Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 111-2р хэсэг

 

Эдгээр нөхцөл байдлаар хуурамч бичиг баримт үйлдэх замаар буюу мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн нөхцөл байдал мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотлогдсон бөгөөд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Мөн “*******” ХХК-аас 51,5 тэрбум төгрөгийг залилан мэхэлж авахаар завдсан байна гэдэг талаар тодорхой дүгнэлт хийсэн. Харин давж заалдах шатны шүүх энэ хэрэг дээр дүгнэлт хийхдээ *******, ******* нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, ******ийн үйлдлийг төлбөрийн баталгаа, батлан даалтын гэрээг хууль бусаар гаргасан гэдэг байдлаар дүгнэсэн нь хэрэгт авагдсан нөхцөл байдалтай тохирохгүй байна гэж үзэж байгаа. Иймд “******* банк” ХХК-тай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. гэв.
Шүүгдэгч ******ийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг дээр хохирогчоор нь “*******” ХХК, “*******” ХХК, “******* банк” ХХК-нд холбогдох гэж бүлэглэж ангилсан байгаа. Тэгэхээр “*******” ХХК-ийг залилан мэхэлж хохирол учруулсан гэх хэргээс эхэлж хяналтын журмаар гаргасан гомдлоо танилцуулъя. Энэ хэргийн хувьд үйл баримтын маргаан маш бага, хууль хэрэглээний асуудал байгаа юм. “*******” ХХК-ийг залилан мэхэлсэн хэрэг дээр хоёр үйл баримт байгаа буюу урьдын харилцааны явцад бий болсон өрийг төлөхдөө залилан мэхэлсэн. “*******” ХХК-ийн хувьцааг авна гэж хэлээд аваагүй гэдэг. Ерөнхийдөө ийм хоёр үйл баримтад тулгуурлаж миний үйлчлүүлэгч ******г залилан мэхэлсэн гэх хэрэгт гэм буруутайд тооцсон. Хохирлын хэмжээг 3,847,110,000 төгрөгөөр тогтоосон. “Урьдын харилцааны явцад бий болсон өрийг төлөхдөө” гэдэг дээр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэтгэлцээн явагдсан. Өмгөөлөгчийн хувьд урьдын харилцааны явцад бий болсон өр төлбөр бол хүү, алданги юм, ямар нэгэн байдлаар өр төлбөр биш гэж маргасан.
Анхан шатны шүүх 1,5 сая ам.доллар бол хүү, алданги гэдгийг тогтоосон. “*******” ХХК-ийг залилсан гэх хэрэг дээр хүү, алдангийг төлнө гэж хэлээд төлөөгүй энэ үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан “эд хөрөнгөд учирсан байх шууд хохирол” мөн үү гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийх онцгой ач холбогдолтой байна. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 91 дүгээр талд маш тодорхой бичсэн байгаа. Шүүх хуралдаанаар ****** нь 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан эрх шилжүүлэх гэрээний дагуу “*******” ХХК нь “*******” ХХК-нд 15,000,000 ам.долларыг түүний хүү, алданги болох 1,500,000 ам.долларыг тус тус төлөх үүрэг хүлээсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдлоо гэж бичсэн. Өөрөөр хэлбэл урьдын харилцааны явцад бий болсон өр төлбөр гэдэг бол хүү, алданги гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон. Өмгөөлөгчийн зүгээс “залилан мэхлэх” гэмт хэрэг гэдэг бол эд хөрөнгөд учирсан шууд хохирол буюу “*******” ХХК-ийн хөрөнгө нь байгаа байдлаасаа буурсан байх ёстой. “*******” ХХК-ийг хуурч мэхэлж, итгэл эвдэж 1,500,000 ам.доллар түүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг миний үйлчлүүлэгч хохирогчоос өөрөөс нь шилжүүлж авсан байх үндсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх ёстой. Гэтэл миний үйлчлүүлэгч “*******” ХХК-аас ямар ч эд хөрөнгө, мөнгө шилжүүлж аваагүй. Үндсэн төлбөр буюу 15,000,000 ам.долларыг төлсөн. Үндсэн үүрэг дээр Иргэний хуульд заасны дагуу тооцогдсон хүү, алдангийг төлнө, төлөхгүй гэдэг асуудал яригдаад төлөөгүй үйл баримтад шүүх дүгнэлт хийгээд залилан мэхэлсэн гэж үзээд гэм буруутайд тооцсон. Энэ дээр Улсын дээд шүүхийн 2006 оны 51 дүгээр тогтоол яригддаг бөгөөд өмчлөгч, эзэмшигчээс түүний зөвшөөрлийн дагуу тодорхой төрлийн хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж байгаа идэвхтэй үйлдлээр илэрдэг. Энэ хэрэг дээр Иргэний хуулийн дагуу бодогдсон хүү, алдангийг төлөөгүй гэдэг үндэслэлээр ял шийтгэж байгаа. Тэгэхээр хүү, алданги гэдэг бол Иргэний хуулийн ерөнхий ангид заасны дагуу тооцогддог, иргэний эрх зүйн хамгаалалтын арга хэрэгсэл. Гэтэл энэ асуудлыг эрүүгийн хэргийн шүүх дүгнээд төлөөгүй гэдэг үндэслэлээр ял шийтгэж байгаа нь үндэслэлгүй юм.
“*******” ХХК-ийг залилсан гэх хэрэг дээр “*******” ХХК-ийн хувьцааг шилжүүлж авна гээд шилжүүлж аваагүй гэдэг үйл баримт яригддаг. Анхан болон давж заалдах шатны шүүх хохирогч “*******” ХХК ямар нэгэн байдлаар зээл авах үндэслэл шаардлага байхгүй байхад ****** зээл өгсөн мэтээр дүгнэж, энэ үйл баримтыг буруу тогтоосон. Гэтэл энэ зээлийн асуудал 2013 онд төлбөр барагдуулах хэлэлцээр “*******” ХХК, “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан. Энэ хэлэлцээрт зээл олгохтой холбоотой “*******” ХХК-ийн асуудал тусгагдсан байгаа. Тэгэхээр хоёр хуулийн этгээд хоорондоо хамтарч гэрээ байгуулаад, “*******” ХХК-нд ******* банкнаас зээл олгох асуудал тусгагдсан. “*******” ХХК зөвшөөрч гэрээ байгуулаад хамтарч гэрээгээ хэрэгжүүлсэн үйл баримт дээр гэрээний нөгөө талыг хүчээр зээл олгуулаад явсан мэтээр хоёр шатны шүүх /зөвхөн хохирогчийн мэдүүлгээр/ дүгнээд байгаа нь үндэслэлгүй байгаа юм. “*******” ХХК-ийг залилан мэхэлж хохирол учруулсан гэх энэ хэрэг дээр үндэслэлгүйгээр миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсонд гомдол гаргасан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.
Хоёр шатны шүүх “******* банк” ХХК-ийг миний үйлчлүүлэгч ****** залилан мэхлэхийг завдсан, бодитой хохирол учраагүй байна гэж дүгнэсэн. “******* банк” ХХК-нд хохирол учруулсан гэх хэрэг дээр хоёр шатны шүүх үйлдлийн шинжийг Монгол банкны батлан даалтын журам зөрчиж, баталгаа гаргах тусгай зөвшөөрөл аваагүй байхдаа баталгаа гаргуулсан гэж тогтоосон. *******ээр дамжуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт /*******ийн нэхэмжлэлтэй/ ****** хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн учир “******* банк” ХХК-нд их хэмжээний хохирол учруулах нөхцөл байдал бүрдсэн гэдэг хэргийн үйл баримтыг шүүх тогтоосон. Банк тусгай зөвшөөрөлтэй байсан уу, үгүй юу гэдэг асуудал нь эрүүгийн хэргийн шүүхийн хянан хэлэлцэх маргаан мөн үү, биш үү. Мөн тусгай зөвшөөрөлгүй атлаа тусгай зөвшөөрөлд заагаагүй үйл ажиллагаа явуулах эрх зүйн факт, төлбөрийн баталгааг хуурамчаар буюу тамга тэмдэг, хэвлэмэл маягт, гарын үсэг хуурамчаар зурсан уу, үгүй юу, ТУЗ болон бусад эрх бүхий байгууллагын шийдвэрийг цаг хугацааны хувьд нөхөж гаргасан уу, үгүй гэдэг гурван тусдаа хууль зүйн фактын аль зүйл дээр нь миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь ойлгомжгүй. Гурван тусдаа үйл баримтыг хооронд нь холиод энэ хэрэг дээр миний үйлчлүүлэгчийг ялласан. Хоёр шатны шүүхийн шийдвэрийг харахаар нэг бол тусгай зөвшөөрөл аваагүй байхдаа ******* банкны баталгааг гаргаад, тусгай зөвшөөрөлгүй атлаа тусгай зөвшөөрөлтэй мэтээр баталгаа гаргасан юм шиг, үүн дээр миний үйлчлүүлэгч ял авчхав уу гэж харагдана. Эсхүл дахиад уншихаар *******, *******, ******* нартай урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн ТУЗ-ын зарим шийдвэр тогтоолыг цаг хугацааны хувьд нөхөөд гаргасан юм уу гэдэг нэг асуудал байгаа. Тэгэхээр гурван тусдаа үйл баримтын аль баримтыг дүгнээд байгаа нь ойлгомжгүй байгаа. Өмгөөлөгчийн хувьд баталгаа гаргах эрхтэй байсан уу, үгүй юу гэдэг бол 2015 онд батлагдсан Зөрчлийн тухай хуульд заасан асуудал гэж хууль зүйн хувьд үздэг. Өөрөөр хэлбэл тухайн ******* банк баталгаа гаргах үедээ тусгай зөвшөөрөлтэй байсан уу, үгүй гэдэг үйл баримт эрүүгийн хэргийн шүүхийн үнэлэлт дүгнэлт өгөх асуудал биш юм. Энэ асуудал дээр улсын яллагч, “******* банк” ХХК маргаад байдаг. Гэтэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156 дугаар зүйлд заасан /банкны хууль тогтоомж зөрчих/ эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй банк нээсэн, банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулсан бол гэдэг гэмт хэрэг байсан нь 2015 оны Эрүүгийн хуулиар зарим үйлдэл холбогдлыг Зөрчлийн тухай хууль руу шилжүүлсэн.
Өөрөөр хэлбэл “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр банк нээсэн, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг хууль бусаар бүрдүүлсэн” гэдэг хоёр шинж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогдож үлдээд харин “банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулах” буюу одоо энэ хэрэг дээр маргаад байгаа үйл баримт Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлд зөрчлийн хэргээр томьёологдсон байгаа. Тусгай зөвшөөрөөлтэй байсан уу гэдэг зүйл Зөрчлийн тухай хууль руу шилжиж орсон учраас энэ хэрэг харьяаллын хувьд *******ны хянан шалгагч шалгаад эрх зүйн маргааны хувьд цаашид захиргааны хэргийн харьяаллын асуудал болсон. Анхан болон давж заалдах шатны шүүх тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх талаар дүгнэсэн нь эрх зүйн харьяаллын хувьд буруу гэж өмгөөлөгчийн хувьд үзээд байгаа юм. “******* банк” ХХК-ийг залилан мэхлэхийг завдсан гэх хэрэг дээр миний үйлчлүүлэгчийг бүлэглэсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг журамласан байдаг. “******* банк” ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал *******, *******, ******* нартай бүлэглэсэн гэдэг агуулгаар ял шийтгэсэн. Гэтэл дээрх гурван хүн нь энэ хэрэг дээр шүүгдэгчээр шалгагдаагүй, сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй. Эдгээр хүмүүсийг шалгаад холбогдох үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон прокурорын хүчин төгөлдөр тогтоол байхад урьдчилж, үгсэж тохиролцож, бүлэглэсэн гэдэг байдлаар ял шийтгэж байгаа нь үндэслэлгүй буюу уг хэрэгт шүүгдэгчээр татагдаагүй эдгээр хүмүүсийг өөрсдийг нь байлцуулалгүйгээр шийтгэх тогтоолоор гэм буруутай гэж урьдчилж тогтоож, эрх зүйн байдлыг нь дордуулж байгаа нь хэр үндэслэлтэй юм бэ. Тухайн баталгаа болон баталгааны гэрээнд гарын үсэг зурсан субъектүүд нь *******, *******, ******* нар бөгөөд энэ гурван хүнийг байлцуулахгүйгээр хэргийг шалгаад гарын үсэг зурсан бичиг баримтыг нь хууль бус, цаг хугацааны хувьд нөхөж үйлдсэн гэж дүгнээд миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, уг хэрэгт хамааралгүй хүмүүсийг гэм буруутайд тооцож, ******г ял оногдуулсан үндэслэлгүй. Түүнчлэн *******ээр нэхэмжлэл гаргуулж, тус хэрэгт ****** хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас “******* банк” ХХК-нд их хэмжээний хохирол учрах нөхцөл байдал бүрдсэн гэж дүгнэсэн. Гэтэл ******* анх нэхэмжлэл гаргахдаа үндсэн хариуцагчаар “*******” ХХК-ийг буюу ******г татсан.
Тухайн үед ****** цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан. Ингээд *******ийн нэхэмжлэлтэй, ******д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохих хариуцагчаар татагдах этгээдийг солих, нэмэлт хамтран хариуцагчийг татах эрхийнхээ хүрээнд “******* банк” ХХК-ийг шүүх хариуцагчаар татсан. Энэ үүднээс анхан шатны шүүх тодорхой төлбөрийг “*******” ХХК-аас гаргуулах, төлүүлээгүй тохиолдолд “******* банк” ХХК-аар төлүүлэхээр даалгаж шийдвэрлэсэн үйл баримт байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдсэн шийдвэрийг яагаад миний үйлчлүүлэгчийн залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний үйлдэл мэтээр дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна гэж үзээд өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан
.
“*******” ХХК-д хохирол учруулсан гэх хэргийн тухайд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцож ял шийтгэсэн. Энэ хэрэг дээр ******г зохион байгуулагч, *******ийг гүйцэтгэгч гэж дүгнэдэг. Энэ хэрэг дээр хоёр шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу 2002 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд заасан зүйл ангиар зүйлчилж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан. Анхан шатны шүүх *******ийг гүйцэтгэгч гэж дүгнээд 2009 онд гүйцэтгэгчийн үйлдэл төгссөн гэж дүгнэсэн атлаа 2015 Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэдэг агуулгаар хэрэглэж миний үйлчлүүлэгчийг ял шийтгэсэн. Гэхдээ төгссөн үйлдлийг нь Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэр гарсан цаг хугацаагаар төгссөн гэж үзээд байгаа. Гэтэл *******ийг гарын үсэг зурсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон. Гүйцэтгэгчийн үйлдэл 2009 онд төгссөн бөгөөд зохион байгуулагчийн үйлдэл гүйцэтгэгчийн үйлдэлгүйгээр цааш үргэлжлэх боломжгүй учраас миний үйлчлүүлэгчийг 2002 Эрүүгийн хуулиар зүйлчлээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдуулах хууль зүйн үндэслэл байна гэж дүгнэж байгаа.
Мөнгө угаасан гэмт хэрэгт миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулсан. “*******” ХХК-т хохирол учруулсан гэх хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан хэргүүдийн үйлдэл нь ерөөсөө нэг бөгөөд /нэг үйлдэл дээр/ хоёр шатны шүүх гурван удаа ял оногдуулсан зүйл харагдаад байгаа. Миний үйлчлүүлэгч ******* банкнаас зээл авахдаа холбогдох батлан даалтын гэрээнд хуурамчаар гарын үсэг зурсан гэдгээ 2013 онд хүлээсэн. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр, харин зээлийн гэрээг дагалдуулан байгуулсан батлан даалтын гэрээнд хуурамчаар гарын үсэг зурсан гэдгээ хүлээсэн. Улсын яллагч “мөнгө угаах” гэмт хэрэг дээр тодорхой эд хөрөнгүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад шилжүүлсэн гэх мэт үйл баримтуудыг яллах дүгнэлтэд бичсэн байсан. Үүн дээр хоёр шатны шүүх тодорхой дүгнэлтийг хийсэн. Тухайн хөрөнгүүд ямар шалтгаантай шилжилт хийгдээд байна гэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагчаар татагдаад үүний дагуу шилжсэн үйл баримт байгаа. Тэгэхээр энэ нь “мөнгө угаах” гэмт хэргийн шинж мөн үү, биш үү гэдэг дээр дүгнэлт хийх хэрэгтэй байх. “Мөнгө угаах” энэ гэмт хэргийн хамгийн гол, цаад шинж бол ******* банкны зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр, зээлийн гэрээтэй холбоотой ямар нэгэн хууль бус гарын үсэг, бичиг баримт яригддаггүй. Зээлийн гэрээ өөрөө хууль ёсных учраас зээлийн гэрээний дагуу шилжиж ирж байгаа энэ мөнгө бол “мөнгө угаах” гэмт хэргийн объект биш гэж үзэж байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “мөнгө угаах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байгаа учир миний үйлчлүүлэгчийн үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгуулах гомдлыг гаргасан.
Уг хэрэг дээр миний үйлчлүүлэгчийн хамаарал бүхий этгээдийн гэж нэрлэж түүний охин ******* болон ээж ******* нарын хөрөнгүүдийг битүүмжилж хохирол төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл тус хэрэгт *******, ******* нарыг иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр тогтоосон зүйл байхгүй бөгөөд ******* гэдэг хүнээс мэдүүлэг ч аваагүй. Тэгэхээр энэ хүмүүс өөрийнхөө хөрөнгийг хууль ёсны хөрөнгө мөн, биш гэдэг талаар шүүхэд тодорхой нотлох баримт гаргаж өгөх, гомдол, хүсэлт гаргах эрх нь хязгаарлагдсан. Шүүгдэгчийн хамаарал бүхий этгээд гэдэг нэрийн дор хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэж байгаа нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж заасантай нийцэхгүй байна. Эдгээр хоёр хүний хөрөнгө нь тус гэмт хэргийн цаг хугацаанаас өмнө буюу 2006-2008 онд бий болсон, өөрсдөө худалдаж авсан хөрөнгө юм. Гэтэл ******ийн хамаарал бүхий этгээд буюу ээж, охин нь гэдэг байдлаар хөрөнгийг нь хураан авч хохирол төлбөрт тооцуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа учир эдгээр хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлүүлэх гомдлыг гаргасан. Сүүлд нь нэмж хэлэхэд “*******” ХХК, “*******” ХХК, *******, *******, “*******” ХХК нарын хоорондын төлбөр тооцооны асуудлыг хамтад нь ойлгож дүгнэх онцгой шаардлагатай байна. Энэ хэрэг дээр үндсэн зээлдүүлэгч буюу *******, ******* нар болон зээл авагч ****** нарын хоорондын зээл тооцооны асуудлаас үүдэж “*******” ХХК, “*******” ХХК нарын асуудал энэ хэрэгт оролцсон. *******, ******* нарын тухайд *******ийн дансанд байсан мөнгийг ******д зээлдүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд зөвхөн төлбөр тооцооны асуудал байгаа. ******* нь ******ийн өмнөөс “*******” ХХК-ийн 15,000,000 ам.долларыг төлсөн асуудал, өөрөөр хэлбэл *******, ******* нар нь ******д хоёр тусдаа харилцаагаар буюу *******ийн дансанд байгаа мөнгийг нэг зээлдүүлсэн, тодорхой төрлийн хөрөнгийг ******ийн өмнөөс “*******” ХХК-д төлбөрт тооцуулж шилжүүлсэн хоёр тусдаа төлбөр тооцооны асуудал байдаг. Төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэхдээ “*******” ХХК-ийн хувьцааг аль өрөндөө тооцож өгөх үү гэдэг ийм л асуудал байгаа. Үүн дээр л дүгнэлт хийх ёстой. Улсын яллагч “*******” ХХК-ийн 50%-ийн хувьцааг *******ээс зээлсэн мөнгөндөө өгсөн атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж дүгнээд байгаа юм. Гэтэл зээл тооцооны асуудлыг аль өрөндөө аль хөрөнгийг шилжүүлж авах энэ асуудал тухайн иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа зээл авагч, зээлдүүлэгч нар хоорондоо шийднэ. “*******” ХХК-ийн 50%-ийн хувьцааг улсын яллагч 56,000,000,000 төгрөгийн үнэ цэнтэй гэж дүгнээд байгаа. Эрх зүйн харилцаанд орж байгаа хүмүүсийн хооронд өгч авч байгаа эд хөрөнгийн үнэ цэнийг улсын яллагч тогтоох эрх байна уу. Эцэст нь хэлэхэд зээл тооцооны асуудлыг хамтад нь нэг мөр ойлгож шийдвэрлэх нь чухал байна.” гэв.
Шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Ж.Батзоригт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Баатарсайхан, П.Ундрах-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг дэмжиж байгаа. “*******” ХХК-ийн тухайд урьдын харилцааны явцад бий болсон өр төлбөр, хүү алданги гээд 1,500,000 ам.доллар залилан мэхэлсэн гэж шүүхээс дүгнээд гэм буруутайд тооцсон. Гэтэл 1,500,000 ам.доллартой холбоотой асуудал бол Иргэний хуулиар зохицуулагдсан иргэний харилцаа байсан. Хүү, алдангитай холбоотой иргэний шүүхээр шийдвэрлэх нөхцөл боломжууд байсан боловч “*******” ХХК хуульд заасан хугацаагаа алдсан байсан учир эрүүгийн гэмт хэргийн шинжтэй буюу залилан мэхэлсэн гэдэг үйлдэл оруулж ирээд улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй юм. ******тэй холбоотой асуудал дээр 3,847,100,000 төгрөгийн хүү, алдангийг шүүх шийдсэн. “*******” ХХК-ийн хөрөнгийг өөрийн мэдэлд авснаар залилан мэхлэх гэмт хэргийн ажиллагаа дуусдаг зохицуулалттай. Гэтэл миний үйлчлүүлэгч “*******” ХХК-аас нэг ч төгрөг аваагүй. Урьдын харилцаа гэдэг нь бол иргэний эрх зүйн харилцаа байсан. “*******” ХХК-ийн хувьцаатай холбоотой асуудал хэрэгт огт байхгүй. Өөрөөр хэлбэл хувьцаа худалдан авах талаарх “*******” ХХК-тай хийсэн гэрээ, хэлцэл хавтаст хэрэгт байхгүй. “*******” ХХК-тай холбоотой асуудлын тухайд тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нараас ****** 1,500,000 ам.долларыг авсан уу, та нар хүлээлгэж өгсөн үү гэдэг асуултыг асуухад “үгүй, гагцхүү бид нар хэлцлээр тохиролцсон зүйлийнхээ хүү, алдангийг авах гэж байгаа юм” гэдэг. Хүү, алдангийг төлүүлэхийн тулд миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцож, шүүхээс ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. “******* банк” ХХК-д хохирол учруулсан гэмт хэргийн тухайд залилан мэхлэхийг завдсан, хохирол учруулаагүй гэж шүүх дүгнэсэн. Иргэний хуулийн 457 дугаар зүйлд зааснаар банкны баталгааны асуудал яригдсан. Гэтэл прокуророос оруулж ирэхдээ төлбөрийн баталгаа, банкны баталгаа гэж хоёр өөр өнцгөөс ойлгомжгүй байдлаар асуудалд хандсан.
Гэтэл миний үйлчлүүлэгчийг улсын яллагч “******* банк” ХХК-ийг бүлэглэж залилсан гэдэг зүйл, заалтыг оруулж ирсэн. Бүлэглэх үйлдэлд нь хэн хамаатай байсан гэхээр тухайн үеийн “******* банк” ХХК-ийн захирлууд болох *******, *******, ******* нар бөгөөд Иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасан банкны баталгааны асуудлыг шийдэж байсан субъектүүд юм. 2002 оны Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж сэжигтнээр татсан боловч 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор *******ын үйлдлийг хүчингүй болгосон. ******* банк нийт 156 иргэнд баталгаа гаргаж өгсөн бөгөөд тэндээс *******тэй холбоотой баталгааг ялгаж аваад хууль бус гэж тайлбарлаад ял шийтгэл оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “гэмт хэрэгт хамтран оролцох” ойлголтын талаар хуульчилсан. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2, 3.3, 3.4, 3.5 дугаар зүйлд заасан энэ хэргийн субъектүүд хаачсан бэ, яагаад бүлэглэсэн этгээдүүдийг анхан шатны шүүхэд оруулж ирж гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй юм. Тэгэхээр шүүх шударга байх ёстой бөгөөд ялгамжтай байх асуудал байж болохгүй гэдэг зүйл яригдаж байгаа юм. Завдсан үйлдэлтэй холбоотой асуудал дээр миний үйлчлүүлэгчид ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нийт 7 захирамж гарсан байдаг. “******* банк” ХХК, “*******” ХХК, ******* нартай холбоотой хэргийг шийдвэрлэсэн иргэний хэргийн шийдвэр 7 удаа шинээр илэрсэн нөхцөл байдлаар шүүхэд хандахад хүлээж аваагүй шийдвэр, захирамжууд хүчин төгөлдөр байгаа. Залилахыг завдсан гэмт хэргийн санаа зорилго, үйлдэл холбогдол нь тогтоогдохгүй байгаа бөгөөд үүнийг шүүх анхаарч үзнэ үү. “*******” ХХК-тай холбоотой асуудал дээр миний үйлчлүүлэгчийг энэ гэмт хэргийн “зохион байгуулагч” гэж оруулж ирсэн. ******* банктай холбоотой зээлийн гэрээний баталгаа гаргасан үйлдэл дээр хэнтэй бүлэглээд байгаа гэдэг нь ойлгомжгүй. Баталгаа гаргаж өгөөч гэдэг асуудал тавиад ороод ирэхэд ******* зээлийн гэрээнд баталгаа гаргах боломжгүй гэж хэлээд гаргасныхаа төлөө өнөөдөр миний үйлчлүүлэгчтэй бүлэг гэмт хэрэгт оролцоод яваад байгааг нь өмгөөлөгчийн хувьд ойлгохгүй байгаа. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн албан тушаал, албан чиг үүргийнхээ эрх нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн үндэслэлээр миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар “мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулж шүүхээс ял шийтгэл оногдуулсныг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. ******* банкны зээл болох 137,943,917 ам.долларын зээлийн зарцуулалтад мөрдөн байцаалтын явцад шүүхийн шинжилгээний хүрээлэн “*******” аудитын компанийн дүгнэлтүүд гарсан байдаг. ******* банкны зээлийг “*******” ХХК нь ******* банк, “*******” ХХК, “*******” ХХК-ийн вексель, Төмөр замд шатахуун нийлүүлсэн төлбөрт зарцуулсан болох нь тогтоогдсон байна гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл улсын яллагч мөнгө угаасан байна гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. ******* банкны зээл, зээлийн гэрээ, зарцуулалттай холбоотой үйлдэл дээр ******г мөнгө угаасан гэж дүгнээд гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хөрөнгө битүүмжилсэн асуудлын тухайд ******ийн ээж нь 1942 онд төрсөн, ******* гэдэг хөгшин байдаг. ****** хотхонд байрлах байрны өмчлөгч нь түүний ээж ******* болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Гэтэл мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэрэг маргааныг хянан шалгах явцад *******ээс мэдүүлэг тайлбар огт аваагүй, иргэний хариуцагчаар татаагүй.
Ямар нэгэн байдлаар тухайн этгээдийг оролцуулж байж хүний хөрөнгийг хурааж авах үндсэн нөхцөл бүрдэх ёстой. ******* гуай тэр байрнаас гарах юм бол эрх зүйн байдал дордож гудамжинд гарах хэмжээний нөхцөл байдалд орох гээд байгаа юм. Шүүх бүрэлдэхүүн битүүмжилсэн хөрөнгийн талаар буюу ******* ийн өмчлөлийн орон сууц, төрсөн охин *******ийн өмчлөлийн авто зогсоолуудыг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгож асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа учир “*******” ХХК-тай холбоотой үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн “******* банк” ХХК-ийг залилан мэхлэхийг завдсан гэх үйлдэл нотлогдож тогтоогдоогүй. Учир нь иргэний хэргийн шүүхийн удаа дараагийн захирамж, шийдвэрүүд байгаа. Иймд тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “*******” ТӨҮГ-тай холбоотой асуудлын тухайд ******* гэдэг хүнтэй миний үйлчлүүлэгч ямар нэгэн байдлаар хувийн харилцаа үүсгээгүй, албан тушаалын байдлыг ашиглаагүй. Мөн угаасан гэмт хэргийн тухайд ******* банкнаас оруулж ирсэн мөнгө зориулалтын дагуу зарцуулагдсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан. ******ийн хувьд “*******” ТӨҮГ-тай холбоотой үйлдэл дээр гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаар үнэн зөв мэдүүлэг өгөөд явсан. Гэтэл төрөл төрөгсдийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар шийдвэр гаргаж болохгүй гэдэг дээр шүүх анхаарч битүүмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бол хууль ёсны дагуу хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор явах ёстой. ******г 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар татаад, ял зэм халдааж эхэлсэн. Үндсэн хуульд заасан нөхцөл байдлын дагуу хэргийн бодит байдлыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан уу гэвэл яваагүй. Маш их дүнтэй ******* банкийг залиллаа гэдэг асуудал ярьсан, гэвч *******банк бид залилуулаагүй гээд орж ирээгүй. “Залилан мэхлэх” гэмт хэргийн шинж бол хувь хүний хөрөнгийг өөрийн болгож авах. ****** хуурамч бичиг баримт үйлдсэн асуудал дээр гэм буруугаа хүлээж, анхнаасаа би “*******” ХХК-тай барьцааны гэрээнүүд байгуулахдаа хуурамчаар хийсэн. Харин зээлийн гэрээ нь бол хууль ёсны дагуу хийгдсэн. ****** “*******” ХХК-тай 160,100,000 ам.долларын гэрээ байгуулсан. Арбитрын шүүх 50,900,000 ам.доллар үлдэгдэлтэй байна гэсэн. Манай шинжээч нарын үзсэн дүгнэлтээр 57,000,000 ам.долларыг төлөөгүй байна гэсэн. ******г анх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд явсаар байгаад “хуурамч бичиг” баримт үйлдэх гэмт хэрэг болсон. Арбитрын шүүхэд “*******” ХХК ялагдаад ийм нөхцөл байдал үүслээ гэдэг байдлаар хоёр шатны шүүх дүгнэснийг миний өөрийн хууль зүйн болон эрх зүйн ухамсар ойлгохгүй байгаа. 47-48 дугаар хавтаст хэрэгт арбитрын шийдвэрүүд байгаа. Энэ хэрэг үндсэндээ 10 жил болж байна. ****** хуурамч бичиг баримт үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээсэн. Арбитрын шүүхэд “*******” ХХК ялагдсан нь ******д ял халдаах ямар эрх зүйн үндэслэлтэй юм. Хэрэг шалгагдаж байгаад хэсэг зогссон. Учир Арбитрын шийдвэрийг хүлээсэн. ****** бид хоёр “*******” ХХК ялагдаад та бид хоёр явах юм байна даа гэж ярьж байсан бөгөөд энэ яриагаар болсон. Хэрэв хуурамч бичиг баримт үйлдээд, хуулийн этгээдийн эрх мэдлээ ашиглаад байгаа юм бол Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах буюу эрх зүйн байдлыг дээрдүүлэх зохицуулалтыг яагаад хэрэглэхгүй байгаа юм бэ, үүн дээр шүүх бүрэлдэхүүн анхаарч өгнө үү.
Мөнгө угаах гэмт хэргийн тухайд зээлийн гэрээ нь хууль ёсных бөгөөд мөнгө ороод ирчихсэн, ****** 100,000,000 ам.долларыг буцаагаад төлчихсөн. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг мөрдөгч, прокурор тал бүрээс нь хууль ёсны дагуу шалгах ёстой байсан. Прокурорын тухай хуульд заасан хараат бус байх нөхцөл байдлаа прокурор хэрэгжүүлж чадаагүй алдсан гэж үзэж байна. Мөн Нийслэлийн Ерөнхий Прокурорын газрын орлогч прокурор дээд шатны прокурор биш. Прокурорын тухай хуулийн 6.4 дүгээр зүйлд дээд шатны прокурор гэж хэнийг хэлэх талаар тодорхойлсон байгаа. Харин 6.3 дугаар зүйлд зааснаар эрхээ шилжүүлсэн үү, үгүй юу гэдэг асуудал яригдана. Иргэний харилцаан дээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх энэ эрхийг нь сүүлдээ мөнгө угаах гэмт хэргийн шинж рүү оруулж ирж байгаа. Үүн дээр ******* банк, олон улсын банкны юмнуудыг дурдсан байна лээ. “*******” ХХК-ийг *******ийн *******ийн ******* гэдэг хүнд гэрээгээр шилжүүлсэн. Гэрээн дээр ******ийн төлөх бүх өр төлбөрийг төлнө шүү гээд шилжүүлчхээд өнөөдөр ******д нэг ч ам.доллар өгөөгүй. Харин цаашаа гуравдагч этгээд рүү шилжүүлэх асуудлууд яригдаад ингээд хүн унах тусам дээрээс нь дэвслээд энэ хүний эрх зүйн байдлыг дордуулаад ийм үйлдэл гаргаж байхад прокурор, мөрдөгч нар хуулийн дагуу ажиллагаа хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой. Өнөөдөр “*******” ХХК Монгол Улсад байхгүй. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах боломжгүй. *******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь мэдүүлэг өгсөн *******, *******тай холбоотой хүмүүс мөн үү, биш үү энэ ажиллагаанд оролцох эрхтэй хүмүүс оролцсон уу, үгүй юу гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн анхаарал хандуулж өгнө үү гэж хүсэж байна. ******ийн ээжтэй миний бие өчигдөр очиж уулзахад эгч нь өргөдөл гаргая, манай хүн бид хоёр өөрсдөө бүх зүйлээ авсан юм аа гэж хэлсэн. Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд гээд 82 настай хүн өргөдлөө гаргасан байгаа. 2009 онд мөнгөө төлсөн боловч /*******/ гэрчилгээг нь дараа нь гаргаж өгсөн байдаг. Ачаараа өргөдлөө бичүүлээд гарын үсгээ зурчихлаа, үүнийг чи аваад яв гэж надад хэлсэн, ямар нэгэн нотлох баримт өгөх боломжгүй, гэхдээ би өгье, албан ёсоор танилцуулъя гээд аваад ирлээ. Хүнлэг байх үүднээс үүнийг дурдаж байгаа шүү гэв.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Э.Ганхөлөг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгчийг 36,000,000 ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан гэж буруутгасан. Миллфордын захиа буюу төлбөр мөнгийг энэ дансанд хий гэж зааж байсан захианд гарын үсэг зурсан байна гэж үздэг. “*******” ХХК-ын дүрмийн 12 дугаар зүйлийг зөрчиж 10,000,000 ам.доллароос дээш үнийн дүнтэй хэлцэлд дангаараа гарын үсэг зурах эрхгүй байхад гарын үсэг зурсан байна гэж 3 үндэслэлээр буруутгаж, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь магадлалд “шүүгдэгч *******ийн үйлдлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ гээд магадлалын 154 дүгээр талд дурдсан байна. Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл нь гэмт хэрэгт хамтран оролцогчийн харилцааг зохицуулсан зохицуулалт байгаа. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн үйлдэлд уг зохицуулалтыг хэрэглэхээр хууль тогтоогчийн зүгээс тогтоож өгсөн байх бөгөөд Улсын дээд шүүх хуулийн зохицуулалтыг дээрх байдлаар тайлбарлаж, хэрэглэж ирсэн. Гэтэл улсын яллагчийн зүгээс *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн боловч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор *******ыг цагаатгасан, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар ******* цагаатгасан байна. Гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж үзсэн этгээдүүд нь бүгд цагаатгагдсан байтал миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буюу гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэн гэм буруутайд тооцсон байгаа нь илтэд үндэслэлгүй, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж буруу хэрэглэсэн үйлдэл гэж үзэж байна.
Мөн миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцох гүйцэтгэгчээр гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна давж заалдах шатны шүүх үзсэн. Хэрэв миний үйлчлүүлэгч гэмт хэрэгт хамтран оролцсон, тэр дундаа гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж үзвэл тухайн гэмт хэргийн хатгагч, хамжигч, зохион байгуулагчид нь хаана байна вэ, үүн дээр ямар нэгэн дүгнэлт өгсөн зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг зайлшгүй нотлох шаардлагатай. Гэтэл миний үйлчлүүлэгчийг хатгагч, хамжигч, зохион байгуулагчгүйгээр гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэж байгаа нь Эрүүгийн хуулийг илтэд буруу тайлбарласан, цаашлаад Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн ийм үйлдлүүд хоёр шатны шүүхийн шийдвэр дээр гарсан. Үүнтэй санал нийлэхгүй байгаа учраас үндэслэл болгож гомдлоо гаргасан. Нөгөөтээгүүр анхан болон давж заалдах шатны шүүх нь яллах дүгнэлтэд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон. Учир нь улсын яллагч нь *******, *******, ******* нар нь хамтран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан. Гэтэл ******* болон ******* нарыг цагаатгасан атлаа миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон нь шүүх яллах дүгнэлтэд тусгагдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Гэмт хэрэгт хамтран оролцсон асуудалд хуульд нийцээгүй, хангалтгүй дүгнэлтийг хийсэн учир шүүх бүрэлдэхүүн анхааралтай хандаж өгнө үү.
Анхан болон давж заалдах шатны шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх хоёр хүнийг цагаатгасан байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийг ял шийтгэсэн асуудал нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийг *******”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 36,000,000 ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан гэж буруутгасан. Гэтэл энэ гэрээн дээр зурсан гарын үсэг нь *******ийнх мөн байна гэсэн баримт хэрэгт огт байхгүй. Үүн дээр шүүх бүрэлдэхүүн анхааралтай хандаж өгнө үү. Шинжээч *******ын дүгнэлт, мөн хэд хэдэн шинжээчийн дүгнэлт байгаа. Эх хувь ерөөсөө байхгүй байгаа учраас шинжилгээ хийх боломжгүй гэж байгаа. Гэтэл шүүх хаанаас нь *******ийн гарын үсэг эдгээр гэрээнд зурагдсан, үүнээс нь болоод “*******” ХХК арбитрын шүүхэд ялагдсан юм бэ гэдгийг гаргаж тавиад байгааг огт ойлгохгүй байгаа. Энэ талаарх шинжээчийн дүгнэлт 27 дугаар хавтаст хэргийн 217-221 дүгээр талд тодорхой байгаа. 36,000,000 ам.долларын гэрээн дээр гарын үсэг зурсан гэх асуудал нь маш тодорхой зүйлээр няцаагдаж байгаа. Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ******* нь 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн барьцааны хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ, зэсийн баяжмалыг худалдаж авах, “*******” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “*******” ХХК-ийн дансанд шилжүүлж байхыг заасан захианд гарын үсэг зурсан гэж хоёр шатны шүүх дүгнэсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн материалаас холбогдох баримтыг шинжлэн судалж, прокурортой мэтгэлцсэн. Шинжээчийн дүгнэлтийн эхний мөрөнд эргэлзээ бүхий байсан бол хоёр дахь мөрөнд *******ийн гарын үсэг огт биш байна гэсэн дүгнэлт тодорхой байгаа. Гэтэл прокурор эхний өгүүлбэрийг уншаад, үүнийгээ яллах дүгнэлтэд бичсэн. Энэ талаар хоёр шатны шүүхэд тайлбарласан боловч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна гэж үзсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдэх ёстой. Гэвч хоёр шатны шүүх туйлын хариуцлагагүй дүгнэлтийг хийсэн. 47 дугаар хавтаст хэргийн 108-250 дугаар хуудсанд *******ийн гарын үсэг биш байна гэсэн шинжээчийн дүгнэлт авагдсан бөгөөд арбитрын шүүх хэлэлцээд шийдвэр нь гарчихсан. Өнөөдөр арбитрын шүүхийн шийдвэрээр “хохирол учирсан учраас тус мөнгийг төл” гээд ороод ирсэн учир зайлшгүй ярьж байгаа юм. *******ийн гарын үсгийг дуурайж зурсан асуудал дээр сүүлдээ маш олон гарын үсэг зурсан байдаг учраас эх хувьтай нь ялгахын аргагүй зурсан байна гэдгийг шинжээч нар хэлсэн байдаг. 170 дугаар хавтаст хэргийн 182-192 дугаар талд уурхайн удирдлагад ажиллаж байсан ******* гэдэг хүнд ******* захирал “энэ юун данстай холбоотой албан бичиг вэ, судлаад надад хариу өг” гэсэн цохолттой бичиг авагдсан.
Тэгэхээр данстай холбоотой асуудлыг миний үйлчлүүлэгч мэдээгүй байсан гэдгийг нотлох баримт тэнд байгаа. Өөрөөр хэлбэл Миллфордын захиа гэдэг асуудал дээр буруутгагдаад байгаа үйл баримт бүхэлдээ няцаагдаж байгаа. “*******” ХХК-ын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгийг зөрчсөн буюу 10,000,000 ам.доллароос илүү үнийн дүнтэй хэлцэлд дангаараа гарын үсэг зурахгүй гэсэн зохицуулалтыг зөрчсөн гэж буруутгасан. Гэтэл 10,000,000 ам.доллар, 36,000,000 ам.долларын үнийн дүнтэй гэрээн дээр ******* захирал гарын үсэг зураад тэр нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдээд түүнээс нь шалтгаалж хохирол учирсан зүйл байхгүй. Энэ талаар хоёр шатны шүүх хангалттай хууль зүйн дүгнэлт хийж чадсангүй. Энэ хэрэг 10 гаруй жил үргэлжилж байна, *******, *******, ******* нарыг ******тэй хамтарч уг хэргийг үйлдсэн гэж анхнаасаа явсан. Харин ****** бол энэ хэргийг би өөрөө үйлдсэн, ******* захирал дээр ороод надад батлан даалт хийж өгөөч ээ гэхэд үгүй гэж хэлсэн учир би өмнөх маш олон харилцаагаа /зээл авч төлж байсан/ ашиглаж гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээсэн байдаг. Хоёр шатны шүүхээр хамтран үйлдсэн гээд байгаа *******, ******* нарыг цагаатгасан. ****** нь хийсэн үйлдлээ нотлох баримт, шинжээчийн дүгнэлтэд тулгуурлаж тайлбарлаад, хүлээгээд байхад миний үйлчлүүлэгчийг хамтран үйлдсэн гэж ял шийтгээд байгаа нь үндэслэлгүй шийдвэр болсон. Иймд шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөвөөр бодитой шийдвэрлэж, *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн агуулгаар гомдлоо гаргасан, гомдлоо дэмжиж оролцож байна.” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч ******* нь 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор Миллфордод 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ийм тоот албан захидалд гарын үсэг зурж явуулсан байна гэсэн. Санхүүжилтийн гэрээ гэдэг 08 дугаар сарын 05-ны өдрийн юмыг дурдаад энэ гэрээг хангах үүднээс 08 дугаар сарын 03-ны өдөр би захидал бичсэн болоод байгаа юм. Гэрээнд зурагдсан гарын үсэг нь *******ийн гарын үсэг биш гэдэг нь шинжээчийн дүгнэлт болон арбитрын шүүхийн шийдвэрт тусгагдсан байгаа. *******ийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Q/3 дүгнэлтэд *******ийн гарын үсэг жинхэнэ биш, тамга тэмдэг нь *******тэй тохирохгүй гэсэн. 08 дугаар сарын 05-ны өдөр зурагдсан хуурамч гэрээг хангах зорилгоор 08 дугаар сарын 03-ны өдөр би гарын үсэг зурсан болоод байгаа. Мөн 08 дугаар сарын 03-ны өдөр зурагдсан, ижил огноотой, зарим он сар нь ижил гурван захидал байгаа. Гэтэл ******* банк болон Миллфордод очсон захидал нь хуурамч гэдгийг Английн шинжээч тогтоосон, арбитрын шүүхийн шийдвэрүүдэд ч байгаа. Өөрөөр хэлбэл 08 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ1614/403 гэсэн тоот албан бичиг намайг зурсан гэж буруутгасан. Гэтэл 08 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай ийм гурван албан бичиг байгаа. ******* банкны шаардлагын дагуу энэ албан бичиг дээр ****** надаар зуруулсан юм бол яагаад дахиад өөр хоёр албан бичиг дээр зуруулж хуурамчаар үйлдсэн юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Мөн 08 дугаар сарын 03-ны өдөр зурсан хоёр, 08 дугаар сарын 04-ний өдөр зурсан дахиад өөр гурван албан бичиг байгаа. Энэ гурван албан бичиг нь 08 дугаар сарын 04-ний өдрийн ГЗ1614/411 гэсэн албан бичиг нь ******* ТӨҮГ батлан даагч болж оролцож байгааг зөвшөөрч байна гээд *******, ******* хоёрын гарын үсэгтэй гэсэн бичиг байгаа. Энэ нь *******ийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Q106 дүгнэлтээр *******, ******* нарын гарын үсэг биш байна гээд гарчихсан. 08 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ1614/394 гэсэн албан бичиг байгаа. Энэ дээр *******т бол хурлын шийдвэрийн тэмдэглэл үнэн зөв, өөрөөр хэлбэл *******т эрхийг нь хязгаарлахгүйгээр эрх олгосон бичиг байгаа юм. Энэ бас доктор *******ийн Q83 дүгнэлтээр гарсан.
Мөн 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “*******” ТӨҮГ-ыг төлөөлөх эрхийг тэрэнд олгож байна гэсэн бичиг байгаа бөгөөд бас хуурамч гээд гарсан. 08 дугаар сарын 03, 04-ний өдөр надаар зуруулсан гээд байгаа 6 албан бичгийн 5 нь хуурамч гээд гарчхаад байхад нэг бичиг яриад ******* гарын үсэг зурсан байна гээд улсын яллагч буруутгаад байгаа. ******* банкнаас арбитрын шүүхэд очсон бичгүүд хуурамч гэдэгтэй /132, 445, 132, 455/ холбоотой *******ийн дүгнэлтүүд гарчихсан. Үүн дээр маш хуурамч, маш сайн хүчтэй хуурамч, эргэлзээтэй хуурамч гэсэн дүгнэлтүүд гарчихсан. Тэгэхээр эдгээр бичгүүд хуурамч юм байна гэдгийг эндээс харах байх гэж бодож байна. Энэ албан бичигт ****** гарын үсэг зурсан гэдгээ хүлээдэг. Хэрэв нэг албан бичигт зурсан гарын үсгийг минийх мөн гэж үзээд байгаа бол хавтаст хэрэгт ******г миний гарын үсэгтэй маш ойролцоо зурж байна гэсэн дүгнэлт байгаа. Намайг буруутгаад байгаа захидал ******* банкнаас арбитрын шүүхэд очоогүй, оригинал хувиараа ирж шалгагдаагүй ийм л бичиг. Тэр гэрээг хангах зорилгоор ийм захидал намайг явуулсан гэж, нөгөө талаар энэ захидал чинь Миллфордын мөнгийг тийм дансанд хий гэж явуулж байгаа байхгүй юу. Гэтэл 2013 онд хэрэг шалгагдаад энэ асуудал яригдах хүртэл тэр дансыг огт би мэдээгүй. Үүнийг юугаар нотлох вэ гэхээр хоёр удаа “*******” ТӨҮГ-т дансны хуулга ирсэн бөгөөд би санхүүгийн хэлтэст “энэ юу вэ” гээд цохоод өгсөн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Санхүүгийн хэлтсийн дарга Галбаатар, Худалдааны хэлтсийн дарга *******д дамжуулаад үүний учрыг захиралд тайлбарла гээд өгсөн байгаа. Гэвч над дээр энэ талаарх тайлбар ирээгүй, алга болсон. Галбаатарын мэдүүлэг болон холбогдох хүмүүсийн мэдүүлэг байгаа. Ахиад яагаад данс хуулга ирээгүй гэхээр ****** өөр хаягаар аваад явдаг болсон юм байна лээ, тийм учраас ирээгүй. Уг дансыг би мэдэхгүй учраас энэ талаар тайлбар авахаар би хариуцах ажилтанд цохсон, энэ бол нэг тайлбар болох байх гэж бодож байна. 148 дугаар данс өөрөө хуурамч данс бөгөөд Санхүүгийн хэлтсийн дарга Галбаатарын гарын үсэгтэйгээр Сангийн яаманд явуулж бүртгүүлээд ийм данс бий болгосон.
Хэрэв “*******” ТӨҮГ-ын данс юм бол Хэрэв “*******” ТӨҮГ-ын нэг, хоёрдугаар гарын үсгээр захиран зарцуулах эрх нь үүсэх ёстой. Гэтэл ****** энэ дансыг захиран зарцуулах эрхийг ******д олгож байна гэсэн бичиг “*******” ТӨҮГ-ын өмнөөс явуулаад удирдаж явсан. Албаны чиг үүргийн хувьд надаас өмнө мэдэх ёстой хүмүүс байгаа. Өөрөөр хэлбэл санхүүгийн хэлтэс, санхүү эрхэлсэн орлогч захирал, “*******” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч буюу Оросын тал, мөн Оросын талаас тавигдсан ерөнхий ня-бо нар хянаж байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар энэ хүмүүс бүгд мэдэхгүй гэж байгаа. Надаас өмнө мэдэх ёстой энэ хүмүүс мэдэхгүй байхад би яаж мэдэх юм бэ гэж хэлэх байна. “*******” ТӨҮГ үйлдлээрээ оролцсон учраас үүнийг ******* мэдэхгүй байна гэж байхгүй гэсэн дүгнэлтүүд хийгээд явсан. Тэрнээс биш Лондонд болсон арбитрын хурал дээр эдгээр гэрээнүүд бүгд хуурамч гэдэгтэй хэн ч маргаагүй. Гэрээнүүдийг хуурамч гэдгийг арбитр хүлээн зөвшөөрсөн атлаа хэрэгжүүлсэн учраас гэж заагаад “*******” ТӨҮГ ялагдсан. Тэрнээс ******* ямар нэгэн гэрээнд гарын үсэг зурсны улмаас ялагдлаа гэж арбитрын шийдвэрт бичигдээгүй. 36,000,000 ам.доллартой холбоотой асуудлын хувьд манай хуулийн хэлтсээс боловсруулж оруулж ирсэн хариуцлага хүлээхгүй гэсэн заалттай 28 хуудастай богино хэмжээний гэрээний төсөлд гарын үсэг зурсан, үүнийгээ анхнаасаа хэлж байсан. Хэзээ гэрээ болох вэ гэхээр талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ болох ёстой. Гэтэл ******* банк гарын үсэг зураагүй учир энэ санал гэрээ болоогүй. Богино хэмжээний гэрээ хаана ч очоогүй, тамга, тэмдэг дарагдаагүй, *******д хадгалагдаад үлдсэн. Би хуулийн хэлтсийн дарга санал боловсруулах үүрэг өгсөн, надад саналаа танилцуулсан, төсөл дээр би гарын үсэг зурсан. Цаашид гэрээ болоогүй, ******* банк гарын үсэг зураагүй, тамга, тэмдэг дарагдаагүй, албажаагүй, ашиглагдаагүй ийм л төсөл юм. Гэтэл ****** төслийн хамгийн сүүлчийн хуудсыг аваад 40 хуудастай гэрээнд хавсаргаад явчихсан. Арбитрын шүүхийн шийдвэрт 39 хуудсыг солиод хамгийн сүүлчийн хуудсыг ашигласан байна гэсэн дүгнэлт гарсан. Улсын яллагчийн зүгээс 28, 40 хуудас нь хамаа байхгүй, ******* гарын үсэг зурсан л бол зурсан гэдэг үүднээс ханддаг. Нийт 4 том гэрээ, дотроо задраад 21 гэрээ байгаа, 196 гарын үсэг зурагдсан, үүнд Оросын нэгдүгээр орлогч, Төрийн өмчийн хорооны *******, Санхүүгийн хэлтсийн даргын гарын үсэг байгаа. Үүний 100-д нь миний гарын үсэг байдаг.
Эдгээр бүх гарын үсгүүд хуурамч гэдгийг арбитрын шүүх шийдвэрлэсэн. ******* ямар нэгэн гэрээнд гарын үсэг зурсан ч бай, зураагүй ч бай, 10,000,000 ам.долларын гэрээнд зурагдсан гарын үсэг чинь, Монголын талаас тавьсан баримт бичгүүд эрх зүйн чадамжгүй. Учир нь *******т ийм эрх /10,000,000 ам.доллароос дээш гэрээнд гарын үсэг зурах/ байхгүй. Ийм асуудлыг арбитрын шүүхээр хэлэлцэх шаардлага байхгүй гээд Монголын тал “*******” ТӨҮГ мэдүүлсэн бол тэгээд дуусаа. ******* чадамжгүй, “*******” ТӨҮГ энэний хариуцлагыг хүлээхгүй. Нөгөө талаар арбитрын шүүхэд хэлэлцэж байгаа бүх гэрээнүүд хуурамч гээд гарчихсан, тэрэнд “*******” ТӨҮГ очиж оролцоод байх шаардлага байхгүй. “*******” ТӨҮГ туйлын хариуцлагагүй оршиж байсан, “*******” ТӨҮГ-ын үйлдэл нормын хэм хэмжээнээс хэтэрсэн, мөнгөн дүнгийн илэрхийллүүд гаргаж төлбөр тавьж байхад нэг ч удаа эсэргүүцэл бичээгүй, үүнийг хүлээн зөвшөөрсөн. ******ийн төлбөрийг “*******” ТӨҮГ-т шилжүүлье гэж байхад дугараагүй, хүлээн зөвшөөрсөн. Би нэг ч удаа гарын зураагүй, яагаад би буруудах ёстой юм, үүнийг авч гарч чадаагүй “*******” ТӨҮГ энэний хариуцлагыг хүлээх ёстой гэж бодоод байгаа юм. “*******” ТӨҮГ-ыг хамгаалж, Монгол Улсынхаа эрх ашгийг хамгаалж авч явах талаар би тодорхой зүйлүүд хийсэн. Том эрх ашгаа бодоод төртэй хамтран ажиллая, бүгдээрээ “*******” ТӨҮГ-аа аваад гаръя гээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт мэдээлэл хийсэн, мэдээллүүдийг бүрэн гаргаж өгсөн. Ажлын хэсэг байгуулах хүсэлт гаргаж, Засгийн газрын шийдвэр гаргуулсан. Сангийн яам, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Төрийн гурван өндөрлөг, Үндэсний аюулгүй байдалд захидал хүргүүлсэн. *******д хамтран ажиллах талаар олон удаа санал гаргаж байсан боловч нэг ч удаа санал гаргаагүй, бидэнд цаанаас ирж байгаа материалуудыг танилцуулж байгаагүй. Миний хувьд “*******” ТӨҮГ-т ашигтайгаар шийдвэрлүүлэх идэвхтэй үйлдлийг маш ихээр гаргасан. Харамсалтай нь энэ зүйлүүд болсонгүй өнөөдрийг хүрлээ. Өөрөөр хэлбэл том зургаа бодоод “*******” ТӨҮГ-ын буруугүй болохыг нотлох, “*******” ХХК-ийн өмнөөс “*******” ТӨҮГ-аар төлбөр хийлгэхгүй байх гэж хичээж зүтгэсэн” гэв.
Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд талийгаач *******, шүүгдэгч ******* нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж тэдний өмгөөлөгчөөр оролцож байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсгийн зарим тайлбарыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хянан магадалж, гэмт хэрэг үйлдээгүй, *******, ******* нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй талаар үйл баримтыг бодитоор тогтоож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн боловч хэрэгт ач холбогдолтой үйл баримтын талаарх зарим дүгнэлтийг гаргахдаа магадлалын тодорхойлох хэсгийн 169-р хуудасны 2 дахь догол мөрнөөс шүүгдэгч ******г ******* банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 2010 оны 02 сарын 24-ний өдрийн 04/10 дугаартай төлбөрийн баталгаа гаргах зөвшөөрөл өгөх тухай хууль бус тогтоол гаргасан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн. Магадлалын тодорхойлох хэсгийн 175-р хуудасны 6 дахь догол мөрнөөс дээрхээс үзэхэд, шүүгдэгч ****** нь 2010 онд иргэн *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тай зээлийн гэрээ байгуулахдаа ******* банкны төлбөрийн баталгаа гаргаж, мөнгө зээлсэн байна. Гэтэл ******* банканд өөрийн нэрийн өмнөөс эх үүсвэртэй баталгаа, батлан даалт гаргах уйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг *******ны Ерөнхийлөгчийн 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/156 дугаар тушаалаар олгосон байна. Үүнээс үзвэл шүүгдэгч ****** нь *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарт хууль бус ******* банкны төлбөрийн баталгаа гаргаж, мөнгө зээлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдалд шууд холбогдох ач холбогдолтой үйл баримтын буруу дүгнэсэн гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар банк баталгаа гаргах эрхтэй байсан, харин баталгаа гаргах эрхийг нь цуцалж, хориглож хязгаарлаж байсан нь *******ны Ерөнхийлөгчийн тушаал шийдвэрээр батлагдаж байгаа юм. 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн *******ны Ерөнхийлөгчийн ******* банканд банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай албан бичигт бүх төлбөр, эс үүсвэр, хавтаст хэрэгт заасан баримтуудыг бүгдийг нь хүлээж авах талаар заасан. Энэ дотроо ****** банк нь ******* банкны батлан даалтын үүргийг хүлээн авсан болохыг нотлоод байгаа. Гэрчийн мэдүүлэг болон *******, ******* орлогч захирлаар ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлгээр хадгаламжийн баталгааг /156 иргэн, аж ахуй нэгжид/ гаргаж байсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад ийнхүү дүгнэж байгааг нь хууль бус буюу шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн. Энэ баримтууд нь тухайн үеийн Нийслэлийн Нотариатын газар ч гэсэн хадгалагдаж байсан.
Энэ нь хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт маш ойлгомжтой, дэлгэрэнгүй байдлаар авч хэлэлцсэн. Миний үйлчлүүлэгч *******, ******* нар нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болох ******* банкнаас банкны баталгааны гэрээ, төлбөрийн баталгаа зэргийг гаргуулан авсан. Тус хувийн хэвшлийн байгууллагыг ТУЗ-ын дарга, ТУЗ-ын нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирлууд, орлогч захирал нар нь гарын үсгээ зураад, албан ёсны оригинал бланк, тамга тэмдэг ашиглаад хүчин төгөлдөр баримтыг гарган өгсөн байхад дээрх үйл баримтуудыг үнэлж дүгнэлгүйгээр, ****** нь хууль бусаар банкны баталгаа олгосон, ******* банк нь төлбөрийн баталгаа гаргах эрхгүй байсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд ******* банк нь төлбөрийн баталгаа гаргах эрхтэй, ******* банкнаас миний үйлчлүүлэгч нарт гаргасан өгсөн ******* банкны төлбөрийн баталгаа, банкны баталгааны гэрээ зэрэг нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр баримт гэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 292 дугаартай магадлалын зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Мөн *******тай холбоотой асуудалд хэд хэдэн зүйлийг дурдаж ярья. Миний үйлчлүүлэгч *******ыг *******, *******, ****** нартай үгсэн тохиролцож бүлэглэсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байсан. ******* нь дээрх хувийн ажлаар хэн нэгэнтэй нь нэг ч удаа уулзаж байгаагүй. Эдгээр шүүгдэгч нартай зөвхөн ажил хэргийн холбоотой, ямар нэгэн дотно харилцаа байхгүй, ажлын бус шалтгаанаар нэг ч удаа уулзаж холбогдож байгаагүй байтал ямар ч нотлох баримтгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг нотлон тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлон тогтоохдоо мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүхий л арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох гэсэн үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийн цагаатгах талын нотлох баримтуудыг огт шалгалгүй орхигдуулсан. Гурван долоо хоногийн турш анхан шатны шүүх хуралдаан болж, маш дэлгэрэнгүй байдлаар нотлох баримтаа шинжлэн судалж, шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлэг болж өрнөсөн. Миний үйлчлүүлэгч эдгээр хүмүүстэй бүлэглээгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй болох нь нотлогдон тогтоогдсон. Прокуророос *******ыг “*******” ХХК-ын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6-д заасан 10,000,000 ам.доллароос дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбоотой асуудлыг ерөнхий захирал, нэгдүгээр орлогчтой зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн гэж буруутгасан байсан. Дүрмийн энэ заалт нь зөвхөн “*******” ТӨҮГ-ын ерөнхий захирлын хэрэгжүүлэх эрх үүргийг тодорхойлсон.
Миний үйлчлүүлэгч буюу доод шатны буюу хэлтсийн даргын хувьд хамааралгүй юм. Өөрөөр хэлбэл ******* захирал нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөн эсэхийг хянах тусгайлсан эрх *******д олгогдоогүй, үүнд хяналт тавих эрх хүлээгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Мөн *******ыг “*******” ХХК, ******* *******-тэй байгуулсан 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 27,000 ам.долларын санхүүжилтийн гэрээг хэрэгжүүлэхийн өмнө 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийн санхүүжилт олгох талаар анхан шатны саналд ерөнхий захирал *******ийн хамт гарын үсэг зурсан гэж буруутгасан нь үндэслэлгүй юм. Миний үйлчлүүлэгч нь “*******” ХХК-ын ерөнхий захиралтай шууд харьцах хэмжээний албан тушаалтан биш бөгөөд гарын үсэг зурж баталгаажуулсан албан бичгийн хувьд энэ ажлыг манай хэлтэс хийж гүйцэтгэх ёстой юм байна гэдэг үүрэг чиглэлийг хүлээж аваад ажлаа хийж байсан болохоос биш *******ын гарын үсэг байлаа гэхэд эцсийн шийдвэрлэх зүйл биш болох нь анхан шатны шүүх хуралдаанаар тогтоогдсон. 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд “*******” ХХК-ын ерөнхий захирлын гарын үсэг зурагдсан. Үүнийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээд гэрээ нь хэрэгжээд дуусахаар Миллфорд компани ******* банкаар дамжиж “148...178” дансаар дамжиж Монгол Улсын банк руу буцаж мөнгө нь орж ирдэг байсныг гэрээ хэрэгжээд дуусчихлаа гээд шууд болиулаад Монгол Улсынхаа дансаар явуулдаг болсноос үүдэлтэйгээр энэ гэмт хэрэг илэрсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт, ******ийн мэдүүлгээр нотлон тогтоогддог. Ийм учраас миний үйлчлүүлэгчийг анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон хоёр прокурор энэ бодит нөхцөл байдлыг ойлгосон. Тийм ч учраас давж заалдах шатны шүүхэд ямар нэгэн гомдол гаргаагүй. Мөн давж заалдах шатны шүүх энэ асуудал хөндөгдөөгүй юм. Энэ зээл олгогдохоос өмнө 10,000,000-30,000,000 ам.долларын гэх мэт маш олон энэ төрлийн гэрээнүүд хэрэгжиж байсан гэдгийг хэлмээр байна. *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. *******д холбогдох хэргийг тусгаарлаж, буцааж шийдвэрлүүлэх талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байх зарчмыг давж заалдах шатны шүүх зөрчиж гарсан гэж үзэж байна. Хэдийгээр ******ийн өмгөөлөгч биш ч гэсэн, гомдлын агуулга үйлчлүүлэгч *******ийн эд хөрөнгө өмчлөх, бусдаас эд хөрөнгөө шаардах эрх хязгаарлагдах нөхцөл байдал байгаа учраас үүнийг зөвтгөж өгнө үү гэсэн байр суурьтай гомдол бичсэн. Магадлалд ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн хуурамч баримт бичиг ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдын эд хөрөнгийг ашиглахаар завдсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа бол мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан хуурч баримт бичиг ашиглаж гэхээр ямар баримт бичиг ашигласан гээд үзэхээр 2010 оны 02, 03, 04 дүгээр сард гаргасан “*******” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа ******* банкны 100%-ийн хувьцаа эзэмшигч ТУЗ-ын дарга ******ийн оролцсон төлбөрийн баталгааг яриад байна уу, эсхүл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1921 шийдвэрийг яриад байна уу гэдэг ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байна. Тийм учраас үүнийг зөвтгөж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол бичсэн. Мөн *******ийн хувьд ****** гэдэг хүний ******* банкны 100%-ийн хувьцаа эзэмшигч ТУЗ-ын даргын хувиар төлбөрийн баталгааг хууль бусаар үйлдсэн гэдэг дүгнэлтийг няцааж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан. ******* банкны эрх хүлээн авагч ******* банкны зүгээс, мөн Архивын газраас гаргаж өгсөн баримтаар тухайн үед ******* банк бусдад баталгаа, батлан даалт гаргадаг байжээ гэж үзэхээр байгаа. ******* банкны дотоодын дүрэм, *******аас ирүүлсэн баримтаас харахад төлбөрийн баталгаа дээр гарын үсэг зураад байгаа тухайн үеийн гүйцэтгэх захирал байсан *******, *******, нэг нь хэн билээ гурван хүний бүрэлдэхүүнтэй эрсдэлийн хороо шийдвэрээ гаргасан байдаг. Яагаад гэхээр ******* гэдэг хүнээс зээлсэн “*******” ХХК хуулийн этгээдийн зээлсэн мөнгийг хэрэв “*******” ХХК төлж чадахгүй бол ******* банк төлнө гэсэн баталгаа гаргаж байгаа.
