Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг, 

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч Р.Т, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

хохирогч Д.Маахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Р.Т-д холбогдох эрүүгийн 1834000000415 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1982 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, баг боловсролтой, мэргэжилгүй, малчин, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Төв аймаг, Алтанбулаг сум, 3-р баг, “Элсэн ам” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НА82060371 дугаарын регистртэй, Б овгийн Р.Т

 

 Холбогдосон хэргийн талаар

                               /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Р.Т нь согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Маахүүг байнга буюу

1. 2017 оны 06 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт үхрийн зэлэн дээр үнээ сааж байхад нь нуруу хэсэг рүү нь саваар, нэг удаа гараараа толгой хэсэг рүү нь тус тус цохиж зодсон,

2. 2018 оны 04 дүгээр сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт “Элсэн ам” гэх газарт үсдэж байгаад хөл, гараараа цохиж зодсон,

3. 2018 оны 05 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт бөгс, нуруу тус газар нь цүнхээр 2 удаа цохиж, хөл рүү нь өшиглөж зодсон,

4. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо 3 дугаар багийн нутагт “гичий хоол унд хийхгүй яасан юм бэ гэж хэл амаар доромжилж”, галд хийдэг нарийн бургасаар ар нуруу хэсэг рүү цохиж, усны 5 литрийн саваар толгой болон тархи хэсэг рүү хоёроос гурван удаа савж, цохин зодож, эрүү мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

5. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо 3 дугаар багийн нутагт 10-ын бетоноор мөр, нуруу, толгойн ар хэсэг рүү цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Т:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс мэдүүлэг өгөхгүй гэв...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Маахүү:

...2018 оны 06 дугаар сарын 03, 04 өдөр машины техникийн үзлэг болж байсан. 160.000 төгрөгөөр эр хонь зарсан. Би 100.000 төгрөгийг нь өгөөд явуулсан. Маргааш нь машинаа үзлэгт оруулаагүй. Өөрөө согтуу ирсэн. Надаас мөнгөн нэхэхэд нь би байхгүй гэсэн. Тэгээд буцаад явсан. Маргааш нь ирээд гэрийн гадаа байхад үг дуугүй ирээд намайг зодсон. Дараа нь машинд суулгаад хээр аваачиж ухаангүй болтол зодсон. Сумын эмнэлэгт хүргэгдсэн. Хувийн эмнэлэгт үзүүлнэ гээд 3.000.000 төгрөгийн зардал гарсан. Дараа нь гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд гавлыг ясны цууралттай гэсэн. Тэрнээс хойш удаа дараа зодсон. 2018 оны 05 дугаар сарын сүүлээр үхрийн зэлэн дээр байхад ар нуруу руу савраар цохисон. Архи уухаараа л зоддог. Архи уухгүй үедээ зүгээр. Гэр орныхонд нь хэлэхэд намайг загнасан. Архи уугаад явахад нь гэртээ хонож чаддаггүй. 2018 оны 04 дүгээр сарын дундуур үстэж байгаад цохиж зодсон... гэх мэдүүлгүүд тус тус өгсөн болно.

 

Эрүүгийн 1834000000415 дугаартай хэрэгт хохирогч Д.Маахүүгийн /хх-ийн 20-21, 23-24, 25-26, 27-28, 107-108 дугаар хуудас/, гэрч А.Батлхагвын /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Ө.Оюуннэмэхийн /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч О.Мөнх-Эрдэнийн /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч Ө.Сүнжидмаагийн /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч Л.Алтанхуягийн /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Ө.Оюуннэмэхийн /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Ө.Оюунчимэгийн /хх-ийн 42-43 дугаар хуудас/, гэрч Ж.Чулууны /хх-ийн 44-45 дугаар хуудас/, яллагдагч Р.Т-ын /хх-ийн 52-54, 57-59, 104-106 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 539 дугаартай дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 402 дугаартай дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 710 дугаартай дүгнэлт /хх-ийн 112-114 дүгээр хуудас/,

зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 110 дугаар хуудас/, хохирогч Д.Маахүүгийн бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 17 дугаар хуудас/, хохирогчийн иргэний мэдээллийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/, Төв аймгийн Алтанбулаг сумын эмчийн тодорхойлолт, цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 69-70 дугаар хуудас/, хохирогчийн малчны үнэмлэхийн хуулбар, боловролын гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 71-73 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэлийн хуулбар, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-ийн 74-77 дугаар хуудас/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, /хх-ийн 80-85 дугаар хуудас/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 86-87 дугаар хуудас/, нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 88 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,  шүүгдэгч Р.Т-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 60-66, 78-79 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Р.Т-ыг

1. 2017 оны 06 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт үхрийн зэлэн дээр үнээ сааж байхад нь нуруу хэсэг рүү нь саваар, нэг удаа гараараа толгой хэсэг рүү нь тус тус цохиж зодсон,

 

2. 2018 оны 04 дүгээр сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт “Элсэн ам” гэх газарт үсдэж байгаад хөл, гараараа цохиж зодсон,

 

3. 2018 оны 05 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт бөгс, нуруу тус газар нь цүнхээр 2 удаа цохиж, хөл рүү нь өшиглөж зодсон,

 

4. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо 3 дугаар багийн нутагт “гичий хоол унд хийхгүй яасан юм бэ гэж хэл амаар доромжилж”, галд хийдэг нарийн бургасаар ар нуруу хэсэг рүү цохиж, усны 5 литрийн саваар толгой болон тархи хэсэг рүү хоёроос гурван удаа савж, цохин зодож, эрүү мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

5. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо 3 дугаар багийн нутагт 10-ын бетоноор мөр, нуруу, толгойн ар хэсэг рүү цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх дээрх үргэлжилсэн 5 удаагийн үйл баримтуудаас 2017 оны 06 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт үхрийн зэлэн дээр үнээ сааж байхад нь нуруу хэсэг рүү нь саваар, нэг удаа гараараа толгой хэсэг рүү нь тус тус цохиж зодсон,

 

2018 оны 04 дүгээр сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт “Элсэн ам” гэх газарт үсдэж байгаад хөл, гараараа цохиж зодсон гэх үйл баримтуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Учир нь: Хохирогч дээрх 2 2017 оны 06 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт үхрийн зэлэн дээр үнээ сааж байхад нь нуруу хэсэг рүү нь саваар, нэг удаа гараараа толгой хэсэг рүү нь тус тус цохиж зодсон,

 

2018 оны 04 дүгээр сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт “Элсэн ам” гэх газарт үсдэж байгаад хөл, гараараа цохиж зодсон гэх үйл баримтуудын талаар цаг хугацааны хувьд эргэлзээтэй өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжаа зааж чадаагүй бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь давхар мэдүүлгийн болон мэдүүлгийн бус бусад нотлох баримтаар нотлогдсон тохиолдолд хохирогчийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан гэж үзэхээр байгаа юм.

 

Гэвч хохирогчийн дээрх 2 үйл баримтын талаар өгсөн мэдүүлгийг гэрч нарын мэдүүлэг болон мэдүүлгийн бус бусад нотлох баримтаар нотлож чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзсэн.

 

Түүнчлэн хэргийн зүйлчлэлийн талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Харин шүүгдэгч Р.Т нь үргэлжилсэн үйлдлээр, согтуурсан үедээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Маахүүг байнга буюу 2018 оны 05 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт бөгс, нуруу тус газар нь цүнхээр 2 удаа цохиж, хөл рүү нь өшиглөж зодсон,

 

2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо 3 дугаар багийн нутагт “гичий хоол унд хийхгүй яасан юм бэ гэж хэл амаар доромжилж”, галд хийдэг нарийн бургасаар ар нуруу хэсэг рүү цохиж, усны 5 литрийн саваар толгой болон тархи хэсэг рүү хоёроос гурван удаа савж, цохин зодож, эрүү мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо 3 дугаар багийн нутагт 10-ын бетоноор мөр, нуруу, толгойн ар хэсэг рүү цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Д.Маахүүгийн ......хавар нэг зодоход нь цагдаад хэлж баривчилгаанд явуулсан. Түүний дараагаар дахиж цагдаад хэлдэг пизда вэ, гээд дахиж зодсон. Тэгэхэд цагдаад хэлээгүй өнгөрөөсөн түүний дараагаар 2 удаа буюу 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус тус их айхтар зодсон... ...намайг гартаа таарсан юмаараа балбаж зоддог. Ална шудна гээд айлгадаг... ...2018 оны 05 дугаар сард зодуулахад Чулуун, Эрдэнэчимэг хоёрын хажууд зодсон. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зодуулахад ойр хүн байгаагүй...,

гэрч О.Мөнх-Эрдэнийн ...2018 оны хавар бас нэг зодоод эмнэлэг болон цагдаагаар явсан гэж байсан. Тэрнээс биш харж үзсэн зүйл бол байхгүй...,

гэрч Ө.Сүнжидмаагийн ...миний сонсож байснаар бол... ...энэ зун хавар бас намар нэг нэг удаа зодож цагдаа сэргийлэх болж байгааг мэдэж байна... ...миний хувьд харсан зүйл байхгүй...,

гэрч Л.Алтанхуягийн ...Маахүү бол үндсэн өөрөө тархи толгой өвддөг, бөөр нурууны архаг өрөвсөлтэй гэсэн оноштой хүн байгаа юм. Энэ оношоороо эмнэлэгт хэвтсэн тохиолдол бол байдаг байсан. Миний мэдэж байгаагаар бол Р.Ттай сууснаасаа хойш жил 1-2 удаа зодуулсан барьсан гээд ирж үзүүлдэг тохиолдол байсан. Тухайн үед бүртгэж авахаа аваад авахгүйгээ шууд өөр эмнэлэгт шилжүүлдэг байсан юм... ...миний санаж байгаагаар энэ жил хоёр удаа ирсэн байгаа... ...Надад ирж үзүүлэхдээ ил харагдахаас үзэхэд зөөлөн эдийн няцрал зулгаралт цус хуралттай байдаг байсан... ...миний хувьд харсан зүйл байхгүй...,

гэрч Ө.Оюунчимэгийн ...би сонсож байсан болохоос яг харж үзсэн зүйл бол байхгүй... ...Хоног хугацааг нь хэлж мэдэхгүй байна. Зодсон цохисон гээд цагдаа сэргийлэх болоод яваад байдаг байсан. Яг нарийн хэлж мэдэхгүй байна...,

гэрч Ж.Чулууны ...миний хувьд харж үзсэн зүйл байхгүй. Харин энэ хавар байсан байх аймгийн цагдаагаас баривчилгаанаас гарч ирчихээд манайхаас мотоциклоо авахдаа Р.Т эхнэрээ цүнхээр нь нэг удаа цохиод авах шиг болсон... гэх мэдүүлгүүд, 

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 539 дугаартай ...Д.Маахүүгийн биед зүүн бугалга, зүүн дал, баруун бугалга, шуу, баруун сарвуу, зүүн шилбэ, баруун гуя, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт,

шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 402 дугаартай дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 710 дугаартай ...Д.Маахүүгийн биед 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 14-ний хооронд хийгдсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл, компьютер томографи, эхоны хариуг үндэслэн зөвлөгөө авах бичгээр дахин 2017 оны 06 дугаар сарын 10, 12-ны 2 ширхэг СиДи-г уншуулан хариуг үндэслэв. Д.Маахүүгийн биед хүйсний дээр, баруун гуя, зүүн өвдөгний дор цус хуралт, баруун хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт,

зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.Маахүүгийн бичгээр гаргасан өргөдөл, хохирогчийн иргэний мэдээллийн лавлагаа, Төв аймгийн Алтанбулаг  сумын эмчийн тодорхойлолт, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, хохирогчийн малчны үнэмлэхийн хуулбар, боловролын гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, яаралтай тусламжийн хуудас, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэгсдийн бүртгэлийн хуулбар, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, хамтарсан багийн хурлын тэмдэглэл, нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээний маягт, шүүгдэгч Р.Т-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Р.Т нь үргэлжилсэн үйлдлээр, согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Маахүүг байнга буюу 2018 оны 05 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт бөгс, нуруу тус газар нь цүнхээр 2 удаа цохиж, хөл рүү нь өшиглөж зодсон,

 

2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо 3 дугаар багийн нутагт “гичий хоол унд хийхгүй яасан юм бэ гэж хэл амаар доромжилж”, галд хийдэг нарийн бургасаар ар нуруу хэсэг рүү цохиж, усны 5 литрийн саваар толгой болон тархи хэсэг рүү хоёроос гурван удаа савж, цохин зодсон,

  

2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо 3 дугаар багийн нутагт 10-ын бетоноор мөр, нуруу, толгойн ар хэсэг рүү цохиж, зодсон үйлдэл, эс үйлдэхүйгээ хууль бус шинжтэйг мэдсээр байж гэр бүлийн хамаарал бүхий эхнэрээ байнга буюу 2018 оны 05 дугаар сар, 2018 оны 06 дугаар сарын 28, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрүүдэд зодсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан үргэжилсэн нэг гэмт хэрэг гэж,

  

Мөн зодож байгаа үйлдэл, эс үйлдэхүй, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үр дагавар хоёрын хооронд шалтгаант холбоо бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай үйлдэл гэж тус тус үзлээ.

 

Иймд шүүгдэгч Р.Т-ыг үргэлжилсэн үйлдлээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Р.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Маахүүд хөнгөн хохирол учирсан.

 

Хохирогч Д.Маахүү нь уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба энэ талаар хавтас хэрэгт баримт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Харин хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Р.Т-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Түүнчлэн шүүхээс хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг аль алиныг мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан тусгай ангийн тухайн зүйл, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь тухай зүйл, заалтад заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж,

 

Түүнчлэн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь оногдуулсан ял шийтгэлийг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж тус тус үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Р.Т-д оногдуулсан тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний биелэлтэд, мөн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд тус тус хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Р.Т нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.Маахүү нь шүүгдэгч Р.Т-д гомдол, саналгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2., 34.19 дүгээр

                 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

                   36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,

                           38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,

                                заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Р.Т-д холбогдох эрүүгийн 1834000000415 дугаартай хэргээс шүүгдэгч Р.Т-ын 2017 оны 06 дугаар, 2018 оны 04 дүгээр саруудад гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх гэмт хэргүүдийг /үйлдлүүдийг/ тус тус хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

2. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Б овгийн Р.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Б овгийн Р.Т-ыг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан ш Б овгийн Р.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, 

мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5. Шүүгдэгч Б овгийн Р.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Р.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэсэнийг,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус бүр тус тусад эдлүүлсүгэй.

 

            7. Шүүхээс шүүгдэгч Р.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний биелэлтэд,

            мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд тус тус хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            8. Шүүгдэгч Б овгийн Р.Т нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Маахүү  нь гомдол саналгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

9. Хохирогч Д.Маахүү нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Р.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Р.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН