Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 835

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,

            Улсын яллагч Т.Жавхлантөгс,

            Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбаяр,

            Шүүгдэгч А.Батжаргал, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Аюушийн Батжаргалд холбогдох эрүүгийн 1708029651106 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 41-114 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Туул Гардены 110б байрны 1103 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД ГА68083071 / Монгол овогт Аюушийн Батжаргал нь:

             - 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан” гэх утгатай нэхэмжлэлийг гаргаж өгөхдөө хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий тус сургуулийн сурагчдын эцэг, эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл 5 хуудас, Улсын бүртгэлд бүртгэлгүй “Жинпи” ХХК-ний зарлагын баримт зэрэг нотлох баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж, шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хохирогч, иргэний нэхэмжжлэгч А.Ууганбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуульд хийгдсэн. Ажлын хэсгийн дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирал А.Батжаргал нь эцэг, эхчүүдээс 2016 онд мөнгө хурааж, төрийн сангийн дансанд байршуулалгүйгээр бэлнээр зарцуулсан болохыг тогтоосныг үндэслэн А.Батжаргалд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан. А.Батжаргал нь сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэсэн. А.Батжаргалын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтанд эцэг, эхийн хурлын тэмдэглэл болон зарлагын баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

          ...9 дүгээр сургуульд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл шалгаж дүгнэлт гаргасан. Уг шалгалтаар сургуулийн эцэг, эхийн зөвлөлийн 1, 2, 3 дугаартай хурлын тэмдэглэл байгаагүй харин зурагт худалдан авсан талаарх баримт байсан гэжээ.  / 1 дүгээр хавтас  31-33 /

            Гэрч А.Ууганбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...Эцэг, эхээс 2016 онд авсан 9.380.000 төгрөгийн хандивыг төрийн санд байршуулаагүй, бэлнээр зарцуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасныг зөрчсөн гэж үзсэн. ...ажил олгогчид олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн гэжээ.  / 1 дүгээр хавтас  34 /  

            Гэрч Б.Уранбилэг мөрдөн  шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би тухайн үед Нийслэлийн дотоод аудитын газрын аудитороор ажиллаж байсан. 9 дүгээр сургуульд иргэдээс гомдол ирсэн гээд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн удирдамжийн дагуу санхүүгийн холбогдолтой шалгалтыг хариуцан хийсэн. Уг шалгалтаар 2016-2017 оны хичээлийн жилд эцэг, эхчүүдээс бэлэн мөнгө 9.380.000 төгрөгийг төрийн санд байршуулаагүй зөрчил илэрсэн. Сургуулийн нягтлан бодогчоос зурагт худалдаж авсан баримтыг нэхэхэд гаргаж ирээгүй ба зурагт худалдаж авсан баримтыг Нийслэлийн аудитын газар руу явуулсан гэхээр нь маргааш нь уг баримтыг шалгахад зөвхөн зарлагын баримт байсан. Зарлагын баримт буюу зурагт худалдаж авсан баримт нь эцэг, эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэлтэй хамт байх ёстой. ...хурлын тэмдэглэлийн баримт байгаагүй гэжээ.  / 1 дүгээр 36 /

            Гэрч Т.Сэржмядаг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны хичээлийн жил эхлэхэд сургуулийн бүх ангиудыг зурагттай болгоно гээд тухайн үеийн сургуулийн захирал А.Батжаргал, сургуулийн менежер Г.Болормаа нар бага ангийн багш нартай хурал хийсэн. Нэгдүгээр улиралдаа мөнгөө хурааж авч дуусга гэж хэлсний дагуу хүүхдүүдийн эцэг, эхээс 1, 2 дугаар улиралдаа мөнгөө хурааж дуусгасан. Нэг ангиас хүүхдүүдийнхээ тооноос хамаарч 799.000 төгрөг цуглуулж өгсөн. Тухайн үеийн 42 бүлгийн эцэг, эхийн зөвлөлийн дарга нарыг 2-3 удаа цуглуулж, А.Батжаргал захирал хуралдуулж байсан. Эцэг, эхийн зөвлөлөөс нэг нэг эцэг, эх сонгож хамт явж зурагтаа авна гэж хэлэлцэж байсан. 2-р улирлын амралт дуусаад дараагийн улирлын хичээл эхлэхэд А.Батжаргал захирал “12 ширхэг зурагт миний өрөөнд байгаа, анги ангидаа тарааж өгнө, 2 ангийн багш мөнгөө бүрэн өгөөгүй тул 2 зурагт аваагүй, нөхөж авч өгнө” гэж хэлсэн. Ж.Туяа, Түвшинзаяа бид 3 мөнгөө гүйцээж өгөөгүй байсан бөгөөд улирал эхэлснээс хойш гүйцээж өгөөд зурагтаа авсан. Тэр үед багш нар фермийн зурагт авна гэж ярьж байсан яасан гээд хэл ам хийсэн. А.Батжаргал захирал “эцэг, эхчүүдийн төлөөлөл авч өгсөн, би өөрөө яваагүй” гэж хэлсэн боловч ямар ч эцэг, эх яваагүй байсан.  Миний мэдэхийн 5-р ангийн 8 бүлгийг төлөөлж байсан эцэг, эх болох Баярмаа надад “би яваагүй, сургууль зохицуулсан гарын үсгийг чинь зурчих уу гэж утсаар ярьсан” гэж хэлсэн. 3-р ангийн эцэг эхийг төлөөлж Сод-Эрдэнэ, 4-р ангийн эцэг, эхийг төлөөлж Туяа, 2-р ангийн эцэг, эхийг төлөөлж Отгонцэцэг, 1-р ангийн эцэг, эхийг төлөөлж Ж.Очиртулга  нар байсан бөгөөд бүгд зурагт авахад яваагүй байсан гэжээ. / 1 дүгээр хавтас  38-39 /

            Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 9 дүгээр сургуульд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нягтлан бодогчоор томилогдон ажилласан.  Миний хүлээж авсан үдэгдсэн баримт дотор сурагчдын эцэг, эхээс хичнээн төгрөг гаргуулж авсан, уг мөнгөөр ямар эд зүйл хаанаас худалдаж авсан талаар баримт байгаагүй. Зөвхөн 14 ширхэг зурагт худалдаж авсан зарлагын баримт, үндсэн хөрөнгийн тайлан байсан. Энэ талаар тухайн үед ажиллаж байсан сургуулийн нярав Цагаанхүүхэн, нягтлан Бадамцэцэг нар мэдэж байгаа гэжээ.  / 1 дүгээр хавтас 40 /

            Гэрч Д.Сод-Эрдэнийн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2015-2016 оны хичээлийн жилд манай охин 3г ангид сурч байсан. Би тухайн үед 3г ангийн эцэг, эхийн зөвлөлийн дарга байсан. ...сургалтын менежер Бямбацогт бүх бага бүлгийн эцэг, эхийн зөвлөлүүдийг дуудаж уулзаж хурал хийгээд ...зурагт авах үеэрээ дуудна гэж хэлсэн. Үүнээс хойш дахиж эцэг, эхийн зөвлөлүүдийн  хурал болон ангийн сурагчдын эцэг эхийн хурал болоогүй. Хүүхдүүд амраад хичээлдээ орох үед зурагтаа авсан байсан. Сургуулийн захиргаа зурагт авах санал дэвшүүлсэн. Эцэг эхийн зөвлөлүүдийн хурлаар тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулаагүй, зүгээр л ярилцсан гэжээ.  / 1 дүгээр хавтас  41-42 /

            Гэрч Ж.Очиртулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2015-2016 оны хичээлийн жилд манай охин 1б ангид сурч байсан бөгөөд би  тухайн үед 1б ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга байсан. Бага сургуулийн зүгээс зурагт авах санаачлагыг гаргасан. Солонго багш эцэх, эхийн хурлаар санал тавихаар нь бүх эцэг эхчүүд ярилцаад олонхи нь дэмжсэн. Нэлээд хугацааны дараа эцэг эхийн хурал хийхэд цуглуулсан мөнгөөр ийм зурагт авсан гэж нэг Хятад зурагт үзүүлж байсан. Би эцэг эхийн зөвлөлийн хуралд оролцож байгаагүй бөгөөд тэмдэглэлд гарын үсэг зурсан зүйл байхгүй. Солонго багшийн ангийн хуралд оролцож тэр ангийн хурлын үеэр хурлын протокол хөтөлж байсан. ...эцэг эхийн хурал хуралдаад зурагт авах саналтай байна, үүнийг дэмжиж байвал гарын үсэг зур гэж эцэг, эхчүүдээр гарын үсэг зуруулсан. Би зурагт авах үед хамт явж гарын үсэг зураагүй гэжээ. / 1 дүгээр хавтас 43-44 /  

            Гэрч Б.Баяраа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2015-2016 оны хичээлийн жилд манай хүүхэд 9 дүгээр сургуулийн 5-р ангид сурч байсан. Би тухайн үед эцэг эхийн зөвлөлийн дарга байсан. ...Сургуулийн зүгээс зурагт ав гэж санаачилсан. Сургуулиас ангиа зурагттай болгоно гэж байна гэхээр нь ангийн хурлаар ярилцаад протокол хөтлөөд мөнгө өгнө гэж эцэг эхчүүд зөвшөөрч гарын үсэг зурсан. Тэгээд нэг хүүхдийн 7600 төгрөг хурааж, багш нь авсан. Эцэг эхийн зөвлөлөөс санаачилж хурал хийж тэмдэглэл үйлдээгүй, гарын үсэг зурж байгаагүй. Би ганцхан янзаар гарын үсгээ зурдаг. Зүгээр л Баяраа гэж бичдэг. Таталж гарын үсгээ зурдаггүй гэжээ.  / 1 дүгээр хавтас 45-46 /

            Гэрч П.Туяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2015-2016 оны хичээлийн жилд манай хүү 9 дүгээр сургуулийн 4д ангид сурч байсан. Би тухайн үед эцэг эхийн зөвлөлийн дарга байсан. 2015 оны 10 дугаар сард сургуулийн хичээлийн эрхлэгч эцэг эхийн зөвлөлийн дарга нарыг цуглуулж “ Бид нар сургуульдаа зурагт авмаар байна. Зурагтаар хичээл заавал үр дүнтэй байдаг. Ангийн эцэг, эхчүүдэд зөвөөр ойлгуулж өгөөч” гэж хэлж байсан. Бид нарт хэлэлгүйгээр зурагт авсан байсан. Бид нарыг зурагт авах үедээ дагуулж яваагүй. Сургуульд зурагт авч өгөхөөр 3 удаа хурал хийгээгүй. Би нэг л удаа эцэг эхийн зөвлөлийн хуралд оролцсон. Ямар нэг тэмдэглэлд гарын үсэг зураагүй. Би гарын үсгээ нэг л янзаар таталж зурдаг гэжээ.  / 1 дүгээр хавтас 47-48 /

            Гэрч Б.Отгонцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүүлэхдээ: ...2015-2016 оны хичээлийн жилд манай охин 2а ангид сурч байсан. 2015-2016 онд эцэг эхээс хандив авч 14 ширхэг зурагт авсан гэдгийг одоо л сонсож байна. Би 9-р сургуульд очиж байгаагүй бөгөөд эцэг эхийн зөвлөлд байдаггүй. Эцэг эхийн хуралд манай нөхөр Дамдинхүү суудаг байсан. 2015 оны 10, 11 дүгээр сард эцэг эхийн зөвлөлийн хурал хийж тэмдэглэл үйлдэж гарын үсгээ зурж байгаагүй. Би гарын үсгээ нэг янзаар бичдэг гэжээ.  / 1 дүгээр хавтас 49 /

            Гэрч Н.Орхонсэлэнгэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2015-2016 оны хичээлийн жилд манай хүүхэд 2-р ангид суралцаж байсан. Сургуульд зурагт авч өгсөн талаар анх удаа сонсож байна. Би эцэг эхийн зөвлөлд 2015-2016 онд байгаагүй. Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурж байгаагүй. Хүүхдийнхээ эцэг эхийн хуралд бараг очдоггүй. Хөдөө Архангай аймаг руу голдуу явдаг. Намайг Ж.Орхонсэлэнгэ гэдэггүй, Намсрайн Орхонсэлэнгэ гэжээ. / 1 дүгээр хавтас  50 /

            Гэрч Б.Рэнцэнханд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Амгалансайхан ХХК-ний захирал юм. Манай компани хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2009-2012 оны хооронд “Амгалансайхан” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн цайны газрыг түрээслэн ажиллаж байсан. 9 дүгээр сургуульд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр чадлын өсгөгч 2ш, зурагт 14ш, депузер 7ш худалдаж байгаагүй. Манай компани 2012 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй...”, “...үдийн цай өгсөн зарлагын баримтыг няравт өгдөг байсан. Тухайн үед хүүхдийн тоо зөрсөн тохиолдол элбэг гардаг байсан. Тийм учраас хүүхдийн ирцийн тоог засах /падаан буюу зарлагын баримт/ зорилготойгоор сургуулийн нярав, нягтлан нарт уг баримтын хувийг өгдөг байсан. Баримтууд нь манай “Амгалансайхан” ХХК-ний тэмдэг дарагдсан хоосон бичигдээгүй баримтууд байсан. Тэр баримтаас ашигласан байх гэжээ.  / 1 дүгээр хавтас  51- 52 /

            Гэрч Г.Цагаанхүүхэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 9 дүгээр сургуульд 2002 оноос хойш нярваар ажиллаж байна. 2015 оны намар сургалтын менежер Болормаа “ Ангиудын нэг хүүхдээс 7600 төгрөг хураан авч байгаа. Уг мөнгөөр бага ангиудад зурагт авна” гэж хэлж байсан. Өдрийн тэмдэглэлээ харахад 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр захирал А.Батжаргал нь надад “сургууль дээр хураагдаж байгаа мөнгөний тооцоо аваад ир” гэж үүрэг өгсөн байна. Тухайн үед мөнгийг Болормаа, Одбаяр нар хурааж авч байсан. Тухайн үед 9.800.000 төгрөг хуримтлагдах ёстойгоос 7.627.150 төгрөг хураагдсан байсан. Үүнээс дутуу нь 2.172.850 төгрөг байсан учир 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр захирал А.Батжаргалд танилцуулсан байна. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр захирал А.Батжаргал над руу залгаад “ Зурагтын мөнгөө багцлаад байж бай. Очиж авна” гэж хэлсэн. Болормаа багш “эцэг эхээ дагуулж явж зурагтаа авахгүй юм байх даа” гэж надад хэлж байсан. Тэгээд оройн 18 цагт А.Батжаргал захирал ирээд зурагтын мөнгө 9.226.000 төгрөг авсан баримт байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр А.Батжаргал захирал “зурагт 15 цагт ирнэ” гэж хэлсэн. Орой  нь захирлын өрөөнд 10 ширхэг зурагт байсан. Дараа нь 4 ширхэг зурагт авч ирсэн. Зурагтнуудыг улсын өмч болгохын тулд Нийслэлийн өмчийн харилцааны  газраас зурагтнуудыг шинээр хүлээн авах хүсэлт гаргадаг. Зурагт авчихсан учраас хүсэлт гаргахын тулд зурагт зардаг 3 газрын үнийн харьцааг харуулсан падан авч материалыг нь бүрдүүлэн уг газарт өгөх ёстой болсон. Уг ажлыг захирал А.Батжаргал өөрөө хийсэн. Зурагтыг анх надад хүлээлгэн өгөхдөө баримт буюу падантай өгөх ёстой байдаг. Гэтэл ямар нэгэн баримт өгөөгүй. Сүүлд нягтлан бодогч Бадамцэцэг захирлаас уг баримтыг нь аваад өгсөн. Хуримтлагдах мөнгө бүрэн гүйцэт  төвлөрөөгүй байсан учраас төрийн санд тушаагаагүй байсан чинь захирал бэлнээр мөнгийг авсан. Нягтлан бодогч Бадамцэцэг надад “ Амгалансайхан” ХХК-ний хоосон бичигдээгүй тэмдэг дарсан баримт өгөөд уг падаан дээр бич гэж хэлсэн. Нэгэнт зурагт авчихсан болохоор уг падан дээр зурагт авсан бичилт хийсэн.

            2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газраас өмчийг бүртгэх тушаал ирсэн. Нягтлан бодогч Бадамцэцэг “зурагтнуудыг баримтжуулж тайландаа оруулах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь надад баримт өгөөгүй гэж хэлэхэд Амгалансайхан ХХК-ний хоосон бичилт хийгээгүй баримт өгөөд “ Наад дээрээ биччих “ гэж хэлсэн. Тэгээд уг баримт дээр 14 ширхэг зурагт, өсгөгч, депузер зэрэг эд зүйлсийг авсан талаар бичилт хийсэн. “Амгалансайхан” ХХК-ний баримтыг хуурамч гэдгийг А.Батжаргал захирал мэдэж байгаа. Учир нь өөрөө надад зурагт авсан баримт өгөөгүй. Тухайн компани манай сургуулийн гал тогоог ажиллуулж байсан. А.Батжаргал захирал “Жимпи” ХХК-ний баримт өгч байгаагүй. Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл 1, 2, 3-ийн талаар мэдэх зүйл байхгүй гэжээ.  / 1 дүгээр хавтас 53 -56 /

            Гэрч Г.Бадамцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2011 оноос 2017.04.01-ний өдөр хүртэл 9-р сургуульд нягтлан бодогчоор ажилласан. 2016 онд сургуулийн хүүхдүүдэд зурагтаар хичээл заана гээд зурагт авч байсан. Би зурагт авахад огт оролцоогүй. Бэлэн мөнгө авах асуудлыг нярав хариуцдаг. Харин баримтыг авч өмчид бүртгүүлэх ажлыг нягтлан бодогч хариуцдаг юм. Зурагт авсан баримтуудыг нярав авсан байгаа. Надад Амгалансайхан ХХК-ний баримт байгаагүй. Би Г.Цагаанхүүхэнд баримт гаргаж өгөөгүй гэжээ.  / 1 дүгээр хавтас 57-58 /

