Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 00271

 

 2019              09              10                                       2019/ШЦТ/271

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Б.Г-, Б.С-, П.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-, Б.С-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.А- нарт холбогдох эрүүгийн 1938004590286 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн Б.С.

2. Монгол улсын иргэн, Б.Г.

3. Монгол улсын иргэн, П.А.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Батчулуун овогтой Б.Г- нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа хориглосон үед нүүрс тээвэрлэж явсан Д.П.А-ыг шалгаж түүнээс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгний хахууль авч "Хахууль авах” гэмт хэргийг,

Шүүгдэгч Бямбасүрэн овогтой Б.С- нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа хориглосон үед нүүрс тээвэрлэж явсан Д.П.А-ыг шалгаж түүнээс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгний хахууль авч "Хахууль авах” гэмт хэргийг,

Шүүгдэгч Пүрэв овогтой П.А- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хориглосон үед нүүрс тээвэрлэж явахдаа Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Г-, Б.С- нарт нүүрсээ шалгуулахгүйн тулд өөрт давуу байдал бий болгон 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгний хахууль өгч ”Хахууль өгөх” гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Б.Г- нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа, хууль, шудрага ёсыг сахиулах, хуульд заасан зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг таслан зогсоон ажиллах чиг үүргээ үл биелүүлж, энэхүү эрх мэдлээ урвуулан ашиглаж, мөнгө олох арга хэрэгслээ болгон, Мэргэжлийн хяналтын байцаагч С.Б.С-тэй урьдчилан үгсэн тохиролцож,  Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23-07-027/01, 23-07-027/06, 23-07-027/04, 23-07-027/07, 23-07-027/09, 23-07-027/05, 23-07-027/08, 23-07-027/03, 23-07-027/02 дугаартай актуудаар “Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайгаас Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар түр зогсоосон” үед буюу 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нүүрс тээвэрлэж явсан П.А-ыг шалгах явцдаа түүний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд түүнээс 400.000 төгрөгийг мобайл банкны үйлчилгээгээр дамжуулан өөрийн ХААН банкны ... дугаартай дансаар шилжүүлэн авч, 200.000 төгрөгийг шүүгдэгч Б.С-д бэлнээр өгч, өөрөө 200.000 төгрөгийг авч хувийн хэрэгцээндээ зарцуулан, шүүгдэгч Б.С-тэй хамтран "Хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч П.А-ын 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Б.Г-ын ... дугаарын данс руу 300.000 төгрөгийг, мөн 100.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ХААН банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 14 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Г-ын ХААН банкны ... дугаартай, 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч П.А-ын ... дугаарын данснаас 300.000 төгрөг, мөн 100.000 төгрөг орсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 24-ны өдөр ...аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга хошууч н.Э- гэж хүн миний гар утас руу ярьснаа “Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ард талд нэг нүүрстэй машин явж байхаар нь саатууллаа би бичиг баримтыг нь аваад буцаагаад явууллаа танайх арга хэмжээгээ аваарай” гэж хэлсэн. Ингээд би улсын байцаагч Б.С-д хэлээд цугтаа түүний охинтой “Оргил” худалдааны төв дээр очсон чинь жолооч нь ганцаараа ирээд нүүрстэй машинаа үзүүлэхгүй мөн миний нүүрс биш П.А- гэж хүний нүүрс гэж хэлээд эзнийг нь дуудсан. Удалгүй П.А- гэж хүн ирэхээр нь уулзаад нүүрстэй машин чинь хаана байна зургийг нь авна маргааш ажил дээр очиж байгаад арга хэмжээг нь авна гэсэн чинь айлын хашаанд тавьсан байгаа айл нь хашааны хаалгаа онгойлгохгүй байна гэж худлаа шалтаг хэлээд байхаар нь та тэгвэл маргааш ажил дээр нүүрснийхээ зургийг нь аваад ирээрэй гэсэн чинь ахын хоёр дүү ах нь ажил дээр чинь очиж чадахгүй ээ эндээ аргалаад өгөөч ээ гэхээр нь тийм юм байхгүй та маргааш ажил дээр оч тэгж байж бүх зүйлийг шийдье гэж хэлсэн чинь ахын хоёр дүү эндээ аргалаад өгөөч ах нь мөнгө төгрөг өгье гээд гуйгаад байхаар нь би Б.С-тэй яриад энэ ах мөнгө өгье гээд байна яах вэ гэсэн чинь болох юм уу дараа нь асуудал үүсээд шалгагдаж эхэлвэл яах юм бэ гэж хэлэхээр нь бид хоёр цугтаа П.А-аас дараа нь асуудал үүсээд Авлигатай тэмцэх газарт шалгуулвал яах юм бэ гэсэн чинь ах нь та хоёрыг өөрөө гуйчихаад юу гэж хүнд хэлэх юм бэ гээд надаас утга дээр нь юу гэж бичих бэ гэж асуухаар нь “Аавд нь" гэж бичээрэй гэсэн чинь эхлээд 300.000 төгрөг түүнээс хойш 3-4 минутын дараагаар 100.000 төгрөг орж ирсэн. Тэгээд П.А-аас салж яваад Б.С-гийн хамт Нийгмийн даатгалын байранд байдаг Хаан банкны АТМ-ээс 200.000 төгрөгийг аваад Б.С-д өгөөд салцгаасан. ...Би үлдсэн 200.000 төгрөгийг гэртээ ахуйн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. ...2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Д-, Б.С- нар “Могойн гол”-ын нүүрсний уурхайгаас Орхон аймгийн чиглэлд нүүрсийг тээвэрлэхийг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гаргасан. Түүний дараагаар буюу Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн нүүрс тээвэрлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглосон тухай 2 дугаартай тогтоол гарсан. Энэхүү акт, тогтоол зэргийг үндэслэн П.А-ыг Б.С- бид хоёр шалгасан, шалгаад П.А-т ямар нэгэн арга хэмжээ аваагүй түүнээс 400.000 төгрөгний хахууль авч Б.С- бид хоёр хувааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

- Шүүгдэгч П.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 24-ны өдөр гэртээ байж байхад нүүрс ачуулсан жолооч н.Ө- над руу ярьснаа Их-Уул сумын ард явж байсан чинь замын цагдаагийн хэсгийн дарга хошууч Э- таараад Хөвсгөл аймаг руу буц гэж байна гэж хэлсэн. Тухайн өдрийн орой 21 цагийн үед миний гар утас руу Мэргэжпийн хяналтын газраас улсын байцаагч Б.Г- гэдэг хүн залгаснаа нүүрсний эзэн мөн үү уулзья гэж хэлсэн Тэгээд “Оргил” худалдааны төвийн гадна очиход Мэргэжпийн хяналтын улсын байцаагч Б.С-, Б.Г- нар байсан бөгөөд миний ачуулсан нүүрсийг улсын орлого болгоно хураана гээд байхаар нь ахын хоёр дүү эвтэйхэн эндээ зохицуулья та хоёрт зуу зуун мянган төгрөг өгье гэсэн чинь Б.Г- нь нь над руу хандаж ахаа жаахан бага байна мөнгөө нэмчих гэхээр нь 400.000 төгрөг өгье гэсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд би мобайл банкаар шилжүүлэхээр болж миний дансанд 300.000 төгрөг л байсан учраас эхлээд 300.000 төгрөгийг Б.Г-ын данс руу шилжүүлж 100.000 төгрөгийг нь н.Ө- гэдэг залуугаас мэргэжлийн хяналтын хоёр улсын байцаагчид өгөх гэж байна гээд авсан. Тэгээд би 100.000 төгрөгийг Б.Г-ын данс руу дахин шилжүүлсэн. Б.Г-ын данс руу мөнгөө шилжүүлэхдээ утга дээр нь юу гэж бичих вэ гэж асуухад “Аавд нь” гэж бичээрэй гэж Б.Г- хэлсэн. Үүний дагуу “Аавд нь” гэж бичсэн. ...Манай найз Л.Н- бид хоёрын ачуулсан 50 орчим тонн нүүрсийг улсын орлого болгоно хураана гэхээр нь айсандаа арга буюу мөнгө өгье гэж хэлээд мөнгө өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар хуудас/,

- Гэрч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 сарын 24-ний орой найз А- \П.А-\-ын хамт явж байтал П.А-ын утас руу мэргэжлийн хяналтын байцаагч байна гэж нэг хүн залгаад таны Эрдэнэт рүү ачуулсан нүүрс Их-Уул сумын ард явж байгаад нүүрс тээвэрлэхийг хориглосон шийдвэр байгаа болохоор буцаж Мөрөн орж мэргэжлийн хяналтад шалгуулахаар боллоо гэж жолооч нь ярьсан юм. Тэгээд бид хоёр нүүрсээ ачуулсан Ө- гэх жолоочийн гэрийн тэнд яваад очиход утсаар ярьсан мэргэжпийн хяналтын байцаагч гэх хүн хүлээж байсан. Тэгээд А- бууж очоод тэр хүнтэй ярилцаад байсан. Ачуулсан нүүрсний тал орчим нь миний эзэмшлийн нүүрс байсан юм. Тэгээд хэсэг уулзаж ярилцаад А- 400.000 төгрөгөөр торгуулахаар боллоо, нүүрсээ хураалгахааргүй боллоо гээд данснаасаа мөнгө шилжүүлж байсан. ...миний хувьд дээрх хоёр улсын байцаагч нарт хахууль гэж мөнгө өгөөгүй мөн Б.Г-, Б.С- нартай ерөөсөө харьцаагүй, П.А- л уулзаад машинд суугаад яриад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 24-ны өдөр ...миний ... дугаарын утас руу манай ажлын улсын байцаагч Б.Г- өөрийнхөө ... дугаарын утаснаас ярьснаа “Оргил” худалдааны төвийн хажууд байна нүүрстэй тээврийн хэрэгсэл зогсоогоод шалгаж байна хүрээд ирээч гэж хэлэхээр нь шууд охинтойгоо хамт яваад очиход Б.Г- нүүрс ачсан машины жолоочтой цуг байсан тухайн жолооч хэлэхдээ энэ миний нүүрс биш эзнийг нь дуудья гэж хэлж байсан удалгүй нэг машин ирээд машинаас П.А- бууж ирсэн. Харин түүний машинд нь нэг хүн үлдсэн тэр хүн машинаас бууж ирээгүй. Би П.А-тай мэнд усаа мэдэлцээд яагаад экспортын нүүрс тээвэрлээд байгаа юм бэ нүүрс тээвэрлэхийг хориглосон байгаа гэж хэлж байсан. Тухайн үед нь манай охин уйлаад байсан учраас аавынхаа гэрт хүргэж өгөхөөр явсан. 10 орчим минутын дараагаар буцаж ирсэн чинь Б.Г-ын машинд П.А- сууж байсан би машинд нь ороод за одоо яах юм бэ маргааш өглөө ажил дээр очоорой гэж П.А- руу хандаж хэлсэн чинь очмооргүй байна бөөн юм болно шүү дээ гэж хэлээд машинаас буусан. Тэгсэн чинь Б.Г- над руу хандаж би хэдэн төгрөг авахаар ярьчихлаа гэхээр нь юун хэдэн төгрөг юм бэ болж байгаа юм уу гэж асуухад 400.000 төгрөг авахаар болсон асуудалгүй шүү дээ гэж хэлж байсан. Удалгүй П.А- Б.Г-ын машинд орж ирж сууснаа гар утсаа гаргаад дансны дугаараа өгчих гэж хэлэхээр наадах чинь болж байгаа юм уу гэж бид хоёр П.А-т хэлсэн чинь зүгээр ээ ямар ч асуудал байхгүй гялс дансаа өгчих гээд байсан. Тэгээд Б.Г- өөрийнхөө дансны дугаарыг өгсөн чинь П.А- мобайл банкаар 400.000 төгрөг шилжүүлчихээд явсан. Б.Г- бид хоёр Нийгмийн даатгалын хэлтсийн байранд байдаг Хаан банкны АТМ-д очиж Б.Г- надад 200.000 төгрөг авч өгсөн. ...П.А- гэж хүнээс Б.Г- бид хоёр 400.000 төгрөгийг авсан асуудал нь буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байна ийм ёс зүйгүй алдаа гаргасандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

- “Могойн гол” ХК-ийн нягтлан бодогчоос шүүгдэгч П.А-ын нүүрс худалдаж авсан талаарх баримтын хуулбар /хх-ийн 72-75 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23-07-027/01, 23-07-027/06, 23-07-027/04, 23-07-027/07, 23-07-027/09, 23-07-027/05, 23-07-027/08, 23-07-027/03, 23-07-027/02 дугаартай “Цэцэрлэг сумын Могойн голын уурхайгаас Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэж байгаа үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар түр зогсоох тухай актууд /хх-ийн 136-203 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.2. Шүүгдэгч Б.С- нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа, хууль, шудрага ёсыг сахиулах, хуульд заасан зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг таслан зогсоон ажиллах чиг үүргээ үл биелүүлж, энэхүү эрх мэдлээ урвуулан ашиглаж, мөнгө олох арга хэрэгслээ болгон, Мэргэжлийн хяналтын байцаагч Б.Г-тай урьдчилан үгсэн тохиролцож,  Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23-07-027/01, 23-07-027/06, 23-07-027/04, 23-07-027/07, 23-07-027/09, 23-07-027/05, 23-07-027/08, 23-07-027/03, 23-07-027/02 дугаартай актуудаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайгаас Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар түр зогсоосон үед буюу 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нүүрс тээвэрлэж явсан П.А-ыг шалгах явцдаа, түүний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 400.000 төгрөгийг түүний мобайл банкны үйлчилгээгээр дамжуулан шүүгдэгч Б.Г-ын ХААН банкны ... дугаартай дансаар шилжүүлэн авч, улмаар Б.Г-аас бэлнээр 200.000 төгрөгийг авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан, шүүгдэгч Б.Г-тай хамтран "Хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч П.А-ын 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Б.Г-ын ... дугаарын данс руу 300.000 төгрөгийг, мөн 100.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ХААН банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 14 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Г-ын ХААН банкны ... дугаартай, 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч П.А-ын ... дугаарын данснаас 300.000 төгрөг, мөн 100.000 төгрөг орсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26 дугаар хуудас/,

- Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.С-гийн хувьд манай хэлтэст 4 жил орчим авто тээвэр, өргөх механизмын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

- Гэрч Б.Үнэнбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Б.С- нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт автотээврийн хяналтын улсын байцаагч, ...манай газарт ажиллаад 4 жил орчим болж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 24-ны өдөр ...аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга хошууч н.Э- гэж хүн миний гар утас руу ярьснаа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ард талд нэг нүүрстэй машин явж байхаар нь саатууллаа би бичиг баримтыг нь аваад буцаагаад явууллаа танайх арга хэмжээгээ аваарай гэж хэлсэн. Ингээд би улсын байцаагч Б.С-д хэлээд цугтаа түүний охинтой “Оргил” худалдааны төв дээр очсон чинь жолооч нь ганцаараа ирээд нүүрстэй машинаа үзүүлэхгүй мөн миний нүүрс биш П.А- гэж хүний нүүрс гэж хэлээд эзнийг нь дуудсан. Удалгүй П.А- гэж хүн ирэхээр нь уулзаад “нүүрстэй машин чинь хаана байна зургийг нь авна маргааш ажил дээр очиж байгаад арга хэмжээг нь авна” гэсэн чинь “айлын хашаанд тавьсан байгаа айл нь хашааны хаалгаа онгойлгохгүй байна” гэж худлаа шалтаг хэлээд байхаар нь “та тэгвэл маргааш ажил дээр нүүрснийхээ зургийг нь аваад ирээрэй” гэсэн чинь “ахын хоёр дүү ах нь ажил дээр чинь очиж чадахгүй ээ эндээ аргалаад өгөөч” гэхээр нь “тийм юм байхгүй та маргааш ажил дээр оч тэгж байж бүх зүйлийг шийдье” гэж хэлсэн чинь “ахын хоёр дүү эндээ аргалаад өгөөч ах нь мөнгө төгрөг өгье” гээд гуйгаад байхаар нь би Б.С-тэй яриад “энэ ах мөнгө өгье гээд байна яах вэ” гэсэн чинь “болох юм уу дараа нь асуудал үүсээд шалгагдаж эхэлвэл яах юм бэ” гэж хэлэхээр нь бид хоёр цугтаа П.А-аас “дараа нь асуудал үүсээд Авлигатай тэмцэх газарт шалгуулвал яах юм бэ” гэсэн чинь “ах нь та хоёрыг өөрөө гуйчихаад юу хүнд хэлэх юм бэ” гээд надаас “утга дээр нь юу гэж бичих бэ” гэж асуухаар нь “Аавд нь" гэж бичээрэй гэсэн чинь эхлээд 300.000 төгрөг түүнээс хойш 3-4 минутын дараагаар 100.000 төгрөг орж ирсэн. Тэгээд П.А-аас салж яваад Б.С-гийн хамт Нийгмийн даатгалын байранд байдаг Хаан банкны АТМ-ээс 200.000 төгрөгийг аваад Б.С-д өгөөд салцгаасан. ...Би үлдсэн 200.000 төгрөгийг гэртээ ахуйн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. ...2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Д-, Б.С- нар “Могойн гол”-ын нүүрсний уурхайгаас Орхон аймгийн чиглэлд нүүрсийг тээвэрлэхийг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гаргасан. Түүний дараагаар буюу Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн нүүрс тээвэрлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглосон тухай 2 дугаартай тогтоол гарсан. Энэхүү акт, тогтоол зэргийг үндэслэн П.А-ыг Б.С- бид хоёр шалгасан. Шалгаад П.А-т ямар нэгэн арга хэмжээ аваагүй түүнээс 400.000 төгрөгний хахууль авч Б.С- бид хоёр хувааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

