Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2016/00293

 

 

 

 

 

201 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 10*******/ШШ201/0029*******

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* нийтийн байрны 5******* дугаар байрны ******* тоотод оршин суух ******* овогтой ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7*******0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201 оны дугаар сарын 02ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С., хариуцагч Н., хариуцагчийн өмгөөлөгч Д.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч С. нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н. нь 2015 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын 15 хүртэл хугацаанд 5 удаа 550000 төгрөг зээлж авсан. Энэхүү мөнгийг цалингаа аваад өгнө гээд огт өгөөгүй. Мөн ажлын газрынхаа нэрийг барьж, 2 сая орчим төгрөг залилан авсныг хуулийн байгууллагад өгч хагас дутуу олж авсан.

Н. 2015 оны 8 дугаар сард миний эгч өвдөөд их зовж байна та 100000 төгрөг зээлээч гэхээр нь өрөвдөөд өгсөн. Мөн шинэ жилээр үс засуулна гэхээр нь 20000 төгрөг, хүүхдэд мөнгө хэрэгтэй гэхээр нь бас 20000 төгрөг өгсөн. Миний хувьд нотлох баримт болон гэрээ, тэмдэглэл байхгүй. Тэмдэглэлийн дэвтэрт хагас дутуу бичигдсэн байх. Н. мөнгө төгрөг залилаж, 2 нялх хүүхдээ хаяж, үл бүтэх хүмүүстэй нийлэн, өөрийнхөө гэрийнхэн болон миний амьдралыг балалсан. Бас 80000 төгрөг авсан. Уг нь би энэ мөнгийг чамаас авахгүй гэж хэлж байсан ч намайг аймшигтай гүтгэн доромжилсон учраас нэхэмжилж байна.

Иймээс 7*******0000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С. нь надаас мөнгө нэхэмжилж цагдаад гомдол гаргаад асуудал шийдэгдэх үед би нэхэмжилсэн мөнгийг нь бүгдийг төлсөн. Энэ талаараа С. нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн бичиж өгсөн.

Гэтэл дахин нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Энэ хүн хуулийн байгууллагаар тоглож, худал хэлж, авсан мөнгөө дахин нэхэж байна.

Одоо энэ хүн миний ажилладаг дэлгүүрийн эзэн болон цайны газрын тогооч нарт мөнгө зээлүүлээд явж байгаа. Эмчилгээний мөнгөгүй гэдэг нь худал. Бусдад мөнгө зээлүүлээд шүүх цагдаад өгч айлгаж байгаад үндэслэлгүй их мөнгө төлүүлж сурсан хүн байна лээ. Өөрөө намайг гэртээ дуудаад, гэр орон цэвэрлээд өг гээд юм авч өгдөг. Би эгчдээ 100000 төгрөг авч өгөөгүй. Одоо надад энэ хүнд төлөх өр байхгүй. Бид хоёрын хооронд мөнгө төгрөг өгч авсан баримт юу ч байхгүй. Аваагүй юм чинь ямар баримт байх вэ дээ.

Иймд С. авсан мөнгөө бүгдийг төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч С. нь хариуцагч Н.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 7*******0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй С.******* нэхэмжилсэн мөнгийг нь бүгдийг төлсөн гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээнэ мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч нь шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад хариуцагчид 7*******0000 төгрөгийг өгсөн ямар нэгэн баримт байхгүй, миний толгойд мөнгө өгсөн гэдэг нь байна гэх тайлбар, С. өвөөгөөс авсан мөнгөө бид 2 прокурор дээр очиж эвлэрээд, би төлбөрөө төлсөн, одоо төлөх өр байхгүй, энэ мөнгийг аваагүй гэсэн хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан 201 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 52 дугаартай Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, эд зүйл хураан авч хөрөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө өгсөн болохоо шүүх хуралдаанд нотлож чадахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.*******, 11, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар ******* овогтой ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7*******0000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22070 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА