Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 961

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,улсын яллагч Ц.Хашбаатар /томилолтоор/,шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос И овогт Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00329 0224 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            И овгийн Н-н М, Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин,механизмын операторчин мэргэжилтэй, “Хамтын зам” ХХК-д авто ачигчийн операторчин ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 58б байр **тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд: 

            -Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар 22-ны өдрийн 3550 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор “Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 7 жил 9 сар 13 хоногийн ялаас 3 жилийг өршөөн хасаж, эдлээгүй үлдсэн 4 жил 9 сар 13 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 219 дугаартай шуугчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 9 хоногийн хорих ялыгтэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 973 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

            Шүүгдэгч Н.М нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчин хотхоны зүүн талын замд Хөдөлгөөний аюулгүйбайдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахзүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчин 2.8 промилли согтолттой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчин “Toyota Pruis” загварын 33-25 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Б.Н-ны жолоодож явсан “Daihatsu Mira” загварын 76- 92 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч 8 настайО.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Daihatsu Mira” загварын 76- 92 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,045,000 төгрөгийн шууд, 5,245,000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэг холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч И овогт Н-н М нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчин хотхоны зүүн талын замд Хөдөлгөөний аюулгүйбайдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахзүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчин 2.8 промилли согтолттой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчин “Toyota Pruis” загварын 33-25 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Б.Н-ны жолоодож явсан “Daihatsu Mira” загварын 76- 92 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч 8 настай О.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, ““Daihatsu Mira” загварын 76- 92 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,045,000 төгрөгийн шууд, 5,245,000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Н.М нь шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

            2. Хохирогч Б.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 07 цаг 20 минутын орчимд би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн “Daihatsu Mira” маркийн 76- 92 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа төрсөн охин О.Э, О.Э нарын хамт гэрийн үүднээс хөдөлж хоёр хүүхдээ сургуульд нь хүргэж өгчхөөд, өөрөө цаашаагаа ажилдаа явах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг Хилчин хотхоны зүүн талын замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 30 орчим км/ц-ийн хурдтай явж байтал гэнэт тас гэх чимээ гарч араас машин ирж мөргөх шиг болсон юм. Тухайн үед нэг хэсэг шокт орсон. Тэгээд би сэргээд машинаас буутал миний машин нь замынхаа баруун талд боржуур даваад баруун урагшаагаа хараад зогсож байсан. Тэгэхээр нь би хоёр хүүхдээ машинаас гаргаж авсан. Тэгтэл урдаасаа хойшоогоо чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд ээлжээсээ бууж явсан эмнэлгийн алаг машин зогсож байхаар нь бага охиныгоо тэврээд явж очтол эмч нь байхгүй, жолооч нь “ах нь ээлжээсээ буугаад явж байна” гэж хэлсэн. Гэтэл машины араас мөргөсөн машин нь нэлээн хол зайтай замынхаа зүүн талын гэрэлтүүлгийн шон мөргөсөн, нэг хар өнгийн “Toyota Pruis 20” загварын улсын дугаар болон серийг нь анзаараагүй тээврийн хэрэгсэл нь зогсож байсан. Тэгтэл тэр хавиар явж байсан хүмүүс нь тухайн хар өнгийн машины жолооны хүрд талаас нэг эрэгтэй хүнийг буулгаж байгаа харагдсан. Харин би тийшээ тулж очоогүй. Тэгээд нээх удалгүй түргэн тусламжийн машин нь ирж намайг хоёр хүүхэд болон эсрэг талын машины жолоочтой хамт гэмтлийн эмнэлэг рүү авч явсан юм. Тэгээд ослын газарт манай нөхөр үлдсэн. Би тухайн үед эрүүл машин барьж явсан. Миний жолоодож явсан машин нь баруун гар талдаа жолооны хүрдтэй ба жолоочийн хажуу талын суудалд ямар нэгэн хүн байхгүй, харин арын суудалд хоёр охин маань тус тус сууж явсан. Бид гурав гурвуулаасуудлын бүсээ зүүж явсан. Ослын улмаас миний биед толгой доргисон, хоёр хөл хөндүүртэй байсан. Өөр ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Миний машинд ослын улмаас ар талын хэсэг нь тэр чигээрээ дотогшоо чихэгдэж их хэмжээний эвдрэл гэмтэл учирсан байсан. Нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Миний хувьд араас хар өнгийн машин ирж байгааг нь анзаарч хараагүй. Замын хөдөлгөөн нь нэлээн сийрэг талдаа байсан. Миний барьж явсан машины араас хар өнгийн “Toyota Pruis”загварын машин нь мөргөсөн бөгөөд тухайн машинд нэг л хүн байсан. Өөр хүн байгаагүй. Би гомдолтой. Цаашдын эмчилгээний зардал болон машиныхаа хохирлыг тус тус нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-29 дүгээр хуудас);

            3. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 07 цаг дөнгөж өнгөрч байх үед эхнэр, хоёр охиныгоо аваад сургууль, ажилдаа явахаар гэрээсээ гарцгаасан. Харин би гэртээ ганцаараа үлдсэн. Тэгтэл ойролцоогоор 10-15 минутын дараа миний төрсөн том охин О.Э нь өөрийнхөө 80166520 гэсэн дугаараас миний 80124088 гэсэн дугаар луу залгаж ааваа бид нар гэрийн хажууд аваарт орчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэлсэн даруй нь гэрээс гарч ослын газарт очсон. Тэгтэл манай эхнэрийн машины араас хар өнгийн “Toyota Pruis” загварын 33-25 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөргөсний улмаас эхнэрийн машин замынхаа баруун гар талд боржуур даваад баруун урагшаагаа харсан байдалтай зогсож байсан. Харин нөгөө машин нь урдаасаа хойшоогоо чиглэлтэй явж байгаад замын зүүн талын гэрэлтүүлгийн шон мөргөж зогссон байсан. Тэгтэл хар өнгийн “Toyota Pruis-20” загварын 33-25 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын суудалд нэг эрэгтэй хүн архи үнэртүүлчихсэн ганцаараа сууж байсан юм. Ойр орчимд нь хоёр эрэгтэй хүн байсан. Нэг нь түргэн тусламжийн машин барьж явсан жолооч, нөгөөдөх нь тэр хавиар явж байсан эрэгтэй ингээд хоёулаа байж байсан. Улмаар төд удалгүй түргэн тусламжийн машин нь ирж эхнэр, хоёр охин болон нөгөө машины жолоочийг тус тус машиндаа суулгаж гэмтлийн эмнэлэг рүү авч явсан юм. Үүний дараа төвөөс жижүүрийн бүрэлдэхүүн нь ослын газарт ирж хэмжилт, хэргийн газрын үзлэгийг хийж дуусаад, хоёр машиныг ачигч дуудаж журмын хашаа руу ачуулж явуулсан. Тухайн үед би үзлэг хийхэд нь байлцсан. О.Э-ийн биед цээж, нуруу нь хөндүүртэй, алхаж чадахгүй, толгой нь шалбарсан, мөн эрүү хэсэгт шалбарсан байсан. Харин О.Э-ын зүүн гар нь хугарсан, толгой, эрүү нь тус тус шалбарсан, босож чадахгүй эмнэлгийн населкан дээр хэвтэж байсан, гомдолтой байна. Хоёр хүүхдийнхээ цаашдын эрүүл мэндийн хохирлыг тус тус нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34-36 дугаар хуудас);

            4. Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ослын талаар мэдэх зүйл байхгүй. ...Намайг очиход ах маань хэвтрийн байдалтай, юм хум ярьж чадахгүй, ам зуурсан, хэвлийн хэсэгт хагалгаанд орох гээд л байж байсан юм. Ослын дараа намайг гэмтлийн эмнэлэгт очиход хэвлийн хэсэгт хагалгаанд орно гэж байсан боловч хойшлогдоод өдийг хүрч байна. Одоо эмнэлэгт босож чадахгүй, хэвтрийн дэглэм сахиад л байж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39 дүгээр хуудас);

            5. Иргэний хариуцагч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би машиндаа эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэсэн, хохирол нэхэмжлэхгүй, бусдад учруулсан хохирлыг боломж бололцоогоороо төлөлцөнө...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 120-121 дүгээр хуудас);

            6. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 3-10 дугаар хуудас);

            7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2140 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 729 М 39/эр гэж хаягласан цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд 2.8 промилли илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 46 дугаар хуудас);

            8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 4058 дугаартай: “...О.Э-ын биед зүүн шуу ясны далд хугарал, баруун бугалга, баруун тохойнд цус хуралт, зулайн ар хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Тухайн ослын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 53 дугаар хуудас);

            9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 4057 дугаартай: “...О.Э-ийн биед баруун өвдөг, гуя, нуруу, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Тухайн ослын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх тэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 51 дүгээр хуудас);

            10. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн: “Toyota Pruis” загварын 33-25 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н овогтой М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн,...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үндэслэлтэй байна. “Daihatsu Mira” загварын 76-92 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б овогтой Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж замтэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна....” гэсэн магадалгаа (хх-ийн 62-63 дугаар хуудас);

            11. “Кости Эстимэйт” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний: “...Daihatsu Mira” маркийн 76-92 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,045,000 төгрөгийн шууд, 5,245,000 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэсэн тайлан (хх-ийн 141- 142 дугаар хуудас);

            12. Гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ гэрэлтүүлгийн шонг манай байгууллага хариуцдаг, үнэлгээ хийлгэх шаардлагагүй, гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 221 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, О.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан, мөн хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас“Daihatsu Mira” маркийн 76-92 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,045,000 төгрөгийн шууд, 5,245,000 төгрөгийн нийт хохирол учирсан болохыг эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, бусдын эд хөрөнгөнд нийт 5,245,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.М-н үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Н.М нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”нь үндсэн шинжийг, “согтуурсан үедээ үйлдсэн”нь хүндрүүлэх шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Н.М нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Н.М-гавто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийгсогтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч О.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй тул түүнийг хохирогч гэж үзэхгүй, харин иргэний нэхэмжлэгч гэж үзэх бөгөөд энэ үйлдлийг гэм буруутайд тооцохгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь хохиролд 8,500,000 төгрөг авсан талаарх баримт мөрдөн байцаалтын шатанд (хх-ийн 182 дугаар хуудас) авагдсан байх тул шүүгдэгч Н.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.М нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, гэм хороо арилгасан байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийн аваарын задарсан дэрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, мөн Н.Мн BD ангиллын BDM ангиллын 111066 дугаартай 2 ширхэг жолооны үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.

Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Гэм буруугаа ойлгож байна. Хохирол төлбөргүй байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оноож өгөөч...” гэв.

Шүүгдэгч Н.М нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулна.

Иймд шүүх дээр дурдсан хэргийн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыгхаргалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дэх заалтад зааснаар “тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох ньүйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ хэмээн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй ... бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасан тул шүүгдэгч Н.М-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг тогтоолоор сануулав.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн аваарын дэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Н.М-н хоёр ширхэг жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.И овогт Н-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Н.М-д мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дэх заалтад зааснаар “тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.

4.Шүүгдэгч Н.М шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Toyota Prius 20”загварын тээврийн хэрэгслийн аваарын дэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар, хэрэгт хураагдаж ирсэн Н.М-н хоёр ширхэг жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад тус тусшилжүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.М-д урьдавсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

                                                ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА