Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/186

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Э.Б

Хохирогч: Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э

Шүүгдэгч: У.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн У ын Н-д холбогдох 1912.................. дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Ц овгийн У ын Н /РД:иг/

 

      Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч У.Н 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн нутагт иргэн Б.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож бие эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүх хуралдааны үед: 

 

Хохирогч Б.Б:...энэ хэргээс болж биеэрээ хохирсондоо гомдолтой байна. Би У.Ноос 7.000.000 төгрөг нэхэмжилж байна...гэжээ. 

 

Мөрдөн байцаалтын үед: 

    Хохирогч Б.Бын өгсөн:..2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр амарч байгаад 12 цагийн үед бүгд босоод ундаа уугаад Улаанбаатар хотоос ачаа ирнэ гээд ирэх ачааг буулгаж авахад бэлтгээд би хар панер хөрөөдөж шаврын тавцан хийж, төмөр шат гагнуулж хийлгээд ойр зуурын бэлтгэл ажлаа хангаад хагас амралтын байдалтай байсан. Н оор би дөрвөн төмөр гагнуулж байхад А намайг нааш ир гээд барьж байгаа барилгын хажуу талд зогсож байсан жижигхэн цагаан машин дотроос дуудсан. Би очоод машин дотор орж суусан чинь бүгд архи уугаад сууж байснаа надад архи хийж өгөхөөр нь би уусан. Дахин архи хийж өгөхөөр нь би уусан. Гэтэл Б яагаад тэр архийг задалж байгаа юм бэ гэж хэлсэн чинь А уух гэж авсан юм байна гэж бодоод би задалсан гэж хэлж байсан. Энэ үед гаднаас Н гагнуураа хийж дуусаад машинд орж ирсэн. Тэр шилтэй архийг А, Н, Б бид дөрөв хувааж уусан. Тэгээд 16 цаг 30 минут өнгөрч байхад бид нар барилгын дөрвөн талын шанааны цутгалтын панерыг хуулж авч хурааж дуусаад гэртээ орцгоосон. Би архиндаа согтоод нааран дээр гараад унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь би барилга хариуцсан захирлын приус 30 маркийн машин дотор явж байсан. Миний бие их өвдөж толгой тархи эргээд, өвдөөд, эвхрээд хэвтээд явж байсан би юу болсон бэ, намайг хэн зодсон бэ гэж асуухад чамайг Н зодсон гэж надтай хамт явж байсан Н хэлсэн. Тэгээд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт хүргэгдэж очсон. Би барилга дээрээс унаагүй, шатан дээр гараагүй, тэр өдөр хагас амралтын байдалтай байсан би уусан архиндаа согтоод нааран дээр унтаж нэг мэдсэн зодуулсан машинд явж байсныг мэдэж байна. Намайг эмнэлэгт хүргэж очсон хүмүүс анх эмнэлгийн ажилтанд барилга барьж байгаад шатан дээрээс унасан гэж хэлсэн байсан ямар учиртай ингэж ярьсан талаар сайн мэдэхгүй байна. Бид нар тус бүрийн ажлаа хийж байсан гэтэл намайг А машин дотроос дуудсан. Машинд орсон чинь архи задалсан тойруулж байсан архинаасаа надад өгөхөөр нь би уусан. Хэн дэлгүүрээс архи авчирсаныг мэдэхгүй. Бид нарын архи ууж байсан машиныг Б унаад яваад байдаг болохоор Б ын машин гэж бодож байна. Бид нар урьд өмнө болон тухайн үед архи согтууруулах ундааны зүйл ууж байхдаа хоорондоо маргалдаж муудалцаж байгаагүй. Тухайн үед би тэр барилга дээр ирж ажиллаад 4-5 хонож байсан. Манай барилга хариуцсан захирлын нэрийг Г гэдэг, урьд өмнө нь танидаг ажил хийж өгдөг байсан. Би Н гэдэг хүнийг зүс харж байсан сайн танихгүй садан төрлийн холбоо байхгүй. Би Нтой маргалдаж муудалцсан зүйл байхгүй. НададН хэлэхдээ таныг Н зодсон гэнэ гэж хэлсэн намайг яг хэн зодсоныг мэдэхгүй байна. Одоо миний хагалгааны оёдол хэсгээр жаахан өвдөж байна, толгой жаахан эргэж даралт бага зэрэг ихсэж байна өөр өвдөж байгаа зүйл байхгүй байна. Барилга дээр ажиллаж байсан хүмүүсээсН, А, Н, бид дөрөв архи уугаагүй мөн манай ачааны машины жолооч уугаагүй машиндаа юм хийж байсан. Ажиллаж байгаа хүмүүсийн хэн, хэн архи уусан хэн хэн архи уугаагүй эрүүл байсан талаар тогооч мэдэж байгаа гэж бодож байна. Би согтуу унтаж байсан учраас зодоон хийсэн асуудал хэдэн цагийн үед болсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр манай барилга дээр Б, Т нар хоорондоо зодолдож маргалдсан. Б, Т ийн хөмсөгний дээр чулуугаар цохиж цоолсон цус гоожиж байсан. Би салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд А бид хоёр, хоёр тийш нь татаж байж салгасан, Б урд шөнө нь ажилчид цутгалт хийж дуусаад амарч байхад архи уусан согтуу орж ирээд Т д агсам тавьж байгаад яваад өгсөн.  Б, Т хоёрыг зодолдож байхыг Тогооч болон тэнд байсан бүх ажилчид харж байсан. Намайг зүгээр унтаж байхад зодсон хүнд гомдолтой байна. Мөн эмчилгээний зардал болон ажлын чадвараа алдсаны нөхөн төлбөр болох 7.000.000 төгрөг нэхэмжилж байна...2019 оны 05 дугаар сарын 04-ний шөнө намайг Н зодсон гэж бодож байна. Намайг тухайн үед Н зодсон гэдгийг Н машин дотор явж байхад хэлсэн. Би эмчилгээний зардал эм тарианы үнэнд 2.000.000 төгрөгийг авсан, нарийн тооцоог нь гаргаагүй байна. Би хохиролтой холбоотой нотлох баримтаар цугларсан нэхэмжлэл, падаан баримт байхгүй бүрдүүлж авчирч ирнэ гэсэн боловч одоогоор ирүүлээгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу, 18 хуу/  

    Гэрч О.Г ийн өгсөн:... 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Архангай аймгийн Цахир суманд баригдаж байгаа барилгын ажил дээрээ ирэхэд Н.Б,А байсан. Н, Б,А Соёрхол нэртэй 750 граммтай архи хуваан ууж байсан. Тэр архи нь талаасаа арай дээгүүр харагдаж байсан бөгөөд архи тойруулан хийж байсан. А д архи хийж өгсөн тэр архинаас би хувааж уусан. Тэгээд тэр архи дууссан. Бид нар гал зуухны гэрт ороод хоол идээд сууж байхад миний дотор муухай оргиод гэрт хэвтэж байтал А гэрт орж ирээд Н.Б ахыг зодчихлоо гэхээр нь гараад харсан чинь Б ах барилгын хайрган дээр дээшээ хараад хэвтчихсэн хажууд нь Н бүгдийг чинь ална шүү гээд орилоод зогсож байхаар нь яваад очтол Б ын нүүр хэсэг нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би Н ийг Баас холдуулаад байж байтал Б ирээд Н ийн гарыг нь мушгиад аваад явсан.  Тухайн үед Н, Б,А байсан. Дараа нь Б ирсэн. Тухайн зодооны үйл явцыг бид бүхэнд хоол хийж өгч байсан тогооч эгч харсан байх. Би Н,  Б,А дээр ирэхдээ Бын хамт 0.75 граммтай Эди нэртэй архи уучихаад ирсэн. Би Б ыг Н ийн өмнөөс эсэргүүцэж зодолдож байхыг хараагүй.  Б ын баруун талын чихний дээд хэсгээс цус гарч байсан мөн нүүр хэсэг нь цус болчихсон байсан. Намайг Н чулуугаар цохьчихлоо гэж байсан. Энэ зодоон болохын өмнө инженер Б тай би муудалцсан. Тэгтэл Б миний зүүн хөмсөгний хэсэгт гараараа цохисон.  Би Б ын өмнөөс эсэргүүцэж зодолдоогүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй учир шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн  19-20 хуу/

