Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/161

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар  хөтлүүлж

Улсын яллагч: Н.Цогтбаяр 

Хохирогчийн хууль төлөөлөгч: Д.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Б М.А

Шүүгдэгч: М.Б, Г.Б, Б.М нарыг оролцуулан

Гэрч: Б.Э, А.Х, А.А, С.А нарыг байлцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц  М.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ө. Г.Б, Б.Б.М нарт холбогдох 1812.........дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч:  Ц. М.Б/РД:

Шүүгдэгч:  Ө овгийн Г-ын Б /РД:.../

Шүүгдэгч:, Б. Б.М /РД:

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч М.Б нь 2013 оны 04 дүгээр сарын дундуур А аймгийн Х сумын Х баг, З гэх газраас иргэн Д.Дгийн 150 тооны буюу олон тооны бог мал хулгайлж, 15.540.000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч М.Б, Г.Б, Б.М нар нь 2014 оны 10 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Х сумын Б баг, У Л гэх газраас иргэн Ж.Б 6 тооны адууг бүлэглэн хулгайлж, 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлэцүүлэгт: 

Шүүгдэгч М.Б: ...би хулгай хийгээгүй...гэжээ. 

Шүүгдэгч Г.Б: би ганцаараа явсан. Б, М нарт хулгайн хэрэг хамаагүй гэжээ. 

Шүүгдэгч Б.М: ...би 6 тооны адуу хулгай хийсэн гэх үйлдэлд яваагүй. Б намайг өглөө дуудаад адуу хамт нядалцаад өгөөч гэж дуудсан. Хулгай адуу нядалдаж байна гэж мэдээгүй гэжээ. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б: ...хонио туухад хонь, ямаа дутсан учраас цагдаад хандсан...хохирлоо төлүүлж авах хүсэлттэй байна...гэжээ. 

 

Эрүүгийн 1812......... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед: 

 

Хохирогч Д.Д өгсөн:...Манайх 2013 оны хавар Хотонт сумын Хөөвөр багийн Замын хөтөл гэх газар хаваржиж байсан юм. Тэгээд 2013 оны 04 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь би санахгүй байна мал төллөж байсан үед манай нөхөр Б шар халзан эм хонио, хаа цагаан ямаагаа үгүйлсэн юм. Яагаад гэвэл хаа цагаан ямаа ишиглэх дөхчихсөн байсан, тэгээд манай нөхөр манай хүргэн бид 3 тоолж үзэхэд хургалах 80 тооны хонь, ишиглэх 12 тооны ямаа, борлон шүдлэн нийлээд 18 тооны, 25 тооны төлөг, 15 тооны шүдлэн насны хонь дутсан. Манай нөхөр Б, хүү Б хамт Хотонт сумын Өндөрсант багийн нутаг Хөх сүм, Хайрхан, Баваг, Сайхан булаг гэх газруудаар 7 хоног хайгаад олоогүй. Тухайн үед мал тасраад явчихлаа гэж бодоод цагдаагийн тасаг дээр алдуул малаар бүртгүүлсэн. 2017 оны хавар Өгийнуур сумын харъяат А.Х гэдэг хүн Өгийнуур сумын харъяат Б гэх хүнтэй хэрүүл хийсэн байсан. Манай охин Э Өгийнуур суманд багшилдаг юм. Тэгээд охиныг хичээл дээрээ байж байхад Х гэх хүн дуудаж гаргаж ирээд танай хонийг Б хулгайлаад маяти машинаар хоёр удаа ачаад явсан гэж хэлсэн байсан. Ачихдаа Х дүү А гэх залуутай хамт ачилцаад хөлс гэж Б нь 200.000 төгрөг өгсөн гэж хэлсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Б  Замын хөтөл гэх газар хамрын наана цаана байдаг байсан. Х гэх айл мөн адил ойрхон байсан юм. Би алдсан хургалах байсан 80 тооны эм хонь нэг хонийг 150.000 төгрөгөөр бодож нийтэд нь 12.000.000 төгрөгөөр, ишиглэх 12 тооны ямаагаа нэг ямааг нь 80.000 төгрөгөөр бодож нийтэд нь 960.000  төгрөг, 18 тооны шүдлэн борлонг нэгийг нь 50.000 төгрөгөөр бодож нийтэд нь 900.000 төгрөг, 25 тооны төлөгөө нэгийг нь 100.000 төгрөгөөр бодож нийтэд нь 2.500.000 төгрөгөөр, 15 тооны шүдлэн насны хонио нэгийг нь 120.000 төгрөгөөр бодож нийтэд нь 1.800.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Би гомдолтой байна. Б нь ах дүү шиг орж гараад явдаг байсан байж манай малыг хулгайлсан явдалд гомдолтой байна. Одоо Б нь манайд хонь шүүж байна гэж ирэхдээ ална гэж хэлээд заналхийлээд байгаа тул түргэн шуурхай арга хэмжээ авч өгнө үү, мөн хонь ямааны төл, мөн миний мал байсан бол одоо өсөж үржих байсан болохоор үнэлгээ гаргасан 18.160.000 төгрөг дээр ноолуур, төллөх байсан төл дундажаар жилд 70 төл авна гэж бодоод 5 жилд багаар бодоход 500 төл авахаар байсан учраас 60.000.000 төгрөг нэхэмжилнэ... би гомдолтой байна. Б хонио хулгайлна гэж бодоогүй байсан. Х ирж манай хонийг Б хулгайлсан гэдгийг хэлсэн. Манай нөхрийн дүүгийн хүүхэд Г Б, Б гуай хонь ямаагаа хэзээ алдсан юм бэ гэж асуусан байсан. Г ярихдаа Ж.У гэж залуугаас Б гуай намайг хонь хулгайлсан гэдгийг сонссон гэж ярьсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 12хуу, 15-16 хуу/

 

Хохирогч Д.Д дахин өгсөн:...Манайх өдрийн цагаар хонь ямаагаа байнга хариулдаг байсан. Тэр үед хонины түрүүн нь хургалж байсан. Манай нөхөр Б хонь сайн хариулдаг айлын хоньтой нийлүүлж таслаагүй. Тухайн үед би нэг саран ямааг ишиглэх гэж дэлэнтэй байна гэж үзчихээд дахин хэд хоногийн дараа ишиглэх гэж байгаа болсон байна гэж харах гэтэл алга болсон байсан. Мөн манай нөхөр Б хоёр шил сувайрсан шар халзсан хонио хоттой хониосоо шүүж үзэхэд алга болсон байсан. Ингээд хонио тоолж үзсэн чинь 150 тооны хонь ямаа алга болсон байсан. Шөнийн цагаар манай хонийг тасдаж хулгайлсан байх.  Тэр үед манайх хонио гэрийн гадаа задгай хонуулдаг, нохой муутай байсан. Өдрийн цагаар алдаагүй гэдгээ сайн мэднэ. Манайх тэр үед мянга гаруй хонь ямаатай байсан. Олон жил мянга гаруй хонь ямаа хариулж байна. Би бүх насаараа мал маллаж амьдарч байгаа. Манайх тэр үед хонь хургалаад, хажуугаар нь ямаагаа самнаж байсан учраас хонь ямаагаа байнга хариулж байсан. Б манайхтай айл саахалт байгаа юм. Манайхаар байнга орж гардаг, манайд түлээ хөрөөдөж өгдөг. Манай нөхөр гэрт нь очиж хүүхдийнх нь үсний найраар хонь мал бэлэглэж байсан. Их ойр дотно байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 17-18 хуу/ 

 

