Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 136/ШШ2016/00355

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, хуулийн 116, 118 дугаар зүйл, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар * овогт Д.О Дорноговь аймаг дахь Чандмань-Илч ОНӨ-т ХХКомпанийн диспетчер инженерийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/66 ажлаас чөлөөлөх, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/72 тоот ажлын байранд түр зохицуулалт хийх, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ажлаас чөлөөлөх Б/94 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Дорноговь аймаг дахь Ч ОНӨ-т ХХКомпаниас ажилгүй байсан хугацааны цалин хөлс, бага цалинтай ажил хийж байсан цалингийн зөрүүтэй тэнцэх олговор нийт 1,994,540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Отгонсүрэнд олгосугай. 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.О ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай. 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хүсэлтийг баримтлан тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т -д зааснаар хариуцагчаас 46,863 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлого /Төрийн банк 281500318038 тоот/-д оруулсугай.

5. Хэрэгт авагдсан дуу бичлэг /CD/-ийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй. 
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ :                                   В.АМАРТҮВШИН