Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/188

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг  даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар  хөтлүүлж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шинжээч: Б.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э, Б.О

Шүүгдэгч: Л.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Л.Г холбогдох 1812......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Б овгийн  Л.Г

 

      Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Л.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө А аймгийн Х сумын Ж баг, Олон нуур гэх газарт байх иргэн С.Бийн гэрийн гадна хохирогч У.Бы хэвлийн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүх хуралдааны үед: 

 

Шүүгдэгч Л.Г:...тухайн өдөр би ээжийндээ очсон. Тэгээд Улаанбаатар хот явах гээд уулнаас адуугаа буулгах гэсэн боловч адуу зугтаагаад адуугаа уулнаас буулгаж чадахгүй байсан. Б ах манайд ирээд хоночих хоёулаа маргааш адуунд хамт явъя гэж хэлсэн. Тэгээд би найзындаа айраг ууж байгаад Б ахынд хонох гээд ирсэн чинь У.Б, Э хоёр эхнэрүүдийн хамт ирсэн байсан. Манай айзыг өдөөд байсан. Манай найз нэг шил архи гуйж хүнээс аваад задалж өгсөн. У.Бы эхнэр нь над руу дайраад байхаар нь У.Бд та бид хоёр маргалдаж байсан удаа байгаа юм уу, О нта эхнэртэй хэлээч гэж хэлсэн. У.Б эхнэртэй ойлгуулж хэлээд хэсэг гайгүй байж байснаа хагалсан түлээ барьж аваад намайг цохиод авахаар нь та эхнэрээ аваач гэж хохирогчид хэлэхэд эхнэрээ авахгүй суугаад байсан. Тэгээд би эхнэрийг нь түлхсэн чинь намайг У.Б босож ирээд заамдаж гэрээс гараад намайг хоёр удаа цохисон, хүмүүс араас гарч ирсэн. Тэгээд би доор нь дарагдаад унасан байсан, хүмүүс дээрээс дараад унасан байсан. О бид нарыг салгасан чинь У.Б эхнэр намайг арвын бидоноор нүдээд байхаар нь О арвын бидоныг салгаж авсан...гэжээ. 

 

Мөрдөн байцаалтын үед: 

    Хохирогч У.Б-ы өгсөн:..би Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг дэвсгэр Базарын булаг гэх газарт 2018 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө Б гэх өөрийн хамаатны ахындаа айраг уух гэж эхнэрийн хамт мотоциклтой очсон. Тэгээд тухайн айлд айраг уугаад сууж байтал гаднаас Л.Г, О гэх залуучууд орж ирсэн. Бид хамт айраг уугаад сууж байтал О Б ахаас нөгөө шил архиа өгчих гэж гуйтал Б ах нэг шил 0,75 граммтай архи гаргаж өгөөд хэвтээд өгсөн. Тухайн архийг Л.Г, О, Э, бид 4 талд нь ортол хувааж уугаад байж байтал Л.Г би адуу уулнаас буулгаж чадахгүй байна чи буудаад өгчих гэхээр нь би хүний адуу буудаж чадахгүй гэтэл хэрүүл өдөөд хоёулаа гадаа гаръя гээд намайг гаргаж зодох гээд байсан. Тэгээд намайг чи гар зайл гэхээр нь би хоёулаа айлд байж хэн хэнийгээ хөөх вэ дээ гээд босоод зуухны хажууд очтол Л.Г миний дээлний мөр хэсгээс гараараа барьж аваад намайг чирж гэрээс гаргахаар нь би чи яагаад байгаа юм бэ хоёулаа сууя гэж хэлээд тамхи асаах гээд доош суутал миний хэвлий хэсэг рүү Л.Г нэг удаа өшиглөсөн. Тэр үед би ухаан алдаад унасан. Түүнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа сэргээд хартал газар унасан байсан. Тэгээд өөрөө босч гэрт ороод сууж байгаад өглөө эхнэрийн хамт мотоциклио унаж гэртээ харьсан. Б ахынхаас манайх хүртэл 4-5 километрийн зайтай байдаг. Л.Г бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй, ямар шалтгааны улмаас намайг зодсоныг нь мэдэхгүй байна. Миний биед ил харагдах шарх байгаагүй. Харин хэвлий хэсгээр өвдөөд байсан учраас гэртээ харьсаны маргааш Өлзийт сумын эмнэлэг рүү түргэн тусламж дуудаж үзүүлтэл сумын их эмч Э ирж үзээд сум орж үзээд аймаг явж харуулах шаардлагатай гэж хэлээд бид Архангай аймгийн төв орж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Одоо миний биеийн байдал тааруу, байнга эмчилгээ хийгдэж байна. Өөрийн малаа харж чадахгүй хүнд сард 350,000 төгрөг өгч хөлсөөр малаа харуулж байгаа. Би тухайн үед Л.Г өөр хүнтэй маргалдаагүй ямар нэгэн гадны байдлаас болж уг гэмтлийг аваагүй Л.Г намайг өшиглөж цохисоноос болж миний биед ходоод язарсан, 12 нуГ гэдэс язарсан, элэгний доод хэсэгт цус хуралт үүссэн байсан, дараа нь цээж баруун суганы орчимд өвдөөд байхаар нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны орчимд сумын эмнэлэгт үзүүлэхэд Өлзийт сумын их эмч Э 13-р маягт бичиж өгсөн үүний дагуу Улаанбаатар хот орж 2018 оны 11 дүгээр сарын 15-нд Нэгдсэн 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч нь 2 хавирга хугарсан байна гэж байсан. Л.Г нь тухайн үед миний хэвлий хэсэгт өшиглөчихөөд эмнэлгийн тусламж үзүүлээгүйд гомдолтой байна. Надад эрүүл мэндийн болон эдийн засгийн хохиролтой байна. Би эмчилгээний болон бусад зардлыг Л.Гаас нэхэмжилнэ. Л.Г намайг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хагалгаанд орсоны орой буюу 2018 оны 09 дүгээр сарын 27-нд ирсэн бөгөөд Архангай аймагт хэвтэн эмчлүүлсэн болон Улаанбаатар хотод эмчлүүлсэн эмчилгээний зардалд 2.660.000 орчим төгрөгийг цувуулан бэлнээр надад өгсөн. Одоо цаашид гарах хохирол төлбөртэй холбоотой баримтыг бүрдүүлэн нэхэмжилнэ. Л.Г анх хоёулаа тохиръё гэж байгаад цаашид нэмэлт зардал гарсан тул үүнийг нэхэмжилтэл дахин мөнгө өгч чадахгүй нэг өшиглөсний төлөө юун сүртэй юм бэ өмнө өгсөн мөнгөө буцааж авъя гэж Л.Гын эхнэр болон хадам эгч хэлж байсан болохоор цаашид гарах эмчилгээний зардлыг надад гаргаж өгөхгүй юм байна гээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн  13-14 хуу/  

