Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 104

 

Л.Т нарын 14 хүнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1035 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 37 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 219 дүгээр тогтоолтой, Л.Т Б.Ц,О.Б, Ч.О, О.А, Д.Г, Ц.Н, Э.Г, Ё.Б, Л., Г.Т, Б.М, Г.Д, О.А нарт холбогдох 201701000088 дугаартай хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, М.

2. Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Г.

3. Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, мөн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 сар баривчлах ял шийтгүүлсэн, Т.

4. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 661 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 70.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Г.

5. Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Т.

6. Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, О.

7. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, А.

8. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, А.

9. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Ц.

10. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Н.

11. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, М

12. Монгол Улсын иргэн, 1965 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой,

Улаанбаатар Төмөр замын тусгай шүүхийн 1983 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 203 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169б-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Улаанбаатар Төмөр замын тусгай шүүхийн 1984 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 188 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168б, 169б-д тус тус зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1988 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Улаанбаатар хотын шүүхийн 93 дугаартай магадлалаар суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 636 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2, 239.2-д тус тус зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 356 дугаар шүүгчийн захирамжаар суллагдсан,

Нийслэлийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125.2, 220.2, 239.3 тус тус зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 841 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 жил 8 сар 9 хоногийг нэмж нэгтгэн 10 жил 8 сар 9 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 190 дүгээр шүүгчийн захирамжаар суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б.

13. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Б.

14. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Д.

1. Б.М нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 32 тойргийн орчимд ... дугаартай Lexus RХ 400Н загварын тээврийн хэрэгсэлд метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй хоёр гялгар уут бүхий савлагаатай нийт 6.1 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Б.М нь гэмт хэргийг үйлдэхийг санаачлан удирдаж, үүрэг оролцоог хуваарилан Э.Гтэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн бүлэглэж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Л.Тнь Б.М-ийн “Хаан” банкны данс руу 200.000 төгрөг шилжүүлсний дараа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан /КFС/ түргэн хоолны газрын орчимд метамфетамины агууламжтай 0.4 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Л.Т 200.000 төгрөгөөр худалдсан,

2. Л.Тнь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б.Мэс “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авахаар 200.000 төгрөг Б.М-ийн данс руу шилжүүлж, дээрх мөнгөний төлбөрт Зайсан /КFС/ түргэн хоолны газрын орчимд метамфетамины агууламжтай 0.4 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Гэр дамжуулж Б.Мэс хууль бусаар олж авч, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... хорооллын ... дүгээр байрны ... тоотод метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, гялгар уутны хамт 0.13 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн орчимд метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.2 орчим грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Э 200.000 төгрөгөөр худалдсан,

2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол хуушуур” нэртэй цайны газарт 1.0570 грамм, 0.1058 грамм жинтэй, 2 гялгар уут бүхий савлагаатай нийт 1.1628 жинтэй метамфетамины агууламжтай, “мөс" гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан,

3. Л.ТГ.Т, Б.Ц,Ц.Н нар бүлэглэж, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, улмаар метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 45,7436 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 03 дугаар сарын 24-нөөс 26-нд өдөр БНХАУлсын Эрээн хотоос худалдаалах зорилгоор хууль бусаар худалдаж авсан,

Хүүхдийн тоглоомон машинд нууж, каргогоор илгээж, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилах зэргээр зохион байгуулсан,

Метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт 44,3634 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу каргогоор тээвэрлэж, 2018 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот Ц.Н гэрт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

4. Л.ТД.Г нар бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны орчимд метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй цаасны хамт 0.2 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Л.М т 40.000 төгрөгөөр худалдсан,

5. Г.Т нь метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 1.2 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Д.Э-т худалдсан,

метамфетамины агууламжтай, “мөс гэх нэршилтэй, 1.4 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ нууж, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

6. Г.Т О.А санаатай нэгдэн бүлэглэж, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор БНХАУ-аас хууль бусаар олж авах гэмт хэргийг санаачилж О.Ань метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, гялгар уутны хамт 31.644 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 19-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотоос худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, “Өгөөдэй хаан” гэсэн бичигтэй цайны уутанд хийж, хүүхдийн бойтгон гутал дотор нууж, ногоон өнгийн чемоданд хийн улс хоорондын илгээмжээр илгээж 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг санаачилж, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцсон,

7. Г.Т нь Ч.О, О.А нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 29-ний өдрийг хүртэлх хугацаанд ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоот гэртээ метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 26 ширхэг гялгар уутанд тусгайлан савласан 15.5186 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдийг санаачилж гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилах зэргээр зохион байгуулагчаар оролцсон,

8. Ч.О нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоотоос ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух Ё.Бийн оршин суух гэр хүртэл метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.1383 грамм, 0.0286 грамм жин бүхий 2 гялгар уут бүхий савлагаатай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор тээвэрлэсэн,

метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.0286 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг .... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод Ё.Бд хууль бусаар худалдсан,

мөн өдөр метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0.1383 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, зохион байгуулагчаар оролцсон,

9. Б.Цнь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол” хорооллын орчимд ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 1.0 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг А.Ж  600.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

10. Ц.Н нь Г.Т, Б.Ц,Л.Т нар метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 45,7436 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 0З дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу тоглоомон машинд нууж, каргонд хийж тээвэрлэсэн, уг сэтгэцэд нөлөөт бодисыг 2018 оны 03 дугаар сарын 27-ноос 28-ны өдрийн хооронд ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцсон,

11. Л.М  нь 2018 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны орчимд метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй цаасны хамт 0.2 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Л.ТД.Г нараас 40.000 төгрөгөөр хууль бусаар худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

12. Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод гэртээ метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, 0,0286 грамм жинтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг Ч.Оаас худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

13. О.А нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны орчимд Г.Д, О.Б нарт “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдахаар тохирч, улмаар Г.Дий эзэмшлийн “Голомт” банкны данснаас өөрийн эзэмшлийн “Хаан” банкны данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн метамфетамины агууламжтай 0.1 грамм “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан,

14. О.Б нь Г.Дийг сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодис худалдан авах буюу хууль бусаар олж авах санал гаргаснаар гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохирч, бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Г.Дий утсаар О.А холбогдож, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис худалдан авахаар тохирч, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны орчимд Г.Дий данснаас О.А данс руу 200.000 төгрөг шилжүүлж метамфетамины агууламжтай, 0.1 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод” хүнсний дэлгүүр хүртэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701000088 дугаартай хэргээс Б.Ц холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг,

Л., О.А,Д.Г нарт холбогдох хэргийг тус тус нотлогдоогүй гэсэн үндэслэлээр,

Э.Г, О.Б нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Г, Л., О.А,Д.Г, О.Б нарыг цагаатгаж,

шүүгдэгч Л.Т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож,

шүүгдэгч Г.Тт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1, 3.3 болгож,

шүүгдэгч Ц.Н-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож тус тус хөнгөрүүлж,

Б.М-ийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалж, худалдсан гэм буруутайд,

Л.Т-ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, мөн худалдаалах зорилгоор хадгалсан, худалдсан гэм буруутайд,

Г.Тийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авч, хадгалсан, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн гэм буруутайд,

Б.Ц сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэм буруутайд,

Ё.Б, Г.Д нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэм буруутайд,

Ч.О, О.А нарыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, худалдсан гэм буруутайд,

Ц.Н-г сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Л.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял,

шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3.1, 3.3-т зааснаар 7 жил хорих ял,

шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял,

шүүгдэгч Ч.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

шүүгдэгч О.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

шүүгдэгч Ц.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 12.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 15.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ё.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

шүүгдэгч Г.Дд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж,

шүүгдэгч Б.М, Л.ТГ.Т, Ч.О, О.А нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч Ё.Бд ялын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Г.Дийг тэнссэн хугацаанд, шүүгдэгч Ё.Бийг нэг жилийн хугацаанд тус бүр мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н, Б.Цнарт оногдуулсан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н цагдан хоригдсон 64 хоног, шүүгдэгч Л.Т-ын цагдан хоригдсон 249 хоног, шүүгдэгч Г.Тийн цагдан хоригдсон 271 хоног, шүүгдэгч Ч.Оы цагдан хоригдсон 180 хоног, шүүгдэгч О.А-гийн цагдан хоригдсон 116 хоногийг тус бүр эдлэх хорих ялд нь оруулан тооцож,

шүүгдэгч Ц.Нын цагдан хоригдсон 88 хоног, шүүгдэгч Ё.Бийн цагдан хоригдсон 106 хоногийг тус тус хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон зорчих эрхийг хязгаарлах ялд, шүүгдэгч Б.Цн цагдан хоригдсон 107 хоногийн нэг хоногийг 15 нэгжээр тооцон торгох ялд нь тус тус оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мэс 200.000 төгрөгийг, шүүгдэгч Л.Тс 200.000 төгрөгийг, шүүгдэгч О.А 200.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г 88 хоног, шүүгдэгч Д.Г 31 хоног, шүүгдэгч О.А39 хоног, шүүгдэгч Л.М  1 хоног, шүүгдэгч Л.Б 1 хоног, шүүгдэгч Г.Д 1 хоног тус тус баривчлагдсан болон цагдан хоригдсоныг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.ТО.А, Г.Т, шүүгдэгч Ч.О, О.А, Г.Т нарын өмгөөлөгч П.Гансүх, шүүгдэгч Б.М өмгөөлөгч С.Мөнхтулга, А.Билгүүн нарын хамтран гаргасан, шүүгдэгч Б.М, Ц.Т нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн Л.ТБ.Ц,О.Б, Ч.О, О.А, Д.Г, Ц.Н, Э.Г, Ё.Б, Л., Г.Т, Б.М, Г.Д, О.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал бичсэн дүгнэлтдээ “... давж заалдах шатны шүүхийн магадлалд “... анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Н-ын оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээ гэж хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл зорчих эрхийг хязгаарлах ял нь тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхүйц, Эрүүгийн хуулийн зорилгыг хангасан байх ёстой. Бүхэл бүтэн хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүгдэгч Ё.Бд зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа зорчих эрхийг нь ямар хүрээ хэмжээнд хязгаарласан талаар огт заагаагүй. Түүнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн шийтгэх тогтоолын 10 дахь заалтад “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаанууд байна. Дээрх үндэслэлээр хууль ёсны шаардлага хангаагүй шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх бүхэлд нь засах боломжгүй. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байгаа боловч Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн зохицуулалтаар давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээгүй тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж байгаа болно” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан хуулийг илт буруу хэрэглэсний улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн буюу шүүхийн шийдвэрийг хянуулах үндэслэлд тооцогдохоор байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.

Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм. Давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх, эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон.

Шүүхэд эрх олгосон бус заавал хэрэглэхээр үүрэг болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан хэм хэмжээг шүүх хэрэглээгүй нь мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөнд тооцогдож, мөн зүйлийн 2-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг “хуулийн шаардлага” хангаагүй хэмээн дүгнэсэн атлаа “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүйгээр уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1.4-д заасан буюу хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн буюу Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах тухай ард, иргэд рүү чиглэсэн хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн, албан тушаалын гэмт хэргийг шийдвэрлэж буй хуулийн байгууллага, төрд итгэх ард иргэдийн буюу хүний эрхийг зөрчсөн ойлголт гэж дүгнэхээр байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1035 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 37 дугаар магадлал зэргийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Л.Тнарын 14 хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж нотлогдоогүй үндэслэлээр 3 хүнийг, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр 2 хүнийг, нийт 5 хүнийг цагаатгаж, 1 хүнд холбогдох зарим хэргийг нь нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 3 хүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрт нөлөөлөх ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзээгүй, нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүйн улмаас шүүгдэгч нарыг цагаатгасан, зүйлчлэл өөрчилсөн, хэрэгт хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тодруулбал, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г, Л., О.А,Э.Г, О.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ яллах нотлох баримтад дүгнэлт хийлгүй хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.ТГ.Т, Б.Ц,Ц.Н нар бүлэглэн, үйлдлээрээ санаатай нэгдэн Эрээн хотоос мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, хадгалан, улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт дүгнэлт хийлгүй шүүгдэгч Б.Ц-гийн хадгалсан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.ТГ.Т, Ц.Н нарын зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд төлөх боломжтойгоор гэж ойлгомжгүй байдлаар бичиж, шүүгдэгч Ц.Н зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хүрээ хязгаарыг нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон бол шүүгдэгч Ё.Бд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа түүний зорчих хүрээ хязгаарыг тогтоож өгөөгүй байна. Түүнчлэн прокуророос шүүгдэгч нарт холбогдох хэргийг зүйлчлэхдээ олон зүйл хэсгийг журамласан байхад эдгээр журамласан зүйл хэсгийн заримыг нь өөрчилж, заримыг нь огт хэрэглээгүй, энэ талаараа дүгнэлт хийгээгүй байна. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нэлээдгүй зөрчлүүд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанШүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй, хуулийг ноцтой зөрчсөн байна. Л.Тнарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1.4-т заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” нөхцөл байдал илэрсэн гэж дүгнэхээр байна. Тухайлбал давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг “хуулийн шаардлага хангаагүй” гэж дүгнэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь “хуулийг илт буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш илэрсэн нөхцөл байдал юм. Мөн хүний эрхийг ноцтой зөрчсөн гэсэн ойлголтыг нэг хүн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн тохиолдлоор хязгаарлахгүй бөгөөд хууль бус шийдвэрийн улмаас нийтийн ашиг сонирхол, шударга ёсны зарчим хөндөгдсөн, Үндсэн хуульд заасан иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн, гэмт хэргийн улмаас эдийн болон эдийн бус хохирол, хор уршгийг арилгуулах боломжгүй болгосон сөрөг үр дагаврыг илэрхийлсэн гэж үзэхээр байна. Прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримтлан, эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хангуулах, шударга ёсны зарчим, олон нийтийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хамгаалах, хуулийг чанд сахих зорилгоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хууль хэрэглээний алдаатай, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй шүүхийн шийдвэрийг хянуулахаар дүгнэлт бичсэнийг дэмжиж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1035 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 37 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар хянаж, шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй байсан, гагцхүү хуулиар тодорхойлогдсон нэг буюу хэд хэдэн нөхцөл байдал шинээр илэрсэн тохиолдолд хэргийг сэргээн шалгах зорилгоор хүчингүй болгодог нь хууль хэрэглээнд тогтсон жишиг болно. 

Сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, худалдах зорилгогүйгээр хадгалсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн Л.ТГ.Т нарын 14 хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 39.11 дүгээр зүйлд заасан дагуу хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хяналтын шатны шүүхийн хувьд Л.Тнарт холбогдох хэргийг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх санал гаргаагүй тул татгалзсанд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасан дагуу 219 дугаартай тогтоол гаргасан нь тухайн хэргийн хувьд эцсийн шийдвэр болно.

Энэхүү хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргалын бичсэн дүгнэлтийн үндэслэл болгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэх нөхцөл байдал нь Л.Тнарт холбогдох хэрэгт тогтоогдохгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндсэн нөхцөлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ээс 1.4 дэх заалтад тусгайлан хуульчлан заасан болно.

Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий прокурор өөрийн үзэмж, санаачилгаар бус харин тухайн хэрэгт шууд болон шууд бус хамаарал бүхий этгээдээс гаргасан гомдол, хүсэлт үндэслэлтэй гэж үзвэл шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах зорилгоор хэрэг үүсгэх тогтоол гаргаж хянан шалгах, эсхүл мөрдөгчид даалгавар өгч мөрдөн шалгуулж шинэ нөхцөл байдал илэрсэн эсэхийг тогтоолгох учиртай.

Гэтэл прокурор дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн энэхүү хавтаст хэргийн материалд шинэ нөхцөл байдал илэрсэн эсэхийг мөрдөн шалгах байтугай хэрэг үүсгэх тогтоол ч байхгүйн дээр хэний ямар гомдол, хүсэлтийг үндэслэн дүгнэлт бичсэн нь ойлгомжгүй, тодорхой бус байна.

Мөн прокурор хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан “хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол” гэх хуулийн үндэслэлийг сонгосон боловч хэний хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар огт дурдаагүй, тогтоогдоогүй байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Хүний эрх ноцтой зөрчигдсөн гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоор олгогдсон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ямарваа нэгэн хэлбэрээр зөрчигдсөн, энэ нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдлыг ойлгодог болохыг тайлбарлах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1035 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 37 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 219 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал бичсэн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай. 

 

ДАРГАЛАГЧ                                            Б.БАТЦЭРЭН

         ШҮҮГЧИД                                            М.ПҮРЭВСҮРЭН

                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                            Ч.ХОСБАЯР

                                                    Б.ЦОГТ