Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 392

 

Ж.Цогтбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралданд: 

Прокурор С.Цэрэндорж,

Хохирогч Ц.Лхагвасүрэн,

Ялтан Ж.Цогтбаатар, түүний өмгөөлөгч Ц.Итгэл,          

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Ж.Цогтбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Цогтбаатарт холбогдох 201525011041 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Жанжуурын Цогтбаатар, 1976 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 12 дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй,

Дорнод аймгийн 8 дугаар хэсгийн ардын шүүхийн 1991 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 8 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 8 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Дорнод аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1991 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 24 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 1994 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 29 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 1 жил 2 сар 18 хоногийн хорих ял шийтгүүлж, 1995 оны 7 дугаар сарын 5-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,  

Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 180 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 1996 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн,

Говьсүмбэр аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн хорих ялын хэмжээг 3 жил 3 сар 26 хоногоор тогтоосон,

Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 86 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2, 211 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил хорих ял шийтгүүлсэн,

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 1 сар 25 хоногийн хорих ял шийтгүүлж, 2004 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 193а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсгийг журамлан онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 336 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг үндэслэн ялыг нийцүүлэн хасч, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ял болгон өөрчилж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгосон,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 530 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Ж.Цогтбаатарыг онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцсон, /РД: ЖЛ76121714/.

Ж.Цогтбаатар нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 530 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцогдсон байхдаа 2015 оны 5 дугаар сарын 10-наас 11-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Соёл Урлагийн Их сургуулийн урд хохирогч Ц.Лхагвасүрэнд хямдхан байр олж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар 380.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 25-31 тоот гэрийнх нь гадаа хохирогч Н.Оюуныг төрсөн хүүхэд н.Ганхуягийг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдах хорих 461 дүгээр ангиас гаргаж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар 1.500.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 530 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцогдсон байхдаа 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 40-491 тоотод оршин суух хохирогч О.Энхцэцэгийн байшингийн цонхоор нь нэвтрэн орж, ЛЕД зурагт, зөөврийн компьютер, хөөрөг, даалин, скай загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлж 2.990.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 40-491 тоотод оршин суух хохирогч О.Энхцэцэгийн байшингийн цонхоор нь нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын алтаар бүрсэн аяга 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 530 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцогдсон байхдаа 2015 оны 6 дугаар  сарын 19-ний өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 13 дугаар байрны 111 тоот өргөтгөлийн хүнсний дэлгүүр дотор хохирогч Д.Жавзанпагмад хутга тулган 630.000 төгрөг, 2 ширхэг гар утас зэргийг дээрэмдэн авч, нийт 710.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2015 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цэлмэг” нэртэй хүнсний дэлгүүр дотор хохирогч Э.Гандуламыг хутга тулган дээрэмдэж, 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Цогтбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.3, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Цогтбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон үедээ бусдыг хуурч мэхлэх аргаар давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, мөн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон үедээ бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, мөн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон үедээ давтан үйлдлээр бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Ж.Цогтбаатараас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Ж.Цогтбаатараас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар Ж.Цогтбаатараас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Ж.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялуудаас тус тус эд хөрөнгө хураах нэмэгдэл ялуудыг нэмж нэгтгэн, хорих ялын хөнгөн ялуудыг хүндэд багтаан Ж.Цогтбаатарын биечлэн эдлэх ялыг 300.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Ж.Цогтбаатарт оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ж.Цогтбаатарын цагдан хоригдсон 630 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хутга, 1 ширхэг лоом, 1 ширхэг модон иштэй сүх, 1 ширхэг хар өнгийн нүдний шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Цогтбаатарын ар гэрийн хувьд ногдох хөрөнгөөс нийт 6.870.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ц.Лхагвасүрэнд 380.000 төгрөг, хохирогч Н.Оюунд 1.500.000 төгрөг, хохирогч О.Энхцэцэгт 3.730.000 төгрөг, хохирогч Д.Жавзанпагмад 710.000 төгрөг, хохирогч Э.Гандуламд 550.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Ж.Цогтбаатар гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би өөрийн үйлдсэн хэргийн талаар анхан шатны шүүхэд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Хэргийг хэн үйлдсэн болохыг ялгаж салгах нь чухал биш юм бол хууль бус үйлдэл хийсэн нэр бүхий эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч нар нь энэ хэргийн хулгайлсан эд зүйлсийг зарж, борлуулж хувьдаа ашигласан нь прокурор, шүүхийн өмнө ил шахуу байхад илтэд өмгөөлж зөвхөн нэг талаа барьж яллах гэж улайрч шийдсэнд гомдолтой байна. Бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаа бол хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн хуулийн байгууллагын эрх бүхий ажилтан нь өөрөө ийм хууль бус үйлдэл хийж байгаа нь хуульч хүний ёс зүй болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэмт үйлдэл гэж бодож байна. Энэ хүмүүсийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйл, мөн хуулийн 28 дугаар бүлэгт заасан төрийн албан хаагчийн албан тушаалын гэмт хэрэг мөн гэж үзэж байна. Хохирогч О.Энхцэцэгийн гэрт хулгай орж Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Дашзэвэг энэ хэрэгт холбогдогчоор анх Д.Цэрэн-Очирыг барьж, мөрдөн байцаагч Амартүвшин анх Цэрэн-Очирыг яллагдагчаар татаж байцаалт аваад батлан даалтад гаргасан байдаг. Тухайн үедээ Д.Цэрэн-Очироос хулгайлсан зурагт, нөүтбүүкийг нь тавьсан ломбарднаас нь хурааж аваад мөрдөн байцаагч Амартүвшинд хүлээлгэн өгсөн байдаг. Тэгээд тэр зурагт, нөүтбүүк 2 нь яасныг мэдэхгүй алга болсон. Энэ эд зүйлс хураагдсан чигээрээ шүүхэд ирэх байсан, эсхүл хохирогчид нь өгч хохирлыг нь барагдуулах ёстой байсан. Гэтэл цагдаагийн газарт алга болсон.  Энийг шалгаж болохгүй, нууж хаах ямар нэг хуулийн заалт байдаг эсэхэд би маш их гайхаж байна. Ийм илт зүйлийг анхан шатны шүүх шалгаж нягтлахгүйгээр шийдэж байгаад гомдолтой байна. Эсхүл хулгай хийсэн хүний эд зүйлсийг хохирогч биш цагдаа нар өөрсдөө авч ашигладаг хууль байдаг юм уу?. Сүүлд намайг цагдан хоригдож байгаад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст байцаалт өгөөд сууж байхад мөрдөн байцаагч Хатанбаатар надад утсаа өгөөд “чамтай яръя гээд байна” гэхээр нь аваад ярихад 2 дугаар хэлтсийн Амартүвшин байцаагч “Цогтбаатараа би чамд хүнээр хэдэн цаас явуулчихлаа, аваарай. Нөгөө хэрэг чинь бараг хаагдана, өршөөлд орчихсон шүү” гэж яриад удаагүй байтал нэг дадлагын оюутан охин ирээд надад 250.000 төгрөг “Амартүвшин өгсөн” гээд өгүүлсэн. Бодвол тэр зурагт, компьютерыг зарсан мөнгөнөөсөө хувь өгсөн байх. 2015 оны 7 дугаар сарын 23-нд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр мөрдөн байцаагч Хатанбаатар авч ирсэн. Тэгээд байцаалт өгчихөөд буцах гэж байхад эрүүгийн төлөөлөгч Шинэбаяр эрүүгийн тасгийн жолоочтойгоо намайг авч гараад 13 дугаар хороололд Бөхийн өргөөний хажуу талын ломбарднаас хохирогч Энхцэцэгийн алтадсан аягыг хураан аваад шууд Урт цагаан орж алт мөнгөний дарханд өөрөө өгөөд надад 500.000 төгрөг бэлнээр нь өгсөн. Тэр мөнгийг өгөхөд Хатанбаатар харж байсан. Ийм хууль бус үйлдлийг нь яагаад өмгөөлөөд байгааг гайхаж байна. 2015 оны 6 дугаар сард Ханын материалын эцсийн ломбарднаас хурааж авсан зурагт, нөүтбүүк, 2015 оны 7 дугаар сард Бөхийн өргөөний хажууд талын ламбарднаас хурааж авсан аяга зэрэг эд зүйлс яагаад хохирогчид очоогүй болохыг шалгаж өгнө үү” гэв.

Ялтан Ж.Цогтбаатарын өмгөөлөгч Ц.Итгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд маргах зүйлгүй. Ж.Цогтбаатарт оногдуулсан ялыг бага боловч хөнгөрүүлж өгнө үү. Түүнийг тосоод авах, хүлээж авах хүн байхгүй бөгөөд тэрээр орон гэргүй, хөөрхийлөлтэй амьдралтай хүн юм. Түүнийг харж хандах хүнгүй, хэцүү амьдралтай. Түүний өмгөөлөгчөөр ажиллах хугацаанд түүнд санаа тавьж, яаж байна, ийж байна гэж асуусан, түүнтэй уулзах гэсэн юм, эргэлтийн бичиг олж өгөөч гэж асуусан нэг ч хүн байгаагүй. Нарт хорвоод хүн болж төрснийг нь бодож, оногдуулсан ялаас нь ганц хоёр жилийг ч болов хасч өгнө үү” гэв.

Хохирогч Ц.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна” гэв.

Прокурор С.Цэрэндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж дүгнэж байна. Ж.Цогтбаатар 2009 онд онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байсан тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Ж.Цогтбаатар давж заалдах гомдолд дурдагдсан эрүүгийн төлөөлөгч, мөрдөн байцаагчтай холбоотой асуудлын талаар өмнө огт ярьж байгаагүй бөгөөд огт үндэслэлгүй зүйл ярьж байна. Түүний давж заалдах гомдолд дурдагдсан зүйл нотлох баримтаар нотлогдоогүй, Ж.Цогтбаатар өмнө нь хулгайн үйлдэлдээ маргаж байсан ч одоо хулгайн үйлдлээ зөвшөөрч байна гэж ойлголоо. Ж.Цогтбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Ж.Цогтбаатарт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

Ж.Цогтбаатар нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 530 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцогдсон байхдаа 2015 оны 5 дугаар сарын 10-наас 11-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Соёл Урлагийн Их сургуулийн урд хохирогч Ц.Лхагвасүрэнд хямдхан байр олж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар 380.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 25-31 тоот гэрийнх нь гадаа хохирогч Н.Оюуныг төрсөн хүүхэд н.Ганхуягийг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдах хорих 461 дүгээр ангиас гаргаж өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэх аргаар 1.500.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,

 Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 530 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцогдсон байхдаа 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 40-491 тоотод оршин суух хохирогч О.Энхцэцэгийн байшингийн цонхоор нь нэвтрэн орж, ЛЕД зурагт, зөөврийн компьютер, хөөрөг, даалин, скай загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлж 2.990.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 40-491 тоотод оршин суух хохирогч О.Энхцэцэгийн байшингийн цонхоор нь нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын алтаар бүрсэн аяга 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 530 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцогдсон байхдаа 2015 оны 6 дугаар  сарын 19-ний өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 13 дугаар байрны 111 тоот өргөтгөлийн хүнсний дэлгүүр дотор хохирогч Д.Жавзанпагмад хутга тулган 630.000 төгрөг, 2 ширхэг гар утас зэргийг дээрэмдэн авч, нийт 710.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2015 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цэлмэг” нэртэй хүнсний дэлгүүр дотор хохирогч Э.Гандуламыг хутга тулган дээрэмдэж, 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Ц.Лхагвасүрэнгийн “…2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мод, нүүрсээ зараад байж байтал манай дүү Адъяасүрэнгийн хамт шоронд байсан Цогоо гэх залуу залгаад “та Соёл Урлагийн Их сургуулийн хажууд хүрээд ир. Би танийг хуурай эгчээ гэж бодож явдаг тул танд нэг тус болъё гэж бодсон юм. Цахим үнэмлэхээ аваад хүрээд ирээрэй. Би танд өрнөөс чөлөөлөгдсөн 1 өрөө байр нэр дээр чинь болгож өгье. 200.000 төгрөг урьдчилгаа болгоод өгчих” гэж хэлсэн. Би 16 цаг 30 минутын орчим Соёл Урлагийн Их сургуулийн үүдэнд ирээд Цогоо гэх залуу руу залгаад ирчихлээ гэхэд 10 орчим минутын дараа гарч ирээд “дүү нь шоронгоос саяхан гарч ирээд бие өвдөөд энд хувийн эмнэлэгт хэвтэж байгаа. Та иргэний үнэмлэх, мөнгөө авч ирсэн үү” гэхээр нь би “ 200.000 төгрөг олж чадсангүй, 130.000 төгрөг байна” гэтэл миний иргэний үнэмлэхийг мөнгөтэй  аваад зам хөндлөн гараад явсан. 15 орчим минутын дараа гарч ирээд миний цахим үнэмлэхийг канондуулчихлаа гэж хэлээд өгсөн. “Би өнөө орой Зүүнхараа руу ажил хөөцөлдөхөөр явна. Ирээд таны юмыг бэлэн болгоод байрны ордерыг нэр дээр чинь шилжүүлээд байрыг танд үзүүлнэ. Танд таалагдах байхаа” гэж хэлсэн. Маргааш нь 11 цагийн орчим миний гар утас руу залгаад “та Багшийн дээдийн энд хүрээд ир. Нөгөө байрыг чинь чөлөөлөх хүмүүстэй хамт байна. Одоо 200.000 төгрөг аваад ир гэж хэлсэн. Тэгтэл Багшийн дээдийн Хаан банкны тэнд урд өмсөж байсан хувцастайгаа ганцаараа зогсож байсан. Намайг очиход чихэндээ цагаан өнгийн чихэвч зүүсэн утсаар ярьж байгаа бололтой “та нар ирэх болж байна уу” гээд яриад байсан. Уулзаад “ээмэг, бөгжөө 170.000 төгрөгийн барьцаанд тавьсан, надад 25.000 төгрөг байна нийлээд 195.000 төгрөг болж байна” гэж хэлэхэд “одоо 55.000 төгрөг нэмчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүү Энхбаяр луугаа утсаар яриад “ээжийнхээ данс руу 55.000 төгрөг хийгээдэх” гэж хэлээд данс руугаа шилжүүлээд Хаан банкнаас орж аваад Цогоод нийт 250.000 төгрөг өгсөн. Тэгтэл Цогоо “хүмүүс маань Зайсанд байр чөлөөлөөд завгүй байна гэнээ. Та халуун наранд хүлээгээд хэрэггүй байлгүй. Гэртээ очоод байж бай. Би араас чинь танайд очоод танай нөхөртэй танилцана. Танайд очихдоо эхнэр хүүхдээ авч очоод танилцуулмаар байна” гэж хэлэхээр нь би гэр лүүгээ явсан. Тэрнээс хойш Цогоо гэх залуутай холбоо барьж болохгүй болсон” /1 дүгээр хавтас, 16-17 дугаар хуудас/,

Хохирогч Н.Оюуны “…2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 12-13 цагийн орчим би Юмчаагийн хамт өөрийн төрсөн хүү Ганхуягийг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад хохирогч, өмгөөлөгчид нь өгөх 1.500.000 төгрөг өгөхөөр тохиролцоод Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах Содон хорооллын Хаан банкнаас 1.990.000 төгрөг аваад өмгөөлөгч рүүгээ утсаар ярьтал 16 цагт ир гэхээр нь охин Юмчаа зайсан руу явж, би гэр лүүгээ харихаар шөнийн захын үүднээс таксинд суусан. Тэр такси дотор жолоочоос гадна 25-30 орчим насны залуу хамт сууж байсан. Би тухайн үед “миний төрсөн хүү хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа тул давж заалдаад явж байгаа” гэж ярьсан. Тэгээд гэрийн үүдэнд буухдаа таксины жолоочид 1.500 төгрөг өгөөд буусан. Гэртээ орсноос 10 гаруй минутын дараа би хажуу айлдаа орох гээд гэрээсээ гараад иртэл манай гэрийн үүдэнд нөгөө такситай залуу, такси гадаа зогсож байсан. Тэр залуу надад “би Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэсгийн байцаагч Мөнх-Оргил гэдэг хүн байна. Танийг дарга аваад ир гэж байна. Танай хүүг Цагдан хорих 461 дүгээр ангиас гаргах гэж байна. Та барьцаанд тавих эд зүйл аваарай” гэж хэлэхээр нь би цахим үнэмлэх болон 1.500.000 төгрөгөө тэр залууд өгтөл тэр залуу бичгийн цаас гаргаж ирээд “та мөнгөө дэвсгэртээр нь тоолоод бич” гэж хэлсэн. Би бичиж чадахгүй байсан чинь тэр залуу “за за” гээд мөнгийг авч халаасандаа хийгээд “та жолоочийн хажууд юм ярьж болохгүй шүү” гэж хэлээд хамт таксинд суусан. Тэгээд “цагдаа руу явахгүй. Нэг оргодол барьж аваад очино” гэж хэлээд лабротори буудлын арын нэг байрны гадаа зогсоогоод буугаад алга болсон. Тэгээд хүлээгээд ирэхгүй болохоор нь би жолоочоос “чи энэ хүнийг таньдаг юм уу” гэж асуутал “би таксины жолооч” гэж хэлэхээр нь би залилуулснаа ойлгоод цагдаа дээр очсон” /1 дүгээр хавтас, 57-58 дугаар хуудас/,

Хохирогч О.Энхцэцэгийн “...Би ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад Энхсайхан над руу залгаад “гэрт хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Би ажлаасаа гараад 30-40 минутын дараа гэртээ ирсэн. Энхсайхан цагдаад дуудлага өгчихсөн, хорооны хэсгийн байцаагч, цагдаа ирчихсэн байсан. Намайг ирсний дараа цагдаагийн хэлтсээс шуурхай бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн. Тэр өдөр манай гэрийн хананд өлгөөтэй байсан 32 инчийн Сони загварын ЛЕД зурагт, аавын орны шургуулганд байсан хуучны хийцтэй улаан шүрэн толгойтой, мөнгөн нуух, мөнгөн халбагатай, бор өнгийн халтар манан хөөрөг, хөөрөгтэй хамт байсан зүү ороож оёсон хөх өнгийн дэвсгэртэй хөөрөгний даалин, аавын орны түмбүүшиг дээр байсан 14 инчийн хар өнгийн Дэлл загварын зөөврийн компьютер, Энхсайханы Скай загварын арын таг нь хуучирч элэгдсэн гар утас зэргийг хулгайлсан байсан” /1 дүгээр хавтас, 99-100 дугаар хуудас/,

Хохирогч О.Энхцэцэгийн “...Миний утас руу Энхсайхан 11 цаг өнгөрч байхад залгаад “Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс хүн ирсэн. Зурагт, зөөврийн компьютер олдсон. Хөөрөг нь олдоогүй гэж байна. Зурагт, зөөврийн компьютераа одоо ирж ав гэж байна. Та хаана байна” гэсэн. Би “ажилтай байна” гэж хэлтэл Энхсайхан 99298327 дугаарын утсыг өгсөн. Би тэр дугаар луу нь залгахад эрэгтэй хүн “компьютераа ав. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр одоо хүрээд ир. Ирээд энэ дугаар луу залгаарай” гэж хэлсэн. Би найз Алтан-Од руугаа залгаад “Энхсайханыг аваад, замаараа намайг аваад дүүргийн цагдаагийн хэлтэс рүү явах хэрэгтэй байна. Надад унаа байхгүй тул машинтайгаа хүрээд ир” гэж хэлсэн. Нөгөө дугаар луу дахин залгатал “би ажилтай болчихлоо. Та 15 цагт хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би “хүүхэд байх ёстой” юу гэж асуутал “хүүхэд байх хэрэггүй. Та өөрөө зурагт, зөөврийн компьютераа аваад явахгүй юу” гэхээр нь би Энхсайханд автобусны мөнгө өгөөд гэр лүү нь явуулсан. Энхсайхан гэртээ ирээд 12 цаг өнгөрч байхад над руу залгаад “гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Гэртээ иртэл 5 дугаар сарын 29-ний өдөр хулгай орсон цонхыг хагалаад, цонхыг дотор талаас нь нээгээд орчихсон байсан. Тэгэхдээ ганцхан төмөр сэйф л эвдсэн байсан. Сэйфэнд байсан дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын алтадсан аяга 1 ширхгийг аваад явсан байсан. ...Манайд анх орж хулгай хийсэн хулгайч дахин орсон гэж бодож байна. ...” /1 дүгээр хавтас, 146-147 дугаар хуудас/,

Хохирогч Д.Жавзанпагмын “...2015 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 10 цаг 40 минутад талханд явах гэж байхад хар царайтай, жижиг пинтүү халимаг үстэй, бариу цайвар ногоон өнгийн өмдтэй, цагаан сааралдуу бэлтгэлийн цамцтай, 160 см өндөр нуруутай туранхай залуу орж ирээд “сайн уу эгч” гэж мэндэлсэн. “Юм авах гэж байгаа юм уу” гэхэд “одоохондоо авахгүй, хүн хүлээж байна” гэхээр нь одоо гарах гэж байна гээд дэлгүүрээс гаргаад хаалгаа цоожлоод машиндаа суугаад Баянзүрх хүнсний зах ороод талх аваад эргээд ирэхэд зурагчины довжоон дээр нөгөө залуу зогсож байсан. Талхаа оруулж ирээд өрж байхад хаалгаар шагайж байснаа цаашаа явахад нь энэ яагаад байгаа юм бол гэж бодоод өнгөрсөн. Ундаа ирэхээр нь зөөгөөд лангуун дээр тавьж байхад хараад зогсож байгаад “ус ууя” гэхээр нь стаканд ус хийж өгсөн чинь усаа ууж байхдаа “та намайг гайхаж байгаа байх. Би архи уугаад найз хүүхэндээ хаягдчихаад байна” гэж хэлээд гарч явахдаа 50 төгрөг өгөөд “үлдсэн мөнгийг дараа өгнө” гэж хэлээд явсан. 12 цаг 50 минутын үед юм хийж байгаад хаалга руугаа харсан чинь хаалга хаах гээд цаашаа юм хараад байхаар нь наанаас нь очоод яагаад хаалга хаах гээд байгаа юм бэ, онгойлгооч гэж хэлтэл үүдний хаалгыг хаагаад намайг түлхээд гарнаас барихаар нь цонхны хажууд очоод туслаарай гэж орилсон чинь “яасан муухай орилдог юм бэ” гэхээр нь “манайх хяналтын камертай” гэж хэлэхэд “надад камер хамаагүй, шийдсэн хүн шүү” гэж хэлээд хойш түлхээд цаад өрөө рүү ороод хаалгыг хаах үед би хойшоогоо савж ахар сүүлээрээ шалан дээр унасан. Босоод ирэхэд гартаа хүрэн шаргал иштэй тонгорго барьчихаад урдаас дүрэх гээд чичээд байхаар нь хойш ухарсан чинь лангууны арын мөнгө хийдэг хайрцагнаас мөнгө аваад “хойшоогоо ор” гэж хэлээд тавиурын арын лангуу руу оруулаад “мөнгө чинь хаана байна вэ” гэж хэлээд миний цүнхэн доторх 460.000 төгрөг, өөр мөнгө байсныг аваад “дахиад мөнгө байна уу” гээд байсан. Мөнгөний лангуун доороос өнөөдрийн нэгжний орлого 60.000 төгрөгийг авсан. Мөн түрийвчинд байсан 110.000 төгрөгийг аваад гараа нааш нь өг гэж хэлээд миний хоёр гарыг ард бариулаад саарал өнгийн уяагаар гарыг уяахаар нь “чи авах юмаа аваад явчих. Манай нөхөр нас бараад 1 жил болж байна. Намайг зүгээр орхичих” гэж хэлсэн. Торонд байсан ариун цэврийн хэрэгсэл задлаад ам руу чихээд “араас явсан байвал ална шүү” гэж хэлээд лангууны ар талд байдаг юмнуудыг урдуур нураагаад зам хаагаад хаалга хааж байгаа нь сонсогдсон. ...надаас ойролцоогоор 700.000 төгрөг, хар өнгийн самсунг загварын товчтой гар утас, хар саарал өнгийн жижиг самсунг загварын товчтой гар утас, түлхүүр зэрэг эд зүйлсийг авсан” /1 дүгээр хавтас, 214-216 дугаар хуудас/,

Хохирогч Э.Гандуламын “... 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр худалдагч Заяагийн хамт сууж байгаад 22 цагийн орчим худалдагч гэр лүүгээ явсан. Би нөхрийгөө хүлээгээд хүнсний дэлгүүртээ сууж байхад 23 цагийн орчим нэг эрэгтэй хүн орж ирснээ зогсоод байсан. Тэгж байхдаа “хүн хүлээж байна. Архи, пиво авна” гэж надад хэлсэн. Ингээд шөнийн 00 цаг болохоор нь “ахаа манайх хаах гээд байна” гэхэд “за за ах нь өөрөө явчихаад ирье” гэж хэлээд урд зүг рүү хаалгаар гараад явсан. Гарсных нь дараа би гарч гадаах төмөр хаалгаа гадна талаасаа онгойдоггүй гэж бодоод зүгээр хаалгыг нь хаачихаад дэлгүүртээ орж ирээд урагшаа хараад лангууны хажууд сууж байхад гадна талын хаалгыг бариулаар нь онгойлгоод нэг хүн ороод ирэхээр нь харахад манай дэлгүүрт түрүүн зогсож байсан хүн байсан. Тэр ах зогсож байгаад хөргөгчний ард байсан хар өнгийн иштэй хутгыг ухасхийн авсан. Тэгэхэд лангууны шил хагарч байсан. Хутга аваад над руу чиглээд ирэхдээ урд талд байсан лангууг над руу түлхсэн бөгөөд “хөдөлвөл ална шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь “ахаа битгий л дээ” гэж нэлээн хэдэн удаа орилж хэлсэн. Тэр ах ирээд намайг босгоод дэлгүүрийн склад руу түлхэхээр нь зууралдахад тэр ахын өмсөж явсан куртикны суга нь урагдсан. Намайг складанд оруулаад “наанаа тэгээд сууж бай” гэж хэлээд складны нөгөө талын хаалгаар гарсан. Тэр ахыг гарахаар нь араас нь харахад манай дэлгүүрийн орлогын мөнгийг тараачихсан халаасандаа хийгээд зогсож байсан. ...манай дэлгүүрт дээрэм хийсэн хүнийг урьд харж байгаагүй. Дүрсэлж хэлвэл 160 см өндөртэй, хар өнгийн царайтай, гурван талыг нь шууж авсан халимаг хар өнгийн үстэй, зуйвандуу царайтай хүн байсан. ... Нийт 550.000 төгрөг алдагдсан” /2 дугаар хавтас, 61-63 дугаар хуудас/,

Гэрч М.Чулуунбаатарын “…2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн автомашинаараа таксинд явж байтал 1 дүгээр хорооллын арын замын гэрлэн дохиотой уулзварын хойд талын автобусны буудал дээрээс үл таних 30 гаруй насны эрэгтэй хүн суусан. Тэр хүн өөрийгөө надад хүн хайж яваа юм гэж хэлсэн. Явах замдаа надад өөрийгөө “эрүүгийн төлөөлөгч, урьд шөнө жижүүртэй хоносон” гэж ярьж байсан. 32-ын гүүрээр гарч хамбын овооны тэнд нэг айлын гадаа тэр хүн буугаад орж уулзаад 5-10 орчим минутын дараа буцаж гарч ирээд 1 дүгээр хорооллын арын усан сангийн тэнд байдаг хашаа байшинтай айлд ороод гарч ирээд Ханын материалын эцэс дээр дэлгүүрт ороод гарч ирсэн. Тэндээсээ буцаж эргээд авто сургуулийн урд замаар баруун гар тийшээ эргээд шөнийн захын урд зам дээрээс гар өргөсөн 1 хөгшнийг аваад цаашаа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд тэр хөгшнийг гэрийнх нь гадаа буулгаад хөдөлсөн. Автомашин дотор явж байх замдаа тэр хөгшин хүн өөрийнхөө хүүхдийг шоронд орсон байгаа, өнөө өглөө очиж эргээд өмгөөлөгчид нь мөнгө өгөөд гаргах гэж байгаа тухай ярьтал тэр залуу “би эрүүгийн төлөөлөгч, тэр байцаагчийг чинь танина” гэх мэтээр хоорондоо ярьж явсан. Тэр хөгшнөөс залуу утасны дугаарыг нь аваад гэрийнх нь гадаа буулгасан. Тэдний гаднаас хөдлөөд доохон талд нь 2 задгай гэрт очоод хүмүүстэй уулзаад гарч ирсэн. ... Тэдний гэр лүү буцаж очъё” гэхээр нь би буцаад тэр хөгшний гэрийн гадаа очсон. Тэр залуу буугаад ганцаараа ороод 10 орчим минут болоод эргэж гарч ирэхдээ хөгшнийг дагуулж гарч ирсэн. Тэндээс хөдлөөд замаараа нэг хүнийг барина ээжийг нь бодоод явуулчихсан чинь ирэхгүй байна гээд Драгон төвийн 22 дугаар байрны баруун талд буугаад сураггүй алга болсон” /1 дүгээр хавтас, 59-61 дүгээр хуудас/ ,

Гэрч А.Алтан-Одын “...Миний найз О.Энхцэцэгийн гэрт 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хулгай орсон гэдгийг мэдсэн. 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гэртээ байхад өглөө 10 цагийн үед найз О.Энхцэцэг утсаар залгаад “манайд орж хулгай хийсэн хүн баригдсан. Байцаагч нь манайд ирсэн байна. Зурагт, эд зүйлээ очиж ав гэж байна. Би унаагүй учраас надад автомашин хэрэгтэй байна. Чи манай гэрээр дайраад дүүг аваад цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир” гэсэн. ...Би Энхсайханд “гараад ир явъя, би эргэж байя” гэж хэлчихээд машинаа эргүүлээд зогсоход нэг хүн Энхцэцэгийн үүдэнд ирээд хашаагаар нь шагайгаад Энхсайхантай ямар нэг зүйл ярьсан. Би тэр хүн рүү харахад нөгөө хүн нүүр буруулаад яваад өгсөн. Энхсайханаас асуухад “энэ хүн байцаагч байгаа юм” гэж хэлсэн. Тэр хүн явган явж байсан учраас байцаагч хүн унаа тэрэггүй байдаг юм уу гэхэд “энд ажлаар явж байна гэж байна лээ” гэж байсан. ...Энхцэцэг бид 2 дүүргийн гаднаас хөдлөөд хороолол явж байхад Энхсайхан утасдаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд Энхцэцэг бид 2 шууд Энхцэцэгийн гэр лүү явсан. Хүрээд иртэл Энхсайхан цагдаа дуудчихсан гэхээр нь бид гэрт оролгүй хүлээж байгаад цагдаагийн бүрэлдэхүүн ирсний дараа гэрт орцгоосон. Гэрт нь ороод үзтэл сэйфийг нь эвдэлсэн байсан. ... Би тэр хүнийг зэрвэсхэн харсан. Пинтүү үстэй, малгай өмсөөгүй, хар өнгийн нимгэн хүрэмтэй байсан. Царай нь барзгар хар, намхан, барагцаагаар 160-165 см нуруутай, өргөндүү хүн шиг байсан” /1 дүгээр хавтас, 101-102 дугаар хуудас/,

Гэрч О.Билгүүний “...Манай эхнэр Гандулам ээжийнхээ хүнсний дэлгүүрт 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр бараагаа тоолж аваад ажиллуулж эхэлсэн. 7 дугаар сарын 2-ны орой эхнэр дээрээ очино гэж гар утсаар ярьж байсан бөгөөд би ажилтай гадуур явж байхад 23 цаг 51 минутанд над руу залгаад ирж байна уу гэж асууж байсан. Түүний дараа 23 цаг 56 минутанд нэг удаа дохьсон. Би урлан бүтээх сургуулийн хажуу талд явж байхад миний гар утас руу 88847040 дугаар залгахаар нь авахад эхнэр Гандулам “дээрэмдүүлчихлээ, хурдан ир” гэхээр нь би очиж байна, одоохон гэж хэлсэн. Очиход хүнсний дэлгүүрийн гадна хаалга хаалттай байсан тэгэхээр нь хойд хаалгыг нь үзэхэд онгорхой байсан. Би ард талын хаалгаар ороход дэлгүүр дотор газраар мөнгө тарчихсан, бараанууд газар унасан, нэг лангууны шил хагарсан байсан. Манай эхнэр одоо 7 сартай жирэмсэн, их айсан сандарсан байдалтай байсан” /2 дугаар хавтас, 67 дугаар хуудас/,

Ж.Цогтбаатарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн /1 дүгээр хавтас, 65-66 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 37 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 117-118 дугаар хуудас, 2 дугаар хавтас, 120 дугаар хуудас, 3 дугаар хавтас, 121-122 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Зураг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хавтас, 13-14 дүгээр хуудас/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 дүгээр хавтас, 67-69 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, 83-87 дугаар хуудас/, Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, 95 дугаар хуудас/, Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, 96 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 2725 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 7 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр харьцуулсан шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гарын мөр Гарын хээний нэгдсэн сангийн MN0000ШШГ00532 гэсэн бүртгэлийн дугаараар орсон Жанжуур овогтой Цогтбаатарын зүүн гарын алганы хээтэй тохирч байна. ...” /1 дүгээр хавтас,105 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 02/622 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн № 2,3 дугаартай 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Тэнцэж байгаа хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөр нь Жанжуур овогтой Цогтбаатарын зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна”  /1дүгээр хавтас, 226 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 9810 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Гандуламын биед баруун тохойн цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...” /2 дугаар хавтас, 80 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, 125-130 дугаар хуудас, 1 дүгээр хавтас, 196-204 дүгээр хуудас, 2 дугаар хавтас, 46-55 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээнүүд /1 дүгээр хавтас, 135 дугаар хуудас, 1 дүгээр хавтас, 206 дугаар хуудас/,

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1 дүгээр хавтас, 211 дүгээр хуудас, 2 дугаар хавтас, 56-57 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2 дугаар хавтас, 121 дүгээр хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Ж.Цогтбаатарт холбогдох хэргийн талаар шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг мөрдөн байцаалтын явцад бүрэн шалгасан байх бөгөөд шүүх хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн байцаалтын болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ж.Цогтбаатар нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 530 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож, 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хорих ялын хугацаа дуусан суллагдаж, ял шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон шүүхийн шийдвэр хүчингүй болоогүй байхад бусдыг хуурч мэхлэх аргаар, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.4, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ж.Цогтбаатарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул ялтан Ж.Цогтбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Ж.Цогтбаатарын цагдан хоригдсон хоногийг анхан шатны шүүх буруу тооцсон байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... 630 /зургаан зуун гуч/ хоногийг ...” гэснийг “... 641 /зургаан зуун дөчин нэг/ хоногийг ...” гэж өөрчлөв.