Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/218

 

 

  2019          07              23                                          2019/ШЦТ/218                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Алтанчимэг,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэг,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

хохирогч Б.Алтантүлхүүр, Т.Баянцагаан,

хохирогч Б.Алтантүлхүүрийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Гомбодорж,

насанд хүрээгүй хохирогч Д.Болор-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Н.Дашдорж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-т холбогдох эрүүгийн 1934000340242 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овогт Ж.Б, Монгол улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монелын 14 дүгээр гудамжны 247 тоотод оршин суух хаягтай, урьд 2004 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн сум дундын шүүхийн 119 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дүгээр зүйлд зааснаар 240000 төгрөгөөр шийтгүүлсэн, 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 178 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 1073 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хохирогчтой эвлэрснээр хэрэгсэхгүй болсон гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Улаанбаатар Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын 124 дүгээр километрийн орчимд байрлах авто зам дээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчимд Дайвоо маркийн 9355 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь хэсэгт заасан “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж Б.Алтантүлхүүрийн жолоодож явсан Тоёото Приус-20 маркийн 8725 УНД улсын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Т.Ариунзаяагийн амь нас хохирсон, Б.Алтантүлхүүр, Т.Баянцагаан, Д.Болор-Эрдэнэ нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Д.Булганжавын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-12 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14 тал/, ослын газарт хийсэн бүдүүвч зураг /хх-15 тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16 тал/, Улаанбаатар, Дархан чиглэлийн засмал зам 125 км-т зам тээврийн ослын гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-20 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-29-31 тал/, хохирогч Б.Алтантүлхүүрээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-33-36 тал/, хохирогч Т.Баянцагаанаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-37-41 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Г.Дашдоржийг тогтоосон тогтоол /хх-43-44 тал/, насанд хүрээгүй хохирогч Д.Болор-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-45-49 тал/, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн нутаг дэвсгэрийн харьяалал тогтоосон албан бичиг/хх-21 тал/, Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар тогтоол/хх-22 тал/, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 14 дугаар албан бичиг /хх-52 тал/, “Маргад Монгол” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-55 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-60 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-61, 69 тал/, Иргэний нэхэмжлэгч Б.Гомбодоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-63 тал/, иргэний хариуцагч Б.Гомбодоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-65 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-66 тал/, “Маргад Монгол” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/473 дугаар албан бичиг /хх-67 тал/, гэрч Л.Батбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-70-71 тал/, гэрч П.Батбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-72-75 тал/, гэрч С.Анхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-79-82 тал/, гэрч Ж.Түмэнбадрахаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-83 тал/, гэрч Э.Төмөр-Очироос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-84 тал/, Т.Номин-Эрдэнэ, Д.Эрдэнэсувд нараас Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-87 тал/, гэрч Д.Эрдэнэсувдаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-88-89 тал/, гэрч Т.Номин-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-90-91 тал/, гэрч Б.Наранзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-92 тал/,  гэрч Д.Пунцагноровоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-93 тал/, хохирогч Д.Булганжаваас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-98-99 тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №06 дугаар дүгнэлт /хх-103-105 тал/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн №593 дугаар дүгнэлт /хх-107 тал/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-110-121 тал/,  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1199 дугаар дүгнэлт /хх-123 тал/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-125 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1235 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-133 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1212 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-136 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны  01 дүгээр сарын 11-ний өдрийн №57 дугаар дүгнэлт /хх-138 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №58 дугаар дүгнэлт /хх-141 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны  01 дүгээр сарын 16-ны өдрийн №64 дугаар дүгнэлт /хх-144 тал/, 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №21 дугаар дүгнэлт /хх-150 тал/, №0480286 дугаар шийтгэлийн хуудас /хх154 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №37 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-159 тал/, “Арвижих –Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт/хх-166 тал/, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-170 тал/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №028108 дугаартай дүгнэлт /хх-174 тал/, Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №55 дугаар дүгнэлт /хх-183-184 тал/, Ж.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-202 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-209 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-210 тал/, Д.Болор-Эрдэнийн өвчний түүх /хх-225-237 тал/, Б.Алтантүлхүүрийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-240 тал/, Д.Булганжавын осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-242 тал/,  түргэн тусламжийн дуудлагын хуудас /х-250 тал/, /2-р хавтас хх-01 тал/, 93-55 УНЭ тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-08 тал/, 87-25УНД тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-05 тал/,№01760920 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-10 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-19 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-20 тал/, насанд хүрээгүй хохирогч Д.Болор-Эрдэнээс гаргаж өгсөн хохирлын баримт /хх-25-36 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-37 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-38 тал/, хохирогч Т.Баянцагааны гаргаж өгсөн хохирлын баримт /хх-40-51 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-52-56 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-57 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-58 тал/, GSB CAPITAL ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 19/742 дугаар албан бичиг /хх-60 тал/, шүүгдэгч Ж.Бын хувийн байдлыг тогтоосон бусад баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Улаанбаатар Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын 124 дүгээр километрийн орчимд байрлах авто зам дээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчимд Дайвоо маркийн 9355 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь хэсэгт заасан “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж Б.Алтантүлхүүрийн жолоодож явсан Тоёото Приус-20 маркийн 8725 УНД улсын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Т.Ариунзаяагийн амь нас хохирсон, Б.Алтантүлхүүр, Т.Баянцагаан, Д.Болор-Эрдэнэ нарын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Д.Булганжавын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэгийн: “...Миний охин Ариунзаяа нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ирж шинэ оныг гэртээ гаргасан юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр орой 20 цагийн үед Улаанбаатар хот явахаар Дархан-Уул аймгийн Хонгор сумаас дүү Баянцагаан, дүүгийн хүүхэд болох Болор-Эрдэнэ, эгчийн хүү болох Булганжав ажлын газрынх нь хамт ажиллаж байсан хүн гэх жолооч Алтантүлхүүр, үерхдэг залуу гэх Төмөр-Очир нарын хамт явсан. Хэсэг хугацааны дараа утас руу нь залгасан боловч огт холбогдохгүй байсан. Би маргааш осол болсон талаар сонссон” гэх мэдүүлэг /хх-30 тал/,

