Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01772

 

 

 

    2025         10           15                                         210/МА2025/01772

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/05774 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

 

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн ашигтай загварын өмчлөх эрх, шинэ бүтээлийн патентын эрх, барааны тэмдгийн  эрх болон мөнгөн хөрөнгө 20,000,000 төгрөгийг тус тус буцаан гаргуулах, хамтран ажиллах гэрээний дагуу олсон орлого 324,442,668 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдал 27,448,575 төгрөг, *******ы компанийн данснаас зориулалтын бусаар зарцуулсан 52,673,398 төгрөг, нийт 80,121,973 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******, ******* бид хамтдаа бүхэл үрийн нухаштай талх үйлдвэрлэх арга /ГД:*******/ ашигтай загварын өмчлөх эрх, Улаан буудайн соёолсон үрийн нухашаар хийсэн үзэм, шанзтай, гурилгүй талх /ГД:*******/ ашигтай загварын өмчлөх эрх, үрийн, гурилгүй талх үйлдвэрлэх арга ******* тоот шинэ бүтээлийн патентын өмчлөх эрхийг хамтдаа эзэмшдэг байсан. Харин нөхөр ******* барааны тэмдэг // эзэмших эрх, талх тоот гэрчилгээний дугаар бүхий барааны тэмдгийг эзэмших эрх, // барааны тэмдгийг ганцаар эзэмших эрхтэй байсан. Эдгээр оюуны өмчөө ашиглан талх, нарийн боов үйлдвэрлэх, худалдах зорилгоор иргэн *******тай хамтран ажилласан. Бид шинэ бүтээл, ашигтай загварын технологиороо 3 төрлийн талх үйлдвэрлэдэг бөгөөд уг 3 төрлийн талхаа 3 ширхэг барааны тэмдэг бүхий уутанд савлан худалддаг болохоор эдгээр 6 ширхэг оюуны өмчийн эрхээрээ хамтран ажиллахаар болсон юм. Харин ******* нь талх, нарийн боов үйлдвэрлэх, худалдах чиглэл бүхий “*******” ХХК-ийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ганц хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. ******* миний зүгээс “*******” ХХК-нд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт болгож 20,000,000 төгрөгөө тус компанийн дансанд шилжүүлсэн бөгөөд ******* тус компанийнхаа нэр дээр банкнаас 150,000,000 төгрөг зээлсэн гэж хэлсэн бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бидний оюуны өмчийн бүтээлд суурилсан талх, нарийн боовны үйлдвэрлэл эхэлж, хүнсний их дэлгүүр, мини маркетууд болон *******гийн “” ХХК-ийн кофе шопуудаар худалдаалагдаж байсан.

1.2. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *******, ******* бидний хамтран өмчлөх эрх болох бүхэл үрийн нухаштай талх үйлдвэрлэх арга /ГД:*******/ ашигтай загварын өмчлөх эрх, Улаан буудайн соёолсон үрийн нухашаар хийсэн үзэм, шанцтай, гурилгүй талх /ГД:*******/ ашигтай загварын өмчлөх эрх, үрийн, гурилгүй талх үйлдвэрлэх арга ******* тоот шинэ бүтээлийн патентын өмчлөх эрх, *******ын нэр дээр бүртгэлтэй барааны тэмдэг //-ийг эзэмших эрх, “ талх” тоот гэрчилгээний дугаар бүхий барааны тэмдгийг эзэмших эрх, “” / / барааны тэмдгийг эзэмших эрхүүдийг “” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн. Харин хамтын ажиллагааны гэрээнд өнгөрсөн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тусгах саналыг ******* гаргаснаар бид тохиролцоог бичгээр хийсэн бөгөөд ******* нь бидний оюуны өмчийн бүтээлийг 40,000,0000 төгрөгөөр үнэлж, өөрийн хөрөнгө оруулалтыг 280,000,000 төгрөгөөр тогтоож, гэрээнд тусгасан. Энэхүү бичгийн гэрээ нь иргэн *******, иргэн ******* нарын хооронд байгуулагдсан “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээ байсан. Гэвч түүний оруулсан хөрөнгө оруулалт нь банкнаас авсан зээлээр санхүүжигдсэн 150,000,000 төгрөг байсан болохоор улсын бүртгэлийн байгууллага “*******” ХХК-д *******г 280,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан гэдгээ бодитоор нотлох шаардлагатай гэж бүртгэлийн байгууллага материалыг хүлээн авахаас татгалзсан гэсэн. ******* би *******д хандан дээрх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг хийлгэхийг шаардсан боловч бүртгүүлэх ажиллагаа хийгдээгүйгээс бидний хооронд маргаан гарсан. ******* би 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш *******тай зөвшилцөлд хүрэх гэж хэд хэдэн удаа уулзаж, өөрийн оюуны өмчийн эрх, компанид оруулсан бэлэн мөнгө зэргээ буцаан шаардсан мэдэгдэл хүргүүлсэн боловч тэрээр “энэ бүгдийг буцаан шилжүүлж өгнө” гэж биечлэн мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой үйлдэл хийхгүй байсаар байна.

1.3. “” ХХК 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс талх, нарийн боовны үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж эхэлснээс хойш зөвхөн *******, ******* бидний оюуны өмчийг ашиглан бий болсон бүтээгдэхүүнүүдээр л үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, орлого олсоор байгаа болно. Улмаар зохигч цаашид хамтран үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Шүүхээс томилсон “” ХХК-ийн шинжээч нь компанийн санхүүгийн тайланг бүхэлд нь үндэслэн дүгнэлт гаргасан бөгөөд ажилчдад төлсөн цалин 2019 онд 28,000,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 7,300,000 төгрөг төлсөн. 2020 онд цалин 45,000,000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 4,200,000 төгрөг төлсөн гээд шинжээчийн дүгнэлтэд зөрүүтэй мэдээлэл байгаа. Компанийн зүгээс санхүү, татварын тайланд зориулж тайлан гаргасан боловч бодит орлого, зарлагаа тусгаж өгөөгүй байна гэж шинжээч хэлсэн. Мөн зээлийг хөрөнгө оруулалт гэж үзвэл зээлийн хүүг ******* өөрөө хариуцаж, компанийн үйл ажиллагаанд 80%-ийг ч юм уу эзэмшээд явах боломж байсан. Тэгэхээр ******* нь ямар нэгэн хөрөнгө оруулалт оруулаагүй, харин “*******” ХХК-ийн 10,000,000 төгрөг, *******ы 20,000,000 төгрөг, зээлийн 150,000,000 төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авсан нь нотлогдсон. Иймд: 1.1. *******, ******* нарын бүхэл үрийн нухаштай талх үйлдвэрлэх арга /ГД:*******/ ашигтай загварын өмчлөх эрх, Улаан буудайн соёолсон үрийн нухашаар хийсэн үзэм, шанцтай, гурилгүй талх /ГД:*******/ ашигтай загварын өмчлөх эрх, үрийн, гурилгүй талх үйлдвэрлэх арга /ГД: *******/ тоот шинэ бүтээлийн патентын өмчлөх эрх бүхий оюуны өмчийг буцаан гаргуулж *******, ******* нарт олгох, 1.2. *******ын “” барааны тэмдэг //-ийг эзэмших эрх, “ талх” /УБД: / барааны тэмдгийг эзэмших эрх, “” /УБД:13993/ барааны тэмдгийг эзэмших эрх бүхий оюуны өмчийг буцаан гаргуулж *******д олгох, 1.3. Нэхэмжлэгч *******аас хариуцагч “” ХХК-д хөрөнгө оруулалт гэж шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, 1.4. *******, ******* дээрх оюуны бүтээлийг ашиглан “” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх орлого болох 324,442,668 төгрөгийг гаргуулж, *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 

2.1. Миний бие “” ХХК-ийг үүсгэн байгуулж 11 жил худалдаа, үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж, зах зээлд үйл ажиллагаагаараа олны танил болж, өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй, салбартаа зохих хэмжээний нэр хүндтэй болсон байсан ба ******* нь энэ талаар сайн мэддэг байсан. Улмаар ******* нь “өмнө хийж байгаад зогссон талх, нарийн боовны үйлдвэрлэлээ дахин сэргээж зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлээч, хөрөнгө оруулаач, хамтран ажиллая” гэсэн санал тавьсан. Би *******ы хамтран ажиллах саналыг хүлээн авч “*******” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсан бөгөөд *******ы хамт “” ХХК-ийн хувьцааг хамтран эзэмшиж, тус компанийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд амжилттай явуулж, ашиг олох зорилгын хүрээнд компанид хөрөнгө оруулж, хамтарч ажиллахаар тохиролцсон болно. Хамтын үйл ажиллагаа явуулж, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад хөрөнгө оруулалт хамгийн чухал байсан учраас би өөрийн хөрөнгийг барьцаалж, “” ХХК-аар батлан даалт гарган, зээл авч *******тай хамтран ажиллаж эхэлсэн. Миний бие Хан-Уул дүүрэгт өөрийн худалдан авсан шинэ байрандаа кафе, кофе шоп шинээр нээн ажиллуулахаар төлөвлөсөн байсан ба уг байранд хамтарсан үйл ажиллагааг явуулахаар тохиролцож, *******ы хүссэн загвар, дизайнаар үйлдвэрийн байрыг засварлан тохижуулж, *******ы саналын дагуу түүний хүссэн тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ тоноглож хамтарсан үйл ажиллагаагаа эхэлсэн юм. *******аас шалтгаалан “Хамтран ажиллах гэрээ”-г бичгээр байгуулах ажил хойшилж байсан боловч нэгэнт хамтран ажиллахаар шийдвэрлэсэн болохоор ярьж тохиролцсоны дагуу талхны үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Бид хамтран ажиллаж эхэлснээс хойш 1 жил 2 сарын дараа хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан ба уг гэрээний 4 дэх заалтаар талуудын хамтарсан үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтыг дурдаж өгсөн болно. Гэрээний уг заалтад А тал буюу иргэн ******* нь 280,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эргэлтийн мөнгөн хөрөнгө, түүхий эдийн нөөц зэргээр хөрөнгө оруулсан болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэрээнд заагдсанаас гадна үйл ажиллагаа эхэлсэн ч орлого олж эхлээгүй байсан тул банкны зээл, цалин, өдөр тутмын зардлууд, зар сурталчилгааны зардлуудыг үйл ажиллагааг зогсоохгүйн тулд ******* миний бие өөрийн ойр дотны хүмүүс болох аав, дүү, найз нөхдөөсөө зээл хэлбэрээр авч санхүүжүүлж байсан. Энэ нь ойролцоогоор 100 гаруй сая төгрөг болсон. Мөн Б тал буюу иргэн ******* нь компанид 20,000,000 төгрөгийн эргэлтийн мөнгөн хөрөнгө оруулсны зэрэгцээ 40,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий үрийн гурилгүй талх үйлдвэрлэх аргын ******* дугаартай патент, бүхэл үр, соёолсон бүхэл үрийн нухаштай талх үйлдвэрлэх аргын ашигтай загварын ******* дугаар гэрчилгээ, Улаан буудайн соёолсон үрийн нухашаар хийсэн үзэм, шанзтай гурилгүй талхны ашигтай загварын ******* дугаар гэрчилгээ, , барааны тэмдгийн гэрчилгээнүүд зэргээр нийт 60,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахаар тохиролцсон. Энэхүү хөрөнгө оруулалт хийсний дагуу ******* нь “” ХХК-ийн 20 хувийн хувьцааг эзэмшихээр тохиролцсоны дагуу *******ыг тус компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхээр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандсан боловч тухайн жилийн эцсийн тайланг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулдаг журмын дагуу 2019 оны жилийн эцсийн тайланг гаргасны дараа бүртгэл хийх боломжтой гэсэн үндэслэлээр Улсын бүртгэлийн газар татгалзсан тул өнөөдрийг хүртэл бүртгэл хийгдээгүй. Энэ учир байдлыг ******* мэдэж байсан мөртлөө тайлангийн хугацаа болоогүй байхад ажлаа орхиж маргаан үүсгэсэн. “*******” ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу үйлдвэрлэлээ явуулахын тулд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр банкнаас 150,000,000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийн мөнгөөр Улсаас үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлд шаардлагатай бараа материал худалдан авсан ба үйлдвэрийн байранд шаардлагатай засварын ажлыг санхүүжүүлсэн юм. Харин нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хамтран ажиллах гэрээний зорилго хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн болно. Хамтран ажиллах гэрээний 1.3-д заасанчлан бид 5 жилийн хугацаатай хамтран үйл ажиллагаа эрхлэх зорилготой байсан боловч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, үйл ажиллагааг хэвийн явуулахад саад хийж, компанийн үйл ажиллагааг ихээхэн эрсдэлтэй байдалд оруулж, ашиг орлогын хувьд их хэмжээний хохирол учруулаад байгаа болно. ******* нь надад талхны үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний зах зээлийн талаар өгсөн мэдээлэлд миний бие итгэж, ашиг орлого олох боломжтой гэж үзсэний үндсэн дээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, борлуулах маркетинг хийж, маш их хөдөлмөр зарцуулж зах зээлд гаргаж ирсэн. Гэтэл ******* нь бизнес хийдэг хүний хувьд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гаргаж, түүний гаргасан саналыг хүлээн авч, түүний хэлсэн ярьсан зүйлд ихэд итгэж, их хэмжээний хөрөнгө оруулсан намайг хохироочихоод зорьсон үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлчхээд хүссэн зорьсон үр дүндээ хүрээгүй байтал өөрийгөө хохирсон мэтээр шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна.

2.2. ******* нь “*******” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааг дангаар удирдаж гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба түүний саналаар компанийн санхүүгийн ажилтныг авч ажиллуулсан байдаг. Бидний эхлүүлсэн үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа ашиг орлого олох боломжит цаг хугацаа болоогүй бөгөөд түүний нэхэмжлэлдээ бичсэн шиг хамтран ажиллах гэрээний талууд ашиг хүртэх хэмжээнд хүрсэн бизнес болоогүй, одоогоор гаргасан зардлаа нөхөж авч чадаагүй байгаа болно. Миний хувьд 280,000,000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч энэ нь санхүүгийн тайланд тусгагдаагүй, шинжээчийн дүгнэлтэд ч тусгагдаагүй байгаа нь маш харамсалтай байна. Иймд *******, ******* нарын гаргасан нэхэмжлэлээс оюуны өмчийн патент, ашигтай загвар зэрэг эрхийг буцаан өгөхийг зөвшөөрнө, харин хөрөнгө оруулсан 20,000,000 төгрөг болон орлого нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга:

3.1. Талууд хамтран ажиллах гэрээг байгуулан 5 жилийн хугацаанд хамтран ажиллана гэж заасан байдаг. Энэхүү гэрээг бид 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан байх бөгөөд миний бие 280,000,000 төгрөгийн үнэ бүхий техник тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулалт оруулж, ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, мөн тус өдөр 15,000,000 төгрөгийг компанийн дансанд хөрөнгө оруулалт хэмээн хийсэн ба 2 патентын эрхийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр компани руу шилжүүлэн хөрөнгө оруулалтуудыг тус тус хийсэн билээ. Талууд анх бичгээр үйлдсэн аливаа нэг гэрээ байгаагүй байх бөгөөд бид 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд амаар тохиролцсон байсан тохиролцоог бичгээр үйлдсэн. Хэдий гэрээг талууд 2019 оны 10 дугаар сард үйлдсэн боловч миний бие жирэмсэн байсан тул ******* компанийн Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг 2019 оны 6 дугаар сараас авсан ба компанийн данснаас тодорхой хугацаанд кассад болон цалинд гэх мэтээр тодорхой хэмжээний мөнгийг өөрийн хувийн дансанд оруулсан байдаг. Энэ нь тус хэрэг үүсээд миний бие бүх материалууд болон *******ы дансны хуулгууд хавтаст хэрэгт авагдсанаас хойш мэдсэн тул түүний өөрийн хувийн хэрэглээнд авсан мөнгө болох нийт 52,673,398 төгрөгийг нэхэмжилж байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-т тус гэрээ нь 5 жилийн хугацаатай байгуулагдсан байх бөгөөд талууд харилцан тохиролцож тус гэрээг цуцлаагүй байх тохиолдолд хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ. Иймд Иргэний хуульд талууд ашиг, алдагдлыг хамтран хариуцна гэж заасны дагуу “*******” ХХК-ийн 2019 оны алдагдал 40,448,575 төгрөг, 2020 оны алдагдал 14,448,575 төгрөг, нийт 54,897,150 төгрөгийн 50 хувь буюу 27,448,575 төгрөгийг тус тус нийт 80,121,973 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарт:

4.1. ******* нь анх *******тай хамтран ажиллахаар тохиролцохдоо *******, ******* нарын оюуны өмчийн эрхээр хөрөнгө оруулах, ******* нь үйл ажиллагаа явуулах ажлын байр, тоног төхөөрөмжтэй холбоотой бүхий л хөрөнгө оруулалтыг хийж, ашгаа тэнцүү хэмжээтэй хуваахаар тохиролцсон. ******* нь анх энэхүү хамтын ажиллагааг хүлээн зөвшөөрөхдөө өөрийн шинэ кофе шопоо байгуулах гэж байгаа байранд нь зэрэгцээд , кофе шоп орж байгаа болохоор *******, ******* нарын оюуны өмчийн бүтээгдэхүүнээр онцлогоо болгох нь гэж олзуурхан хүлээн авч байсан бөгөөд энэ зорилгодоо ч хангалттай хүрсэн юм. Тухайн үедээ ******* нь өөрөө Улс руу явж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үндсэн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч ирж, түүний дараа Хан-Уул дүүрэгт байрлах Суруга центрт талх, нарийн боовны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн. *******, ******* нарын хамтын үйл ажиллагааны тооцоо, *******гийн “” ХХК-ийн кофе шопын тооцоог ч бас түүнтэй олон жил ажилласан хүмүүс хариуцдаг. Ингээд 2020 оны 10 дугаар сард тус тусын хөрөнгө оруулалтыг “” ХХК-д оруулсан гэдгээр гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх болоход Хуулийн этгээдийн бүртгэлийн газар уг гэрээг бүртгэхгүй байсан. Үүнээс шалтгаалан ******* нь нарийвчилсан тооцоо хийж үзэхэд ******* нь хамтын үйл ажиллагаанд 280,000,000 төгрөг оруулаагүй болох нь харагдсан. Тухайн үедээ ******* нь өөрийн өмчлөлийн нөгөө нэг компани болох “” ХХК буюу кофе шопынхоо зардлуудыг хамтын үйл ажиллагаатай холилдуулж, түүнийгээ хамтын ажиллагаанд зарцуулсан мэтээр төөрөгдүүлж байснаас ******* 2020 оны 2 сард харилцан тооцоо нийлэхийг шаардаж, уулзалт хийсэн боловч тооцоо нийлэхгүй байсаар дахин 2 cap гаруйн хугацаа өнгөрсөн. Ийнхүү харилцан тооцоо нийлэх замаар тохиролцоонд хүрэхгүй байсан болохоор *******, ******* нар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. “” ХХК-нд ******* нь өнөөдрийн байдлаар ямар ч хувьцаа эзэмшдэггүй тул алдагдлыг хариуцах үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-иас  барааны тэмдэг, барааны тэмдэг, Боржигоны бор талх барааны тэмдэг, үрийн, гурилгүй талх үйлдвэрлэх арга буюу патент, Улаан буудайн соёолсон үрийн нухашаар хийсэн үзэм ба шанзтай, гурилгүй талх буюу ашигтай загвар, бүхэл үр, соёолсон бүхэл үргийн нухаштай талх үйлдвэрлэх арга буюу ашигтай загвар болон 41,099,208 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 283,343,460 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

5.2. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478.11-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нараас 758,630 төгрөгийг гаргуулж хариуцагч “*******” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 79,363,343 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

5.3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 2,038,064 төгрөг, хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,032,900 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 10,269,646 /433,646 төг + 9,836,000 төг/ төгрөгийг гаргуулж үүнээс 433,646 төгрөгийг нэхэмжлэгч *******, ******* нарт, 9,836,000 төгрөгийг “” ХХК-нд, нэхэмжлэгч *******, ******* нараас 9,858,757 /22,757 төг + 9,836,000 төг/ төгрөгийг гаргуулж үүнээс 22,757 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-д, 9,836,000 төгрөгийг “” ХХК-нд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “” ХХК-ийн дүгнэлтээр “*******” ХХК нь 2018 оны 09 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хамтран ажиллах, талх худалдан борлуулах 293,500,000 төгрөгийн цэвэр борлуулалтын орлого олсон ба үүнээс 27,500,000 төгрөгийн ашиг олсон гэж, түүнчлэн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 171,300,000 төгрөгийн цэвэр борлуулалтын орлого олсон ба үүнээс 26,600,000 төгрөгийн цэвэр ашиг олсон байна гэж дүгнэсэн. Үүнийг шинжээчийн дүгнэлтийн 17, 18 дугаар хүснэгтээр дэлгэрүүлсэн байх ба тус компанийн гүйцэтгэх захирал, аудитор, шинжээч гаас холбогдох тайлбарыг авахад 2018 онд 50,588,684 төгрөгийг хэрхэн яаж гаргасан тооцооллоо тайлбарласан. *******гийн хөрөнгө оруулсан гэх 10,000,000 төгрөгийг, хувийн данс болох Худалдаа хөгжлийн банкны дансаар орсон орлого гэх бүх гүйлгээг нэмэхээр 44,836,000 төгрөг. Үүнийг хариуцагч компанийн орлого гэж үзсэн. “*******” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэг хувьцаа эзэмшигчтэй үүсгэн байгуулагдсан. Хувьцаа эзэмшигч нь “*******” ХХК-д банкны данс нээлгэсэн. Гэтэл *******гийн хувийн Худалдаа хөгжлийн банкны данс руу нэвтэрч аудитын дүгнэлт гаргасан бөгөөд талууд “2018 онд ямар ч үйл ажиллагаа явуулаагүй компанийг ямар үндэслэлээр ашиг, орлого олсон гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийн энэ хэсэг үндэслэлгүй” гэх тайлбарыг гаргасан. Талуудын хэн аль нь энэ талаар маргадаггүй.

6.2. “” ХХК-ийн аудиторын дүгнэлт байдаг. Уг дүгнэлтийг 2018, 2019, 2020 оны санхүүгийн тайланд үндэслэж гаргасан. Уг дүгнэлтэд хариуцагч компани 2018 онд үйл ажиллагаа явуулаагүй, ашиг орлого олоогүй гэдгийг нотолдог. Хариуцагч компанийн банкны дансны хуулгыг шүүвэл ******* нь 2018 онд 10,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Компанийн нэр дээр 150,000,000 төгрөгийн зээл авсан нь ил байдаг болохоос биш орлого олсон түүх харагддаггүй. Шинжээчийн дүгнэлтээр 2018 онд үйл ажиллагаа явуулаагүй. 2019 онд үйл ажиллагаа явуулсан боловч хасах 40,000,000 төгрөгийн алдагдалтай, 2020 онд үйл ажиллагаа явуулсан боловч 14,736,000 төгрөгийн алдагдалтай ажилласан нь холбогдох нотлогдох баримтуудаар нотлогдож байхад “” ХХК нь 2019 онд 21,001,726 төгрөгийн ашигтай ажилласан гэж дүгнэсэн. Шүүх өмнөх аудитын дүгнэлтийг үнэлээгүй. 2018 онд аливаа нэг ашиг орлого олоогүй байгааг зохигч хүлээн зөвшөөрч байхад шүүхээс шинэ аудитын дүгнэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д “Улмаар зохигч 2020 оны 02 дугаар сараас эхлэн харилцан бие биедээ гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг мэйлээр хүргүүлж, уулзалт хийсэн байх боловч үр дүнд хүрээгүй байх ба 2020 оны 02, 03 дугаар сард гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг харилцан бие биедээ мэйлээр хүргүүлснээр цаашид хамтран ажиллах боломжгүй болж тэдний хамтын үйл ажиллагаа 2020 оны 02 дугаар сард дуусгавар болсон тухайд зохигч маргаангүй” гэж дүгнэсэн. Хариуцагч талаас 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон талаар огноо байдаггүй. “” ХХК-ийн дүгнэлтээр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 1,700,000 төгрөгийн алдагдалтай гэж дүгнээд 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 26,700,000 төгрөгийн ашигтай ажилласан байна гэж үзээд шинэ огноо тоолдог. Талуудын хэн аль нь гэрээнээс татгалзсан боловч татгалзлын огноо байхгүй. Талууд албан ёсоор гэрээ цуцалсан буюу гэрээнээс татгалзсан талаар албан бичиг, мэдэгдэл хүргүүлээгүй.

6.3. *******, ******* нарын нэхэмжлэлтэй гэж шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч *******ын хувьд хамтран ажиллах гэрээ байгуулаагүй. Патент борлуулснаар ашиг хүртэнэ гэж тус 13 хэргийн материалын хаана нь ч ямар ч нотлох баримт байхгүй. Ямар үндэслэлээр ******* нь уг хэрэгт холбогдож байгаа вэ гэвэл ******* нь өөрийн 6 ширхэг патент, барааны тэмдгийг *******д итгэмжлэлээр шилжүүлж өгсөн. *******д өгсөн итгэмжлэлийг үндэслэн эрх шилжүүлэх гэрээг хариуцагч компанитай байгуулсан. 7 дугаар хавтаст хэргийн 27 дугаар талд ******* нь патент шилжүүлсэн төлбөр гэж 600,000 төгрөгийг *******ын нэрийн өмнөөс авсан. Үүнээс үзвэл ******* нь патентаа худалдан борлуулсан гэж үзнэ. Гэрээний маргаан гэж маргаж байгааг тайлбарлаж дүгнэсэн атлаа *******ыг оролцуулж ******* нарт холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.4. Хамтран ажиллах гэрээ гэж дүгнэсэн атлаа гэрээний тэгш эрхийн зарчмыг баримтлаагүй. Талууд хамтран ажиллах гэрээнд оруулах хөрөнгө оруулалтаа 80 хувиар тогтоосныг хүлээн зөвшөөрсөн атлаа ашгаа хуваарилахдаа энэ тэнцүү хуваарилсан байгаа нь тэгш эрхийн зарчмыг зөрчсөн. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх заалтад гэрээг шууд утгаар тайлбарлана гэснийг зөрчсөн. Учир нь хамтран ажиллах гэрээнд ашгийн 20 хувийг нэхэмжлэгч тал, 80 хувийг хариуцагч тал оруулна гэж заасан. Түүнчлэн тус шүүхийн шийдвэрт патент болон 20,000,0000 төгрөг, 10,000,000 төгрөгийг дундын өмч гэж дүгнэсэн. Гэтэл дундын өмч гэж дүгнэсэн атлаа 40,000,000 төгрөгийн үнэ бүхий патентыг салгаж аваад нэхэмжлэлийн нэг шаардлагын үндэслэл болгож гаргасан. Нийт ******* болон “*******” ХХК-ийн дундын өмчид 40,000,000 төгрөгийн патент, *******ы 20,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт, *******гийн 280,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтаас бий болсон 87,200,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг өнөөдрийг хүртэл агуулахад хадгалж байгаа. Тухайн тоног төхөөрөмжүүдээр зээлийн төлбөрийг  барагдуулсан.