Хохирогч Ж.Б өгсөн:...Манайх 2014 оны 10 дугаар сарын 30-ны орой адуугаа Хотонт сумын Бургалдай баг Ухаагийн урд Лүнгийн намаг гэх газарт бэлчээрт гаргаад маргааш өглөө нь хураах гэтэл адуун дотроос 6 тооны адуу алга болсон байсан. Тэр өдрөөс эхлэн хулгайд алдчихлаа гэж мэдээд хайгаад олоогүй. Олон хоног хайж ололгүй орхисон. Тэгээд 2017 оны зун зусланд байхад 08 дугаар сарын эхээр Өлзийт сумын гаралтай Н-д малчин хийдэг Өгийнуур суманд нутагладаг Б гэх хүн орж ирээд танайх 2014 оны 10 дугаар сарын сүүлээр 6 тооны үрээ морьд хулгайд алдсан уу уг морьдыг Б, Б, М нар цагаан өнгийн давхар кабинтай ачааны машин дээрээ 2 тооны морь ачаад /ачсан хоёр морь нь сартай хүрэн хээр морь/ зүүн зүгт явсан. Өглөө нь үүрээр Б ганцаараа машинтай ирээд нар арай гараагүй байхад М, Б хоёр ачиж явсан хоёр морио уначихсан 6 тооны адууг хөөж ирж хонины хашаанд хашсан. Би энэ бүгдийг харсан. Нарийнхан зурвас халзан хүрэн зээрд зүсмийн морийг нь сольж ар морийг нь өгчихье гэх санаатай хонинд явчихаад буцаад удалгүй ирэхэд хоёр морь болох хүрэн хээр зүстэй морийг нь Мгийн гадаа нядалчихсан бусад морьдыг нь Бийн гадаа нядалчихсан байсан. Тэр өдрөө Б өөрийнхөөсөө 20 тооны хонь нядлан хулгайлсан 6 тооныхоо адуутай хамт ачаад тэр өдрийнхөө орой өөрийн Маяти маркийн машинд ачаад Улаанбаатар хот руу аваачиж зарсан гэдгийг Б ярьж хэлсэн. М дараа нь Б үнэ хөлсөн дээрээ тохирч өгөхгүй маргалдсан гэдгийг ч хүртэл ярьсан. Ингэж алдсан адууныхаа сургийг гаргасан. Б гуайн алдсан 6 тооны морьдын зүс нь манай алдсан морьдын зүстэй яг таарч байсан. Тэр үед Б гуай Бийн малыг хариулдаг малчин нь байсан юм билээ. Миний алдсан морьдийн зүс им тамга нь гэвэл нэг дэх нь хамар цагаан нарийхан зурвас халзан соёолон морь, зээрд зүстэй, хоёр дахь хамар цагаан хар зүсмийн жороо явдалтай хязаалан зүсмийн морь, гурав дахь зээрд зүсмийн соёолон морь, дөрөв дахь нь хээр зүсмийн соёолон морь бор хээр ч гэж хэлж болно, тав дахь нь хар хүрэн зүсмийн үрээхэн хязаалан морь, зуравдугаарт хүрэн зүсмийн хязаалан морь байсан. Бүгд зөв талын чих босоо сүйх имтэй тамга байхгүй, ахар нэг ижил дэлтэй, тарга хүчээр дундын их тарган хүчтэй биш, туранхай ч биш, бага зэрэг унагалж байсан болохоор дундын сайхан тарга хүчтэй адуу байсан. Би хулгайд алдсан жороо морио 1.500.000 төгрөгөөр, бусад морьдыг нь ижил 800.000 төгрөгөөр үнэлнэ... Надтай Өгийнуур сумаас Б утсаар яриад адууны үнэлгээний талаар асууж хохирлоо төлөх гэсэн юм гэж хэлсэн. Би адуугаа 5.500.000 төгрөгөөр нийтэд нь үнэлнэ. Мөн замын зардалд 500.000  төгрөг нийт 6.000.000 төгрөг  нэхэмжилж байна гэж хэлсэн. Б 3 дугаар сарын 21-ний өдөр миний данс руу 6.000.000 төгрөг хийсэн байсан. Төлбөрийн хувьд хохирлоо авсан. Би хохирол төлбөрөө авах талаар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өгийнуур сум орж Б, М хоёртой хэсгийн төлөөлөгчийн байрны гадаа уулзсан. Би тэр хоёроос яагаад манай малыг хулгай хийж байгаа, хайрлаж морь болгохоор нь унана гэж бодож явсан үрээхэн морьдыг минь хулгайлж нуулаа гэж асуухад Б нь би Б явах уу гэхээр нь явсан. Б ихэнх морьдыг  нь авсан шүү, би авсан нэг адууныхаа хохирлыг төлнө гэж хэлсэн. М бас нэг адууг нь авсан гэж ярьсан. Би хэн хэн хулгай хийхэд оролцсон гэж асуухад Б бид хоёртой явсан өөр хүн яваагүй гэж хэлж байсан. Б, М, Б бид гурав хулгай хийсэн, өөр хүн байгаагүй гэж ярьсан. Б бид хоёр цэрэгт хамт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 20-23 хуу, 24-25 хуу/

 

Гэрч Д.Бийн дахин өгсөн:...2013 оны 04 дүгээр сарын 15-ны үед байх хонио тоолоход манай  хонь бүрэн байсан. Тэгээд 5 хоногийн дараа хонио тоолж үзэхэд манай хониос 120 тооны хонь, 30 тооны ямаа дутсан. Хонь ямаагаа хайгаад олоогүй. Түүнээс хойш манай хонь, ямаанаас сураг гараагүй хэдэн жил болсон. Тэгтэл 2017 оны зун манай охин Эид Х ярихдаа танай 2013 оны хавар алдсан хонийг чинь Б хулгайлсан гэж ярьж байсан. Дараа нь надтай Х таараад танай 2013 онд алдсан хонийг Б хулгайлсан. 2013 онд Бтой саахалт нутаглаад Бтой хуучилж байхад Б, Б гуайн хонийг би аваад гэрийнхээ гаднаас өөрийнхөө маятигаар ачиж Төвшрүүлэх сумын нутагт айлд аваачиж өгсөн. Мөн Аын ачааны машинаар ачиж Төвшрүүлэх суманд айлд аваачиж өгсөн гэдгийг хэлсэн. Би ингэж өөрийнхөө алдсан олон тооны хонийг Б авсан байна гэж мэдсэн. Тэгээд Х өөрийн дүү А очиж уулзаад дүү А чи айлын хонь хулгай хийсэн байна гэж загнахад А урдаас нь би мэдээгүй тэр үед  шөнө байсан, Б ахын гэрийн гаднаас хонь ачиж Төвшрүүлэх суманд хүргэж өгөөд 200.000 төгрөг авсан гэдгээ бол хэлсэн байгаа юм. Энэ хэрэг бол ингэж надад мэдэгдсэн. Би малынхаа нас, зүсийг нь санахгүй байна. Манай эхнэр Д сайн мэднэ. 2013 оны 04 дүгээр сард Бийнхтой нэг уулын аманд хоорондоо хамрын наана цаана саахалт нутаглаж байсан. Хоорондоо их ойрхон.Одоо ч энэ газраа байгаа. Х надад ирж хонийг чинь Б авсан гэдгийг ярьчихаад явсан. Түүнийг нь Б мэдчихээд Х дээр очиж чи намайг гэрчилж өгөх гээд байна гэж асуухад нь Х үгүй гэж хэлээд явуулсан байсан. Х надад Б энэ талаар хэнээс дуулсан юм гэж асуугаад байсан. Би Бид энэ талаар хэлээгүй, хаанаас сонссонг бол мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 27-28 хуу/

 

Гэрч Д.Бийн дахин өгсөн:...Манайх хониныхоо хэрэгт Бийг шалгуулж байгааг хүнээс дуулчихаад манайхаас урд зүгт ойрхон нутагладаг Б эхнэрт Б амаа татаж яваарай ,нөхөртөө хэлээрэй гэж хэлсэн байсан. Бүр болохгүй бол танай дүү С-г хэрэгт чирнэ гэж айлгасан байсан. Энэ талаар Б эхнэр нь надад ярьсан. Энэ яриа бол өөр хүний малыг хулгайлсан хэрэг байх гэж бодсон. Б намайг хонь хулгайлсан гээд шалгуулаад эхлэхээр нь хулгайн хэрэгтэй  гэрч болж магадгүй гэсэн хүмүүстэй уулзаад амаа татаж яваарай гэж хэлээд яваад байгаа бололтой юм шиг байсан. Б манайхдаа их ойрхон орж гардаг ах, дүү шиг байсан. Одоо бол орж ирэхгүй.Надаас зугтаагаад явчихдаг болсон. Надтай уулзаж юм ярихаа больсон. Б манай хүү Б ирж хонь авахдаа (нийлсэн төлөг, ямаагаа) манай хүү Бын хоолойг огтолно гэж ярьсан байсан. Манай хүү Б нь Бид юм хийгээгүй гэдгийг би мэднэ...тухайн үед би хонио өдөр бүр хариулдаг байсан. Хонины түрүүч нь хургалах гэж байсан болохоор өдрийн цагаар би өөрөө хонины хажуугаас  холдохгүй хариулдаг байсан. Би өөрөө олон жил мал маллаж амьдарч байна. Би өөрөө хариулж байсан болох хонио өдрийн цагаар тасарч явсан асуудал  байхгүй гэдгийг сайн мэднэ.Манайх тэр үед нохойгүй байсан. Шөнө нь манай хонь гэрийнхээ гадаа задгайгаараа хонодог байсан. Би тэр үед эхнэр Д тай амьдарч байсан. Манайхтай манай хүү Бынх айл байсан. Шөнийн цагаар гэрийн гаднаас таслан хулгайлсан байх гэж боддог юм. Тэр үед манайх хонио шөнийн цагаар тасдуулан хулгайд алдсан нь тодорхой. Өөр алдах боломж байхгүй байсан. Өдрийн цагаар би өөрөө хонины хажуугаас холдоогүй. Манай хонь Мятавын Бийн хоньтой нийлсэн асуудал байхгүй. Манай хонинуудын чихний имийг Б сайн мэднэ. Мөн хонио будгаар будсан байсан. Будаг нь бөгсөн дээр нь хөх өнгөөр билүү сайн санахгүй байна, ямар ч байсан айлын хониноос ялгаж будгаар будсан байсан. Будаг нь ховор бөгөөд хуучирчихсан байсан. 2012 оны зун будсан будаг бол 2013 оны хавар бараг л алга болчихсон байсан байх. Б айл саахалт манайхаар орж гардаг байсан болохоор ямар хоньтой, ямар имтэйг нь сайн мэднэ. 2018 оны өвөл Бийн хонь манай гэрийн гадаа ирж хоньтой нийлснийг Б ирж ялгаж авч явсан. Өөр байдлаар нийлж байгаагүй. Манайх хонио алдаад хайж явсан болохоос Б гэх нутгийн хуурай дүүг хулгайлсан гэж бодоогүй. Харин Б найз Х хэрүүл маргаан болсноор манай хонийг хулгайлсан хэргийн сэжүүр, гэрч гарч ирсэн. Манайх хонио алдаад олон хоног хайж явсан. Хонио алдсаны дараагаа Б манайхаар орж гараад явдаг байсан. Би ямар нэгэн хүнийг хардаж цагдаад өргөдөл өгөөгүй. Гэрч ямар нэгэн баримт байхгүй байхад би хэнийг шалгуулна гэж цагдаад өргөдөл өгөх билээ гэж бодоод олон жил болсон...гэх мэдүүлэг/хх-ийн 1-ийн 29-31 хуу, 32-33 хуу/

 

Гэрч А.Хын өгсөн:...2015 онд манайх Б  саахалт намаржсан. Тэр үед бид хоёр хоорондоо хуучлаад сууж байхад Б надад хоёр жилийн өмнө 2013 оны хавар Гаргүй хочтой Б ахын хониноос хулгай хийгээд төрсөн дүү А тай хамт машинаар ачаад Төвшрүүлэх суманд шар булагийн давааны ард хүнд зарсан. Б ярихдаа өөрийнхөө Маятийн маркийн машинаар дүүрэн хонь ачаад үлдсэн хонийг Аын портер маркийн машинд ачаад бид хоёр хамт явсан гэж ярьсан. Би энэ яриаг нь сонсож дуулчихаад дараа нь дүү А дээр нь очиж яагаад хүний хонь хулгай хийгээд байгаа талаар асуухад би мэдэхгүй байна, Б ахтай хамт 2013 оны хавар гэрийнхэн нь гаднаас өөрийнхөө портер маркийн машинд хонь ачиж Төвшрүүлэх сумын нутагт айлд аваачиж өгсөн. Тэр үед шөнө байсан би хулгайн хонь гэдгийг мэдээгүй Б ах өөрөө намайг гуйгаад байсан гэж ярьсан. Би энэ яриаг нь сонсоод дүүгээ загнасан. Энэ талаар өөр хүнд яриагүй. Тэгээд 2017 оны намар Б гуайтай таарах үедээ танайх 2013 онд хонь алдсан уу гэж асуугаад танай хонийг Б хулгайлсан гэдгийг хэлсэн. Тэгтэл удалгүй Б манай гэрт ирээд чи Б гуайн хонийг гэрчилнэ гэж ярьсан байна, ингэж ярихаа болиороо гээд надад нэг шил архи авч өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 34-37 хуу/

 

Гэрч А.Хын дахин өгсөн:... Б бид хоёр найзууд байсан. Тэр үед надад Бийн хонийг хулгайлсан талаараа ярьсан. Сүүлдээ манай хонь Бийн хоньтой  нийлэхээр л алга болчихоод олдохгүй байдаг болсон. Би Бид танай хонинд нийлсэн хонь хаана байгаа талаар хэлсэн. Хонь хулгайллаа гэж би хэлээд бид хоёр хоорондоо таарамж муутай болсон. Тэгээд Бийн ярьж байсан Бийн хонийг хулгайлсан хэргийг Б гуайд хэлсэн нь үнэн. Нэг удаа Бийн хоньтой манай хонь нийлээд араас нь яваад саахалт айл Ц хонины захад хоёр хурга, хоёр ишиг нь байсан. Ц энэ хоёр хурга, хоёр ишиг яагаад энд байгаа талаар асуухад саяхан Бийн хониноос хоцорч үлдсэн гэж хэлсэн. Тэгээд Б  хоньтой хамт яваа гурван хонь, хоёр ямаагаа хоёр хонуулаад очоод авах гэтэл алга болчихсон байсан. Би хонио Бийн хоньтой нийлсэнийг харчихаад араас нь яваад Бийн хониноос хоцорч үлдсэн хурга, ишгээ хүртэл олж аваад байхад Б манай гурван хонь, хоёр ямааг нийлээгүй манай хонинд үз гэж хэлсэн. Хонинд нь үзээд олоогүй. Үүнээсээ болоод Б бид хоёр зодоон хийж би захиргааны арга хэмжээ авахуулсан. Дүү Ааас айлын хонь хулгайлсан эсэх талаар асуухад А Бтой хамт Төвшрүүлэх сум руу хонь ачсан нь үнэн гэж хэлсэн. Түүнээс хониныхоо тоог хэлээгүй. Тэр үед А давхар кабинтай портер маркийн машинтай байсан. Б маяти маркийн машинтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  1-ийн 38-39 хуу/

 

Гэрч Б.Бөгсөн:...манайх 2013 оны 03 дугаар сарын сүүл 4 дүгээр сарын эхээр Хотонт сум Хөөвөр баг Замын хөтөл гэх газар хаваржаан байран дээрээ хаваржиж байсан. Манай хаваржааны газрын Давхар энгэр гэж нэрлэдэг. Манайх тухайн үед хонь ямаа төллөөд ажил ихтэй байсан. Тэгээд хонь ямаанаас содон шар халзан хонь хаа хэсэгтээ цагаантай ямаа алга болчихсон. Хаа цагаан ямаа нь ишиглэх болчихсон ээж дэлэнг нь үзээд байсан. Би Хархорин суманд байж байгаад цагаан сараас өмнөх нь гэртээ ирчихсэн байсан. Тэгээд хонь ямаагаа тоолж үзээд 150 тооны хонь ямаа дутсан. 80 хургалах эм хонь, 40 орчим тооны шүдлэн, төлөг, 30 орчим тооны ямаа алдагдлаа гэж тоолсон. Нарийн тоо зүсийг нь манай ээж Д сайн мэднэ. Манайх хонио алдаад хайгаад олоогүй. Түүнээс хойш нэлээн хэдэн жил болчихсон байна. 2017 онд манайхтай саахалт нэг хамрын наана цаана нутаглаж байгаа Б нь Хүрлээ буюу Хтай хэрүүл болж Бийнхоо гэрийг дайрчихсан хоорондоо бие биенийхээ малыг хулгайлсан, хэрүүл болоод байна гэж нутгийн хүмүүс ярьж байсан талаар сонссон. Удалгүй Х нь манайд ирж ээж, дүү Э хоёрт танай 2013 онд алдсан 150 тооны хонь ямааг танайхтай саахалт нутагладаг Б хулгайлсан, хулгайлсан талаараа Б надад ярьсан. Б танай хонийг хулгай хийгээд Төвшрүүлэх сум руу манай дүү А тай хамт ачиж хүнд зарсан, шөнө ачсан гэж ярьсан байсан. Бид нар тухайн үед Бийг хулгайлсан гэж бодоогүй. Тэгээд цагдаад өргөдөл өгөхөөр болоод хэсгийн төлөөлөгчид өгсөн. Үүнийг нь Б мэдээд саяхан манайд ирээд хонинд нийлсэн төлөг, ямаагаа ялгаж авахдаа надад танайх хонь ямаа алдсан юм уу гэж  асуухаар нь хонь ямаа алдсан гэж хэлсэн. Тэгтэл надад та нар намайг хонь хулгай хийсэн гэж ярьсан байсан уу гэхээр нь би юм яриагүй. Надтай хэрүүл хийх гээд хэрүүл хийж юм яриад байснаа би гурван хүний хоолойг огтолно гэж ярьсанаа Б, Мөнгөнбатаа, Хүрлээ буюу Хын хоолойг огтолно гэж ярьсан. Ингэж ярьж хэрүүл хийж байгаад явсан. Б хүн алах юм ярьж байгаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 40-42 хуу/

 

Гэрч А.Аын өгсөн:...Б манай гэрт ирж гуйгаад машинаар чинь хонь ачаад айлд хүргэж өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд гэрийнхэн гаднаас миний машин дээр 10 гаруй тооны хонь ачаад надтай хамт миний машинаар Төвшрүүлэх сум орж Шар булагийн давааны ар орчимд танихгүй айлд очиж хүргэж өгсөн. Тэгээд буцаад юм ачилгүйгээр хоосон ирсэн. Би гэртээ харьсан, дараа нь хонь хүргэж өгсөн хүнийг хар хочтой Алтай гэж залуугийнх байсан талаар Боос сонссон. Адууны өртөгөнд хүргэж өгч байгаа талаар ярьсан. Ингэж хонь ачиж өгсөнөөс хойш нэг жилийн дараа билүү нэг их удаагүй байхад манай төрсөн ах Х ганцаараа ирээд уурлаад чи одоо хулгай хийж айлын хонь ачиж өгөөд байгаа юм уу гэж загнасан. Би Бид хонь ачиж өгсөн талаараа мартсан байсан. Тэгээд санаад Бийн гэрийн гаднаас хонь ачиж өгсөн талаараа ярьсан. Гэтэл тэр чинь айлаас хулгайлсан хонь байсан байна гэж намайг загнаад байсан. Ийм л асуудал болсон. Урд жил буюу 2017 онд Б гуайн 150 тооны хонь хонь алдсан, хонийг Б гуай хулгайлсан гэж яригдсан. Би тийм олон хонь хараагүй. Хар хочтой А-д хүргэж өгсөн хонь ямаа им тэмдэгтэй байсан талаараа анзаараагүй. Би машин дотроо сууж байхад Б   өөрөө машин дээр ачсан. Миний машин унтарчихаараа асахгүй байсан учраас машин дотроо машинаа асаагаад сууж байсан. Бийн гэрийн гаднаас хонь ачихад орой болчихсон, малаа бөөгнүүлчихсэн байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 1-ийн 43-45 хуу/

 

Гэрч Я.Цог-Эрдэнийн өгсөн:...Хын хонь манай хоньтой нийлж байдаг. Салгаад аваад явдаг болохоор Хын хонь сүүлд хэзээ хаана манай хоньтой нийлсэн талаар санахгүй байна. Хын хонь, Бийн хонь хоорондоо нийлдэг байх. Хоорондоо ойрхон нутаглаж байгаа юм чинь хонь бэлчээрээр нийлдэг байх. Х Б хоёр хоорондоо юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/хх-ийн 1-ийн 46-47 хуу/

 

Гэрч Б.Эийн өгсөн:... 2013 оны хавар 3 сараас 4 сарын үед манай аав Б, ээж Д хоёрын хониноос дутаад байна гээд тоолж үзээд 150 тооны хонь алдсан талаараа мэдсэн. Тэгээд аав, ээж хоёр саяхан байсан хонь, ямаа гэнэт л алга болчихлоо гэж ярьсан. Манай аав, дүү нар алга болсон хонь, ямаагаа хайгаад зэргэлдээ сумдаар яваад олоогүй. Сүүлдээ ололгүй олон жил болсон. Тэгээд 2017 оны хавар манай аавын ард нутагладаг Х нь найз Бтойгоо хэрүүл болоод Х нь Бийг зодохоор гэрт нь очоод хоорондоо муудалцаад Б нь сумын хэсгийн төлөөлөгчид дуудлага өгч Хыг шалгуулсан. Х нь шалгагдаж байх үедээ над руу гар утсаараа яриад уулзах талаар хэлсэн. Би ямар учиртай уулзах гээд байгаа талаар мэдээгүй. Тэгээд удаагүй уулзсан. Тэгтэл танай алдсан хонийг гаргаж өгнө гэж хэлсэн. Б намайг цагдаад барьж өгсөн. Би хонийг чинь хэн хулгайлсан талаар мэднэ гэж хэлсэн. Хэн хулгайлсан юм бэ гэж асуухад Б гэж хэлсэн. Би үнэн юм уу гэж хэлэхэд үнэн гэсэн. Тэгээд Хаас салаад явсан. Хэд хоногийн дараа Х манай талийгаач нөхрийг бие муу гээд гэртээ байхад оччихсон юм ярьчихсан сууж байсан. Тэгэхээр нь за чи үнэнийг нь хэлээдэх гэж хэлсэн. Х танай аавын чинь хонийг Б хулгайлсан, би мэдэж байгаа, ачиж өгөөд хөлс авсан хүн ч байгаа гэж хэлсэн. Би Хт ээж, аав хоёрт хэллээ гэж ярьсан. Х за өргөдөл өгвөл өг, гэхдээ миний хайртай дүү орооцолдож магадгүй байна гэж хэлсэн. Тэр дүү нь өөрийнх нь дүү А байсныг дараа мэдсэн. Тэгээд аав, ээж хоёр энэ талаар хэлсэн. Би чи яагаад Бтой таарамжгүй болчихсон юм бэ гэж асуухад Х манай малаас хулгай хийгээд байх шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи тухайн үед манай хонийг Б хулгайлсан гээд хэлчихгүй яасан юм бэ гэж хэлэхэд Х юм ярихгүй суугаад байсан. 2017 оны хавар Б, Х хоёр хоорондоо муудалцсан шалтгаан нь өөрийнх ярьж байгаагаар Б нь Хын малын хулгайлсны улмаас хэрүүл болсон гэсэн. А, Х, Б нар  хоорондоо ойрхон нутагладаг. Тэгээд найзууд гэж явдаг. Бие биенийхээрээ орж гардаг, хамт архиддаг, их дотно байгаа харагддаг байсан. Олон жил найз нөхөд гэж явсан. Б нь саяханаас манай аав, ах хоёрыг заналхийлж цагдаад өгсөн гээд яриад байна гэж дуулсан, энэ байдал нь бид нарт яаж ч магадгүй гэсэн сэтгэл зүйл ойлголт өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 48-50 хуу/

 

Гэрч Б.Бын өгсөн:..хонио алдсан талаар мэдээд нэлээн хэдэн хоног хайсан. Тухайн үед манай аав Б хонио хариулж байсан болохоор хонь айлын хоньтой нийлээгүй, өдрийн цагаар тасдуулаагүй гэж ярьж байсан. Шөнийн цагаар хонь задгайгаар байхад тасдаж тууж хулгайлсан гэж ярьж байсан. Манай аав одоо ч хонио хариулж байгаа. Насаараа мал малласан хүн байгаа юм. Тухайн үед хонь төллөх гэж байсан болохоор хонины хажуугаас салаагүй гэж ярьж байсан. Б гуайтай манайх олон жил хамт нутаглаж байгаа. Б ах манайхаар байнга л орж гардаг. Аав Б, ээж Д нартай их дотно байдаг байсан. Сүүлдээ хөндий болсон. Энэ жил бол орж ирээгүй. Энэ өвөл манай хонийг Б ах хулгайлсан гэдгийг Х гэж нутгийн хүн гэрчлээд цагдаад өргөдөл өгсөн. Үүнээс өмнө хонио алдсан, хулгайд алдчихлаа гэж цагдаад өргөдөл өгч байгаагүй. Х гуайгаас үнэн юм уу гэж асууж байгаад өргөдөл өгсөн. Хтай Б гуай найз нөхөд их дотно байдаг байсан. Харин 2017 онд хоорондоо юу болсон юм мэдэхгүй, Х манайхаас алдсан хонийг Б хулгайлсан гэдгийг аав ээж хоёрт ярьж өгсөн гэж дуулсан гэж үнэн юм уу гэж асууж байсан. Үнэн гэсэн гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн  1-ийн 51-53 хуу/

 

Гэрч С.Аийн өгсөн:... Манайхыг 2014 онд билүү 2015 онд байх зун 8 дугаар сард замын хажууд зусландаа байхад Б ганцаараа цагаан өнгийн портер маркийн машинтай аймаг ороод буцаж явна гэж хэлээд манайд орж айраг уучихаад гүүн зэлэн дээр очсон. Тэгээд хээр халзан зүсмийн гүүг харчихаад зарах уу гэж асуусан. Тэгэхээр нь би нэг 1.000.000 төгрөгөөр зарна, тэрнээс доош өгөхгүй гэж хэлсэн. Б дараа нь сургуулийн хүүхдүүд хичээлдээ орохоос өмнө морь уначихсан ганцаараа манайхаар ирээд нөгөө гүүгээ өгчих гэж хэлээд хөтлөөд аваад явсан. Тэр жилээ манайхыг намаржаанаас өвөлжөөнд буучихаад орой унтаагүй байхад хөх өнгийн портер маркийн машинтай Б ирээд хамт явсан залуутайгаа машин дээрээсээ 10 тооны дандаа эм хонинууд буулгаж өгсөн. Тэгээд гэрт ороод цай уучихаад явсан. Нэг хонио 100.000 төгрөгөнд бодож өгч байгаа гэж хэлсэн. Миний түүнд зарсан адуу бол хээр халзан зүсмийн биеэр томдуу, им тамгагүй гүү байсан. 13 орчим настай, манай унаган адуу байсан. Бийн авчирч өгсөн хонинуудаас одоо байхгүй. Түүнээс хойш хонио тэр чигээр нь зараад Батцэнгэл сумаас 400 гаран тооны хонь худалдаж аваад 2017 онд мөн зарчихсан. Одоо манайд 100 хүрэхгүй хонь байгаа. 2015 оны 12 дугаар сард байх. Өвөлжөөндөө буусны дараагаар Б тухайн 10 тооны эм хонио авчирч өгч байсан. Намайг нутгийн хүмүүс хар хочтой Алтай гэж дууддаг. Би байнга л малын наймаа хийдэг, хүмүүсээс мал худалдаж авна, мөн зардаг. Олон тоогоор нь ч авдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 54-56 хуу/

 

Гэрч О.О өгсөн:...2014 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний өдөр шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын нутаг Бургалтай багийн нутаг Хар балгасын зүүн талын Ухаагийн урд Лүнгийн намгаас шөнө бэлчээрт байсан адуун дотроосоо хамар цагаан зээрд зүсмийн соёолон насны морь, хамар цагаан хар зүсмийн хязаалан насны үрээ морь, уг морь нь жороо явдалтай, зээрд зүсмийн соёолон насны морь, хөхөлтэй бар хээр /хээр ч гэж хэлж болно/ соёолон насны морь, хүрэн /хар хүрэн ч гэмээр/ зүстэй соёолон насны морь, хүрэн зүсмийн соёолон насны морь имийг зургаан тооны морьдыг хулгайд алдсан. Тэгээд хайгаад олохгүй хэдэн жил болсны дараа 2017 оны намар 08 дугаар сарын үед Б гэж Өлзийт сумын гаралтай ах орж ирээд юм ярьж байгаад манайхыг адуу алдсан талаар асуусан. Манай нөхөр адуу алдсан талаараа ярьсан. Тэгтэл Б гэх хүн манай лдсан зургаан тооны адууны зүс, алдсан цаг хугацааг нарийн үнэн зөв ярьж байсан. Хулгайлсан хүнийг Б гэдэг, Б гуай тэр үед Бийн малчин нь байсан гэж Б гуай өөрөө ярьсан. Хониныхоо хашаад уяачихсан байсан гэсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 57-58  хуу/

 