Хохирогч Б.Алтантүлхүүрийн: “ ... Тэгээд 22:00 цаг өнгөрөөд 23:00 цаг болох гэж байхад би Тахилтын давааны доод талд өөрийн эгнээндээ явж байхад урдаас том ачааны машин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд би зогсоох арга хэмжээ аваад баруун гар тал руугаа дарсан. Тэгээд осол болоод юу болсон юм бүгд орилоод байсан. Хэсэг хугацаанд гадаа зогсож байгаад сүүлдээ том машины кабинд Болор-Эрдэний хамт сууж байгаад эмнэлэг түргэний тэрэг ирчихээр нь суугаад явсан. Ослын улмаас Ариунзаяа газар дээрээ нас барсан, бусад хүмүүс гэмтсэн байсан” гэх мэдүүлэг /хх-33 тал/,

Хохирогч Т.Баянцагааны: “ ...Би 2019 оны 01 сарын 02-ны өдрийн орой Дархан-Уул аймгийн Хонгор сумын наад талд байрлах Цайдам гэх газраас гэртээ амарч байгаад Улаанбаатар хот руу ажлаа хийхээр явсан юм. Тухайн үед эгч Ариунзаяагийн найз Алтантүлхүүр өөрийн эзэмшлийн Тоёото Приус -20 маркийн автомашиныг жолоодож явсан. Түүний хажуу талд талийгаач Ариунзаяа, баруун хойд талд Төмөр-Очир, түүний зүүн талд би сууж явсан. Миний хувьд баруун хараагийн нутаг өнгөрөөд унтаад өгсөн. Түүнээс хойш огт санах юм алга, шоконд ороод ухаан алдаад Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт ирсэн. Зам тээврийн ослын улмаас миний зүүн талын гар шуу хэсгээрээ хугарсан байсан. Би эмнэлэгт 7 хоног хэвтээд гарсан. Одоо эрүүл мэндийн хувьд гүйцэт эдгээгүй байна. Гарын шууны яс хадуулах хагалгаанд орсон” гэх мэдүүлэг /хх-38 тал/,

Насанд хүрээгүй хохирогч Д.Болор-Эрдэнийн: “ ...Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг Хонгор сум Хараа 1 дүгээр баг 3 дугаар гудамж 19 тоотод байрлах гэртээ амарч байгаад маргааш ажилтай байсан тул тухайн өдрийн орой 21:00 цагийн үед Улаанбаатар хот орохоор ээжийн ахын хүүхэд болох Баянцагаан ах, Ариунзаяа эгч нарын хамт Ариунзаяа эгчийн танил хүний приус машинтай гарсан юм. Би тухайн үед машины хойд талд сууж явсан бөгөөд суугаад удаагүй унтаад өгсөн. Нэг мэдэхэд намайг хүн дуудаад байсан нүдээ нээгээд хартал харахад эмнэлэгт хэвтсэн байдалтай сэрсэн. Ослын талаар огт санахгүй байгаа юм. Осол болсныг мэдэлгүй ухаан алдаад Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Зам тээврийн ослын улмаас миний зүүн талын дал хэсгээрээ хугаралтай, толгой доргисон байсан” гэх мэдүүлэг /хх-46 тал/,

Гэрч Л.Батбаярын: “ ...Би  Булган аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Тэгээд Тахилтын давааны ар гэх газар явж байхад зам дээр осол болсон байсан. Уг ослыг машинууд тойрч гараад байсан. Тэгэхээр нь би тойрч гарах санаатай тулаад очсон чинь зам дээр 4 машин мөргөлдсөн байсан. Миний урсгалд явсан явсан бололтой цагаан өнгийн приус машиныг ачааны машин мөргөсөн бололтой замын хажуу тал руу бүх эд анги нь эвдэрсэн байдалтай замын хөвөө хэсэгт зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-70 тал/,

Гэрч П.Батбаярын: “ ...Тэр үед ослын дохионы гэрлээ асаасан. Яг энэ үед араас том машин уруудан бараг машинд тулж ирээд манай машины хажуугаар зүүн гар тийш дараад зэрэгцэж ирэх үед эсрэг урсгалд нь явсан машин ирээд мөргөлдсөн. Би нөгөө улаан машины жолоочтой маргалдах нь битгий хэл юм болоод ачааны машины урд талаас мөргөсөн цагаан өнгийн Приус-20 маркийн машины жолооч, зорчигч нарыг машинаас гарахад нь тусалж цагдаа, түргэн дуудсан.  ....Тэр үед улаан машины ах бууж ирсэн ба тэр ахад хандаж “ахаа та яаж байгаа юм бэ” гээд хэлээд байж байтал хойноос явсан том ачааны машин эсрэг урсгал сөрж автомашин мөргөж байгаа түс тас хийх чимээ гарсан. Чимээг сонсоод эргээд харахад цаад талд нь цагаан өнгийн приус мөргүүлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-73-75 тал/,

Гэрч С.Анхбаярын: “ ... Би машинаас буусан бөгөөд нөгөө залуугийн хамт зам дээр зогсож байхад миний араас мөргөсөн “аксент” маркийн машины араас том ачааны автомашин дөхөж ирээд хажуу тийшээ урсгал сөрөөд орох шиг л болсон. Тэгсэн чинь тасхийх чимээ чимээ гарсан. Харсан чинь тухайн ачааны машины урдаас цагаан өнгийн суудлын автомашин мөргөж замын цаад тал руу шидэгдэж зогссон. ... Том оврын автомашин тухайн автомашины урсгал руу орох шиг болсон. Ослын дараа харахад том оврын ачааны автомашин эсрэг урсгал дээр зогссон байсан юм” гэх мэдүүлэг /хх-79-80 тал/,

Гэрч Э.Төмөр-Очирын: “ ...Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын урд талын Цайдам гэх газарт байрлах хамтран амьдрагч Ариунзаяагийн эцэг, эхийн гэрээс 21:00 цагийн үед Улаанбаатар хот руу маргааш ажилтай гээд гэртээ харихаар гарсан юм. Тухайн үед Приус маркийн автомашиныг Ариунзаяагийн ажлын газрын залуу Алтантүлхүүр жолоодоод түүний хажуу талд манай эхнэр Ариунзаяа, жолоочийн ар талд би, миний зүүн гар талд талийгаачийн дүү Баянцагаан, тэрний хажуу талд Болор-Эрдэнэ, Булганжав нар сууж явсан. Тэгээд хэсэг ухаан манараад сэрэхэд зам тээврийн осол болсон байсан” гэх мэдүүлэг /хх-84 тал/,

Гэрч Д.Эрдэнэсувдын: “ ... Сүүлийн осол болоход хоёр машиныхаа гол хэсэгт зогсож байсан юм. Араас ирж байгаа ачааны машин манай машиныг гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн чинь машинтай мөргөлдсөн юм” гэх мэдүүлэг /хх-88 тал/,

