Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2016/04799

 

 

 

 

 

      2016 оны 08 сарын 03 өдөр

           Дугаар 102/ШШ2016/04799

                           Улаанбаатар хот

 

 

 

  

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, А.Амарын гудамж-2, Интер ном байр, 3 давхарт байрлах, “Монмаг” ХХК /РД:2075318/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, “Монголтүлхүүр” ХХК-ийн байр, 4 давхарт байрлах,Спейшилмайнинг сервис” ХХК /РД:5623529/-д холбогдох 167,210,175 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Монмаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал, хариуцагч “Спейшмайнинг сервис” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хишигсүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Монмаг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монмаг” ХХК нь “Спейшлмайнинг сервис” ХХК-тай 2013 оноос хойш тэсрэх материал, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлж ирсэн болно. Гэвч худалдан авагч “Спейшлмайнинг сервис” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй гэрээгээ зөрчиж ирсэн. “Монмаг” ХХК “Спейшлмайнинг сервис” ХХК-тай тооцоо нийлж үзэхэд 111,473,450 төгрөгийн өртэй болохыг хоёр талаас баталгаажуулсан болно. Иймд “Спейшлмайнинг сервис” ХХК-иас үүргийн гүйцэтгэлд 111,473,450 төгрөг, алданги 55,736,725 төгрөг нийт 167,210,175 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Монмаг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны байдлаар манай компани 185,024,040 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2014 оны 12 сарын 31 байдлаар 99,666,720.34 төгрөг үлдэгдэлтэй гэж гарч ирсэн. Үүнээс үндэслээд 2015 оны 1 сарын 01-ний өдрөөс эхлэн алданги тооцсон. Тэгэхээр өнөөдрийн хүртэл алдангийг тооцохоор 575 хоног, нэг өдрийн алданги 498,333 төгрөг нийт 286,541,820 төгрөг болж байна. 2015 оны 11 сарын 26-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж үлдэгдэл 99,666,720.34 төгрөг дээр 11,806,730 төгрөгөөр нэмэгдсэн. Ингээд нийтдээ 111,473,450.34 төгрөг болж байна. 2015 оны 11 сарын 26-ны өдрийн гэрээний алдангийг 2016 оны 1 сарын 01-ний өдрөөс 7 сарын 01-ний өдөр хүртэл тооцохоор өдрийн алданги нь 59,033 төгрөг нийтдээ 12,397,066 төгрөг болж байна. Хуульд заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувь буюу 55,136,725 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлтэй байна. 2014 оны 5 сарын 23-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдсэн гэдгийг өнөөдөр гаргаж өгсөн баримтад тодорхой байгаа. 2014 оны 5 сарын 23-ны өдөр 10,040,000 төгрөгийн бараа, материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Ингээд 5 сарын 26-ны өдөр боруулалтын орлого гэж 11,044,000 төгрөгийг манай компанид хариуцагч тал учраас уг гэрээгээр хүлээх үүрэг байхгүй. Тэгэхээр 2013 оны 8 сарын 09-ний гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2014 оны 3 сарын 14-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж нэмж бараа, бүтээгдэхүүн авсан. Гэрээний 3.2-т өмнөх гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан. 2014 оны 5 сарын 16-ны өдрийн гэрээний 1.1-д өмнөх гэрээний заалтууд хүчин төгөлдөр байна гэж заасан. Хариуцагч компанийн 2013 оноос хойш өр төлбөрөө барагдуулаагүй явсаар өнөөдрийг хүрсэн. Тухайн үед хариуцагч компанийн хүсэлтийн дагуу дараагийн нэмэлт гэрээнүүдийг хийж байсан. 2013 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 185,024,040 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2014 оны 12 саырн 31-ний байдлаар 99,666,720.34 төгрөг үлдсэн. 2015 оны 11 сарын 26-ны гэрээний 6.3-д 0.5 хувийн алданги төлнө гэж заасан тул 7 сарын хугацааны алданги үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн учраас хуулийн дагуу алдангаа тооцож нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагч “Спейшлмайнинг сервис” ХХК-иас 167,210,175 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Спейшилмайнинг сервис” ХХК-ийн Т.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Спейшлмайнинг сервис” ХХК нь үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний ажил үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Монмаг” ХХК нэхэмжлэлтэй манай компанид холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч талын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн төлбөрийн хэмжээнээс үндсэн төлбөр болох 111,473,450 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд алданги 55,736,725 төгрөг нэхэмжилсэн нь хэт өндөр байгааг өнөөгийн Монгол улсын Уул уурхайн зах зээлийн хямралтай, зогсонги байгаагаас манай компани нь бусад харилцагч талуудаас уул уурхайн эдийн засаг муудсанаас үүдэн эдийн засгийн чадавх муу байгаагийн улмаас төлбөр төлөгдөхгүй дээрх “Монмаг” ХХК-тай өр төлбөр үүссэнийг харгалзан үзэж энэхүү бичгээр өгч буй тайлбарыг холбогдох хууль, журмын дагуу үнэлж шүүхийн зүгээс алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Монмаг" ХХК нь хариуцагч Спейшилмайнинг сервис” ХХК-д холбогдуулж 167,210,175  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Спейшилмайнинг сервис” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 111,473,450 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, эдийн засгийн хүндрэлтэй байгаа учир алдангийг төлөх боломжгүй гэжээ.