Тэгэхээр тухайн үед дөрвөн удаа гаргаж байгаа баталгааг *******, ******* нар мэдэх ямар ч боломжгүй байсан гэдэг зөв дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн. Хэрэг шийдвэрлэх ажиллагаанд буюу иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь ******* гэж хүн байгаагүй байхгүй юу. *******ийн нэхэмжлэлтэй, “*******” ХХК-нд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж 1921 дугаартай шийдвэр гарсан бөгөөд өнөөдөр энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Нөгөө талаар тухайн үед ******* банк ганцхан *******ийн зээлийн гэрээтэй холбоотой асуудал дээр баталгаа гаргасан юм уу гээд үзэхээр 150 гаруй аж ахуй нэгжид баталгаа батлан даалт гаргадаг байсан талаарх баримт хэрэгт авагдсан. Эрсдэлийн хорооны шийдвэрийн дараа ТУЗ-ын хурлаараа шийдвэрлэж байна. Үүний дараа батлан даалтын гэрээ, зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Зээлийн гэрээг хууль бус, үндэслэлгүй гэдгийг ямар ч эрх бүхий албан тушаалтан тогтоогоогүй. Зээлийн гэрээ байсан гэдгийг прокурор яллах дүгнэлтдээ дурддаг. Зөвхөн төлбөрийн баталгаа ТУЗ-ын зөвлөл хуралдаагүй байхад хуралдсан мэтээр /******ийн/ хийсэн баримт нь хуурамч гэж дүгнэхээс илүүтэй нөгөө иргэний эрх зүйн харилцаа буюу Компанийн тухай хуулиар эчнээ хуралдаанаа зарлаж болдог нөхцөл байдлыг энд дүгнэдэггүй. Тийм учраас ******гэдэг хүнд хариуцлага тооцсоноор *******ийн бусдаас эд хөрөнгөө шаардах эрх нь хязгаарлагдах нөхцөл байдал үүсэж байгаа.
Давж заалдах шатны шүүх ******* тухайн үед ******* банк дээр ямар бичиг баримт үйлдэгдэж байгаа, хэн гэдэг албан тушаалтан юу хийдэг байсныг мэдэх боломжгүй учраас *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэдгийг хэлмээр байна. 2010 оны 02, 03, 04, 07 дугаар сард зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээ байгуулагдах үеийн төлбөрийн баталгаа, тухайн ТУЗ-ын хуралдаан хийгээгүй, энэ нь архивын баримтад юм уу, тухайн байгууллагын бичиг баримтад бүртгэл бичигдээгүй байна гэсэн зүйлийг ярьж байгаа. Хавтаст 183 дугаар хавтаст хэргийн 101-127 дугаар хуудсанд зээлийн гэрээ байгуулагдах үед буюу төлбөрийн баталгаа гарах үед он, сар, өдрүүд нь бичиглэл, дугаарлалт нь алдагдаад явчихсан. Үүнийг *******ийн гомдолд хуудас, хавтсаар нь заасан байгаа. *******ийн хувьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10 гаруй хуудас өөрийн тайлбарыг бичсэн байдаг. Үүнийг та бүхэн харж үзээсэй гэж хүсэж байна. Прокурор ******* гэдэг хүний мэдүүлгийг дурдаад байх юм. Түүний хоёр удаагийн мэдүүлэг хэрэгт авагдсан бөгөөд зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн баримт нь шаардлага хангадаггүй. Төлбөрийн баталгаа гэдэг дээр *******, ******* нарын гарын үсэг байдаг, ****** гэдэг хүнийх байдаггүй. Батлан даалтын гэрээг орлогч захирал ******* гэж хүн *******тэй нэг тал болоод байгуулчихсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуурамч бичиг баримт гаргаж өгч байгаа үйлдлийн оролцогч нь ******* байхад оролцоогүй ******* ямар гэмт хэргийн шинж агуулаад энд явж байгаа нь ойлгомжгүй. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэлгэрэнгүй, нотлох баримтын хуудас, хавтсыг заагаад бичсэн учир миний тайлбар ингээд дууслаа.” гэв.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* хууль ёсны эрх ашгийг хамгаалж, мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчөөр оролцсон. Анхан шатны шүүх *******ыг гэм буруутайд тооцсон бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалаар түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гомдолтой танилцаад Улсын дээд шүүхэд тайлбар гаргасан. *******ыг гэрээний төсөлтэй танилцаад ******* ХХК нь “*******” ХХК-ийн өмнөөс ******* банктай өр төлбөрийг хариуцах эрсдэлтэйг мэдэж ерөнхий захиралд зөвлөсөн гэж прокурор эсэргүүцэлдээ дурдсан. Хэргийн бодит байдалд нийцээгүй зүйлийг прокурор эсэргүүцэлдээ дурдсан байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Үнийн дүнг дурдаагүй байгаа бөгөөд өөрийн гараар батлан даалт гаргахгүй гэдгийг онцолж тэмдэглэсэн байдаг. Энэ талаар давж заалдах шатны шүүх зөв зүйтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. ******* 28 хуудастай гэрээний төсөл дээр гарын үсэг зурсан гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас эхлээд ярьдаг. Түүний хувьд Австрали улсаас ирээд 28 хуудас гэрээн дээр ийм санал гаргаж байсан гэдгийг өөрийн архиваас гаргаж өгсөн буюу мөрдөн байцаалтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж байсан гэдгийг хэлмээр байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 53 дугаар тогтоолд “батлан даалт”-ын тухай маш тодорхой заасан байгаа. Энийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Иргэний хуулийн 459, 460 дугаар зүйлд батлан даалтын хэмжээ, хариуцлагыг маш тодорхой заасан. *******ын хувьд батлан даалтын гэрээтэй холбоотой нэг ч зүйл дээр гарын үсэг зураагүй. 36,000,000 ам.доллартой холбоотой 2009 оны гэрээг ярьдаг боловч төсөл дээр үнийн дүнг бичээгүй байсан. 2010 оны батлан даалтын болон зээлийн гэрээн дээр прокурор эсэргүүцэл бичээгүй, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурор энэ талаар дурдаагүй болохыг анхаарч үзнэ үү. Мөн хяналтын шатны шүүхэд оролцсон хоёр прокурор нэг нь нэгнийгээ үгүйсгэсэн дүгнэлт хэллээ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ******* нь “хуульчийн хувьд хянах чиг үүрэгтэй” гэсэн, гэтэл нөгөө прокурор “хянах чиг үүрэгтэй гэж заахгүйгээр гэрээнүүдийн төсөлтэй танилцахгүй байх ёстой” гэсэн. Тэгэхээр логик утга, агуулга нь өөр өөр болчхоод байна гэдгийг хэлмээр байна. 2009 оны гэрээтэй холбогдуулж ярьж байгаа бөгөөд 28, 40 хуудастай гэрээг ****** “би хуурамч баримт үйлдсэн” *******ын гарын үсэг зурсныг ашигласан талаар тогтвортой мэдүүлдэг. 2009 оны үйлдлүүдтэй холбогдуулан 2010, 2011, 2012 оны үйлдлийг ургуулаад *******ыг буруутгаад байгаа юм. 2009 оны зээлтэй холбоотой төлбөр төлөгдсөн.
Гэтэл ******* яагаад дараа дараагийн төлбөрүүдийг хариуцах ёстой юм. Эдгээр байдлаас үзэхэд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Мөн батлан даалт шилжүүлэх, барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээнд ******* гарын үсэг зурж байгаагүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд дурдагдсан байгаа. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр давхар давхар батлагдаж байгаа. Давж заалдах шатны шүүх *******ын үйлдлийг зөв зүйтэй дүгнэж, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн. *******тай холбоотой бүх хөрөнгийг шүүхэд жагсааж авч ирсэн. Анхан шатны шүүх энэ хэмжээгээр нь хохирол, төлбөр тооцоонд хураасан. Гэтэл нь цаана нь эхнэр, гурван хүүхэд нь ямар ч хөрөнгөгүй үлдэж байгаа. Тэгэхээр Үндсэн хууль, нэгдэж орсон Олон Улсын гэрээ конвенцоо бодож үзээд энэ хүмүүст ямар хөрөнгө ногдох юм бэ гэдгийг анхаарах ёстой. Шүүх бүрэлдэхүүн энэ нөхцөл байдлуудыг болон өмгөөлөгч миний байр суурийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор гэрээг хянасан чинь буруу гэж байна. Би ерөнхий захирлын өгсөн үүргийн дагуу гэрээг хянах үүрэгтэй, албан үүргийн хуваарьт ч байдаг, тийм учраас би гэрээг хянасан. 10,000,000 ам.доллароос дээш үнийн дүнтэй байсан учир хянах ёсгүй байсан гэж хэллээ. Гэтэл авчирсан гэрээний төсөл дээр 10,000,000 ам.доллар байтугай нэг ч ам.долларын үнийн дүн байгаагүй. 203 дугаар хавтаст хэргийн 163-193 дугаар талд байгаа буюу нэг ч ам.долларын үнийн дүн байхгүй. Хууль хэрэглээний хувьд 2006 оны Улсын дээд шүүхийн 53 дугаар тогтоол гэж байгаа. Батлан даалтын гэрээ байхын тулд заавал үнийн дүн байх ёстой, батлан даагчийн хариуцлага хүлээх дээд хэмжээ, батлан дааж байна гэсэн заалт байх ёстой бөгөөд эдгээрийг хангаж байж батлан даалтын гэрээ болно гэсэн тайлбар байгаа. Гэвч үүнийг батлан даалтын гэрээ гэж зүтгэж оруулаад байгаа юм. Батлан даалт гаргана гэсэн заалт байсан юм уу гээд аваад үзэхээр байхгүй. Арбитр дээр ямар заалт дээр ялагдсан гэхээр 4.1, 4.2, 6.1, 6.2, 9.15, 27.20 гэсэн заалтуудыг тодорхой зааж байгаад энэ заалтуудын дагуу “*******” ТӨҮГ үүрэг хүлээнэ гэж заасан. Миний хянасан, бүртгүүлсэн, гарын үсэг зурсан гэрээний төсөл дээр энэ заалтуудын нэг нь ч байхгүй. Тийм байхад батлан даалтын гэрээ гэж зүтгүүлээд байгаа юм. Батлан даалт гаргана гэсэн заалт урд нь байж байгаад би сүүлд нь зөрчилдсөн заалт хийгээд батлан даалт гаргахгүй гээд бичсэн юм болов уу гэхээр 28 хуудастай төсөл дээр батлан даалт гаргана гэсэн нэг ч заалт байхгүй. Энэ хэрэг эрүүгийн хэрэг гэдэг нь тодорхой байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн гэх эрүүгийн хэргийг Английн арбитрын шүүх иргэний журмаар шийдвэрлэсэн, тэрийг нь үндэслээд Монгол Улсын шүүх чи буруутай гэж байгаа. Мөн прокурор 2010 оны гэрээг бүртгэсэн гэсэн асуудлыг анх оруулж ирсэн. Би 2010 оны 27,000,000, 2009 оны 36,000,000 ам.долларын батлан даалтын гэрээ “*******” ТӨҮГ-т хэрэгжүүлээд явж байсныг би огт мэдээгүй. Хэрэгжүүлж байсан хүний мэдүүлэг 170 дугаар хавтаст хэргийн 132 дугаар талд авагдсан байгаа. Тэгэхээр би нэг ч батлан даалт гаргана гэсэн гэрээн дээр гарын үсэг зураагүй, бүртгээгүй. Миний гарын үсэгтэй нэлээд олон бичиг явж байж зээл олгогдох ёстой байсан. Тэр албан бичгүүдийн нэг нь дээр ч гарын үсэг зураагүй. Тийм учраас намайг гэм буруугүйд тооцож, цагаатгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******, *******, өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын хамтран, хохирогч ******* банкны хууль ёсны төлөөлөгч *******, өмгөөлөгч К.Бауиржан нарын хамтран, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, шүүгдэгч *******, шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, Б.Баатарсайхан, П.Ундрах-Эрдэнэ нарын хамтран гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тул ******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
1.1. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
1.2. Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл /эс үйлдэхүй/-ийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд заасан байна.
Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах нөхцөл бүрдэнэ.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр тохироог хангахад чухал ач холбогдолтой билээ.
Тиймээс хэргийг мөрдөн шалгах явцад цугларсан нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлах талаар хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилтыг хангахад чиглэгдсэн гол ажиллагаа болно.
Энэхүү ажиллагааны явцад харилцан бие биеэ үгүйсгэсэн эсхүл бататгасан, өөр өөр онцлог шинжтэй нотлох баримтууд цугларч бэхжүүлэгддэг тул эдгээрийн харилцан хамаарал болон шууд ба шууд бус холбоотой эсэхийг тогтоох нь хэргийг нотлох ажиллагааны үндэс юм.
Учир нь хоорондоо харилцан хамааралтай, холбоотой нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааны суурь болох ба энэ нь тэдгээрийг цогц байдлаар шинжлэн судалж, бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлснээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.
Тиймээс нэг /гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт г.м/ нотлох баримтад бус хоорондын уялдаа, харилцан хамаарал, бие биетэйгээ хэрхэн нөхцөлдөж буй байдлаар нь хэд хэдэн нотлох баримтыг харьцуулан үнэлэх шаардлагатай ба ингэснээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох боломжийг бүрдүүлдэг.
Түүнчлэн тухайн нотлох баримт нь нотолгооны зүйлийн нэг хэсгийг бүхэлд нь, мөн дангаараа эсхүл бусад нотлох баримттай нийлсэн байдлаар яллах болон цагаатгах нотлох баримт болж буй эсэхийг нягтлан хянасны эцэст үнэлэх нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой.
Иймд хэргийн талаар харилцан эсрэг эсхүл нэгдмэл сонирхолтой шүүгдэгчдийн хувьд тэдгээрт холбогдох хэргийн нотлох баримтын цогц байдал буюу хоорондын уялдаа, харилцан хамаарал, тухайн үйл явдлыг нотлох эсхүл үгүйсгэхэд гүйцэтгэж буй үүрэг, тэдгээрийн нийлбэр нь хэргийн үйл баримтын талаар нэгдсэн нэг дүгнэлт хийхэд хангалттай, хүрэлцэхүйц эсэхэд онцгой анхаарах учиртай.
Харин шүүгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэргийн үйл баримтыг бодит байдлаар сэргээн тогтоодог болно.
2. Шүүгдэгч ******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн талаар:
2.1. Шүүгдэгч “*******” ХХК-ийн захирал ****** нь “*******” ХХК-ийн ерөнхий захирал *******той урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэн “*******” ХХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт: ...10 сая ам.доллароос дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ гэж заасныг зөрчиж,
“*******” ХХК-ийн “*******тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 36,000,000 ам.долларын зээлийн гэрээ,
2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан 16,000,000 ам.долларын нэмэлт зээлийн гэрээ,
2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 75,000,000 ам.долларын нэмэлт зээлийн гэрээний “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”,
2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 27,000,000 ам.долларын зээлийн гэрээг хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны санал,
2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, тухайн санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор “*******” ХХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “*******” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “*******” ХХК-ийн ******* банк дахь ******* тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидалд,
2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд “*******” ХХК-ийн захирал ******* тус тус гарын үсэг зурсан,
Улмаар “*******” ХХК нь “*******/”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 36,000,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 ам.доллар, 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 11,500,000 ам.доллар, 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 4,500,000 ам.доллар, 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 16,000,000 ам.доллар, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгон нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 13,500,000 ам.доллар, 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 25,000,000 ам.доллар, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14,000,000 ам.доллар, 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 27,000,000 ам.долларын зээлийн гэрээ байгуулж, 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 6,000,000 ам.доллар, 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 21,000,000 ам.доллар, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгон нэмэгдүүлэн нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 28,600,000 ам.доллар, нийт 160,100,000.00 ам.долларын буюу 220,276,450,000 /хоёр зуун хорин тэрбум, хоёр зуун далан зургаан сая, дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн зээл авсан,
*******/”-ээс “*******” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Лондон хотын Арбитрын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэр, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, шүүхийн зардлын төлбөрт нийт 92,685,803.16 ам.доллар буюу 215,388,407,342.54 /хоёр зуун арван таван тэрбум гурван зуун наян найман сая, дөрвөн зуун долоон мянга, гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг “*******” ХХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсний улмаас төрийн өмчийн оролцоотой “*******” ХХК-д их хэмжээний хохирол учруулж хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн,
“*******/”-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан,
“*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн
Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Банк *******ны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхэлнэ”, 6.1.4-т заасан “өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах”, *******ны ерөнхийлөгчийн 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 452 дугаар тушаалаар батлагдсан “Банкнаас батлан даалт гаргахад мөрдөх түр журам”-ын 2.1 дэх хэсэгт заасан “Банк нь харилцагч хуулийн этгээд, иргэдэд батлан даалт гаргах үйл ажиллагааг *******ны зөвшөөрлийн дагуу эрхэлнэ”,
“*******”-ны дүрмийн 3.1 дүгээр зүйл: Банк нь *******аас зөвшөөрөл авсны үндсэн дээр Банкны тухай хууль тогтоомжид заасан дараах үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд: 3.1.4 дэх хэсэг: Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, 7.5 дугаар зүйл: Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн дараах үүргийг хүлээнэ. 7.5.1 дэх хэсэг: Хууль тогтоомж болон дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил үүргээ хариуцлагатай биелүүлэх, 7.5.2 дахь хэсэг: Банкны эрх ашгийг хувийн болон өөрийг нь сонгосон этгээдийн эрх ашгаас дээгүүр тавина гэж заасныг тус тус зөрчиж,
2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 07, 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд ******* банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “*******” ХХК-тай банкны баталгааны гэрээг байгуулж, төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулах асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэхийг зохион байгуулж гүйцэтгэсэн,
“******* банк” ХХК нь татан буугдсаны дараа хуурамчаар үйлдсэн дээрх баримтуудыг ашиглан ******* банкны актив, пассив хөрөнгө шилжсэн ******* банкнаас төлбөр гаргуулах зорилгоор *******ээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх тухай иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч шийдвэр гаргуулсан,
“*******” ХХК болон “******* банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “*******” ХХК-д урьдын харилцааны явцад бий болсон 1,500,000 ам.долларын өр төлбөрийг төлөхдөө “би болон миний өмчлөлийн компаниуд өөрийн “*******” банкнаас зээл авсаар байгаад зээлжих хязгаар хэтэрсэн байгаа тул өөрийн нэрээр зээл авч өрийг төлөх боломжгүй байна. Иймд танай охин компанийн нэр дээр /ямар компани байх нь хамаагүй/ зээлийг барьцаагүйгээр олгож, олсон зээлээр өр төлбөрийг төлөөд, зээл авсан аж ахуйн нэгжийн хувьцааг би өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлэн авна” гэж хуурч, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах замаар “*******” ХХК-ийн охин компани болох “*******” ХХК-аар 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 12-1060/100 дугаартай зээлийн гэрээг ******* банктай байгуулуулан, барьцаа хөрөнгөгүйгээр 2,000,000 ам.долларын зээлийг “*******” ХХК-д олгуулж, тус компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авалгүй “*******” ХХК-д төлөх төлбөрөөс зайлсхийж, тус компанид их хэмжээний хохирол учруулсан,
****** нь “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэмт хэргийг зохион байгуулж, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэн гүйцэтгэсэн, “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргүүдийн улмаас олсон орлого болох “*******”-ээс бодитоор шилжүүлэн авсан 137,943,917 /нэг зуун гучин долоон сая есөн зуун дөчин гурван мянга есөн зуун арван долоон/ ам.доллар буюу 220,762,580,000 /хоёр зуун хорин тэрбум долоон зуун жаран хоёр сая таван зуун наян мянган/ төгрөгийг 2009 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эзэмшиж, ашигласан,
Гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогоор өндөр өртөг бүхий Сингапур улсын 6 Martin Place rendencec *******, SENGAPORE хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан,
Өөрийн өмчлөлийн компани болох “*******” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10/13 дугаар шийдвэрээр *******д,
“*******” ХХК-г 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу *******д шилжүүлсэн. *******аас 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 38,208,786 ширхэг хувьцаанд хуваагдах 38,208,786 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр *******д,
“*******” ХХК болон өөрийн өмчлөлийн 8 орон сууц, 3 авто зогсоол, 1 үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 07 дугаар сараас 2015 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр хэд хэдэн удаагийн бэлэглэл, худалдах-худалдан авах гэрээгээр дамжуулан шилжүүлсэн,
Лондон хотын Олон Улсын Арбитрын шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэр, уг шийдвэрийг баталгаажуулсан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 8269 дугаартай захирамжаар “*******” “*******” ХХК-ийн хооронд 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах” гэрээний дагуу төлөгдөөгүй үнийн дүнд “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 15 үл хөдлөх эд хөрөнгө, 5 газрыг төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн,
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2180 дугаартай шийдвэрээр “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 3 үл хөдлөх эд хөрөнгө, 3 газрыг “*******” ХХК-ийн өмчлөлд өр төлбөрт шилжүүлж, мөнгө угаасан,
2.2. Шүүгдэгч ******* нь “*******” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “*******” ХХК-ийн захирал ******тэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэн “*******”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 36,000,000 ам.долларын зээлийн гэрээний “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан, 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, тухайн санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор “*******” ХХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “*******” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “*******” ХХК-ийн “******* банк” дахь ******* тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидалд болон 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Энэ хэргийн шүүгдэгч нарт холбогдох үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1, шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн, тухайн гэмт хэргийн шинжид хамаарч байгааг анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Тодруулбал:
3. “*******” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид нэрлэн заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай ямар нэгэн гэм хор учруулдаг ба эсхүл тийм гэм хор учрах нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд тэрхүү учирсан болон учруулж болох хохирлын шинж чанар, хэр хэмжээ, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал /нийтлэг болон тусгай шинж бүхий субъект/ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлдог болно.