            Гэрч Б.Сайнцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 9-р сургуульд 2004 онд нарийн бичгээр ажилд орж байсан. Манай хүү 2017 онд 2-р ангид сурч байсан. Эцэг эхчүүдийн зарим нь “ямар үнэтэй зурагт авах гээд нэг хүүхдээс долоон мянга гаран төгрөг авдаг юм бэ” гэж хэл ам хийхэд сургалтын менежер Болормаа эцэг эхийн зөвлөлийн дарга нарыг хамруулсан хурал хийсэн.  Хуралдаад тэмдэглэл хөтөлсөн. Уг хурлын тэмдэглэлийг бичиж гаргачихаад явсан. Хурлын тэмдэглэлийг Болормаад өгсөн. Эцэг эхчүүд гарын үсэг зурсан талаар мэдэхгүй байна. Хоёр удаагийн хуралд 1-5-р ангийн эцэг эхчүүдийн зөвлөлийн дарга нар ирж суусан. Захирал А.Батжаргал эхний хурал дээр байгаагүй. Сүүлийн хурал дээр орж ирж зурагтаа авсан талаар мэдээлэл өгчихөөд гарсан. Захирал А.Батжаргал надаас “ Зурагт авсан баримт, хурлын тэмдэглэл байхгүй бол болохгүй байна. Чи эцэг эхчүүдийн хурал хийсэн хурлын тэмдэглэл бичээд өгөөч “ гээд хурал хийсэн он, сар, өдрийг мөн юу бичих талаар зааж өгөөд бичүүлсэн бөгөөд 2 удаагийн хурлын тэмдэглэл бичүүлж авсан. Хуралд суусан хүмүүсийн нэрсийг Болормаа хэлж өгөөд гаргасан. Тэрнээс хурал хийсэн зүйл байхгүй. Би эцэг эхийн хуралд сууж тэмдэглэл хөтөлж байсан зүйл байхгүй. Би тухайн үедээ хуурамч юм бичээд гаргасандаа санаа зовоод худал мэдүүлсэн гэжээ.  / 1 дүгээр хавтас 61-62 /

            Гэрч Г.Болормаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 9 дүгээр сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байсан. 2016 оны 01 дүгээр сард захирал А.Батжаргал 12 ширхэг зурагт авсан байсан. Уг зурагтыг нь багш нарт тарааж өгсөн. Зурагт хаанаас авсан талаар мэдэхгүй байна. Нярвын өрөөнөөс зурагтыг зөөж авчраад ангид суурилуулсан. А.Батжаргал захирал “баримтын шалгалт ирэх гэж байна “ гээд гар бичмэл бичсэн зүйлийг албан ёсны болго гээд өгсөн. Би эцэг эхийн төлөөллийн гарын үсгийг зураагүй, гар бичмэл болон нэрсийг нь компьютер бичээд гар бичмэлтэй хамт тэмдэглэлээ буцааж өгсөн. Сайнцэцэг надад хурлын 2 тэмдэглэл өгөөгүй. Би хуралд суугаагүй байхад намайг байсан  гэж тэмдэглэлд бичсэн байсан гэжээ.  / 1 дүгээр хавтас  63-64 /

            Гэрч Б.Сайнцэцэг, Г.Болормаа нарыг нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэлд: Б.Сайнцэцэг “...1, 3 дугаартай 2 удаагийн хурлын тэмдэглэлийг бичиж байсан. А.Батжаргал захирал “ Хурлын тэмдэглэл бичээд өг. Тэмдэглэлд би, Болормаа багш, мөн эцэг эхийн зөвлөлийн дарга нарын нэрийг оролцуулж бичээрэй. Эцэг эхийн зөвлөлийн дарга нарын нэрийг мэдэхгүй бол Болормаа багшаас асуугаарай”  гэж хэлээд бичүүлж байсан. 2 дугаартай хурлын тэмдэглэлийг мэдэхгүй байна. Эцэг эхийн гарын үсгийг зуралгүй А.Батжаргал захиралд өгсөн гэжээ.

            Г.Болормаа “...надад гар бичмэл бүхий хурлын тэмдэглэлийг буюу 2 дугаартай хурлын тэмдэглэлийг хуулж компьютер дээр бичээд гарын үсэггүйгээр А.Батжаргалд өгсөн. Гарын үсгүүдийг хэн зурсан талаар мэдэхгүй. 1, 3 дугаартай хурлын тэмдэглэлийг бичээгүй гэжээ. / 1 дүгээр хавтас  67-68 /

            Гэрч Т.Одбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2015-2016 оны хичээлийн жилд 9-р сургуулийн хичээлийн менежерээр ажиллаж байсан. Бага ангийн 14 кабинетад зурагт авах саналыг сургуулийн захирал А.Батжаргал гаргасан. Захирал нийт 14ш зурагт авсан. Хаанаас авсныг нь мэдэхгүй байна. Би эцэг, эхийн хурлын тэмдэглэл бичээгүй. Тэмдэглэл протоколд гарын үсэг зурсан зүйл байхгүй гэжээ. / 1 дүгээр хавтас 69 /

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Батжаргалаас гаргаж өгсөн материалын хуулбарууд / 1 дүгээр хавтас 171-206 /

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1688 дугаартай шийдвэрийн хуулбар /  1 дүгээр хавтас 211-219 /

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2351 дугаартай магадлалын хуулбар / 1 дүгээр хавтас 222-230 /

            Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00416 дугаартай тогтоолын хуулбар / 1 дүгээр хавтас  233-238 /

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1196 дугаартай шинжээч Д.Энхбаярын “...Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Зарлагын баримт” гэсэн баримтын зүүн доод хэсэгт байх шинжилж буй тэмдгийн дардас мэт зүйл нь олон удаа ашиглах зориулалттай бар ашиглан үйлдэгдсэн тэмдгийн дардас байна.

            Дээрх шинжилж буй тэмдгийн дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн тэмдгийн дардсаар дарагдсан байна” гэсэн дүгнэлт болон зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 72-76 /

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 919 дугаартай шинжээч Д.Энхбаярын “...Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и гэсэн  дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Зарлагын баримт”-ын баруун доод хэсэгт байх шинжилж буй тэмдгийн дардас нь олон удаа ашиглагдах зориулалттай бар ашиглан үйлдсэн тэмдэгний дардас байна” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 78-80 /

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 749 дүгээр шинжээчийн дүгнэлтэнд:  “...Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай хавтаст хэргийн “6-8” хүртэл дугаарлагдсан талд авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ын эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудсанд байх шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

            Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ын эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудасны “Очиртулга” гэсний урд талд байх шинжилж буй гарын үсгүүд нь Очиртулгын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.

            Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ын эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудасны “Туяа” гэсний урд талд байх шинжилж буй гарын үсгүүд нь Туяагийн гэх гарын  үсгийн загваруудтай бүтцээрээ тохирохгүй.

            Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ын эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудасны “Сод-Эрдэнэ” гэсний урд талд байх шинжилж буй гарын үсгүүд нь Сод-Эрдэнийн гэх гарын үсгийн загваруудтай бүтцээрээ тохирохгүй.

            Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ын эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудасны “Баяраа” гэсний урд талд байх шинжилж буй гарын үсгүүд нь Баяраагийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.

            Улсын дээд шүүхэд хадгалагдаж буй 182/2017/01358/и дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ын эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын 2 дахь хуудасны “Отгонцэцэг” гэсний урд талд байх шинжилж буй гарын үсгүүд нь Отгонцэцэгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 83, 86-126 /

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5365 дугаартай шинжээч М.Эрдэнэжаргалын “...Шинжилгээнд ирүүлсэн “Амгалансайхан” ХХК-ний зарлагын баримтны нөхөх хэсэгт бичсэн шинжилж буй бичиг нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Цагаанхүүхэний гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна.

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын архивт хадгалагдаж буй “Жимпи” ХХК-ний баримтын нөхөх хэсгүүдэд бичсэн шинжилж буй бичгүүд нь дармал, харьцуулах загвараар А.Батжаргал, Г.Болормаа, Б.Сайнцэцэг нарын дармал бичгийн хэвийн загваруудыг ирүүлээгүй тул адилтгалын шинжилгээ хийх боломжгүй.

            “Жимпи” ХХК-ний баримтын доод хэсэгт “А.Батжаргал” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг болон “А.Батжаргал” гэсэн бичиг нь харьцуулах загвараар ирүүлсэн А.Батжаргалын гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирч байна.

            “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №1”-ийн доод хэсэгт Б.Сайнцэцэг гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3-ын 2-р хуудасны дунд хэсэгт Б.Сайнцэцэг гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Сайнцэцэгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна.  

            “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2”-ын 2-р хуудасны доод хэсэгт О.Очиртулга гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Очиртулга” урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зураагүй.  

            “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2-ын 2-р хуудасны доод хэсэгт “Б.Отгонцэцэг” гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Отгонцэцэг” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зураагүй.  

            “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2-ын 2-р хуудасны доод хэсэгт “Т.Сод-Эрдэнэ” гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Сод-Эрдэнэ” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зураагүй.        

            “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2-ын 2-р хуудасны доод хэсэгт “Туяа” гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Туяа” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зураагүй.                 

            “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2-ын 2-р хуудасны доод хэсэгт “Баяраа” гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Баяраа” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдийг нэг хүн зураагүй.                 

            “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2-ын 2-р хуудасны доод хэсэгт “О.Очиртулга”, “Б.Отгонцэцэг”, “Т.Сод-Эрдэнэ”, “Туяа”, “Баяраа”, “Ж.Орхонсэлэнгэ” гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”-ын 2-р хуудсанд “Очиртулга, Отгонцэцэг, Сод-Эрдэнэ, Туяа,  Баяраа” гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдтэй харьцуулуулахаар О.Очиртулга, Б.Отгонцэцэг, Т.Сод-Эрдэнэ, Туяа, Баяраа, Ж.Орхонсэлэнгэ нарын гарын үсэг, бичгийн хэвийн загваруудыг ирүүлээгүй байх тул адилтгалын шинжилгээ хийх боломжгүй гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд / 2 дугаар хавтас 95-100, 101-131 / зэрэг болно.   

            Шүүгдэгч А.Батжаргалыг  2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 51-53 /

            Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 6 / зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Батжаргал мэдүүлэхдээ: 2015 оны 06 дугаар сарын 19-нд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр очсон. 2016 оны 07 дугаар сарын 20-ноос Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж эхэлсэн. 2013 оноос сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж, 2014 оны хичээлийн жилийн өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын албан даалгавар сургуулиудад хүргэгдсэн. 2014 оны өвөл сургуулийн бүх багш нарт зөөврийн компьютер олгогдсон. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын албан даалгаварын сургуулийн захиралд холбогдох хэсэг нь хүүхэд бүрийн хөгжих орчинг бүрдүүлж, сургалтын хэрэглэхүүн, лабортори болон бусад тоног төхөөрөмжөөр хангах, хөрөнгө оруулалт санхүүжилтын санг бүрдүүлж,  хуулийн дагуу зохион байгуулж санаачлагатай ажиллах, эцэг эхийн сургуулийн үйл ажиллагаа, хүүхэд бүрийн ахиц хөгжлийн мэдээллийг тогтмол нэгээс доошгүй удаа эцэг эхийн уулзалт тайлангаар хүргэж, тэдний сургалт, үйл ажиллагааны чанарт хувь нэмэр оруулан хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх  тухай хоёр албан даалгавар ирсэн.

            Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.4-т “ Сургалтын үйл ажиллагаатай холбогдох асуудлаар суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч болон зохих байгууллагад шаардлага тавьж шийдвэрлүүлэх эрхтэй”, 20.1.6-т “ Сургалтын үйл ажиллагааны дэвшилтэт арга, хэлбэрийг турших, нэвтрүүлэх эрхтэй “,  20.2.4-т “ Сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сургуулийн зөвлөл, багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, 20.2.6-т суралцагчийн авьяас, чадварыг хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх үүрэгтэй “ хэмээн хуульчилсан. Дээрх хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд 2015-2016 оны хичээлийн жил эхэлсний дараа 10 дугаар сарын 14,15-нд эцэг эхийн нээлттэй өдөрлөгөөр эцэг эхчүүд өөрсдөө сурагч болж багш нараар заалгасны дараа орой нь сурагчдийн эцэг эхтэй уулзалт зохион байгуулсан. Бага сургуулийн  хувьд 1670 гаруй орчим сурагчидтай байсан. Бүх сурагчийн эцэг эхийг нэг дор цуглуулж уулзах боломжгүй байсан тул бага ангийн 42 бүлгийн эцэг эхийн төлөөлөл болгож анги бүрээс нэг нэг хүнтэй хуралдсан.

            Тухайн хурлаар багш нарт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас олгогдсон зөөврийн компьютерт бэлдсэн хичээлийг хүүхдэд хүргэх хялбар арга зам нь анги бүрт 42 инчийн телевизор  авч, тухайн телевизорыг HDMI залгуураар зөөврийн компьютерт залгаж, бэлдсэн хичээлийг хүүхдэд  дуу дүрстэйгээр хүргэх  хамгийн амархан арга  гэдгийг тайлбарласан. Энэ нь:      

            1.Хүүхэд дуу дүрстэй бодит хичээл үзэх боломжтой.

            2. Хүүхдүүдийн хичээлд оролцох идэвхи нэмэгдэнэ.

            3. Хүүхэд орчин үеийнхээ шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр хичээлд суралцана гэдэг талаар сурагчдын эцэг эхчүүдэд санал болгож , эцэг эхчүүд нь санал нэгтэйгээр зөвшөөрсөн. Тухайн бага ангийн 42 бүлгийн эцэг эхийн төлөөлөл нь анги ангийнхаа эцэг эхчүүдэд тайлбарлаж хурал зохион байгуулсны үр дүнд зөвшөөрсөн. Бага ангийн 42 бүлгийн 1580 гаруй сурагчийн  эцэг эхээс мөнгө цуглуулж, эцэг эхчүүдээс ганц ч гомдол гаргахгүйгээр тухайн ажил хугацаандаа явагдсан.   42 инчийн телевизорыг сар гаруй  хугацаанд авч ангиудад байрлуулсан. 2015 оны 12 дугаар сарын үед 42 инчийн телевизорын мөнгө нь цугларах үед хоёр зурагтын мөнгө дутуу байсан. Нэг зурагтыг 670.000 төгрөгөөр авсан. Би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр 12 зурагтыг 13 дугаар хорооллын “Бин зао” зочид буудлын доод талд байрлах  хятад худалдааны  төвөөс авсан. Би 12 зурагтын мөнгийг өгөөд дахин хоёр зурагт авна гэдгээ хэлж хүргэлтээр авсан.

            2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт  тухайн зурагтуудыг эргэлтийн бус хөрөнгө буюу үндсэн хөрөнгөд бүртгэж авахаар хүсэлт явуулсан. Нэр бүхий гурван компаний үнийн саналтай явуулсан. Падаан дунд “Жинли” ХХК-ний  падаан цуг явсан. 2016 оны 06 дугаар сард улс төрийн томилгоо нь өөрчлөгдөж Монгол Ардын нам сонгуульд ялсан. 2016 оны 06 дугаар сараас хойш зургаан сарын хугацаанд  нийт 8 удаа шалгалт ирсэн. Хамгийн сүүлийн шалгалт нь Нийслэлийн Аудит, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтэс зэрэг 5-6 байгууллагын хамтарсан шалгалт ирсэн. Тухайн шалгалтын комиссоос манай сургуулийг магтаад явсан.  Гэтэл шалгалтын хэсгээс эргэж 3 хоног ажилласан ба багш, нярав, нягтлан, менежерүүдээр матаас бичүүлж авсан байдаг.