            Шүүх нэхэмжлэгч “Монмаг" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Монмаг” ХХК нь хариуцагч Спейшилмайнинг сервис” ХХК-тай 2013 оны 8 сарын 09-ний өдөр 09/08/13 дугаар, 2014 оны 5 сарын 23-ны өдөр мм-см-05/23 дугаар, 2015 оны 11 сарын 26-ны өдөр сим-мм-015/1126 дугаар бүхий худалдах худалдан авах гэрээг байгуулж худалдагч бараа материал нийлүүлж, худалдан авагч нь барааны үнийг тохиролцсон хугацаанд төлөхөөр тохиролцсоноор талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

“Монмаг" ХХК нь Спейшилмайнинг сервис” ХХК-тай 2015 оны 6 сарын 03-ны өдөр хийсэн тооцоогоор 99,666,720,34 төгрөг, 2016 оны 1 сарын 07-ны өдөр хийсэн тооцоогоор 111,473,450.34 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг акт үйлдэж баталгаажуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...2014 оны 05 сарын 23-ны өдөр мм-см-05/23 дугаар гэрээний төлбөр төлөгдсөн, 0.05 хувийн алданги тооцогдох тооцоо байхгүй” гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгээгүй, зохигч маргаангүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заажээ.

 

Хариуцагч Спейшилмайнинг сервис” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 111,473,450.34 төгрөгөөс 99,666,720,34 төгрөгийг хуваарийн дагуу 2015 оны 08 сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Монмаг” ХХК-д төлөхөөр тохиролцсон /хх-ийн 29 дүгээр хуудас/ байх боловч төлөөгүй тул 2015 оны 08 сарын 31-ний өдрөөс 2016 оны 05 сарын 03-ны өдөр хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алданги ажлын 167 хоног нийт 83,221,711.2 төгрөг, 111,473,450.34 төгрөгөөс үлдэх 11,806,730 төгрөгийн алданги 2016 оны 01 сарын 07-ны өдөр тооцоо нийлснээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2016 оны 05 сарын 03-ны өдөр хүртэл 121 хоногийн алданги 7,143,071,65 төгрөг нийт алдангийн хэмжээ 90,364,782.85 төгрөг болсон байна.

 

Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 111,473,450.34 төгрөгийн 50 хувиас давсан байх тул 50 хувь буюу 55,736,725 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, үндэслэлтэй байна.

 

Хариуцагч эдийн засгийн хүнд байдлаас шалтгаалан төлбөр төлөх боломжгүй байсан, алдангийн хэмжээг бууруулж өгөхийг хүссэн боловч алдангийн хэмжээг хэт өндөрт тооцох, багасгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардагаас үндсэн төлбөр 111,473,450.34 төгрөгт маргаангүй гэснийг дурдав.

 

Иймд хариуцагч Спейшилмайнинг сервис” ХХК-иас 167,210,175 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Монмаг" ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Спейшилмайнинг сервис” ХХК-иас 167,210,175 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Монмаг" ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Спейшилмайнинг сервис” ХХК-иас 994,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Монмаг" ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 994,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.АЗБАЯР