Эдгээр шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэг, заалтын диспозицэд тухайн гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоосон тохиолдолд энэ нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлын эерэг эсхүл сөргөөр үнэлэхэд хүргэж, шүүхээс сонгон хэрэглэж буй ялын бодлогод зайлшгүй нөлөөлдөг онцлогтой.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд оролцогч улс бүр нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд эсхүл байгууллагад шууд болон шууд бусаар зүй бус давуу тал олж авах зорилгоор чиг үүрэг болон албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл, аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх эсхүл гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль, тогтоомж батлах болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тусгасан байна.
Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенц болон Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субъект буюу хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан гэм буруугийн зөвхөн шууд “санаатай” хэлбэрээр хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.
3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим, түүний эх сурвалжийг тодруулан заасан байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2-т ашиг хонжоо гэж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” мөн хэсгийн 3.1.3-т албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” 3.1.4-т давуу байдал гэж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж ойлгохоор нэр томьёог тайлбарлан хуульчилжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд шүүгдэгч ******* “*******” ХХК-ийн ерөнхий захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан нь *******ийн ерөнхий захирлын 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 190-к дугаартай тушаалаар /82 дугаар хавтаст хэргийн 121 дэх тал/ тогтоогдож байх бөгөөд хуулийн этгээдийн удирдах албан тушаалд хамаарна.
Шүүгдэгч ******* “*******” ХХК-тай байгуулсан гэрээний 2.4.8-д “Компанид үйлдэгдэж буй бичиг баримтуудтай танилцах, компанид хамаарах мөнгөн хөрөнгө ба бусад эд хөрөнгө бодитоор байгаа эсэхийг шалгах эрхтэй, 2.5.17-д “компанийн нэгжүүдийн үйл ажиллагааг хянах, ...хөдөлмөрийн дотоод журмын мөрдөлтийг хянах”, 2.5.20-д “Компанийг дампууралд хүргэж болзошгүй шийдвэрүүдийг гаргуулахгүй байх”, түүнчлэн “*******” ХХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт “...10 сая ам.доллароос дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэсэн үүргийг хүлээхээр тусгагдсан байжээ.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 28 дугаар зүйлд энэхүү конвенцод заасан гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно гэж заасан.
Шүүгдэгч ******* нь 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, тухайн санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор “*******” ХХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “*******” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “*******” ХХК-ийн “******* банк” дахь ******* тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидалд гарын үсэг зурсан болох нь “*******” компанид *******оос хүргүүлсэн гэх 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан бичиг, орчуулга /170 дугаар хавтаст хэргийн 54-61 дэх тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2331 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн 2010.08.03 гэсэн огноотой, ГЗ-16-14/403 дугаартай “Notice of assignment in respect of Assigned Contracts” гэсэн гарчигтай баримтын 2 дугаар хуудасны зүүн дээд хэсэгт ...шинжилж буй гарын үсэг нь *******ийн гарын үсгийн загваруудтай тохирч байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн ...шинжилж буй гарын үсэгтэй давхцан байрлах шинжилж буй тэмдгийн дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн тэмдгийн дардастай тохирч байна...” гэсэн дүгнэлт /170 дугаар хавтаст хэргийн 47-51 дэх тал/, гэрч *******ын “...2011 оны 01 дүгээр сарын 11-ний байдлаар хаагаад гаргасан. Хэлтсийн даргад танилцуулахад бүртгэл хий гэсэн. Нэгэнт тайлан гаргасан учир боломжгүй. 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тэмдэглэсэн. Тайланг Ерөнхий захиралд танилцуулсан. ...ерөнхий захирал гарын үсэг зурчихсан, тамга тэмдэг дарагдчихсан байхад бүртгээд аваад ир гэсэн үүрэг өгсний дагуу арга буюу 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр 5-362-10 дугаар олгож өөрт нь буцааж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /219 дүгээр хавтаст хэргийн 30-31, 170 дугаар хавтаст хэргийн 195-196/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.
Шүүгдэгч *******ийн мэдүүлэгт “...богиносгосон гэрээнд гарын үсэг зурсан..” гэснээс үл хамаарч гарын үсэг зурсан гэрээ нь зээлийн гэрээний эрсдэлийг хүлээн зөвшөөрсөн, “*******” ХХК нь “*******” ХХК-ийг батлан даах агуулгатай, шүүгдэгч ******д дээрх гарын үсгийг ашиглан “*******”-ээс зээл авах боломжийг олгосон буюу түүнд эдийн ашигтай байдал /давуу байдал/ бий болгосон гэж дүгнэх үндэслэлтэй.
3.2. Хоёр шатны шүүх шүүгдэгч ******* нь 27 хуудас гэрээнд гарын үсэг зурсан байсныг ****** авч ашиглан уг гэрээний ард хийсэн, мөн батлан даалтын гэрээ гэх гэрээ байгуулаагүй, ******ийн авч ирсэн гэрээний төсөлд “*******” ХХК “*******” ХХК-ийн өмнөөс өр төлбөрийн хариуцлага хүлээхгүй гэсэн заалт оруулсан учраас зөвшөөрч гарын үсэг зурсан, үндсэн зээлийн гэрээнээс үүдэлтэй нэмэлт зээлийн гэрээнүүд, түүнтэй холбоотой батлан даалтын гэрээнүүдийг мэдээгүй гэж маргасан мэдүүлгийг уг гэрээнд “*******” ХХК санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн заалт оруулсан эсэхээс үл хамаарч уг гэрээний зорилго буюу “*******” ХХК “*******” ХХК-ийн ******* банкнаас авсан зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд хариуцах үүрэг хангагдах ёстой бөгөөд шүүгдэгчийн гарын үсэг зурсан гэрээний агуулга нь “үндсэн” гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах батлан даалтын гэрээ байсан гэж үзэх үндэслэлтэй, түүнчлэн Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга нь батлан даалт бөгөөд тодорхой үүрэг бий болсон буюу үндсэн гэрээ байгуулагдсан нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах, баталгаажуулах, батлан даалтын асуудал болох талаар хийсэн дүгнэлт конвенцын дээрх заалтад нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгч ******* “*******” ХХК-ийн ерөнхий захирлын албан тушаалд ажиллаж байсныхаа хувьд “*******” ХХК-тай байгуулсан гэрээний 2.4.8-д “Компанид үйлдэгдэж буй бичиг баримтуудтай танилцах, компанид хамаарах мөнгөн хөрөнгө ба бусад эд хөрөнгө бодитоор байгаа эсэхийг шалгах эрхтэй, 2.5.17-д “компанийн нэгжүүдийн үйл ажиллагааг хянах, ...хөдөлмөрийн дотоод журмын мөрдөлтийг хянах”, 2.5.20-д “Компанийг дампууралд хүргэж болзошгүй шийдвэрүүдийг гаргуулахгүй байх” эрх, үүргийн хүрээнд батлан даалтын болон үүргийн гэрээ, барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээнүүд хэрэгжиж байсныг мэдэх боломжтой байсан, 3 жилийн турш мэдээгүй гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь бусадтай бүлэглэн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж “*******” ХХК-д учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д заасан их хэмжээний хохиролд хамаарч байна.
Шүүгдэгч ******* нь “*******” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “*******” ХХК-ийн захирал ******тэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэн “*******”-тэй 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 36,000.,000 ам.долларын зээлийн гэрээний “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан, 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”, тухайн санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор “*******” ХХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “*******” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “*******” ХХК-ийн “******* банк” дахь ******* тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидалд болон 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
3.3. Прокуророос шүүгдэгч “*******” ХХК-ийн захирал ******г “*******” ХХК-ийн ерөнхий захирал *******, хуулийн хэлтсийн дарга *******, худалдааны хэлтсийн дарга ******* нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэн “*******” ХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт “...10 сая ам.доллароос дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ гэж заасныг зөрчиж, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсан, урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн,
“*******”-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны болон анхан болон давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч ****** нь “*******” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудын гарын үсэг, тамга, тэмдгийг хуурамчаар үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна.
Шүүгдэгч ******г “*******”-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын болон холбогдох баримт, бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан болох нь хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр хөдөлбөргүй нотлогджээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, шүүгдэгч ******г гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэсэн, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.4. Шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр шүүгдэгч ****** нь “*******” ХХК-д удирдах албан тушаал эрхэлдэггүй боловч хэрэгт тогтоогдсон үйл баримтаас үзвэл тэрээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус үйлдвэрийн удирдах албан тушаалтнуудтай урьдчилан үгсэн тохиролцож, уг гэмт хэргийг зохион байгуулсны улмаас “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу “Арбитр”-ийн шийдвэрээр “*******” ХХК-ийг “******* банк *******”-д төлбөр төлүүлэхээр шийдвэр гарч Төрийн өмчит “*******” ХХК-д их хэмжээний хохирол учирсан гэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэлээ.
3.5. Гэмт хэрэгт хамтран оролцох гэж нэг гэмт хэргийг хоорондоо үүргээ хуваарилах эсхүл хуваарилахгүйгээр хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрийн хүсэл зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа, хэрэг хариуцах чадвартай хоёр ба түүнээс дээш тооны субъектүүдийн үйл ажиллагаа нэгдлийг ойлгодог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно”, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ”, 3.3 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж заажээ.
Хууль тогтоогч гэмт хэрэгт хамтран оролцохын нийгэмд аюултай зарим хэлбэрийг санаатай гэмт хэргийн урьдчилсан үе шатанд төгссөн бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилсан байхаас гадна тодорхой гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсгүүдэд заасан байдаг.
Гэмт хэргийг зохион байгуулсан, хатгасан, хамжсан этгээдэд гүйцэтгэгчтэй хийсэн тохиролцооны хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцсоноор эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба энэ нь гүйцэтгэгч тэдгээртэй тохиролцсон гэмт хэргийн объектив талыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн аливаа үйлдэл хийгээгүй байхад ч нэгэн адил хамаардаг.
3.6. Шүүгдэгч ****** нь “*******” ХХК-д удирдах албан тушаал эрхэлдэггүй боловч хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд тэрээр нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “*******” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудтай урьдчилан үгсэн тохиролцож, уг гэмт хэргийг зохион байгуулж оролцсоны үр дүнд Төрийн өмчит “*******” ХХК нь “*******” ХХК-ийн батлан даагчаар “*******”-тэй гэрээ байгуулж, улмаар “Арбитр”-ийн шийдвэрээр “*******” ХХК-ийг “*******”-д төлбөр төлүүлэхээр шийдвэр гарч Төрийн өмчит “*******” ХХК-д их хэмжээний хохирол учирсан байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.
Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч ******, ******* нарын хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэргийг хамтран үйлдсэн хэлбэр, оролцоог харгалзан ятгамжтай, тухай хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.
Иймээс шүүгдэгч *******ийн “...шүүх эргэлзээтэй нотлох баримтыг үнэлж, надад ашиггүйгээр тайлбарлаж хэрэглэсэн, ... ******* банкны зээлтэй холбоотой ямар ч гэрээ, баримт бичигт би гарын үсэг зураагүй бөгөөд гол нотлох баримтууд Англид эх хувиараа байхад эдгээр нотлох баримтуудыг Монголд авчирч шинжлүүлэх боломжтой байтал энэ ажиллагааг хийгээгүй, ... Би ******* банктай байгуулсан ямар ч арбитрын гэрээнд гарын үсэг зураагүй байхад надаас болж арбитрт дуудагдсан, зардал гаргасан, энэ зардлыг нөхөн төлөхөд оролцох ёстой гэж үзэж их хэмжээний мөнгө “*******” ХХК-аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул надад холбогдох хэсгийг хүчингүй болгон цагаатгаж өгнө үү.”, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Э.Ганхөлөгийн “...Хоёр шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн... тул шүүгдэгч *******т холбогдох хэсгийг хүчингүй болгон цагаатгаж өгнө үү.” гэх утга агуулга бүхий гомдлуудыг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.
4. “*******” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт ******* нь бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамжигчаар оролцсон гэх хэргийн талаар:
4.1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэргийн шинжгүй” гэсэн хуулийн зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэхдээ мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу 203 дугаар хавтасны 163-193 дугаар хуудсан дахь 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Батлан даалтын болон үүргийн гэрээ” /2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1/070-9 тоотод бүртгэв. Хуулийн хэлтэс БТ-1189/, 225-238 дугаар хуудсанд 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ” /2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1/071-9 тоотод бүртгэв. Хуулийн хэлтэс БТ-1189/ тус тус авагдсан ба уг гэрээнд “*******” ХХК-ийн захирал ******* болон “*******” ХХК-ийн захирал ****** нарын гарын үсэг зурагдсан, мөн хавтасны 194-224, 239-249 дүгээр хуудсанд орчуулга хийсэн хуулбар, “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нүүдэд “Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ ******* биелүүлээгүйгээс үүдэн эсвэл түүнтэй холбоотойгоор зуучлагчид аливаа хохирлын эсрэг баталгаа гаргах үүргийг ******* хүлээхгүй. ******* нь энэ гэрээний хүрээнд санхүүгийн аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй” гэсэн төслийг ******* гарын үсэг зурж бүртгэлд бүртгүүлсэн нь баримт зэргийг үндэслэлээ болгож, *******ын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар гэрээг эцэслэн баталгаажуулах эрхтэй этгээд биш гэж хэргийн үйл баримтыг бодитой, зөв тогтоож чадаагүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх дээр дурдсан нотлох баримтуудыг магадлалынхаа үндэслэл болгож жагсаан бичсэн байх бөгөөд тухайн нотлох баримтын агуулга, үндэслэлийг бусад нотлох баримтуудтай харьцуулах, нотлох эх сурвалжийг магадлах аргыг ашиглан няцаасан, эсхүл баталсан дүгнэлтийг хийж зөрүүг арилгалгүй ерөнхий байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхүйц байдлыг үүсгэжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг давж заалдах шатны шүүх зөрчсөн гэж үзнэ.
4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагддаг бол мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгодоггүй.
Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан хэрэг болон түүнд холбогдсон этгээдийн хувьд л шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, прокурорын дээрх шийдвэрээр шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд түүнд дурдаагүй үйл баримт, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй.
Нөгөөтээгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасан байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, ял шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх талаар шүүхээс хийсэн дүгнэлт, хэрэглэсэн хууль, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг заавал хянах үүргийг хуулийн дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд хүлээлгэжээ.

Хуулиар тогтоосон энэхүү бүрэн эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэхийг хянаснаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон эсэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, шийдэл гаргах боломжтой болох юм.
4.2. Прокуророос *******ыг “*******” ХХК-ийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ерөнхий захирал *******, “*******” ХХК-ийн ерөнхий захирал ****** нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “*******” ХХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт “...10 сая ам.доллароос дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчиж, “*******” ХХК-ийн “*******”-тэй 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцааны хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-г хянаж, ерөнхий захирал *******ийн хамт гарын үсэг зурж, хуулийн хэлтсийн 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/070-9, 1/0071-9 дугаарт бүртгэсэн, 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-нд “*******” ХХК-ийн захирал ******* гарын үсэг зурсныг хуулийн хэлтсийн бүртгэлд бүртгэж бусдад буюу “*******” ХХК-ийн захирал ******д давуу байдал тогтоох зорилгоор хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас төрийн өмчийн оролцоотой “*******” ХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******, *******, ****** нарын үйлдлийг үйлдлийг нэгтгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, *******ыг хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хамжсан гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч нарын тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн идэвхтэй үйлдэл, оролцоонд үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдэнд ялгамжтай ял оногдуулжээ.
Түүнчлэн хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №3998 дугаартай “...хавтаст материалын “000072-000099” хүртэл дугаарласан талд авагдсан “Suretyship and agreement Date 8 July 2009” /батлан даалтын болон үүргийн гэрээ/ 1/070-09 дугаартай “*******” ХХК хуулийн хэлтэс 2009.08.20 гэсэн дардастай гэрээ гэсэн баримт дээрх шинжилж буй гарын үсгүүд нь ...үл уншигдах элементүүдээс бүтсэн, ...хавтаст материалын “000134-000144” хүртэл дугаарласан талд авагдсан Security Assignment Date 8 July 2009 /барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ/ 1/071-09 дугаартай “*******” ХХК хуулийн хэлтэс 2009.08.20 гэсэн дардастай гэрээ гэсэн баримт дээрх шинжилж буй гарын үсгүүд нь ...үл уншигдах элементүүдээс бүтсэн, ...зэрэг хувийн онцлог шинжүүд илэрч байна. ...Шинжилгээнд ирүүлсэн “Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газар эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, 2 “*******” ХХК-ийн “******* банк”-тай байгуулсан гэрээ, орчуулгын материалууд Улаанбаатар 2014 он” гэсэн гарчигтай хавтаст материалын “000072-000099”, “000134-000144” хүртэл дугаарласан хуудсуудын баруун доод буланд байрлах шинжилж буй гарын үсгүүд нь *******ын гарын үсгийн загваруудтай тохирч байна...” гэсэн дүгнэлт /170 дугаар хавтаст хэргийн 65-71 дэх тал/, гэрч *******ын “...тухайн цаг хугацаанд буюу 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрээний бүртгэл, хадгалалт, хяналт хариуцсан хуульч ******* ээлжийн амралттай байсан учраас тухайн үед хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан ******* намайг өрөөндөө дуудаж ирээд гурван төрлийн гэрээг надад өгч тухайн гэрээнүүдийг бүртгэж, дугаар олгоод тэмдэг дараад аваад ир гэсэн үүргийн дагуу тэр дор нь өгсөн үүргийнх нь дагуу 1/070-9, 1/071-9, 1/072-9 гэсэн дугааруудыг дараалан олгож бүртгэлийн журнал дээр тэмдэглээд ******* даргад өөрт нь буцааж оруулж өгсөн. ...Би тус гэрээнүүдийг бүртгэчхээд *******д оруулж өгөхдөө үлдэх нэг хувийг нь яах юм бэ гэхэд ******* нөгөө талуудад танилцуулсны дараа би өөрөө эх хувиудыг буцааж авч ирж өгнө гэж хэлж байсан учраас би бүртгэлийнхээ журнал дээр ******* дарга эх хувийг буцааж өгнө гэж тэмдэглэж үлдээсэн. ...” гэсэн мэдүүлэг /170 дугаар хавтаст хэргийн 193-194 дэх тал/, Мөрдөгчийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн яллагдагч *******ын цахимд хаягт “...*******аас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК-ийн захирал ******, *******д 2016 оны сүүлээр өгсөн гэх ******* ХХК-ийн ажилтан *******, ******* банканд хуулийн зөвлөгөө үзүүлж байсан гэх Дентон хуулийн фирмийн *******, ******* нарын хоорондоо харьцаж байсан мэйлийн хуулбарыг гаргаж өгснийг хүлээн авсан” гэсэн үзлэг тэмдэглэл, мөрдөн шалгах туршилт хийсэн “...Тогтоогдсон нөхцөл байдал: мэйлийг хэрхэн явуулж байгааг ******ээр явуулж үзэхэд inbox руу ороод шинээр ирсэн файлыг нээж forward хийгээд явуулах мэйлийг хаягийг хийж send товчийг дарж явуулав. Уг мэйл нь туршилтын хүлээн авах мэйл хаягт ирж байв. Мөн тухайн текстийг цаад талын хуулийн компаниас бэлтгэж мэйлээр ирүүлдэг байсан, уг мэйлийг ч би тэгж ирүүлсэн гэж бодож байна, ийм түвшний захиа бичихэд миний англи хэлний мэдлэг хүрэхгүй гэж ****** хэлснийг тэмдэглэлд тусгав” гэсэн тэмдэглэл /101 дүгээр хавтаст хэргийн 144-146 дахь тал/, *******д хадгалагдаж байсан “Security Assignment”, “Dated 8 July 2009 ” /барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ 2009-07-08-ны өдөр/ /”*******” ХХК-ийн хуулийн хэлтсийн 2009-08-20-ны өдрийн 1/071-9 дугаарт бүртгэгдсэн/ ”Suretyship and undertaking agreement”, “Dated 8 July 2009” /батлан даалтын болон үүргийн гэрээ -2009.07.08-ны өдөр/ /”*******” ХК-ийн хуулийн хэлтсийн 2009-08-20-ны өдрийн 1/070-9 дугаарт бүртгэгдсэн/ “Security Assignment”, “Dated 5 August 2010” /барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ 2010-08-05-ны өдөр/ /англи хэл дээрх/, Орчуулгын материал /2 дугаар хавтаст хэргийн 69-99, 131-144, 159-174 дэх тал/ гэрээнүүд, *******ын ажлын байрны тодорхойлолтод “Гадны аж ахуй нэгж байгууллагуудтай байгуулж буй гэрээнүүдэд зөвшөөрөл олгох”, “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх, тайлагнах” гэж заасан байх ба “*******” ХК-ийн хуулийн хэлтсийн журмын 3.2.2-т “Компанийн удирдлагад гэрээний харилцаа тогтоох боломжит аргын тухай санал болгох”, “гэрээ бүхий этгээдтэй байгуулж буй аж ахуйн гэрээний төсөлд виз олголт нь 2 үе шатаар явагдана, эхний ээлжид гэрээний онцлогоос хамааран ажлын 5 хоногийн дотор хуулийн хэлтсийн ажилтнуудаас хууль зүйн зөвлөгөө авах ба хууль зүйн дүн шинжилгээ хийгдэнэ, дараа нь виз авахаар Хуулийн хэлтсийн даргад шилжүүлнэ. Харин хуулийн хэлтсийн дарга компанийн удирдлагад гарын үсэг зуруулахаар шилжүүлнэ...” зэрэг нотлох баримтуудад давж заалдах шатны огт дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсанд хамаарна.
