Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2019/ ШЦТ/217

 

 

 

 

 

 

 

 

   2019             7               23                                                    2019/ ШЦТ/217

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхболд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О,

Хохирогч Б.Б, М.Ө, Ш.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Чонос Пүрэв-Очирын Энхбаярт холбогдох эрүүгийн 1834006890161 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Чонос П.Э., 1965 оны 7 дугаар сарын 11-ний  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, эксковаторын туслах мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул .................д эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 000000000 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч П.Эын өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн 98-75 ДАХ улсын дугаартай тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас Улаанбаатар хот орохоор би өөрөө машинаа жолоодоод найз Болдбаатар, Өнөрчимэд, манай эхнэр Чулуунцэцэг нарын хамт Төв аймгийн Борнуур сумын нутагт асфальтан замаар явж байтал өөдөөс нэг саарал жижиг машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би нөгөө тал руу дарах гэтэл жалга байхаар нь эсрэг урсгал руу бултуулахаар дартал нөгөө саарал машин надтай хамт зэрэг өөрийнхөө эгнээ рүү мөн жолоогоо дараад эсрэг урсгалд халз мөргөлдсөн. Тэр машин өөдөөс тулаад ороод ирсэн болохоор би сандраад эсрэг урсгал руу орчихсон. Болдбаатар миний хажууд манай эхнэр Чулуунцэцэг, Өнөрчимэгийн хамт хойд талд сууж явсан. Би гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шат дараалалтай төлөх болно. Саарал машин анхнаасаа эсрэг урсгалд сөрж орж ирээгүй байсан бол осол болохгүй байх байсан гэж үзэж байна. Гэхдээ би тэр дороо зогсох ёстой байж. Тэр дороо зогсоогүй эсрэг урсгал руу жолоогоо дарсан нь миний буруу болсон гэх мэдүүлэг,  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Огийн өгсөн: Би 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос нөхөр Батболд, охин Энгүүн, ахын хүүхдүүд болох Хулан, Тэгшбаян нарын хамт саарал өнгийн Хонда сивик маркийн 0930 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хөвсгөл аймаг руу гэр лүүгээ явж байсан. Манай нөхөр Улаанбаатар хотод ажил хийж байгаад ажлаасаа гараад нутаг руугаа буцаж явсан. Тэгээд Төв аймгийн Борнуур сумын нутаг Урьхан зоогийн газар өнгөрөөд явж байтал Би эсрэг урсгал руу огт ороогүй өөрийнхөө эгнээгээр явж байтал өөдөөс бараан хөх өнгийн 98-75 ДАХ улсын дугаартай жижиг машин миний урсгал руу өөдөөс гэнэт сөрж орж ирээд манай машинтай халз мөргөлдсөн. Би тухайн машины жолоочийг үүрэглээд эсрэг урсгал руу орсон гэж бодож байгаа. Би эсрэг урсгал руу огт ороогүй өөрийнхөө эгнээгээр явж байсан. Ослын улмаас миний 5 сартай охин Энгүүн нас барж миний биед хөнгөн зэргийн хохирол учирсан нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. Манай нөхөр урд талын суудал дээр охин Энгүүнийг тэврээд явж байсан би хэсэг ухаан алдсан байсан сэрээд хартал охин Энгүүн аавынхаа хамт сандал салон хоёрынхоо завсараар хавчуулагдсан хоёулаа ухаангүй байсан. Би хараад маш их айж сандарч охиноо тэвэрч аваад машинаас гартал миний охин сэрэхгүй байсан. Би сандарсандаа замын унаанд дайгдаад явсан бөгөөд харахад амьсгалаад байх шиг байснаа нүүр ам нь хөхөрч эхэлсэн. Тэгээд Баруун хараагийн эмнэлэг дээр очоод охиноо үзүүлэхэд нас барчихсан. Осол болох үед тээврийн хэрэгслийг би жолоодож явсан. Би 2009 онд жолооч болсон. 0930 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол манай нөхөр Батболдын нэр дээр байдаг. Нөхөр бид хоёр машинаа ээлжлээд унаж хэрэглэдэг. Би ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байсан. Хүүхдүүд сууж явсан учраас зөөлхөн хурд багатай явж байсан. Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин хэвийн байсан. Би зам тээврийн ослын улмаас төрсөн охин Энгүүнийгээ алдсан маш их харамсаж байна. Оршуулгын зардлаа баримтаар гарган өгч нэхэмжлэх болно. Гэм буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна. Би охиныхоо оршуулгын зардал болон бусад зардлыг хэрэгт авагдсан баримтаар нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Бын өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 31-ний өглөө 06 цагт Эмээлтэд байх ажлаасаа эхнэр Оргилмаа, ах эгчийнхээ 2 хүүхэд, өөрийн охины хамт 5-уулаа Хөвсгөл аймаг руу гарсан. 8 цаг өнгөрөөд 9 цаг болох гэж байхад Урьхан өнгөрөөд 10-20 км явж байсан. Тэр үед миний сууж явсан буюу манай эхнэрийн жолоодож явсан машины зүүн урд хэсэг рүү нэг машин урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Тэгээд машин мөргөлдсөний дараа ухаан алдаад, сэрээд манай эхнэр хүүхдээ аваад Баруун хараагийн эмнэлэг  явсан. Манай охин Баруун хараагийн эмнэлэгт очоод өнгөрсөн. Осол болсны дараа урдаас Төв аймгийн энгийн хувцастай хоёр цагдаа явж таарсан. Тэр хоёр цагдаа Борнуурын эмнэлэг, цагдаа дуудсан. Тэгээд би Борнуурын эмнэлэг дээр очиж хацартаа 3 оёдол тавиулсан. Мөн Дарханд эмнэлэгт хэвтэж байгаад духандаа оёдол тавиулсан. 0930 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, миний эзэмшлийнх. Осол болох үед тээврийн хэрэгсэлд ахын хүүхэд Тэгшбаян, эгчийн хүүхэд Хулан, мөн манай охин нар хамт явсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг манай эхнэр Оргилмаа жолоодож явсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь өөрийн урсгалаар явж байснаа эсрэг урсгал руу орж байсан гэж манай эхнэр хэлсэн. Манай эхнэр бодохдоо замын бартаа саадыг тойрч байгаа байх гэж бодсон гэж надад хэлсэн. Замын үзэгдэх орчин хэвийн нөхцөл байдал зүгээр байсан. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн хангалттай харж ажиглахаар байсан. Тэр үед бороо салхи гэх зүйлгүй байсан. Бидний тээврийн хэрэгсэл дахин ашиглагдах боломжгүй болсон. Гэмт хэргийн улмаас манай хамаатнууд Дарханд цугларсан замын зардал, Дарханд эмчилгээ хийлгэсэн зардал, байр хоолны зардал, бензин тосны зардал гэх мэтчилэн зардал зөндөө байгаа. Мөн төрсөн үрээ алдсан хүнд  үүнээс илүү хохирол гэж юу байхав дээ. Гомдолтой байна. Нөгөө талын хүмүүс осол болоод 2 сар гаруй болж байхад ганц ч удаа холбоо барьж байгаагүй. Учирсан хохирлоо төлүүлмээр байна. Энэ хүнээс жоохон ч гэсэн гэмшил харагдахгүй байна. Хэрэг болоод 1 жил гаруйн хугацаа өнгөрч байхад нэг ч удаа холбогдоогүй. Үр хүүхдээ алдчихсан улсууд чинь ямар л байх билээ дээ гэх мэдүүлэг,  