6.5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон. 2018 онд 7,000,000 төгрөгийн ашигтай ажилласан гэж шүүхийн шийдвэрт заасан. Үүнийг зохигч хүлээн зөвшөөрдөггүй. 2019 онд 21,000,000 төгрөгийн ашигтай ажилласан гэж дүгнэсэн. Хэрэв 2019 онд 21,000,000 төгрөгийн ашигтай ажилласан бол хамтран ажиллах гэрээний дагуу 20, 80 хувиар ашиг, алдагдлаа хуваах байсан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* гэрээнээс татгалзсан, гэрээ цуцалсан, дуусгавар болсон талаар мэдэгдэл хүргүүлээгүй байхад ямар учраас огноо зааж өгсөн юм. Гэтэл тухайн огнооноос тоолоод Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үздэг. Талууд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ байгуулсан. 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ******* гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзсан хугацааг буруу тодорхойлсон.

6.6. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь банкнаас болон иргэн , , нараас зээл авч “*******” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд ******* 2020 оны 02 дугаар сард гэнэт ажлаа хаяж явснаас хойш тухайн зээлийн төлбөрийг үргэлжлүүлэн төлөх шаардлагатай болсон ба хэрэв төлөхгүй бол барьцаа хөрөнгийг хураалгахад хүрэх тул компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээс өөр арга байгаагүй. Гэвч эцэстээ ашиггүй ажиллаж байсан тул “*******” ХХК-ийн үйл ажиллагааг зогсооход хүрсэн. Энэ зээлийн үүрэгт нэхэмжлэгч нар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байхад илт хууль бус шинжээчийн дүгнэлтэд үндэслэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 26,606,133 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

6.7. ******* “*******” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, патентаа шилжүүлснээр ашиг хүртэнэ гэж 13 хавтаст хэргийн хаана ч баримт авагдаагүй. Тэрээр “”, “”, “Боржигоны бор талх” зэрэг барааны тэмдгүүдийг ашигласнаас олсон орлого нэхэмжлэх эрхгүй. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээрт *******, ******* нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, *******ын нэр дээрх барааны тэмдгүүдийг зохигчийн дундаа өмчлөх хөрөнгө болсон хэмээн хүлээн зөвшөөрсөн атлаа *******ын барааны тэмдгийг ашигласны үр шимд хүртсэн гэх төлбөрийг “*******” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь өөрийн тодорхойлсон үндэслэлийг няцаасан, үгүйсгэсэн шийдвэр болсон.

6.8. Хавтаст хэргийн 3-т байгаа Аж ахуйн нэгжийн албан татварын тайланд “*******” ХХК-ийн татвар ногдуулах дүн хэсэгт хаалт нээсэн дүнг харуулсан байх бөгөөд энэ нь алдагдлын хэмжээг “*******” ХХК-ийн санхүүгийн тайланд тусгасантай ижил дүнгээр зааж өгсөн. Мөн тус компанийн 2019, 2020 онуудад 54,936,075 төгрөгийн алдагдалтай ажилласныг нотолсон байхад шүүх үүнийг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэгч талын байр сууринаас нотлох баримт үнэлсэн. Иймд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д зааснаар алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцах тул нэхэмжлэгч талын ашиг гэж тодорхойлсон 324,000,000 төгрөг болон хөрөнгө оруулсан 20,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, тус хуулийн 478.12-т зааснаар “*******” ХХК-ийн 2019, 2020 оны алдагдал 54,897,150 төгрөгийн 50 хувь буюу 27,448,575 төгрөгийг, *******ы өөрийн хувийн дансандаа авсан мөнгөний хамт, нийт 80,121,973 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1. Анх “*******” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. *******, ******* нар хамтран ажиллахаар тохиролцсон боловч “*******” ХХК-ийн нэрээр талх борлуулалтын буюу талх үйлдвэрлэлтийн үйл ажиллагаа 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хийгдсэн. “*******” ХХК нь 2018 оны 09 дүгээр сард байгуулагдсан.  2018 онд “” ХХК нь шүүхийн шатад аудитын дүгнэлт гаргахдаа тухайн үед 55,000,000 төгрөгийн төлбөр тооцоо *******гийн дансаар орсон гэж дүгнэсэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн зүгээс “” ХХК-ийн гаргасан дүгнэлтийн орлоготой холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрсөн. Зардалтай холбоотой асуудал буюу зардлыг хэд дахин давхардуулж авсан нөхцөл байдлыг үндэслэж дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний газрыг шинжээчээр томилж өгнө үү гэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх ямар үндэслэлээр хүлээж авахгүй байгаа нь тодорхойгүй. Өмнө нь 2023 оны 10 дугаар сард Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилоход хариуцагч талын “” ХХК-аар өөрсдийнх нь гаргуулсан аудитын дүгнэлт шаардлага хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шинжилгээний байгууллага аудитын дүгнэлттэй байсан тохиолдолд шинжилгээ хийдэг гэх Шүүхийн шинжилгээний тухай хуулийг хэрэгжүүлж чадаагүй бөгөөд анхан шатны баримт байхгүй гэх үндэслэлээр буцаасан.

7.2. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан хойшилж 10 дугаар сарын 07-ны өдөр болох үед тухайн 2020 оны 10 дугаар сард “” ХХК-ийн аудитын дүгнэлтийг гаргаж өгсөн. 7 хоногийн хугацаанд шинжээчийн дүгнэлт хийгдсэн боловч 2018 оны санхүүгийн тайланд дүгнэлт гаргуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Уг дүгнэлт нь хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, 2019 оны санхүүгийн тайланд дүгнэлт гаргуулсан байдаг. Тухайн баримт нь үндэслэлгүй байсан учраас 3 шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүй. ******* нь “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх захирал. Хариуцагчийн өмгөөлөгчийн ярьж байгаа 2019 оны 10 дугаар сард хамтран ажиллах хөрөнгө оруулах гэрээ байгуулсан, уг гэрээг ******* болон ******* нар байгуулсан боловч “*******” ХХК-ийн тамгыг дарсан байдаг. Тухайн үед *******ы зүгээс 20,000,000 төгрөгийн бэлэн мөнгийг 2018 оны 11 дүгээр сард “*******” ХХК-ийн данс руу хөрөнгө оруулалт хэлбэрээр хийсэн. Гэтэл *******гийн зүгээс бусад хөрөнгө оруулалтыг бүгдийн хийнэ гэсэн боловч 2018 оны 10 дугаар сард “ банк” ХК-аас 150,000,000 төгрөгийн зээл авч тухайн үйл ажиллагааны анхны санхүүжилтийг бүгдийг нь хийж, тоног төхөөрөмж худалдан авч, 180 м.кв талбай бүхий барилгатай, уг барилгын 39 м.кв талбайд талхны цех буюу “*******” ХХК-ийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Үлдсэн 140 м.кв талбайд “” ХХК-ийн кофе шопыг ажиллуулж байгаа. Тухайн үйл ажиллагаануудыг явуулахдаа засвар хийх, шинээр эхлэх үйл ажиллагаа зэрэг явагдаж байсан.

7.3. Ямар учраас хэрэгт хавсаргасан нотлох баримтыг үгүйсгэж, зарим нотлох баримтыг няцааж, зарим нотлох баримтыг үнэлүүлэх хүсэлт гаргасан бэ гэхээр “” ХХК-ийн кофе шопын засвар үйлчилгээнд зарцуулсан мөнгөө “*******” ХХК-ийн нэр дээр гаргасан. Эргүүлээд “*******” ХХК-ийн үйл ажиллагаа явагдаж байгаа талхны үйлдвэрлэлтэй холбоотой түүхий эд материалын зардал биш, дандаа “” ХХК-ийн кофе шопын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгддэг кофены, талхны, махны машин, хөргөгч, хөлдөөгч, кофе худалдан авалт, сэндвич, торт бялуу хийх түүхий эд материалын зардлыг “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн байсан. Ийм учраас гааль, татвар, мэдээлэл технологийн газраас “*******” ХХК болон “” ХХК-ийн нэр дээрх хоёр жилийн хугацаанд хийгдсэн бүх зардал, борлуулалт, и-баримтын зардлыг хэрэг нотлох баримтаар хавсаргасан боловч шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

7.4. Хоёр жилийн хугацаанд 123,000,000 төгрөгийн зардал гарсан боловч үүнээс 40,000,000 төгрөг нь талхны борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой, бусад 86,000,000 төгрөг нь цэвэр “” ХХК-ийн үйл ажиллагаатай холилдсон байдлаар бүртгэсэн зардлууд байсан. Нэхэмжлэгчийн зүгээс 324,000,000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч давж заалдах гомдол гаргах үед манай үйлчлүүлэгчийн эмээ нь өнгөрсөн тул гомдол гаргах боломжгүй байсан. Гэхдээ шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү.

7.5. ******* 10,000,000 болон 280,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбарладаг. “” ХХК-ийн гол дүгнэлт нь ******* гэх хүнээс талх борлуулалтын үйл ажиллагаанд ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй. “*******” ХХК-ийн анхны 10,000,000 төгрөг нь “ банк” ХК-аас авсан зээлийн хэмжээгээр хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг тогтоосон. ******* нь 280,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь тогтоогддоггүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан “Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн ашигтай загварын өмчлөх эрх, шинэ бүтээлийн патентын эрх, барааны тэмдгийн  эрх болон мөнгөн хөрөнгө 20,000,000 төгрөгийг тус тус буцаан гаргуулах, хамтран ажиллах гэрээний дагуу олсон орлого 324,442,668 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч “*******” ХХК эс зөвшөөрч, нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдуулж хамтын ажиллагааны улмаас бий болсон алдагдал 27,448,575 төгрөг, *******ы компанийн данснаас зориулалтын бусаар зарцуулсан 52,673,398 төгрөг, нийт 80,121,973 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтад үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон. 

3.1. *******, ******* нар 2018 оны 09 сард аман хэлцэл байгуулж, *******, ******* нарын эзэмшлийн оюуны өмчийн эрхийг үндэслэн эрүүл мэндийн талх, нарийн боов үйлдвэрлэж, худалдан борлуулан, ашиг олох нөхцөлийг харилцан тохиролцсон. /2хх-124-151, 14хх-44-74/

3.2. ******* 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “*******” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. /1хх-35/

3.3. *******, ******* нар 2018 оны 09 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарын хооронд үйлдвэрлэл явуулах байрны засвар, тохижилтын ажил хийлгэх, гадаад болон дотоодоос шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил, автомашин худалдан авах, тухайн тоног төхөөрөмжийг суурилуулах зэргээр бэлтгэл ажил хийсэн. /3хх-107-210, 4хх-1-18, 11хх-49-59/,

3.4. *******, ******* нар 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн компанид хөрөнгө оруулах, хамтран ажиллах гэрээ” нэртэй гэрээ бичгээр байгуулж, уг гэрээгээр ******* нь 280,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгөөр, ******* нь 40,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ашигтай загварын эрх, шинэ бүтээлийн патентын эрх, барааны тэмдгийн эрх болон бэлнээр 20,000,000 төгрөгөөр тус тус хураамж төлж, “*******” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 340,000,000 төгрөг болгон нэмэгдүүлэн, энгийн хувьцааны тоог 34,000 ширхэг, нэг бүрийн үнэ 10,000 төгрөгөөр тогтоож, ******* нь хувь нийлүүлсэн хөрөнгөд ногдох 80 хувийг, ******* нь 20 хувийг тус тус эзэмшихээр харилцан тохиролцсон. /1хх-100-102/

3.5. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ” болон “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г *******, ******* нар байгуулж, “*******” ХХК-д мөнгөн, оюуны болон хөдөлмөрийн 68,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан *******д компанийн нийт энгийн хувьцааны 20 хувийг шилжүүлэхээр тохиролцож, компанийн дүрэмд холбогдох өөрчлөлт оруулсан боловч уг гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, компанийн дүрэмд өөрчлөлт ороогүй. /1хх-157-164/

 

3.6 Хамтран ажиллах гэрээний дагуу ******* нь 150,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий тоног төхөөрөмж худалдан авч, хөрөнгө оруулалт хийсэн, мөн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг,  ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус “*******” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. /1хх-82-94/