Гэрч Д.Бийн өгсөн:...2014 оны 10 дугаар сарын сүүлээр манайх Б гийхтай айл байхад орой нь Б, Б, М гурав Бийн ачааны машин дээр сартай хүрэн морь, хээр морь хоёр тооны унааны морийг эмээл хазаартайн ачаад явсан. Тэр шөнө ирэлгүй байж байтал үүрээр гэгээ ороогүй байхад Б ганцаараа машинтайгаа ирсэн. Удалгүй араас нь Б, М хоёр ачиж явсан морио уначихсан 6 тооны морьд хөөж гэрийнхээ гадаа авчирч хонины хашаанд хашсан. Би тэр үед хонио хотноосоо хөдөлгөх гэж авчирсан 6 тооны адууны зүсийг харсан. Миний харснаар нэг нь зээрд зүсмийн насаар багавтар соёолон гэж хэлэхээр морь, хоёрдох нь мөн зээрд зүсмийн морь, гуравдах нь зээрд зүсмийн хамар цагаан нарийхан зурвас халзантай байсан, дөрөв дахь нь хээр зүсмийн морь, тав дахь нь хар зүсмийн хязаалан гэж хэлэхээр насны морь, зургаа дахь нь хар хүрэн зүсмийн хязаалан гэж хэлэхээр насны морь байсан. Би тэдгээр адууны тамга тэмдэг, содон шинжийг хараагүй. Намайг хонинд яваад ирсэн чинь уг адуунуудыг нядалсан байсан. Б өөрийнхөөсөө 20 тооны хонь нядлаад авчирсан, 6 тооны адууныхаа махтай хамт ачааныхаа машинд ачаад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод 2 хоноод гэртээ ирсэн. Авчирсан 6 тооны адууны 4 тооны адууг Бийн гэрийн гадаа нядалсан, 2 адууг нь Мгийн гэрийн гадаа нядалсан. Тэр үед М Б хоёрын гэр нь ойрхон байдаг байсан.  Дараа нь Хотонтын хар балгаснаас Батсайхан гэж хүн 6 тооны үрээ голдуу морь алдлаа гээд хайгаад байгаа талаар сонссон. Уг Бийн авчирч нядалсан адуунууд өөрийнх нь морьд бол биш байсан. Тэгээд би Норвоо гэх хүний малчин болоод Батсайханыхтай айл шахуу ойрхон зуссан. Тэ үед Батсайханд танай адууг Б, М, Б гурав  хулгайлсан гэж хэлсэн. Би үнэнийг л хэлсэн. Тэдгээр 6 тооны адуунууд их тарган бол биш, дундын сайхан тарга хүчтэй үрээхэн морьд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн1-ийн 59-61  хуу/

 

Гэрч Г.Ч өгсөн:...манайх 2014 онд Бийн малын хариулж байсан. 2017 оны 12 дугаар сард намайг Норвоо гэх айлын гадаа ганцаараа сууж байхад Б ганцаараа орж ирээд надад хандаж танай нөхөр Б чинь амаа татаж яваарай, болохгүй бол танай дүү Бийг чинь хэрэгт чирнэ гэж хэлчихээд явсан. Мөн танайх хонь аваарай гэж хэлсэн. Би тэр үед юу яриад байгааг нь ойлгоогүй. Би танай дүү Бийг татна гэхээр нь манай дүү хулгай хийчихсэн юм уу гэж асуухад юу ч хариулахгүй чимээгүй гараад явсан. Би нөхөр Бид юу яриад яваа юм бэ, Б чамайг амаа татаж яваарай гэж хэлсэн гэж хэлэхэд надад юу ч ярихгүй байсан. Өгийнуур сумын төв рүү дүү Бтэй утсаар яриад Б чамайг хэрэгт чирнэ гэж байна гэдгийг хэлсэн. Б юм ярихгүй утсаа салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн  1-ийн 62-64 хуу/

 

Гэрч П.М өгсөн:...Би Б, М, Б гэх хүмүүст удаа дараа цагдаагийн байгууллагаас дуудаж байгаа талаар нь мэдэгдэхэд очиж чадахгүй бид нар хулгай хийгээгүй, дуудах ёстой бол дуудаж байгаа албан ёсны бичиг явуул гэж байсан. Би Б, М, Б гэх хүмүүсийг хулгайн гэмт хэрэгт холбогдсон талаар нь мэднэ. Манай сумын иргэд энэ гурван хүнийг мал хулгайлсан талаар мэдэж байгаа. Би цагдаагийн байгууллагаас дуудсан цагт очих ёстой талаар нь эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн боловч тухайн хүмүүс хурим найртай байна, Улаанбаатар хотод ажилтай байна гэх зэргээр тайлбар өгдөг байсан. Тухайн хүмүүст цагдаагийн байгууллагаас дуудаж байна гэхэд үл тоосон шинжтэй байдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 73-74 хуу/

 

Гэрч Д.С өгсөн:... Миний хувьд Бийг танина төрөл садангийн ямар ч холбоо байхгүй. 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл хамт Өгийнуур сумын Бүрэн дунд сургуулийн галчаар хамт нэг байгууллагад ажилласан. Б хариуцсан ажилдаа сайн ажлын цаг баримталдаг хамт олон дотроо нэр хүндтэй хүн ажлын сайн туршлагатай сантехник, авто тээврийн хэрэгслийн өргөн мэдлэгтэй хүн тусархуу хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 75-76 хуу/

 

Гэрч А.М өгсөн:... Миний хувьд 2013 оны 09 дүгээр сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл хамт Өгийнуур сумын Бүрэн дунд сургуулийн галчаар хамт нэг байгууллагад ажилласан. Б хариуцсан ажилдаа сайн ажлын цаг баримталдаг хамт олон дотроо нэр хүндтэй, ажлын сайн туршлагатай сантехник, авто тээврийн хэрэгслийн өргөн мэдлэгтэй хүнд тусархуу, олон жил хамт галчаар ажиллахад архи согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй мөн ажил тасалж байгаагүй байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд хийж гүйцэтгэж байсан. Ажлын цаг ашиглалт сайн баримталдаг. 2018 оны цагаан сараар ажилдаа идэвхи санаачилгатай ажилласан гэж аймгийн засаг даргын жуух бичгээр шагнуулж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 77-78 хуу/

 

Гэрч Ч.М өгсөн:...Б Өгийнуур сумын Дойт багийн нутагт эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. Хүнд тусархуу морь их сайн уядаг аймгийн алдарт уяач байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 79-80 хуу/

 

Гэрч Г.Ч өгсөн:...М манайд 1995 онд хүргэн орсон. Миний том охин Алтанцэцэгтэй гэр бүл болж 4 хүүхэдтэй болсон. Хоёр охин, хоёр хүүтэй. Манай хүргэн М бол баяр ёслолын үеэр архи пиво бага зэрэг хэрэглэдэг, төлөв томоотой малч ухаантай мал сайн малладаг урьд өмнө нь миний мэдэхийн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Айл гэрийн сайн эцэг эхнэр хүүхдэдээ сайн халамж анхаарал тавьдаг хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 81-82 хуу/

 

Гэрч Г.У өгсөн:... Б Өгийнуур сумын Дойт багийн нутагт эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг. Хүнд тусархуу морь их сайн уядаг, залуус бидэнд морь уяах эрдэм ухаан зааж өгдөг уг хүн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй олон нийтийн газар биеэ зөв авч явдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 83-84 хуу/

 

Г.Бийн гэрчээр өгсөн:... Б, М нарынд манай цөөхөн тооны мал байдаг. Тэгээд 2014 оны 10 дугаар сарын сүүлээр мал дээрээ очсон. Б орой явж адуу хулгай хийе гэж хэлсэн. Тэгээд орой нь Бийн цагаан өнгийн давхар кабинтай маяти маркийн машин дээр хээр, хүрэн морь ачаад, эмээл, хазаар аваад Б, М нартай хамт Бийн гэрээс баруун зүгт Орхон багийн нутаг чиглээд явсан. Шөнө Орхон багийн урд зүгт Хотонт сумын нутагт Хар балгасны ойролцоо байсан адуунаас хулгай хийе гэж ярьсан. Тэгээд ачиж аваачсан хоёр морио машинаасаа буулгаад Мтай хамт би үлдсэн. Б буцаад явсан. М бид хоёр морио эмээллэн унаад тэр адуунаас 6 тооны адууг зайтайдуу байсныг тууж хулгайлан буцаад Бийнд ирсэн. Бийнд ирэхэд үүр арай цайгаагүй байсан. Тууж ирсэн 6 тооны адуугаа хонины хашаанд хашсан. Бийн гэрийн гадаа 4 тооны адууг нь нядалсан, 2 тооны адууг нь Мын гадаа нядалсан. Тэр өдрөө Б гэрээсээ өөрийнхөө 20 тооны хонийг нядлаад орой нь Бийн машинд адууны махыг ачаад, дээр нь хонины махыг ачаад малын бичиг авч Улаанбаатар хот руу Б явсан. М бид хоёр үлдсэн. Улаанбаатар хотоос Б ирээд мөнгө төгрөг өгөөгүй. Харин Мын гэрийн гадаа нядалсан 2 тооны адууг М бид хоёр нэг, нэгээр хувааж аваад идшинд идсэн. Тууж ирсэн адууны зүс нь бараан голдуу зүстэй байсан. Шөнө тууж ирээд өглөө нь нядалсан. Саяханаас Б манай эгч Чадагдаггүйтэй уулзаад хулгай хийсэн талаараа битгий юм яриарай, амаа татаж яваарай гэж хэлсэн байсан. Тэгээд би хэрэг илрэх гээд байгаа талаар мэдсэн. Адууг тууж ирэхэд Бийн гэрт Б, эхнэрийн хамт байсан. Мөн Бийн эхнэр Мөнх-Өлзий байсан. Өөр хүн байгаагүй. Бийн эхнэр Мөнх-Өлзий, Бийн эхнэр хоёр адууны гэдсийг арилгасан. Бийг хулгай хийе гэхээр нь л хамт явсан. Хулгай хийж ирсэн адуунууд бараан голдуу зүсмийн бага насны бололтой адуунууд байсан. Миний идшинд идсэн адуу хээр зүстэй, тамга байхгүй, ахар дэлтэй байсан. Мын идшинд идсэн адуу нь ахар дэлтэй, бараан зүстэй байсан. Би хулгай хийсэн хэргээ сайн дураараа хүлээж байна. Би дахин ийм хэрэг хийхгүй, хулгай хэрэг хийсэндээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 67-69 хуу/

