Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1819

 

ХХХ, ХХХ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/00350 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ, ХХХ нар,

Хариуцагч ХХХХ-д холбогдох,

 

Автомашины үнэд төлсөн 8 000 000 төгрөг, гэрээ цуцалснаас үүссэн хохирол 768 000 төгрөг, нийт 8 768 000 гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

9 260 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ би 2014 оны 02 сарын 03-ны өдөр ХХХ-ээс Тоёото Кроун маркийн саарал өнгөтэй автомашиныг 18 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 8 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг нь 2014 онд багтаан өгөхөөр тохиролцсон. Би уг автомашиныг хүргэн ХХ-д хэрэгцээнд нь унуулахаар өгсөн ба 2014 оны 08 сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн төлөөлөгч ХХХ хураан авч ХХХХ-д хүлээлгэн өгсөн. ХХХ-ээс мөнгөө нэхсэн боловч өнөөдрийг хүртэл өгсөнгүй. Автомашиныг хүлээн авснаас хойш засвар үйлчилгээ 636 000 төгрөг, тээврийн хэрэгслийн татвар 696 000 төгрөг, зам ашиглалтын төлбөр 30 000 төгрөг тус тус төлсөн. ХХХХ-д өгсөн 8 000 000 төгрөг, нийт 8 768 000 төгрөгийг ХХХ-ээс гаргуулахаар нэхэмжлэл гаргав.

ХХХХ-т надад миний хадам аав ХХХХ нь 2014 оны 2 сард Тоёота Кроун маркийн 42-99 УНЕ дугаартай автомашиныг авч өгсөн ба тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шилжүүлээгүй байсан. Би уг машиныг хүлээж авснаас хойш 636 000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн. Мөн тээврийн хэрэгслийн татварт 69  600 төгрөг, зам ашиглалтын  хөлс 30 000 төгрөг, даатгал 33 000 төгрөг нийт 768 600 төгрөгийг ХХХ-ээс нэхэмжилж байна. ХХХХ нь урьд гаргасан нэхэмжлэлдээ миний нэхэмжлэлд холбогдох баримт, тэмдэгтийн хураамжийг төлж шүүхэд өгсөн болно.

 Нэхэмжлэгч ХХХХ нь ХХХ-ээс 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Тоёота Кроунмашиныг 18 000 000 төгрөгөөр авахаар тохиролцож 8 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч, автомашиныг хүлээн авсан. Үлдэгдэл 10 000 000 төгрөгийг дараа өгөхөөр тохирсон байсан. Угаасаа ХХХХ нар нь бие биенээ таньдаг багын найзууд. Уг машиныг ХХХнь өөрийн хүргэн ХХ-д авч өгсөн байсан юм. Тэгээд хүргэн Зоригт нь автомашиныг унаад явж байхад нь замын цагдаагийн газраас зогсоож, журамлан шууд хурааж авсан байдаг. Тухайн үед автомашиныг хураан авахад тэмдэглэл үйлдэж, бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн. ХХХХнь автомашиныг буцаан авах талаар хэлээгүй, мэдэгдээгүй байж гэнэт л цагдаагаар саатуулж авсанд гомдолтой байгаа. Үлдэгдэл 10 000 000 төгрөгийг хугацаандаа өгөөгүй нь үнэн, ажил төрөл боломжгүйн улмаас хугацаа хэтрүүлсэн, гэхдээ урьдчилан мэдэгдээгүйгээр шууд автомашинаа буцаан авсан. Иймд ХХХХнэгэнт худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан авсан тул урьдчилгаанд өгсөн 8 000 000 төгрөгийг буцаан гаргуулж ХХХХ-т олгож өгнө үү.

Мөн хамтран нэхэмжлэгч ХХХ-ын хувьд автомашиныг аваад засвар үйлчилгээнд 636 000 төгрөг, тээврийн хэрэгслийн татварт 69 600 төгрөг, зам ашигласны төлбөрт 30 000 төгрөгийг тус тус зарцуулсан тул нийт 768 000 төгрөгийг ХХХ-ээс гаргуулж, ХХ-д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц. ХХХХнь Япон улсаас импортлон авчирсан Тоёота Кроун маркийн автомашиныг ХХХХт худалдахаар тохиролцож, урьдчилгаа 8 000 000 төгрөгийг авч, автомашиныг ХХХХийн эзэмшилд шилжүүлэн өгчээ. ХХХХ нь үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 1 сарын дотор төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүйн улмаас Ц.ХХХХ2014 оны 8 дугаар сарын 15-нд машинаа буцаан авч ХХХХХгэгчид заржээ.

ХХХХ нь машиныг унаж байхдаа өнгө үзэмж, чанар байдлыг үлэмж дордуулсан байна. Түүнчлэн 153 хоног унаж эдэлчихээд одоо ХХХХ-д өгсөн 8 000 000 төгрөг, засвар үйлчилгээний зардал болон татварт төлсөн 768 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Гэрээнд зааснаар хэрэв машиныг худалдан авахгүй бол хоногт 40 000 төгрөгийн түрээс төлөх ёстой. Түүнчлэн машины өнгө үзэмж алдагдуулсан, дугуйны оригиналь обудыг алга болгосон зэргийн зардлыг ХХХХ хариуцах ёстой. Ц.ХХХХнь уг автомашиныг өөрөө унахаар авчраагүй, харин зарж ашиг олох зорилготой байсан. Тиймээс түүнийг худалдан авсан хүн нь Монгол улсын хуульд заасан татварыг төлөх үүрэгтэй бөгөөд ХХХХоос өөр хэн ч байсан зохих татварыг төлөх нь дамжиггүй юм. Унаж эдэлж байхдаа машинаа эвдлээд түүндээ зарцуулсан засварын зардлыг ХХХ-ээс нэхэмжилж байгаа нь мөн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэлийн шаардлага 2 хүнээс гарсан боловч засвар үйлчилгээ, татвар, зам ашигласны төлбөр, урьдчилгаанд өгсөн мөнгө зэрэг 4 шаардлага гаргасан байна. Машиныг унаж ашиглахад шаардлагатай засвар үйлчилгээ хийлгэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Автомашиныг худалдан авснаар 768 000 төгрөгийн зардал гарах ёстой байсан талаар баримт байхгүй. Тээврийн хэрэгслийг тухайн үед эзэмшиж байсан тул хуульд заасан татвар, төлбөрийг төлөх ёстой. Анх гэрээ байгуулагдах үед машины үнэ 18 000 000 төгрөг байсан. 2014 оны 8 дугаар сарын байдлаар машины үнэлгээ эрс буурсан. Машин Монголд явсан эсэх нь үнэд их нөлөөлдөг. Машины үнэлгээ буурсан тул 2014 оны 8 дугаар сард ижил төрлийн машины үнэлгээ зах зээлд 10 000 000 төгрөг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц. ХХХХнь Япон улсаас импортлон авчирсан Тоёота Кроун маркийн автомашиныг ХХХХт худалдахаар тохиролцож 2014 оны 3 дугаар с арын 25-нд гэрээ байгуулжээ. ХХХХ нь гэрээ байгуулсан өдөр 8 000 000 төгрөгийг төлбөрийн урьдчилгаа болгон өгч, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 1 сарын дараа буюу 2014 оны 4 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулахаар заасан байна. Тухайн өдөр Ц. ХХХХ8 000 000 төгрөгийг ХХХХоос хүлээн авч, автомашиныг ХХХХийн эзэмшилд шилжүүлэн өгчээ. Гэтэл ХХХХ нь үлдэгдэл төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй, төлөхийг шаардаж удаа дараа хандсан боловч мөнгө өгөөгүй тул 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр автомашинаа буцаан авсан. Улмаар ХХХХт мэдэгдэж уг автомашиныг 2014 оны 9 дүгээр сарын 11-нд иргэн Э. ХХХХд 10 000 000 төгрөгөөр худалдсан.

ХХХХ уг машиныг эзэмшилдээ байлгах хугацаандаа будгийг нь халцалж сэвтүүлсэн, урд хойд гуперийг хагалсан, “Кроун” маркийн оригиналь обудыг нь муу обудаар солисон, удаан унаж эдэлсэн учир машины үнэ хямдарсан. Түүнчлэн уг автомашины төлбөрийг ХХХХоос хугацаандаа авч Голомт банкны зээлээ төлнө гэж тооцож байсан ч Г. ХХХмөнгөө өгөөгүй учир банкны зээлийн төлбөрийг төлөх эх үүсвэр шаардлагатай болсон зэрэг шалтгааны улмаас машины үнийг хямдруулан зарсан. ХХХХ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол энэ бүх нөхцөл байдал үүсэхгүй байх байсан ба үүнээс болж ХХХХ-д нийт 8 180 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд дараах мөнгийг ХХХ-оос нэхэмжилж байна. Үүнд:

            1.Талуудын хооронд байгуулсан Гэрээнд зааснаар хэрэв гэрээг цуцлах тохиолдолд автомашиныг эзэмшилдээ байлгасан хоног тутамд 40 000 төгрөгийн түрээсийн төлбөр тооцож төлөхөөр тохиролцсон байна. ХХХХ нь автомашиныг 2014.03.25 -наас 2014.08.15 хүртэл нийт 153 хоног өөрийн эзэмшилд байлгасан. Мөн уг  “машиныг битгий зараарай, би өөрөө авах юмуу эсхүл өөр хүнд зарж мөнгийг чинь өгнө” гэж Г. ХХХхэлсний дагуу 2014.09.11 хүртэл хүлээсэн 27 хоног болсон. Автомашины түрээсийн төлбөр нь 180х40000=7 200 000 төгрөг болсон.

              2.Автомашиныг анх Г. ХХХХ-т хүлээлгэн өгөхөд ямар нэгэн сэв, гэмтэл байгаагүй бөгөөд буцаан авах үед урд хойд гупер, хажуу хормойнууд сэвтэж хагарсан, тос масло бохирдсон, оригинал “Кроун” обуд солигдсон байсан. 4 ширхэг обуд тус бүр нь 150 000 төгрөг, нийт 600 000 төгрөг, машинд үүссэн нийт 12 ширхэг сэв, хагархайг засуулахад 500 000 төгрөг шаардлагатай.

              3.ХХХХ тохиролцсон хугацаандаа мөнгөө төлөөгүйн улмаас 10 000 000 төгрөгийн 2014.03.25 -наас 2014.09.11 хүртэл 180 хоног буюу 6 сарын банкны зээлийн хүү сард 1.6 хувиар тооцвол 960 000 төгрөгийн хохирол надад учирч, уг мөнгийг Ц. ХХХХөөрөө төлсөн байна.

ХХХХийн нэхэмжлэлтэй ХХХХ-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч ХХХ би сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын Гэрээний төлбөр 7 200000 төгрөг гаргуулах шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: Ц. ХХХХнь 2014 оны эхээр Япон улсаас импортлон оруулж ирсэн, Монголд явж байгаагүй Тоёото Кроун автомашиныг нэхэмжлэгч ХХХХт тухайн үеийн ханшаар тооцож 18 000 000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцсон. Уг авто машинд 2014.03.25-нд улсын дугаар аван ХХХ-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. 2014.08.15-нд БГД-ийн Цагдаагийн хэлтэст өгөх хүртэл нэхэмжлэгч уг авто машиныг унаж хэрэглэж байсан талаар нэхэмжлэгч маргадаггүй.

Манай улсад тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг тодорхойлох хэд хэдэн хүчин зүйл үйлчилж байна. Үүний нэг нь тухайн автомашин Монгол улсад хэдий хугацаанд унаж хэрэглэснээс шалтгаалдаг нөхцөл юм. Хэдийгээр Япон улсад унаж байсан хуучин машин боловч Монгол улсад импортлоод, эдэлж хэрэглээгүй бол үнэ өндөр, харин Монгол улсад унаж байсан бол үнэ хямдардаг практик байна.

Уг жишгийн дагуу тухайн автомашиныг унаж хэрэглэж байсны дараа гэрээ цуцлах бол хоногт 40000 төгрөгийн түрээс төлөх талаар гэрээнд дурдсан боловч Шинжээчийн дүгнэлтээр түүнийг хожим нөхөж хийсэн байж болзошгүй гэжээ. Энэхүү хоногт 40 000 төгрөг гэдэг дүн нь автомашиныг унаж хэрэглэснээс шалтгаалан зах зээлд дэх уг авто машины үнийн хямдралыг тооцон тухайн үед гэрээнд оруулж байсан хамгаалалт юм. Энэ заалтыг нөхөж бичсэн эсэхээс үл шалтгаалан Ц. ХХХХтухайн үнийн дүнгээр авто машиныг хямдруулан зарсан тул 7 200 000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар заасны дагуу ХХХХоос автомашины зах зээлийн ханшийн зөрүүд тооцон нэхэмжилж байна.

Сөрөг нэхэмжпэлийн бусад шаардлага болох 4 ширхэг оригиналь обудны үнэ 600 000 төгрөг, ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн гэмтлийг засварлах зардал 500 000 төгрөг, банкны зээлийн хүү 960 000 төгрөгийг ХХХХоос гаргуулах шаардлага хэвээр байгаа. Сөрөг нэхэмжпэлийн шаардлага нийт 9 260 000 төгрөг болно. 

Хариуцагч Ц.ХХХХнь нэхэмжлэгч ХХХХт автомашинаа 18 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Нэхэмжлэгч уг машиныг унаж байсан. Тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ Монгол улсад явж байсан эсэхээс ихээхэн хамаардаг. 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр улсын дугаар авсан хэрэв уг гэрээг цуцалбал хоног тутамд 40 000 төгрөг төлөхөөр гэрээгээр тохирсон боловч шинжээчийн дүгнэлтээр нөхөж бичсэн байж болзошгүй гэсэн учраас бид түрээсийн төлбөр гэж нэхэмжилсэн 7 200 000 төгрөгийг хохиролд тооцон ХХХХоос нэхэмжилж байна. Мөн автомашины 4 дугуйны обудны үнийг 150 000 төгрөгөөр тооцож, 600 000 төгрөгийг, урсгал засварын зардалд 500 000 төгрөгийг, банкинд төлөх ёстой байсан 960 000 төгрөгийг нийт 9 260 000 төгрөгийг нэхэмжлэгч ХХХХоос нэхэмжилж байна. Иймд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч ХХХХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ хариуцагч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох ХХХХХ-ын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай тайлбар гаргаж байна. ХХХХ нь ХХХ-ээс Тоёота Кроун маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцсон боловч байгуулсан гэрээнд хоног тутам 40 000 төгрөгийн түрээсийн гэрээ, төлбөр төлөхөөр тохиролцоогүй болно. Автомашиныг 2014 оны 8 сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Г.ХХХ хүлээн авсан ба хүлээлцэх үед автомашинд элдэв сэвгүй эвдрэл гэмтэлгүй хүлээлгэж өгсөн. Ц.ХХХХХХХХ нарын хооронд банкны хүү төлөх ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй тул уг хүүг нэхэмжлэх үндэсгүй байна. Ц.ХХХХнь автомашиныг хүлээн авснаас хойш 27 хоног өөрөө хадгалсан ба ямар нэгэн тохиролцоо байхгүй, хийгдээгүй байхад түрээсийн төлбөр нэхэх нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч ХХХХт нь автомашины худалдан авахаар урьдчилгаанд нь 8 000 000 төгрөгийг ХХХХ-д бэлнээр өгсөн, энэ талаар хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Гэтэл Ц.ХХХХбодитоор машинаа буцааж авсан тул одоо өгсөн 8 000 000 төгрөгийг буцаан нэхэмжилсэн. Тухайн үед байгуулсан гэрээнд түрээсийн төлбөр төлөх талаар огт тохиролцоогүй, Ц.ХХХХхоног тутамд 40 000 төгрөг төлөх талаар өөрөө гараараа хожим нөхөж бичсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл хохирол гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Мөн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс машиныг хурааж авах үед машин ямар байсан тухай зургаар баталгаажсан. Ямар нэгэн сэв гэмтэл байгаагүй, обуднь машиндаа  байсан. Обудыг байгаагүйг нотолж чаддаггүй. Хэрвээ ийм их эвдрэл гэмтэлтэй машин зарсан юм бол ХХХ-ийг гэрчээр асуулгая гэсэн ч ХХХХ татгалзсан. Тиймээс нотлогдохгүй байна гэж үзэж байна, зурган дээрх машины гэмтэл нь хэзээ хаана үүссэн нь тодорхойгүй, машиныг 500 000 төгрөгөөр засуулсан баримт ч хэрэгт өгөөгүй. Машины мөнгийг зээлдээ зориулсан гэж үзэх баримтгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Автомашинаа буцаагаад авсан тул төлсөн мөнгийг нь эргүүлж өгөх ёстой гэжээ.