Гэрч Т.Номин-Эрдэнийн: “ ... Тэгээд тэр ахад та машинаа яаж бариад явж байгаа юм бэ гэж яриад зогсож байсан. Бид нарын хойноос ачааны машин гүйцэж түрүүлэх гэж байтал эсрэг талаас цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн юм. Ачааны машин бол удаан явж байсан. Приус 20 нь өөрийнхөө урсгалд өөрийнхөө урсгалд явж байсан юм” гэх мэдүүлэг /хх-90 тал/,

Хохирогч Д.Булганжавын: “...Би Дархан-Уул аймагт Түмэнбадрах гэх айлд байж байхад манай үеэл Т.Ариунзаяа 87-25 УНД улсын дугаартай “Тоёото Приус20” маркийн автомашинтай хотоос ирсэн. Хоноод маргааш нь Т.Ариунзаяа нь хот явна гээд жолооч Бондгортой хамт явахад нь би надаас гадна жолоочтойгоо 5 хүн бид 6-лаа явсан. Т.Ариунзаяа урд суудал суугаад, Бондгор машинаа бариад Баянаа, Болороо, Төмөрөө бид 4-лээ ар талын суудалд суугаад Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явсан би замдаа унтаад явж байхад осол болоод гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон юу болсон талаар мэдэхгүй байна. Осолд орсон гэж байсан” гэх мэдүүлэг /хх-98 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13-14 тал/, ослын газарт хийсэн бүдүүвч зураг /хх-15 тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-20 тал/, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн нутаг дэвсгэрийн харьяалал тогтоосон албан бичиг/хх-21 тал/, Төв аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар тогтоол/хх-22 тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №06 дугаартай “1. Талийгаач Т.Ариунзаяагийн цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун эгэм, баруун 1,2,3,4,8,9,10,11-р хавирга, зүүн 1,2,3,4,5,7,8-р хавирганы хугарал, уушгины гялтан,  зүрхний үнхэлцэг хальсанд цус харвалт, элэг, дэлүүнд язарсан шарх, элэгний өрцтэй бэхлэгдэх хэсэг, дэлүүний хэвтэш хэсэгт цус хуралт, зүүн бугалга, зүүн хөлийн дунд чөмөгт ясны далд  хугарал, хамрын зүүн хажуу хэсэг, зүүн гарын тохойн үеийн гадна хэсэг, 3-р хурууны 1-р үенд язарсан шарх, дух, баруун хөмсөг, баруун шанаа, хацар, баруун чихний доод хэсэг, хамрын үзүүр, хамрын нуруу, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэг, дээд уруулын зүүн хэсэг, эрүү, зүүн чихний гадна дэлбэнгийн доод хэсэг, хүзүү, цээж, хэвлий, баруун гарын сарвуу, зүүн гарын бугалга, зүүн сарвуунд зулгаралт, хуйхны дотор гадаргуу, цээж, зүүн мөрний дээд хэсэг, хэвлий, баруун гарын бугалга, алганы ар хэсэг, зүүн гарын бугалга, тохой, шуу, алганы ар хэсэг, баруун зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. 3.Баруун эгэм, баруун 1,2,3,4,8,9,10,11-р хавирга, зүүн 1,2,3,4,5,7,8-р хавирганы хугарал, уушгины гялтангийн цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Элэг дэлүүнд язарсан шарх, элэгний өрцтэй бэхлэгдэх хэсэг, дэлүүний хэвтэш хэсэгт цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн бугалга, зүүн хөлийн дунд чөмөгт ясны далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамрын хажуу хэсэг, зүүн гарын тохойн үений гадна хэсэг, 3-р хурууны 1-р үенд язарсан шарх, дух, баруун хөмсөг, баруун шанаа, хацар, баруун чихний доод хэсэг, хамрын үзүүр, хамрын нуруу, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэг, дээд уруулын зүүн хэсэг , эрүү, зүүн чихний гадна дэлбэнгийн доод хэсэг, хүзүү, цээж, хэвлий, баруун гарын сарвуу, зүүн гарын бугалга, зүүн сарвуунд зулгаралт,хуйхны дотор гадаргуу, цээж, зүүн мөрний дээд хэсэг, хэвлий, баруун гарын бугалга, алганы ар хэсэг, зүүн гарын бугалга, тохой, шуу, алганы ар хэсэг, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Талийгаач Т.Ариунзаяа нь цээж, хэвлийн хөндийн эрхтний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хх-103-105 тал/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-110-121 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын10-ны өдрийн №1199 дугаар “1.Б.Алтантүлхүүрийн биед зүүн талын 6,9-р хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн голомтлог няцрал, зүүн чихэнд шарх, дух бүсэлхий, зүүн сарвуу, баруун гуянд зулгаралт, зүүн чамархай, хацар, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-123 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №1212 дугаар “1.Д.Булганжавын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун зулайн тархины эд, эвэрлэг биеийн урд холбоос хэсгийн жижиг голомтлог цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх  боломжтой” гэх дүгнэлт /хх-136 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №57 дугаартай “1.Т.Баянцагааны биед зүүн шуу ясны хугарал, уруулд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-138 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №58 дугаартай “1.Д.Болор-Эрдэнийн биед зүүн дал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-141 тал/, Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №55 дугаар дүгнэлт /хх-183-184 тал/-р тогтоогдсон байна.

 

           Шүүгдэгч Ж.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Ж.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Улаанбаатар Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын 124 дүгээр километрийн орчимд байрлах авто зам дээр 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчимд Дайвоо маркийн 9355 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь хэсэгт заасан “өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж Б.Алтантүлхүүрийн жолоодож явсан Тоёото Приус-20 маркийн 8725 УНД улсын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Т.Ариунзаяагийн амь нас хохирсон гэмт хэргийн улмаас талийгаачийн биед “баруун эгэм, баруун 1,2,3,4,8,9,10,11-р хавирга, зүүн 1,2,3,4,5,7,8-р хавирганы хугарал, уушгины гялтан,  зүрхний үнхэлцэг хальсанд цус харвалт, элэг, дэлүүнд язарсан шарх, элэгний өрцтэй бэхлэгдэх хэсэг, дэлүүний хэвтэш хэсэгт цус хуралт, зүүн бугалга, зүүн хөлийн дунд чөмөгт ясны далд  хугарал, хамрын зүүн хажуу хэсэг, зүүн гарын тохойн үеийн гадна хэсэг, 3-р хурууны 1-р үенд язарсан шарх, дух, баруун хөмсөг, баруун шанаа, хацар, баруун чихний доод хэсэг, хамрын үзүүр, хамрын нуруу, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэг, дээд уруулын зүүн хэсэг, эрүү, зүүн чихний гадна дэлбэнгийн доод хэсэг, хүзүү, цээж, хэвлий, баруун гарын сарвуу, зүүн гарын бугалга, зүүн сарвуунд зулгаралт, хуйхны дотор гадаргуу, цээж, зүүн мөрний дээд хэсэг, хэвлий, баруун гарын бугалга, алганы ар хэсэг, зүүн гарын бугалга, тохой, шуу, алганы ар хэсэг, баруун зүүн гуя, шилбэнд цус хуралт” гэмтэл учирч улмаас амь нас нь хохирсон болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

Шүүгдэгч Ж.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ж.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас 1 хүний амь нас хохирч, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний биед хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх боловч тухайн зүйлийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Ж.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө шүүхэд бичгээр илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Ж.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоохдоо:

Маргад-монгол ХХК-ийн захирал иргэний нэхэмжлэгч М.Ариун-эрдэнийн “ Б нь манай компанид өмнө нь ажиллаж байгаад гарсан юм... Б нь жолооч хүн, бид нар хэнийг хөлслөөд жолоо бариулах нь бид нарын эрхийн асуудал...тухайн өдөр жолооч олдохгүй болохоор өдрийн хөлсийг нь өгөөд явуулсан юм.” гэх мэдүүлэг/хх-53-59 тал/,

 Маргад-монгол ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний хариуцагч Б.Гомбодоржийн “ 93-55 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай компанийн тээврийн хэрэгсэл байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-65 тал/,

93-55 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Маргад-монгол ХХК-ийн тээврийн хэрэгсэл болох нь тээврийн хэрэгслийн 0176092  дугаартай гэрчилгээнд “өмчлөгч Маргадмонгол ххк” гэж бичигдсэнээр/хх-10 тал/,

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Д.Бын “2019 оны 1 сарын 1-ний өглөө 07 цагт Сэлэнгэ аймгаас модон материал ачаад Улаанбаатар хотод 2019 оны 1 сарын 2-ны өглөө 08 цагт ирсэн...орой 18 цаг хүртэл амараад машинаа аваад шууд Сэлэнгэ аймгийн чиглэлтэй гарсан.” гэх мэдүүлэг /хх-200тал/,

шүүхийн хэлэлцүүлэгт Д.Б нь:” нойргүй 2 хоног явсан...” гэж мэдүүлсэн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Д.Бт Маргад-монгол ХХК-ийн захирал Ариун-эрдэнэ нь 93-55 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч улмаар Д.Б нь тухайн тээврийн хэрэгсэл ашиглах явцдаа зам тээврийн осол гаргаж нэг хүний амь насыг хохироож, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь нотлогдсон байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж,

Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгслийн ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасныг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч Маргадмонгол ХХК, шүүгдэгч Д.Б нараас хувь тэнцүүлэн дараах байдлаар гаргуулж, хохирогч нарт олгохоор хянан шийдвэрлэлээ.

Үүнд: амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ц.Алтанчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн оршуулгын зан үйл, сэтгэл санааны хохирол нийт 100.000. 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт

оршуулгын зардал, ажилгүй байсан хугацааны цалин болон бусад зардал болох 25.299.723 төгрөг нэхэмжилснийг хувь тэнцүүлэн 2 хувааж иргэний хариуцагч Маргадмонгол ХХК-аас 12.649.861 төгрөгийг, шүүгдэгч Д.Боос 12.649.861 төгрөгийг тус тус гаргуулж, амь хохирогчийн хууль төлөөлөгч Ц.Алтанчимэгт олгож, сэтгэл санааны хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

шүүгдэгч Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2.800.000 төгрөгийн хохирол төлсөн байгааг хасаж, 9.849.861 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэгт гаргуулах нь зүйтэй байна.

 

Мөн хохирогч Т.Баянцагаан нь 1.580.807 төгрөгийн, хохирогч Д.Болор-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Н.Дашдорж нь 1.185.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас архи авсан гэх мөнгийг хасч/ нэхэмжлэлийн шаардлагыг Маргадмонгол ХХК, шүүгдэгч Д.Б нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 790403 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Т.Баянцагаанд,

Маргадмонгол ХХК, шүүгдэгч Д.Б нараас хувь тэнцүүлэн 592500 төгрөгийг тус тус гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дашдоржид тус тус олгох нь зүйтэй байна.

 

        Харин уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан, Б.Алтантүлхүүрийн хайхрамжгүй байдал, осол гаргасан тээврийн хэрэгслийг Маргадмонгол ХХК-ийн захирал Н.Ариун-Эрдэнэ, Д.Бт өөрөө шилжүүлж өгч, улмаар уг тээврийн хэрэгслийг Д.Б нь ашиглах явцдаа бусдын амь нас, эрүүл мэнд, эд юмс нь эвдэрч, гэмтсэн байдлыг харгалзан Б.Алтантүлхүүрийн нэхэмжлэлийн шаардлага, Маргадмонгол ХХК-ийн тээврийн хэрэгслийн хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болговол зохино.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг /тэнссэн хугацаанд/ хүлээлгэсэн болно.

         

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн №566882 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэргийн хамт ирсэн СД 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт  хавсаргах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц-д овогт Ж.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохирсон, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Ж.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Ж.Б-ыг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг /тэнссэн хугацаанд/ тус тус хүлээлгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б нь шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ж.Б нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн  2.5 дугаар зүйлийн 1, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1,  дэх хэсэгт зааснаар Маргадмонгол ХХК-аас 12.649.861 төгрөгийг, шүүгдэгч Д.Б-оос 9.849.861 төгрөгийг тус тус гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэгт,

 Маргадмонгол ХХК, шүүгдэгч Д.Б нараас тус бүрээс 790403 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Баянцагаанд,

Маргадмонгол ХХК, шүүгдэгч Д.Б нараас 592500 төгрөгийг тус тус гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дашдоржид тус тус олгож,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанчимэг нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Б.Алтантүлхүүрийн нэхэмжлэлийн шаардлага, Маргадмонгол ХХК-ийн тээврийн хэрэгслийн хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

           9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж №566882 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт хураагдсан СД-1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