 

Б.Мын гэрчээр өгсөн:... 2014 оны 10 дугаар сарын сүүлээр байх, гэхдээ сарыг нь сайн санахгүй байна. Намар орой болчихсон байсан. Өгийнуур сумын төвөөс манай хотонд  Б ирсэн. Тэр өдрийнхөө орой Б, Б бид гурав юм ярьж байгаад хулгай хийхээр болсон. Тэгээд орой нь Бийн хээр, сартай хүрэн морьдыг Бийн машин дээр ачаад Өгийнуур сумаас зүүн тийшээ явсан. Өгий багаар явж байгаад Хотонт сумын нутаг руу орж Хар балгасны ойролцоо очсон. Тэр үед бол шөнө болчихсон байсан. Хар балгасны ойролцоо бэлчээрт байсан адууны захад 6 тооны морьд байсныг хулгай хийхээр болсон. Ачиж аваачсан хоёр морио машинаас буулгаад Б бид хоёр эмээллэн унасан. Б машинаараа ганцаараа буцсан. Б бид хоёр тэр 6 тооны адууг хөөгөөд үүр цайгаагүй байхад Бийн гэрийн гадаа очсон. Хулгайлж туусан адуугаа Бийн хонины хашаанд нь хашсан. Б бид нар хоорондоо яриад 4 тооны адууг нь Б авахаар болсон. Хоёр адууг Б бид хоёр нэг, нэгээр нь авахаар болсон. Бийн гэрийн гадаа 4 тооны адууг нь, манай гэрийн гадаа Б бид хоёр авах адуугаа нядлаад би нэг адууг идшиндээ идсэн. Б нэг адууг идсэндээ идсэн. Б 4 тооны адууны махыг өөрийнхөө малаас гаргасан 20 хонины махтай хамт ачаад Улаанбаатар хотод аваачиж зарсан. Б Улаанбаатар хотоос ирээд надад мөнгө төгрөг өгөөгүй. Адууг тууж ирэхэд Б  эхнэрийн хамт, Бийн эхнэр Мөнх-Өлзий нар байсан. Өөр хүн байгаагүй. Адууны гэдсийг Мөнх-Өлзий, Бийн эхнэр хоёр арилгасан. Хулгай хийсэн адуунууд бараан голдуу зүсмийн бага насны бололтой нас нийлж яваа үрээ морьдууд байсан. Их тарган адуунууд биш, гэхдээ таргандуу байсан. Зээрд, хүрэн, хээр зүстэй адуунууд байсан. Тамгатай байсныг санахгүй байна. Хуучин засмал ахар дэлтэй байсан. Одоо гэхдээ зүсийн нь нарийн сайн санахгүй байна. Миний идшинд идсэн адуу зээрд зүсмийн шүдлэн насны гэмээр үрээ байсан. Би хийсэн хэргийг үнэн зөвөөр ярьж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 70-72 хуу/

 

  М.Бийн яллагдагчаар өгсөн:..би хулгайн гэмт хэрэг хийгээгүй. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хэргийг гарах үед Улаанбаатар хотод хувийн ажлаар явж байсан. Би энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй байна. Намайг М, Б нартай хамт зургаан тооны адууг Бийн хүргэн ах Бийн гэрийн гадаа нядалсан гээд байгаа асуудлаар юу ч мэдэхгүй. Тухайн асуудлыг гарах үед Улаанбаатар хотод явж байсан. 2014 оны 10 дугаар сард цагаан өнгийн Маяти маркийн автомашинтай байсан...би 2014 оны зун А-гэх хүнээс хээр халзан гүү авсан. Тэгээд төлбөр тооцоог нь тухайн оны 12 дугаар сард өөрийн 10 тооны хонь өгсөн. Би тухайн 10 хонийг А гэх залуутай машинаар нь өөрийн гэрийн гаднаас ачаад А гэх хүнд аваачиж өгсөн юм...би тухайн машиныг 2006 онд Улаанбаатар хотоос үл таних хүнээс 5.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо тэр машин байхгүй. Би 2017 оны 09 дүгээр сард Улаанбаатар хот руу хүнд 500.000 төгрөгөөр зарчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 150-152 хуу, 153-155 хуу/ 

Б.Мын яллагдагчаар өгсөн:..сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 10 дугаар сард байх өдрийг нь сайн санахгүй байна. Намайг Өгийнуур суманд гэртээ байж байсан чинь манай баз Б над руу залгаад мал нядлах гэсэн юм хүрээд ирээч гэсэн юм. Тэгээд би Бийн хүргэн ах Б гэх хүний гэрт яваад очсон чинь гадаа нь 6 тооны адуу уяатай байхаар нь би Бтэй хамт нядалж өгсөн. Тухайн үед Б надад тэр 6 тооны адууг миний адуу гэж хэлж байсан. Би хулгайн адуу нядалж байгаагаа мэдээгүй. Тухайн адуунуудыг нядлах үед Б хамт байгаагүй юм. Намайг адуу нядлах үед Бийн хүргэн ах Б эхнэртэй, Б бид дөрөв байсан. Тухайн адуунуудыг Б Улаанбаатар хот руу өөрийн микро автобус маркийн машинаар ачиж зарсан гэсэн. Хэнд зарсан талаар нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 156-158 хуу/

 

Г.Бийн яллагдагчаар өгсөн:...сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хулгайн хэргийг ганцаараа хийсэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна Хулгайн хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн хэрэгт Б ямар ч хамаагүй. Би хулгай хийчихээд дараа нь Мыг дуудаж хүнээс хэдэн адуу авсан юм гээд адуунуудаа гаргуулаад Улаанбаатар хотод аваачиж зарсан. Би хулгай хийх үедээ өөрийн хээр мориор тухайн 6 тооны адууг тууж Өгийнуур сумын хойд талд аваачиж байгаад гаргаж янзалсан. М намайг хулгайн мал гаргаж байгаа талаар мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 156-158 хуу/  

 

Архангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 1-ийн 8-9 хуу/

2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-ийн 86 хуу/

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-ийн 93 хуу/

2018 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-ийн 100 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-ийн 169-171 хуу/

Г.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-ийн 174 хуу/

М.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-ийн 175 хуу/

Б.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1-ийн 176 хуу/

Урьд ял шийтгэгдэж байсан талаар лавлагаа, шийтгэх тогтоолууд /хх-ийн 1-ийн 177-183 хуу/

Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 1-ийн 197-198 хуу/

Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 1-ийн 199-200 хуу/

М.Бийн 2017 оны жилийн эцсийн мал тооллого /хх-ийн 201 хуу/

Б.Мын 2017 оны жилийн эцсийн мал тооллого /хх-ийн 202 хуу/

Г.Бийн 2017 оны жилийн эцсийн мал тооллого /хх-ийн 203 хуу/

Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 1-ийн  214-218 хуу, 224-228 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Б нь 2013 оны 04 дүгээр сарын дундуур Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр баг, Замын хөтөл гэх газраас иргэн Д.Дгийн 150 тооны буюу олон тооны бог мал хулгайлсан, шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нар нь 2014 оны 10 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай баг, Ухаагийн урд Лүнгийн намаг гэх газраас иргэн Ж.Бы 6 тооны адууг бүлэглэн хулгайлсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нар үйлдсэн гэм буруутай болох нь: 

Хохирогч Д.Дгийн өгсөн:...Манайх 2013 оны хавар Хотонт сумын Хөөвөр багийн Замын хөтөл гэх газар хаваржиж байсан юм. Тэгээд 2013 оны 04 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь би санахгүй байна мал төллөж байсан үед манай нөхөр Б шар халзан эм хонио, хаа цагаан ямаагаа үгүйлсэн юм. Яагаад гэвэл хаа цагаан ямаа ишиглэх дөхчихсөн байсан, тэгээд манай нөхөр манай хүргэн бид 3 тоолж үзэхэд хургалах 80 тооны хонь, ишиглэх 12 тооны ямаа, борлон шүдлэн нийлээд 18 тооны, 25 тооны төлөг, 15 тооны шүдлэн насны хонь дутсан. Манай нөхөр Б, хүү Бтай хамт Хотонт сумын Өндөрсант багийн нутаг Хөх сүм, Хайрхан, Баваг, Сайхан булаг гэх газруудаар 7 хоног хайгаад олоогүй. Тухайн үед мал тасраад явчихлаа гэж бодоод цагдаагийн тасаг дээр алдуул малаар бүртгүүлсэн. 2017 оны хавар Өгийнуур сумын харъяат А.Х гэдэг хүн Өгийнуур сумын харъяат Б гэх хүнтэй хэрүүл хийсэн байсан. Манай охин Э Өгийнуур суманд багшилдаг юм. Тэгээд охиныг хичээл дээрээ байж байхад Х гэх хүн дуудаж гаргаж ирээд танай хонийг Б хулгайлаад маяти машинаар хоёр удаа ачаад явсан гэж хэлсэн байсан. Ачихдаа Хын дүү А гэх залуутай хамт ачилцаад хөлс гэж Б нь 200.000 төгрөг өгсөн гэж хэлсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 12-14 хуу, 15-16 хуу/