 

Хохирогч М.Өийн өгсөн: Би Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас нөхөр Болдбаатар, нөхрийн найз Энхбаяр, түүний эхнэр Чулуунцэцэг нарын хамт Улаанбаатар хот орохоор өглөөний 05:30 цагийн үед Энхбаярын 9875 ДАХ улсын дугаартай хөх өнгийн марк 2 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Энхбаяр машинаа жолоодоод хажууд нь манай нөхөр Ш.Б суугаад Чулуунцэцэг бид хоёр арын суудал дээр зэрэгцээд сууж явсан. Өглөө эрт Шарын голоос гарсан учраас би унтаад явж байсан. Унтаж байсан болохоор осол болохыг хараагүй. Осол болох үед би зүүн талынхаа чамархай хэсгээр машины хажуугийн багана мөргөсөн юм шиг байна лээ. Ухаан алдаад сэрэхэд би машины гадаа хэвтэж байсан. Миний зүүн талын чамархай хэсэг өвдөж байсан. Тэгээд би ухаан ороод сэрээд босоод хартал миний сууж явсан машин саарал өнгийн жижиг машинтай өөд өөдөөсөө мөргөлдсөн байсан. Миний толгой эргээд дотор муухайрч бөөлжсөн. Би унтаж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Анх хөдлөхдөө 60-70 км цагийн хурдтай л явсан байсан байх. Шүүх эмнэлгийн 906 дугаартай дүгнэлттэй танилцсан манай нөхөр Ш.Бын биед мөн хөнгөн зэргийн хохирол учирсан байгаа. Нөхөр бид хоёрын нийт эмчилгээний зардал нийлээд баримтаараа 835 000 төгрөг болсон. Эмчилгээний 835 000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ш.Бын өгсөн: ...замдаа Төв аймгийн Борнуур сумын нутагт асфальтан зам дээр явж байхад нь би хэсэг зүүрмэглээд явж байтал гэнэт өөдөөс саарал өнгийн жижиг машин ороод ирсэн. Тэгээд нөгөө машинтай миний сууж явсан машин мөргөлдсөн. Би саарал машиныг эсрэг урсгалд түрүүлж орохыг хараагүй үүрэглээд явж байгаад нэг харахад өөдөөс саарал машин тулж орж ирээд мөргөлдсөн. Тэгээд осол болсны дараа ослын орчим машины байрлалыг хартал миний сууж явсан машин эсрэг урсгалд буюу цагаан шугам давж саарал өнгийн машинтай мөргөлдсөн байсан. Би саарал машин эсрэг урсгалд сөрж ирснийг нүдээрээ бол хараагүй. П.Э бид Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нэг нутгийн хүмүүс. Эмчилгээний зардалд гарсан 835 000 төгрөгийг нэхэмжилж байна. Эхнэр Өнөрчимэд бид хоёрын нийт зардал байгаа юм гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

 Насанд хүрээгүй гэрч Б.Тэгшбаянгийн өгсөн: Тухайн осол болсон өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 31-ний өглөө эрт 06 цаг өнгөрч байхад би Улаанбаатар хотоос авга ах Батболд, бэр эгч Оргилмаа, тэдний охин Энгүүн, үеэл дүү Хулан нарын хамт Хөвсгөл рүү гарсан. Өглөө эрт байсан. Би Хулан бид хоёр арын суудал дээр унтаж явсан. Би хотоос гараад бензин авч байхыг мэдэж байна. Тэгээд сэрэхэд машин өөр машинтай зам дээр мөргөлдсөн байсан. Би тухайн машинтай мөргөлдсөнийг мэдээгүй. Унтаж байгаад ухаан алдсан гэж бодож байна. Сэрэхэд нэг л хачин болсон байсан. Өөр ярих зүйлгүй. Осол болохын өмнө Оргилмаа эгч жолоо барьж явсан. Тэгээд намайг сэрэхэд мөн жолоон дээрээ суусан байсан. Тэгээд Болдоо хүүхдээ гэж орилж байсан. Хоёр машин зам дээр мөргөлдсөн байсан. Манай машин замын хажуу руу их орсон ирмэг дээр нь байсан. Тухайн үед баруун хөлийн гуяны дээд хэсгээр өвдөж байсан. Одоо гайгүй болсон байгаа. Би эмчилгээ хийлгээгүй. Надад ямар нэгэн зардал гараагүй гэх мэдүүлэг /хх 59-60/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Хулангийн өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 31-ний өглөө хотоос хэдэн цагийн үед гарснаа сайн санахгүй байна. Би тэр үед унтаж байсан. Миний сууж явсан машин мөргөлдсөний дараа би сэрсэн. Намайг сэрэхэд миний сууж явсан машины хойд суудал нь дээшээ болчихсон. Машины урд цонх хагарсан байсан. Машиныг Оргилмаа эгч жолоодож явсан. Би тэр үед унтаж явсан. Осолд орсоны дараа миний баруун хөл явахаар хатгаж өвдөөд байсан. Мөн гэдэс хэсгээр тонгойхоор өвдөөд байсан сүүлдээ зүгээр болсон. Одоо миний баруун хөл хааяа өвдөж байгаа. Харин тонгойхоор өвдөөд байсан хэсэг одоо зүгээр болсон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх 64-65/,

