Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       С.Билэгдэмбэрэл, Д.Дэлгэрсайхан нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

                        Прокурор                                Б.Мээпам

                        Ялтан                                     С.Билэгдэмбэрэл, Д.Дэлгэрсайхан

                        Нарийн бичгийн дарга          Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, С.Билэгдэмбэрэл, Д.Дэлгэрсайхан нарт холбогдох 201603000513 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цахир сумын Цахир баг Овоот хорооллын 03-01 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Шувуун овгийн Даваагийн Дэлгэрсайхан  /РД:АЙ85080218/

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Цахир сумын Жинст баг Үйлчилгээний хорооллын 01-07 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Баяд овгийн Сайнжаргалын Билэгдэмбэрэл  /РД:АЙ81072215/

 

Д.Дэлгэрсайхан, С.Билэгдэмбэрэл нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Цахир баг Овоот хорооллын 01-09 тоотод оршин суух иргэн С.Батчулууны хувийн байшинд нэвтэрч бурхны хүрдийг хулгайлан авч 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн ба уг хэрэгт Д.Дэлгэрсайхан нь зохион байгуулагч, С.Билэгдэмбэрэл нь гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Дэлгэрсайхан, С.Билэгдэмбэрэл нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Шувуун овгийн Даваагийн Дэлгэрсайхан, Баяд овгийн Сайнжаргалын Билэгдэмбэрэл нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэлгэрсайханыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Монгол Улсын тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Билэгдэмбэрэлийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.Дэлгэрсайханд оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Билэгдэмбэрэлд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэлгэрсайханд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Билэгдэмбэрэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд:

Монгол Улсын харьяат, 1985 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Цахир сумын Цахир баг, Овоот хорооллын 03-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Шувуун овогт Даваагийн Дэлгэрсайхан /РД:АЙ85080218/, Монгол Улсын харьяат, 1981 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Цахир сумын Жинст баг, Үйлчилгээ хорооллын 01-07 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Баяд овогт Сайнжаргалын Билэгдэмбэрэл /РД:АЙ81072215/ Д.Дэлгэрсайхан, С.Билэгдэмбэрэл нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын Цахир баг, Овоот хорооллын 01-09 тоотод оршин суух иргэн С.Батчулууны хувийн орон сууцанд хууль бусаар нэвтрэн, бурхны хүрдийг хулгайлан авч 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн ба уг хэрэгт Д.Дэлгэрсайхан нь зохион байгуулагч, С.Билэгдэмбэрэл нь гүйцэтгэгчээр оролцсон үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 07 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Эрүүгийн 201603000513 дугаартай хэргийг Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд ялтан Д.Дэлгэрсайхан, С.Билэгдэмбэрэл нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэлгэрсайханыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэзэгт заасныг журамлан Монгол Улсын тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Билэгдэмбэрэлийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.Дэлгэрсайханд оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Билэгдэмбэрэлд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэлгэрсайханд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Билэгдэмбэрэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж тус тус шийдвэрлэжээ. Шүүхийн шийтгэх тогтоолыг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцан дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээг зөвхөн энэ хуулиар тодорхойлно” гэж заажээ. Гэтэл 27 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т шүүгдэгч С.Билэгдэмбэрэлд ял оногдуулахдаа Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Монгол улсын тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт гэж бичсэн нь ямар хуулинд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь тодорхойгүй, дээрх зарчимтай зөрчилдөж байгаа төдийгүй уг шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагад нийцээгүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.4 дэх хэсэгт заасны дагуу Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд томилогдсон прокурорыг оролцуулж өгнө үү гэжээ.

 

Прокурор  Б.Мээпам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэн тухайн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолд эсэргүүцэлд дурдагдсан алдаа гарсан учраас уг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.3 дах хэсэгт зааснаар гомдол гаргасан этгээд нь давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө эсэргүүцлээсээ татгалзах эрхтэй бөгөөд улсын яллагч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээсээ татгалзаагүй тул түүний эсэргүүцлийг шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, зөвхөн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Анхан шатны шүүх шүүгдэгч Шувуун овгийн Даваагийн Дэлгэрсайхан, Баяд овгийн Сайнжаргалын Билэгдэмбэрэл нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэлгэрсайханыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Билэгдэмбэрэлийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны явцыг харуулсан камерийн бичлэг, улсын яллагчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг бүрэн эхээр гаргаж ёсчлох үедээ С.Билэгдэмбэрэлд ял оногдуулж буй хуулийн нэрийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бичээгүй байгаа нь техникийн алдаа болжээ.

 

 Мөн анхан шатны шүүх Д.Дэлгэрсайхан, С.Билэгдэмбэрэл нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ бусдын эд зүйл хулгайлсан” гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хууль тогтоогчоос хуульчилж өгөөгүй буюу хуулийн тухайн зүйл хэсэгт байхгүй үг хэллэг хэрэглэжээ.

 

             Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  315  дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т заасныг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолын:

1 дэх заалтыг “шүүгдэгч Шувуун овгийн Даваагийн Дэлгэрсайхан, Баяд овгийн Сайнжаргалын Билэгдэмбэрэл нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож” гэснийг “шүүгдэгч Шувуун овгийн Даваагийн Дэлгэрсайхан, Баяд овгийн Сайнжаргалын Билэгдэмбэрэл нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож” гэж,

2 дахь заалтыг “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэлгэрсайханыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Монгол Улсын тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Билэгдэмбэрэлийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэлгэрсайханыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Билэгдэмбэрэлийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж тус тус өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр дамжуулж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ДАВААСҮРЭН

 

       ШҮҮГЧИД                                 М.МӨНХДАВАА

 

  •