Харин анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үнэлж, шүүгдэгч ******* нь гадны байгууллагуудтай байгуулж буй гэрээнд хяналт тавих, гэрээнд зөвшөөрөл олгох эрхтэй, уг гэрээний зорилго, агуулга, хууль зүйн үр дагаврыг мэдсэн буюу “*******” ХК нь “*******” ХХК-ийн өмнөөс “*******”-д өр төлбөрийг хариуцах эрсдэлтэйг мэдэж ерөнхий захиралд зөвлөсөн, тэрээр тухайн гэрээнүүдийг бүртгэлд бүртгэх эрхгүй, бүртгэлийн ажилтнууд бүртгэдэг гэх боловч түүний ажлын байрны тодорхойлолтод хуулийн зөвлөхүүдийг шууд захирах эрхтэй, мөн гэрч ******* мэдүүлэхдээ “тухайн ерөнхий захирлын гарын үсэгтэй 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг ******* дарга бүртгэ гэсэн үүрэг өгсний дагуу бүртгэсэн” гэсэн мэдүүлгийг нэг бүрчлэн дүгнэж, *******ыг дээр дурдсан гэрээнүүдийг бүртгэсэн, “*******” ХХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт “...10 сая ам.доллароос дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэснийг шүүгдэгч *******, ******* нар зөрчсөн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзлээ.
Үүнээс гадна шүүгдэгч *******, ******* нар нь “*******” ХХК-ийн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг зөрчиж, “Батлан даалтын болон үүргийн гэрээ”, “Барьцааны хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ”-г хянаж, “*******” ХХК-ийн хуулийн хэлтэст тодорхой дугаар авч бүртгүүлсэн атлаа төрийн өмчит үйлдвэрийн газрын архив бичиг хэргийн нэгжид хадгалуулах, хяналт тавих, холбогдох этгээдэд гаргаж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас шүүгдэгч нар богиносгосон гэрээнд гарын үсэг зурсан, гэрээнд мөнгөний хэмжээ заагаагүй, шүүгдэгч *******ын дүү ******* дамжуулан өгсөн гэрээнүүд жинхэнэ, үндсэн зээлийн гэрээнээс үүдэлтэй нэмэлт зээлийн гэрээнүүд, түүнтэй холбоотой батлан даалтын гэрээнүүдийг мэдээгүй гэх байдлаар өөрсдийн гэм бурууг үгүйсгэж маргах нөхцөлийг өөрсдөдөө бүрдүүлсэн байх тул шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх боломжгүй.
Шүүгдэгч *******ын гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримтууд хэрэгт нэгэнт цугласан байдлыг үндэслэн анхан шатны шүүх түүний гэм бурууг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч *******д холбогдох заалтуудыг хүчингүй болгох гэсэн агуулгын хэмжээнд прокурорын эсэргүүцэл хангагдана.
5. “*******” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт ******* нь бүлэглэн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн талаар:
5.1. Анхан шатны шүүх шүүх шүүгдэгч *******ын ажлын байрны тодорхойлолт, “*******” ХХК-ийн худалдааны хэлтсийн журам /69 дүгээр хавтаст хэргийн 191-196- 243/-д зааснаар тэрээр тухайн батлан даалтын гэрээг хянах, боловсруулах үүрэг хүлээгээгүй харин удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, гэрээнд заагдсан ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “*******” ХХК болон Ерөнхий захирал ******* нарын хооронд байгуулсан гэрээнд ******* болон аж ахуй нэгж, байгууллага, хуулийн этгээд, хувь хүмүүстэй гэрээ хэлцлийг байгуулах эрхийг зөвхөн Ерөнхий захирал эдлэх бөгөөд, түүний эзгүйд эрх олгогдсон үүрэг гүйцэтгэгч эдэлж байхаар тогтоосугай” гэсний дагуу гэрээ, хэлцэл байгуулах эрх зөвхөн ерөнхий захиралд олгогдсон байна гэсэн дүгнэлтийг хийж, улмаар хэрэгт авагдсан гэрч *******ын “...******* банк руу явуулсан албан бичгүүд байна. ...Ер нь ерөнхий захирлын түвшинд шийдэгдээгүй бичиг баримтад хэн ч гарын үсэг зурдаггүй юм. ...” /171 дүгээр хавтаст хэргийн 28-29/, гэрч *******ийн “...үйлдвэрийн ерөнхий захирал гарын үсэг зурснаас гэрээ хүчин төгөлдөр болж байна гэсэн үг...” /171 дүгээр хавтаст хэргийн 2/ гэх мэдүүлгүүдийг жагсаан бичиж, энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь тухайн гэрээнд ерөнхий захирал гарын үсэг зурсан учир гэрээ байгуулагдсан гэж үзэн гарын үсэг зурсан, түүнчлэн “*******” ХХК-ийн захирал ******д 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ГА/101 дугаартай албан бичгээр 2010 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Батлан даалтын гэрээтэй холбогдуулан “*******” ХХК-ийн дансанд шилжүүлэх ёстой байсан мөнгийг ******* банк дур мэдэн авч үлдсэн талаар мэдэгдэж, ******* тоот данс “*******” ХХК-ийн нэрийн данс мөн эсэхэд эргэлзэж буй талаараа цаашид төлбөр төлөх зааварчилгааг ******* банканд тухай бүр хүргүүлэхээ илэрхийлж, анхааруулсан албан бичгийг хүргүүлсэн /71 дүгээр хавтаст хэргийн 125/, мөн 2012 оны 11 дүгээр сард 27,000,000 ам.долларын гэрээг дуусгавар болгож ******* тоот дансыг хаалгахаар бичсэн мэдэгдэл зэргээр шүүгдэгч ******* нь ******, *******, ******* нартай үгсэн тохиролцсон гэх үйл баримт үгүйсгэгдэж байна гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгаж шийдвэрлэжээ.
5.2. Шүүгдэгч *******ыг цагаатгасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд яллах талын нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулахад үгүйсгэгдэж, яллах гэж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалт ямар хууль зүйн үндэслэлээр няцаагдаж байгаа талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байх тул уг тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Тухайлбал, яллах талын нотлох баримт бүрийг болон тэдгээрээс урган гарсан агуулга, үндэслэлийг хэрхэн, юугаар няцаасан, улмаар хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хууль хэрэглээний ямар дүгнэлтэд хүрсэн нь шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй, шүүгдэгч *******ыг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос ялласан байхад түүний гэм хэрэгт хамтран оролцсон хэлбэр, оролцооны талаар дүгнээгүй атлаа зөвхөн түүний ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг үндэслэл болгон дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Шүүхээс гэмт холбогдсон хүн, хуулийн этгээдийг цагаатгаж шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан агуулга, үндэслэлүүдийг тодорхой илэрхийлсэн байхыг шаардах бөгөөд үүнийг хангаагүй тогтоол, шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын дагуу ноцтой зөрчилд хамруулан үздэг.
5.3. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйл 2-т “Ялангуяа, нийтийн албаны чиг үүргийг зөв шударга, нэр төртэй, зохих ёсоор биелүүлэх ёс зүйн дүрэм буюу стандартыг Оролцогч улс бүр төрийн болон эрх зүйн тогтолцооныхоо хүрээнд батлан хэрэглэхийг чармайна”, Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Авлигатай тэмцэх газар чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллана” гэж заасан байна.
Энэ хэрэгт авагдсан гэрч “*******” ХХК-ийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга *******ийн “...2010 оны намар үйлдвэрийн дарга ******* өрөөндөө дуудаад ******* дарга чамтай ярих байхаа гадаадын хүмүүс ирнэ, үйлдвэр үзнэ гэж байна гэсэн. Үүний дараа ******* дарга надтай утсаар яриад гадаадаас хоёр хүн ирсэн үйлдвэр үзүүлэх хэрэгтэй байна гэхээр нь би наад хүмүүс чинь геологи, уурхайн хүмүүс бол мэргэжилтэн авч явах хэрэгтэй байхаа гэхэд шаардлагагүй ээ банк санхүүгийн хүмүүс гэж хэлсэн. Мөн шүүн хатаах хэсгийг үзүүлчхээрэй гэж байсан. Ингээд би эдгээр хүмүүсийг үйлдвэр үзүүлэхэд 2 гадаад нэг Монгол хүн дээрээс нь ******* даргын жолооч машинтайгаа ирсэн. Тэгээд л үйлдвэрийг би танилцуулсан. Үүний дараа 2012 оны зун 7 сарын сүүлээр санаад байна хэлтсийн дарга ******* чамтай ярих байх гэж хэлэхэд ******* дарга өөрөө тэр үед үйлдвэр дээр явж таараад ******* нөгөө хүмүүс чинь дахиад ирсэн байгаа шүү ирэхээр нь үйлдвэр танилцуулчхаарай гэхээр нь би мөн дахин үйлдвэр танилцуулсан...” /26 дугаар хавтаст хэргийн 192/, “*******” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан *******ын “...******* гэдэг хүнтэй харьцах шаардлагууд гардаг байсан, яагаад гэвэл худалдааны чиглэлийн дагуу үйл ажиллагааг нь хариуцдаг байсан болохоор ******* ХХК-тай холбоотой асуудлын талаар харьцдаг байсан гэж болно. ... ******* ХХК нь өөрөө л дансаа удирддаг байсан...” /170 дугаар хавтаст хэргийн 228-233/, “*******” компанийн Монгол дахь төлөөлөгч *******ын “...******* намайг үйлдвэр дээр ажилтай явж байхад өөрийн ажилтан менежер *******оор дуудуулж надтай биечлэн уулзаад “...ер нь дараа сараас зэсийн баяжмалын төлбөрөө хүлээн авдаг дансны дугаараа өөрчилнө, гэхдээ “*******” ХХК-ийн данс, энэ асуудлыг албан ёсоор компанийнхаа даргадаа хэлээрэй, би ч гэсэн эндээс албан бичиг явуулна...” гэж надад хэлсэн. Үүний дагуу би албан ёсоор ******* компанийн захирал *******нд утсаар хэлэхэд албан ёсоор захидал албан бичиг ирэхийг нь харьяа, тэртэй тэргүй сар болгон ачилтын дагуу нэхэмжлэл гаргаж ирүүлдэг, түүн дээрээ дансны дугаараа бичдэг юм чинь түүнийх нь дагуу шилжүүлье гэж зөвшөөрсөн юм. Би захирлаас амаар зөвшөөрөл авчхаад “...******* захирлын хэлснийг ******* даргад дамжуулж дарга зөвшөөрсөн, албан бичиг захидлаа явуулаарай, тэгээд нэхэмжлэлдээ дансны дугаараа бичгээ явуулаарай гэдгийг нь...” хэлсэн. Энэ үед ******* дарга албан ёсоор зөвшөөрсөн тухай тодорхойлолт бичиг өөрснөө бэлдчихсэн байсан тул тухайн тодорхойлолтод нь гарын үсэг зурж, төлөөлөгчийн газрын тамга тэмдгийг дарж баталгаажуулан өгсөн юм. Тухайн үед албан ёсны албан бичиг биш байсан цаанаас нь бэлдсэн юм шиг англи хэл дээрх тодорхойлолт байсан. Ингээд 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ******* ХХК-ийн Худалдааны хэлтсийн дарга *******ын гарын үсэгтэй ******* банк дахь ******* тоот данс руу зэсийн баяжмалынхаа төлбөрийг төлж байхыг хүссэн утга бүхий албан захидлыг Хонгконг дахь ******* компани руу явуулсан байдаг. Үүний зэрэгцээ 2010 оны 09 дүгээр сараас эхлэн зэсийн баяжмалын ачилтын төлбөрөө нэхэмжлэхдээ тухайн ******* тоот дансны дугаарыг бичиг ирүүлсэн байсан тул нэхэмжлэлийн дагуу тухайн дансанд зэсийн баяжмалын төлбөр тооцоог хийж байсан. Ингээд 2010 оны 09 дүгээр сараас 2012 оны 11 дүгээр сар хүртэл ******* ХХК-ийн ******* банк дах ******* тоот дансанд зэсийн баяжмалын төлбөрийг тушаасан байдаг. Ингэхдээ байнга биш дунд нь ганц хоёр удаа “*******” ХХК-ний Голомт, Худалдаа хөгжлийн банканд тушаасан байдаг. 2012 оны 11 дүгээр сараас хойш одоо болтол “*******” ХХК-ийн Голомт, Худалдаа хөгжлийн банкны дансанд нь тушааж байгаа...” /171 дүгээр хавтаст хэргийн 137-138/ гэх мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Бичиг баримтын шинжилгээний лабораторийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2331 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн “2010.08.03” гэсэн огноотой, “ГЗ-16-14/403” дугаартай “Notice of assignment in respect of Assigned Contracts” гэсэн гарчигтай баримтын 2 дугаар хуудасны зүүн дээд хэсэгт “*******” гэсний дээд талд байх шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загвараар *******ийн гарын үсгийн загваруудтай тохирч байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “2010.08.03” гэсэн огноотой, “ГЗ-16-14/403” дугаартай “Notice of assignment in respect of Assigned Contracts” гэсэн гарчигтай баримтын 2 дугаар хуудасны зүүн дээд хэсэгт “*******” гэсний дээд талд байх шинжилж буй гарын үсэгтэй давхцан байрлах шинжилж буй тэмдгийн дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн тэмдгийн дардастай тохирч байна” /170 дугаар хавтаст хэргийн 47-51/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 3998 дугаартай “1. ...” *******” ХХК-ийн “******* банк”-тай байгуулсан гэрээ, орчуулгын материалууд Улаанбаатар 2014 он” гэсэн гарчигтай хавтаст материалын “000072- 000099”, “000134-000144” хүртэл дугаарласан хуудсуудын баруун доод буланд байрлах шинжилж буй гарын үсгүүд нь *******ын гарын үсгийн загваруудтай тохирч байна” /170 дугаар хавтаст хэргийн 47-51/ гэсэн дүгнэлт, “*******” ХХК-ийн худалдааны хэлтсээс “*******” компанид хүргүүлсэн урьдчилгаа төлбөрийн заавар /65 дугаар хавтаст хэргийн 68-87, орчуулга 167 дугаар хавтаст хэргийн 153-171/, “*******” ХХК болон “*******” ХХК-д хүргүүлж буй анхан шатны санал 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн экспортын өмнөх зээлийн санхүүжилт олгох талаарх баримт, Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 132445 дугаартай хэргийг шийдвэрлэсэн шийдвэрт “...Гарын үсгийн шинжээчдийн хамтарсан дүгнэлт, ноён *******ын нотолгоо, мөн хэргийн нөхцөл байдлууд дээр үндэслэн ноён *******, ноён ******* нар хоёулаа гэрээний нөхцөлүүдэд гарын үсэг зурсныг тогтоосондоо шүүх сэтгэл хангалуун байна...” /47 дугаар хавтаст хэргийн 109-250, 48 дугаар хавтаст хэргийн 21-190/, *******ийн Санхүү эрхэлсэн захирал *******аас Худалдааны хэлтсийн дарга *******ын 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16/56 дугаартай *******нд хандсан албан бичгийн хуулбарыг гаргаж өгснийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлж, дүгнэлт хийх шаардлагатай.
Ингэснээр шүүгдэгч ******* нь “*******” ХК-ийн худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа шүүгдэгч *******, *******, ****** нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, “*******” ХК-ийн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт “...10 сая ам.доллароос дээш үнийн дүнтэй их хэмжээний хэлцэлтэй холбогдсон асуудлыг Ерөнхий захирал өөрийн нэгдүгээр орлогчтойгоо зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн, “*******” ХХК, “*******тэй байгуулсан 2010 оны 08 дугаар 05-ны өдрийн 27,000,000 ам.долларын санхүүжилтийн гэрээг хэрэгжүүлэхийн өмнөх 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн санхүүжилт олгох талаарх анхан шатны саналд ерөнхий захирал *******ийн хамт гарын үсэг зурсан, уг санхүүжилтийн гэрээний барьцааг хангах зорилгоор “*******” ХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “*******” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “*******” ХК-ийн ******* банк дахь ****** тоот дансанд төвлөрүүлж байхыг хүссэн 2010 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ГЗ-16-14/403 дугаартай албан захидлын төслийг боловсруулсан болох, “*******” ХХК-ийн зэсийн баяжмал худалдан авагч “*******” компанийг зэсийн баяжмалын төлбөрөө “*******” ХХК-ийн ******* банк дахь ****** тоот дансанд төвлөрүүлснээс “*******” ХХК өөрийн нэр дээрх банкны дансыг хянах боломжгүй нөхцөл байдал үүссэн эсэх, нөгөөтээгүүр гэрч *******, *******, ********* нарын мэдүүлэгт дурдсан шүүгдэгч *******ын идэвхтэй үйлдэл, түүний оролцоогүйгээр уг гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан зэрэгт дүгнэлт хийх нөхцөл бүрдэх юм.
Иймээс Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэнгийн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор *******д холбогдуулж прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, холбогдох хэргийг тусгаарлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
6. Шүүгдэгч ******ийн “*******” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан гэх хэргийн талаар:
6.1. Прокуророос шүүгдэгч ******г “******* банк *******”-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг 2009 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж зохицуулан заасан байна.
Гэвч хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн объектив талын шинжээс шалтгаалан гэмт хэрэг төгссөн цаг хугацаа өөр өөрөөр тогтоогдож болно. Тухайлбал, “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь ихэвчлэн удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийг агуулдаг.
Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзнэ.
6.2. Шүүгдэгч ****** “******* банк *******”-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын баримтуудыг буюу эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласны улмаас хохирогч “*******” ХХК нь ******* банк *******-д 40,000,000 ам.доллар буюу 105,246,800,000 төгрөгийг Арбитрын шийдвэрийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулсан тул тухайн өдөр гэмт хэрэг төгссөнд тооцно.
Шүүгдэгч ****** нь “*******” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудын гарын үсэг, тамга, тэмдгийг хуурамчаар үйлдсэн талаараа маргаагүй бөгөөд “******* банк *******”-тэй байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой батлан даалтын болон холбогдох баримт, бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан нь хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхээс ******ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүнийг хуурамч баримт бичгийг ашиглан “******* банк *******”-тэй зээлийн гэрээ байгуулсны улмаас уг гэрээтэй холбоотойгоор “*******” ХХК нь Лондонгийн олон улсын Арбитрт “*******” ХХК-ийн батлан даагчаар тооцогдож, Монгол Улсын олон улс дахь нэр хүндэд сөрөг үр дагавар бий болсон, Төрийн өмчит “*******” ХХК нь олон улсын Арбитрын шийдвэрээр “*******” ХХК буюу иргэн ******ийн үүсгэсэн өрийг төлөх үүрэг хүлээх болсныг хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдэж, бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилсэн байна.
7. Шүүгдэгч ******ийн мөнгө угаасан гэх хэргийн талаар:
7.1. Шүүгдэгч ****** нь “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах”, “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж захиран зарцуулах эрхэд шилжиж ирсэн мөнгөн хөрөнгө болох 137,943,917 ам.доллар буюу 220,762,580,000 төгрөгийг авсан, эзэмшсэн, ашигласан, гэмт хэргийн улмаас олсон хууль бус орлогоор гадаад улсад өндөр өртөг бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан, өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг эрүүгийн хэргийн хохиролд тооцуулахгүй байх зорилгоор дүр үзүүлсэн хэлцэл хийж, бусдад хариу төлбөргүй шилжүүлсэн. Хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр хэд хэдэн удаагийн бэлэглэл, худалдах, худалдан авах гэрээгээр дамжуулан шилжүүлсэн, шүүхийн шийдвэрээр өр төлбөрт шилжүүлэхээр эвлэрсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд буюу өөртөө хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор хөрөнгийн өмчлөгчийг өөрчилсөн, шилжүүлсэн” шинжийг бүрэн хангасан гэсэн шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан ******* банкны хувьцааны төлбөрт 5,000,100, “*******” ХХК-д хуулийн төлбөрт 12,660.10, ******* банкны дүрмийн санд 13,500,000, “*******” ХХК-ийн мал бэлтгэлийн санхүүжилтэд 6,648,446.94, “*******” ХХК-ийн санхүүжилтэд 1,283,314.44, “*******” ХХК-ийн санхүүжилтэд 2,084,135.88, “*******” ХХК-д шатахууны төлбөрт 2,255,260, “*******” ХК болон Улаанбаатар төмөр замд нийлүүлсэн шатахууны төлбөрт 7,279,026.42, “*******” ХК-д векселийн төлбөрт 35,000,000, зээлийн шимтгэл хуулийн үйлчилгээнд 600,000, “*******” ХХК, ‘*******” ХХК, ‘*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-ийн ******* банк, ******* банк, ******* банк, ******* банк, ******* банк, ******* банк, ******* банк, ******* банк, *******, *******, иргэн *******, ******* нараас авсан зээлийн төлбөрт нийт 41,079,368.04, “*******” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд 636,391.61 ам.долларыг тус тус зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ****** нь ******* банкнаас авсан 137,943,917.17 ам.долларыг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч ****** нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшиж байсан. ****** нь “******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа буюу 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 13/1060/49 дугаартай зээлийн гэрээний дагуу ******* банкнаас 14,000,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний дагуу авсан 14,000,000,000 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “*******” ХХК-ийн дансанд, уг үйлдлийн дараа буюу 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “*******” ХХК-ийн 100 хувийн хувьцааг 10/13 дугаар шийдвэрээр *******ийн дээр шилжүүлжээ.
Дээрх үйл баримтын талаар ******* “...******* ХХК-ийн хувьцааг миний нэр дээр 2013 оны хавар шилжүүлэхдээ худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлж байсан. Одоо хэдий ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа цаасан дээрээ, хууль зүйн дагуу миний нэр дээр бүртгэлтэй байгаа нь үнэн. Тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг ******* ХХК-ийн менежерээс эхлэн ажиллаж байгаад 2013 оны үеэр гүйцэтгэх захирлаар нь томилогдож байсан ******* хариуцан ажилладаг...” ******* “... 2013 оны 04 дүгээр сараас “*******” ХХК-ийн дэд захирлаар *******ийн тушаалаар томилогдон, 2013 оны 08 дугаар сараас тус компанийн гүйцэтгэх захирлаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. “*******” ХХК нь хөдөө, орон нутгаас бог малыг амьдаар нь машинаар тээвэрлэн, мөн бог малын махыг шууд худалдан авч Улаанбаатар хотод байх компанийн агуулахаар дамжуулан дотоодын зах зээлд болон Иран улс руу түүхий мах, Бүгд Найрамдах Хятад ард улс руу боловсруулсан мах экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. ...Компани нь намайг ажил авч байх үед бол кассандаа болон дансандаа ямар ч мөнгөгүй, үйл ажиллагаа нь дандаа зээлээр явагддаг байсан. Үүнээс хойш үйл ажиллагаагаа тогтмол, тасралтгүй явуулан өнгөрсөн жилээс экспорт хийж учраас үйл ажиллагаа нь жигдэрч, ашигтай ажиллаж эхэлж байна...” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
Гэрч нарын дээр мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ****** нь өөрийн өмчлөлийн компанийг бусдад шилжүүлсэн мэт бичиг баримтыг бүрдүүлэн дүр үзүүлсэн хэлцэл хийсэн үйл баримт эргэлзээгүй нотлогдсон гэж үзнэ.
7.2. Хоёр шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүхээс хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн хэмжээ хязгаар, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй тогтоосон байна.
Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хортой үр дагавар бүхий хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог учиртай.
Шүүгдэгч ****** нь “******* банк *******”-ээс зээл авахын тулд баримт бичиг хуурамчаар үйлдсэн буюу дээрх зээлийг гэмт хэрэг үйлдэж олж байгаагаа лавтай мэдэж байсан, тухайн мөнгөний эх үүсвэр хууль бус гэдгийг анхнаасаа мэдсэн ч өөрийн компаниудын үйл ажиллагаанд уг мөнгийг зарцуулж, улмаар уг мөнгөөр үйл ажиллагаа явуулсан компаниудын орлогоор эх үүсвэр нь хууль ёсны мэт болгож эргэлтэд оруулсан мөн гадаад улсад эд хөрөнгө худалдаж авсан, эрх бүхий байгууллагаас түүнийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж эхэлсэн хугацаанд өөрийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг нэр бүхий хүмүүсийн нэр дээр шилжүүлсэн үйлдлүүдийг мөнгө угаах гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлажээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс ******ийн үйлдсэн “Мөнгө угаах” гэмт хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт нь Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монгол Улсын нэгдэн орсон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ- ийн конвенц, НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенц, Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай олон улсын конвенц болон Олон Улсын санхүүгийн арга хэмжээ авах бүлэг /Financial action task forsce буюу ФАТФ/-ийн зөвлөмжид заасан мөнгө угаах гэмт хэргийн талаарх тодорхойлолт, шаардлагад бүрэн нийцсэн бөгөөд шүүх тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар /байнга тогтвортой үйлдэж, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаах/ зүйлчилж шийдвэрлэсэн зөв байна.
8. ****** нь хуулийн этгээдийн эрх мэдлээ урвуулан ашиглаж “******* банк” ХХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан, *******, ******* нар нь “******* банк” ХХК-ийг залилж их хэмжээний хохирол учруулсан, ******, *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэх хэргийн талаар:
8.1. Нийслэлийн прокурорын газраас *****-г “******* банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус банкны гүйцэтгэх захирал *******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Банк *******ны тусгай зөвшөөрөлтэйгөөр дараах үйл ажиллагаа эрхэлнэ”, 6.1.4-т заасан “өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах”, *******ны ерөнхийлөгчийн 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 452 дугаар тушаалаар батлагдсан “Банкнаас батлан даалт гаргахад мөрдөх түр журам”-ын 2.1 дэх хэсэгт заасан “Банк нь харилцагч хуулийн этгээд, иргэдэд батлан даалт гаргах үйл ажиллагааг *******ны зөвшөөрлийн дагуу эрхэлнэ”, “******* банк”-ны дүрмийн 3.1 дүгээр зүйл: Банк нь *******аас зөвшөөрөл авсны үндсэн дээр Банкны тухай хууль тогтоомжид заасан дараах үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд: 3.1.4 дэх хэсэг: Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, 7.5 дугаар зүйл: Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн дараах үүргийг хүлээнэ. 7.5.1 дэх хэсэг: Хууль тогтоомж болон дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил үүргээ хариуцлагатай биелүүлэх, 7.5.2 дахь хэсэг: Банкны эрх ашгийг хувийн болон өөрийг нь сонгосон этгээдийн эрх ашгаас дээгүүр тавина гэж заасныг тус тус зөрчиж, *******ээс 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 ам.доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг зээлж авсан атлаа *******тай “2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 07, 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39,621,288,410.85 төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдрүүдэд ******* банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “*******” ХХК-тай банкны баталгааны гэрээг байгуулж, төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулах баталгааг гаргах тухай асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн,
2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “*******” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр *******ээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө ****** нь *******д “*******” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж, ******, *******, ******* нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад “******* банк” ХХК нь татан буугдсаны дараа хуурамчаар үйлдсэн дээрх баримтуудыг ашиглан ******* банкны актив, пассив хөрөнгө шилжсэн “******* банк”-аас төлбөр гаргуулах зорилгоор, *******ийн 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “******* ХХК-аас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулах, “*******” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу “******* банк”-аар төлүүлэх”-ээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу тус шүүхийн шүүгч *******ын 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “*******” ХХК-аас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох, “*******” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “******* банк”-аар төлүүлэхээр шийдвэрлэж, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан,
*******, *******, ******* нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2010 оны 02 дугаар сарын 24, 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 07, 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд “******* банк”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “*******” ХХК-тай банкны баталгааны гэрээг байгуулж, төлбөрийг үл маргалдах журмаар гаргуулах асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл олгосон мэтээр Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэхийг зохион байгуулж гүйцэтгэсэн,
*******, ******* нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, дээрх нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “*******” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр *******ээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө ****** нь *******д “*******” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж, ******, *******, ******* нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад ******* нь 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “*******” ХХК-аас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулах, “*******” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу “*******”-аар төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Уг нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн шүүгч *******ын 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн үйлдлийг зохион байгуулсан үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий 5-гийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
8.2. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ****** нь “*******” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа *******ээс 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 ам.доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөн *******тай 2010 оны 02 дугаар сарын 24, 3 дугаар сарын 23, 4 дүгээр сарын 07, 7 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39,621,288,410.85 төгрөгийн нэмэлт зээлийн гэрээ байгуулж, зээлийг төлж чадаагүй тохиолдолд “******* банк” ХХК уг зээлийг хариуцан төлөхөөр 4 удаагийн төлбөрийн баталгаа, банкны баталгаа гаргасан, улмаар “*******” ХХК 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-157 дугаартай *******ны Ерөнхийлөгчийн тушаалаар татан буугдсан байх ба актив, пассив хөрөнгийг “******* банк” ХХК-д шилжүүлсний дараа “*******” ХХК буюу ****** нь гэрээнд заагдсан зээлээ төлөөгүйн улмаас *******ээс “*******” ХХК-ийн эрх хүлээн авагч “*******” ХХК-аас төлбөр гаргуулах” зорилгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэсэн байх ба ****** нь уг хэрэгт иргэний хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “*******” ХХК-аас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох, “*******” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “*******” ХХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.
Банкны тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.4-т зааснаар аливаа банк нь *******ны зөвшөөрөлтэйгөөр өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэхээр бөгөөд *******ны Ерөнхийлөгч гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах үйл ажиллагаа эрхлэхэд дагаж мөрдөх журмыг 2000 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр баталжээ.
Дээрх журмын 5.1-т “Батлан даагч банк нь батлан даалтын гэрээг 2 хувь үйлдэх бөгөөд уг гэрээгээр банкны хүлээсэн үүргийн дүнгээр тэнцлийн гадуурх 9901 дүгээр /Батлан даалт/ дансанд батлан даалт нэг бүрээр нэрийн данс нээж бүртгэнэ....”, 5.2-т “Банк батлан даалтын гэрээ байгуулсан тохиолдолд гэрээг огноо, дугаараар *******ны бүртгэл тооцооны газарт ажлын нэг хоногийн дотор хүргүүлнэ” гэж тухайлан зохицуулсан байна.
8.3. Шүүгдэгч ****** “******* банк” ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигчийн хувиар тус банкны нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах зөвшөөрлийг 2010 онд буюу тухайн үед дээрх хууль, журамд заасны дагуу аваагүй, харин 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлан даалт гаргах зөвшөөрөл авсан, батлан даалтын гэрээнүүдийг *******нд бүртгүүлээгүй хэрэгт *******ны 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б-7/438 дугаартай “...нийт 4 удаагийн /2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 26,250,000 ам.доллар, 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3,300,000 ам.долларын, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1,300,000 ам.долларын болон 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2,900,000,000 төгрөгийн батлан даалтын гэрээнүүд *******ны данс бүртгэлд бүртгэгдээгүй байна”, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-10/782 дугаартай “...******* банк нь 2010 онд *******аас олгосон гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах нэмэлт зөвшөөрөлгүй байсан болно. ******* банк нь банкнаас батлан даалт гаргахад мөрдөх түр журмын 5.2 дугаар заалтын дагуу дээрх албан тоотод дурдсан баталгааны гэрээнүүдийг *******нд бүртгүүлээгүй. ...баталгааны гэрээнүүдийн дүнг өөрийн тайлан тэнцэлд тусгаж ирүүлээгүй. ...” гэсэн албан бичгүүдээр нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
“******* банк” ХХК дахь эрх хүлээн авагчаас ******* банканд шилжүүлсэн балансын гадуурх хүлээж болзошгүй үүрэг дансны дэлгэрэнгүй жагсаалтад ******* банкнаас 2010 онд гаргасан гэх төлбөрийн баталгаа *******тэй холбоотой гэх 32,855,296.74 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 51,596,943,659.3 төгрөгийн хүлээж болзошгүй үүрэг бүртгэгдээгүй, ******* банкны эрх хүлээн авагч болон ******* банкны хооронд 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 017/201ЗБЭХА/272 дугаартай “Балансын гадуурх бүртгэл шилжүүлэх” гэрээний дагуу шилжүүлсэн тэнцлийн гадуурх хүлээж болзошгүй үүргийн бүртгэлд *******тэй холбоотой үүрэг байгаагүй, “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний Хөрөнгө шилжүүлэгчийн эрх үүрэг гэсэн 2 дугаар хэсгийн 2.3 дахь заалтаар *******тэй холбоотой хүлээж болзошгүй үүрэг ****** банканд шилжээгүй байна.
Мөн “******* банк” ХХК-ийн 2009 онд баталсан дүрмийн 7.4 дүгээр зүйлийн 7.4.18-т “Их хэмжээний хэлцэл хийх болон сонирхлын зөрчил бүхий этгээдтэй хэлцэл хийх зөвшөөрлийг олгох” эрхтэй, 8 дугаар зүйлд заасан Банкны гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлын эрх, үүрэгт 8.14.19-д “ТУЗ-ийн зөвшөөрлийн хүрээнд банкны нэрийн өмнөөс баталгаа гаргах, хувь хүн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, өөрчлөх цуцлах’’ гэжээ.
8.4. ******* банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 03 дугаар сарын 23, 2010 оны 04 дүгээр сарын 07, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны тэмдэглэл /184 дүгээр хавтаст хэргийн 91, 98, 104, 110 дахь талууд/-д Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ******, нарийн бичгийн дарга ******* нар, мөн өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол /184 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал/-д Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ****** ганцаараа гарын үсэг зуран тус тус баталгаажуулсан боловч тухайн өдрүүдэд ******* банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан болоогүй, *******, ******* нарт банкнаас баталгаа гаргах талаарх асуудал хэлэлцэгдээгүй болох нь хэрэгт авагдсан ******* банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн мэдүүлэг, мөн шүүгдэгч ******ийн мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.
“******* банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал банкны нэрийн өмнөөс бусдад баталгаа гаргахдаа ТУЗ-ийн гишүүдээс зөвшөөрөл авахыг дээр дурдсан дүрмээр хүлээсэн боловч уг үүргээ ****** биелүүлээгүй ТУЗ-ийн хуралдааныг зарлан хуралдуулалгүй дангаар шийдвэр гарган банкны нэрийн өмнөөс баталгаа гаргажээ.
Шүүгдэгч ****** мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “******* банк” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдэд тухайн хэлэлцэх гэж буй асуудлын талаар утсаар мэдэгддэг гэж мэдүүлсэн боловч *******, ******* нарт банкны баталгаа гаргахтай холбоотой асуудлыг ТУЗ-ийн гишүүдэд ямар нэгэн байдлаар мэдэгдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнийг ТУЗ-ийн хуралдаан болоогүй байхад болсон мэтээр тэмдэглэл, тогтоол үйлдэн эдгээрийг дараа нь нөхөн бүрдүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.
8.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Банкны төлөөлөн удирдах зөвлөл”, 34 дүгээр зүйлд Банкны гүйцэтгэх удирдлага”-д тавигдах шаардлага, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох зарчмыг тус тус хуульчилсан.
Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34,1,5-д заасан “хууль тогтоомж, банкны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах” гэсэн, мөн хуулийн 34,1,7-д заасан “банкны хэвийн ажиллагааг хангахуйц дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд үнэлэлт, дүгнэлт өгч байх” гэсэн банкны үйл ажиллагаанд мөрдлөг болгох шаардлагын дагуу ******г бусадтай үгсэн тохиролцож бүлэглэн “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ”-г үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.
Шүүгдэгч ******г ******* банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04/01 дугаартай “Төлбөрийн баталгаа гаргах зөвшөөрөл өгөх тухай” хууль бус тогтоол гаргасан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн болон эрүүгийн хариуцлага ногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн заалттай нийцжээ.
9. Шүүгдэгч ****** “*******” ХХК-ийг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн талаар:
9.1. “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн харилцан ойлголцлын санамж бичгээр /213 дугаар хавтаст хэргийн 213/ өр төлбөрийг хамтран хариуцахаар тохиролцсон байна. Шүүгдэгч ****** уг санамж бичигт заасан өр төлбөрөө төлөөгүй тул “*******” ХХК, ****** нар дахин 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үйлдсэн “Төлбөр барагдуулах тохиролцоо’’-ны 6, 7-р зүйлд заасан 1,500,000 ам.долларыг төлөхөөр болжээ.
Ингэхдээ ****** “*******” банкнаас зээлжих хязгаар хэтэрсэн тул *******ы хамаарах бүхий “*******” ХХК-д “*******” банкнаас зээл авхуулах байдлаар төлөх, ****** “*******” ХХК-ийн хувьцааг авна гэж хуурч зээл авхуулсан атлаа уг зээлийн төлбөрийг төлөөгүй, компанийн хувьцааг шилжүүлэн авалгүйгээр “*******” ХХК-аас ******* банкны эрх хүлээн авагч нарт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийг төлсөн нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Шүүгдэгч ****** “*******” ХХК-д төлбөр төлөх үүргээс зайлсхийж, их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хангалттай тогтоосон байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий анги, тусгай зарим хэм хэмжээг хэрэглэхэд зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөлийг тодорхойлон заадаг тул түүнийг буруу хэрэглэх нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг буруу сонгоход хүргэж, ингэснээрээ ял завшуулах эсхүл үндэслэлгүйгээр хүнд ял оногдуулах боломжийг бүрдүүлдэг тул уг тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” ойлголтод хамааруулан үздэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь энэ төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон байх хууль зүйн ойлголт юм.
Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэр болгож байдаг харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл байдаг тул ******ийн үйлдлийг тус зүйл, хэсэг, заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч ******ийн үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж буй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцжээ.
Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ******ийн “...Анхан болон давж заалдах шатны шүүх “*******” ХХК-ийг залилан мэхэлсэн гэх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай тогтоолд заасан албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. ... “*******” ХХК-ийн эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр өөрийн болгох гэсэн үйлдэл огт байхгүй бөгөөд ...одоо ч хүчин төгөлдөр буй “Төлбөр барагдуулах тохиролцоо”-ны дагуу зээлийн төлбөрийн баталгаагаа бодит нөхцөл байдлын улмаас хэрэгжүүлж чадаагүй нь иргэний хэрэг бөгөөд аль ч утгаараа Эрүүгийн хуулийн хүн залилж бусдын эд хөрөнгийг өөрийн болгох үйлдэл биш юм” гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
10. Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар:
10.1. Давж заалдах шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, ******* нарын нотлох баримт хангалтгүй, гэрчүүдийн мэдүүлэг эргэлзээтэй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, санаа зорилгыг хөдөлбөргүй нотолж чадаагүй гэж дүгнээд нотлох баримтын хүрээнд *******, ******* гэм буруутай нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул Нийслэлийн прокурорын газраас *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
НҮБ-ын Хүний эрхийн хорооноос гаргасан эрүүгийн нийтлэг процесст хамаарах эрх зүйн бичиг баримтуудад гэм буруугүйн зарчмыг тодорхойлохдоо “гэм бурууг яллах тал нотлох үүрэгтэй бөгөөд шүүгдэгч няцаахын тулд өөрийгөө буруугүй болохыг бүрэн нотлох үүрэг хүлээхгүй, зөвхөн эргэлзээ үүсгэхэд хангалттай, шүүгдэгчийн гэм буруу шүүхээр хөдөлбөргүй нотлох хүртэл түүнийг гэм буруугүй гэж үзнэ” гэсэн зохицуулалт тусгагджээ.
Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны өөр ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байдаг.
Учир нь гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг болно.
Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой болно.
Харин тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч, шүүгчид бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий аливаа эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг.
Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу шүүгдэгчийг таамаглалд суурилж хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан билээ.
10.2. Давж заалдах шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *******, ******, ******* нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “*******” ХХК-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах зорилгоор ****** нь *******ээс 2010 оны 01 дүгээр сарын 27, 2010 оны 02 дугаар сарын 08, 2010 оны 02 дугаар сарын 24, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 23,684,552.62 ам.доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг зээлж авсан байхад *******ийн нэрийн өмнөөс ******тэй “2010 оны 02 дугаар сарын 24, 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 07, 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 39,621,288,410.85 төгрөгийн үндсэн болон нэмэлт зээлийн гэрээг байгуулж, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр болон 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд *******ийн хамт ******* банкны гүйцэтгэх захиралд шаардлага хүргүүлсэн, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “*******” ХХК-ийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэргээр *******ээс зээлсэн мөнгөн дүнг 56,500,000,000 төгрөгөөр тооцож тооцоо нийлэн уг төлбөртөө ******* нь ******ээс “*******” ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн авч, *******, ******, ******* нарын хоорондын зээлийн төлбөр тооцоо дууссан байхад “******* банк” ХХК нь татан буугдсаны дараа актив, пассив хөрөнгө нь шилжсэн “****** банк”-аас төлбөр гаргуулах зорилгоор *******ээр дамжуулан 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “*******” ХХК-аас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулахаар ******тэй байгуулсан хуурамч зээлийн гэрээ болон ******* банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, тогтоол, “Төлбөрийн баталгаа”, “Банкны баталгааны гэрээ” зэрэг баримтуудыг нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн, уг нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******ын 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 6210 дугаартай захирамжаар үүсгэсэн иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд ****** нь хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний улмаас тус шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр “*******” ХХК-аас 32,855,296.74 ам.доллар буюу 51,596,943,659.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох, “*******” ХХК нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны дагуу хариуцагч “*******”-аар төлүүлэхээр шийдвэрлэн “*******” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт авагдсан ******, *******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийг харвал нийт 39,621,288,410.85 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан хэдий ч “*******” ХХК, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 155 дугаартай дүгнэлт /183 дугаар хавтаст хэргийн 53-68/ зэргээр тухайн зээлийн гэрээ байгуулагдсан гэх цаг хугацаанд *******ийн ******* банканд байсан 2 дансанд нийт 23,671,276.5 ам.доллар байсан, 5 удаагийн гүйлгээгээр нийт 23,684,552.62 ам.доллар буюу 34,138,035,750.31 төгрөгийг *******, “*******” ХХК-ийн дансанд тушаасныг тогтоосон байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагад хүү, алданги ороогүй ба 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдийн зээлийн гэрээгээр олгосон 26,500,000 ам.доллар, 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр олгосон 3,300,000 ам.доллар, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээгээр олгосон 1,300,000 ам.доллар, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр олгосон 2,900,000,000 төгрөг нийт 30,850,000 ам.доллар буюу 2,900,000,000 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр орж байгаа талаар дурдсан байх ба уг дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Харин “*******” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр эхний 26,250,000 ам.доллароос 5,250,000 ам.доллар нотлогдохгүй, 3,300,000 ам.доллар *******ийн хадгаламж барьцаалсан зээлд тухайн өдрөө төлөгдсөн, 2,900,000,000 төгрөгөөс 1,007,039,660 төгрөг тогтоогдохгүй байгаа дүгнэсэн байна. *******ээс “*******” ХХК буюу ******д зээлдүүлсэн гэх мөнгөнөөс 8,550,000 ам.доллар буюу 1,007,039,660 төгрөгийг шилжүүлээгүй буюу зээлдүүлээгүй нөхцөл байдлыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
“*******” ХХК, ******* нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 03/10 тоот зээлийн гэрээ болон уг гэрээний нэмэлт гэрээнүүдтэй холбоотой хоёр төрлийн тооцоо нийлсэн акт /184 дүгээр хавтаст хэргийн 178, 46 дугаар хавтаст хэргийн 72/ хэрэгт авагдсан байдаг боловч гэрч *******ийн өгсөн тооцоо нийлсэн актад “*******” ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдэл 56,500,000,000 төгрөгийн төлбөрт “*******” ХХК-ийн 50 хувийн хувьцааг *******ийн нэр дээр шилжүүлэн төлбөрийг хаасан, харин *******, ******* нараас гаргасан тооцоо нийлсэн актад “*******” ХХК болон ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл 31,732,508,266.4 төгрөгийг ******* “*******” ХХК-ийн өрийг “*******” ХХК-ийн *******д төлснөөр төлбөр тооцооны үлдэгдэл төлсөнд тооцсон гэж тус тус тусгагдсан байна.
10.3. Анхан шатны шүүх “*******” ХХК-ийн өрийг ******* “*******” ХХК-ийн захирал *******д 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн гэх үйл баримтыг үгүйсгэж, тооцоо нийлсэн акт нь бодит нөхцөл байдалд тохирохгүй, ******* болон “*******” ХХК-ийн захирал ****** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэлд “*******” ХХК-ийн 50 хувийн хувьцааг *******ийн нэр дээр шилжүүлэн дээрх зээлийн гэрээний өр төлбөр тооцогдон гэрээний харилцаа дуусгавар болсон, уг гэрээ бодитоор хэрэгжиж дуусгавар болсныг *******, *******, ****** нарын хэн аль нь мэдсээр байж бодит байдлыг гуйвуулан хиймлээр өр үүсгэн зохиомол байдлыг бий болгон ******* нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг зээлийн гэрээг дуусгавар болоогүй гэж, *******ХХК-аас төлбөр гаргуулах зорилгоор нэхэмжлэл гаргасан, ******* нь уг нэхэмжлэлийн дагуу *******ийн өмнөөс гарын үсэг зурж, бичгээр тайлбар гаргасан, мөн ******* банкнаас олгосон баталгааг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн үйлдлүүдийг ******* банкнаас мөнгө гаргуулах зорилгоор хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, ******* нар зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэдгийг мэдсээр байж ******* ХХК-аас мөнгө гаргуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн харилцаа дуусгавар болоогүй гэж нэхэмжлэл гарган, тухайн хуралдаанд оролцохдоо ******ийн үйлдсэн баталгааны гэрээ, батлан даалтын гэрээ, ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл, тогтоол зэргийг шүүхэд гарган өгснөөр тэдгээрийг ашиглан зохиомол өр төлбөрийг бий болгон ******* ХХК-ийг залилах санаа зорилгыг шинжтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэж байна.
Шүүгдэгч ******, *******, ******* нарын үйлдлийн улмаас “*******” ХХК-д бодит хохирол хор уршиг учраагүй буюу ******* банк ХХК-аас мөнгө гаргуулах зорилгоор дээрх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл шалтгаалсан нөхцөл байдал үүсэж, ******* банк ХХК-д бодит хохирол учраагүй тул тэдний бүлэглэн ******* банк ХХК-ийг залилахыг завдсан, хууль бусаар бий баримтыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгснийг нотлох баримт хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүхээс *******ийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй.
Иймээс шүүгдэгч ******ийн “...хууль зүйн ямар ч үндэслэлгүй ****** банкийг *******, ******* нартай бүлэглэн залилахыг завдсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”, шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Д.Наранцэцэгийн “Давж заалдах шатны шүүх *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан нь хуулийн үндэслэл бүхий шийдвэр гаргасан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг зөрчсөн...” шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын “...давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, *******, ******* нарын эрх зүйн байдалд шууд холбогдох ач холбогдолтой үйл баримтыг буруу дүгнэсэн. ... ******* банк нь төлбөрийн баталгаа гаргах эрхтэй, ******* банкнаас *******, ******* нарт гаргаж өгсөн ******* банкны Төлбөрийн баталгаа, Банкны баталгааны гэрээ зэрэг нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр баримт гэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.”, шүүгдэгч *******ийн “...магадлалын *******, ******* нартай бүлэглэсэн гэх мэт хэргийн шинжийг хасаж шийдвэрлэсэн боловч ******г “******* банк”-ны 100 хувийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын хувиар ******* банкнаас төлбөрийн баталгаа, батлан даалт гаргах эрхгүйг мэдсээр байж 2010 онд ******* банкны “Төлбөрийн баталгаа” гэх баримтыг хууль бусаар үйлдсэн гэж дүгнэснийг хоёрдмол агуулгатай байгааг зөвтгөж, хуулийн дагуу болохыг тогтоож, өөрчлөлт оруулж өгнө үү.”, шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Ж.Батзоригт, Б.Баатарсайхан, П.Ундрах-Эрдэнэ нарын “...Анхан болон давж заалдах шатны шүүх нь ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 2.2, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хэрэгт тус тус гэм буруутайд тооцож ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тул ... ******д холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн утгатай гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
10.4. Энэ тогтоолд дурдсан үндэслэлээр хохирогч ******* банкны хууль ёсны төлөөлөгч *******, өмгөөлөгч К.Бауиржан нарын хамтран гаргасан гомдол: “...Анхан болон давж заалдах шатны шүүх ****** болон *******, талийгаач ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн тухайд харилцан өөр байдлаар дүгнэж Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ******* банктай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдол хангагдана.
11. Шүүгдэгч нарын ял шийтгэл, хохирол, эд хөрөнгийг битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөний хязгаарласан тогтоолуудыг шийдвэрлэсэн байдал зэрэг бусад асуудлын талаар:
11.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.
Анхан шатны шүүх гэмт хэргийг хамтран үйлдсэн хэлбэр, оролцоог харгалзан *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,000 /арван дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 25,000 /хорин таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр торгох ял, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, түүний торгох ялыг нэмж нэгтгэн нийт 35,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.
Харин анхан шатны шүүх *******д Эрүүгийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсан атлаа 10,000,000 нэгж гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа гаргасныг цаашид анхаарвал зохино.

11.2. Хоёр шатны шүүх шүүгдэгч ******г хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан, хуурамч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний эзэмшигчийг нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч ******ийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Дээрх үйлдлүүдээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Давж заалдах шатны шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхээс уг зүйл, ангиар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг хүчингүй болгож уг хорих ялыг нэмж нэгтгэснийг хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 9 жилийн хугацаагаар тогтоосныг үндэслэлтэй гэж үзэв.
11.3. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч ******, *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн төгссөн цаг хугацааг нэг бүрчлэн зөв тодорхойлж, хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар нэр бүхий өмгөөлөгч нарын тайлбарыг үндэслэлтэй няцаасан дүгнэлт хийсэн байх тул давхардуулан дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “шүүгдэгч нас барсан нь” шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасантай нийцсэн болно.
11.4. Шүүгдэгч *******д холбогдох хэргийг тусгаарласантай холбоотой шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 13 дугаарт *******ын өмчлөлийн ******* Хан уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222 Их Монгол улс гудамжны ******* дугаар байрны ******* тоот, 79,98м.кв орон сууц, ******* Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг ******* байр ******* тоот орон сууц зэргийг эд хөрөнгийг битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөний хязгаарласан тогтоолуудыг хүчингүй болгосон заалт, мөн давж заалдах шатны шүүхийн магадлалаас шүүгдэгч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул тус магадлалын 3 дахь заалтын Ё хэсгийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.
Энэ хэрэгт *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд тэднийг иргэний хариуцагчаар татаагүй атлаа мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн өмчлөлийн Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо 14 дүгээр хороолол ******* байрны зоорийн ******* тоот авто зогсоол, *******ийн өмчлөлийн Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Баруун сэлбийн гудамж ******* байр, зоорийн давхар ******* тоот авто зогсоол, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40,50 мянгат /15170/, баруун сэлбийн гудамж ******* дугаар байрны ******* тоот орон сууцыг битүүмжилсэн, шүүхээс эдгээр эд хөрөнгийг хохиролд тооцуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь алдаатай болсон байна.
Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч ******ийн “...би өөрийн гэм буруутай үйлдлээс болж учруулсан хохирлоо төлж барагдуулахаа байнга илэрхийлдэг ба хураалгасан хөрөнгөөрөө хохирлоо төлөхөд татгалзах зүйлгүй, гадаад улсад байгаа өөрийн нэр дээрх хөрөнгүүдийг сайн дураараа ******* ХХК-д шилжүүлэхэд бэлэн байгаа. Харин хураах хөрөнгийн жагсаалтад орсон миний 81 настай ээжийн 3 өрөө байр, автомашины зогсоол /*******, ******* Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Баруун сэлбийн гудамж, ******* байр, ******* тоот орон сууц, авто зогсоол, мөн миний төрсөн охин *******ийн өмч автомашины зогсоол ******* Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14-р хороолол, ******* байрны зоорины ******* тоот авто зогсоолыг тус жагсаалтаас хасан чөлөөлж өгнө үү.” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэлээ.
11.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18-т прокурор гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг” ойлгохоор заасан бөгөөд Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “...аймаг, нийслэл, дүүрэг, сум буюу сум дундын, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурорыг дээд шатны прокурор гэж ойлгоно”, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Аймаг, нийслэл, дүүрэг, дагнасан прокурорын газарт аймаг, нийслэл, дүүрэг, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурор, түүний орлогч, ахлах прокурор, хяналтын прокурор ажиллана” гэж прокурорын байгууллагын албан тушаалын бүрэлдэхүүнийг тодорхой заасан тул Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх А.Энхжаргал дээд шатны бусад прокурорт хамаарах учир шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Б.Баатарсайханы тайлбарыг хүлээн авах боломжгүй.
11.6. Хохирогч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******, *******, өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн. ...битүүмжилсэн нэр бүхий 46 ...эд хөрөнгө анхан шатны шүүхийн тогтоолын хохирол тооцуулах хөрөнгөд ч ороогүй, битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох хэсэгт ч ороогүй байгаа тул хохирол төлбөрт тооцуулах хөрөнгийн жагсаалтад оруулж өгнө үү...” гэсэн гомдлыг хяналтыг шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хяналаа.
Хэрэгт прокурорын тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нэр бүхий этгээдүүдийн нийт 158 хөрөнгийг жагсаан яллах дүгнэлтийн хавсралтад тусгаснаас шүүх 136 хөрөнгийг хохирол тооцон гаргуулахаар шийдвэрлэж, доорх 22 хөрөнгийг орхигдуулсан байна.
Дорнод аймаг, Хэрлэн сум, *******, ******* нэгж талбарын дугаартай, 1500 м.кв газар, Баянхонгор аймаг, Баянхонгор сум*******ийн баруун талд ******* нэгж талбарын дугаартай, 1910 м.кв газар, Өвөрхангай аймаг, Хархорин сум, *******, ******* нэгж талбарын дугаартай, 1000 м.кв газар, Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, *******, ******* нэгж талбарын дугаартай, 5000 м.кв газар, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, *******, *******ын зүүн талд, ******* нэгж талбарын дугаартай, 33 м.кв газар, Өвөрхангай аймаг, Хархорин сум, *******баг, ******* нэгж талбарын дугаартай, 10000м2 газар, Булган аймаг, Хутаг-Өндөр сум 4*******, ******* нэгж талбарын дугаартай, 900 м.кв газар, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум *******, ******* нэгж талбарын дугаартай, 1600 м.кв газар, Булган аймаг, Булган сум, *******, ******* нэгж талбарын дугаартай, 4987 м.кв газар, Завхан аймаг, Улиастай сум, *******, *******ын урд 2500м2 газар, Сэлэнгэ аймаг, Баянгол сум, *******, ******* нэгж талбарын дугаартай, 4560.2 м.кв газар, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, *******аас 25 км-т *******ын урд талд ******* нэгж талбарын дугаартай, 10,000 м.кв газар /3 тусдаа нэгж талбарын дугаартай тус бүр 10000 м2/ №0292694/, Архангай аймгийн Эрдэнэмандал сум, ******* ШТС, ******* дугаартай эд хөрөнгө /”*******” ХХК-д бүртгэлтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* ШТС ******* дугаартай эд хөрөнгө /”*******” ХХК-д бүртгэлтэй/ ХШШХ, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум *******, ******* нэгж талбарын дугаартай, 504 м.кв талбайтай, /*******/, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум *******, ******* нэгж талбарын дугаартай 804 м.кв талбайтай газар /*******/, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум *******, ******* нэгж талбарын дугаартай, 875 м.кв талбайтай газар /*******/, Сүхбаатар аймгийн Баруун Урт сум *******, ******* нэгж талбарын дугаартай, 3484 м.кв талбайтай газар, /*******/, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум *******, ******* нэгж талбарын дугаартай, 3300 м.кв талбайтай газар, /*******/, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Рашаант 20 гудамж, ******* тоот хаалга *******нэгж талбарын дугаартай 865 м.кв талбайтай газар, СБД, 18-р хороо, Бэлх ******* тоот ******* нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай газар, СХД, 20-р хороо, *******ий ******* нэгж талбарын дугаартай, 400 м.кв талбайтай газрыг тус тус шийдвэрлээгүй байх тул энэ хэмжээнд хохирогч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******, *******, өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын хамтран хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
11.7. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 13 дахь заалтад ISTANA ******* УБС, MAZDA TITAN ******* УБИ, TOYOTA LAND CRUISER-80 ******* УББ, NISSAN SUNNY ******* УБП, PAZ 4234 ******* УНР, DAEWOO BS116 *******УНД, TOYOTA LAND CRUISER-80 ******* УНД, TOYOTA LAND CRUISER-80 ******* УНД, TOYOTA LAND CRUISER-100 ******* зэрэг 9 ширхэг тээврийн хэрэгслийн битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөний хязгаарласан тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Учир нь ISTANA ******* УБС дугаартай тээврийн хэрэгсэл шүүгдэгч ******ийн хамаарал бүхий хүмүүсийн эд хөрөнгөд тооцогдож, хохиролд тооцуулах эд хөрөнгөд давхар бичигдсэн, ******ийн хамаарал бүхий “*******” ХХК-ийн эзэмшилд MAZDA TITAN ******* УБИ , TOYOTA LAND CRUISER-80 ******* УББ, “*******” ХХК-ийн эзэмшилд NISSAN SUNNY ******* УБП, PAZ 4234 ******* УНР, DAEWOO BS116 ******* УНД, TOYOTA LAND CRUISER-80 *******УНД, TOYOTA LAND CRUISER-80 ******* УНД, шүүгдэгч *******ын эзэмшилд TOYOTA LAND CRUISER-100 ******* байдаг болох нь Тээврийн хэрэгслийн лавлагаагаар нотлогдсон тул шийтгэх тогтоолд зөвтгөсөн өөрчлөлт оруулав. /141 дугаар хавтаст хэргийн 127, 128, 137-139, 141, 142, 194/
11.8. Иймд дээрх дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч ******* холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, түүний хэргийг тусгаарлаж, давж заалдах шатны шүүхийн *******, ******* нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын хохирол, эд хөрөнгө битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөний хязгаарласан тогтоолуудыг хүчингүй болгосон, хохиролд тооцуулахаар шилжүүлсэн зарим заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах замаар зөвтгөн шийдвэрлэж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн *******, ******* нарт холбогдох, хохирогч, иргэний нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******, *******, өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын хамтран гомдлын “...нэр бүхий эд хөрөнгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан...”, шүүгдэгч ******ийн гомдлын “...*******, ******* нарын эд хөрөнгийг хохиролд тооцуулахаар шийдвэрлэснийг зөвтгүүлэх...” гэсэн хэсгийг хангаж, тэдний үлдэх болон шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, шүүгдэгч *******, шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Ж.Батзоригт, Б.Баатарсайхан, П.Ундрах-Эрдэнэ нарын хамтран гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/742 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасугай...”, 13 дахь заалтын “...*******ын өмчлөлийн ******* Хан уул дүүргийн 15 дугаар хороо, Хүннү-2222 Их Монгол улс гудамжны ******* байрны ******* тоот, 79,98 м.кв орон сууц, TOYOTA LAND CRUISER-100 *******тээврийн хэрэгсэл...” гэснийг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ДШМ/292 дугаар магадлалын шүүгдэгч Г.Амарбатад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарласугай.
2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 Дугаар сарын 15-ны өдрийн 2023/ДШМ/292 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, *******нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, *******, *******, ******* нарыг цагаатгасугай...”, 3 дахь заалтын Ё хэсгийн “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ээс нийт 109,886,280,054 /нэг зуун есөн тэрбум найман зуун наян зургаан сая хоёр зуун наян мянга тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж, “*******” ХХК-д 106,039,170,054 /нэг зуун таван тэрбум гучин есөн сая нэг зуун далан мянга тавин дөрөв/ төгрөгийг, “*******” ХХК-д 3,847,110.000 /гурван тэрбум найман зуун дөчин долоон сая нэг зуун арван мянга/ төгрөгийг тус тус, шүүгдэгч *******оос нийт 1,848,863,461 /нэг тэрбум найман зуун дөчин найман сая найман зуун жаран гурван мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөг гаргуулж, “*******” ХХК-д олгосугай.” гэснийг тус тус хүчингүй болгосугай.
3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2022/ШЦТ/742 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 13 дахь заалтын ISTANA ******* УБС, MAZDA TITAN ******* УБИ, TOYOTA LAND CRUISER-80 ******* УББ, NISSAN SUNNY ******* УБП, PAZ 4234 ******* УНР, DAEWOO BS116 ******* УНД, TOYOTA LAND CRUISER-80 ******* УНД, TOYOTA LAND CRUISER-80 ******* УНД зэрэг тээврийн хэрэгслийн битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөний хязгаарласан ...тогтоолуудыг хүчингүй болгосугай” гэсэн заалтыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Баруун сэлбийн гудамж, 26 дугаар байр, 805 тоот орон сууц, авто зогсоол, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14-р хороолол, 49а байрны зоорийн 17 тоот авто зогсоолын битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 13 дахь заалтад “...MAZDA TITAN ******* УБИ, TOYOTA LAND CRUISER-80 ******* УББ, NISSAN SUNNY ******* УБП, PAZ 4234 ******* УНР, DAEWOO BS116 ******* УНД, TOYOTA LAND CRUISER-80 ******* УНД, TOYOTA LAND CRUISER-80 ******* УНД, Дорнод аймаг, Хэрлэн сум, *******, ******* нэгж талбарын дугаартай, 1500 м.кв газар, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, *******-ийн баруун талд ******* нэгж талбарын дугаартай, 1910 м.кв газар, Өвөрхангай аймаг, Хархорин сум, *******, ******* нэгж талбарын дугаартай, 1000 м.кв газар, Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, *******, ******* нэгж талбарын дугаартай, 5000 м.кв газар, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, *******, *******-ын зүүн талд, ******* нэгж талбарын дугаартай, 33 м.кв газар, Өвөрхангай аймаг, Хархорин сум, *******, ******* нэгж талбарын дугаартай, 10000 м.кв газар, Булган аймаг, Хутаг-Өндөр сум *******, ******* нэгж талбарын дугаартай, 900 м.кв газар, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум *******, ******* нэгж талбарын дугаартай, 1600 м.кв газар, Булган аймаг, Булган сум, *******, ******* нэгж талбарын дугаартай, 4987 м.кв газар, Завхан аймаг, Улиастай сум, *******, *******ын урд 2500 м.кв газар, Сэлэнгэ аймаг, Баянгол сум, *******, ******* нэгж талбарын дугаартай, 4560.2 м.кв газар, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, *******аас 25 км-т *******ын урд талд ******* нэгж талбарын дугаартай, 10,000 м.кв газар /3 тусдаа нэгж талбарын дугаартай тус бүр 10000 м2/ *******/, Архангай аймгийн Эрдэнэмандал сум, ******* ШТС, ******* дугаартай эд хөрөнгө /”*******” ХХК-д бүртгэлтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ШТС ******* дугаартай эд хөрөнгө /”*******” ХХК-д бүртгэлтэй/ ХШШХ, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум *******, ******* нэгж талбарын дугаартай, 504 м.кв талбайтай, /*******/, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум *******, ******* нэгж талбарын дугаартай 804 м.кв талбайтай газар /*******/, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум *******, ******* нэгж талбарын дугаартай, 875 м.кв талбайтай газар /*******/, Сүхбаатар аймгийн Баруун Урт сум *******, ******* нэгж талбарын дугаартай, 3484 м.кв талбайтай газар, /*******/, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум *******, ******* нэгж талбарын дугаартай, 3300 м.кв талбайтай газар, /*******/, Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, *******, ******* тоот хаалга ******* нэгж талбарын дугаартай 865 м.кв талбайтай газар, СБД, 18-р хороо, Бэлх ******* тоот ******* нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай газар, СХД, 20-р хороо, *******ний ******* нэгж талбарын дугаартай, 400 м.кв талбайтай газрыг хохиролд тооцуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй” гэсэн заалтыг нэмж оруулан шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн *******, ******* нарт холбогдох, хохирогч, иргэний нэхэмжлэгч “*******” ТӨҮГ-ын хууль ёсны төлөөлөгч *******, *******, өмгөөлөгч М.Дэлгэрнасан нарын хамтран гомдлын “...нэр бүхий эд хөрөнгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан...”, шүүгдэгч ******ийн гомдлын “...*******, ******* нарын эд хөрөнгийг хохиролд тооцуулахаар шийдвэрлэснийг зөвтгүүлэх...” гэсэн хэсгийг хангаж, тэдний үлдэх болон шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, шүүгдэгч *******, шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч ******ийн өмгөөлөгч Ж.Батзоригт, Б.Баатарсайхан, П.Ундрах-Эрдэнэ нарын хамтран гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ                          Б.БАТЦЭРЭН
           ШҮҮГЧИД                         М.ПҮРЭВСҮРЭН
                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ
                                               Ч.ХОСБАЯР
                                        Б.ЦОГТ