| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 181/2021/03237/И |
| Дугаар | 210/МА2025/01283 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2025/01283
******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/03486 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
Хууль бус үйлдэл эс үйлдэхүйг тогтоолгож, гэм хорын хохиролд 335,448,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, гуравдагч этгээд *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ****** нь үнэт цаасны арилжаанд оролцож, орлого олох зорилгоор “*******” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр №Г-18/800 тоот “Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ”, мөн №18/879 тоот “Арилжааны данс нээх гэрээ” байгуулсан.
Брокерын зүгээс тухайн үед хувьцааны арилжаанд оролцохын тулд хангалттай хэмжээний мөнгөн дүнг урьдчилан дансанд байршуулсан байх шаардлагатай гэж мэдэгдсэн. Мөн хариуцагч нь хонконгийн бирж дээрх арилжаанд оролцох боломжтой гэсний дагуу нэхэмжлэгч нийт 3 удаагийн гүйлгээгээр 915,400 хонконг долларыг хариуцагчийн Голомт банкны дансанд шилжүүлсэн.
Ингэхдээ хариуцагчаас тухайлсан нэг үнэт цаас худалдан авах зорилгоор тухайн мөнгийг байршуулах шаардлагатай гэсэн мэдээллийг өгөөгүй тул нэхэмжлэгч тухайлсан захиалгыг өгч байгаагүй. Гэтэл 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд олон удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр үнэт цаас худалдах, худалдан авах арилжаа хийж, дээрх хөрөнгийг захиран зарцуулсныг олж мэдсэн. Үйлчилгээний гэрээнд зааснаас үзэхэд хариуцагч, түүний брокерууд нь нэхэмжлэгчийн мөнгийг захиран зарцуулах эрхгүй байсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс амаар эсвэл бичгээр урьдчилж огт зөвшөөрөл өгч байгаагүй атал түүний шилжүүлсэн 915,400 хонконг долларыг дур мэдэн зарцуулж дуусгасан байна.
Компани ийнхүү нэхэмжлэгчийн мөнгө, үнэт цаас, түүнтэй холбоотой хөрөнгийн өмчлөх эрхийг захиран зарцуулсан байдлаас үзвэл Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус заасан “үнэт цаас итгэмжлэн удирдах үйл ажиллагаа явуулсан мэтээр ойлгогдож болохоор байна. Гэвч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасны дагуу үнэт цаас итгэмжлэн удирдах үйл ажиллагааг зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан этгээд хэрэгжүүлэх бөгөөд хариуцагч компани энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй. Харин нэхэмжлэгчтэй харилцаж байсан брокерууд огт мэдээлэл өгөлгүйгээр дур мэдэн олон удаагийн гүйлгээ хийж, арилжаа хийсэн талаарх и-мэйлүүдийг тухайн арилжаа хийсний дараа илгээдэг байсан. Тэдгээр захиалгын хуудсуудаас харахад компани хувьцаа биш харин “варрант” гэх үнэт цаасыг худалдан авсан, худалдсан гэдгийг сүүлд нэхэмжлэгчийн бүх мөнгө зарцуулагдаад, дансанд аливаа үнэт цаас хадгалагдаагүй болох нь тодорхой болсны дараа олж мэдсэн. Варрантыг ямар нөхцөлтэйгөөр худалдаж авч байгаа, ямар эрсдэлтэй байж болох талаар түүнд огт тайлбарлаж байгаагүй. Компани түүний брокерууд нь урьдчилан мэдээлэл өгсний үндсэн дээр харилцагч өөрөө захиалга өгч, худалдан авах, худалдах эсэхээ шийдэх ёстой байсан. Эдгээрийг тухайн брокерууд мэдээд, мэргэжлийн ноцтой алдаа гаргаснаа нуун дарагдуулахын тулд тэдгээр маягтууддаа сүүлд гарын үсэг зуруулж авсан. Арилжаа хийх бүртээ шимтгэл тооцож, ойролцоогоор 95,000 гаруй хонконг доллар буюу 34,812,750 төгрөгийн шимтгэл гэж суутган авсан. Хэрэв нэхэмжлэгч дээрх мөнгийг урьдын адил банкны хугацаатай хадгаламжид хадгалуулж байсан бол өдийд багадаа 99,000,000 төгрөгийн хүүгийн орлогыг баталгаатай олох боломжтой байсан. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан харилцагчийг мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлээгүй. Брокерын байгууллага нь харилцагчийн нэрийн дансанд мөнгийг байршуулаад харилцагчийн гарын үсэг өгсөн захиалгаар арилжаанд оролцож, худалдаа хийх үүрэгтэй. Гэтэл нэрийн дансанд мөнгийг нь байршуулаагүй, бүх харилцагчийн мөнгөн хөрөнгийг өөрийн дансанд төвлөрүүлснээс харилцагч өөрийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг хянах боломжгүй болсон.
Хариуцагч болон брокер ******* нар гэрээнд заасан үүрэг, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны журмын холбогдох журмуудыг зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ******д их хэмжээний хохирол учраад байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу ******* болон компанийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг тогтоож, үүний улмаас учирсан хохирол болох 915,400 хонконг доллар буюу 335,448,330 төгрөгийг “*******” ХХК-аас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: “*******” ХХК нь 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдсан. Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 317 дугаар тогтоолоор Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авсан бөгөөд Монгол Улсын Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хороо, бусад эрх бүхий байгууллагуудаас баталсан дүрэм, журмын хүрээнд дараах үйл ажиллагааг явуулж байна.
Гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагааны хүрээнд компани нь гадаад улсын үнэт цаасны зах зээлээс үнэт цаас худалдан авах хүсэлтэй харилцагчидтай “Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулдаг бөгөөд тус гэрээний загварыг гүйцэтгэх захирлын тушаалаар баталж бүх харилцагчтай ижил нөхцөлөөр байгуулдаг. Харилцагчийн гадаад улсын хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй үнэт цаас, үүсмэл үнэт цаасны арилжааны захиалгыг харилцагчтай байгуулсан гэрээнд заасан арга хэрэгсэл, хэлбэрээр авч арилжааг хийдэг бөгөөд харилцагчийн өгсөн захиалгын дагуу хийгдэн биелсний дараа тухайн харилцагч руу захиалгын баталгаажсан гүйлгээний баримтыг цахим шуудангаар хүргүүлдэг.
Нэхэмжлэгч ****** гадаад болон дотоод үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлуулах үйлчилгээ авахаар 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Иргэн төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ”, “Харилцагчийн арилжааны данс нээх гэрээ” болон “Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г тус тус байгуулж “*******” ХХК-ийн харилцагч болсон.
“Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээр ****** компанийн үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны дансанд мөнгөн хөрөнгө байршуулах, ******гийн хүсэлт буюу даалгавраар компани уг мөнгөн хөрөнгөөр гадаад улсын үнэт цаас, хөрөнгийн зах зээлээс үнэт цаас худалдан авах, худалдахаар тохиролцсон. Талууд харилцагчийн захиалгыг тусгай хэлбэрээр өгөх талаар гэрээнд заасан.
******тай хийсэн анхны уулзалтанд богино хугацаанд буюу ойролцоогоор 6 сарын хугацаанд үнэт цаасанд хөрөнгө оруулах хүсэлтэй болохоо брокер *******д мэдэгдэж байсан. Брокер ******* тус хүсэлтийн дагуу хөрөнгө оруулалтын багцын 50-70 хувийн хэмжээнд тогтвортой өсөлттэй АНУ-ын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг Facebook, Google, Amazon, Netflix зэрэг технологийн чиглэлийн хувьцаануудыг авахыг санал болгож хөрөнгө оруулалтын эрсдэлийг тараан байршуулахыг санал болгосон. Гэвч ****** илүү өндөр өгөөжтэй богино хугацаатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл хүсэж байсан бөгөөд өндөр өгөөж хүртэх боломжтой ч мөн эргээд өндөр эрсдэлтэй үүсмэл санхүүгийн хэрэгсэл болох “варрант” худалдан авах шийдвэр гаргаж захиалга өгөхөд брокер ******* нь тус хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн эрсдэл өндөр тул бага хэмжээгээр худалдан авахыг санал болгосон. ****** тус бүтээгдэхүүнийг байршуулсан бүх мөнгөн хөрөнгөөр худалдан авсан байдаг. ****** өөрийн харилцагчийн бүртгэлд бүртгүүлсэн гар утасны дугаараасаа холбогдон захиалга өгч байсан ба тухай бүрд ******гийн өгсөн захиалгын дагуу арилжаа хийгдэн, захиалга биелэгдсэний дараа ****** руу захиалгын баталгаажсан цахим шуудан болон гүйлгээний баримтыг явуулж байсан бөгөөд энэ нь дур мэдсэн гүйлгээ бус харин ******гийн өгсөн захиалга биелсэн тухай баталгаажуулан илгээсэн мэдээлэл болно.
Хэрвээ өөрийн зөвшөөрөлгүй захиалга хийсэн бол тухай бүрд мэдэгдэж гомдол гаргах боломжтой байсан. Арилжааны хуулганаас харахад анх 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гадаад арилжаанд оролцохоор гэрээнд заасан Компанийн ******* тоот номинал дансанд 306,000 хонконг доллар байршуулсан байна. ****** нь 2018 оны 09 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 03 болон 04-ний өдрүүдэд хийсэн эхний варрантын арилжаануудаараа гүйлгээний шимтгэл хассан дүнгээр нийт 39,878.25 хонконг долларын цэвэр ашиг буюу өөрийн байршуулсан мөнгөний 13.0 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай арилжааг 6 өдрийн дотор хийсэн байдаг. Тус варрантын арилжааны дараа 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 457,000 хонконг доллар, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 152,400 хонконг доллар нэмж байршуулан арилжаанд оролцсон. Өөрөөр хэлбэл варрантын арилжаанд оролцохоор мөнгө байршуулан арилжаанаас ашиг олсон, мөн ашиг олсны дараа дахин мөнгө нэмж байршуулсан. Иймээс энэ талаар огт мэдээлэлгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй байна. Варрант арилжааны улмаас хүлээж буй алдагдал өндөр байгаа нөхцөлд дахин арилжаа хийх эрсдэлтэй зэргээр анхааруулж, варрантын арилжаа хийхгүй байхыг зөвлөж байсан. Тухай бүрд ****** хувьцаа аваад алдагдлыг нөхөхөд хугацаа шаардах тул варрантаар нөхөхөөс өөр аргагүй гэсэн хариуг өгч байсан. ******гийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг брокер болон бусад ажилтнууд нь дур мэдэн түүний захиалгагүйгээр захиран зарцуулаагүй, итгэмжлэн удирдаагүй бөгөөд гэрээнд заасны дагуу захиалга авч түүний сонгосон үнэт цаасыг түүний нэрийн өмнөөс худалдан авах зуучлалын брокерын үйл ажиллагаа үзүүлсэн.
******гийн захиалга бүр нь Хонконгийн биржийн арилжаанд First Shanghai Securities Limited брокерын компаниар дамжуулан хийгдсэн болно. Брокер зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасны дагуу захиалгыг зохих ёсоор хийсэн. Хонконгийн хөрөнгийн биржийн зах зээлд үнэт цаас худалдан авахад тухайн хөрөнгийн бирж дээр ****** гэдэг үйлчлүүлэгч бүртгэгдэх боломжгүй учраас “*******” ХХК-иар дамжуулж, гүйлгээнд оролцож байгаа. Тийм ч учраас гэрээний 1 дүгээр заалтад төлбөр тооцооны данс нь хонконг долларын данс буюу “*******” ХХК-ийн данс руу мөнгөө шилжүүлж байгаа. Хариуцагч байгууллага, ажилтан чухам ямар хууль бус эс үйлдэхүй гаргаад хохирол учруулсан бэ гэдэг нь ойлгомжгүй. Түүнийг нотлох баримтгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар шаардсан тохиолдолд хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид заагдсан үүсэж болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс гэм хор учирсан бол хариуцлагаас чөлөөлөгдөхөөр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т мөн заасан. Нэхэмжлэгч 300 гаруй сая төгрөг байршуулчхаад өөрөө өөрийнхөө хөрөнгөд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Мөн түүнд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дансны үлдэгдэл 80,894 хонконг доллар байна гэсэн мэдээллийг хүргүүлэх үед ч эрхээ хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй, харин ч эрсдэлтэй варрантыг худалдаж авъя гэдэг санаачилгаар хандсан. Хамгийн сүүлчийн гүйлгээ 2019 оны 05 дугаар сард болсон. 2021 оны 08 сард нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Өөрт ашиггүй байдлыг мэдсэн атлаа түүнийг зогсоох, өөрийн зүгээс ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй. Иймд “*******” ХХК нь ******гийн өөрийн шийдвэрийн дагуу гадаад улсын үнэт цаасны зах зээлээс худалдан авсан варрантын төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие “*******” ХХК-д 2017 оноос 2019 оны хооронд брокер, диллерийн албан тушаалтайгаар ажиллаж байсан. Энэ хугацаанд буюу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ****** гэрээ байгуулж харилцагч болсон. Харилцагчтай хийсэн анхны уулзалтад тэрээр барилгын салбарт бизнес эрхэлдэг бөгөөд намраас хавар хүртэл богино хугацаанд ойролцоогоор 6 сарын хугацаанд хөрөнгө оруулах боломжтой гэдгээ мэдэгдэж байсан юм. Тухайн үед би ******д анх зөвлөхдөө хөрөнгө оруулалтын багцынхаа 50-70%-д тогтвортой өсөлттэй АНУ-ын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг Facebook, Google, Amazon, Netflix зэрэг технологийн чиглэлийн хувьцаануудыг авахыг санал болгож хөрөнгө оруулалтынхаа эрсдэлээ тараан байршуулахыг санал болгож байсан. Гэвч ****** илүү өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын боломжийг хүсэж байсан тул “варрант”-г танилцуулсан. ****** нь варрант худалдаж авах шийдвэр гаргаж захиалга өгөхөд тус хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн эрсдэл өндөр тул бага хэмжээгээр худалдан авахыг санал болгосон боловч ****** нь өндөр өгөөж авахын тулд тус бүтээгдэхүүнийг байршуулсан бүх мөнгөн хөрөнгөөр худалдан авсан. ******гийн 2018 оны 09 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 03 болон 04-ний өдрүүдэд хийсэн эхний варрантын арилжаанууд амжилттай болж маш богино хугацаанд 39,878.25 HKD-ын цэвэр ашиг ашигтай арилжааг хийсэн. Ийнхүү боломжийн хугацаанд өндөр ашиг хүртсэн тул харилцагч тун удалгүй нэмж мөнгө байршуулан дахин варрантын арилжаанд оролцсон. ****** нь варрант арилжааны талаар огт мэдээлэлгүй байсан гэж нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй. Хэрвээ өөрийн зөвшөөрөлгүй захиалга хийгдсэн байсан бол тухай бүрд мэдэгдэж гомдол гаргах боломжтой байсан. ******гаас захиалга авч түүний сонгосон үнэт цаасыг худалдан авах зуучлалын брокерын үйл ажиллагаа үзүүлсэн нь гүйлгээний хуулга, захиалгын баримт бичиг зэрэг нотлох баримтууд болон түүнийг дахин 50,000,000 төгрөгөөр варрантын арилжаа хийх гэхэд эрсдэлийг сануулан “Түмэн шувуут” ХК-ийн IPO-д хөрөнгө оруулалт хийлгэсэн зэргээр нотлогдож байгаа болно.
Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу миний бие ******* нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгаагүй учир “*******” ХХК нь ******гийн өөрийн шийдвэрийн дагуу гадаад улсын үнэт цаасны зах зээлээс худалдан авсан варрантын төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул ******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11-т зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 176,397,816.63 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******д олгож, үлдэх 159,050,513.37 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,835,191.65 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 1,039,939 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэгт цугласан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэд үнэлээгүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
5.1. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т, 199 дүгээр зүйлийн 199.1-т заасныг үндэслэн ****** нь өөрөөс нь урьдчилан захиалга аваагүй гүйцэтгэсэн варрантын арилжааны захиалгын баримтууд болохыг мэдсэн атлаа сүүлд хүлээн зөвшөөрсөн байх тул эдгээр арилжаанд холбогдох хэсгийн хувьд хүчин төгөлдөр арилжаа хийсэн гэж алдаатай дүгнэлт хийсэн. Учир нь үнэт цаасны зах зээлд зуучлал хийх мэргэжлийн үйлчилгээний харилцаанд “хожим хүлээн зөвшөөрөх” гэсэн ойлголтыг хэрэглэж огтоос боломжгүй юм. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т “Харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэхийг үнэт цаасны брокерын үйл ажиллагаа гэнэ” гэж, 36.4-т “брокер нь харилцагчийн даалгаврыг гэрээнд заасан нөхцөл, шаардлагын дагуу үнэнч шударгаар, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээний нөхцөл өөрчлөгдөхөөр бол энэ тухай харилцагчид мэдэгдэж, даалгаврыг шинэчлүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй” гэж, 36.5-д “брокер нь дилерийн үйл ажиллагаа давхар эрхэлж байгаа эсэхээс үл хамаарч харилцагчийн даалгаврыг тэргүүн ээлжид биелүүлэх, харилцагчдын захиалгыг, захиалга өгсөн дарааллын дагуу гүйцэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №07-р тогтоолын хавсралт “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны журам”-ын 6.7-д “Брокер нь харилцагчийн захиалгын хүлээн авч тухайн захиалгыг бичгээр, эсхүл дуу болон дүрст бичлэгээр баталгаажуулан захиалгын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ” гэж, 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №223-р тогтоолын хавсралт “Брокер дилерийн үйл ажиллагааны журам”-ын 6.1-т “Брокер, дилериин компани нь захиалга өгч буй этгээд дансанд буй эд хөрөнгийг хууль ёсоор захиран зарцуулах эрхтэй эсэхийг урьдчилан шалгаж, уг харилцагчид захиалгыг биелүүлэх үйл явц, ажиллагааг танилцуулсны үндсэнд захиалгыг хүлээн авна” гэж, 6.3-т “Харилцагчийн захиалгыг хүлээн авсан брокер, дилерийн компани нь захиалгыг бичгээр, дуу хоолойны болон дүрст бичлэгээр баталгаажуулсан байна” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид аливаа арилжаанд оролцох захиалгыг урьдчилан ямар нэгэн хэлбэрээр огт өгч байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий захиалгын хуудсуудыг арилжаа хийсний дараа нөхөж зуруулж байсан гэдэг нь нотлох баримт болон талуудын тайлбараар нотлогдсон. Өөрөөр хэлбэл, арилжаанд оролцоход захиалагчийн өөрийн шийдвэр, хүсэл зориг илэрхийлэгдээгүй, үнэт цаасны компанийн ажилтан өөрийн үзэмжээр дур мэдэн нэхэмжлэгчийн хөрөнгөөр арилжаанд оролцож байсан. Мэргэжлийн, зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч нь гэрээ болон хуульд заасан үүргээ зөрчиж, брокерын үйл ажиллагааны эрхээ хэтрүүлж, харилцагчийн даалгаваргүйгээр арилжаанд оролцож байсныг шүүх зөв тогтоосон атал хариуцагчийн энэхүү хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ноцтой үйлдлийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн хожим хүлээн зөвшөөрсөн гэдгээр зөвтгөсөн нь алдаатай. Ингэж хуулиас давсан дүгнэлт хийсэн нь энэхүү зохицуулалттай зах зээлд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж буй харилцаанд брокерын арилжаанд дур мэдэн оролцох нь хуульд нийцэх мэтээр буруу практик тогтоож байна. Түүнчлэн хариуцагч, түүний ажилтан захиалгыг урьдчилж авдаггүй байсан тул ямар арилжаанд оролцож байсан, ямар үнэт цаасыг ямар үнээр худалдан авч байгаа нь тодорхойгүй, дансны үлдэгдэл, ашиг, алдагдлаа шалгах боломжгүй байсан учир нэхэмжлэгч хүсэл зоригоо илэрхийлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжгүй байсан. Энэ үйл баримт нь зохиогчдын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.
5.2. Нотлох баримтыг үнэлээгүй. Үнэт цаасны зах зээлийн тухайн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүрэгтэй. Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №07 дугаар тогтоолын хавсралт “Үнэт цаасны зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны журам”-ын 6.14-т зааснаар “Бичгээр өгсөн захиалгын баримтад ...огноо, цаг, минутыг тусгах бөгөөд ...эдгээрийн аль нэг нь байхгүй байгаа нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болно” гэсэн. Мөн журмын 1.2 дугаар хавсралтаар батлагдсан үлгэрчилсэн загваруудад ч “захиалга өгсөн огноо, цаг, минут”-г захиалгын хуудсандаа тусгах шаардлага тавигддаг. Түүнчлэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “брокер нь харилцагчийн даалгаврыг гэрээнд заасан нөхцөл, шаардлагын дагуу үнэнч шударгаар, мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд гэрээний нөхцөл өөрчлөгдөхөөр бол энэ тухай харилцагчид мэдэгдэж, даалгаврыг шинэчлүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 36.5 дахь хэсэгт “брокер нь дилерийн үйл ажиллагаа давхар эрхэлж байгаа эсэхээс үл хамаарч харилцагчийн даалгаврыг тэргүүн ээлжид биелүүлэх, харилцагчдын захиалгыг, захиалга өгсөн дарааллын дагуу гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан захиалгын хуудсуудад урьдчилж захиалга өгсөн цаг, минут огт тусгагдаагүй. Эдгээр захиалгын хуудсууд нь анхнаасаа хууль тогтоомжид тавигдсан шаардлагыг хангаагүй байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Эдгээр үндэслэлээр компани болон брокер нь харилцагчид мэдэгдэлгүйгээр түүний мөнгөн хөрөнгөөр урьдчилан захиалга авалгүйгээр дур мэдэн арилжаанд оролцсон нь хууль бус болох нь тогтоогдож байхад нэхэмжлэлийн шаардлагаас 159,050,513.37 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хангаж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн дүгнэсэн нь хуульд нийцнэ. Үйл баримтын хувьд уг хэрэг нь 2018-2019 он хүртэл үргэлжилсэн. Талууд гадаадын зах зээлд богино хугацаанд өндөр ашигтай арилжаанд оролцохоор тохиролцсон. Нэхэмжлэгч нь Хонконгийн бирж дээр “варрант” гэх үүсмэл үнэт цаасыг худалдан авахаар тохиролцсон учраас талууд гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн учраас мөнгөн шилжүүлгийг хонконг доллараар шилжүүлсэн. Тухайн хөрөнгийн бирж дээр хөрөнгийн харилцаанд оролцохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Мөн нэхэмжлэгч нь гүйлгээ болон дансны хуулга, үлдэгдэл төлбөртэй танилцах боломжгүй байсан талаар тайлбарладаг боловч шалгаж үзэхэд хариуцагч компаниас татгалзсан, шалгуулаагүй, танилцуулаагүй гэх нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч хариуцагч компанитай уулзаж өөрийн арилжааны талаар нэг ч удаа асууж байгаагүй. Мөн холбогдох журмын дагуу санал аваагүй, захиалгын хуудсын бүрдэл хангаагүй байхад шүүх нотлох баримтаар үнэлсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан. Тухайн журмууд нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болоогүй. Өөрөөр хэлбэл, 2014 оны 07 дугаартай тогтоолын хавсралтад заасан үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагааны журам нь Захиргааны ерөнхий хууль батлагдаж хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй учраас хүчин төгөлдөр болоогүй. Хүчин төгөлдөр болоогүй журам нь эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй. Тухайн журмуудыг үндэслэн шүүх шийдвэр гаргах боломжгүй. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаа буюу хувьцаа худалдах, худалдан авах үнэ өөрчлөгдөх нь бодит нөхцөлд явагддаг. Хүссэн, сонгосон үнэ нь тухайн цаг хугацаанд бий болсон боловч өөрчлөгддөг учраас захиалгын баримтад урьдчилан гарын үсэг зуруулах боломж байхгүй. 120 удаагийн захиалгын гүйлгээг хийх үед тохиромжтой хугацаа байсан. Мөн үнийг тааварлах боломжгүй. Захиалгын хуудсанд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийн дагуу гарын үсгийг нөхөж зуруулсан. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь биелэлээ олсон. Тухайн үед нэхэмжлэгч үнийн дүн, тоо хэмжээтэй холбоотойгоор татгалзаж болох байсан. Захиалгын баримтад нөхөн гарын үсэг зуруулсан, холбогдох журмыг зөрчсөн талаарх нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь арилжааны эрх зүйн харилцаанд оролцохдоо 915,400 хонконг долларыг 3 удаагийн гүйлгээгээр байршуулсан. Анхны болон дараагийн гүйлгээгээр хийгдсэн хувьцааны арилжаа нь нэхэмжлэгчийн сэтгэлд нийцсэн учраас дахин оролцохыг хүсэж мөнгөн хөрөнгийг байршуулсан. Анхан шатны шүүх талуудын оролцоог үнэлж дүгнээгүй. Мөнгөн хөрөнгийг нэмж байршуулсан нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл болно. Гэм буруугийн хэмжээнд тохируулан хохирлыг тодорхойлох ёстой. Хохирлын хэмжээг талууд хуваан хариуцах нь зүйтэй. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч гэм буруутай.
8. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
8.1.Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Г-18/800 дугаартай “Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс, хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ”, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 18/879 дугаартай “Харилцагчийн арилжааны данс нээх гэрээ”, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “*******” ХХК-тай Иргэн төвлөрсөн хадгаламжийн данс нээлгэх гэрээ” тус тус байгуулагдсан.
Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс, хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ”-гээр нэхэмжлэгч ****** “*******” ХХК нь үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны дансанд мөнгөн хөрөнгө байршуулах, Б Амарсанаагийн хүсэлт эсхүл даалгавраар “*******” ХХК уг мөнгөн хөрөнгөөр гадаад улсын үнэт цаас, хөрөнгийн зах зээлээс үнэт цаас худалдан авах, худалдахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу нэхэмжлэгч ****** “*******” ХХК-ийн 2005003533 тоот дансанд гурван удаагийн үйлдлээр нийт 914,400 хонконг долларыг шилжүүлсэн. Үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах ямагт эрсдэлтэй байдаг бөгөөд нэхэмжлэгч ******тай “*******” ХХК-ийн мэргэжилтнүүд уулзахад энэхүү эрсдэлийг сануулсан. Нэхэмжлэгч ****** аль болох богино хугацаанд өндөр ашиг олохыг хүсэж варрантын арилжаанд оролцохыг хүссэн. Нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгөөр Хонконгийн хөрөнгийн бирж дээр варрант худалдан авах, худалдах тухай ******д урьдчилан мэдэгдэж, холбогдох гүйлгээнүүдийг хийсний дараа мэдээллүүдийг цахим шуудангаар түүнд хүргүүлж, захиалгыг баталгаажуулж байсан. Тодорхой хугацааны дараа мөнгөн хөрөнгөө нэмж байршуулж байсан нь нэхэмжлэгчийн чөлөөт хүсэл зоригоороо хийсэн үйлдэл юм.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн энэхүү харилцааг Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д заасан худалдааны зуучлагчийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, худалдааны зуучлал нь зуучлалын нэг хэлбэр бөгөөд гэрээ байгуулагч талуудын хоорондын тохиролцоог урьдчилан зохион байгуулж, харилцан тохиролцсон нөхцөлөөр худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагааны гэрээ байгуулах зорилготой. Гэтэл манай тохиолдолд зөвхөн нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс хөрөнгийн зах зээлийн арилжаанд түүний мөнгөн хөрөнгөөр оролцож арилжаа хийх байсан. Энэ харилцаанд бид худалдагч талтай огт тохиролцохгүй бөгөөд зөвхөн нэг талын санаачилгаар арилжаанд оролцож байгаа худалдааны зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй.
8.2. Анхан шатны шүүх “варрант” буюу үүсмэл үнэт цаас болон “нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр” арилжаанд оролцох зэрэг ойлголтуудыг нэг мөр тайлбарлаж хэрэглээгүй. “Варрант” гэдэг үнэт цаасны нэг төрөл бөгөөд эзэмшигчид тодорхой хугацаанд, урьдчилан тохиролцсон үнээр компанийн хувьцааг худалдан авах эрх олгодог опционы нэг төрөл юм. Варрант нь тодорхой хугацаатай байдаг бөгөөд тухайн хугацаа нь дуусгавар болсноор үнэ цэнэгүй болдог. Нэхэмжлэгч тухайн варрантыг худалдан авахыг хожим зөвшөөрсөн бол мөн буцаан худалдах нөхцөлийг тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл варрантын үнэ тодорхой хэмжээнд очихоор худалдах зөвшөөрлийг өгсөн байх ёстой. Үүнийг үнэт цаас худалдах захиалга гэх бөгөөд худалдах үнэд хүрээгүй бол захиалга цуцлагддаг.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 21-т “Гэтэл худалдан авсан уг арилжааг нэхэмжлэгч худалдахыг зөвшөөрөөгүй байхад хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр HKG11990 дугаартай 170,000 ширхэг хувьцааг /жагсаалт№89/ нийт 37400 доллароор худалдаж, тухайн үнийн дүнгээс нийт 2,420 хонконг долларын хохирол учруулжээ” гэж дүгнэсэн. Улмаар энэхүү хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй. Учир нь, хөрөнгийн зах зээл дээрх үнийг нэхэмжлэгч, хариуцагч нар тогтоодоггүй бөгөөд энэ маш олон хүчин зүйлээс хамаарна. Худалдан авсан бүх үнэт цаасны үнэ үргэлж өсөж байдаггүй бөгөөд буурах, үнэгүй болох тохиолдлууд байдаг. Худалдан авсан үнээс бага үнээр зарсан гэж хариуцагчийг буруутгах нь үндэслэлгүй. Тухайн цаг мөчид худалдах нь илүү эрсдэл багатай гэж үзсэн байж болно.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 23-т дурдсаны эсрэг дүгнэлтийг анхан шатны шүүх өгсөн. Өөрөөр хэлбэл “...үнэнч, шударгаар мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс захиалагчид мэдээлэх үүргээ биелүүлээгүй, худалдан авсан үнэт цаасыг боломжит хугацаанд худалдан борлуулаагүйгээс зах зээлд борлуулах хугацаа нь дуусгавар болж, арилжаанаас хасагдан үнэгүйдсэн байх тул ... бодит хохирол учиржээ” гэж дүгнэжээ. Худалдан борлуулах захиалга өгсөн боловч худалдан авагч байгаагүй, эсхүл худалдахаар захиалсан үнэд хүрээгүй бол захиалга биелэгдэхгүй байх өндөр эрсдэл хөрөнгийн зах зээлд тогтмол байдаг. Үүний учир энэхүү арилжаанд оролцогч нарт маш өндөр эрсдэлтэй болохыг үргэлж сануулдаг бөгөөд энэ нь зарчим болж тогтсон. Анхан шатны шүүх эхний хэсэгт худалдан авсан үнээс бага дүнгээр худалдан борлуулж хохирол учруулсан гэж дүгнэсэн мөртөө дараагийн хэсэгт бага үнээр ч хамаагүй зарах байсан, нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байсан ч зарах байсан гэсэн дүгнэлтийг хийсэн нь логик зөрчилтэй болжээ.
8.3. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу хамтран хариуцагч *******гаас татгалзаж, улмаар *******г гуравдагч этгээдээр оролцуулахыг хүссэн. ******* нь хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаанд нэхэмжлэгчтэй харилцаж, түүнд гэрээнд заасан үйлчилгээг үзүүлж байсан. Тэдний хооронд болсон харилцааг хамгийн сайн мэдэх хүний хувьд шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтийг удаа дараа гаргаж байсан бөгөөд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй болохоо илэрхийлсэн. Хэрвээ ******* шүүх хуралдаанд биечлэн оролцсон бол нэхэмжлэгчтэй хэрхэн харилцаж байсан, үүсмэл үнэт цаасны талаар зөвлөгөө мэдээлэл өгч байсан эсэх, худалдан авсан варрантууд яагаад зарагдаагүй зэрэг шалтгаан нөхцөлийг дэлгэрэнгүй тайлбарлах байсан гэдэгт итгэлтэй байна.
8.4. Нэхэмжлэгч “би юу ч мэдэхгүй, ямар нэгэн мэдээлэл байхгүй, зүгээр л мөнгөө өгөөд өсгөөд авахыг хүссэн” гэх тайлбар нь эрх зүйн бүрэн чадамжтай хүний хэлэх тайлбар гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд энэхүү тайлбар нь өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй. Харин арилжааны банкинд хадгалуулахын оронд хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох нь илүү ашигтай гэдэг мэдээллийг мэдэж байсан бөгөөд энэ нь түүний гаргасан үйлдлээр нотлогдож байдаг. Хонконгийн хөрөнгийн биржийн арилжаанд оролцохыг мэдэж тодорхой хугацаанд гурван удаагийн гүйлгээгээр хариуцагчийн нэрлэсэн дансанд мөнгө байршуулж байсан бөгөөд энэ хооронд мөнгөн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаар мэдээлэл авах, хянах нөхцөл боломж бүрэн нээлттэй байсан.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
9. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийг дансны үлдэгдлээ мэдэх боломжтой байсан гэх агуулгаар хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан. Талууд ямар гэрээ байгуулсан талаар мэдэж байгаа. Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 915,400 хонконг долларыг дансанд шилжүүлсэн. Шүүх уг харилцааг зөв дүгнэсэн. Хариуцагч тал талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон. Даалгаврын гэрээ байгуулагдсан бол мөн адил нэхэмжлэгч хүсэл, зоригоо илэрхийлсэн байх ёстой. Үнэт цаасны арилжааны гэрээгээр варрант гэх зүйлийг нэхэмжлэгч анхнаасаа ойлгохгүй байсан талаар анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан. 120 удаагийн арилжааны гүйлгээний баримтаас 80 баримтад нэхэмжлэгч нөхөж гарын үсэг зурсан гэж маргадаг. Баримтыг багцалж нэхэмжлэгчийн гарын үсгийг зуруулсан гэж тайлбарладаг. Мөн худалдан авах захиалгыг өгөхөд захиалга авахгүйгээр захиалгын хуудас бөглүүлэхгүйгээр арилжаа хийгдсэн гэж маргасан. Худалдах захиалгын хувьд захиалгын хуудсыг хүлээнэ гэж хэлээд худалдаагүй гэх агуулгаар тайлбарлаж байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарууд үндэслэлгүй. Ямар ч тохиолдолд нэхэмжлэгч буюу харилцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл болох урьдчилан даалгаврыг өгсөн байх ёстой. Хариуцагч компанийн дансанд байршуулсан мөнгийг дур мэдэн зарцуулсан тул учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй. Иймд, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
10. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийг үнэт цаасны зах зээлийн талаар мэдлэг, мэдээлэлгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч ямар арилжаа хийгдэж байсан талаар мэдэж байсан учраас дансны байрлах мөнгөн дүнгийн хэмжээг нэмэгдүүлсэн. Үүсмэл үнэт цаас болох варранттай холбогдуулан нэхэмжлэгч маргадаг. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7-д заасан үүсмэл үнэт цаасны төрлийг Монгол Улсын хуулиар хүлээн зөвшөөрсөн учраас хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Зөвшөөрөхгүй байгаа 40 гаруй арилжаанд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэх ёстой.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 335,448,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “хариуцагч “*******” ХХК нь хууль болон гэрээний үүргээ зөрчиж өөрийн харилцагч буюу нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр үнэт цаас худалдах, худалдан авах олон удаагийн арилжаа хийж, гэрээний дагуу тус компанийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг дур мэдэн зарцуулснаас учирсан хохиролд 915,400 хонконг доллар буюу тухайн үеийн ханшаар тооцож 335,448,330 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж тодорхойлсон.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “нэхэмжлэгч ****** нь богино хугацаанд өндөр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл сонирхож, улмаар варрант худалдан авахаар шийдвэр гаргасан, тухайн үед брокерын зүгээс тус хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн нь эрсдэл өндөртэй тул бага хэмжээгээр худалдан авах, тогтвортой өсөлттэй технологийн компаниудын хувьцаа худалдан авч хөрөнгө оруулалтын эрсдлийг тараан байршуулах талаар санал болгож байсан боловч бүх мөнгөөрөө варрант худалдан авсан, харилцагч буюу нэхэмжлэгчийн өгсөн захиалгын дагуу арилжаа хийж, холбогдох баримтуудыг цахим шуудангаар түүнд хүргүүлж байсан, компани харилцагчийн даалгаваргүйгээр дур мэдэн гүйлгээ хийгээгүй, арилжаа хийгдсэн хугацаанд нэхэмжлэгч өөрийн хөрөнгийг удирдах, хянах бүрэн боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж татгалзжээ.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн. Харин, талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан худалдааны зуучлагчийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг залруулж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулна.
4.1. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч “*******” ХХК болон “Голомт банк” ХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Харилцагчийн арилжааны данс нээх гэрээ” байгуулж, уг гэрээгээр төлбөр гүйцэтгэх банк буюу “Голомт банк” ХК нь харилцагчид арилжааны данс нээх, төлбөр тооцоо гүйцэтгүүлэгчээс ирүүлсэн даалгаварт зааснаар үнэт цаасны төлбөр тооцоог гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Мөн өдөр талууд “Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ” болон “Иргэн төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх гэрээ”-г тус тус байгуулсан байна.
“Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний ерөнхий нөхцөлөөр, харилцагчаас “*******” ХХК-ийн үнэт цаас арилжаа, төлбөр тооцооны дансанд мөнгөн хөрөнгө байршуулах, харилцагчийн хүсэлт буюу даалгавраар компани уг мөнгөн хөрөнгөөр хувьцаа худалдах, худалдан авах, мөн үйлчилгээ үзүүлсний шимтгэлийг суутган авахаар харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах, худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан. Худалдааны зуучлагч нь хоёр этгээдийн хооронд гэрээ байгуулахын төлөө ажиллаж, уг үйл ажиллагааг бие даан явуулж үүгээрээ ашиг орлого олдог бөгөөд дээрх хуульд заасан бизнесийн хүрээнд зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. Худалдааны зуучлагчийн үүрэг нь зуучилж буй гэрээний талуудыг холбож өгөхөд орших ба үйл ажиллагааны үр дүнд заавал гэрээ байгуулсан байхыг шаарддаггүй. Харин Иргэний хуулийн 415 дугаар зйлийн 415.2 дахь хэсэгт “Өөрийн нэрийн өмнөөс, гэхдээ бусдын зардлаар барааг борлуулж, эрх хэрэгжүүлэх этгээдийг комисс гэнэ.” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаар комисс нь дан ганц борлуулах үйл ажиллагаа явуулахаар заасан хэдий ч борлуулах үйлчилгээний хурээнд худалдах ба худалдан авах аль ч гэрээг хийх боломжтой буюу үйлчлүүлэгч ба комиссын хооронд комиссын гэрээ, комис болон гуравдагч этгээдийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдана.
Өөрөөр хэлбэл, худалдааны зуучлагч нь бусдын нэрийн өмнөөс, бусдын зардлаар үйл ажиллагаа явуулдаг бол комисс нь өөрийн нэрийн өмнөөс бусдын зардлаар үйл ажиллагаа явуулдгаараа ялгаатай байна.
Талуудын байгуулсан үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээгээр хариуцагч “*******” ХХК нь харилцагч буюу нэхэмжлэгч ******гийн байршуулсан мөнгөн хөрөнгөөр хувьцаа худалдах, худалдан авахаар тохиролцож, үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд Хонконгийн хөрөнгийн бирж дээр ******гийн нэрээр үйлчлүүлэгч бүртгэгдэх боломжгүй учраас “*******” ХХК-ийн нэрээр гүйлгээнд оролцож байсан талаарх зохигчийн тайлбар зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2 дахь хэсэгт заасан худалдааны комиссын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн, уг харилцаанд даалгаврын гэрээний зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
4.2. Нэхэмжлэгч ****** нь “*******” ХХК-ийн төлбөр тооцооны ******* тоот хонконг долларын дансанд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 306,000 доллар, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 457,000 доллар, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 152,400 доллар буюу нийт 915,400 хонконг долларыг байршуулсан байна. /1хх-ийн 9-11, 37-39/
Хариуцагч “*******” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нэхэмжлэгч ******гийн байршуулсан мөнгөн хөрөнгөөр Хонконг дахь First Shanghai Group Securities Limited брокерын компанийн QGT Lite цахим системээр хувьцаа худалдах, худалдан авах арилжаанд оролцож, 63 удаагийн худалдан авах, 57 удаагийн худалдах буюу нийт 120 удаагийн гүйлгээ хийжээ. /7хх-ийн 164-165, 1хх-ийн 222-2хх 28/
Үүнд:
|
|
| Худалдан авсан арилжаа |
| Худалдсан арилжаа | ||||
| № | Код HKG | Захиалгын огноо | Хувьцааны тоо | Арилжааны үнэ /шимтгэл тооцсон дүнгээр/ | Код HKG | Захиалгын огноо | Хувьцааны тоо | Арилжааны үнэ /шимтгэл тооцсон дүнгээр/ |
| 1 | 27735 | 2018.09.28 | 630.000 | 149.940 | 27735 | 2018.10.03 | 630.000 | 166.950 |
| 2 | 26256 | 2018.10.02 | 136.000 | 150.960 | 26256 | 2018.10.04 | 136.000 | 183.600 |
| 3 | 25960 | 2018.10.04 | 1.240.000 | 80.600 | 25960 | 2018.10.22 | 2.280.000 | 70.680 |
| 4 | 25960 | 2018.10.08 | 1.040.000 | 46.800 | 22515 | 2018.10.30 | 168.000 | 5.376 |
| 5 | 23630 | 2018.10.08 | 2.600.000 | 327.600 | 25063 | 2018.11.02 | 20.000 | 3.600 |
| 6 | 1810 | 2018.10.08 | 24.200 | 329.120 | 23630 | 2018.11.02 | 1.300.000 | 208.000 |
| 7 | 24587 | 2018.10.09 | 80.000 | 4.800 | 28421 | 2018.11.05 | 390.000 | 58.500 |
| 8 | 28421 | 2018.10.22 | 390.000 | 64.740 | 23630 | 2018.11.05 | 1.300.000 | 169.000 |
| 9 | 22515 | 2018.10.29 | 168.000 | 4.704 | 11259 | 2018.11.07 | 1.050.000 | 194.200 |
| 10 | 25063 | 2018.10.30 | 20.000 | 4.680 | 12250 | 2018.11.15 | 180.000 | 89.100 |
| 11 | 22400 | 2018.11.02 | 468.600 | 149.952 | 28954 | 2018.11.15 | 610.000 | 256.200 |
| 12 | 11259 | 2018.11.05 | 1.050.000 | 203.700 | 1810 | 2018.11.20 | 24.200 | 335.412 |
| 13 | 28954 | 2018.11.08 | 610.000 | 244.000 | 13760 | 2018.11.22 | 800.000 | 400.000 |
| 14 | 12250 | 2018.11.14 | 180.000 | 82.800 | 14077 | 2018.11.29 | 660.000 | 35.640 |
| 15 | 11259 | 2018.11.16 | 1.740.000 | 316.680 | 14077 | 2018.11.30 | 310.000 | 19.220 |
| 16 | 14077 | 2018.11.20 | 970.000 | 101.850 | 11259 | 2018.12.03 | 1.740.000 | 170.520 |
| 17 | 13760 | 2018.11.20 | 800.000 | 320.000 | 27396 | 2018.12.04 | 770.000 | 80.850 |
| 18 | 27975 | 2018.11.28 | 3.000.000 | 192.000 | 28244 | 2018.12.05 | 1.162.000 | 80.178 |
| 19 | 27396 | 2018.11.30 | 770.000 | 64.680 | 27325 | 2018.12.13 | 1.190.000 | 80.920 |
| 20 | 11041 | 2018.12.03 | 2.150.000 | 172.000 | 23123 | 2018.12.17 | 1.262.000 | 68.588 |
| 21 | 28643 | 2018.12.03 | 1.730.000 | 190.300 | 28041 | 2018.12.19 | 191.000 | 92.635 |
| 22 | 28244 | 2018.12.05 | 1.162.000 | 76.692 | 23287 | 2018.12.21 | 320.000 | 81.600 |
| 23 | 27325 | 2018.12.12 | 1.190.000 | 77.350 | 12256 | 2018.01.03 | 420.000 | 79.800 |
| 24 | 23123 | 2018.12.17 | 1.262.000 | 79.506 | 14901 | 2019.01.04 | 35.000 | 28.700 |
| 25 | 28041 | 2018.12.18 | 191.000 | 71.625 | 24801 | 2019.01.07 | 970.000 | 82.450 |
| 26 | 23287 | 2018.12.20 | 320.000 | 86.400 | 28643 | 2019.01.10 | 1.730.000 | 48.440 |
| 27 | 12256 | 2018.01.02 | 420.000 | 79.800 | 27681 | 2019.01.10 | 230.000 | 74.750 |
| 28 | 14901 | 2018.01.03 | 35.000 | 26.950 | 23774 | 2019.01.10 | 400.000 | 138.000 |
| 29 | 24801 | 2019.01.04 | 970.000 | 79.540 | 27264 | 2019.01.15 | 1.450.000 | 111.650 |
| 30 | 27681 | 2019.01.09 | 230.000 | 80.500 | 11041 | 2019.01.22 | 2.150.000 | 58.500 |
| 31 | 23774 | 2019.01.10 | 400.000 | 120.000 | 20747 | 2019.01.28 | 16.000 | 33.620 |
| 32 | 27264 | 2019.01.14 | 1.450.000 | 136.300 | 16359 | 2019.02.13 | 200.000 | 11.200 |
| 33 | 20747 | 2019.01.18 | 16.000 | 30.240 | 24643 | 2019.02.18 | 70.000 | 17430 |
| 34 | 16359 | 2019.01.22 | 200.000 | 22.600 | 21821 | 2019.02.18 | 180.000 | 16.920 |
| 35 | 24643 | 2019.02.01 | 70.000 | 22.000 | 15540 | 2019.02.25 | 90.000 | 33.750 |
| 36 | 21821 | 2019.02.08 | 180.000 | 21580 | 18480 | 2019.03.05 | 570.000 | 72.060 |
| 37 | 18480 | 2019.02.13 | 270.000 | 40.020 | 14272 | 2019.03.19 | 290.000 | 30.450 |
| 38 | 18480 | 2019.02.18 | 300.000 | 28.500 | 18145 | 2019.03.19 | 280.000 | 29.120 |
| 39 | 15540 | 2019.02.21 | 90.000 | 25.450 | 27164 | 2019.03.25 | 200.000 | 25.000 |
| 40 | 26172 | 2019.03.04 | 130.000 | 30.160 | 11990 | 2019.04.10 | 170.000 | 37.400 |
| 41 | 11990 | 2019.03.05 | 170.000 | 39820 | 58489 | 2019.04.12 | 160.000 | 25.920 |
| 42 | 18145 | 2019.03.15 | 280.000 | 24.640 | 59057 | 2019.04.15 | 630.000 | 11.790 |
| 43 | 15272 | 2019.03.05 | 290.000 | 24.360 | 26172 | 2019.04.17 | 310.000 | 50.840 |
| 44 | 18145 | 2019.03.20 | 400.000 | 33.600 | 61730 | 2019.04.17 | 500.000 | 30.000 |
| 45 | 27164 | 2019.03.22 | 200.000 | 20.800 | 18145 | 2019.04.24 | 400.000 | 33.600 |
| 46 | 26172 | 2019.04.01 | 180.000 | 19.800 | 61730 | 2019.04.25 | 3.900.000 | 46.800 |
| 47 | 58488 | 2019.04.12 | 160.000 | 24.560 | 16077 | 2019.04.29 | 190.000 | 44.460 |
| 48 | 59057 | 2019.04.15 | 630.000 | 25.200 | 27007 | 2019.05.02 | 90.000 | 24.300 |
| 49 | 61730 | 2019.04.17 | 500.000 | 27.500 | 66761 | 2019.05.03 | 1.120.000 | 78.400 |
| 50 | 27007 | 2019.04.18 | 90.000 | 19.800 | 69258 | 2019.05.07 | 1.750.000 | 59.500 |
| 51 | 23244 | 2019.04.18 | 72.000 | 19.080 | 59234 | 2019.05.08 | 980.000 | 60.760 |
| 52 | 61730 | 2019.04.25 | 3.900.000 | 117.000 | 12931 | 2019.05.09 | 540.000 | 65.880 |
| 53 | 16077 | 2019.04.29 | 190.000 | 45.600 | 59246 | 2019.05.09 | 440.000 | 69.960 |
| 54 | 66761 | 2019.05.03 | 1.120.000 | 67.200 | 58650 | 2019.0510 | 380.000 | 60.460 |
| 55 | 69258 | 2019.05.07 | 1.750.000 | 77.000 | 59176 | 2019.05.10 | 310.000 | 48.670 |
| 56 | 59234 | 2019.05.08 | 980.000 | 57.280 | 61011 | 2019.05.14 | 370.000 | 49580 |
| 57 | 12931 | 2019.05.08 | 540.000 | 58.560 | 67112 | 2019.05.15 | 320.000 | 51.200 |
| 58 | 59246 | 2019.05.09 | 440.000 | 66.000 |
|
|
|
|
| 59 | 58650 | 2019.05.10 | 380.000 | 67.640 |
|
|
|
|
| 60 | 59176 | 2019.05.10 | 310.000 | 57.040 |
|
|
|
|
| 61 | 61011 | 2019.05.14 | 370.000 | 47.360 |
|
|
|
|
| 62 | 67112 | 2019.05.15 | 320.000 | 51.200 |
|
|
|
|
| 63 | 16261 | 2019.05.15 | 500.000 | 50.000 |
|
|
|
|
| Захиалгын хуудасгүй 2019.03.20-2019.05.15-ны өдрийн хооронд хийгдсэн хувьцаа худалдан авах арилжаа /нийт 20/ | |||||||
| № | Захиалгын огноо | Хувьцааны код | Хувьцааны тоо ширхгээр | Нийт үнэ HKD | Суутгасан шимтгэл HKD | Арилжаа хийгдсэн огноо | Хэргийн хуудасны дугаар |
| 1 | 2019.05.15 | HKG16261 | 500.000 | 50.000 | 500 | 2019.05.17 | 2хх 68 |
| 2 | 2019.05.15 | HKG67112 | 320.00 | 51.200 | 512 | 2019.05.17 | 2хх 70 |
| 3 | 2019.05.14 | HKG61011 | 370.000 | 47.360 | 473,6 | 2019.05.16 | 2хх 72, 205 |
| 4 | 2019.05.10 | HKG59176 | 310.000 | 57.040 | 570,4 | 2019.05.15 | 2хх 73, 203 |
| 5 | 2019.05.10 | HKG58650 | 380.000 | 67.640 | 676,4 | 2019.05.15 | 2хх 76, 77 |
| 6 | 2019.05.09 | HKG59246 | 440.000 | 66.000 | 660 | 2019.05.14 | 2хх 80, |
| 7 | 2019.05.08 | HKG12931 | 540.000 | 58.860 | 588,6 | 2019.05.10 | 2хх 82, 196, 197 |
| 8 | 2019.05.08 | HKG59234 | 980.000 | 57.820 | 578,2 | 2019.05.10 | 2хх 83, 195 |
| 9 | 2019.05.07 | HKG69258 | 1.750.000 | 77.000 | 770 | 2019.05.09 | 2хх 85, 192 |
| 10 | 2019.04.29 | HKG16077 | 190.000 | 45.600 | 456 | 2019.05.02 | 2хх 87, 186 |
| 11 | 2019.04.25 | HKG61730 | 3.900.000 | 117.000 | 1170 | 2019.04.25 | 1хх 222, 2хх 184 |
| 12 | 2019.04.18 | HKG23244 | 72.000 | 19.080 | 190,8 | 2019.04.24 | 1хх 225, 2хх 180, 182 |
| 13 | 2019.04.18 | HKG27007 | 90.000 | 19.800 | 198 | 2019.04.24 | 1хх 226, 2хх 181 |
| 14 | 2019.04.17 | HKG61370 | 500.000 | 27.500 | 275 | 2019.04.23 | 1хх 227, 2хх 176 |
| 15 | 2019.04.15 | HKG59057 | 630.000 | 25.200 | 252 | 2019.04.17 | 1хх 231, 2хх 178 |
| 16 | 2019.04.12 | HKG58488 | 160.000 | 24.560 | 245,6 | 2019.04.16 | 1хх 232, 2хх 173 |
| 17 | 2019.04.01 | HKG26172 | 180.000 | 19.800 | 198 | 2019.04.03 | 1хх 234, 2хх 171 |
| 18 | 2019.03.22 | HKG27164 | 200.000 | 20.800 | 208 | 2019.03.26 | 1хх 236, 2хх 169 |
| 19 | 2019.03.20 | HKG18145 | 400.000 | 33.600 | 336 | 2019.03.22 | 1хх 237, 2хх 168 |
| 20 | 2019.05.03 | HKG66761 | 1.120.000 | 67.200 | 672 | 2019.05.07 | 4хх 141, |
| Захиалгын хуудасгүй 2019.03.25-2019.05.15-ны өдрийн хооронд хийгдсэн хувьцаа худалдах арилжаа /нийт 19/ | |||||||
| № | Захиалгын огноо | Хувьцааны код | Хувьцааны тоо ширхгээр | Нийт үнэ HKD | Суутгасан шимтгэл HKD | Арилжаа хийгдсэн огноо | Хэргийн хуудасны дугаар |
| 1 | 2019.05.15 | HKG67112 | 320.000 | 51.200 | 512 | 2019.05.17 | 2хх 69, 207 |
| 2 | 2019.05.14 | HKG61011 | 370.000 | 49.580 | 495,8 | 2019.05.16 | 2хх 71, 204 |
| 3 | 2019.05.10 | HKG59176 | 310.000 | 48.670 | 486,7 | 2019.05.15 | 2хх 74, 202 |
| 4 | 2018.05.10 | HKG58650 | 380.000 | 60.040 | 600,4 | 2019.05.15 | 2хх 75, 201 |
| 5 | 2019.05.09 | HKG59246 | 440.000 | 69.960 | 699,6 | 2019.05.14 | 2хх 78, 198 |
| 6 | 2019.05.09 | HKG12931 | 540.000 | 65.880 | 658,8 | 2019.05.14 | 2хх 79, 200 |
| 7 | 2019.05.08 | HKG59234 | 980.000 | 60.760 | 607,6 | 2019.05.10 | 2хх 81, 194 |
| 8 | 2019.05.07 | HKG69258 | 1.750.000 | 59.500 | 595 | 2019.05.09 | 2хх 84, 193 |
| 9 | 2019.04.29 | HKG16077 | 190.000 | 44.460 | 444,6 | 2019.05.02 | 2хх 86, 187 |
| 10 | 2019.04.25 | HKG61730 | 3.900.000 | 46.800 | 468 | 2019.04.25 | 1хх 223, 2хх 185 |
| 11 | 2019.04.24 | HKG18145 | 400.000 | 33.600 | 336 | 2019.04.26 | 1хх 224, 2хх 183 |
| 12 | 2019.04.17 | HKG61370 | 500.000 | 30.000 | 300 | 2019.04.23 | 1хх 228, 2хх 177 |
| 13 | 2019.04.17 | HKG26172 | 310.000 | 50.850 | 508,4 | 2019.04.23 | 1хх 229, 2хх 175 |
| 14 | 2019.04.15 | HKG59057 | 630.000 | 11.970 | 119,7 | 2019.04.17 | 1хх 230, 2хх 179 |
| 15 | 2019.04.10 | HKG11990 | 170.000 | 37.400 | 374 | 2019.04.12 | 1хх 233, 2хх 172 |
| 16 | 2019.03.25 | HKG27164 | 200.000 | 25.000 | 250 | 2019.03.27 | 1хх 235, 2хх 170 |
| 17 | 2019.05.02 | HKG27007 | 90.000 | 24.300 | 243 | 2019.05.06 | 4хх 140, 2хх 188,189 |
| 18 | 2019.05.03 | HKG66761 | 1.120.000 | 78.400 | 784 | 2019.05.07 | 4хх 139, 2хх 190, 191 |
| 19 | 2019.04.12 | HKG58488 | 160.000 | 25.920 | 259.20 | 2019.04.16 | 7хх 164
|
4.3 Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.3 дахь хэсэгт “Худалдааны төлөөлөгч буюу комисс нь үйлчлүүлэгчийн заавраар түүний эрх ашиг, ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, үйлчлүүлэгчийг шаардлагатай мэдээллээр хангана. ...” гэж зааснаас гадна талуудын байгуулсан үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны данс хувьцаа худалдах, худалдан авах үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.1.1-д “Компани нь харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөр зөвхөн түүний баталгаат гарын үсэг бүхий хүсэлт буюу даалгавраар /компанид бүртгүүлсэн баталгаат и-мэйл болон утасны дугаараар өгсөн захиалгаар/ гүйлгээ хийж, албан маягт бүхий хүсэлтэд дурдсан нэр бүхий хувьцааг захиалсан хэмжээгээр худалдан авч харилцагчид мэдэгдэнэ” гэж, 2.1.4-т “... гарын үсэг бүхий хүсэлт буюу даалгавар харилцагч талаас ирээгүй тохиололд дамжуулагч банкны шимгэл суутгагдсан дүнгээр мөнгөн хөрөнгийг буцаан олгоно. Бусад тохиолдолд аливаа хэлбэрээр зарцуулахгүй байхыг талууд тохиролцсон болно.” гэжээ.
