Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2809

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 52 дугаар байрны 4 тоотод оршин суух, Харчин овогтой Ганболдын Ганзориг /РД:ЧВ70112670/,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 17 дугаар байрны 27 тоотод оршин суух, Хиад боржигон овогтой Мөнхбатын Зоригт /РД:УХ91043092/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол Оранж таун 59 дүгээр байрны 11 тоотод оршин суух, Загал овогтой Цэвэгжавын Сувд-Эрдэнэ /РД:ЧА70112427/-д холбогдох,

 

 Авто машины үнэд төлсөн 8.768.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, М.Ганзоригоос хохирол 9.260.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ганболд овогтой Ганзориг би 2014 оны 02 сарын 03-ны өдөр Ц.Сувд-Эрдэнээс Тоёото Кроун маркийн саарал өнгөтэй автомашиныг 18 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 8 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг нь 2014 онд багтаан өгөхөөр тохиролцсон. Би уг автомашиныг хүргэн Зоригтод хэрэгцээнд нь унуулахаар өгсөн ба 2014 оны 08 сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн төлөөлөгч Мягмарсүрэн хураан авч Ц.Сувд-Эрдэнэд хүлээлгэн өгсөн. Сувд-Эрдэнээс мөнгөө нэхсэн боловч өнөөдрийг хүртэл өгсөнгүй. Автомашиныг хүлээн авснаас хойш засвар үйлчилгээ 636 000 төгрөг, тээврийн хэрэгслийн татвар 696 000 төгрөг, зам ашиглалтын төлбөр 30 000 төгрөг тус тус төлсөн. Ц.Сувд-Эрдэнэд өгсөн 8 000 000 төгрөг, нийт 8 768 000 төгрөгийг Ц.Сувд-Эрдэнээс гаргуулах,

Мөнхбатын Зоригт надад миний хадам аав Г.Ганзориг нь 2014 оны 2 сард Тоёота Кроун маркийн 42-99 УНЕ дугаартай автомашиныг авч өгсөн ба тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шилжүүлээгүй байсан. Би уг машиныг хүлээж авснаас хойш 636 000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн. Мөн тээврийн хэрэгслийн татварт 69  600 төгрөг, зам ашиглалтын  хөлс 30 000 төгрөг, даатгал 33 000 төгрөг нийт 768 600 төгрөгийг Ц.Сувд-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц. Сувд-Эрдэнэ нь Япон улсаас импортлон авчирсан Тоёота Кроун маркийн автомашиныг Г.Ганзоригт худалдахаар тохиролцож, урьдчилгаа 8 000 000 төгрөгийг авч, автомашиныг Г.Ганзоригийн эзэмшилд шилжүүлэн өгчээ. Г.Ганзориг нь үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 1 сарын дотор төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүйн улмаас Ц.Сувд-Эрдэнэ 2014 оны 8 дугаар сарын 15-нд машинаа буцаан авч Э.Хаш-Эрдэнэ гэгчид заржээ.

 

Г.Ганзориг нь машиныг унаж байхдаа өнгө үзэмж, чанар байдлыг үлэмж дордуулсан байна. Түүнчлэн 153 хоног унаж эдэлчихээд одоо Ц.Сувд-Эрдэнэд өгсөн 8 000 000 төгрөг, засвар үйлчилгээний зардал болон татварт төлсөн 768 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Гэрээнд зааснаар хэрэв машиныг худалдан авахгүй бол хоногт 40 000 төгрөгийн түрээс төлөх ёстой. Түүнчлэн машины өнгө үзэмж алдагдуулсан, дугуйны оригиналь обудыг алга болгосон зэргийн зардлыг Г.Ганзориг хариуцах ёстой. Ц.Сувд-Эрдэнэ нь уг автомашиныг өөрөө унахаар авчраагүй, харин зарж ашиг олох зорилготой байсан. Тиймээс түүнийг худалдан авсан хүн нь Монгол улсын хуульд заасан татварыг төлөх үүрэгтэй бөгөөд Г.Ганзоригоос өөр хэн ч байсан зохих татварыг төлөх нь дамжиггүй юм. Унаж эдэлж байхдаа машинаа эвдлээд түүндээ зарцуулсан засварын зардлыг Ц.Сувд-Эрдэнээс нэхэмжилж байгаа нь мөн үндэслэлгүй юм.

 

            Нэхэмжлэлийн шаардлага 2 хүнээс гарсан боловч засвар үйлчилгээ, татвар, зам ашигласны төлбөр, урьдчилгаанд өгсөн мөнгө зэрэг 4 шаардлага гаргасан байна. Машиныг унаж ашиглахад шаардлагатай засвар үйлчилгээ хийлгэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Автомашиныг худалдан авснаар 768 000 төгрөгийн зардал гарах ёстой байсан талаар баримт байхгүй. Тээврийн хэрэгслийг тухайн үед эзэмшиж байсан тул хуульд заасан татвар, төлбөрийг төлөх ёстой. Анх гэрээ байгуулагдах үед машины үнэ 18 000 000 төгрөг байсан. 2014 оны 8 дугаар сарын байдлаар машины үнэлгээ эрс буурсан. Машин Монголд явсан эсэх нь үнэд их нөлөөлдөг. Машины үнэлгээ буурсан тул 2014 оны 8 дугаар сард ижил төрлийн машины үнэлгээ зах зээлд 10 000 000 төгрөг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц. Сувд-Эрдэнэ нь Япон улсаас импортлон авчирсан Тоёота Кроун маркийн автомашиныг Г.Ганзоригт худалдахаар тохиролцож, урьдчилгаа 8 000 000 төгрөгийг авч, автомашиныг Г.Ганзоригийн эзэмшилд шилжүүлэн өгчээ. Г.Ганзориг нь үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 1 сарын дотор төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүйн улмаас Ц.Сувд-Эрдэнэ 2014 оны 8 дугаар сарын 15-нд машинаа буцаан авч Э.Хаш-Эрдэнэ гэгчид заржээ.

Г.Ганзориг нь машиныг унаж байхдаа өнгө үзэмж, чанар байдлыг үлэмж дордуулсан байна. Түүнчлэн 153 хоног унаж эдэлчихээд одоо Ц.Сувд-Эрдэнэд өгсөн 8 000 000 төгрөг, засвар үйлчилгээний зардал болон татварт төлсөн 768 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Гэрээнд зааснаар хэрэв машиныг худалдан авахгүй бол хоногт 40 000 төгрөгийн түрээс төлөх ёстой. Түүнчлэн машины өнгө үзэмж алдагдуулсан, дугуйны оригиналь обудыг алга болгосон зэргийн зардлыг Г.Ганзориг хариуцах ёстой. Ц.Сувд-Эрдэнэ нь уг автомашиныг өөрөө унахаар авчраагүй, харин зарж ашиг олох зорилготой байсан. Тиймээс түүнийг худалдан авсан хүн нь Монгол улсын хуульд заасан татварыг төлөх үүрэгтэй бөгөөд Г.Ганзоригоос өөр хэн ч байсан зохих татварыг төлөх нь дамжиггүй юм. Унаж эдэлж байхдаа машинаа эвдлээд түүндээ зарцуулсан засварын зардлыг Ц.Сувд-Эрдэнээс нэхэмжилж байгаа нь мөн үндэслэлгүй юм.

            Нэхэмжлэлийн шаардлага 2 хүнээс гарсан боловч засвар үйлчилгээ, татвар, зам ашигласны төлбөр, урьдчилгаанд өгсөн мөнгө зэрэг 4 шаардлага гаргасан байна. Машиныг унаж ашиглахад шаардлагатай засвар үйлчилгээ хийлгэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Автомашиныг худалдан авснаар 768 000 төгрөгийн зардал гарах ёстой байсан талаар баримт байхгүй. Тээврийн хэрэгслийг тухайн үед эзэмшиж байсан тул хуульд заасан татвар, төлбөрийг төлөх ёстой. Анх гэрээ байгуулагдах үед машины үнэ 18 000 000 төгрөг байсан. 2014 оны 8 дугаар сарын байдлаар машины үнэлгээ эрс буурсан. Машин Монголд явсан эсэх нь үнэд их нөлөөлдөг. Машины үнэлгээ буурсан тул 2014 оны 8 дугаар сард ижил төрлийн машины үнэлгээ зах зээлд 10 000 000 төгрөг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц. Сувд-Эрдэнэ нь Япон улсаас импортлон авчирсан Тоёота Кроун маркийн автомашиныг Г.Ганзоригт худалдахаар тохиролцож 2014 оны 3 дугаар с арын 25-нд гэрээ байгуулжээ. Г.Ганзориг нь гэрээ байгуулсан өдөр 8 000 000 төгрөгийг төлбөрийн урьдчилгаа болгон өгч, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 1 сарын дараа буюу 2014 оны 4 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулахаар заасан байна. Тухайн өдөр Ц. Сувд-Эрдэнэ 8 000 000 төгрөгийг Г.Ганзоригоос хүлээн авч, автомашиныг Г.Ганзоригийн эзэмшилд шилжүүлэн өгчээ.