- Шүүгдэгч П.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 24-ны өдөр гэртээ байж байхад нүүрс ачуулсан жолооч н.Ө- над руу ярьснаа Их-Уул сумын ард явж байсан чинь замын цагдаагийн хэсгийн дарга хошууч Э- таараад Хөвсгөл аймаг руу буц гэж байна гэж хэлсэн. Тухайн өдрийн орой 21 цагийн үед миний гар утас руу Мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагч Б.Г- гэдэг хүн залгаснаа “нүүрсний эзэн мөн үү уулзья” гэж хэлсэн. Тэгээд “Оргил” худалдааны төвийн гадна очиход Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.С-, Б.Г- нар байсан бөгөөд миний ачуулсан нүүрсийг “улсын орлого болгоно хураана” гээд байхаар нь “ахын хоёр дүү эвтэйхэн эндээ зохицуулья та хоёрт зуу зуун мянган төгрөг өгье” гэсэн чинь Б.Г- нь нь над руу хандаж “ахаа жаахан бага байна мөнгөө нэмчих” гэхээр нь “400.000 төгрөг өгье” гэсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд би мобайл банкаар шилжүүлэхээр болж миний дансанд 300.000 төгрөг л сайсан учраас эхлээд 300.000 төгрөгийг Б.Г-ын данс руу шилжүүлж 100.000 төгрөгийг нь н.Ө- гэдэг залуугаас мэргэжлийн хяналтын хоёр улсын байцаагчид өгөх гэж байна гээд авсан. Тэгээд би 100.000 төгрөгийг Б.Г-ын данс руу дахин шилжүүлсэн. Б.Г-ын данс руу мөнгөө шилжүүлэхдээ утга дээр нь юу гэж бичих вэ гэж асуухад “Аавд нь” гэж бичээрэй гэж Б.Г- хэлсэн. Үүний дагуу “Аавд нь” гэж бичсэн. ... Манай найз Л.Н- бид хоёрын ачуулсан 50 орчим тонн нүүрсийг улсын орлого болгоно хураана гэхээр нь айсандаа арга буюу мөнгө өгье гэж хэлээд мөнгө өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар хуудас/,

- Гэрч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 сарын 24-ний орой найз А- \П.А-\-ын хамт явж байтал П.А-ын утас руу Мэргэжлийн хяналтын байцаагч байна гэж нэг хүн залгаад таны Эрдэнэт рүү ачуулсан нүүрс Их-Уул сумын ард явж байгаад нүүрс тээвэрлэхийг хориглосон шийдвэр байгаа болохоор буцаж Мөрөн орж мэргэжлийн хяналтад шалгуулахаар боллоо гэж жолооч нь ярьсан юм. Тэгээд бид хоёр нүүрсээ ачуулсан. Ө- гэх жолоочийн гэрийн тэнд яваад очиход утсаар ярьсан мэргэжпийн хяналтын байцаагч гэх хүн хүлээж байсан. Тэгээд А- бууж очоод тэр хүнтэй ярилцаад байсан. Ачуулсан нүүрсний тал орчим нь миний эзэмшлийн нүүрс байсан юм. Тэгээд хэсэг уулзаж ярилцаад А- 400.000 төгрөгөөр торгуулахаар боллоо, нүүрсээ хураалгахааргүй боллоо гээд данснаасаа мөнгө шилжүүлж байсан. ...миний хувьд дээрх хоёр улсын байцаагч нарт хахууль гэж мөнгө өгөөгүй. Мөн Б.Г-, Б.С- нартай ерөөсөө харьцаагүй, П.А- л уулзаад машинд суугаад яриад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 24-ны өдөр ...миний ... дугаарын утас руу манай ажлын улсын байцаагч Б.Г- өөрийнхөө ... дугаарын утаснаас ярьснаа “Оргил” худалдааны төвийн хажууд байна нүүрстэй тээврийн хэрэгсэл зогсоогоод шалгаж байна хүрээд ирээч” гэж хэлэхээр нь шууд охинтойгоо хамт яваад очиход Б.Г- нүүрс ачсан машины жолоочтой цуг байсан. Тухайн жолооч хэлэхдээ энэ миний нүүрс биш эзнийг нь дуудья гэж хэлж байсан. Удалгүй нэг машин ирээд машинаас П.А- бууж ирсэн. Харин түүний машинд нь нэг хүн үлдсэн. Тэр хүн машинаас бууж ирээгүй. Би П.А-тай мэнд усаа мэдэлцээд яагаад экспортын нүүрс тээвэрлээд байгаа юм бэ нүүрс тээвэрлэхийг хориглосон байгаа гэж хэлж байсан. Тухайн үед нь манай охин уйлаад байсан учраас аавынхаа гэрт хүргэж өгөхөөр явсан. 10 орчим минутын дараагаар буцаж ирсэн чинь Б.Г-ын машинд П.А- сууж байсан би машинд нь ороод за одоо яах юм бэ маргааш өглөө ажил дээр очоорой гэж П.А- руу хандаж хэлсэн чинь очмооргүй байна бөөн юм болно шүү дээ гэж хэлээд машинаас буусан. Тэгсэн чинь Б.Г- над руу хандаж би хэдэн төгрөг авахаар ярьчихлаа гэхээр нь юун хэдэн төгрөг юм бэ болж байгаа юм уу гэж асуухад 400.000 төгрөг авахаар болсон асуудалгүй шүү дээ гэж хэлж байсан. Удалгүй П.А- Б.Г-ын машинд орж ирж сууснаа гар утсаа гаргаад дансны дугаараа өгчих гэж хэлэхээр наадах чинь болж байгаа юм уу гэж бид хоёр П.А-т хэлсэн чинь зүгээр ээ ямар ч асуудал байхгүй гялс дансаа өгчих гээд байсан. Тэгээд Б.Г- өөрийнхөө дансны дугаарыг өгсөн чинь П.А- мобайл банкаар 400.000 төгрөг шилжүүлчихээд явсан. Б.Г- бид хоёр Нийгмийн даатгалын хэлтсийн байранд байдаг Хаан банкны АТМ-д очиж Б.Г- надад 200.000 төгрөг авч өгсөн. ...П.А- гэж хүнээс Б.Г- бид хоёр 400.000 төгрөгийг авсан асуудал нь буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байна ийм ёс зүйгүй алдаа гаргасандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр хуудас/

- “Могойн гол” ХК-ийн нягтлан бодогчоос шүүгдэгч П.А-ын нүүрс худалдаж авсан талаарх баримтын хуулбар /хх-ийн 72-75 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23-07-027/01, 23-07-027/06, 23-07-027/04, 23-07-027/07, 23-07-027/09, 23-07-027/05, 23-07-027/08, 23-07-027/03, 23-07-027/02 дугаартай “Цэцэрлэг сумын Могойн голын уурхайгаас Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэж байгаа үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар түр зогсоох актууд /хх-ийн 136-203 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.3. Шүүгдэгч П.А- нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23-07-027/01, 23-07-027/06, 23-07-027/04, 23-07-027/07, 23-07-027/09, 23-07-027/05, 23-07-027/08, 23-07-027/03, 23-07-027/02 дугаартай актуудаар Цэцэрлэг сумын “Могойн гол”-ын уурхайгаас Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар түр зогсоосон үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нүүрс тээвэрлэж явахдаа Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Г-, Б.С- нарт нүүрсээ шалгуулахгүйн тулд өөрт давуу байдал бий болгон 400.000 төгрөгийг өөрийн мобайл банкны үйлчилгээгээр дамжуулан Б.Г-ын ХААН банкны ... дугаартай данс руу шилжүүлэн өгч ”Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