3.7. *******, ******* нар 20-000******* улсын бүртгэлийн дугаартай “ бүхэл үр, соёолсон бүхэл үрийн нухаштай талх үйлдвэрлэх арга” ашигтай загвар, 20-000******* улсын бүртгэлийн дугаартай “Улаан буудайн соёолсон үрийн нухашаар хийсэн үзэм ба шанзтай, гурилгүй талх”-ны ашигтай загвар, 10-000******* улсын бүртгэлийн дугаартай “ үрийн, гурилгүй талх үйлдвэрлэх арга” шинэ бүтээлийн патентын эрхийг хамтран эзэмшдэг. ******* нь улсын бүртгэлийн дугаартай “ талх” барааны тэмдэг, улсын бүртгэлийн дугаартай “” барааны тэмдэг, 40-0013993 улсын бүртгэлийн дугаартай “” барааны тэмдэг тус тус эзэмшдэг. /1хх-47-52/

3.8. ******* нь эхнэр *******д 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дээрх оюуны өмчийн эзэмших эрхийг бусдад шилжүүлэх эрхийг итгэмжлэлээр олгосон. /1хх-62/

3.9. Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/162 дугаар тушаалаар ******* болон ******* нарын дээрх ашигтай загварын эрх, шинэ бүтээлийн патентын эрх болон барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг тус тус “*******” ХХК-ийн эзэмшилд шилжүүлжээ. /1хх-45-52/

3.10. 2019 оны 04 дүгээр сараас эхлэн талх, нарийн боовны үйлдвэрлэл явуулж, борлуулалт хийсэн болох нь хэргийн 4-6 дугаар хавтаст авагдсан зарлагын баримтуудаар тогтоогдсон.

4. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

 

4.1. Учир нь, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9-д зааснаар “*******” ХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь улсын бүртгэлд бүртгэгдэж, хүчин төгөлдөр болоогүй тул талуудын хооронд үүссэн харилцаанд тус хуулийн зохицуулалт хамаарахгүй.

 

Харин *******, ******* нар 2019 оны 04 дүгээр сараас хойш бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдан борлуулж байсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

5. “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр *******ыг бүртгүүлж, улсын бүртгэлд зохих өөрчлөлт ороогүй үндэслэлээр ******* хамтран ажиллах гэрээнээс татгалзах саналыг ******* хүлээн авснаар талуудын хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон үйл баримтад талууд маргаагүй, харин хамтын үйл ажиллагааг дуусгавар болсон хугацаа болон ашиг, алдагдлыг хэрхэн хуваарилах нь талуудын маргааны зүйл болжээ. 

6. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний хураамжид шилжүүлсэн ашигтай загварын өмчлөх эрх, шинэ бүтээлийн патентын эрх, барааны тэмдгийн эзэмших эрх болон 20,000,000 төгрөгийг тус тус буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрсөн үндэслэлээр анхан шатны шүүх *******, ******* нарт буцаан олгохоор шийдвэрлэснийг буруутгахгүй.

6.1. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгч *******ын дангаар эзэмшиж байсан барааны тэмдгийн эрхийг нэхэмжлэгч *******д шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь уг шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл үүсгэж байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцнэ.

7. Нэхэмжлэгч *******, ******* нар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд “*******” ХХК-ийн олсон орлого 324,442,668 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэргийн 1 дүгээр хавтасны 83-94 дүгээр талд авагдсан дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “Энэ хугацаанд бид ашиг олоогүй, тус компани 349,956,906 төгрөгийн алдагдалтай ажилласан” гэж тайлбарлан хэргийн 2 дугаар хавтасны 122-123 дугаар талд авагдсан “*******” ХХК-ийн 2019 оны санхүү байдлын тайланг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх “” ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “*******” ХХК-ийн болон *******, *******, нарын дансны хуулга, санхүүгийн анхан шатны баримт, санхүүгийн тайланд тус тус үндэслэн аудитын дүгнэлт гаргаж, ирүүлсэн байна.

7.2. Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ шинжээч “” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэсэн нь зөв боловч уг дүгнэлтийн Хүснэгт 17-д “*******” ХХК-ийг 2018 онд 7,984,424 төгрөгийн ашигтай ажилласан гэх тооцоо гаргасныг үндэслэн 50 хувь болох 3,992,212 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас  гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй.  

Учир нь, талууд 2019 оны 04 сараас эхлэн үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүн худалдан борлуулж эхэлсэн тул уг хугацаанаас эхлэн олсон ашгийг хувь тэнцүүлэн хуваарилах нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасанд нийцнэ.

7.3. Шинжээчийн дүгнэлтийн Хүснэгт 17-д 2019 оны цэвэр ашиг 21,001,726 төгрөг гэж тооцсон бөгөөд уг ашгийг талуудын оруулсан хураамжийн хэмжээгээр хувь тэнцүүлж буюу 17.6 хувийг нэхэмжлэгч *******д, 82.4 хувийг “*******” ХХК-д ногдохоор тооцох нь зүйтэй ба ийнхүү тооцоход *******, ******* нарт ногдох ашиг 3,696,303 төгрөг, хариуцагч “*******” ХХК-д ногдох ашиг 17,305,422 төгрөг болно.

 

7.4. Нэхэмжлэгч нар компанийн үйл ажиллагаа явуулж байсан бүх цаг хугацаанд олсон орлого нэхэмжилсэн байхад шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2020 оны 03 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд олсон ашиг гэх 26,606,133 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь буруу ба энэ талаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангана. 

 

Талууд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон ба уг хугацаанаас өмнө үүссэн ашиг, алдагдлыг хамтран хариуцна. Харин гэрээг дуусгавар болгосноос хойш “*******” ХХК-ийн олсон орлого нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээдийн уг хөрөнгөө буцаан шаардах эрхэд хамаарахгүй.

 

Түүнчлэн орлогоос хасагдсан зардлын дараах цэвэр дүнг ашиг гэх бөгөөд нэхэмжлэгч нар ашиг шаардаагүй, харин орлого шаардсаныг шүүх анхаараагүй байна.

 

8. Хариуцагч “*******” ХХК-иас нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдуулан “Хамтын ажиллагааны улмаас бий болсон алдагдал 27,448,575 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 3 дугаар хавтасны 102 дугаар талд авагдсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн мэдээлэл гэх баримт ирүүлснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч “Компани бидний оюуны бүтээлийг ашиглан үйл ажиллагаа явуулж, ашигтай ажилласан, алдагдал хүлээгээгүй” гэж маргасан.

 

8.1. Шинжээч “” ХХК-ийн дүгнэлтийн Хүснэгт 13-т 2018-2021 оны санхүү байдлын тайланд “*******” ХХК нь 54,935,996.27 төгрөгийн алдагдалтай гэж тайлагнасан бөгөөд энэхүү санхүү байдлын тайлан алдаатай, тайланд тусгавал зохих мэдээллийг бүрэн бус, бодит байдлаас зөрүүтэй тайлагнасан нь тогтоогдсон байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг тус компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг үндэслэн шийдвэрлэхгүй.  

 

8.2 Харин шинжээч “” ХХК-ийн дүгнэлтийн Хүснэгт 17-д дурдсанаар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар компани 1,517,260 төгрөгийн алдагдалтай ажилласныг тогтоосон тул үүнийг талууд хамтран хариуцах бөгөөд уг хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 478.12 дахь хэсэгт заасанд тус тус нийцнэ.

 

Ийнхүү 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар бий болсон алдагдал 1,517,260 төгрөгийн 17.6 хувь нь 267,037 төгрөг, 82.4 хувь нь 1,250,222 төгрөг бөгөөд үүнийг нэхэмжлэгч нарт ногдох 2019 оны ашиг 3,696,303 төгрөгөөс хасаж, харилцан тооцов.

 

8.3. Хариуцагч “*******” ХХК-ийн банк дахь данснаас *******ы зориулалтын бусаар захиран зарцуулсан 52,673,398 төгрөг гаргуулахаар хариуцагч  шаардахдаа хэргийн 7 дугаар хавтасны 10-132 дугаар талд авагдсан төлбөрийн баримтыг үндэслэсэн байх ба нэхэмжлэгч ******* “Миний бие хувьдаа ийм хэмжээний мөнгийг гаргаж, захиран зарцуулаагүй, нягтлан энэ талаар тодорхой мэдүүлсэн” гэж тайлбарлан маргасан. /14хх-55/

 

8.4. Тухайн төлбөрийн баримтаас үзэхэд *******ы 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ “касс руу”, “бэлэн зарлага”, “түр зээл буцаалт”, “төлбөрт”, “касснаас түр зээлэв” гэх утгаар нийт 37,328,000 төгрөгийг зарлагдсан байх боловч уг мөнгийг ******* өөрийн хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй. 

 

8.5. Гэрч 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Компанийн данснаас мөнгө аваад *******ы дансанд орж байсан зүйл байхгүй. Мөнгө хувьдаа ашигласан байх боломжгүй, тухайн мөнгөн зарлага нь ажилчдын цалин болон бусад зардалд төлөгдсөн” гэсэн. /12хх-135-140/ Уг гэрчийн мэдүүлгээр *******ы компанийн данснаас зориулалтын бусаар 52,678,398 төгрөгийг авч, захиран зарцуулсан гэх сөрөг нэхэмжлэл нотлогдоогүй тул уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

9. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч “*******” ХХК-иас 20,000,000 төгрөгийн хураамж болон ашиг, алдагдлын харилцан тооцсон дүн 3,696,303-267,037=3,429,266 төгрөг, нийт 23,429,266 төгрөгийг гаргуулж *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 321,013,402 төгрөгт холбогдох хэсэг, мөн хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 267,037 төгрөг хангагдсан тул үлдэх 79,854,936 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулав.

 

10. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “” ХХК-ийн дүгнэлтээр “*******” ХХК-ийг 2019 онд 54,800,000 төгрөгийн алдагдалтай ажилласан хэмээн дүгнэснийг шүүх үнэлээгүй” гэх үндэслэлийн тухайд

 

            10.1. Хэргийн 1 дүгээр хавтасны 120-135 дугаар талд хариуцагч “*******” ХХК-ийн 2019 оны санхүүгийн тайлан, мөн хавтасны 136-147 дугаар талд “” ХХК-ийн аудитын тайлан авагдсан бөгөөд уг баримт нь хариуцагчийн өөрийн гаргасан санхүүгийн тайланд үндэслэн гарсан аудитын дүгнэлт буюу нэг талын баримт байна.

 

           10.2. Түүнчлэн шинжээч “” ХХК-ийн дүгнэлтийн 4 дүгээр талд “2019 оны “*******” ХХК-ийн санхүүгийн тайланд *******ы шилжүүлсэн 40,000,000 төгрөгийн биет бус хөрөнгийг бүртгэн авч, тодруулга тайланд тусгасан байх боловч бэлэн бусаар харилцах дансанд оруулсан *******ы 20,000,000 төгрөг, хэнээс оруулсан нь тодорхойгүй 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2019 оны мөнгөн гүйлгээний тайланд тусгаагүй. 2019 оны санхүүгийн тайланг баталгаажуулсан “” ХХК-ийн аудитын тайланд дээрх гүйлгээг зарлуулж тусгаагүй байна” гэжээ.

 

10.3. “*******” ХХК-ийн 2019 оны санхүүгийн тайлан бүрэн бус мэдээлэл агуулсныг “” ХХК-ийн дүгнэлтээр залруулаагүй байх тул “” ХХК-ийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй ба хариуцагчийн өмгөөлөгчийн энэхүү гомдлыг хангахгүй. 

 

11. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/05774 дүгээр шийдвэрийн

 

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 20-000******* улсын бүртгэлийн дугаартай “ бүхэл үр, соёолсон бүхэл үрийн нухаштай талх үйлдвэрлэх арга” ашигтай загвар, 20-000******* улсын бүртгэлийн дугаартай “Улаан буудайн соёолсон үрийн нухашаар хийсэн үзэм ба шанзтай, гурилгүй талх”-ны ашигтай загвар, 10-000******* улсын бүртгэлийн дугаартай “ үрийн, гурилгүй талх үйлдвэрлэх арга” шинэ бүтээлийн патентыг нэхэмжлэгч *******, ******* нарт, улсын бүртгэлийн дугаартай “ талх” барааны тэмдэг, улсын бүртгэлийн дугаартай “” барааны тэмдэг, 40-0013993 улсын бүртгэлийн дугаартай “” барааны тэмдгийг нэхэмжлэгч *******д тус тус буцаан шилжүүлж, холбогдох бүртгэл хийхийг Оюуны өмчийн газарт даалгаж, хариуцагч “*******” ХХК-иас 23,429,266 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 321,013,402 төгрөг, хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79,854,936 төгрөгт холбогдох хэсийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасаж, “3, 4, 5” гэсэн дугаарлалтыг “2, 3, 4” гэж дугаарлаж,

 

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...нэхэмжлэгч *******, ******* нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,038,064 төгрөг, хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,032,900 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 345,296 /275,096+70,200/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нараас 9,836,000 төгрөг, хариуцагч “*******” ХХК-иас 9,836,000 төгрөгийг тус тус гаргуулж шинжээч “” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 558,560 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД

 

 

                                   ШҮҮГЧИД                                      Б.АЗБАЯР

 

 

                                                                                          Н.ГЭРЭЛТУЯА