    Гэрч С.Бийн өгсөн:... Би 2018 оны 09 дүгээр сарын 25-нд гэртээ унтаж байтал шөнө 01 цагийн орчимд гадаа хоёр мотоциклтой хүмүүс ирэх шиг болохоор нь чимээ чагнаад хэвтэж байтал гаднаас Өлзийт сумын харъяат У.Б өөрийн эхнэр Нандин-Эрдэнийн хамт, Э эхнэр Анхаагийн хамт дөрвүүлээ манайд орж ирсэн. Тэгээд би та нар хаашаа явж байгаа юм бэ гэтэл У.Б танайд ирж айраг уух гэж ирлээ гэхээр нь би гаднаас 2 литр ордог саваар айраг оруулж ирж өгөөд дуусвал хийж уугаарай гэж хэлээд орондоо ороод хэвтэж байтал гаднаас Л.Г, О хоёр манайд хонохоор ирлээ гэж орж ирсэн. Тэгээд тухайн хүмүүс айраг ууж байгаад айраг нь дуусахаар нь би айрагны саванд нь дахин 2 литр айраг хийж өгөөд хэвтсэн. Нэг мэдэхэд хүмүүс чанга дуугараад байхаар нь сэртэл Н хагалсан түлээ бариад Л.Гын толгой гар руу нь цохиод чи манай нөхрийг ингэж хэрүүл хийж байгаад зоддог шүү уржинан чи зодсон шүү гэж байсан. Тэгээд Л.Г би хэзээ тэгсэн юм бэ гээд Нандин-Эрдэнийг түлхтэл У.Б орны урд газар сууж байгаад босч ирээд Л.Гтай барьцалдаж аваад зодолдох гээд байхаар нь та нарын зодоон хийдэг газар энэ биш шүү гар гэтэл О айраг ууж үлдээд бусад нь манай гэрээс гарцгаасан. Энэ үедээ савтай ус татаад асгачихаар нь тухайн усыг арчиж цэвэрлэчихээд араас нь гартал У.Б, Л.Г, Н, Э нар манай үүдэнд дээр дээрээсээ давхарлалдаад уначихсан зодолдож байхаар нь би хамгийн дээр нь байсан Эыг араас нь татаж аваад салгатал хэнийг нь ч хамаагүй өшиглөчих гээд байхаар нь салгаад байж байтал гэрээс О гарч ирээд тэдгээр хүмүүсийг салгасан. Гэтэл У.Б газар хөрвөөгөөд хэвтээд байсан, би тэнд зодоон намжчихаар нь гэртээ орсон. Түүнээс хойш дахин ямар нэгэн зодоон болоогүй. Тэгээд хэсэг хугацааны дараа У.Б гаднаас орж ирээд дүүг нь Л.Г зодчихлоо гэж байсан. Үүний дараа Л.Г орж ирсэн. Тэгэхээр нь У.Б чи яагаад ахыгаа зодож байгаа юм бэ гэтэл Л.Г дүүгээ уучлаарай агаа хоёулаа учраа олъё гэж хэлээд айраг ууцгааж байсан. Энэ үед Л.Г, У.Б нарын биед ямар нэгэн ил харагдах шарх сорви  байхгүй байсан, тэгээд би унтаад өгсөн. Тухайн хүмүүс манайхаас өглөө гэгээ оронгуут тус тусын мотоциклийг унаад гэр рүүгээ харьцгаахаар явсан. Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Тухайн хүмүүс манайд ирэхдээ л тодорхой хэмжээний согтолттой байсан ба аль аль нь учраа мэдэхээр байсан. Манай гэрт байхдаа ямар нэгэн зодоон болоогүй бөгөөд намайг гэртээ хэвтэж байхад гадаа юу болсон талаар нь би сайн мэдэхгүй байна. Өөрсдийнх нь ярьсанаар Л.Г У.Быг зодсон байна гэж ойлгосон. Зодоон болсоноос хойш У.Б хавирга хугарчих шиг боллоо цээжээр хатгуулаад байна гэж ярьж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна. Тухайн хүмүүст хэн хэнд нь ямар нэгэн гаж буруу зан ажиглагдаж байгаагүй, хүнд тусч хүмүүс байгаа юм. Хамт архи дарс ууж байгаагүй болохоор ямар зан ааш гаргадаг болохыг нь сайн мэдэхгүй юм...тухайн үед манайд байсан арвын бидон нь савтай усыг ноцолдож гэрээс гарахдаа асгачихсан. Би усыг арчаад гэрээс гартал Н уг арвын бидоныг барьчихсан Л.Гын нуруу хэсэг рүү цохиж байсан. Энэ үед О уг бидоныг аваад газар шидэж байсан. Тэр сав манайд одоо байхгүй би маргааш нь хайгаад олоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу, 27 хуу/

Гэрч Б.У өгсөн:... Би Л.Г тай найзлаад 3 жил болж байна. Манай нутагт хүргэн болоод ирсэнээс нь хойш найзалсан. Л.Г нь архи уугаад байдаггүй даруухан, янз бүрийн зан авир гаргаад байддаггүй, хүнд тусархуу, найз нөхөдөө гэсэн сэтгэлтэй, хүнтэй харьцах харьцаа сайтай зан ааш сайтай л залуу гэж боддог...гэх мэдүүлэг /хх-ийн  28 хуу/

Гэрч Х.А өгсөн:...2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манайд У.Б ах эхнэрийн хамт 17 цагийн үед ирсэн. Манайд нөхөр, У.Б ах, эхнэр Н эгч бид хоёр 20 литр шахуу айраг уучихаад, Б гэх Хайрханы айлд очиж, айраг ууцгаасан. Б гэх айлд шөнийн 00 цагийн үед Г, О гэх Хайрханы хоёр залуу ирсэн. Г У.Б ахад хандан ууланд хэдэн адуу гарчихаад, орж ирдэггүй. Очоод буудаад өгөөч гэж хэлсэн. У.Б ах Гд хандан би юу гэж адуу буудах вэ дээ гэж ярилцаж байсан. Тэгээд Г У.Б ахыг өдөж, хэрэлдэж байснаа барьцалдаад авсан. Бид нар тэр хоёрыг салгатал Г У.Б ах хоёр учраа олно гээд гарсан. Араас нь У.Б ахын эхнэр Н, миний нөхөр Э нар араас нь гарсан. Би жаахан байж байгаад гартал У.Б ах гэрийн гадаа өөрийнхөө мотоциклийн ойролцоо эвхрээд унасан, хажуу талд нь Гг У.Б ахын эхнэр Н эгч бариад авсан байж байсан. Г У.Б ахыг өөрөө өдөж байгаад гаргаад зодсон. Яг ямар учир шалтгааны улмаас зодсоныг өмнө нь бие биетэйгээ муудалцаж байсан талаар би мэдэхгүй. Г нилээн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  30-31 хуу/

Гэрч Э өгсөн:...2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манайх унагаа тамгалсан бөгөөд У.Б ах эхнэртэйгээ унага цуг тамгалалцсан юм. Манайд У.Б ах, эхнэр Н, миний эхнэр А бид дөрөв 20 литр айраг уучихаад, Хайрхан сумын Б гэх айлд очиж, айраг уухаар очсон. Очоод Б ахынд айраг уугаад сууж байтал Г, О гэх Хайрханы хоёр залуу согтуу Б ахынд ирсэн. Тухайн үед Б ах авдарнаасаа нэг хар экс 0.75 литрийн архи гаргаж бид нар ууцгаасан. Г гэх залуу нь У.Б ах руу чи хэн юм гээд дайраад байсан. Тэгээд У.Б ах Г хоёр гэрт барьцалдаад авахаар нь бид нар салгасан. Гэтэл Г У.Б ахыг гарч учраа ольё гээд аваад гарсан. Араас нь гартал У.Б ах эвхрээд уначихсан, хажууд нь Г зогсож байсан. Би У.Б ах Г хоёрыг салгатал О гэх залуу намайг цохиод унагасан. Тэнд байсан эмэгтэй хүмүүс бид нарыг салгасан. Г согтуу У.Б ахыг муу банди минь ганц нэг адуу буудаад өгчих гэх зэргээр өдөөд байсан. Тэгэхэд У.Б ах нэг их юм яриагүй. Гэтэл гараад У.Б ахыг өшиглөөд унагаасан гэсэн. О намайг цохисоны улмаас миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Намайг гэрээс гарахад У.Б ах хэвтээд өгсөн байсан. Г хажууд нь байсан. Гг У.Б ахын эхнэр бариад авсан байсан болохоор У.Б ахыг ахиж зодож, цохиогүй. У.Б ах дараад нь надад хэлэхдээ намайг гарангуутаа Г элэг рүү өшиглөсөн. Тэгээд би доошоо хараад унасан гэж хэлсэн. Г, О хоёр хоёулаа нилээн согтуу байсан...2018 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө тухайн зодоон болох үед эхлээд Л.Г, У.Б хоёр барьцалдаад гадаа гарсан. Араас нь Н эгч бид хоёр гарсан. Гарахад Л.Г У.Б ахыг унагаачихсан байсан. Н эгч Л.Гыг салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу, 35-36 хуу/