- Гэрч Л.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би өөрийнхөө машинд сууж байсан П.А- тэр хоёр хүмүүстэй уулзаж байгаад машинд орж ирснээ “энэ хоёр хүнд мөнгө өгөх хэрэгтэй болчихлоо данснаас данс руу шилжүүлнэ” гэхээр нь “хэдэн төгрөг юм бэ” гэж асуухад “400.000 төгрөг өгнө” гэж хэлж байсан. П.А- надад дараа нь хэлэхдээ мэргэжлийн хяналтын хоёр улсын байцаагч мөнгөө шилжүүлэхдээ утга дээр нь “Аавд нь” гэж бичээрэй гэхээр нь тэгж биччихлээ гэж хэлж байсан. ... П.А- бид хоёр н.Ө- гэдэг залуугийн машинд 52-53 тонн нүүрс ачуулаад Эрдэнэт хот руу явуулсан чинь хориглосон үед нүүрс ачсан гээд Их-Уул сумаас буцаагдсан байсан тэгээд нүүрсийг маань улсын орлого болгоно гэж мэргэжлийн хяналтын хоёр улсын байцаагч хэлсэн байсан нүүрсээ улсын орлого болгуулахгүй гээд П.А- тэр хоёр улсын байцаагчтай уулзаад байсан дээрх нүүрсний тал нь миний нүүрс үлдсэн хэсэг нь П.А-ын нүүрс байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

- Гэрч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 23-ны шөнө П.А-, Л.Н- нарын 50 орчим тонн нүүрсийг өөрийнхөө Хово маркын 78-11 ХӨҮ улсын дугаартай машинд ачаад Эрдэнэт хот руу хөдөлсөн. 2019 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг Их-Уулын шил гэх газарт явж байгаад Замын цагдаагийн тасгийн дарга хошууч Э-д баригдсан. Тэрээр миний бичиг баримтыг хурааж аваад Хөвсгөл аймаг руу буц гэж хэлсэн. Би энэ талаар П.А-т хэлээд буцсан. Хөвсгөл аймагт ирээд гэртээ байж байхад н.Энхбатын махны үйлдвэр дээр хүрээд ир гэж П.А- дуудсан. Тэнд очоод нүүрстэй машинаа үлдээгээд буцаж гэртээ ирээд байж байхад мэргэжлийн хяналтын улсын байцаагч гээд хоёр залуу ирсэн. Надаас нүүрстэй машин асуугаад байсан бөгөөд дээрх нүүрс миний нүүрс биш эзнийг нь дуудья гэж хэлээд би П.А-ыг дуудсан. Удалгүй П.А- ирээд мэргэжлийн хяналтын хоёр хүнтэй уулзсан. ...П.А- надаас 100.000 төгрөг зээлээч, мэргэжпийн хяналтын хоёр хүний амыг таглая гэж хэлэхээр нь П П.А-ын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд нилээд удаж байснаа П.А- мэргэжлийн хяналтын газрын хоёр хүнийг явуулснаа ирээд 400.000 төгрөг өгчихсөн гэж хэлж байсан. П.А-, Л.Н- нарын дээрх нүүрсийг би өөр газарт зарчихсан чинь намайг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт өргөдөл өгөөд шалгуулсан.  Намайг цагдаагийн газраас Б- гэдэг байцаагч дуудаж мэдүүлэг авахаар нь мэргэжлийн хяналтын хоёр байцаагч П.А-аас авлига авсан талаар хэлж мэдээлэл өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

- Шүүгдэгч П.А-ын 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Б.Г-ын ... дугаарын данс руу 300.000 төгрөгийг, мөн 100.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ХААН банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 14 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Г-ын ХААН банкны ... дугаартай, 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч П.А-ын ... дугаарын данснаас 300.000 төгрөг, мөн 100.000 төгрөг орсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 24-ны өдөр ...аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн дарга хошууч н.Э- гэж хүн миний гар утас руу ярьснаа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ард талд нэг нүүрстэй машин явж байхаар нь саатууллаа би бичиг баримтыг нь аваад буцаагаад явууллаа танайх арга хэмжээгээ аваарай гэж хэлсэн. Ингээд би улсын байцаагч Б.С-д хэлээд цугтаа түүний охинтой “Оргил” худалдааны төв дээр очсон чинь жолооч нь ганцаараа ирээд нүүрстэй машинаа үзүүлэхгүй мөн миний нүүрс биш П.А- гэж хүний нүүрс гэж хэлээд эзнийг нь дуудсан. Удалгүй П.А- гэж хүн ирэхээр нь уулзаад нүүрстэй машин чинь хаана байна зургийг нь авна маргааш ажил дээр очиж байгаад арга хэмжээг нь авна гэсэн чинь айлын хашаанд тавьсан байгаа айл нь хашааны хаалгаа онгойлгохгүй байна гэж худлаа шалтаг хэлээд байхаар нь та тэгвэл маргааш ажил дээр нүүрснийхээ зургийг нь аваад ирээрэй гэсэн чинь ахын хоёр дүү ах нь ажил дээр чинь очиж чадахгүй ээ эндээ аргалаад өгөөч ээ гэхээр нь тийм юм байхгүй та маргааш ажил дээр оч тэгж байж бүх зүйлийг шийдье гэж хэлсэн чинь ахын хоёр дүү эндээ аргалаад өгөөч ах нь мөнгө төгрөг өгье гээд гуйгаад байхаар нь би Б.С-тэй яриад энэ ах мөнгө өгье гээд байнаа яах бэ гэсэн чинь болох юм уу дараа нь асуудал үүсээд шалгагдаж эхэлвэл яах юм бэ гэж хэлэхээр нь бид хоёр цугтаа П.А-аас дараа нь асуудал үүсээд Авлигатай тэмцэх газарт шалгуулвал яах юм бэ гэсэн чинь ах нь та хоёрыг өөрөө гуйчихаад юу гэж хүнд хэлэх надаас утга дээр нь юу гэж бичих бэ гэж асуухаар нь “Аавд нь" гэж бичээрэй гэсэн чинь эхлээд 300.000 төгрөг түүнээс хойш 3-4 минутын дараагаар 100.000 төгрөг орж ирсэн тэгээд П.А-аас салж яваад Б.С-гийн хамт Нийгмийн даатгалын байранд байдаг Хаан банкны АТМ-ээс 200.000 төгрөгийг аваад Б.С-д өгөөд салцгаасан. ...Би үлдсэн 200.000 төгрөгийг гэртээ ахуйн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. ...2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Д-, Б.С- нар “Могойн гол”-ын нүүрсний уурхайгаас Орхон аймгийн чиглэлд нүүрсийг тээвэрлэхийг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гаргасан. Түүний дараагаар буюу Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн нүүрс тээвэрлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглосон тухай 2 дугаартай тогтоол гарсан. Энэхүү акт, тогтоол зэргийг үндэслэн П.А-ыг Б.С- бид хоёр шалгасан, шалгаад П.А-т ямар нэгэн арга хэмжээ аваагүй түүнээс 400.000 төгрөгний хахууль авч Б.С- бид хоёр хувааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

