяа, Хосбаяр нарыг явуулъя гэж ярилцаад нэг хүний 241.000 төгрөг буюу 1.205.000 төгрөгийг Х.Бгийн данс руу шилжүүлсэн. Түүний дараа 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэг хүний 1.872.000 төгрөг буюу 9.360.000 төгрөг, үүний дараа 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэг хүний 200.000 төгрөг буюу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ бол миний мөнгө бөгөөд хүүхдүүдээ явуулах гэж Х.Бд өгсөн мөнгө юм..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 62 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ичинхорлоогийн яллагдагч Х.Бгийн "Хаан" банкны 5076420602 дугаарын данс руу 11.565.000 төгрөг шилжүүлсэн баримт /1 хх-ийн 48-50 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Д.Ичинхорлоогийн 5 хүүхдийг Турк улс руу явуулна гээд нийт 11.565.000 төгрөгийг авсан. Би ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллагатай хамтарч ажилладаг зүйл байхгүй, энэ миний буруу...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 67 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Анхбаярын Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /2 хх-ийн 32 дугаар хуудас/,

Хохирогч А.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Сингапур улс руу явуулна гэсэн зарын дагуу Х.Бтэй танилцсан. Эхнэр Ундрал бид хоёр нийт 5.780.000 төгрөг өгсөн. Гэхдээ эхнэр Ундрал Дубай явсан учраас 2.180.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, өөрийнхөө өгсөн 3.600.000 төгрөгийг нэхэмжилнэ, маш их гомдолтой байна. Ундрал нь Англи хэлтэй учраас тэнд үлдсэн, одоо тэнд байгаа, хамт явсан Сансармаа гэх охин нь буцаж ирсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 41 дүгээр хуудас/,

Хохирогч А.Анхбаярын яллагдагч Х.Бгийн "Хаан" банкны 5076420602 дугаарын данс руу 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 3.600.000 тегрөг шилжүүлсэн баримт /2 хх-ийн 35 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би А.Анхбаяраас мөнгийг нь Сингапур улс руу явуулна гээд авчихсан, мөнгийг нь өөр зүйлд зарцуулчихсан, энэ миний буруу...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 45 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Х.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /2 хх-ийн 48 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /2 хх-ийн 51 дүгээр хуудас/, Нийгмийн даатгалын лавлагаа /2 хх-ийн 53 дугаар хуудас/, оршин суух газрын тодорхойлолт /2 хх-ийн 54 дүгээр хуудас/, шүүгдэгч Х.Бгийн бусдаас мөнгө шилжүүлж авахдаа ашигладаг "Хаан" банкны 5076420602 дансны лавлагаа /2 хх-ийн 58-80 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2 хх-ийн 89 дүгээр хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /2 хх-ийн 92 дугаар хуудас/, "Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ийн лавлагаа /2 хх-ийн 94 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Баярбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай ээж Х.Б 1967 онд Завхан аймагт төрсөн, эхээс зургуулаа. Нийслэлийн 60 дугаар сургуулийг төгссөн, мэргэжилгүй. Манай ээж 3 хүүхэдтэй. Манай ээж бид нарыг жоохон байхад барилгын чиглэлээр ажилладаг байсан. Манай ээж тайван, дөлгөөхөн, халамжтай, сайн ээж байгаа юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Б.Баярцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай ээж Завхан аймагт төрсөн. Барилгын чиглэлээр ажилладаг байсан. Манай ээж халамжтай, элдэв муу муухай зан араншин байхгүй, ээжтэй цуг амьдардаггүй болохоор уг хэргийн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч болон гэрчүүдийн орон зай, цаг хугацаа, үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг үнэн зөв, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.  

 

Шүүхээс шүүгдэгч Х.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь нийт 13 удаагийн үйлдлээр 72.342.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримтууд, шүүгдэгчийн мэдүүлгүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Хохирогч нар залилуулсан талаараа мэдүүлж, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл байдал нь хохирогч нар болон шүүгдэгчийн мэдүүлэгт тус тус тусгагдаж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч үргэлжилсэн үйлдэлээр “хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан” гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.Б өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Х.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч,  их хэмжээний хохирол учруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх шүүгдэгч Х.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс шүүгдэгч Х.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Б 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс Шүүгчийн захирамжаар 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас нийт 72.342.600 төгрөгийн хохирол учирсанаас хохирогч Б.Нармөнх хохирлын 14.782.200 төгрөгөө авсан нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 150 дугаар хуудас/, шүүхийн шатанд гаргасан хүсэлт, хохирогч Б.Гүнсэлмаа хохирлын 4.800.000 төгрөгөө бүрэн барагдуулж авсан нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 125 дугаар хуудас/, шүүхийн шатанд гаргасан хүсэлт, хохирогч Т.Болортуяа хохирлоос 3.300.000 төгрөг, хохирогч О.Зоригт хохирлоос 500.000 төгрөг авсан нь түүний мэдүүлэг /2 хх-ийн 124 дүгээр хуудас/, хохирогч Ч.Галмандах хохирлоос 400.000 төгрөг тус тус буцаан авсан нь тогтоогдож байна.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгээс 46.559.600 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Болортуяад 1.500.000 төгрөг, хохирогч Д.Ичинхорлоод 11.565.000 төгрөг, хохирогч Б.Ариунбилэгт 3.000.000 төгрөг, хохирогч Х.Төмөртогоод 2.440.000 төгрөг, хохирогч Ж.Нямгэрэлд 4.800.000 төгрөг, хохирогч С.Буянтад 6.660.400 төгрөг, хохирогч Ч.Галмандахад 4.772.000 төгрөг, хохирогч Ж.Сансармаад 1.322.200 төгрөг, хохирогч Ж.Энхтуяад 4.900.000 төгрөг, хохирогч А.Анхбаярт 3.600.000 төгрөг, хохирогч О.Зоригтод 2.000.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б хохирогч Б.Ариунбилэгт учруулсан 3.000.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг төлөхөөр мөрдөгчид хүлээлгэж өгсөн гэж мэдүүлж, харин хохирогч Б.Ариунбилэг хүлээж аваагүй талаар тайлбарлан мэтгэлцэж байна. Хэргээс үзэхэд прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хохирлын тооцоог хүснэгтээр гаргасан гэж дурьдсан байх ба тус хохирлын тооцооны хүснэгтийн дэс дугаарын 3-т Б.Ариунбилэг төлөгдсөн 200.000 төгрөг гэжээ. Гэвч мөрдөгчөөс хохирогч Б.Ариунбилэгт 200.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, хохирогч шүүх хуралдаанд хүлээж аваагүй талаараа мэдүүлж байх тул шүүгдэгчээс 3.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ариунбилэгт олгох нь зүйтэй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны зардалгүй болохыг дурдлаа.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х.Б-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.Б-г 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Бгийн цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Бгээс 46.559.600 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Болортуяа /РД:УД89112103/-д 1.500.000 төгрөг, хохирогч Д.Ичинхорлоо /РД:ФД68011505/-д 11.565.000 төгрөг, хохирогч Б.Ариунбилэг /РД:ШВ79102009/-д 3.000.000 төгрөг, хохирогч Х.Төмөртогоо /РД:ХК82100314/-д 2.440.000 төгрөг, хохирогч Ж.Нямгэрэл /РД:ЦГ77080114/-д 4.800.000 төгрөг, хохирогч С.Буянт /РД:ДА94012450/-д 6.660.400 төгрөг, хохирогч Ч.Галмандах /РД:АЮ84090771/-д 4.772.000 төгрөг, хохирогч Ж.Сансармаа /РД:ЛЕ92041200/-д 1.322.200 төгрөг, хохирогч Ж.Энхтуяа /РД:РЭ65083165/-д 4.900.000 төгрөг, хохирогч А.Анхбаяр /РД:КЮ90011072/-д 3.600.000 төгрөг, хохирогч О.Зоригт /РД:АИ95041031/-д 2.000.000 төгрөг тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Бд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