Гэрч Л.Н өгсөн:.. Би 2018 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 22 цагийн орчимд гэрээсээ 4-5 километрийн зайд байх Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг Базарын булаг гэх газарт оршин суух Б ахынд айраг уухаар нөхөр У.Б нутгийн залуучууд болох Э, А нарын хамт хоёр мотоциклтой явсан. Айлд очих замдаа миний нөхөр У.Б голын шуудуу гарахдаа гарам андуурч ороод голд суусан. Энэ үед би бууж ус туулаад мотоциклын араас түрч гаргахдаа хувцсаа норгосон байсан. Тэгээд Б ахынд очоод энэ талаараа ярьтал Б ах гал түлж өгөөд бид нарт айраг хийж өгсөн. Тэгээд би Б ахынд хувцасаа хатаагаад айраг уугаад сууж байтал гаднаас Л.Г, О гэх залуучууд орж ирсэн. Бид нар хамт айраг уугаад сууж байтал О Б ахаас нөгөө шил архиа өгчих гэж гуйсан энэ үед Б ах нэг шил 0,75 граммтай архи авдарнаасаа гаргаж ширээн дээр тавиад орондоо орж хэвтсэн. Л.Г, О, Э, У.Б дөрөв уг архийг хувааж уусан. Энэ үед миний нойр хүрээд байхаар нь баруун талын орон дээр нь унтсан. Нэг мэдэхэд намайг А сэрээж У.Б ах Л.Г хоёр зодолдох гээд байна гэхээр би бостол У.Б Л.Г хоёр хэрэлдээд зогсож байхаар нь би дундуур нь орж салгасан. Гэтэл Л.Г хоёулаа гадаа гаръя гээд манай нөхрийг гаргаж зодох гээд байсан,  У.Быг чи гар зайл чам шиг хүүхдийн норм байгаа байлгүй гээд орилоод байхаар нь У.Б хоёулаа айлд байж хэнийгээ хөөх вэ дээ би ахындаа сууж байгаа шүү гээд босоод зуухны хажууд очтол Гапбадрах гаръя гээд У.Бтай хамт гарсан. Тэгээд удалгүй би араас нь гадаа гартал У.Бы дээрээс Л.Г суучихсан зодож байхаар очоод салгах гэтэл хүчрэхгүй байсан ба энэ үед Л.Г энэ хүүхнийг авч бай би энийг нэг мөсөн гүйцээчихье алчихъяа гээд орилоод байсан. Тэгээд Э Л.Гыг татаж салгасан. Дараа нь би нөхөрөө татаад босгох гэтэл босохгүй байсан ба хэсэг хугацааны дараа У.Б сэргэж намайг яачихав ходоодны орчимд болон толгой өвдөөд байна гэж байсан. Тэр үед би эмч дуудъя гэтэл Л.Г унтчихаад босож ирэхгүй байсан. Тэгээд үүр цайж гэгээ оронгуут У.Б мотоциклио унаж би ард нь сундалдаж бид гэртээ харьсан. У.Б Л.Гыг ямар шалтгааны улмаас зодсоныг нь би мэдэхгүй байна. Одоо миний нөхөр У.Бы биеийн байдал тааруу, байнга эм тариа хэрэглэж байна. Миний нөхөр У.Бы өөрийнх нь ярьсанаар түүний биед учирсан гэмтлийг Л.Г хэвлийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж учруулсан гэж байсан.  Л.Г өөрийн биеэр бид нартай хамт явж У.Быг эмчлүүлсэн ба эмчилгээний зардалд гарсан 2.660.000 / орчим төгрөгийг Л.Г өөрөө гаргаж баримтыг нь мөн өөрөө авсан юм....гэх мэдүүлэг /хх-ийн  37-38 хуу/

Гэрч Э.Бын өгсөн:...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр уг хүнд хагалгаа 

хийсэн. Тухайн үед У.Б нь хоёр хоногийн өмнө хүнд зодуулсан гэх ба хэвлийн хөндийд их хэмжээний шингэнтэй шокийн байдалтай яаралтай хагалгаанд орох шаардлагатай байсан. түүний хэвлийг нээж шалгахад хэвлийд их хэмжээний цус хурсан ходоод бага сэмж хэвлийн арын зайд цусан хуралт үүссэн байсан тул шингэнийг соруулж авах хэвлийг угаах гуурс тавих хагалгаа хийгдсэн. У.Бы биед учирсан гэмтэл нь хэвлийн битүү доргилтын улмаас үүсч болох гэмтэл юм. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40  хуу/

Гэрч Т.Оийн өгсөн:... Тухайн үед буюу 2018 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө 12 цагийн орчимд би Хайрхан сумын Жарантай багын базрын булаг гэх газар намаржиж байсан Б ахынд Л.Г хамт очиж хонох болсон, очтол У.Б эхнэрийн хамт мөн найз нь Э эхнэрийн хамт дөрвүүлээ ирсэн байсан. Тэр үед бид хамт айраг ууцгааж суусан. Ингээд 1 цагийн орчимд тэнд байсан хүмүүс над руу хандаж ганц шил архи аваад ирэх хоншоорыг чинь харъя гээд хатгаад байсан. Би Б ахаас 1 шил 0,75 литрийн архи гуйгаад авч өгсөн. Ингээд уг архыг ууж эхэлсэн. Уг архийг У.Баас бусад нь уусан. У.Б ах ходоод өвдөөд байна гээд архи уухгүй байсан. Тэгээд У.Баас Л.Г юм асуутал урдаас нь толгой дохисон энэ үед Л.Г чи дуугарчихаач гэж хэлтэл У.Б ах чи толгой дохисон хүнийг яадаг юм гээд хэрүүл болсон У.Бы эхнэр Н чи дандаа манай нөхрийг ингэж байдаг юм бэ гэж гэнэт хагалсан түлээ аваад Л.Гын толгой руу 2-3 удаа цохисон. Энэ үед Л.Г Нандин-Эрдэнийг та одоо болиоч гээд цааш нь түлхсэн чинь Нандин-Эрдэнийг нөхөр У.Б нь өмөөрөөд Л.Гтай барьцалдаж аваад гэрээс гарсан. Гадаа гараад юу болсон талаар нь нарын сайн мэдэхгүй. Намайг гараад ирэхэд Э босоогоороо бусад нь газарт давхралдаад уначихсан байсан. Энэ үед би тухайн хүмүүсийг татаад салгатал хамгийн доор нь Л.Г дээр нь У.Б түүний дээр Н давхарлалдаад уначихсан байсан. Тэгэхээр нь би эхлээд Нандин-Эрдэнийг татаж дараа нь У.Быг татаад босготол У.Б намайг цохичихлоо гэхээр нь би түргэн дуудах уу гэтэл миний өөдөөс О пизда минь чамайг ч гэсэн ална шүү гэж байсан. Энэ үед Н Л.Гын араас хөөж толгой руу нь 10-ын битоноор цохиод байсан. Тэгэхээр нь би уг 10-н битоныг Нэс булааж аваад сэнж нь тасарчихсан байхаар нь гэрийнх нь зүүн тийш шидсэн. Тэгээд тэнд байсан хүмүүсийн маргаан зогссон. Дахин зодоон цохион болоогүй. Би тухайн үед нийлээд согтолттой байсан бөгөөд тухайн үеийн үйл явцыг санахтайгаа байсан. Тухайн хүмүүс аль аль нь нийлээд согтсон байсан. Миний биед учирсан шарх гэмтэл байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

Гэрч Д.Э өгсөн:... Би У.Бд өвчин намдаах тариа хийгээд, эмнэлэгт авчирсан. Тухайн үед У.Б хэвлийгээрээ нилэнхүйдээ эмзэглэлтэй байсан болохоор аймаг руу явуулах шаардлагатай байсан. Маргааш нь шууд аймгийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Дуудлагаар У.Быд очиход, У.Баас архи үнэртээгүй. Би сүүлд нь хүмүүсээс дуулахад хүнд зодуулаад, тэр хүмүүс нь битгий цагдаад хэлээч гэхээр нь эмнэлэг дуудахдаа мотоциклоос унасан гэж хэлсэн талаар би дуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45  хуу/

Шинжээч С.Х өгсөн:.... Л.Гын тархи доргилтын шинж болох алиманд бага зэрэг хөндлөн чичирхийлэлтэй, даган зохицолт алдагдсан, хэл голын шугамаас баруун тийшээ бага зэрэг хазайсан, дагзны булчингийн хөшингө 1 хуруу гэсэн шинжүүд илэрсэн учир тархи доргилттой гэсэн дүгнэлт гаргасан, тархи доргилт нь эмнэлгийн шинжилгээ, рентген зэрэг тоног төхөөрөмжөөр оношлогдохгүй, мэдрэлийн үзлэгээр оношилдог. Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолд 2018 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө бусдад зодуулж гэмтэл авсан гэх хэргийн талаар бичигдсэн байсан. Мөн 2018 оны 12 дүгээр сарын 07-нд Л.Гын биед үзлэг хийхдээ болсон хэргийн талаар асуухад, тухайн үед 10-ын бидоноор толгой руугаа олон удаа цохиулсан, энд тэндгүй овойсон хавдар болсон байсан. Хүзүү хоолой нуруунаасаа маажуулсан, одоо толгой их өвдөнө, шилэн хүзүү хөшинө, нуруу өвдөнө, тонгойхоор дагз руу хатгана гэж ярьж байсан. Шинжээч эмчийн 12 хос мэдрэлийн үзлэгээр тархи доргилтын 4 шинж илэрч байсан учир тархи доргилт, зүүн чихний ар талд 2 ш доош чиглэлтэй, баруун далны дээд хэсэгт хөндлөн чиглэлтэй, дотор хэсэгт босоо чиглэлтэй зулгаралт гэсэн дүгнэлт гаргасан. Зулгаралтын сорвины шинж байдлаас харахад, бор нөсөөтэй байсан учир тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, гэхдээ Л.Гын биед учирсан тархи доргилт гэмтэл нь яг хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр үүссэн болох, үзүүлж дүгнэлт гаргуулсан өдрөөс хэд хоногийн өмнө болсон хэдэн сарын өмнө үүссэн гэдгийг нарийн тогтоох боломжгүй. Тийм зүйл байгаагүй. Яг юугаар цохиж тархи доргилт гэмтэл учруулсаныг тогтоох боломжгүй. Тархи доргилт гэмтлийг аваад эмийн болон бариа заслын эмчилгээ хийлгээгүй тохиолдолд тархины хаваншил үүсч удаан хугацаанд толгой өвдөх, шилэн хүзүү хөших, толгой эргэх, тонгойхоор дагз руу хатгах зэрэг шинжүүд илэрч болно, тийм болохоор эдгэрэх хугацааг нарийн тогтоох боломж байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 хуу/

    Л.Л.Гын яллагдагчаар өгсөн..... Би тогтоолтой танилцлаа. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөх үгүйгээ мэдэхгүй байна. Миний хувьд У.Быг нэг удаа өшиглөсөнтэй маргахгүй яг хаана нь өшиглөсөнөө сайн мэдэхгүй байна. Харин хэрэг болсон гэх өдөр намайг Бийнд очиход У.Б нь мотоциклиос унасан гээд дээл хувцасаа хатаагаад ходоод өвдөөд байна гээд аягалж өгсөн архинаас уухгүй байсан. Гэхдээ өмнө нь архи уусан согтуу байсан Б, А, Э нар нь У.Бтай төрөл садангийн холбоотой хүмүүс байгаа юм. Би өөрийн адууг ууланд гараад чоно шиг болчихсон байна яаж доош нь буулгах талаар ярьсан гэтэл тухайн адууг буудах талаар санаанаасаа зохиож ярьсан байна. Би У.Быг адуу буудаж чадахгүй баньди гэж хэлээгүй гэрчүүд худал мэдүүлэг өгсөн байна. Би У.Бы эрүүл мэндийн хохиролд дөрвөн сая орчим төгрөг төлсөн байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 149-150 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт:

1. Л овогтой Г биед тархи доргилт, зүүн чихний ар, талд доош 

чиглэсэн 2 ш, баруун далны дээд хэсэгт хөндлөн зүүн далны дотор хэсэгт босоо чиглэлтэй зулгаралт гэмтэл учирчээ. 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх 

нидрэгдэх 3-4 удаагийн үйлчлэлээр үүснэ..  

3. Тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д 

зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, зүүн чихний арын болон зүүн далны дотор талд баруун далны дээд хэсэгт үүсэн зулгаралтын сорви нь биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

4. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар 

алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 47 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 560 дугаартай дүгнэлт:

1. Ц.У.Б биед хэвлийн битүү гэмтэл бага сэмж ходоодны бага махиа 12 хуруу 

гэдэсний ханын цусан хураа, хэвлийн хөндийд дотуур цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас хөндийн хөндийг нээж дотор эрхтнийг шалгах, хурсан цусан хурааг авах, угааж гуурсдах хагалгаа хийгджээ. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ..  

3. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биед 

аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь 

эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 53-54 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 470 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт:

1. Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар 

сарын 07-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. 

2. Л.Л.Гын биед тухайн үед зүүн чихний ар баруун зүүн даланд зулгаралт гэмтэл 

тогтоогдлоо.

3. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл 

мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

4. Л.Л.Гын биед учирсан гэмтэл нь 3 болон түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн 

үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

5. Л.Л.Гын биед учирсан гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй 

болно. 

6. Л.Л.Гын биед үүссэн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх 

боломжтой.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт 

/хх-ийн 98 хуу/

 

Ц.У.Бы мэс засалд орсон, эмчилгээ хийлгэж байсан болон эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 55-80 хуу/

Ц.У.Бы эрүүл мэндээрээ хохирсонтой холбоотойгоор түүнээс гарсан хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 102-129 хуу/

Архангай аймгийн Өлзийт сумын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 165 хуу/

Архангай аймгийн Өлзийт сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 166-167 хуу/

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 168 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 169 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 176-178 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Л.Гад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Л.Л.Г нь  2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай баг, Олон нуур гэх газарт байх иргэн С.Бийн гэрийн гадна хохирогч У.У.Б хэвлийн тус газар нь өшиглөж, түүний биед хэвлийн битүү гэмтэл бага сэмж ходоодны бага махиа 12 хуруу гэдэсний ханын цусан хураа, хэвлийн хөндийд дотуур цус хуралт бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.Л.Г үйлдсэн болох нь:

Хохирогч У.У.Бы өгсөн:..би Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн нутаг дэвсгэр Базарын булаг гэх газарт 2018 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө Б гэх өөрийн хамаатны ахындаа айраг уух гэж эхнэрийн хамт мотоциклтой очсон. Тэгээд тухайн айлд айраг уугаад сууж байтал гаднаас Л.Г, О гэх залуучууд орж ирсэн. Бид хамт айраг уугаад сууж байтал О Б ахаас нөгөө шил архиа өгчих гэж гуйтал Б ах нэг шил 0,75 граммтай архи гаргаж өгөөд хэвтээд өгсөн. Тухайн архийг Л.Г, О, Э, бид 4 талд нь ортол хувааж уугаад байж байтал Л.Г би адуу уулнаас буулгаж чадахгүй байна чи буудаад өгчих гэхээр нь би хүний адуу буудаж чадахгүй гэтэл хэрүүл өдөөд хоёулаа гадаа гаръя гээд намайг гаргаж зодох гээд байсан. Тэгээд намайг чи гар зайл гэхээр нь би хоёулаа айлд байж хэн хэнийгээ хөөх вэ дээ гээд босоод зуухны хажууд очтол Л.Г миний дээлний мөрний хэсгээс гараараа барьж аваад намайг чирж гэрээс гаргахаар нь би чи яагаад байгаа юм бэ хоёулаа сууя гэж хэлээд тамхи асаах гээд доош суутал миний хэвлий хэсэг рүү Л.Г нэг удаа өшиглөсөн. Тэр үед би ухаан алдаад унасан...гэх мэдүүлэг /хх-ийн  13-14 хуу/  

    Гэрч С.Бийн өгсөн:...нэг мэдэхэд хүмүүс чанга дуугараад байхаар нь сэртэл Н хагалсан түлээ бариад Л.Гын толгой гар руу нь цохиод чи манай нөхрийг ингэж хэрүүл хийж байгаад зоддог шүү уржинан чи зодсон шүү гэж байсан. Тэгээд Л.Г би хэзээ тэгсэн юм бэ гээд Нандин-Эрдэнийг түлхтэл У.Б орны урд газар сууж байгаад босч ирээд Л.Гтай барьцалдаж аваад зодолдох гээд байхаар нь та нарын зодоон хийдэг газар энэ биш шүү гар гэтэл О айраг ууж үлдээд бусад нь манай гэрээс гарцгаасан. Энэ үедээ савтай ус татаад асгачихаар нь тухайн усыг арчиж цэвэрлэчихээд араас нь гартал У.Б, Л.Г, Н, Э нар манай үүдэнд дээр дээрээсээ давхарлалдаад уначихсан зодолдож байхаар нь би хамгийн дээр нь байсан Эыг араас нь татаж аваад салгатал хэнийг нь ч хамаагүй өшиглөчих гээд байхаар нь салгаад байж байтал гэрээс О гарч ирээд тэдгээр хүмүүсийг салгасан. Гэтэл У.Б газар хөрвөөгөөд хэвтээд байсан, би тэнд зодоон намжчихаар нь гэртээ орсон. Түүнээс хойш дахин ямар нэгэн зодоон болоогүй. Тэгээд хэсэг хугацааны дараа У.Б гаднаас орж ирээд дүүг нь Л.Г зодчихлоо гэж байсан. Үүний дараа Л.Г орж ирсэн тэгэхээр нь У.Б чи яагаад ахыгаа зодож байгаа юм бэ гэтэл Л.Г дүүгээ уучлаарай агаа хоёулаа учраа олъё гэж хэлээд айраг ууцгааж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу, 27 хуу/