                Гэрч  Т.Н ийн өгсөн.... 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цахир сумын төвд Тусгай хамгаалалттай байгууллагын мэдээллийн төвийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан ажилчид өглөө 11 цагаас эхэлж ажилдаа гараад тус тусын ажлыг хийж гүйцэтгээд 16 цагийн орчимд тухайн өдрийн ажлаа дуусгаад амарсан. Ажил тарсаны дараагаар зарим ажилчид А, Б, Б, Н, Т ах нар байрлаж байсан гэртээ архи ууцгаасан. Би жолооч А, Г ах хоёртой хамт түрээсийн байрандаа очиж амарсан. Орой 20 цаг 30 минутын орчимд Г ах руу Б утсаар залгаад энд Б ахыг Н зодчихлоо гэж хэлсэн, тэгээд захирал Г ах намайг чи очоод юу болсоныг хараад ир гээд явуулсан. Би тэд нарын байсан газар руу яваад очиход Б ахын баруун талын шанаа нь нилэнхүүдээ цус болчихсон гэрийн баруун талын оронд дээр сууж байсан,Агэрийн хоймор хэсэгт нь унтаж /тасарчихсан/ байсан. Гэрийн гадаа Нийг Т ах, Б хоёр барьчихсан ахын дүү ингэж болдоггүй юм гээд бариад зогсож байсан. Тухайн үед Н гартаа мод барьчихсан, цээж нүцгэн зогсож байсан. Би тэндээс Б ахыг дагуулаад амарч байсан газар руугаа явсан. Харин Т ах, Б,А нөгөө гэртээ үлдэцгээсэн. Намайг Б ахыгаа аваад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэг рүү яв гээд би жолооч А ахтай хамт Б ахыг аваад Тосонцэнгэл сум руу хөдөлсөн. Тэгээд 22 цаг 30 минутын орчимд Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг дээр ирээд Б ахыг эмнэлэгт үзүүлж хэвтүүлсэн. Б ахын нүүрэн хэсэг нь цус болчихсон, толгойны баруун хэсэг, дух орчим язарчихсан цус гарч байсан, урд талынх нь шалан дээр бага зэрэг цус гоожсон байсан.А унтаж байсан, Б, Н, Т нарыг сайн ажиглаж хараагүй. Н гартаа мод барьчихсан, цээжээ нүцгэлчихсэн л байсан. Хоорондоо юм яриад тойроод сууцгааж байсан, намайг тэндээс явахад 2 шил 0.75 литрийн хэмжээтэй архи дундаа тавьчихсан сууж байсан. Захирал бид нарыг хамт байж байхад Б ах залгаж ярихдаа Н.Б ахыг зодчихлоо гэж хэлсэн болохоор нь би хэн нэгнээс нь болсон зүйлийн талаар асууж тодруулаагүй. Захирал бид нарын байрлаж байсан байшингаас тэд нарын гэр баруун талд 200 метр орчим зайд байдаг. Хүмүүс хоорондоо маргалдах, муудалцах чимээ бид нарын байсан байшинд сонсогдоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

    Гэрч А.Г ийн өгсөн....амрах байрандаа амарч байтал 22 цагийн орчим барилгын техникч Н гаднаас орж ирээд Б ах ажилчдын байранд хүнд зодуулсан байдалтай байна, толгойноос нь цус гарсан байна, оёулсан нь дээр байх гэхээр нь миний машинаар Тосонцэнгэл сум руу аваад яв гэж А жолоочид хэлсэн. Н надад ярихдаа Н.Б ыг зодсон гэж хэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр санагдаж байна, барилгын өрлөгө хийхээр Н, Г гэх манай хоёр ажилчинтай хамт Улаанбаатар хотоос ирсэн. Би барилга хариуцсан захирал гэж явдаг. Гэрээ хэлэлцээр хийгээгүй. Б гэх хүнтэй амаар ярьж тохиролцоод кубыг нь 25.000 төгрөг, 12-ын ханыг кв метрийг нь 6000 төгрөгөөр тохирч хийлгэхээр болсон. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр цутгалт хийж байсан тул 1 өдөр ажилчид амарсан. Б болон бусад ажилчин нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан талаар манай инженер мэдэж байгаа. Тухайн үед төв суурин газар Тосонцэнгэл сумын эмнэлэг арай хурдан шуурхай үйлчлэх байх гээд явуулсан учраас цагдаад хангаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

    Гэрч Т.Б ын өгсөн...17 цагийн орчимд ажилчдаа эргэхээр ажилчдын байрлаж байсан байр болох монгол гэрт очихоор хашаа руу дөнгөж ортол гэрийн гадаа Н, Б хоёр барьцалдаж авсан тэнд байсан хайрган дээр Бын дээр нь Н суусан байдалтай байхаар нь очоод Нийг хувцаснаас нь татаж салгаад Б ахыг гэр рүү оруулсан. Тэр үед Н бригадын дарга ирсэн. Тэгээд би Б ахыг захирал бид хоёрын байрладаг байр руу өгөөд явуулсан. Нийг би цааш өөрийн байрладаг гэр рүүгээ яв Г р дагуулаад явсан. Тэр үед Б ыг эмнэлэгт хүргэе гээд Н жолооч А нар Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу эмнэлэгт үзүүлэхээр авч явсан. Нийг тэндээ буюу өөрийн байрлаж байсан байшинд оруулж унтуулсан. Намайг очиход Н, Б хоёр хоорондоо зодолдсон байдалтай байсан ба Б ын нүүрний баруун хэсэг нь цус болчихсон байсан. Н, Б аль аль нь архи уусан согтуу байсан. Би барилга хариуцсан талбайн инженер ажилтай хүн. Дээрх хүмүүстэй гэрээ хэлэлцээр хийсэн талаар мэдэх зүйл байхгүй. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр цутгалт хийж байсан тул 1 өдөр ажилчид амарсан. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн өдөр амарч байсан тул өгөөгүй. Тухайн үед асуудлыг хүндэрнэ гэж бодоогүй, тэндээ зохицуулчихъя гэж бодсон…гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

