Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Б.Ганбаяр, Э.Анхбаяр нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                Ш.Наранчимэг

                        Ялтны өмгөөлөгч                  Ц.Бат-Эрдэнэ

                        Ялтан                                     Э.Анхбаяр

                        Нарийн бичгийн дарга          Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Б.Ганбаяр, Э.Анхбаяр нарт холбогдох 201603000544 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 2-16 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 14 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Батбаярын Ганбаяр /РД:АЮ93112812/

 

Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдөр  Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Эрдэнэт Булганы цахилгаан дамжуулах сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай аймаг дахь салбарт монтёр ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 40-5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Өндрийнхөн овогт Энх-Амгалангийн Анхбаяр. /РД:АК95050419/

 

Б.Ганбаяр, Э.Анхбаяр нар нь М.Мөнхзоригтой бүлэглэн, машин механизм хэрэглэн, шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 19-18 тоотод оршин суух иргэн Г.Өлзийсайханы гэрт нэвтэрч эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний үнэгэн малгай 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхэгийг хулгайлж, иргэн Г.Өлзийсайханд 640.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Ганбаяр, Э.Анхбаяр нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б.Ганбаяр, Э.Анхбаяр нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Ганбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Анхбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ганбаяр, Э.Анхбаяр нарын эдлэх хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Б.Ганбаяр, Э.Анхбаяр нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 68-04 АРХ улсын дугаартай тоёота приус-11 маркийн 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг хурааж улсын орлого болгож,

Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Ганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 68-04 АРХ улсын дугаартай тоёота приус-11 маркийн автомашиныг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганбаяр, Э.Анхбаяр нарыг бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд:

Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 2-16 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Батбаярын Ганбаяр РД: АЮ93112812

Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Эрдэнэт Булганы цахилгаан дамжуулах сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Архангай аймаг дахь салбарт монтёр ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тус аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 40-5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Өндрийнхөн овогт Энх-Амгалангийн Анхбаяр РД: АК95050419

Яллагдагч Б.Ганбаяр, Э.Анхбаяр нар нь М.Мөнхзоригтой бүлэглэн, машин механизм хэрэглэн, шунахайн сэдэлтээр амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 19-18 тоотод оршин суух иргэн Г.Өлзийсайханы гэрт нэвтэрч эрэгтэй хүний булган малгай 1 ширхэг, эмэгтэй хүний үнэгэн малгай 1 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхгийг хулгайлж, иргэн Г.Өлзийсайханд 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан ба прокуророос хэргийг хянаад 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 04 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн 201603000544 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхээс хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Ганбаяр, Э.Анхбаяр нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганбаярт 2 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Анхбаярт 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганбаярт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Анхбаярт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж шийдвэрлэсэн ба шийтгэх тогтоолыг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцан дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Ялтан Б.Ганбаяр нь урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан байна. Түүнийг тэнсэж хянан харгалзагдсан хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт хамрагдан хэрэгсэхгүй болгогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялтай байдал нь тооцогдож эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасан бөгөөд энэ нь Б.Ганбаярын эдлээгүй үлдсэн хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацаа өршөөгдөж, харин түүний ялтай байх хугацаа өршөөгдөөгүй байх үндэслэл болох юм. Иймд Б.Ганбаяр өмнө нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүпж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялтайд тооцогдох хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна. Гэтэл түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр болжээ. Иймд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгуулж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалгахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.

ио&


 Давж заалдах шатны шүүх хуралдаанд томилогдсон прокурорыг оролцуулж өгнө үү гэжээ.

 

 

Прокурор  Ш.Наранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Ялтан нарын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгч миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Б.Ганбаярын хувьд 640000 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Ийм хохиролтой хүнийг прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзээд 640000 төгрөгийн хохирол учруулсан хүнд 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нөхцөл байдалд хүрээд байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхааралтай хараарай гэж хүсмээр байна. Өмгөөлөгчийн хувьд өршөөлийн хуулийг анхан шатны шүүх зөв хэрэглэсэн учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

           

              Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.3-т зааснаар эсэргүүцэл бичсэн этгээд нь давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө эсэргүүцлээсээ татгалзах эрхтэй бөгөөд дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээсээ татгалзаагүй тул түүний эсэргүүцлийг шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

              Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлан үзвэл анхан шатны шүүх тус хэрэгт мөрдөн байцаалтын дор дурдсан зарим ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад  хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

              Прокурорын шатанд яллагдагч М.Мөнхзоригийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч түүний сэтгэцийн талаар гаргасан “Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаа”-нд М.Мөнхзоригийг “...мэдрэлийн хувьд тархины саажилт, саажилтын үлдэц өөрчлөлт, зүүн гар хөлийн гүн саа, саажилтын суурин дээр үүссэн шинж тэмдгийн уналт, зан төрхийн өөрчлөлт ухаан сулралт өвчтэй ...” гэсэн атлаа “...албадан эмчилгээ шаардлагагүй...” гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна.

 

            Иймд энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2005 оны 167/265 дугаар тушаалын дөрөв дүгээр хавсралтаар батлагдсан “Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлан шинжилгээ хийх заавар”-ын дагуу М.Мөнхзоригийн сэтгэцийн талаар дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэв.

 

             Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр, хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөл болох байдлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд шалгаагүй байна. Тухайлбал:

            Шүүгдэгч Б.Ганбаяр нь Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 83 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 14 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзагджээ.

 

             Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасан тэмдэглэгээг хийсэн эсэхийг шалгах шаарддагатай байна.

 

             Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт  буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Дээд шатны прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 318 дугаар зүйлийн 318.2.1, 318.2.2, 322 дугаар зүйлийн 322.1-т заасныг удирдлага болгон

                       

 

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ганбаяр, Э.Анхбаяр нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар хэргийг прокурорт очтол Б.Ганбаяр, Э.Анхбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

 

       ШҮҮГЧИД                                 М.МӨНХДАВАА

 

  •