| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 184/2017/01266/И |
| Дугаар | 210/МА2025/01445 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01445
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******, *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөгчийг хуурч мэхэлж, бодит үнэнийг нууж төөрөгдүүлэн гэрээнээс илүү 63,73 м.кв талбайтай 1 ширхэг орон сууц, 66,21 м.кв 3 өрөө 2 ширхэг орон сууцыг захиран зарцуулсан болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ 224,8,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******-ийн захирал *******тэй 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж, ******* эзэмшлийн газар буюу *******, *******, төвийн ар талын 1,566 м.кв талбайтай газарт ******* нь 100 хувь хөрөнгө оруулж, 3 блок байр барихаар тохиролцсон. Тус орон сууцыг 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 7815,36 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *******-ийг улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр олгосон. Гэрээнд газрын төлбөр болон оруулсан хөрөнгө оруулалтад *******д 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Нэмэлт гэрээ-ний хавсралтад дурдсан орон сууцнуудыг өгөхөөр харилцан тохиролцсон. ******* нь гэрээнд заасан 13 ширхэг орон сууцыг худалдан борлуулах эрхтэй байхаар тохиролцсон.
1.2 Гэтэл *******, ******* нар нь шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулж, *******-ийн захирал ******* нь манай мэдлийн *******, , төвийн хойно байрлах, байр, хаягт байршилтай, 62,2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг, мөн хаягт байршилтай, 66,41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг, мөн хаягт байршилтай, 66,41 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг *******т өгөхөөр тохиролцож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/07939 дугаар захирамжаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, манай мэдлийн дээрх 3 ширхэг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ *******ийн нэр дээр гарсан.
Гэвч дээрх эвлэрлийн гэрээнд заасан 3 ширхэг орон сууц нь ******* өмчлөлийн орон сууц биш бөгөөд хууль болон гэрээгээр захиран зарцуулах эрх шилжүүлэн өгөөгүй байхад *******-ийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй байрнаас дур мэдэн *******т өгч манай компанийн эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, ******* болон *******-ийн хооронд байгуулсан хэлцэл болон гэрээнүүдэд дээрх 3 ширхэг орон сууцыг *******-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй.
1.3 Иймд өмчлөгчийг хуурч мэхэлж, бодит үнэнийг нууж төөрөгдүүлэн гэрээнээс илүү 63,73 м.кв талбайтай, 1 ширхэг орон сууцыг, 66,21 м.кв талбайтай, 3 өрөө, 2 ширхэг орон сууцыг захиран зарцуулсан болохыг тогтоож, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасны дагуу *******, ******* нараас дээрх 3 ширхэг орон сууцны үнэ 224,8,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү.
1.4 Хариуцагч *******т холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 *******, , төвийн хойно байрлах, байр, хаягт байршилтай, 62.2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны, мөн хаягт байршилтай, 66,41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны, мөн хаягт байршилтай, 66,41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ******* болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдээр нотлогдож байна.
2.2 Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/07939 дугаар захирамж хүчин төгөлдөр байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөхөд миний бие хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******, *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1 Сонгинохайрхан дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах *******-ийн эзэмшлийн, дугаар гэрчилгээтэй 2,566 м.кв талбайтай газар дээр орон сууцны барилга барихаар *******-тай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээг 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан. Гэрээгээр ******* нь хөрөнгө гаргаж, 135 айлын 16 давхар орон сууц барьж, ашиглалтад оруулах, газар эзэмшигч ******* болон үүсгэн байгуулагч ******* надад 1, 9 давхрын 9 айлын орон сууц болон үйлчилгээний төвийг өгөхөөр анх гэрээ байгуулсан. Үүнээс гадна надаас захиалгаар 762,000,000 төгрөг авч 13 орон сууц өгөхөөр тохиролцон гэрээ байгуулсан. Миний хувьд орон сууцаа авсан бөгөөд үүнд ямар нэгэн маргаан байхгүй.
3.2 Би *******т 2009 оны 09 дүгээр сард хамтарсан үйл ажиллагааны маргаанаас үүссэн 88,000,000 төгрөгийн өртэй байсан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх *******-ийн нэр дээр баригдсан *******-ийн гүйцэтгэсэн орон сууцнаас нэхэмжлэлд дурдсан 3 ширхэг орон сууцыг хурааж, хэт нэг талыг баримталж, гүйцэтгэсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй байхад шийдвэр гаргаж, *******т олгосон. Улмаар, ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болж гэрчилгээ авсан. ******* болон ******* дээрх 3 орон сууцанд дур мэдэж авсан зүйлгүй.
3.3 Энэ үеэс хэлж ******* нь надаас 3 ширхэг орон сууц нэхэмжилдэг болсон. *******-ийн захирал нь миний өмчлөлд хуваарилагдсан 2 дугаар давхрын 3 өрөө, 66,41 м.кв талбайтай орон сууцны цоожийг нь эвдэж өөрийн компанийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж худалдан борлуулсан. Мөн миний хөрөнгөөр барьж ашиглалтад хүлээлгэн өгч эзэмшиж байсан дулааны иж бүрэн узелийг надад хэлж зөвшөөрөл авалгүй, ашиглалт үйл ажиллагаа эрхэлдэг, -д шилжүүлэн өгсөн.
3.4 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт зааснаар бусдын хөрөнгөнд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. 2018 оны шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн хохирлоо 2024 оны 06 дугаар сард барагдуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т заасныг баримтлан хариуцагч ******* болон ******* нарт холбогдох өмчлөгчийг хуурч мэхэлж, бодит үнэнийг нууж төөрөгдүүлэн гэрээнээс илүү 63,73 м.кв талбайтай 1 ширхэг орон сууц, 66,21 м.кв 3 өрөө 2 ширхэг орон сууцыг захиран зарцуулсан болохыг тогтоолгох, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн , хотхоны байрны ,, , , , дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэ болох 224,8,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох Сонгинохайрхан дүүргийн , хороолол, хотхоны байрны ,, , , дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч ******* мөн болохыг тогтоолгох, өмчлөгчийн зөвшөөрөлгүй эрх олгоогүй байхад дээрх эд хөрөнгийг захиран зарцуулсан болохыг тогтоолгох, дээрх хөрөнгүүдийн үнэ болох 224,8,000 төгрөгийг *******, *******, ******* нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,513,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-иас шинжээчийн зардалд 982,100 төгрөгийг гаргуулан шинжээч / банкны тоот дансанд/-ид, 729,358/288,058+441,300/ төгрөгийг гаргуулан шинжээч / банкны тоот дансанд/-д олгож шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
5.1 *******, ******* нарын хооронд үүссэн маргааныг Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШШ2015/07939 дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч *******-ийн шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Тус шүүгчийн захирамжаар *******, , хороолол, хотхон, байр, 6 дугаар давхрын 66.21 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхрын 66.21 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар давхрын 63.73 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц 1 ширхэг, нийт 3 ширхэг орон сууцуудыг *******т өгөхийг ******* зөвшөөрснийг баталсан. Харин *******, ******* нарыг уг маргаан бүхий 3 орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шийдвэр биш.
5.2 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00101 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00646 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2023/00629 дугаар тогтоолууд нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/7939 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн эсэхийг шийдвэрлэсэн шийдвэр болохоос өмчлөгч тогтоох маргаан биш.
5.3 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр *******, , хороолол //, гийн гудамж, байр, хаягт байршилтай, 60 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй 7,815.36 м.кв талбайтай, орон сууц үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр *******-ийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон. Үүнээс гадна *******, *******-ийн захирал ******* нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ, нэмэлт гэрээ, хэлцэл болон барилга байгууламж ашиглалтад оруулах актуудаар ******* нь маргаан бүхий орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан болох нь тодорхой харагддаг бөгөөд хариуцагч үүнд маргадаггүй. Иргэний хуулийн 182 дугаар зүйл 182.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээнүүд болон улсын бүртгэлийн гэрчилгээгээр ******* нь маргаан бүхий орон сууцнууд байрлах барилгын / байр/ хууль ёсны өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.
5.4 ******* болон *******-ийн байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хэлцэл, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээ, мөн орон сууц захиалан гүйцэтгэх гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээнд *******-ийн хөрөнгө оруулсан нийт үнийн дүн 762,000,000 төгрөг болсон бөгөөд үүнд ногдох 13 ширхэг орон сууц болон давхар, м.кв-ийг нэг бүрчлэн бичиж тусгасан. ******* нь уг гэрээ, хэлцэлд дурдсан 13 ширхэг орон сууцыг худалдан борлуулах эрхтэй байхаар тохиролцсон. Эдгээр 13 ширхэг орон сууцнаас бусад бүх орон сууцыг ******* нь худалдан борлуулах эрхтэй байхад ******* нь *******-ийн эзэмшлийн байрнаас 3 ширхэг орон сууцыг дур мэдэн *******т өгсөн.
5.5 Маргаан бүхий орон сууцнууд нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс *******ийн өмчлөлд бүртгэгдсэнийг нэхэмжлэгчийн зүгээс мэдсэн даруйдаа буюу мөн оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дараа хариуцагчтай бусад төлбөр тооцоогоо нэгтгэх үүднээс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/2017 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээг дуусгавар болгох гэрээ-г байгуулсан. Тухайн 3 ширхэг орон сууцыг нэгэнт шүүхийн журмаар шийдүүлэхээр иргэний хэрэг үүсгэсэн байсан тул тухайн гэрээнд дурдаагүй орхисон гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсээр байхад шүүх тухайн гэрээг үнэлэхдээ тал бүрээс нь дүгнэлгүй, хэт нэг талыг барьж үнэлэн дүгнэсэн.
5.6 Түүнчлэн, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээг дуусгавар болгох гэрээ-г байгуулснаас хойш *******-ийн захирал ******* нь удаа дараа шүүхэд уг маргаан бүхий 3 ширхэг орон сууц *******-ийн орон сууц, би захиран зарцуулах ёсгүй байсан гэдгээ тайлбарласан.
5.7 *******, *******-ийн захирал ******* нар нь 2008 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хамтран ажиллаж, хөрөнгө оруулах тухай гэрээ байгуулсан. Харин ******* болон *******-ийн захирал ******* нарын хооронд хамгийн анх 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, ******* *******-ийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн дагуу *******т өгөхөөр тохиролцсон 3 ширхэг орон сууц нь ******* болон *******, ******* нарын хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас таван жилийн өмнө ******* *******той байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд *******-ийн барилгын өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцаас төлбөрт тооцон өгсөн байдаг. *******-ийн захирал ******* нь *******оор хийлгэсэн барилгын суурийн ажлаа *******-д 503,000,000 төгрөгөөр үнэлэн, төлбөрт нь 13 ширхэг орон сууцыг захиран зарцуулахаар тохиролцсон байдаг.
5.8 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 01/2015 дугаартай ******* болон *******-ийн хөрөнгө оруулагч нарын хурлын протоколд ******* нь оруулах хөрөнгө оруулалтаа хийж чадаагүй тул 2012 оноос 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт хөрөнгө оруулсан дүн нь 762,000,000 төгрөг болсныг харилцан тохиролцсон. Энэхүү дүнд 1 м.кв үнэ нь 1,050,000 төгрөг байхаар 13 ширхэг орон сууцыг авахаар тохирсон. Уг 13 орон сууц нь маргаан бүхий 3 ширхэг орон сууцтай давхрын хувьд ч, м.кв-ын хувьд ч зөрүүтэй болно. Гэтэл ******* нь *******т өгөх 3 ширхэг орон сууцаа өөрийн захиран зарцуулах 13 ширхэг орон сууцнаасаа өгөлгүй, *******-ийн захиран зарцуулах эрхтэй орон сууцнуудаас 3 ширхгийг өгсөн. Ингээд нийт суурийн ажилдаа 16 ширхэг орон сууцыг авсан нь баримтаар тогтоогддог.
5.9 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчаас гаргасан тайлбар, хүсэлтийг сонсоод шүүгч ...та тухайн барилгын үйл ажиллагаанд нэлээн оролцоотой байсан байна. 3, 13 битгий хэл байр авахаар байсан байна... гэх зэргээр урьдаас хэргийг хөдөлбөргүй шийдсэн мэт үг хэллэг ашиглаж хуулийг ноцтой зөрчсөн. Шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэл зэргээс харахад шүүгч асуулт асуухдаа хэт нэг талыг барьж, хариуцагч талд хөтөлсөн, тулгасан ...тийм юм байна тэ, гэж ойлгох уу, тэгж хэлэх гээд байна уу... гэх асуултуудыг удаа дараа тавьж байсан нь хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч нар давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан, өмчлөгчийг хуурч мэхэлж, бодит үнэнийг нууж төөрөгдүүлэн гэрээнээс илүү 63,73 м.кв талбайтай, 1 ширхэг орон сууц, 66,21 м.кв талбайтай, 3 өрөө 2 ширхэг орон сууцыг захиран зарцуулсан болохыг тогтоолгох, ******* болон ******* нараас *******, , хотхон, байр, , , хаягт байршилтай орон сууцны үнэ 224,8,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
2.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч *******т холбогдох шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2, 495.4 дэх хэсэгт зааснаар бусдын эрхийг зөрчсөн этгээд илтэд болгоомжгүйн улмаас өөрийгөө эрхгүй болохыг мэдээгүй бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл байхгүй тохиолдолд түүнийг хариуцлагаас чөлөөлж болно гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
4. ******* болон ******* нь 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ХО-01/2013 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Гэрээгээр талууд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах, хотхоны 15 давхар, 3 барилгад хөрөнгө оруулалт хийхээр тохиролцож, талууд 3 барилгын барилга тус бүрд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нийт 7,502,259,600 төгрөг байхаар, нэг барилгын орон сууцны 2,886.24 м.кв талбайг буюу 1 давхартаа 480.04 м.кв талбай, 5, 7, 8, 9, 11, 12 давхруудын нийт 54 айлын 6 давхар орон сууцанд 2,981,048,400 төгрөгийн хөрөнгийг *******, төсөлд холбоотой нэг барилгыг дуусгах үлдсэн хөрөнгө буюу 4,521,211,200 төгрөгийн хөрөнгийг ******* оруулахаар харилцан тохиролцсон байна. /1хх 7-8/ Уг гэрээний хавсралт 1-д 1 дүгээр блокийн барилгаас *******-д оногдох орон сууцыг заасан. /1хх 9/
4.1 Мөн талууд 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 02/2014 дугаартай Нэмэлт гэрээ-г байгуулсан. Гэрээнд хоёр компанийн хооронд 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ХО-01/2013 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Нэмэлт гэрээ-ээр тохиролцсон хөрөнгө оруулах үүргээ ******* нь биелүүлж чадахгүй байгааг дурдаж, хотхоны төслийн эхний ээлжийн барилгын нэгдүгээр давхрыг газрын төлбөр болгож *******-ийн мэдэлд шилжүүлж, нэгдүгээр ээлжийн барилгын суурийг талуудыг гэрээ байгуулахаас өмнө буюу 2013 оны 04 дүгээр сараас урьд хийсэн болохыг тэмдэглэсэн. Мөн хийгдсэн барилгын суурийн үнэлгээг Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеийн ханшаар бодох ба үүнийг *******-аас хийсэн хөрөнгө оруулалт гэж тооцно. Барилгын суурь хийсэн үнэлгээнд 1 м.кв талбайг 1,035,000 төгрөгөөр тооцож, нэмж хөрөнгө оруулах бол ******* нь хотхон төслийн эхний ээлжийн барилгаас 5, 10 дугаар давхруудын нийт 960.08 м.кв талбай бүхий 18 ширхэг айлын орон сууцыг өөрийн эзэмшилд авахаар тохиролцсон байна. /1хх 10-11/
4.2 Талууд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хэлцэл, мөн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04/2015 дугаар Нэмэлт гэрээ, мөн өдөр Д-31/2015 дугаартай орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээ болон хэлцлийн агуулгаас үзвэл, хариуцагч *******-ийг хөрөнгө оруулалт хийж чадаагүй тул 2012 оноос 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хөрөнгө оруулсан хэмжээг 762,000,000 төгрөг болохыг харилцан тохиролцож, уг үнийн дүнд тухайн барилгын 2, 3, 9, 15 давхрын 54,39 м.кв талбайтай 2 өрөө 4 ширхэг, 9, 10, 11 давхрын 62,2 м.кв талбайтай 3 өрөө 3 ширхэг, 11 давхрын 66,41 м.кв талбайтай 3 өрөө 1 ширхэг, 10 давхарт 51,2 м.кв талбайтай 2 өрөө 1 ширхэг, 11 давхарт 47,97 м.кв талбайтай 2 өрөө 1 ширхэг, 9, 10 давхарт 50,81 м.кв талбайтай 2 өрөө 2 ширхэг, 10 давхарт 58,76 м.кв талбайтай 2 өрөө 1 ширхэг, нийт 13 ширхэг орон сууцыг тооцон, худалдан борлуулах буюу эзэмшлийг *******-д үлдээж, харин үлдэх бусад орон сууцыг *******-ийн эзэмшилд үлдээхээр тохиролцож, хавсралтаар нийт 13 ширхэг орон сууцыг өгөхөөр тохиролцсон байна. /1хх 16-20,106/
4.3 Улмаар, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр талууд 05/2016 дугаартай нэмэлт гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 13 ширхэг орон сууц дээр нэмж 6 ширхэг орон сууц нэмж авахаар тохиролцсон. Уг нэмэлтээр 2 давхарт 66,41 м.кв, 3 давхарт 66,41 м.кв талбай бүхий орон сууц, мөн 8 давхарт 58,76 м.кв, 12 давхарт 62,2 м.кв, 13 давхарт 62,2 м.кв, 13 давхарт 51,2 м.кв талбай бүхий орон сууцнуудыг 1 м.кв-ыг 1,200,000 төгрөгөөр тооцон, 367,18 м.кв талбай, 440,616,000 төгрөгийн үнийн дүнтэй орон сууцыг шилжүүлэхээр заажээ. /6хх 174-176/
4.4 Мөн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 06/2015 дугаар нэмэлт гэрээгээр 2 давхрын 47,97 м.кв, 9 давхрын 48,2 м.кв талбай орон сууцыг м.кв нь 1,500,000 төгрөгөөр тооцон, нийт 96,17 м.кв талбайтай 1 тоот гараж тооцон өгөхөөр тохиролцсон байна. /6хх 179-180/
4.5 Ийнхүү талууд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 01/2017 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээг дуусгавар болгох гэрээ-ээг байгуулсан. Гэрээгээр дээрх гэрээнүүдийг дүгнэж, ******* болон *******-ийн хамтын үйл ажиллагааг дуусгавар болгосон байна. /5хх 241/
5. Нөгөөтэйгүүр, ******* нь *******той 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, ******* нь *******-ийн эзэмшлийн газар дээр барихаар төлөвлөж буй Сонгинохайрхан дүүргийн 26 хороо, үйлчилгээний төвийн хойд талд баригдах 132 айлын орон сууцны барилгын суурийн газар шорооны ажлыг гүйцэтгэх, ******* нь хөрөнгө оруулалтын хэмжээ эхний ээлжинд 100,000,000 төгрөгийг 2008 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор оруулахаар тохиролцсон байна. /1хх 122-123/
Улмаар, ******* болон ******* нар нь Эвлэрэн хэлэлцэх гэрээ байгуулж, тус гэрээнд ...Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу УБ хот, СХД-ын үйлчилгээний төвийн хойд талд баригдаж буй 135 айлын орон сууцнаас дараах барилгыг /орон сууцыг/ өгөхөөр тохиролцов. Үүнд 1. 6-р давхрын 66,21 м.кв талбайтай 3-н өрөө орон сууц 1 ширхэг, 2. 10-р давхрын 66,21 м.кв талбайтай 3-н өрөө орон сууц 1 ширхэг, 3. 6 давхрын 63,73 м.кв талбайтай 3-н өрөө орон сууц 1 ширхгийг улсын комиссоор оруулан хүлээлгэн өгөхөөр болов. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 53,85 м.кв талбайгаас /хасав/ татгалзав гэжээ.
5.1 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/07939 дугаар Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 250 м.кв ашигтай талбай бүхий орон сууц гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 53,85 м.кв талбайгаас татгалзаж, хариуцагч ******* нь *******, , хороолол, хотхон байр, 6 дугаар давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 10 дугаар давхрын 66,21 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар давхрын 63,73 м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхгийг улсын комиссоор оруулан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх 126-127/
5.2 Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, *******ийг Сонгинохайрхан дүүргийн , гийн гудамж // , хаягт байршилтай, 63,73 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны, хаягт байршилтай, 66,21 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны, хаягт байршилтай, 66,21 м.кв талбайтай гурван орон сууцны өмчлөгчөөр тус тус 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна. /1хх 63-65/
5.3 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00101 дугаар шийдвэрээр *******-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00646 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ШХТ2023/00629 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /5хх 168-176/
6. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэсэн нь энэхүү маргааны үндэслэл, түүний үйл баримтыг дүгнэсэн гэж үзэхгүй. Учир нь, тухайн шийдвэр, магадлалаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд магадлалд дурдсан үндэслэл нь энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
7. Талуудын байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хэлцэлд дээрх 13 ширхэг орон сууцнаас үлдэх бусад орон сууцыг *******-ийн эзэмшилд үлдээхээр тохиролцон байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар *******-аас *******ийн өмчлөлд шилжүүлсэн тухайн 3 ширхэг орон сууц нь дээрх 13 ширхэг орон сууцанд хамаарахгүй байна.
7.1 Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа ...******* хөрөнгө оруулалт хийсэн учир тэр компанийн нэр дээр гаргуулсан учир *******-ийн өмч мөн болохоор *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ. /1хх 91-94/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь хэргийн нотлох баримт болдог. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь *******т шилжүүлсэн 3 ширхэг орон сууц нь талуудын гэрээгээр шилжүүлэхээр тохиролцсон 13 ширхэг орон сууцанд хамаарахгүй гэх үйл баримтыг няцаагаагүй байна.
8. Иймд хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон дээрх гэрээ, хэлцлийг давж заалдах шатны шүүх харьцуулан үзээд, хариуцагчийг өөрийн эзэмшлийн бус дээрх 3 ширхэг орон сууцаар бусдын өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж дүгнэв. Тайлбарлавал, хариуцагч ******* буюу ******* нь хууль ёсны эзэмшигч болох нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр тухайн 3 ширхэг орон сууцыг захиран зарцуулсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй. Түүнчлэн, хариуцагч ******* нь хариуцагч *******-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч байх тул нэхэмжлэгч нь ******* болон *******-аас хохирол шаардсан нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. /2хх 65-70, 4хх 76-79/
8.1 -ийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Үнэлгээний тайлан-д *******-ийн бүрэн эзэмшилд байгаа Сонгинохайрхан дүүргийн , , гийн гудамж-21, үйлчилгээний 132 айлын орон сууцны 6 дугаар давхарт байгаа 2 орон сууц, 10 дугаар давхарт байрлах 1 орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт 232,200,000 төгрөг, 1 м.кв-ын үнэ 1,190,800 төгрөг болохыг тодорхойлсон. /1хх 54-64/ Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлын хэмжээг тухайн дүгнэлтийг үндэслэн 224,8,000 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагч нар нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангана.
9. Орон сууцыг захиран зарцуулсан болохыг тогтоолгох нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус, харин хохирол гаргуулах шаардлагын үндэслэл болж буйг дурдав.
10. Дээрх үндэслэлээр давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч ******* болон *******-аас нийт 224,8,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/04561 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******-аас 224,8,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,
3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,513,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,279,840 гаргуулан нэхэмжлэгчид, мөн шинжээчийн зардалд 982,100 төгрөгийг гаргуулан шинжээч / банкны тоот дансанд/-д, 729,358 төгрөгийг гаргуулан шинжээч / банкны тоот дансанд/-д тус тус олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,513,410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН