Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2020/0207

 

 

“Х д э х” ТББ-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор “Х д э х” ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х д э х” ТББ-ын тэргүүн Б.Б-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яаманд холбогдуулан гаргасан “2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үүргээ биелүүлээгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 2012 оны Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үүргээ уг заалт хуулийн хүчин төгөлдөр байх үед буюу 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож тус тус шийдвэрлэжээ.

          Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 2012 оны Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан "Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан үүргээ уг заалт хуулийн хүчин төгөлдөр байх үед буюу 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосугай” гэжээ.

Гомдлын шаардлага:

            Нэгдүгээрт: “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн” тухайд: Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар батлагдсан. /Төрийн мэдээлэл, 2012 он, №22/

            Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.”

            “7.1 Төлбөрийн хэмжээг дараах хязгаарт багтаан тогтооно” гэж заасны дагуу

Бохирдуулах бодис

Хэмжих нэгж

Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/  /төгрөгөөр/

доод

дээд

Жинлэгдэх бодис

килограмм

100

500

Органик бодис

килограмм

100

500

Эрдэс бодис

килограмм

50

200

Хүнд металл

килограмм

1000

5000

Аюултай бохирдуулах бодис

грамм

1000

5000

 

            Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ тогтоох, журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/3146 дугаартай албан бичгээр хүргүүлсэн. /хавтаст хэрэгт авагдсан./

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ тогтоох, журам батлах тухай” хэлэлцэж, 39 дүгээр тэмдэглэлээр: Засгийн газрын гишүүдээс гаргасан саналын дагуу тогтоолын төслийг иргэдэд эдийн засгийн дарамт үүсгэх эрсдэлтэй гэж үзэн буцаасан байдаг. /хэрэгт авагдсан./

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/677 албан тоотоор “Ахуйн хэрэглээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журам’’-ыг оруулахгүйгээр хасч, зөвхөн “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ тогтоох, журам батлах’’ тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, дахин хэлэлцүүлэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн тогтоох нь хуулийг нэг мөр хэрэглэх, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй төдийгүй иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчим алдагдах эрсдэлтэй байсан тул төслийг хэлэлцээгүй байна.

Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд Засгийн газрын гол зорилт нь “улс орны эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжинэ” гэж заасан. Ус бохирдуулсны төлбөрийн доод үнийг багасгаж байгаа өөрчлөлт нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд эдийн засгийн дарамт бага үүсгэх, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах, усны бохирдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх гэсэн 2 асуудлыг уялдуулан оруулсан өөрчлөлт юм. Төлбөрийг аж ахуйн нэгж бүрт тооцон, нөхөн төлбөрийг аж ахуйн нэгжүүд болон цэвэрлэх байгууламжаас авах хувилбараас 2.5 дахин буурч байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүдэд учрах дарамтыг энэ хэмжээгээр бууруулж байна. Түүнчлэн ус бохирдуулсны төлбөр нь аж ахуйн нэгжүүдийн бохир усны зардлыг 5-7 хувь өсгөх бол нөхөн төлбөр нь зарим аж ахуйн нэгжийн бохир усны зардлыг 30 хүртэл хувиар өсгөхөөр байсан. Олон улсын жишигт ус бохирдуулсны төлбөр нь усны зардлын 2 хүртэл хувьтай тэнцэх хэмжээтэйгээр нэмэгдсэн тохиолдолд тухайн байгууллагад төдийлөн мэдрэгддэггүй бол түүнээс дээш гарсан тохиолдолд тодорхой нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа байдаг. Үүнээс үзэхэд ус бохирдуулсны нөхөн төлбөр нь үр дүнд хүрч бохирдлыг бууруулах сонирхлыг бохирдуулагчдад төрүүлэхүйц эдийн засгийн хөшүүрэг болохоор байсан тул Ус бохирдуулсны төлбөрийн системийг нийгэмд нэвтрүүлэх нь байгаль орчны салбар, тэр дундаа усны салбарт хийх маш том дэвшил гэж үзэж ногдуулах төлбөрийг доод хэмжээг багасгаж, дээд хэмжээг ихэсгэх хэрэгцээ шаардлага гарсан.

Иймд хуулийг нэг мөр, ойлгомжтой, ялгаваргүй хэрэгжүүлэх үүднээс Улсын Их Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 33-д “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахаар тусгасны дагуу хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдан гарсан Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус хэлэлцүүлж батлуулсан. /Төрийн мэдээлэл, 2019 оны, №1074/

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 314дүгээр тогтоолоор “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ, Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох журам”-ыг баталсан.

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

Үзүүлэлт

Ус бохирдуулах бодисын төрөл

Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ

Жинлэгдэх

бодис

(төг/кг)

Органик

бодис

(төг/кг)

Эрдэс

бодис

(төг/кг)

Хүнд

металл

(төг/кг)

Аюултай

бохирдуулах

бодис

(төг/гр)

50

50

20

500

1000

 

Ингэснээр төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи эдийн засгийн үнэлгээг үндэслэн тогтоох бус харин хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг болон төсвөөс санхүүждэг эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг дараах аж ахуйн нэгж, байгууллагын хаягдал усны чанар нь Хүрээлэн байгаа орчин, усны чанар, ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус, ерөнхий шаардлага MNS 6561:2015, Хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал ус, ерөнхий шаардлага MNS 4943:2015 стандартаар тогтоосон норм, нормативыг хангасан тохиолдолд ус бохирдуулсны төлбөрөөс 100 хувь хөнгөлсөн. Мөн хаягдал усны чанар, найрлага нь стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн нь тогтоогдсон аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн хяналтын байгууллага зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч, тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагад Усны тухай хуулийн 25.2-т заасны дагуу улсын байцаагч ус бохирдуулсны нөхөн төлбөрийг 2-5 дахин шатлан өсгөх хэлбэрээр нэмэгдүүлж ногдуулахаар зохицуулсан.

Нөгөө талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Засгийн газрыг Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлнэ” 3 дахь хэсэгт “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ" 4 дэх хэсэгт “Танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан мөн” гэж Монгол Улсын гүйцэтгэх эрх мэдлийн субьект Засгийн газар, яам нь нэг бөгөөд яамны боловсруулсан журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн баталдаг зарчимтай. Шүүх Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг тусгайлан авч үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус гэх үндэслэлгүй юм.

Хоёрдугаарт: “Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн” тухайд: 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7.2 дахь хэсэг хүчингүй болсон. /”Төрийн мэдээлэл” 2019 он, №1074/

Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д “хуульд үндэслэх", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2 дахь хэсэгт ‘‘Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасан. Өөрөөр хэлбэл хүчингүй болсон хуулийн заалтыг шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн.

Нөгөө талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШТ2019/0104 дүгээр тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1, 54.2, 109.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хэлэлцээд энэ талаар дүгнэлт гаргаагүй. Энэ нь анхнаасаа уг нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 112.1.1 дэх заалтад заасан “улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан”-ыг тусгай журмаар давж заалдах шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх байсан. Гэтэл шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглээгүй, дүгнэлт гаргаагүй, шүүхийн шийдвэртээ ч тайлбарлаагүй байгаа нь анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарын давж заалдах гомдлын хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу “гомдлын хүрээнд хянасан” болно.

Анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х д э х” ТББ-ын тэргүүн Б.Б-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яаманд холбогдуулан гаргасан “2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үүргээ биелүүлээгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Сангийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 2012 оны Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үүргээ уг заалт хуулийн хүчин төгөлдөр байх үед буюу 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч “Х д э х” ТББ-ын тэргүүн Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.2-т заасан үүргээ биелүүлээгүй Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулсан байна. Анхан шатны шүүхийн шүүгч мөн оны 08 дугаар сарын 28-ны өдөр 6002 дугаар захирамж гаргаж, Сангийн яамыг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулснаар 3 хариуцагчтай болсон байна. Шүүхээс хариуцагч тус бүрийн эс үйлдэхүй гаргасан эсэх талаар дүгнэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яамыг эс үйлдэхүй гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол нэгдүгээрт “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн”, хоёрдугаарт “Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндсэн 2 агуулгаар гарчээ. 

Хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т ‘‘Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2. Энэ нь анхнаасаа уг нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-д “улсын хэмжээний, эсхүл хоёр болон түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан”-ыг тусгай журмаар давж заалдах шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх байсан гэж маргаж байна.

Хүчингүй болсон хуулийг хэрэглэсэн гэх үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн эс үйлдэхүй гаргасан хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж, уг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж анхан шатны шүүх дүгнээд, уг хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Анхан шатны шүүх энэхүү хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэх ёстой байсан гэсэн үндэслэлийн тухайд: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд зөв дүгнэлт хийж, захиргааны байгууллагаас хэм хэмжээний актыг боловсруулах үйлдэл, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзжээ. Учир нь энэхүү нэхэмжлэлээр ямарваа нэгэн батлагдан гарсан хэм хэмжээний актыг хүчингүй болгуулахаар шаардаагүй байна. Иймд анхан шатны шүүх харьяалал зөрчөөгүй гэж үзнэ.

Давж заалдах гомдлын эхний хэсэгт дурдагдсан “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх үндэслэлийн тухайд: Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 314 дүгээр тогтоолоор “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ, Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох журам”-ыг баталсан байна. Энэхүү үйл баримтыг үндэслээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэгэнт зохих хэм хэмжээний акт гаргасан тул эс үйлдэхүй байхгүй гэсэн агуулгаар маргажээ. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь одоо ямар нэгэн байдлаар зохих захиргааны акт, хэм хэмжээний акт гаргахыг даалгах агуулгагүй, зөвхөн тухайн үед үүргээ биелүүлээгүй болохыг тогтоолгох агуулгатай байна. Иймд анхан шатны шүүхээс 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь буруу биш.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй. Энэхүү гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэж “эс үйлдэхүй хууль бус байсан болохыг тогтоож” шийдвэрлэж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулга, үзэл санаатай харшлахгүй. Ийм шийдвэр гаргах боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно.

Давж заалдах гомдолд мөн “Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг тусгайлан авч үзэж байгаа нь ойлгомжгүй байна” гэсэн үндэслэл зааж байна. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйл, 37 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт тус тус зааснаар дээрх 2 этгээд нь тус тусдаа захиргааны байгууллага төдийгүй, тус тусдаа захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа явуулж буй, нэхэмжлэлд тус тусдаа хариуцагчаар тодорхойлогдон нэрлэгдэн заагдсан субьект юм. Иймд Монгол Улсын Засгийн газар болон яамдыг нэг этгээд гэж дүгнэх боломжгүй.

Нэмж дурдахад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яамны зүгээс Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийн төсөл боловсруулах”, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан үүргийг биелүүлэхээс татгалзаагүй, тодорхой хэмжээнд судалгаа шинжилгээ, хэлэлцүүлэг, санал, хүсэлт гаргах, журам, аргачлалыг боловсруулсан үйл ажиллагааг явуулж байсан учир хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Харин Монгол Улсын Засгийн газрын зүгээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас 2015, 2016 онуудад Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.4-д тус тус заасны дагуу “Ахуйн хэрэгцээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журам”, “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ”, “Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай” журмын төслийг хүргүүлж байсан боловч Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хойшлуулж, тухайн үед батлаагүй, мөн 2016 оны 02 дугаар сарын 01/177 дугаар албан бичгээр “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ тогтоох, журам батлах” тухай Засгийн газрын тогтоолын төслийг 2016 оны Усны үндэсний хурлаар хэлэлцүүлж, Эрүүл мэнд, спортын яам, Аж үйлдвэрийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам болон холбогдох байгууллагуудаас санал хүсэлт авсны үндсэн дээр дахин боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тус тус хүргүүлж байсан ч хэлэлцээгүй болох нь тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон