Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 130/ШШ2016/00492

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар И овогт Х-ын С, Ж овогт Х-ын Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар  2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн Д.Жг эх Х.Сын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Д.Жг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Даар тэжээн тэтгүүлсүгэй.

  4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг тус тус баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.2.2, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт тус тус зааснаар 5500000 төгрөгийн үнэтэй буюу Өлгий сумын 3-р багт байршилтай, 99 м.кв талбайтай, 5 өрөө амины орон сууц, 2805000 төгрөгийн үнэтэй буюу гэр бүлийн хэрэгцээний 561 м/кв газрын хамт нийт 8305000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч Х.Дад үлдээж, Өлгий сумын 3-р багт байршилтай, 99 м.кв талбайтай, 5 өрөө амины орон сууц, гэр бүлийн хэрэгцээний 561 м/кв газар зэрэг эд хөрөнгийн гэр бүлийн гишүүд болох Х.С, Д.Ж нарт ногдох зөрүү үнэ болох 3322000 төгрөгийг хариуцагч Х.Даас гаргуулж Х.С, Д.Ж нарт олгосугай.

7. Гэр бүлийн насанд хүрсэн гишүүд болох Д.Т, Д.А нар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс Д.Т өөрт нь ногдох 1661000 төгрөг, Д.А өөрт нь ногдох 1661000 төгрөгөө эцэг Х.Даас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Нэхэмжлэгч Х.С, хариуцагч Х.Д нар хуваарьт хөрөнгө болон эсгий гэр, диван ор, телевизор, приставка, гал тогтооны шүүгээ, хивс зэрэг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд ямар нэгэн маргаангүй гэснийг дурдсугай.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Даас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Х.Даас 3322000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 68100 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэг жилд хүүхдийн тэтгэлэгт төлбөл зохих 988800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28281 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

10. Шүүхийн шийдвэрийн хувийг гэрлэгчдийн гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор хүргүүлэхийг шүүгчийн туслах А.А-д үүрэг болгосугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

13.Энэ шийдвэрийг зохигч,гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ЖАРХЫНГҮЛ