Гэтэл Г.Ганзориг нь үлдэгдэл төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй, төлөхийг шаардаж удаа дараа хандсан боловч мөнгө өгөөгүй тул 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр автомашинаа буцаан авсан. Улмаар Г.Ганзоригт мэдэгдэж уг автомашиныг 2014 оны 9 дүгээр сарын 11-нд иргэн Э. Хаш-Эрдэнэд 10 000 000 төгрөгөөр худалдсан.

Г.Ганзориг уг машиныг эзэмшилдээ байлгах хугацаандаа будгийг нь халцалж сэвтүүлсэн, урд хойд гуперийг хагалсан, “Кроун” маркийн оригиналь обудыг нь муу обудаар солисон, удаан унаж эдэлсэн учир машины үнэ хямдарсан. Түүнчлэн уг автомашины төлбөрийг Г.Ганзоригоос хугацаандаа авч Голомт банкны зээлээ төлнө гэж тооцож байсан ч Г. Ганзориг мөнгөө өгөөгүй учир банкны зээлийн төлбөрийг төлөх эх үүсвэр шаардлагатай болсон зэрэг шалтгааны улмаас машины үнийг хямдруулан зарсан. Г.Ганзориг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол энэ бүх нөхцөл байдал үүсэхгүй байх байсан ба үүнээс болж Ц.Сувд-Эрдэнэд нийт 8 180 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд дараах мөнгийг Г. Ганзоригоос нэхэмжилж байна. Үүнд:

            1.Талуудын хооронд байгуулсан Гэрээнд зааснаар хэрэв гэрээг цуцлах тохиолдолд автомашиныг эзэмшилдээ байлгасан хоног тутамд 40 000 төгрөгийн түрээсийн төлбөр тооцож төлөхөөр тохиролцсон байна. Г.Ганзориг нь автомашиныг 2014.03.25 -наас 2014.08.15 хүртэл нийт 153 хоног өөрийн эзэмшилд байлгасан. Мөн уг  “машиныг битгий зараарай, би өөрөө авах юмуу эсхүл өөр хүнд зарж мөнгийг чинь өгнө” гэж Г. Ганзориг хэлсний дагуу 2014.09.11 хүртэл хүлээсэн 27 хоног болсон. Автомашины түрээсийн төлбөр нь 180х40000=7 200 000 төгрөг болсон.

              2.Автомашиныг анх Г. Ганзоригт хүлээлгэн өгөхөд ямар нэгэн сэв, гэмтэл байгаагүй бөгөөд буцаан авах үед урд хойд гупер, хажуу хормойнууд сэвтэж хагарсан, тос масло бохирдсон, оригинал “Кроун” обуд солигдсон байсан. 4 ширхэг обуд тус бүр нь 150 000 төгрөг, нийт 600 000 төгрөг, машинд үүссэн нийт 12 ширхэг сэв, хагархайг засуулахад 500 000 төгрөг шаардлагатай.

              3.Г.Ганзориг тохиролцсон хугацаандаа мөнгөө төлөөгүйн улмаас 10 000 000 төгрөгийн 2014.03.25 -наас 2014.09.11 хүртэл 180 хоног буюу 6 сарын банкны зээлийн хүү сард 1.6 хувиар тооцвол 960 000 төгрөгийн хохирол надад учирч, уг мөнгийг Ц. Сувд-Эрдэнэ өөрөө төлсөн байна.

Г.Ганзоригийн нэхэмжлэлтэй Ц.Сувд-Эрдэнэд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Н.Буянжаргал би сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын Гэрээний төлбөр 7 200 000 төгрөг гаргуулах шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

- Ц. Сувд-Эрдэнэ нь 2014 оны эхээр Япон улсаас импортлон оруулж ирсэн, Монголд явж байгаагүй Тоёото Кроун автомашиныг нэхэмжлэгч Г.Ганзоригт тухайн үеийн ханшаар тооцож 18 000 000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцсон.

 

Уг авто машинд 2014.03.25-нд улсын дугаар аван Г. Ганзоригийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. 2014.08.15-нд БГД-ийн Цагдаагийн хэлтэст өгөх хүртэл нэхэмжлэгч уг авто машиныг унаж хэрэглэж байсан талаар нэхэмжлэгч маргадаггүй.

Манай улсад тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг тодорхойлох хэд хэдэн хүчин зүйл үйлчилж байна. Үүний нэг нь тухайн автомашин Монгол улсад хэдий хугацаанд унаж хэрэглэснээс шалтгаалдаг нөхцөл юм. Хэдийгээр Япон улсад унаж байсан хуучин машин боловч Монгол улсад импортлоод, эдэлж хэрэглээгүй бол үнэ өндөр, харин Монгол улсад унаж байсан бол үнэ хямдардаг практик байна.

Уг жишгийн дагуу тухайн автомашиныг унаж хэрэглэж байсны дараа гэрээ цуцлах бол хоногт 40 000 төгрөгийн түрээс төлөх талаар гэрээнд дурдсан боловч Шинжээчийн дүгнэлтээр түүнийг хожим нөхөж хийсэн байж болзошгүй гэжээ. Энэхүү хоногт 40 000 төгрөг гэдэг дүн нь автомашиныг унаж хэрэглэснээс шалтгаалан зах зээлд дэх уг авто машины үнийн хямдралыг тооцон тухайн үед гэрээнд оруулж байсан хамгаалалт юм. Энэ заалтыг нөхөж бичсэн эсэхээс үл шалтгаалан Ц. Сувд-Эрдэнэ тухайн үнийн дүнгээр авто машиныг хямдруулан зарсан тул 7 200 000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар заасны дагуу Г.Ганзоригоос автомашины зах зээлийн ханшийн зөрүүд тооцон нэхэмжилж байна.

Сөрөг нэхэмжпэлийн бусад шаардлага болох 4 ширхэг оригиналь обудны үнэ 600 000 төгрөг, ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн гэмтлийг засварлах зардал 500 000 төгрөг, банкны зээлийн хүү 960 000 төгрөгийг Г.Ганзоригоос гаргуулах шаардлага хэвээр байгаа. Сөрөг нэхэмжпэлийн шаардлага нийт 9 260 000 төгрөг болно гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:             Г.Ганзориг нь Ц.Сувд-Эрдэнээс Тоёота Кроун маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцсон боловч байгуулсан гэрээнд хоног тутам 40 000 төгрөгийн түрээсийн гэрээ, төлбөр төлөхөөр тохиролцоогүй болно. Автомашиныг 2014 оны 8 сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Г.Мягмарсүрэн хүлээн авсан ба хүлээлцэх үед автомашинд элдэв сэвгүй эвдрэл гэмтэлгүй хүлээлгэж өгсөн. Ц.Сувд-Эрдэнэ Г.Ганзориг нарын хооронд банкны хүү төлөх ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй тул уг хүүг нэхэмжлэх үндэсгүй байна. Ц.Сувд-Эрдэнэ нь автомашиныг хүлээн авснаас хойш 27 хоног өөрөө хадгалсан ба ямар нэгэн тохиролцоо байхгүй, хийгдээгүй байхад түрээсийн төлбөр нэхэх нь үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Зоригт, М.Ганзориг нар нь хариуцагч Ц.Сувд-Эрдэнэд холбогдуулан авто машины үнэд төлсөн 8.768.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч Ц.Сувд-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд хохирол 9 260 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч, үндсэн нэхэмжлэлийн заримыг хангаж болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тодруулбал,

 

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн ....

тус тус зааснаар Загал овогтой Цэвэгжавын Сувд-Эрдэнэ /РД:ЧА70112427/-ээс 87 569 275  /наян долоон сая таван зуун жаран есэн мянга хоёр зуун далан таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Хас Лизинг” ХХК /РД:5138833/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 174 172  /нэг зуун далан дөрвөн мянга нэг зуун далан хоёр/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн ....

хариуцагчийн автомашины өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 596 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Чингэстрэвел” ХХК-иас 595 796 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хас Лизинг” ХХК-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Д.ЭНХЦЭЦЭГ