 

Гэрч Д.Чулуунцэцэгийн өгсөн: 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас нөхөр Энхбаяр, найз Болдбаатар, Өнөрчимэд нарын хамт бид дөрөв Улаанбаатар хот орохоор өглөө 5:30 цагийн үед 9875 ДАХ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд Төв аймгийн Борнуур сумын нутагт асфальтан зам дээр явж байтал өөдөөс нэг машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь манай нөхөр жолоогоо эсрэг урсгал руугаа дартал нөгөө машин өөдөөс гарч ирээд манай машиныг дагаж дараад мөргөлдсөн. Зорчигч Өнөрчимэд ухаан алдаж унасан байсан. Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин хэвийн гэгээтэй байсан. Манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Мөргөлдсөн 0930 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь эмэгтэй хүн байсан гэх мэдүүлэг /хх 88/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 ны 10 дугаар сарын 04-ний өдрийн 151 дугаартай дүгнэлт: "1.Талийгаач О.Энгүүний цогцосонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн чамархай, суурь ясны хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дунд чөмөгний далд хугарал, баруун зүүн хацар, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 3.Талийгаачийн цус 4 дүгээр бүлгийн харьяалалтай байна.” гэх /хх 90-91/,  

 

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 445 дугаартай дүгнэлт: "1.2.Б.Бын биед дух, зүүн хацарт шарх, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдоо. 3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. 4.Б.Бын биед учирсан гэмтэл ГЗТ журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх /хх 95/,

 

  Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 447 дугаартай дүгнэлт: “1.Б.Хулангийн биед зүүн өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Б.Хулангийн биед учирсан гэмтэл нь ГЗТ журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх /хх 97/,

 

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 447 дугаартай дүгнэлт: “1.Б.Тэгшбаянгийн биед зүүн хацар болон эрүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. 3.Б.Тэгшбаянгийн биед учирсан гэмтэл нь ГЗТ журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх /хх 99/,

 

            Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 444 дугаартай дүгнэлт: “1.Б.Огийн биед цээж, баруун өвдгөнд зулгаралт, цээж зүүн ташаа, зүүн гуя, шилбэ, баруун гуя, баруун өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. 3.Б.Огийн биед учирсан гэмтэл нь ГЗТ журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх /хх 101/,

 

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 907 дугаартай дүгнэлт: “1.Ш.Бын биед  тархины дунд зэргийн няцрал, цээжний баруун тал, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТ журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Ш.Бын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх /хх 106/,

 

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 906 дугаартай дүгнэлт: “1.М.Өийн биед тархи доргилт, зүүн ухархайн хананы цууралт, нүүрний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТ журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.М.Өийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх /хх 108/,

 

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 901 дугаартай дүгнэлт: “1.П.Эын биед зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохигдох үед үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн ГЗТ журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх /хх 110/,

 

            Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 902 дугаартай дүгнэлт: “1.Д.Чулуунцэцэгийн биед баруун мөрөнд цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүчтэй юм мөргөх, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.ГЗТ журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх /хх 112/,

 

            Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дүгнэлт: “1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота марк 2 маркийн 9875 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота марк 2 маркийн 9875 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”-т тус тус заасныг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. 3.Хонда сивик маркийн 0930 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв. 4.4-р асуултыг 3-р хариултад дурдав. 5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэв. 6.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота марк 2 маркийн 9875 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”-т тус тус заасныг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв.” гэх /хх 145/,

 

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7, 10-14/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 08-09/, тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-20/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 22-23/, хохирол, нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /хх 39-49, 76-81/, хохирогч О.Энгүүний төрсний болон нас барсны гэрчилгээний хуулбар /хх 73-74/, "Эй Жэй Жэй Эм" ХХК-ний  хохирогч Б.Бын эзэмшлийн 0930 ХӨА улсын дугаартай Хонда сивик /Honda Civic/ тээврийн хэрэгслийн эвдрэлд гарсан хохирлын үнэлгээний тайлан /хх 136-138/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалах хуудас /хх 158/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын тодорхойлолт /хх 159/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн тодорхойлолт /хх 160/ зэрэг болно.   

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч П.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” 9.2-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж, 0930 ХӨА улсын дугаартай Хондо сивик маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5 сартай О.Энгүүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Э нь Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг Тайсын хөтөл гэх газар 2018 оны 8 дугаар сарын 31-ний өглөө 08:00-09:00 цагийн хооронд 9875 ДАХ улсын дугаартай Тоёота марк 2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.2 дахь заалтуудыг зөрчиж, 0930 ХӨА улсын дугаартай Хондо сивик /Honda Civic/ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 5 сартай О.Энгүүний амь насыг хохироосон болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Огийн өгсөн: "...Би эсрэг урсгал руу огт ороогүй өөрийнхөө эгнээгээр явж байтал өөдөөс бараан хөх өнгийн 98-75 ДАХ улсын дугаартай жижиг машин миний урсгал руу өөдөөс гэнэт сөрж орж ирээд манай машинтай халз мөргөлдсөн. Би тухайн машины жолоочийг үүрэглээд эсрэг урсгал руу орсон гэж бодож байгаа. Ослын улмаас миний 5 сартай охин Энгүүн нас барж миний биед хөнгөн зэргийн хохирол учирсан нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. ...Осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин хэвийн байсан.",

хохирогч Б.Бын өгсөн: "2018 оны 8 дугаар сарын 31-ний өглөө 06 цагт Эмээлтэд байх ажлаасаа эхнэр Оргилмаа, ах эгчийнхээ 2 хүүхэд, өөрийн охины хамт 5-уулаа Хөвсгөл аймаг руу гарсан. 8 цаг өнгөрөөд 9 цаг болох гэж байхад Урьхан өнгөрөөд 10-20 км явж байсан. Тэр үед миний сууж явсан буюу манай эхнэрийн жолоодож явсан машины зүүн урд хэсэг рүү нэг машин урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Замын үзэгдэх орчин хэвийн нөхцөл байдал зүгээр байсан. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийн хангалттай харж ажиглахаар байсан." гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Тэгшбаянгийн өгсөн: ...Хоёр машин зам дээр мөргөлдсөн байсан. Манай машин замын хажуу руу их орсон ирмэг дээр нь байсан гэх мэдүүлэг /хх 59-60/,

Хохирогч Ш.Бын өгсөн: ...Тэгээд осол болсны дараа ослын орчим машины байрлалыг хартал миний сууж явсан машин эсрэг урсгалд буюу цагаан шугам давж саарал өнгийн машинтай мөргөлдсөн байсан. Би саарал машин эсрэг урсгалд сөрж ирснийг нүдээрээ бол хараагүй гэх мэдүүлэг,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 ны 10 дугаар сарын 04-ний өдрийн 151 дугаартай дүгнэлт: "1.Талийгаач О.Энгүүний цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн чамархай, суурь ясны хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дунд чөмөгний далд хугарал, баруун зүүн хацар, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 2.Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 3.Талийгаачийн цус 4 дүгээр бүлгийн харьяалалтай байна.” гэх /хх 90-91/,  

 

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 445 дугаартай дүгнэлт: "1.2.Б.Бын биед дух, зүүн хацарт шарх, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдоо. 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. 4.Б.Бын биед учирсан гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх /хх 95/,

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дүгнэлт: “1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота марк-2 маркийн 9875 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота марк-2 маркийн 9875 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”-т тус тус заасныг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. 3.Хонда сивик маркийн 0930 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв. 4.4-р асуултыг 3-р хариултад дурдав. 5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэв. 6.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота марк 2 маркийн 9875 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”-т тус тус заасныг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв.” гэх /хх 145/,

 

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7, 10-14/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 08-09/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-20/, хохирогч О.Энгүүний төрсний болон нас барсны гэрчилгээний хуулбар /хх 73-74/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтыг үгүйсгэх өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Эын "..өөдөөс нэг саарал жижиг машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би нөгөө тал руу дарах гэтэл жалга байхаар нь эсрэг урсгал руу бултуулахаар дартал нөгөө саарал машин надтай хамт зэрэг өөрийнхөө эгнээ рүү мөн жолоогоо дараад эсрэг урсгалд халз мөргөлдсөн. Тэр машин өөдөөс тулаад ороод ирсэн болохоор би сандраад эсрэг урсгал руу орчихсон." гэх мэдүүлгийг, түүний эхнэр Д.Чулуунцэцэгийн гэрчээр өгсөн "...өөдөөс нэг машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь манай нөхөр жолоогоо эсрэг урсгал руу дартал нөгөө машин өөдөөс гарч ирээд манай машиныг дагаж дараад мөргөлдсөн." гэх мэдүүлгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч П.Эыг гэм буруугүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

 

Иймд шүүгдэгч П.Э-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч П.Э-аас 5 830 377 төгрөг гаргуулж хохирогч Б.Б, Б.О нарт, 417 500 төгрөг гаргуулж хохирогч Ш.Бт, 417 500 төгрөг гаргуулж хохирогч М.Өэд тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нь гэм буруугийн шүүх хуралдаанд хуульд зааснаар гэм хорын хохирол төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч П.Э нь Б.Б, Б.О нарт төлбөл зохих хохирлоос 700 000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул  хохирогч Б.Б, Б.О нарт төлбөл зохих хохирлоос хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж заасан байх тул,

 

          Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй зэргээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

          Улсын яллагчийн шүүгдэгч П.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал оруулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч П.Эт оногдуулсан 2 жилийн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан 3 жилийн хугацааг тоолох нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн 1834006890161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч П.Э-ын №879671 дугаартай жолоочийн үнэмлэх, №01931326 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Чонос П.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч П.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Э-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч П.Э-ын №879671 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэх, №01931326 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Золчимэгт даалгасугай.

 

          5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч П.Э-аас 5 130 377 /таван сая нэг зуун гучин мянга гурван зуун далан долоо/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р баг 21-07 тоотод оршин суух Бөхийнхөн Б.Б /РД: /, Алтанхан Б.О /РД: / нарт, 417 500 /дөрвөн зуун арван долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 46-07 тоотод оршин суух хохирогч Боржигон Ш.Б /РД: /-т, 417 500 /дөрвөн зуун арван долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 46-07 тоотод оршин суух хохирогч Боржигон М Ө /РД: / нарт тус тус олгосугай.

 

          6.Эрүүгийн 1834006890161  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