Нэхэмжлэгч ****** нь дээрх хувьцаа худалдах болон худалдан авах нийт 120 арилжааны талаарх мэдээллийг хариуцагч компанийн зүгээс урьдчилан мэдээлэл өгч байгаагүй, арилжаа хийх зөвшөөрөлгүйгээр дур мэдэж гүйлгээ хийсэн гэж тайлбарласныг хариуцагчаас ****** өөрийн харилцагчийн бүртгэлд бүртгүүлсэн гар утасны дугаараасаа холбогдон захиалга өгч байсан ба тухай бүрд түүний өгсөн захиалгын дагуу арилжаа хийгдэн, захиалга биелэгдсэний дараа захиалга баталгаажсан цахим шуудан болон гүйлгээний баримтыг явуулж байсан гэж татгалзсан боловч нэхэмжлэгчээс хувьцааг худалдах эсхүл худалдан авах захиалгыг урьдчилан өгч байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Харин 1-р хавтаст хэргийн 40-60 дугаар талд авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэсэн нийт 81 удаагийн хувьцаа худалдах болон худалдан авах захиалгын хуудаст нэхэмжлэгч ****** гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд захиалга бүрийг урьдчилж авах үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй, харин сүүлд нь эдгээр баримтад нөхөн зуруулсан гэж нэхэмжлэгч тайлбарласан.
Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзэхээр заасан. Хариуцагч нь дээрх 81 удаагийн арилжаа хийх захиалгыг нэхэмжлэгчээс урьдчилан аваагүй буруутай боловч нэхэмжлэгч ****** нь сүүлд нөхөн гарын үсэг зурснаар хожим хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтай байна. Иймд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ноцтой үйлдлийг хожим хүлээн зөвшөөрсөн гэдгээр зөвтгөсөн нь алдаатай гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.
Нэхэмжлэгч ******гийн хожим хүлээн зөвшөөрсөн дээрх 81 гүйлгээ хийгдсэний дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нэхэмжлэгчийн дансанд 63,946 хонконг долларын үлдэгдэлтэй байсан болох нь харилцагчийн бэлэн мөнгөний хуулгаар тогтоогдсон байна. /7хх-ийн 164-165/
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрлийн дагуу арилжаа хийгдсэн хугацаанаас хойш дансанд үлдсэн нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 63,946 хонконг долларыг хариуцагч “*******” ХХК нь харилцагчийн даалгаваргүйгээр захиран зарцуулсныг бодит хохиролд тооцсоныг буруутгах үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 419 дүгээр зүйлийн 419.2 дахь хэсэгт зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал нөлөөлснөөс бусад тохиолдолд өөрт нь хариуцуулсан эд хөрөнгийг алдсан, дутаасан, гэмтээсэн комисс нь учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Комисс нь бизнесийн үйл ажиллагааны хүрээнд үйлчлүүлэгч буюу даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулах эрхийг хэрэгжүүлэх бөгөөд үйлчлүүлэгчийн ашиг сонирхолд нийцүүлэх, өгсөн зааврыг мөрдөх үүргийг мөн хүлээх ба үүнд даалгаврын гэрээний журам нэгэн адил хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1 дэх хэсэгт даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ зөрчсөнөөс даалгавар өгөгч буюу үйлчлүүлэгчид хохирол учирсан бол даалгавар гүйцэтгэгч буюу комисс хариуцан арилгахаар дээрх хуульд заажээ.
Түүнчлэн, хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч ******гийн зөвшөөрсний дагуу 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр HKG11990 дугаар бүхий 170,000 ширхэг хувьцааг 39,820 хонконг доллараар худалдан авсан боловч нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 37,400 хонконг доллараар худалдсанаар 2,420 хонконг долларын хохирол учруулсан байна. Тодруулбал, үйлчлүүлэгчийн даалгаваргүйгээр хийсэн үйлдлийн улмаас 2,420 хонконг долларын хохирол учирсан талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Мөн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 5,085 хонконг долларын 80,000 ширхэг, 11 дүгээр сарын 02-ны өдөр хонконг 152,201.28 долларын 468,600 ширхэг, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 194,880 хонконг долларын 3,000,000 ширхэг, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 19,270.80 хонконг долларын 72,000 ширхэг, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 50,500 хонконг долларын 500,000 ширхэг хувьцааг тус тус худалдан авсан байх боловч худалдан борлуулаагүйгээс тухайн үнэт цаасны онцлогоос хамааран хугацаа дуусаж, шимтгэл тооцсон дүнгээр нийт 415,832 хонконг долларын хохирол учирсан байна. Энэ тохиолдолд хариуцагч “*******” ХХК нь үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах мэргэжлийн үйл ажиллагаа үзүүлэгчийн хувьд харилцагчийг мэдээлээр хангах буюу худалдан авсан хувьцааны үнэ өсөх, буурах, үнэгүйдэх шалтгаан нөхцлийн талаар мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч алдагдал хүлээсэн байна.
Нэхэмжлэгчийн дансанд 828,6 хонконг долларын үлдэгдэл байгаа болох нь харилцагчийн гүйлгээний хуулга болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул уг дүнг хасаж нийт 482,128 /63,946+2,420+415,832/ хонконг доллар буюу тухайн үеийн ханшаар тооцож 176,397,816.63 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
5. Хариуцагч “*******” ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэг болох үйлчлүүлэгчийг мэдээллээр хангах, харилцагчийн бичгээр гаргасан хүсэлт, даалгаврын дагуу түүний мөнгөн хөрөнгийг зарцуулах үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид дээрх хэмжээний хохирол учирсан байх тул хөрөнгийн зах зээл дээрх үнийг бид тогтоодоггүй тул бага үнээр зарсан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэх, бага үнээр ч хамаагүй зарах байсан, нэхэмжлэгч зөвшөөрөөгүй байсан ч зарах байсан гэж логик зөрчилтэй дүгнэлт хийсэн гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй. Түүнчлэн, хариуцагч гомдолдоо нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаар мэдээлэл авах, хянах нөхцөл боломж бүрэн нээлттэй байсан гэх боловч арилжаа хийхээсээ өмнө нэхэмжлэгч ******гийн зөвшөөрлийг авсан болохоо, мэдээллээр хангах үүргээ хэрхэн биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй байна.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/03486 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11 ...” гэснийг “Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.2, 419 дүгээр зүйлийн 419.2” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 953,203 төгрөг, хариуцагчийн төлсөн 1,039,939 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