 

Гэрч Д.Бийн дахин өгсөн:... 2013 онд Бтой саахалт нутаглаад Бтой хуучилж байхад Б, Б гуайн хонийг би аваад гэрийнхээ гаднаас өөрийнхөө маятигаар ачиж Төвшрүүлэх сумын нутагт айлд аваачиж өгсөн. Мөн Аын ачааны машинаар ачиж Төвшрүүлэх суманд айлд аваачиж өгсөн гэдгийг хэлсэн. Би ингэж өөрийнхөө алдсан олон тооны хонийг Б авсан байна гэж мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 27-28 хуу/

Гэрч Д.Бийн дахин өгсөн:...Манайх хониныхоо хэрэгт Бийг шалгуулж байгааг хүнээс дуулчихаад манайхаас урд зүгт ойрхон нутагладаг Бямбаагийн эхнэрт Б амаа татаж яваарай ,нөхөртөө хэлээрэй гэж хэлсэн байсан. Бүр болохгүй бол танай дүү Сүхээг хэрэгт чирнэ гэж айлгасан байсан. Энэ талаар Б-ийн эхнэр нь надад ярьсан. Энэ яриа бол өөр хүний малыг хулгайлсан хэрэг байх гэж бодсон. Б намайг хонь хулгайлсан гээд шалгуулаад эхлэхээр нь хулгайн хэрэгтэй  гэрч болж магадгүй гэсэн хүмүүстэй уулзаад амаа татаж яваарай гэж хэлээд яваад байгаа бололтой юм шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 29-31 хуу, 32-33 хуу/

Гэрч А.Хын өгсөн:...дүү А дээр нь очиж яагаад хүний хонь хулгай хийгээд байгаа талаар асуухад би мэдэхгүй байна, Б ахтай хамт 2013 оны хавар гэрийнхэн нь гаднаас өөрийнхөө портер маркийн машинд хонь ачиж Төвшрүүлэх сумын нутагт айлд аваачиж өгсөн. Тэр үед шөнө байсан би хулгайн хонь гэдгийг мэдээгүй Б ах өөрөө намайг гуйгаад байсан гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн  1-ийн 34-37 хуу/

Гэрч А.Хын дахин өгсөн:... Б бид хоёр найзууд байсан. Тэр үед надад Бийн хонийг хулгайлсан талаараа ярьсан. Сүүлдээ манай хонь Бийн хоньтой  нийлэхээр л алга болчихоод олдохгүй байдаг болсон. Би Бид танай хонинд нийлсэн хонь хаана байгаа талаар хэлсэн. Хонь хулгайллаа гэж би хэлээд бид хоёр хоорондоо таарамж муутай болсон. Тэгээд Бийн ярьж байсан Бийн хонийг хулгайлсан хэргийг Б гуайд хэлсэн нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 38-39 хуу/

 

 

Гэрч Б.Б өгсөн:...Х нь манайд ирж ээж, дүү Э хоёрт танай 2013 онд алдсан 150 тооны хонь ямааг танайхтай саахалт нутагладаг Б хулгайлсан, хулгайлсан талаараа Б надад ярьсан. Б танай хонийг хулгай хийгээд Төвшрүүлэх сум руу манай дүү Атай хамт ачиж хүнд зарсан, шөнө ачсан гэж ярьсан байсан. Бид нар тухайн үед Бийг хулгайлсан гэж бодоогүй. Тэгээд цагдаад өргөдөл өгөхөөр болоод хэсгийн төлөөлөгчид өгсөн. Үүнийг нь Б мэдээд саяхан манайд ирээд хонинд нийлсэн төлөг, ямаагаа ялгаж авахдаа надад танайх хонь ямаа алдсан юм уу гэж  асуухаар нь хонь ямаа алдсан гэж хэлсэн. Тэгтэл надад та нар намайг хонь хулгай хийсэн гэж ярьсан байсан уу гэхээр нь би юм яриагүй. Надтай хэрүүл хийх гээд хэрүүл хийж юм яриад байснаа би гурван хүний хоолойг огтолно гэж ярьсанаа Б, Мөнгөнбатаа, Хүрлээ буюу Хын хоолойг огтолно гэж ярьсан...гэх мэдүүлэг/хх-ийн 1-ийн 40-42 хуу/

Гэрч А.Аын өгсөн:...Б манай гэрт ирж гуйгаад машинаар чинь хонь ачаад айлд хүргэж өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд гэрийнхэн гаднаас миний машин дээр 10 гаруй тооны хонь ачаад надтай хамт миний машинаар Төвшрүүлэх сум орж Шар булагийн давааны ар орчимд танихгүй айлд очиж хүргэж өгсөн. Тэгээд буцаад юм ачилгүйгээр хоосон ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 43-45 хуу/

Гэрч Я.Ц өгсөн:...Хын хонь манай хоньтой нийлж байдаг. Салгаад аваад явдаг болохоор Хын хонь сүүлд хэзээ хаана манай хоньтой нийлсэн талаар санахгүй байна. Хын хонь, Бийн хонь хоорондоо нийлдэг байх. Хоорондоо ойрхон нутаглаж байгаа юм чинь хонь бэлчээрээр нийлдэг байх. Х Б хоёр хоорондоо юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/хх-ийн 1-ийн 46-47 хуу/

Гэрч Б.Эийн өгсөн:...Б намайг цагдаад барьж өгсөн. Би хонийг чинь хэн хулгайлсан талаар мэднэ гэж хэлсэн. Хэн хулгайлсан юм бэ гэж асуухад Б гэж хэлсэн. Би үнэн юм уу гэж хэлэхэд үнэн гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 48-50 хуу/

Гэрч С.Аийн өгсөн:...манайхыг намаржаанаас өвөлжөөнд буучихаад орой унтаагүй байхад хөх өнгийн портер маркийн машинтай Б ирээд хамт явсан залуутайгаа машин дээрээсээ 10 тооны дандаа эм хонинууд буулгаж өгсөн. Тэгээд гэрт ороод цай уучихаад явсан. Нэг хонио 100.000 төгрөгөнд бодож өгч байгаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 54-56 хуу/

Хохирогч Ж.Бы өгсөн:...Манайх 2014 оны 10 дугаар сарын 30-ны орой адуугаа Хотонт сумын Бургалдай баг Ухаагийн урд Лүнгийн намаг гэх газарт бэлчээрт гаргаад маргааш өглөө нь хураах гэтэл адуун дотроос 6 тооны адуу алга болсон байсан...Өгийнуур суманд нутагладаг Б гэх хүн орж ирээд танайх 2014 оны 10 дугаар сарын сүүлээр 6 тооны үрээ морьд хулгайд алдсан уу уг морьдыг Б, Б, М нар цагаан өнгийн давхар кабинтай ачааны машин дээрээ 2 тооны морь ачаад /ачсан хоёр морь нь сартай хүрэн хээр морь/ зүүн зүгт явсан. Өглөө нь үүрээр Б ганцаараа машинтай ирээд нар арай гараагүй байхад М, Б хоёр ачиж явсан хоёр морио уначихсан 6 тооны адууг хөөж ирж хонины хашаанд хашсан. Би энэ бүгдийг харсан. Нарийнхан зурвас халзан хүрэн зээрд зүсмийн морийг нь сольж ар морийг нь өгчихье гэх санаатай хонинд явчихаад буцаад удалгүй ирэхэд хоёр морь болох хүрэн хээр зүстэй морийг нь Мгийн гадаа нядалчихсан бусад морьдыг нь Бийн гадаа нядалчихсан байсан. Тэр өдрөө Б өөрийнхөөсөө 20 тооны хонь нядлан хулгайлсан 6 тооныхоо адуутай хамт ачаад тэр өдрийнхөө орой өөрийн Маяти маркийн машинд ачаад Улаанбаатар хот руу аваачиж зарсан гэдгийг Б ярьж хэлсэн. М дараа нь Бтой үнэ хөлсөн дээрээ тохирч өгөхгүй маргалдсан гэдгийг ч хүртэл ярьсан. Ингэж алдсан адууныхаа сургийг гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 20-23 хуу, 24-25 хуу/

Гэрч О.О өгсөн:...2014 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний өдөр шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын нутаг Бургалтай багийн нутаг Хар балгасын зүүн талын Ухаагийн урд Лүнгийн намгаас шөнө бэлчээрт байсан адуун дотроосоо хамар цагаан зээрд зүсмийн соёолон насны морь, хамар цагаан хар зүсмийн хязаалан насны үрээ морь, уг морь нь жороо явдалтай, зээрд зүсмийн соёолон насны морь, хөхөлтэй бар хээр /хээр ч гэж хэлж болно/ соёолон насны морь, хүрэн /хар хүрэн ч гэмээр/ зүстэй соёолон насны морь, хүрэн зүсмийн соёолон насны морь имийг зургаан тооны морьдыг хулгайд алдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 57-58  хуу/

Гэрч Д.Бийн өгсөн:...2014 оны 10 дугаар сарын сүүлээр манайх Бийхтай айл байхад орой нь Б, Б, М гурав Бийн ачааны машин дээр сартай хүрэн морь, хээр морь хоёр тооны унааны морийг эмээл хазаартайн ачаад явсан. Тэр шөнө ирэлгүй байж байтал үүрээр гэгээ ороогүй байхад Б ганцаараа машинтайгаа ирсэн. Удалгүй араас нь Б, М хоёр ачиж явсан морио уначихсан 6 тооны морьд хөөж гэрийнхээ гадаа авчирч хонины хашаанд хашсан. Би тэр үед хонио хотноосоо хөдөлгөх гэж авчирсан 6 тооны адууны зүсийг харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 59-61 хуу/

 

Гэрч Г.Ч өгсөн:...манайх 2014 онд Бийн малын хариулж байсан. 2017 оны 12 дугаар сард намайг Норвоо гэх айлын гадаа ганцаараа сууж байхад Б ганцаараа орж ирээд надад хандаж танай нөхөр Б чинь амаа татаж яваарай, болохгүй бол танай дүү Бийг чинь хэрэгт чирнэ гэж хэлчихээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн  1-ийн 62-64 хуу/

 

Гэрч П.М өгсөн:...Би Б, М, Б гэх хүмүүст удаа дараа цагдаагийн байгууллагаас дуудаж байгаа талаар нь мэдэгдэхэд очиж чадахгүй бид нар хулгай хийгээгүй, дуудах ёстой бол дуудаж байгаа албан ёсны бичиг явуул гэж байсан. Би Б, М, Б гэх хүмүүсийг хулгайн гэмт хэрэгт холбогдсон талаар нь мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 73-74 хуу/

Г.Бийн гэрчээр өгсөн:...Б орой явж адуу хулгай хийе гэж хэлсэн. Тэгээд орой нь Бийн цагаан өнгийн давхар кабинтай маяти маркийн машин дээр хээр, хүрэн морь ачаад, эмээл, хазаар аваад Б, М нартай хамт Бийн гэрээс баруун зүгт Орхон багийн нутаг чиглээд явсан. Шөнө Орхон багийн урд зүгт Хотонт сумын нутагт Хар балгасны ойролцоо байсан адуунаас хулгай хийе гэж ярьсан. Тэгээд ачиж аваачсан хоёр морио машинаасаа буулгаад Мтай хамт би үлдсэн. Б буцаад явсан. М бид хоёр морио эмээллэн унаад тэр адуунаас 6 тооны адууг зайтайдуу байсныг тууж хулгайлан буцаад Бийнд ирсэн. Бийнд ирэхэд үүр арай цайгаагүй байсан. Тууж ирсэн 6 тооны адуугаа хонины хашаанд хашсан. Бийн гэрийн гадаа 4 тооны адууг нь нядалсан, 2 тооны адууг нь Мын гадаа нядалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 67-69 хуу/

Б.Мын гэрчээр өгсөн:... 2014 оны 10 дугаар сарын сүүлээр байх, гэхдээ сарыг нь сайн санахгүй байна. Намар орой болчихсон байсан. Өгийнуур сумын төвөөс манай хотонд  Б ирсэн. Тэр өдрийнхөө орой Б, Б бид гурав юм ярьж байгаад хулгай хийхээр болсон. Тэгээд орой нь Бийн хээр, сартай хүрэн морьдыг Бийн машин дээр ачаад Өгийнуур сумаас зүүн тийшээ явсан. Өгий багаар явж байгаад Хотонт сумын нутаг руу орж Хар балгасны ойролцоо очсон. Тэр үед бол шөнө болчихсон байсан. Хар балгасны ойролцоо бэлчээрт байсан адууны захад 6 тооны морьд байсныг хулгай хийхээр болсон. Ачиж аваачсан хоёр морио машинаас буулгаад Б бид хоёр эмээллэн унасан. Б машинаараа ганцаараа буцсан. Б бид хоёр тэр 6 тооны адууг хөөгөөд үүр цайгаагүй байхад Бийн гэрийн гадаа очсон. Хулгайлж туусан адуугаа Бийн хонины хашаанд нь хашсан. Б бид нар хоорондоо яриад 4 тооны адууг нь Б авахаар болсон. Хоёр адууг Б бид хоёр нэг, нэгээр нь авахаар болсон. Бийн гэрийн гадаа 4 тооны адууг нь, манай гэрийн гадаа Б бид хоёр авах адуугаа нядлаад би нэг адууг идшиндээ идсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 70-72 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч М.Б, Б.М, нар нь “...хулгай хийгээгүй..” мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б нь”... хохирогч Д.Ды хэдэн тооны хонь алдагсан нь тодорхойгүй байна. М.Б, Б.М нар бусдын мал хулгайлсан нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...”гэх дүгнэлт нь няцаагдаж байна.  

Иймд шүүгдэгч М.Бийг 2013 оны 04 дүгээр сарын дундуур Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр баг Замын хөтөл гэх газраас иргэн Д.Дгийн 150 тооны буюу олон тооны малыг хулгайлж, 15.540.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нарыг 2014 оны 10 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Хотонт сумын Бургалдай баг, Ухаагийн урд Лүнгийн намаг гэх газраас иргэн Ж.Бы 6 тооны адууг  бүлэглэн хулгайлж 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Бийн бусдын олон тооны мал хулгайлсан үйлдлийг 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар мөн шүүгдэгч М.Б, Б.М нартай бүлэглэж бусдын мал хулгайлсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Б, Б.М нарыг шүүгдэгч М.Бтой бүлэглэж  бусдын малыг хулгайлсан үйлдлийг 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн /Бусдын эд хөрөнгийг хулгайлах/ 145.2 дахь хэсэгт Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл / Мал хулгайлах/-ийн 1 дэх хэсэгт Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. 2 дахь хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан байх боловч М.Б, Г.Б, Б.М нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө нь үйлдэгдсэн гэмт хэрэг байх бөгөөд түүнчлэн 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, ялыг өршөөн хэлтрүүлэх боломжтой шүүгдэгч нарт ашигтай байх тул 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгч Г.Б, Б.М, М.Б нарын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзлээ.

 

Иймд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Бийн бусдын олон тооны мал хулгайлсан үйлдлийг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн шүүгдэгч М.Б, Б.М нартай бүлэглэж бусдын мал хулгайлсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Б, Б.М нарыг шүүгдэгч М.Бтой бүлэглэж  бусдын малыг хулгайлсан үйлдлийг Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж зүйлчлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нарын үйлдсэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг нь 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “...Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна...”гэсэн байх тул Өршөөлийн хуульд хамрагдах боломжтой бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар”... шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ...” мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10. 9 дэх хэсэгт  зааснаар “...Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ....”гэсэн байх тул шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргадаг тул шүүх гэм буруутайд тооцож,  шүүхээс оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Хохирогч Д.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан болох нь /хх-ийн 2-ийн 54 хуу/ нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэсэн байх тул түүний нөхөр /хх-ийн 2-ийн 55 хуу/ Боржигон овгийн Дэчинбалын Б /ам36040212/-г 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 54 дугаартай шүүгчийн захирамжаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байна.  

 

Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Б нь хохирогч Д.Дд 15.540.000 төгрөгийн,  шүүгдэгч М.Б, Б.М, Г.Б нар нь хохирогч Ж.Бд 4.600.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь /хх-ийн 1-ийн 86 хуу, 93 хуу/ шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд хохирогч Ж.Бд 6.000.000 төгрөгийн хохирол төлсөн болох нь хохирогч Ж.Бы “...Б 3 дугаар сарын 21-ний өдөр миний данс руу 6.000.000 төгрөг хийсэн байсан, хохирлоо авсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 1-ийн 24-25 хуу/-ээр шүүгдэгч М.Б, Б.М, Г.Б нар нь хохирогч Ж.Бд учирсан хохирлыг нөхөн төлсөн байна. 

 

 Харин шүүгдэгч М.Б нь хохирогч Д.Дд хохирол төлбөр төлөөгүй, хохирогч Д.Д нь мөрдөн байцаалтын үед 60.000.000 төгрөг нэхэмжилнэ /хх-ийн 1-ийн 13-14 хуу/ гэсэн боловч түүний хууль ёсны төлөөлөгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 15.540.000 төгрөгийг М.Боос гаргуулна гэсэн байх тул шүүгдэгч М.Боос 15.540.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ды хууль ёсны төлөөлөгч Д.Бөд олгуулах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.М, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,  шүүгдэгч М.Боос 15.540.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бөд олгуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч М.Бийн эзэмшлийн Тоёота Дина маркийн автомашины үнэ 6000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүү гаргуулж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий сартай хүрэн морь, 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн соёолон үрээг тус тус хурааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   

                                            

                                                   ТОГТООХ нь: 

1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-ийг  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Г.Б, Б.М нарыг  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг өөрчлөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.   

2. Шүүгдэгч Б овгийн М-ын Бийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ө овгийн Г-ын Б, Б овгийн Б-ийн М нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж хулгайлах гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг эд хөрөнгө хураахгүйгээр  3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Б, Б.М нарыг  эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бид оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.М, Г.Б нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан  2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бид оногдуулсан 3 /гурав/ жилийн, шүүгдэгч Г.Б, Б.М нарт оногдуулсан  2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус өршөөн  хэлтрүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Боос 15.540.000 /арван таван сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Х сумын Х багийн З гэх газар оршин суух, Б овгийн Д-ын Б /РД:../-д олгосугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  3, 4, 5 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан М.Бийн эзэмшлийн Тоёота Дина маркийн автомашины үнэ 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг шүүгдэгч М.Б, Б.М, Н.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлж,  гэмт хэрэг үйлдэхдээ унаж  ашигласан 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны морийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

11. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ОТГОНЦЭЦЭГ