Гэрч Х.Аийн өгсөн:...Г У.Б ахад хандан ууланд хэдэн адуу гарчихаад, орж ирдэггүй. Очоод буудаад өгөөч гэж хэлсэн. У.Б ах Гд хандан би юу гэж адуу буудах вэ дээ гэж ярилцаж байсан. Тэгээд Г У.Б ахыг өдөж, хэрэлдэж байснаа барьцалдаад авсан. Бид нар тэр хоёрыг салгатал Г У.Б ах хоёр учраа олно гээд гарсан. Араас нь У.Б ахын эхнэр Н, миний нөхөр Э нар араас нь гарсан. Би жаахан байж байгаад гартал У.Б ах гэрийн гадаа өөрийнхөө мотоциклийн ойролцоо эвхрээд унасан, хажуу талд нь Гг У.Б ахын эхнэр Н эгч бариад авсан байж байсан. Г У.Б ахыг өөрөө өдөж байгаад гаргаад зодсон. Яг ямар учир шалтгааны улмаас зодсоныг өмнө нь бие биетэйгээ муудалцаж байсан талаар би мэдэхгүй. Г нилээн согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  30-31 хуу/

Гэрч Г.Эын өгсөн:...Б ах авдарнаасаа нэг хар экс 0.75 литрийн архи гаргаж бид нар ууцгаасан. Г гэх залуу нь У.Б ах руу чи хэн юм гээд дайраад байсан. Тэгээд У.Б ах Г хоёр гэрт барьцалдаад авахаар нь бид нар салгасан. Гэтэл Г У.Б ахыг гарч учраа ольё гээд аваад гарсан. Араас нь гартал У.Б ах эвхрээд уначихсан, хажууд нь Г зогсож байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу, 35-36 хуу/

Гэрч Л.Н өгсөн:..Л.Г хоёулаа гадаа гаръя гээд манай нөхрийг гаргаж зодох гээд байсан,  У.Быг чи гар зайл чам шиг хүүхдийн норм байгаа байлгүй гээд орилоод байхаар нь У.Б хоёулаа айлд байж хэнийгээ хөөх вэ дээ би ахындаа сууж байгаа шүү гээд босоод зуухны хажууд очтол Гапбадрах гаръя гээд У.Бтай хамт гарсан. Тэгээд удалгүй би араас нь гадаа гартал У.Бы дээрээс Л.Г суучихсан зодож байхаар очоод салгах гэтэл хүчрэхгүй байсан ба энэ үед Л.Г энэ хүүхнийг авч бай би энийг нэг мөсөн гүйцээчихье алчихъяа гээд орилоод байсан. Тэгээд Э Л.Гыг татаж салгасан. Дараа нь би нөхөрөө татаад босгох гэтэл босохгүй байсан ба хэсэг хугацааны дараа У.Б сэргэж намайг яачихав ходоодны орчимд болон толгой өвдөөд байна гэж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн  37-38 хуу/

Гэрч Э.Бын өгсөн:...2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр уг хүнд хагалгаа 

хийсэн. Тухайн үед У.Б нь хоёр хоногийн өмнө хүнд зодуулсан гэх ба хэвлийн хөндийд их хэмжээний шингэнтэй шокийн байдалтай яаралтай хагалгаанд орох шаардлагатай байсан. Түүний хэвлийг нээж шалгахад хэвлийд их хэмжээний цус хурсан ходоод бага сэмж хэвлийн арын зайд цусан хуралт үүссэн байсан тул шингэнийг соруулж авах хэвлийг угаах гуурс тавих хагалгаа хийгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40  хуу/

Гэрч Т.Оийн өгсөн:...У.Бы эхнэр Н чи дандаа манай нөхрийг ингэж байдаг юм бэ гэж гэнэт хагалсан түлээ аваад Л.Гын толгой руу 2-3 удаа цохисон. Энэ үед Л.Г Нандин-Эрдэнийг та одоо болиоч гээд цааш нь түлхсэн чинь Н.Энөхөр У.Б нь өмөөрөөд Л.Гтай барьцалдаж аваад гэрээс гарсан. Гадаа гараад юу болсон талаар нь нарын сайн мэдэхгүй. Намайг гараад ирэхэд Э босоогоороо бусад нь газарт давхралдаад уначихсан байсан. Энэ үед би тухайн хүмүүсийг татаад салгатал хамгийн доор нь Л.Г дээр нь У.Б түүний дээр Н давхарлалдаад уначихсан байсан. Тэгэхээр нь би эхлээд Н-Э татаж дараа нь У.Быг татаад босготол У.Б намайг цохичихлоо гэж хэлж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

Гэрч Д.Эийн өгсөн:...Би У.Бд өвчин намдаах тариа хийгээд, эмнэлэгт авчирсан. Тухайн үед У.Б хэвлийгээрээ нилэнхүйдээ эмзэглэлтэй байсан болохоор аймаг руу явуулах шаардлагатай байсан. Маргааш нь шууд аймгийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Дуудлагаар У.Б гэх айлд очиход, У.Баас архи үнэртээгүй. Би сүүлд нь хүмүүсээс дуулахад хүнд зодуулаад, тэр хүмүүс нь битгий цагдаад хэлээч гэхээр нь эмнэлэг дуудахдаа мотоциклоос унасан гэж хэлсэн талаар би дуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45  хуу/, хохирогчийн биед хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 560 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Аймгийн Прокурорын газраас Л.Л.Гын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.    

 

Иймд шүүгдэгч Л.Л.Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э, Б.О нарын “шүүгдэгч Л.Л.Гийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчсан үедээ гэмт хэргийг үйлдсэн байгаа учир зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэсэн саналыг гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр   шинэчлэн судлагдсан хохирогч У.У.Бы өгсөн “...Л.Г би адуу уулнаас буулгаж чадахгүй байна чи буудаад өгчих гэхээр нь би хүний адуу буудаж чадахгүй гэтэл хэрүүл өдөөд хоёулаа гадаа гаръя гээд намайг гаргаж зодох гээд байсан. Тэгээд намайг чи гар зайл гэхээр нь би хоёулаа айлд байж хэн хэнийгээ хөөх вэ дээ гээд босоод зуухны хажууд очтол Л.Г миний дээлний мөр хэсгээс гараараа барьж аваад намайг чирж гэрээс гаргахаар нь би чи яагаад байгаа юм бэ хоёулаа сууя гэж хэлээд тамхи асаах гээд доош суутал миний хэвлий хэсэг рүү Л.Г нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 13-14 хуу/, гэрч Х.Аийн “...Г У.Б ахад хандан ууланд хэдэн адуу гарчихаад, орж ирдэггүй. Очоод буудаад өгөөч гэж хэлсэн. У.Б ах Гд хандан би юу гэж адуу буудах вэ дээ гэж ярилцаж байсан. Тэгээд Г У.Б ахыг өдөж, хэрэлдэж байснаа барьцалдаад авсан. Бид нар тэр хоёрыг салгатал Г У.Б ах хоёр учраа олно гээд гарсан. Араас нь У.Б ахын эхнэр Н, миний нөхөр Э нар араас нь гарсан. Би жаахан байж байгаад гартал У.Б ах гэрийн гадаа өөрийнхөө мотоциклийн ойролцоо эвхрээд унасан, хажуу талд нь Гг У.Б ахын эхнэр Н эгч бариад авсан байж байсан. Г У.Б ахыг өөрөө өдөж байгаад гаргаад зодсон…”гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/, зэргээр няцаагдаж байгаа бөгөөд шүүгдэгч Л.Л.Гын санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, хохирогч У.У.Бы зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв. 

 

Хохирогч У.У.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож шүүх хуралдааны үед хүсэлтээр 5.074.082 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба үүнтэй холбоотойгоор /хх-102 хуу, 103 хуу, 107-108 хуу/ баримтуудыг хавсаргасан өөрийн гарын үсэгтэй хүсэлт, мөн 8 ширхэг 316.883 төгрөгийн баримт зэрэг нотлох баримт гаргаж өгсөн байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Л.Л.Г нь хохирогч У.У.Бд 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл  нотлох баримтгүйгээр 3.153.700 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн гэж мэдүүлэг өгчээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд ирүүлсэн хүсэлтээрээ хавтаст хэргийн хүрээнд 4.757.199 төгрөгийн баримттай, мөн хүсэлтийн хамт 8 ширхэг 316.883 төгрөгийн баримт нийт 5.074.082 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжилсэн бөгөөд тухайн баримтыг шинжлэн судлахад 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш баримтууд байгаа учир тухайн нотлох баримтуудыг шүүх үнэлж баримтаар тогтоогдсон 1.348.232 төгрөгийг шүүгдэгч Л.Л.Г нь хохирогчид 1.387.000 төгрөгийг  2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Л.Н ХААН банк дахь 5140035844 данс руу шилжүүлсэн байна. 

 

Харин хохирогч У.У.Бы нэхэмжилсэн 3.219.000 төгрөг буюу хувцас ариун цэврийн хэрэглэл 2300 төгрөг, ламд ном уншуулсан 80.000 төгрөг, сумаас хот хооронд 3 удаа явсан 430.000 төгрөг, малчны хөлс 2.100.000 төгрөг, түлээний үнэ 240.000 төгрөг, эмнэлэгт үзүүлж байхад шөлний мах 80.000 төгрөг, байцаалт өгөх гэж явсан буудал цайны мөнгө 59.000 төгрөг, нийт 3.219.000 төгрөг гаргуулж өгнө үү гэх хохирогчийн гаргасан өргөдөлд нотлох баримт ирүүлээгүй, мөн Мон-агро 560.000 төгрөгийн баримтыг хэн авсан нь тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангаагүй учир шүүх тус тус үнэлээгүй болно. /хх-ийн 102-103 хуу/

 

Харин хэрэгт авагдсан хохирогчийн хохиролтой холбоотой /хх-ийн 107-108 хуу/ 1.031.349 төгрөгийн болон  хохирогчийн хүсэлтэд хавсарган гаргаж өгсөн 316.883 төгрөгийн хохирлын нотлох баримтуудыг шүүх үнэлж, баримтаар тогтоогдсон 1.348.232 төгрөгийг шүүгдэгч Л.Л.Гаас гаргуулахаар шийдвэрлэсэнг шүүгдэгч төлсөн байна.

 

Иймд хохирогчийн нэхэмжилсэн 5.074.082 төгрөгнөөс шүүгдэгч Л.Л.Гын төлсөн 1.387.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 3.725.850 төгрөгийг хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Л.Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч Л.Л.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

                                                                  ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б.Л Л.Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гад оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, хохирогч У.Б нь цаашид гарах эмчилгээний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ОТГОНЦЭЦЭГ