- Шүүгдэгч П.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 24-ны өдөр гэртээ байж байхад нүүрс ачуулсан жолооч н.Ө- над руу ярьснаа Их-Уул сумын ард явж байсан чинь замын цагдаагийн хэсгийн дарга хошууч Э- таараад Хөвсгөл аймаг руу буц гэж байна гэж хэлсэн. Тухайн өдрийн орой 21 цагийн үед миний гар утас руу Мэргэжпийн хяналтын газраас улсын байцаагч Б.Г- гэдэг хүн залгаснаа нүүрсний эзэн мөн үү уулзья гэж хэлсэн Тэгээд “Оргил” худалдааны төвийн гадна очиход Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.С-, Б.Г- нар байсан бөгөөд миний ачуулсан нүүрсийг улсын орлого болгоно хураана гээд байхаар нь ахын хоёр дүү эвтэйхэн эндээ зохицуулья та хоёрт зуу зуун мянган төгрөг өгье гэсэн чинь Б.Г- нь нь над руу хандаж ахаа жаахан бага байна мөнгөө нэмчих гэхээр нь 400.000 төгрөг өгье гэсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд би мобайл банкаар шилжүүлэхээр болж миний дансанд 300.000 төгрөг л сайсан учраас эхлээд 300.000 төгрөгийг Б.Г-ын данс руу шилжүүлж 100.000 төгрөгийг нь н.Ө- гэдэг залуугаас мэргэжлийн хяналтын хоёр улсын байцаагчид өгөх гэж байна гээд авсан. Тэгээд би 100.000 төгрөгийг Б.Г-ын данс руу дахин шилжүүлсэн. Б.Г-ын данс руу мөнгөө шилжүүлэхдээ утга дээр нь юу гэж бичих вэ гэж асуухад “Аавд нь” гэж бичээрэй гэж Б.Г- хэлсэн. Үүний дагуу “Аавд нь” гэж бичсэн. ... Манай найз Л.Н- бид хоёрын ачуулсан 50 орчим тонн нүүрсийг улсын орлого болгоно хураана гэхээр нь айсандаа арга буюу мөнгө өгье гэж хэлээд мөнгө өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар хуудас/,

- “Могойн гол” ХК-ийн нягтлан бодогчоос шүүгдэгч П.А-ын нүүрс худалдаж авсан талаарх баримтын хуулбар /хх-ийн 72-75 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 24-ны өдөр ...миний ... дугаарын утас руу манай ажлын улсын байцаагч Б.Г- өөрийнхөө ... дугаарын утаснаас ярьснаа “Оргил” худалдааны төвийн хажууд байна нүүрстэй тээврийн хэрэгсэл зогсоогоод шалгаж байна хүрээд ирээч гэж хэлэхээр нь шууд охинтойгоо хамт яваад очиход Б.Г- нүүрс ачсан машины жолоочтой цуг байсан тухайн жолооч хэлэхдээ энэ миний нүүрс биш эзнийг нь дуудья гэж хэлж байсан удалгүй нэг машин ирээд машинаас П.А- бууж ирсэн харин түүний машинд нь нэг хүн үлдсэн тэр хүн машинаас бууж ирээгүй. Би П.А-тай мэнд усаа мэдэлцээд яагаад экспортын нүүрс тээвэрлээд байгаа юм бэ нүүрс тээвэрлэхийг хориглосон байгаа гэж хэлж байсан тухайн үед нь манай охин уйлаад байсан учраас аавынхаа гэрт хүргэж өгөхөөр явсан 10 орчим минутын дараагаар буцаж ирсэн чинь Б.Г-ын машинд П.А- сууж байсан би машинд нь ороод за одоо яах юм бэ маргааш өглөө ажил дээр очоорой гэж П.А- руу хандаж хэлсэн чинь очмооргүй байна бөөн юм болно шүү дээ гэж хэлээд машинаас буусан тэгсэн чинь Б.Г- над руу хандаж би хэдэн төгрөг авахаар ярьчихлаа гэхээр нь юун хэдэн төгрөг юм бэ болж байгаа юм уу гэж асуухад 400.000 төгрөг авахаар болсон асуудалгүй шүү дээ гэж хэлж байсан. Удалгүй П.А- Б.Г-ын машинд орж ирж сууснаа гар утсаа гаргаад дансны дугаараа өгчих гэж хэлэхээр наадах чинь болж байгаа юм уу гэж бид хоёр П.А-т хэлсэн чинь зүгээр ээ ямар ч асуудал байхгүй гялс дансаа өгчих гээд байсан тэгээд Б.Г- өөрийнхөө дансны дугаарыг өгсөн чинь П.А- мобайл банкаар 400.000 төгрөг шилжүүлчихээд явсан. Б.Г- бид хоёр Нийгмийн даатгалын хэлтсийн байранд байдаг Хаан банкны АТМ-д очиж Б.Г- надад 200.000 төгрөг авч өгсөн. ...П.А- гэж хүнээс Б.Г- бид хоёр 400.000 төгрөгийг авсан асуудал нь буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байна ийм ёс зүйгүй алдаа гаргасандаа гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр хуудас/

- Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23-07-027/01, 23-07-027/06, 23-07-027/04, 23-07-027/07, 23-07-027/09, 23-07-027/05, 23-07-027/08, 23-07-027/03, 23-07-027/02 дугаартай “Цэцэрлэг сумын Могойн голын уурхайгаас Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар түр зогсоох актууд /хх-ийн 136-203 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.С-гийн хувийн байдлыг тодорхойлсон:

  • Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Г- нь ...манай Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин дэд бүтэц хөдөлмөрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчаар ажилладаг” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Үнэнбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Б.Г- нь Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин дэд бүтэц хөдөлмөрийн хяналтын хэлтсийн автозамын хяналтын улсын байцаагчаар ажилладаг” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын “Б.С- нь Мэргэжлийн хяналтын газарт тээвэр /авто, усан зам, өргөх механизм/-ын хяналтын улсын байцаагчаар ажилладаг нь үнэн болно” гэх албан тоот /хх-ийн 88 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/15 дугаартай улсын байцаагчаар томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 98 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/64 дугаартай улсын байцаагчаар томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 99 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/10 дугаартай Б.С-г ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх-ийн 100 дугаар хуудас/,
  • Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, Хэмжил зүйн газрын 387/15 дугаартай сургалтын гэрчилгээний хуулбар /хх-ийн 103 дугаар хуудас/,
  • Хөдөлмөр хамгаалал хүний хөгжлийн төвийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, чадвар олгох мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар /хх-ийн 105 дугаар хуудас/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 106 дугаар хуудас/,
  • Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/526 дугаартай “Улсын /ахлах/ байцаагчийн эрх цуцлах, олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт /хх-ийн 107-108 дугаар хуудас/,
  • Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 76 дугаартай “Улсын /ахлах/ байцаагчийн эрх цуцлах, олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт /хх-ийн 109-111 дүгээр хуудас/,
  • Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/60 дугаартай “Улсын /ахлах/ байцаагчийн эрх цуцлах, олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт /хх-ийн 113-114 дүгээр хуудас/,
  • Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/19 дугаартай “Шагнах тухай” тушаалын хуулбар, хавсралт /хх-ийн 113-114 дүгээр хуудас/,
  • Хөдөө аж ахуйн их сургуулийн D201301110 дугаартай бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 118-121 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай “Нөөцөөс ажилд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоолын хуулбар, хавсралт /хх-ийн 123-125 дугаар хуудас/,
  • Монгол улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг /хх-ийн 126 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн

А/221 дугаартай “Цэргийн дүйцүүлэх албанаас халах тухай” захирамжийн хуулбар, хавсралт /хх-ийн 129 дүгээр хуудас/,

  • Төрийн албан хаагчийн анкетийн хуулбар /хх-ийн 130-135 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай “Удирдах ажилтны нөөцийн бүртгэлд бүртгэх тухай” тогтоолын хуулбар, хавсралтын хуулбар /хх-ийн 136-138 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.С-гийн 3 үеийн намтрын хуулбар /хх-ийн 139-141 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.С- нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 206 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 208 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.С-гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 213 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үнэмлэхний хуулбар /хх-ийн 214 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Г-ын хувийн байдлыг тодорхойлсон:

  • Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын “Б.Г- нь Мэргэжлийн хяналтын газарт Автозамын хяналтын улсын байцаагчаар ажилладаг нь үнэн болно” гэх албан тоот /хх-ийн 142 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/26 дугаартай улсын байцаагчийг түр томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 153 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/58 дугаартай Б.Г-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх-ийн 154 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/72 дугаартай Б.Г-ыг ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 155 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Г-ын 3 үеийн намтрын хуулбар /хх-ийн 157-160 дугаар хуудас/,
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 161 дүгээр хуудас/,
  • Монголын Үндэсний их сургуулийн D201714532 дугаарын бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 162-164 дүгээр хуудас/,
  • Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/205 дугаартай “Улсын /ахлах/ байцаагчийн эрх цуцлах, олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт /хх-ийн 165 дугаар хуудас/,
  • Төрийн жинхэнэ албанд анх орох мэргэшлийн шалгалтанд тэнцсэн иргэний

болон удирдах албан тушаалд томилогдох ажилтны эрүүл мэндийн хуудасны хуулбар /хх-ийн 169 дүгээр хуудас/,

- Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 170 дугаар хуудас/,

- Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын дүнгийн хуудас, хавсралтын хуулбар /хх-ийн 171-173 дугаар хуудас/,

- Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх-ийн 174-175 дугаар хуудас/,

- Төрийн албан хаагчийн анкетын хуулбар /хх-ийн 176-183 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.Г-ын ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 205 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 209 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Г-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 211 дүгээр хуудас/,

- Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үнэмлэхний хуулбар /хх-ийн 212 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.А-ын хувийн байдлыг тодорхойлсон:

  • Шүүгдэгч П.А- нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 204 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 207 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч П.А-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 210 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт

хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын авилгын зөрчил, гэмт хэргийн талаарх хууль зүйн мэдлэг дутмаг байдал, нийтийн албан тушаалтны зүгээс шударга бус, ёс суртахуунгүй, шунахайн сэдэлтээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрт болон бусдад давуу байдал бий болгон өмч хөрөнгө, ашиг хонжоо олж авч буй, нөгөө талаас шударга бусаар асуудлаа шийдүүлж, авлигын замаар албан тушаал, өмч хөрөнгө, ашиг хонжоо олж авч буй этгээдийн үйлдэл байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” хэлнэ гэж заасан.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд гэдэгт “төрийн захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” хамаарахаар байна. 

Шүүгдэгч нар нь Авилгын эсрэг НҮБ-ийн конвенц, Монгол улсын Үндсэн хууль, Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон Эрүүгийн хуульд тусгайлан заасан авлигын гэмт хэргийн улмаас нийгмийн тогтвортой болон аюулгүй байдалд үүсч буй бэрхшээл, аюул занал нь ардчилсан тогтолцоо, үнэт зүйлс, түүнчлэн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулж байгааг, мөн өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа шүүгдэгч Б.Г-, Б.С- нар нь бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 400.000 төгрөгийг шүүгдэгч П.А-аас авч, хахууль авах гэмт хэргийг,

Шүүгдэгч П.А- нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч Б.Г-, Б.С- нарт 400.000 төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн мобайл банкны үйлчилгээгээр шилжүүлэн өгч, хахууль өгөх гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Г-, Б.С- нар нь шүүгдэгч П.А-аас албан үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч П.А-, Б.Г- нарын Хаан банкин дахь диспозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Б.Г-, Б.С-, П.А- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэргээр нотлогдоно.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн дансны хуулга, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлэг, гомдол мэдээлэл хүлээн авсан баримт зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Г-, Б.С- нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого тус бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, нийт 400.000 төгрөгийг тэднээс албадан гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-, Б.С-, П.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г-, Б.С-, П.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

  1. Шүүгдэгч Б.Г-ын Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа, хууль, шудрага ёсыг сахиулах, хуульд заасан зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг таслан зогсоон ажиллах чиг үүргээ үл биелүүлж, энэхүү эрх мэдлээ урвуулан ашиглаж, мөнгө олох арга хэрэгслээ болгон, Мэргэжлийн хяналтын байцаагч С.Б.С-тэй урьдчилан үгсэн тохиролцож,  Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23-07-027/01, 23-07-027/06, 23-07-027/04, 23-07-027/07, 23-07-027/09, 23-07-027/05, 23-07-027/08, 23-07-027/03, 23-07-027/02 дугаартай актуудаар “Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайгаас Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар түр зогсоосон” үед буюу 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нүүрс тээвэрлэж явсан Д.П.А-ыг шалгах явцдаа түүний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд түүнээс 400.000 төгрөгийг мобайл банкны үйлчилгээгээр дамжуулан өөрийн ХААН банкны ... дугаартай дансаар шилжүүлэн авч, 200.000 төгрөгийг шүүгдэгч Б.С-д бэлнээр өгч, өөрөө 200.000 төгрөгийг авч хувийн хэрэгцээндээ зарцуулан, шүүгдэгч Б.С-тэй хамтран хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
  2. Шүүгдэгч Б.С-гийн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа, хууль, шудрага ёсыг сахиулах, хуульд заасан зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг таслан зогсоон ажиллах чиг үүргээ үл биелүүлж, энэхүү эрх мэдлээ урвуулан ашиглаж, мөнгө олох арга хэрэгслээ болгон, Мэргэжлийн хяналтын байцаагч Б.Г-тай урьдчилан үгсэн тохиролцож,  Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23-07-027/01, 23-07-027/06, 23-07-027/04, 23-07-027/07, 23-07-027/09, 23-07-027/05, 23-07-027/08, 23-07-027/03, 23-07-027/02 дугаартай актуудаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын уурхайгаас Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар түр зогсоосон үед буюу 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нүүрс тээвэрлэж явсан Д.П.А-ыг шалгах явцдаа, түүний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 400.000 төгрөгийг түүний мобайл банкны үйлчилгээгээр дамжуулан шүүгдэгч Б.Г-ын ХААН банкны ... дугаартай дансаар шилжүүлэн авч, улмаар Б.Г-аас бэлнээр 200.000 төгрөгийг авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан, шүүгдэгч Б.Г-тай хамтран хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
  3. Шүүгдэгч П.А-ын Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23-07-027/01, 23-07-027/06, 23-07-027/04, 23-07-027/07, 23-07-027/09, 23-07-027/05, 23-07-027/08, 23-07-027/03, 23-07-027/02 дугаартай актуудаар Цэцэрлэг сумын “Могойн гол”-ын уурхайгаас Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар түр зогсоосон үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нүүрс тээвэрлэж явахдаа Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Г-, Б.С- нарт нүүрсээ шалгуулахгүйн тулд өөрт давуу байдал бий болгон 400.000 төгрөгийг өөрийн мобайл банкны үйлчилгээгээр дамжуулан Б.Г-ын ХААН банкны ... дугаартай данс руу шилжүүлэн өгч, хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, нийгэмд учруулсан хохирол, хор уршиг, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг тус тус харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдсэнийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй.

Шүүгдэгч Б.Г-, Б.С-, П.А- нар нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Г-, Б.С- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох санал гаргаж,

Шүүгдэгч Б.Г-, Б.С- нар нь “нийтийн албанд ажиллах эрхийг хасахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү, ажилтайгаа үлдмээр байна” гэж байх боловч шүүгдэгч Б.Г-, Б.С- нарын хувьд хуулийг хэрэгжүүлэх чиг үүргээ ашиг хонжоо олох зорилгоор ашигласан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”, гэмт хэрэг үйлдсэн дээрх улсын байцаагч нар нь иргэдэд хяналт тавих, хуулийг цаашид хэрэгжүүлж ажиллах нь эргэлзээтэй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г-, Б.С-, П.А- нарт нийтийн албанд томилогдох, төрийн байгууллагад ажиллах эрх хасах ялыг заавал оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, ...хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэсэн заалтуудыг журамлан гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилээс доогуур буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн ...үйлдсэн хүнийг гэмт хэргийг гүйцэтгэгч гэнэ” гэсэн заалтуудыг журамлан гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”, 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилээс доогуур буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г-, Б.С- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч П.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ”, мөн зүйлийн 2 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэсэн заалтуудыг журамлан гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-, Б.С- нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах, төрийн байгууллагад ажиллах эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс, шүүгдэгч П.А-т оногдуулсан нийтийн албанд ажиллах, төрийн байгууллагад ажиллах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн тоолохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.А- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-, Б.Г- нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг тэнцүү хувааж, албадан гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-, Б.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч П.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                   

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.С-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Г-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд шууд хахууль өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч П.А-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч П.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-, Б.Г- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-, Б.Г- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох, төрийн байгууллагад ажиллах эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс, шүүгдэгч П.А-т оногдуулсан нийтийн албанд томилогдох, төрийн байгууллагад ажиллах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С-, Б.Г-, П.А- нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь  хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого шүүгдэгч Б.С-, Б.Г- нараас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг тэнцүү хувааж, албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-, Б.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч П.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АЗЖАРГАЛ