Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1243

 

  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Баярмаа, иргэдийн төлөөлөгч С.Ц, улсын яллагч Ч.Батбаяр, хохирогч М.С, түүний өмгөөлөгч Л.Х, шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч С.Д, шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ч.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт О овогт А М, Б овогт Г Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07297 2084 дугаартай хэргийг Улсын дээд шүүхээс 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,

2. Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.М нь Г.Т бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван Булаг" амралтын газар хохирогч М.С зодож эрүүл мэндэд нь "зүүн бөөрний задрал, няцрал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуяанд зулгаралт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

яллагдагч Г.Т нь А.Мтой бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван Булаг" амралтын газар хохирогч М.С зодож эрүүл мэндэд нь "зүүн бөөрний задрал, няцрал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуяанд зулгаралт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М мэдүүлэхдээ: “….” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “….” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.С мэдүүлэхдээ: “….” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагаанд М.С хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 6-10/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.М өгсөн мэдүүлэг /хх-н 11-13/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Г өгсөн мэдүүлэг /хх-н 14-15/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.Т өгсөн мэдүүлэг /хх-н 16-18/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ч.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10888 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 22/, мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/, Г.Т иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 28-29/, А.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 30-31/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 34-35/, хохирогчийн өвчний түүх /хх-н 45-54/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар А.М мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 61-62/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Г.Т мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 63-64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б А.М нь Г.Т бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван Булаг" амралтын газар хохирогч М.С зодож эрүүл мэндэд нь "зүүн бөөрний задрал, няцрал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуяанд зулгаралт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Г.Т нь А.М бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гурван Булаг" амралтын газар хохирогч М.С зодож эрүүл мэндэд нь "зүүн бөөрний задрал, няцрал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуяанд зулгаралт" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч А.М, Г.Т нарыг бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө “Гурван Булаг" амралтын газар хохирогч М.С зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагаанд М.С хохирогчоор өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 6-8/,

     Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.У өгсөн: "…." гэх мэдүүлэг /хх-н 15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч А.М өгсөн: "….” гэх мэдүүлэг /хх-н 61-62/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Т өгсөн: "….” гэх мэдүүлэг /хх-н 63-64/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10888 дугаартай:

          1. М.С биед зүүн бөөрний задрал, няцрал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амьд биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-н 22/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч А.М, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.М, Г.Т нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

             Хохирогч М.С нь 1.491.911 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн байх боловч нотлох баримтын шаардлага хангасан 929.411 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгох нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин хохирогч М.С нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:   

             Шүүхээс шүүгдэгч А.М, Г.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт А М, Б овогт Г Т нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.М, Г.Т нарт 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаатай хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А.М, Г.Т нарт 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

4. Хохирогч М.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

            6. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.М, Г.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.      

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.М, Г.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.