    Гэрч  Г.Д өгсөн.... Намайг 2019 оны 05 дугаар сарын 04-ний  өглөө 07 цагийн үед цайг нь чанаж өгөхөөр очиход бүгд босоогүй унтаж байсан. Би цайг бэлтгэж үлдээгээд буцаад гэртээ хариад байж байгаад 11 цаг 30 минутын үед очоод хоол төхөөрч байхад Б нэг хүнтэй муудалцаад байснаа болиод гайгүй болсон. Би 13 цаг 30 минутанд хоолыг нь өгч дуусаад тогоо шанагаа угааж цэвэрлээд дуусаад цаг харахад 14 цаг 10 минут болж байсан. Тэгээд би гэртээ хариад орой 17 цаг 30 минутын үед ирж хоол төхөөрч байхад Б, Н, А, Г нар архи уусан халамцуу гэрт сууж байсан.  Би хоолоо хийж өгчихөөд 19 цаг 20 минутын үед гэртээ харьсан.  Өдөр Б, Г нар хоорондоо муудалцаад хэрэлдээд барьцалдаж авсан. Тэнд байсан хүмүүс салгаж байсан өөр зүйл болоогүй. Намайг өдөр хоол хийж өгөх гээд ирэх үед Г, Б,А архи уусан халамцуу байсан. Орой хоол хийж өгөх гээд ирэх үед Б, Н, А, Г нар гэрт 0,75-тай соёрхол архи уугаад согтуу хөзөр тоглоод сууж байсан. Намайг хоол цай хийж байхад Н, Б нар хоорондоо маргалдаж муудалцаагүй мө Н.Б гэдэг хүн хэн нэгэн хүнтэй маргалдаж муудалцаж байгаагүй. Намайг орой барилгын ажилчдын хоолыг хийж байхад Н, Б нар хоорондоо муудалцаж зодолдоогүй. Мөн ямар нэгэн зодооны асуудал гараагүй. Би өглөө Г, Б нарыг хоорондоо маргалдаж байхыг харсан. Өөр зодооны талаар хараагүй орой зодооны асуудал гарах үед би байхгүй байсан.. Намайг маргааш өглөө нь цай чанах гэж очиход Г манайхны хагас нь хойшоо явсан хүн цөөхөн байгаа гэж байсан. Би цайгаа чанаж өгчихөөд яваад өгсөн. Тэгээд өдөр 11 цаг 30 минутын үед ирээд хоол бэлтгэж байхад Быг Н зодоод Тосонцэнгэл сумын эмнэлэг явсан талаар А, Б нарыг ярьж байхыг сонссон. Тэгээд хоорондоо зодолдсон юм байна гэж мэдсэн. Би Быг машин дотроо хүнтэй архи ууж байхыг хараагүй мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  31-32 хуу/

    Гэрч  Т.Б ын өгсөн...би Захирал Г, жолооч А нарын хамт замын хойд талд хөлсний байранд амарч байхад 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 16 цаг өнгөрч байхад Г, Г, Б нар миний унаж явсан цагаан өнгийн 29-89 УНТ улсын дугаартай автомашин дотор архи уугаад сууж байсан. Би тэнд очоод ганц нэг аяга архи уугаад Гтэй маргалдаж ганц нэг цохиж аваад хөлсний байрандаа очоод унтаад өгсөн. Орой 20 цаг 00 минутын үед босоод барилгын ажилчдын хийсэн ажлыг үзэх гээд барилга дээр ирсэн чинь Г нэг шилтэй архи нэг аяганы хамт барьсан намайг даллаад энд Б ах Н хоёр зодолдоод байна шүү гээд орилсон. Би гүйж очоод Б ахын дээр Нийг сууж байхад нь ар тийш нь түлхээд Б ахыг өргөөд гэрийн үүдэнд оруулаад газар тавьсан. Тэгээд Нийг чи хөгшин настай хүнтэй яах гэж зодоон нүдээн хийж байгаа юм бэ гээд Нийг загнаад гэрийн зүүн хойно зогсож байтал Н хүрээд ирсэн. Би Нт хандаж наад Б ахын чинь нүүр нь цус болсон байна. Миний байгаа байранд аваачаад цусыг нь угааж арилгаж өг гэж хэлсэн. Тэгээд Н.Б ахыг аваад миний амьдарч байсан байшин руу явсан. Би Нийн гараас нь хөтлөөд өөрийнхөө амардаг байшинд унтуулахаар дагуулаад яваад очсон чинь Н, Б, А нар байшинд байхгүй болохоор нь Нийн 88096370 дугаарын утас руу залгаад хаана байгаа талаар асуусан чинь Б ахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт үзүүлэхээр аваад явж байна гэсэн. А гэдэг хүн манай байгууллагад жолоочийн ажил эрхэлдэг.  А, Н нар Б ыг манай захирал Гийн эзэмшилд байдаг приус 30 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинаар Тосонцэнгэл сумын эмнэлэг рүү авч явсан байсан. Зодоон болох үед манай дарга Г, жолооч А нар миний хөлсний байранд амарч байсан. Тухайн үед Б ын нүүрэн хэсэг цус болсон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их согтуу байсан. Би Г, Б нартай 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хамт архи уусан байсан. Н,А тай архи согтууруулах ундааны зүйл хамт хувааж уугаагүй. Н, Б нар урьд өмнө хоорондоо маргалдаж муудалцаж байгаагүй. Б гэдэг хүнийг Н зодсон гэж бодож байна. Яагаад гэвэл намайг очиход гэрийн гадна талд гэрийн үүднээс 2-3 метр зайд буулгасан хайрга налаад Б ахын дээр Н гараад суусан байхаар нь би Нийг хойш нь татаж унагаад Б ахыг өргөөд гэрт оруулсан. Г нэг шилтэй архи, нэг аяга бариад баруун талд нь зогсож байсан.  Би тухайн үед Б ахыг бага зэргийн бэртэлтэй бол цагдаад хэлээд яахав гэж бодож байсан. Би энэ хүмүүсийн эрүүл мэнд амь насыг хариуцан ажиллаж байгаа гэдгээ ойлгож байгаа. Би хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар зааварчилгааг бичгээр өгч гарын үсэг зуруулж байгаа. Намайг гэрт оруулж тавьсаны дараа Б ахын нүүрний баруун хэсэг цус болсон цусаа гараараа арчаад суугаад байсан. Өөр өвдөж байгаа зүйл ажиглагдахгүй байсан. Тухайн зодоон болох үед Г, Н, Б ах энэ гурав байсан.Агэр дотор согтуу унтаж байсан, Гамбаа замын унаанд суугаад Улаанбаатар хот явсан байсан. Одоо Г Завхан аймгийн Тосонцэнгэл суманд манай барилга дээр ажиллаж байгаа, Н энд барилга дээр ажиллаж байна. Намайг 20 цагийн үед очиход зодолдож байсан болохоор би 20 цагийн үед зодоон болсон гэж бодож байна. Би Нийг архи ууж байхыг хараагүй. Б,Г нарыг урьд өмнө архи ууж байхыг олон удаа харж байсан. Б ах болохоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнээс хэрүүл гуйсан, хүнийг өдөж хэрэлдэж, маргалдах давтиргүй агсан тийм сонин зан хараактартай хүн байгаа юм. Ээ барилгыг барих гэж ирсэн өдрөө согтуу явж байсан. Ирсэнээсээ хойш удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд болохгүй би байгаа байрандаа хүртэл аваачиж унтуулж байсан. Зарим өдөр ажлаа хаяаад архи уугаад яваад байдаг архи уух их сонирхолтой хүн байгаа юм. 2019 оны 04 дүгээр сарын 30-нд Цахир суманд ажил хийх гэж ирсэнээс хойш Б ын бие нь өвдөж, муудаж байгаагүй эрүүл саруул ажлаа хийгээд завсараар нь архи уугаад зүгээр байсан.  05 дугаар сарын 04-ний орой зодоон болсноос хойш биеийн байдал нь муудаж хагалгаанд орсон. Н ажил хийх гэж ирэх үед бие нь эрүүл ямар нэгэн шарх сорви, зулгаралт байгаагүй. Зодоон болсоны маргааш өглөө нь хамар нь халцарсан, баруун шанаа халцарч зулгарсан, баруун мөр халцарч хөхрөлт үүссэн бор сорвитой болсон харагдаж байсан. Г бид хоёрын хооронд үл ойлголцох асуудал гарсан. Тэгээд хоорондоо эвлэрсэн шалгуулах шаардлагагүй шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/

    Гэрч Т.Н ийн өгсөн... манай ажилчид 2019 оны 05 дугаар сарын 03-ны шөнө цутгалтын ажил хийж дуусаад шөнийн 03 цагийн үед бүгд амарсан. 05 дугаар сарын 04-ний өглөө 11 цаг өнгөрч байхад цуварч босоод ундаа уугаад тус тусын ажилдаа гарсан. Би А, Б нартай хамтарч хучилтын хөмсөг хуулж 14 цаг 30 минутын үед дууссан. Тэгээд Н 16 цаг өнгөртөл гагнуур хийсэн бусад хүмүүс амралтын байдалтай хотоос ачаа ирнэ тэр ачааг буулгана гэж байсан.  Би Гандан орж мөргөл үйлдээд тэндээс гараад замын хойд талд байсан Бын амрах байранд очиход жолооч А, захирал Г нар тэнд амраад байж байсан. Бид нар утсаараа фейсбүүк ороод байж байхад оройны 20 цаг 00 минут өнгөрч байсан. Тэр үед Б утсаараа Г захирлын утас руу залгаад Н, Б ахыг зодсон байна гэж хэлсэн. Тэгээд би захирал Гийн приус 30 маркийн /улсын дугаар нь 43-65 серийг нь мэдэхгүй/ автомашиныг унаад барьж байсан барилга дээр ирсэн чинь Б гэрийн баруун талын орон дээр баруун талын шанаа нилэнхүүдээ цус болсон гараараа арчаад сууж байсан. Н, Г, Б нар гэрийн ар талд зогсож байсан. Би Б ахыг машинд суулгаад буцаж амарч байсан газраа очиж захирал Г т хэлсэн чинь Тосонцэнгэл сумын эмнэлэг рүү яаралтай аваад яв гэсэн жолооч Атарбаатар машиныг нь бариулаад би хажууд нь суугаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэг рүү Б ахыг авч явсан. Намайг очих үед Г, Б нар Нийг салгасан байдалтай гэрийн ар талд байсан.Агэр дотор хойморт орон дээр унтаж байсан . Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Урьд өмнө Б ахын бие нь эрүүл зүгээр ажлаа хийгээд явдаг байсан, ямар нэгэн хүнтэй маргалдаж байгаагүй. Урьд өмнө Нийн шанаа халцраагүй зүгээр бие нь эрүүл бусадтай маргалдаж байгаагүй зодоон болдог өдөр архи уусан зодоон болсоны дараа шанаа нь халцарсан байсан. Тухайн өдөр А, Б, Б, Г, Н нар архи согтууруулах ундааны зүйл уусан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Намайг зодоон болсон газраас Б ахыг аваад очсон чинь захирал Г хурдан наад хүнээ аваад Тосонцэнгэл сумын эмнэлэг яв гэхээр нь би жолооч Аын хамт Бын авч явсан. Н, Б ахтай зодолдохдоо гартаа мод, чулуу болон ямар нэгэн эд зүйл бариагүй байсан гэж бодож байна. Хэрэв Н мод, чулуу болон ямар нэгэн эд зүйлээр Б ахыг зодсон бол газар дээрээ нас барах магадлал өндөр байсан. Яагаад гэвэл манай барилгын материалууд хаа сайгүй байсан. Би Нийг Б ахыг гараараа зодож өшиглөсөн байж магадгүй гэж бодож байна. Б Г нар Н ийг салгаад гэрийн ард байхад Б Н д хандан ахын дүү ингэж болохгүй шүү гээд байсан цаана нь хашаа налуулсан байсан прүсийг би андуурч харсан байж магадгүй тэр үед би сандарсан Н.Б ахыг гэрээс аваад явж байсан. Тухайн зодоон болох үед Б ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээд их согтуу байсан. Тухайн зодоон болох үед Н архи уугаад тасарсан байдалтай нилээд согтуу байсан. Б ах урьд өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх дуртай хэрэглэсэний дараа давтир муутай хүнийг шордсон хүний хор малтсан үг хэллэг хэрэглэх дуртай агсан зан авиртай хүн шиг надад удаа дараа ажиглагдаж байсан. Нийг урьд өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг хараагүй анх удаа согтуу тасартлаа уусан байхыг харж байна. Эрүүл үедээ ажилдаа сайн ямар нэгэн буруу зуршил зан авир байхгүй хүнтэй нийцвэртэй харилцсан, ажлаа сайн хийдэг залуу шиг санагдсан. Б гэх хүнийг Н зодсон гэж бодож байна. Харин юунаас болж зодсоныг мэдэхгүй байна. Би хариуцан ажиллаж байгаа хүмүүстээ аюулгүй ажиллагааны талаар “Зааварчилга” өдөр болгон өгч гарын үсэг зуруулан авч байгаа. Тухайн зодоон болох үед Г, Н, Б ах энэ гурав байсан.А гэр дотор согтуу унтаж байсан, Г өдөр 17 цаг 30 минут өнгөрч байхад замын унаанд суугаад Улаанбаатар хот явсан байсан. Одоо Г Завхан аймгийн Тосонцэнгэл суманд манай барилга дээр ажиллаж байгаа, Н энд барилга дээр ажиллаж байна Б ах Улаанбаатар хотод байгаа. Би 20 цаг өнгөрсөн байхад зодоон болсон гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-40 хуу/

    Гэрч О.Г ийн өгсөн... Би 0.75-тай эдин гэдэг архи аваад Б, Г ах хоёртой хувааж уусан. Тэгээд ажил дээрээ ирж ажлаа хийж дуусаад амралтын байдалтай байсан. Гэтэл А, Б, Н нар 0.75-тай соёрхол архи уугаад сууж байсан би хамт хувааж уусан. Тэгээд хоол байгаа хоолоо иднэ гээд хоолны газарт орж аягатай хоолноос халбагдаж идсэн чинь дотор муухай оргиод байхаар нь хоолоо тавиад гэрт ороод орон дээр хэвтээд хэсэг зүүрмэглэх шиг болсон. Гэтэл Аминий хувцаснаас татаад Б ах цохиулчихлаа гэхээр нь гэрээс гараад ирсэ Н.Б ах гэрийн үүдэнд буулгасан хайрган дээр дээшээ хараад хэвтэж байсан. Баруун талынхан чихний хоёр талаар цус урсаж байсан мөн нүүрэн хэсэг нь цус болсон байсан. Тэр үед Н бүгдийг чинь ална шүү гээд орилоод зогсож байсан. Би чи яаж байгаа юм бэ гэж хэлээд хажуу тийш харахад Б хашааны доод үзүүрээр тойроод ирж явахаар нь гүйгээрэй Н.Б ахыг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд Б Н ийг салгаж авч явсан цааш юу болсныг мэдэхгүй байна. Өглөө сэрсэн чинь гэрт А бид хоёр унтаж байсан гаднаас Н орж ирээд миний хоёр гарыг ард уясан нэг мэдсэн чинь би уйлаад сууж байна шүү дээ гэж ярьж байсан. Би Б ах хайчихсан юм бэ гэж асуусан чинь Н хэлэхдээ Н Тосонцэнгэл сумын эмнэлэг рүү аваад явсан гэсэн гэж хэлж байсан. Намайг гэрээс гараад очиход Б ямар нэгэн зүйлийн талаар яриагүй. Б ах Улаанбаатар хотоос ирсэнээс хойш бие нь зүгээр ажлаа хийдэг байсан. Тухайн зодоон болсноос хойш л бие нь өвдөөд эмнэлэгт үзүүлээд хагалгаанд орсон. Н ажил хийх гэж ирэх үед бие нь эрүүл ямар нэгэн шарх сорви, зулгаралт байгаагүй. Зодоон болсоны маргааш өглөө нь хамар нь халцарсан, баруун шанаа халцарч зулгарсан бор сорвитой болсон харагдаж байсан. Тухайн үед Бын нүүрэн хэсэг цус болсон байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их согтуу байсан. Би Г, Б, Н нартай 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хамт архи уусан. Н, Б нар урьд өмнө хоорондоо маргалдаж муудалцаж байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Би Б Н нарыг зодолдсоныг хараагүй намайг гэрээс гарч ирэхэд Б ах овоолгоотой хайрган дээр дээш харан хэвтсэн, баруун шанаанаас нь цус гойжиж байсан. Н хажууд нь бүгдийг чинь ална шүү гээд зогсож байсан. Тухайн зодоон болох үед Н, Б бид гурав байсан.А согтуу хаана байсныг мэдэхгүй байна. Б бид хоёрын хоорондоо усанд хурдан явсангүй гэсэн асуудал гарсан тэгээд хоорондоо эвлэрсэн шалгуулах шаардлагагүй шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гомдол санал байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн  44-46 хуу/

    Гэрч  О.А ын өгсөн....Би 2019 оны 05 дугаар сарын 04-ний шөнө Цахир суманд Тарвагатай нурууны барилга дээр ажиллаж байсан. Б гэдэг хүний бие нь тааруу хүнд зодуулсан гээд эвхэрээд байсан учир Нийн хамт миний приус 30 маркийн цагаан өнгийн 43-65 УБЯ улсын дугаарын автомашинаар тээвэрлэж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Би Б, Н нарыг танина, садан төрлийн холбоо байхгүй. Тосонцэнгэл сумын эмнэлэг рүү аваад явж байхад Б ямар нэгэн зүйлийн талаар яриагүй ёолоод байсан. Б ах Улаанбаатар хотоос ирсэнээс хойш бие нь зүгээр ажлаа хийдэг байсан. Тухайн зодоон болсноос хойш бие нь өвдөөд Тосонцэнгэл сумын эмнэлэгт үзүүлээд хагалгаанд орсон. Н ажил хийх гэж ирэх үедээ бие нь эрүүл ямар нэгэн шарх сорви, зулгаралт байгаагүй. 3одоон болсоны дараа хамар нь халцарсан, баруун шанаа халцарч зулгарсан бор сорвитой болсон харагдаж байсан. Тухайн үед Б ын нүүрэн хэсэг цус болсон байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их согтуу байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би зодолдсныг хараагүй намайг амралтын байранд байхад барилга барьж байгаа газраас Б ыг аваад Н над дээр ирээд манай дарга Г намайг машинаа бариад Б ыг Тосонцэнгэл сумын эмнэлэгт хүргэж өг гээд би хүргэж өгсөн. Б ыг хэн зодсоныг мэдээгүй маргааш өглөө нь Н зодсон гэж Н ийн ярьж байхыг сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/

    Гэрч Ц.А ийн өгсөн... Бид нар 2019 оны 05 дугаар сарын 03-ны шөнө цутгалтын ажил хийж шөнийн 03 цаг өнгөрч байхад дуусаад амарцгаасан. Маргааш өглөө нь буюу 05 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 11 цаг 30 минутын үед цуварч босоод ундаа уугаад өөр өөрсдийн хариуцсан ажилдаа орсон. Би гадна талын хучилтын модон хашилгыг хуулж байгаад 16 цаг 20 минутын үед дуусаад ажлаасаа бууж амралтын байдалд шилжсэн. Би Г Б, Б нартай хоёр шил 0.75-тай соёрхол архи хувааж уусан. Тэгээд Б яваад өгсөн дахин хоёр шил 0.75-тай соёрхол архи аваад Г, Б, Н бид дөрөв хувааж уусан. Тэгээд нэг мэдсэн өглөө болсон байсан. Би Н, А нар Б ахыг автомашинаар тээвэрлэж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт үзүүлэхээр авч явсан талаар мэдэхгүй өглөө босоод ирсэн чинь Н, Б ах Тосонцэнгэлийн эмнэлэгт бие нь муу байгаа гэж хэлэхээр нь мэдсэн. Би зодоон болсныг мэдээгүй. Б ахад Улаанбаатар хотоос ирсэнээс хойш ил харагдах шарх сорви байгаагүй бие нь эрүүл 2-3 хоног архи уусан шартаж үхэх нь гээд бие нь зүгээр ажлаа хийдэг байсан Тухайн зодоон болсноос хойш бие нь өвдөөд Тосонцэнгэл сумын эмнэлэгт үзүүлээд хагалгаанд орсон гэж дуулдаж байсан. Н ажил хийх гэж ирэх үед бие нь эрүүл ямар нэгэн шарх сорви, зулгаралт байгаагүй зодоон болсоны маргааш өглөө нь хамар нь халцарсан, баруун шанаа халцарч, зулгарсан бор сорвитой болсон харагдаж байсан. Би Б Н нарыг урьд өмнө муудалцаж маргалдаж байхыг хараагүй. Би зодоон болсон талаар мэдээгүй манай барилгын инженер Б маргааш өглөө нь барилга дээр ирээд Нид хандаж чи Б ахыг зодоод Б ахын бие нь муу Н, А нар Б ахыг Тосонцэнгэл сумын эмнэлэгт хүргэж өгсөн гэж ярьж байхыг би сонссон. Би Г ахыг дуудсан талаар сайн санахгүй байна. Нэг санахад миний хажууд Г ах унтаж байх шиг байсан. Би яг юу болсон талаар санахгүй тасарсан байна. Би нилээд их согтсон байсан нэг санахад архи ууж байсан нэг санахад унтаж байх шиг байсан. Нэг сэрсэн чинь өглөө болсон байсан юу хэлж юу ярьсанаа ч санахгүй байна тасарсан байсан гэж бодож байна…гэх мэдүүлэг /хх-ийн  50-52 хуу/

    Гэрч Ц.А ийн өгсөн...2019 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 22 цаг 35 минутанд манай яаралтай түргэн тусламжийн тасагт Б гэдэг хүнийг хоёр эрэгтэй хүн хүргэж ирсэн. Ирэх үедээ Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Б гэдэг хүнийг хүргэж ирсэн хоёр эрэгтэй хүн эмнэлэгт орж ирээд бие нь тааруу хүн ирлээ гэж хэлээд намайг гараад очих үед Б нь сууж ирсэн машинаасаа бууж чадахгүй байсан. Бид нар машинаас буулгаж эмнэлэгт оруулж ирээд их эмч Н д үзүүлсэн эмчийн бичиж өгсөн эмчилгээний дагуу эмчилгээг хийсэн мөн их эмч Г ийг дуудаж үзүүлээд толгойн тус газарт оёдол тавьсан. Маргааш өглөө нь дараагийн ээлжийн сувилагчид хүлээлгэж өгөөд явсан .Тухайн үед Б ын толгойн хэсэгт зүсэгдсэн шархтай цус гойжсон байсан жижүүр хүлээлгэж өгсөнөөс цааш юу болсон талаар сайн мэдэхгүй байна…гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/

    Гэрч  Б.Г ийн өгсөн...2019 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 22 цаг 35 минутанд Архангай аймгийн Цахир сумаас хүргэгдэж ирсэн. Б гэдэг хүний биеийн байдал нь хүндэвтэр байсан толгойн баруун хэсэгт зулгарсан цус гойжсон баруун нүдэнд цус хуралттай жаахан хөхөрч хавдсан байдалтай хэвлий гэдсээр өвдөнө дотор муухай оргиж бөөлжинө гэсэн зовиуртай байсан. Намайг Б ын биед үзлэг хийхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Б ын толгойн баруун хэсэгт зулгаралт өгсөн зүсэгдсэн хэсгийн хуйханд 2-3 оёдол тавьсан. Би тухайн үед Б ыг рентенд харуулж зураг авахуулж, эход харуулсан. Тэгээд яаралтай түргэн тусламжийн тасагт эрчимт эмчилгээний өрөөнд эмчилгээ хийлгэж тэнд хонуулаад маргааш өглөө нь эход дахин харуулсан чинь хэвлийн хэсэгт сул шингэнтэй байна гэсэн хариу гарсан тэр үед нь үзлэг хийхэд хэвлий дүүрэнг эмзэглэл ихтэй байсан тул мэс заслын тасагт хэвтүүлж мэс заслын эмч дуудаж үзүүлсэн. Би мэс заслын багийг дуудаж хагалгааны бэлтгэлийг хийлгээд орой 18 цаг 00 минутын үед Б ын хагалгаанд орж нээлт хийхэд нарийн гэдэс 05-08 мм орчим цоорсон хэвлийгээр цус тархсан гэдсэнд идээт өнгөр тогтсон сэмжинд цус хурч хүрэнтсэн, гэдэс цоорсон хэсэгтээ өтгөн бага зэрэг гарч бохирлогдсон байдалтай байсан. Манай хагалгааны багт 5 хүн байдаг мэс заслын эмч, сувилагч, мэдээгүйжүүлэхийн эмч, сувилагч бид нар орсон. Б гэдэг хүн анх ирж үзүүлж байхдаа барилгаас унасан гэж хэлж байсан маргааш нь биеийг нь үзэж байхад гэдэс өвдөж байна гэж өвдөж байгаа хэсгийн талаар асуултанд хариулж байсан. Өөр зүйлийн талаар яриагүй. Мэс заслын их эмч Пүрэвдорж нь Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллахаар явсан хэзээ ирэхийг сайн мэдэхгүй байна. Мэдээгүйжүүлэхийн их эмч Нарантуяа ээлжийн  амралтаа аваад Улаанбаатар хот явсан учраас мөд ирэхгүй амралтаа дуусгаад ирэх байх. Бид нар Бын биеийн хэвлий хэсэгт хагалгаа хийж бохирлогдсон хэсгүүдийг цэвэрлэж угаалга хийж гуурс тавьж цоорсон гэдсийг оёж битүүлсэн элэгнээс тайралт хийгээгүй, элэгний доод хэсгээс цус шүүрч байсан тул түлдэг багажаар түлж цусыг нь тогтоож /элэгтрокоагуляц/ хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 хуу/

    Гэрч У.Ж  өгсөн...2019 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 22 цаг 35 минутанд Архангай аймгийн Цахир сумаас хүргэгдэж ирсэН.Б гэдэг хүний биеийн байдал нь хүндэвтэр байсан. Толгойн баруун хэсэгт зулгарсан цус гойжсон баруун нүдэнд цус хуралттай жаахан хөхөрч хавдсан байдалтай хүнд байсан би хагалгаанд орсон. Намайг хагалгаанд орох үед Б ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар анзаараагүй тул мэдэхгүй байна. Би хагалгааны бэлтгэл хийгээд хагалгаанд хамт орсон эмчийн заавраар эмчилгээ хийгээгүй. Мэс заслын хагалгаанд орох бэлтгэлийг хангаж хагалгаанд орсон. Б гэдэг хүнтэй цагдаагийн хүмүүс ирсэн уулзаж байсан юу ярьсан талаар мэдэхгүй. Бид нар Б ын биеийн хэвлийн хэсэгт хагалгаа хийж бохирлогдсон хэсгүүдийг цэвэрлэж угаалга хийж гуурс тавьж цоорсон гэдсийг оёж битүүлсэн элэгнээс тайралт хийгээгүй…гэх мэдүүлэг /хх-ийн  58-59 хуу/

    У.Н ийн яллагдагчаар өгсөн....миний үйлдэл тохирч байна, би Б ыг зодож биед хүнд хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Манай ажилчид 2019 оны 05 дугаар сарын 03-ны шөнө цутгалтын ажил хийж дуусаад шөнийн 03 цагийн үед бүгд амарсан 05 дугаар сарын 04-ний өглөө 11 цаг өнгөрч байхад цуварч босоод ундаа уугаад тус тусын ажилдаа гарсан. Би ойр зуурын гагнуурын ажил хийгээд 18 цаг 30 минутын үед дуусаад ажлаасаа буугаад гэрт орсон Г, А, Б нар архи уусан согтуу байсан. Би дэлгүүрээс нэг шилтэй 0,75-тай соёрхол архи авч өгсөн. Тэрийг бид дөрөв хувааж уусан сүүлд нь дахин нэг шил 0.75-тай соёрхол архи авсан тэрийгээ ууж дуусаад цааш юу болсон талаар мэдэхгүй байна. Өөглөө сэрсэн чинь Б надад хандаж чи шөнө Б ыг зодсон гэж хэлсэн. Тэгээд би Б гэдэг хүнийг зодсон талаар мэдсэн. Би архи уугаад тасарсан байсан болохоор зодоон хийсэн талаар сайн санахгүй байна. Би зодоон болох үед гартаа приүс мод, чулуу бариагүй байсан гэж бодож байна. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б ын бие зүгээр ажлаа хийж байсан би урд өмнө Б гэдэг хүнтэй хэрүүл маргаан хийж байгаагүй. Анх Б гэдэг хүн барилга барих гэж ирэхдээ согтуу ирж байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ давтиргүй, хүн болгонтой муудалцах гээд янз бүрийн сонин сонин юм яриад байдаг хүн байсан. Урьд өмнө миний бие эрүүл, биед болон нүүрэнд ямар нэгэн шарх, сорви байхгүй байсан архи уугаагүй эрүүл байхад янз бүрийн хэрүүл маргааны асуудал байгаагүй архи ууж тасарсаны дараа бусадтай маргалдаж зодолдсон болоод тэр үү миний хамар халцарч цус гойжсон, баруун талын шанааны хэсэг газарт халцарч зулгаралт үүссэн, баруун талын мөрөн дээр жижиг газарт шалбарсан байсан. Тухайн үед архи их уусан тасарсан байсан болохоор санахгүй байна. Тухайн өдөр А, Б, Г бид нар архи согтууруулах ундааны зүйл уусан. Ажил тараад бид нарыг архи ууж байхад Б тэнд байхгүй байсан хамт архи уугаагүй. Манай байгууллагын нягтланд Би цалингаасаа суутгуулж байгаад 3.500.000 төгрөгийг Б ын эмчилгээний зардалд өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 98-101 хуу/ 

  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаартай дүгнэлт:

1. Б.Б ын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний доод 1/3 орчим цооролт 

/1-1.5 см/ хэвлийн хөндийд шингэн хуралдалт, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл, нарийн гэдэсний цоорсон хэсгийг өөлж авч оёх, их сэмж тайрах, хэвлийг угааж гуурсдах хагалгааны дараах байдал, тархи доргилт, баруун чамархай хэсэгт зүсэгдсэн шарх, дух нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн 

үйлдлээр үүсэх боломжтой.  

3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой. 

4. Дээрх хэвлийн битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.3.8-д 

зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь нийтдээ 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр 

дүн ба эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн  69-70 хуу/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 хуу, 62 хуу/

Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 65 хуу/

Хохирогч Б.Бын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 73-89 хуу/

У.Нийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 105 хуу, 109 хуу/

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 107-108 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 110 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 112-113 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч У.Н д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч У.Н нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын Цахир багийн нутагт хохирогч Б.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний доод 1/3 орчим цооролт /1-1.5 см/ хэвлийн хөндийд шингэн хуралдалт, хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл, нарийн гэдэсний цоорсон хэсгийг өөлж авч оёх, их сэмж тайрах, хэвлийг угааж гуурсдах хагалгааны дараах байдал, тархи доргилт, баруун чамархай хэсэгт зүсэгдсэн шарх, дух нүүрэнд зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдож, хэвлийн битүү гэмтэл нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч У.Н үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Бын өгсөн:..2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр амарч байгаад 12 цагийн үед бүгд босоод ундаа уугаад Улаанбаатар хотоос ачаа ирнэ гээд ирэх ачааг буулгаж авахад бэлтгээд би хар панер хөрөөдөж шаврын тавцан хийж, төмөр шат гагнуулж хийлгээд ойр зуурын бэлтгэл ажлаа хангаад хагас амралтын байдалтай байсан. Ноор би дөрвөн төмөр гагнуулж байхадАнамайг нааш ир гэж барьж байгаа барилгын хажуу талд зогсож байсан жижигхэн цагаан машин дотроос дуудсан. Би очоод машин дотор орж суусан чинь бүгд архи уугаад сууж байснаа надад архи хийж өгөхөөр нь би уусан. Дахин архи хийж өгөхөөр нь би уусан. Гэтэл Б яагаад тэр архийг задлаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь А уух гэж авсан юм байна гэж бодоод би задалсан гэж хэлж байсан. Энэ үед гаднаас Н гагнуураа хийж дуусаад машинд орж ирсэн.А архи хийж өгсөн тэр шилтэй архийг А, Н, Б бид дөрөв хувааж уусан. Тэгээд 16 цаг 30 минут өнгөрч байхад бид нар барилгын дөрвөн талын шанааны цутгалтын панерыг хуулж авч хурааж дууссан. Гэртээ орцгоосон би архиндаа согтоод нааран дээр гараад унтаад өгсөн нэг мэдсэн чинь би барилга хариуцсан захирлын приус 30 маркийн машин дотор явж байсан. Миний бие их өвдөж толгой тархи эргээд, өвдөөд, эвхэрээд хэвтээд явж байсан би юу болсон бэ, намайг хэн зодсон бэ гэж асуухад чамайг Н зодсон гэж надтай хамт явж байсанН хэлсэн. Тэгээд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт хүргэгдэж очсон. Би барилга дээрээс унаагүй, шатан дээр гараагүй, тэр өдөр хагас амралтын байдалтай байсан би уусан архиндаа согтоод нааран дээр унтаж нэг мэдсэн зодуулсан машинд явж байсныг мэдэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу, 18 хуу/  

    Гэрч О.Г ийн өгсөн:... 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Архангай аймгийн Цахир суманд баригдаж байгаа барилгын ажил дээрээ ирэхэд Н.Б,А байсан. Н, Б,А Соёрхол нэртэй 750 граммтай архи хуваан ууж байсан. Тэр архи нь талаасаа арай дээгүүр харагдаж байсан бөгөөд архи тойруулан хийж байсан. А д архи хийж өгсөн тэр архинаас би хувааж уусан. Тэгээд тэр архи дууссан. Бид нар гал зуухны гэрт ороод хоол идээд сууж байхад миний дотор муухай оргиод гэрт хэвтэж байтал А гэрт орж ирээд Н.Б ахыг зодчихлоо гэхээр нь гараад харсан чинь Б ах барилгын хайрган дээшээ хараад хэвтчихсэн хажууд нь Н бүгдийг чинь ална шүү гээд орилоод зогсож байхаар нь яваад очтол Бын нүүр хэсэг нь цус болчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн  19-20 хуу/

                Гэрч  Т.Н ийн өгсөн....гэрийн гадаа Нийг Т ах, Б хоёр барьчихсан ахын дүү ингэж болдоггүй юм гээд бариад зогсож байсан. Тухайн үед Н гартаа мод барьчихсан, цээж нүцгэн зогсож байсан. Би тэндээс Б ыг ахыг дагуулаад амарч байсан газар руугаа явсан. Харин Т ах, Б,А нөгөө гэртээ үлдэцгээсэн. Намайг Б ахыгаа аваад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэг рүү яв гээд би жолооч А ахтай хамт Б ахыг аваад Тосонцэнгэл сум руу хөдөлсөн. Тэгээд 22 цаг 30 минутын орчимд Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэг дээр ирээд Б ахыг эмнэлэгт үзүүлж хэвтүүлсэн. Б ахын нүүрэн хэсэг нь цус болчихсон, толгойны баруун хэсэг, дух орчим язарчихсан цус гарч байсан, урд талынх нь шалан дээр бага зэрэг цус гоожсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

    Гэрч А.Г ийн өгсөн....амрах байрандаа амарч байтал 22 цагийн орчим барилгын техникч Н гаднаас орж ирээд Б ах ажилчдын байранд хүнд зодуулсан байдалтай байна. Толгойноос нь цус гарсан байна, оёюулсан нь дээр байх гэхээр нь миний машиныг аваад Тосонцэнгэл сум руу аваад яв гэж А жолоочид хэлсэн. Н надад ярихдаа Н.Б ыг зодсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

    Гэрч Т.Б ын өгсөн...17 цагийн орчимд ажилчдаа эргэхээр ажилчдын байрлаж байсан байр болох монгол гэрт очихоор хашаа руу дөнгөж ортол гэрийн гадаа Н, Б хоёр барьцалдаж авсан тэнд байсан хайрган дээр Б ын дээр нь Н суусан байдалтай байхаар нь очоод Нийг хувцаснаас нь татаж салгаад Б ахыг гэр рүү оруулсан. Тэр үед Н бригадын дарга ирсэн. Тэгээд би Б ахыг захирал бид хоёрын байрладаг байр руу өгөөд явуулсан. Нийг би цааш өөрийн байрладаг гэр рүүгээ яв Г р дагуулаад явсан. Тэр үед Б ыг эмнэлэгт хүргэе гээд Н жолооч А нар Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу эмнэлэгт үзүүлэхээр авч явсан. Нийг тэндээ буюу өөрийн байрлаж байсан байшинд оруулж унтуулсан. Намайг очиход Н, Б хоёр хоорондоо зодолдсон байдалтай байсан ба Б ын нүүрний баруун хэсэг нь цус болчихсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

        Гэрч  Т.Бын өгсөн... Б гэдэг хүнийг Н зодсон гэж бодож байна. Яагаад гэвэл намайг очиход гэрийн гадна талд гэрийн үүднээс 2-3 метр зайд буулгасан хайрга налаад Б ахын дээр Н гараад суусан байхаар нь би Нийг хойш нь татаж унагаад Б ахыг өргөөд гэрт оруулсан. Г нэг шилтэй архи, нэг аяга бариад баруун талд нь зогсож байсан.  Би тухайн үед Б ахыг бага зэргийн бэртэлтэй бол цагдаад хэлээд яахав гэж бодож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/

    Гэрч Т.Нийн өгсөн... Б гар утасаараа Г захирлын утас руу залгаад Н, Б ахыг зодсон байна гэж хэлсэн. Тэгээд би захирал Гийн приус 30 маркийн /улсын дугаар нь 43-65 серийг нь мэдэхгүй/ автомашиныг унаад барьж байсан барилга дээр ирсэн чинь Б гэрийн баруун талын орон дээр баруун талын шанаа нилэнхүүдээ цус болсон гараараа арчаад сууж байсан. Н, Г, Б нар гэрийн ар талд зогсож байсан. Би Б ахыг машинд суулгаад буцаж амарч байсан газраа очиж захирал Г т хэлсэн чинь Тосонцэнгэл сумын эмнэлэг рүү яаралтай аваад яв гэсэн жолооч Атарбаатар машиныг нь бариулаад би хажууд нь суугаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэг рүү Б ахыг авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-40 хуу/

    Гэрч О.Г ийн өгсөн...А миний хувцаснаас татаад Б ах цохиулчихлаа гэхээр нь гэрээс гараад ирсэ Н.Б ах гэрийн үүдэнд буулгасан хайрган дээр дээшээ хараад хэвтэж байсан. Баруун талынхан чихний хоёр талаар цус урсаж байсан мөн нүүрэн хэсэг нь цус болсон байсан. Тэр үед Н бүгдийг чинь ална шүү гээд орилоод зогсож байсан. Би чи яаж байгаа юм бэ гэж хэлээд хажуу тийш харахад Б хашааны доод үзүүрээр тойроод ирж явахаар нь гүйгээрэй Н.Б ахыг зодчихлоо гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн  44-46 хуу/

    Гэрч  О.А ын өгсөн....Би 2019 оны 05 дугаар сарын 04-ний шөнө Цахир суманд Тарвагатай нурууны барилга дээр ажиллаж байсан. Б гэдэг хүний бие нь тааруу хүнд зодуулсан гээд эвхэрээд байсан учир Нийн хамт миний приус 30 маркийн цагаан өнгийн 43-65 УБЯ улсын дугаарын автомашинаар тээвэрлэж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эмнэлэгт хүргэж өгсөн. 3одоон болсоны дараа хамар нь халцарсан, баруун шанаа халцарч зулгарсан бор сорвитой болсон харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/

        Гэрч Ц.А ийн өгсөн...2019 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 22 цаг 35 минутанд манай яаралтай түргэн тусламжийн тасагт Б гэдэг хүнийг хоёр эрэгтэй хүн хүргэж ирсэн. Ирэх үедээ Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Б гэдэг хүнийг хүргэж ирсэн хоёр эрэгтэй хүн эмнэлэгт орж ирээд бие нь тааруу хүн ирлээ гэж хэлээд намайг гараад очих үед Б нь сууж ирсэн машинаасаа бууж чадахгүй байсан. Бид нар машинаас буулгаж эмнэлэгт оруулж ирээд их эмч Нарантуяад үзүүлсэн эмчийн бичиж өгсөн эмчилгээний дагуу эмчилгээг хийсэн мөн их эмч Ганхуягийг дуудаж үзүүлээд толгойн тус газарт оёдол тавьсан. Маргааш өглөө нь дараагийн ээлжийн сувилагчид хүлээлгэж өгөөд явсан. Тухайн үед Бын толгойн хэсэгт зүсэгдсэн шархтай цус гойжсон байсан жижүүр хүлээлгэж өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/

    Гэрч  Б.Г ийн өгсөн...2019 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 22 цаг 35 минутанд Архангай аймгийн Цахир сумаас хүргэгдэж ирсэн. Б гэдэг хүний биеийн байдал нь хүндэвтэр байсан толгойн баруун хэсэгт зулгарсан цус гойжсон баруун нүдэнд цус хуралттай жаахан хөхөрч хавдсан байдалтай хэвлий гэдсээр өвдөнө дотор муухай оргиж бөөлжинө гэсэн зовиуртай байсан. Намайг Б ын биед үзлэг хийхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Бын толгойн баруун хэсэгт зулгаралт өгсөн зүсэгдсэн хэсгийн хуйханд 2-3 оёдол тавьсан. Би тухайн үед Б ыг рентенд харуулж зураг авахуулж, эход харуулсан. Тэгээд яаралтай түргэн тусламжийн тасагт эрчимт эмчилгээний өрөөнд эмчилгээ хийлгэж тэнд хонуулаад маргааш өглөө нь эход дахин харуулсан чинь хэвлийн хэсэгт сул шингэнтэй байна гэсэн хариу гарсан тэр үед нь үзлэг хийхэд хэвлий дүүрэнг эмзэглэл ихтэй байсан тул мэс заслын тасагт хэвтүүлж мэс заслын эмч дуудаж үзүүлсэн. Би мэс заслын багийг дуудаж хагалгааны бэлтгэлийг хийлгээд орой 18 цаг 00 минутын үед Б ын хагалгаанд орж нээлт хийхэд нарийн гэдэс 05-08 мм орчим цоорсон хэвлийгээр цус тархсан гэдсэнд идээт өнгөр тогтсон сэмжинд цус хурч хүрэнтсэн, гэдэс цоорсон хэсэгтээ өтгөн бага зэрэг гарч бохирлогдсон байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 хуу/

    Гэрч У.Ж  өгсөн...2019 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 22 цаг 35 минутанд Архангай аймгийн Цахир сумаас хүргэгдэж ирсэ Н.Б гэдэг хүний биеийн байдал нь хүндэвтэр байсан. Толгойн баруун хэсэгт зулгарсан цус гойжсон баруун нүдэнд цус хуралттай жаахан хөхөрч хавдсан байдалтай хүнд байсан би хагалгаанд орсон. Намайг хагалгаанд орох үед Б ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар анзаараагүй тул мэдэхгүй байна. Би хагалгааны бэлтгэл хийгээд хагалгаанд хамт орсон эмчийн заавраар эмчилгээ хийгээгүй. Мэс заслын хагалгаанд орох бэлтгэлийг хангаж хагалгаанд орсон. Б гэдэг хүнтэй цагдаагийн хүмүүс ирсэн уулзаж байсан юу ярьсан талаар мэдэхгүй. Бид нар Б ын биеийн хэвлийн хэсэгт хагалгаа хийж бохирлогдсон хэсгүүдийг цэвэрлэж угаалга хийж гуурс тавьж цоорсон гэдсийг оёж битүүлсэн элэгнээс тайралт хийгээгүй…гэх мэдүүлэг /хх-ийн  58-59 хуу/, хохирогчийн биед хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 207 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Аймгийн Прокурорын газраас У.Н ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.   

 

Иймд шүүгдэгч У.Н Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож 7.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч У.Н нь хохирогчид 4.458.986 төгрөгийн хохирол төлсөн нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн Б.Бын эмчилгээний зардлын тооцоо гэх баримтаар тогтоогдсон хохирогч нь энэ хохирлын мөнгөө авсан талаараа хүлээн зөвшөөрч байх тул хохирогч Б.Б ын шүүх хуралдаанд гаргаж өгсөн 826.654 төгрөгийн хохирол нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж хохирогч нь үлдсэн 2.541.014 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч У.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Н ийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч У.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

                                                                  ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Ц овгийн У ын Нийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н ид оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Н ийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй,  энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, хохирогч Б.Б нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Бын нэхэмжилсэн 2.541.014 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Н д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ОТГОНЦЭЦЭГ