Шүүх: .Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч ХХХ-ээс 8 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХХт олгож, нэхэмжлэгч М.ХХХ-ын хариуцагч ХХХХ-д холбогдох 768 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар нэхэмжлэгч ХХХХоос 400 000 төгрөгийг гаргуулж хариуцагч ХХХХ-д  олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8 860 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХХХийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХ-ээс 142 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХХХт олгож, хариуцагч ХХХХ-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163 110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХХХоос 12 650 төгрөгийг гаргуулж хариуцагч ХХХХ-д шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх тоёота кроун маркийн автомашины зах зээлийн үнэ 2014 оны 8 дугаар сард 10 000 000 төгрөг байна гэсэн атлаа 2014 оны 02 дугаар сард 18 000 000 төгрөг байсан талаар дүгнэлт хийсэнгүй.

2014 оны 02 дугаар сард 18 000 000 төгрөг байсан талаар талууд маргаангүй, уг үнээр худалдан авахаар урьдчилгаа мөнгө өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон тайлбараар тогтоогдож байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах талаарх хүсэлтийн агуулгыг  тодруулж шийдвэрлээгүй, шинжээчийн дүгнэлт гаргуулах хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

            Нэхэмжлэгч ХХХ, ХХХ нар нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан автомашин худалдан авсны урьдчилгаа төлбөр болон засвар үйлчилгээний зардалд 8 768 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, автомашиныг 5 сар унаж ашиглах явцад гарсан сэв, гэмтлийн засварын зардал болон зах зээлийн ханш буурснаас гарсан хохирол гэж 9 260 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гарган маргажээ.

            Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ автомашин импортоор орж ирэх үеийн болон монголд унаж ашигласны дараах үнэ ханш амьдралд илт зөрүүтэй байдаг тул 5 сар унаж ашигласнаас үүдсэн үнийн уналтыг хохиролд тооцно гэж марган, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, үүнтэй холбоотойгоор шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргахдаа автомашины үнийн өөрчлөлтийг тогтоолгохоос гадна тоёота кроун маркийн автомашины оригинал обудны үнэ ханш, автомашинд бий болсон сэв гэмтлийг засварлах зардлыг шинжээчээр тогтоолгохыг хүсчээ. /хх-96/

Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1.3-т заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/03319 дүгээр захирамжаар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн, шинжээч томилж, тодорхой асуудлуудаар дүгнэлт гаргуулахаар шинжээчид асуулт тавьсан боловч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үнэ ханшийн өөрчлөлттэй холбоотой шаардлагын үндэслэлд хамааралтай асуултыг тал бүрээс нь харьцуулж дүгнэхүйц хэмжээнд тодорхой тавиагүй, Шүүхийн шинжилгээний тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасан шинжилгээ хийлгэх үндэслэл,  7.2.5-д заасан шинжилгээний объектын талаархи мэдээлэл шүүгчийн захирамжид бүрэн тусгагдаагүй байна.

Иймд шүүхийг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг бүрдүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Мөн шүүгч шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхээр шийдвэрлэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн     9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгах”, мөн 9.2 дахь хэсэгт  заасан “хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах” журмын дагуу явуулсан баримт хэрэгт байхгүй тул уг ажиллагааг хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ.

            Иймд хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2016/00350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