Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 971

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00959/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, **-р баг, Ширээ нуруу, ** тоотод оршин суух Ч.З*** /РД: ***/-ын хүсэлттэй,

 

     “Улсад ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.З***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ч.З*** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Нийгэм ахуйн барилгын трестийн газарт 1979 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд цэвэр, бохир усны сантехникчээр ажилласан бөгөөд ажилд орсон тушаал байхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ч.З*** нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Ч.З*** нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Нийгэм, ахуйн барилга трестэд 1979 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд цэвэр, бохир усны сантехникчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Архивын газрын 2016 оны 524 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын 2016 оны 03-2/412 дугаартай лавлагаа, Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Нийгэм, ахуйн барилга трестийн даргын 1979 оны 162 дугаартай тушаал, 1986 оны 08 дугаар сард авахуулсан гэрэл зураг, гэрч Д.О*** “... Ч.З*** нь Нийтийн аж ахуй, техник туслалцаа, барилгыг удирдах ерөнхий газрын харьяа ус сувгийн конторт нормчноор ажиллаж байсан ...” гэсэн мэдүүлэг, Ц.Ю*** “... Ч.З*** нь 1979 оны 07 дугаар сараас 1991 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд тус конторт цэвэр, бохир усны сантехникчээр ажиллаж байсан ...” гэсэн мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

           

Иймд Ч.З***ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

Иргэний    хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   115   дугаар   зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн    135.2.6-д заасныг баримтлан Ч.З*** /РД: ***/-ын Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Нийгэм, ахуйн барилга трестэд 1979 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд цэвэр, бохир усны сантехникчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ОЮУНЦЭЦЭГ