            Шалгалтын дүгнэлтэд  Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг хамгаалах тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг зөрчиж эцэг эхчүүдээс хандив авч, зурагт авсан байна гэж буруутгасан. Гэтэл энэ үйлдэл нь Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг хамгаалах тухай хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар өмнөх Нийслэийн боловсролын газрын дарга н.Отгонбаганаас зөвшөөрөл авч тухайн ажиллагаа явагдсан гэдгийг тайлбарласан. Дээрх тайлбарыг хүлээн авахгүйгээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Хөдөлмөрийн гэрээний  6.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн намайг ажлаас халсан.     

            Ингээд би 2017 оны 05 дугаар сард өмгөөлөгчгүйгээр өөртөө байсан баримтуудаа хавсаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт А.Батжаргалын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох ажлаас халсан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн сахилгын шийтгэл  ногдуулах тухай Б/82 дугаар  захирамжийг үндэслэлгүй гэж үзэж, ажилд эргүүлэн тогтоосон. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх зурагт худалдаж авсан паданыг үнэлээгүй. 2018 оны 03 дугаар сарын 15-нд Улсын дээд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. 

            Иргэний хэргийн шүүхэд өгсөн падаанаар 02 дугаар сарын 01-нд сүүлийн  хоёр зурагтыг авснаар тэмдэглэгдсэн байсан. Шинжээчийн дүгнэлтээр тамганы регистрийн дугаар уншсан боловч компаний нэрийг тодруулж уншаагүй орхисон. Сурагчдын  зөвлөлийн хурлын протокол дээр байгаа хүмүүсийн гарын үсгийн аль нэгэнтэй нь миний бичгийн хэв таарч байсан бол өнөөдөр би өөрийгөө өмгөөлж зогсохгүй байсан. Зурагтыг  сургуулийн өмчид бүртгэж авахдаа “Жинлий” эсвэл “Жинпий”ХХК-ний паданыг сольсон гэдгийг нярав, нягтлан хүлээн зөвшөөрсөн. Тухайн хоёр падааныг сольж “Амгалансайхан” ХХК-ний нэрээр бүртгэж авсныг надад хэлээгүй. Өөр компаний нэрээр бүртгэж авсныг мэдэх үндэслэл  надад байгаагүй. Эцэг эхийн зөвлөлийн хурлын протокол дээр гарын үсэг зурсан таван хүнийг байцаасан хэдий ч гэрчээр мэдүүлэг өгсөн  н.Орхонсэлэнгэ, н.Отгонцэцэг гэх хоёр хүний овог нь зөрсөн байсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагч Баатарбилэг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургууль  дээр очих үед хавтаст хэрэг мэдүүлэг өгсөн н.Сэржмядаг багш тухайн 5 хүнийг зааж өгч, өөрөө мэдүүлэг өгсөн. Гэрч н.Туяагийн мэдүүлэгт гарын үсгийг чинь зурчих уу гээд ярьсан гэх өгүүлбэр байсан. Гэтэл н.Туяатай хэн ярьсаныг тодруулаагүй. Гэрчээр оролцсон эцэг эхчүүд бүгд эцэг эхийн хурлын зөвлөлийн хуралд суусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эцэг эхчүүдийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг албажуулах тухай үүргийг  Сайнцэцэгт өгсөн. Бүх зүйл бодитой болсон. Эцэг эхчүүдийн хурлын  протоколыг хуурамчаар бий болгох санаа байсан бол тухайн хүмүүсээр гарын үсэг зуруулах шаардлага байгаагүй.  1500 гаруй сурагчдын эцэг эхчүүд болох 3000 гаруй хүний төлөөлөл  болгож, анги бүрээс 1 хүнийг  эцэг эхийн төлөөлөл болгон эцэг эхийн зөвлөлийн хуралд суулгасан нь тухайн хуулийн протоколыг үнэн бодитой байх хуулийн шаардлагыг хангуулах зорилготой болсон. Улс төрийн шалтгаанаар  миний ажлыг авах зорилгоор амралтын өдөр 2,3 хоног сургалтын менежерүүдтэй архив ухаж, бүтэн жил ухрааж арга хэмжээ авсан.           

            Миний үйлдэл нь бусдад  болон нийгэмд хохирол учруулаагүй. Багш, сурагчийн ажлын байрандаа хөгжих боломжийг бий болгосон. Би хуулийн дагуу ажлаа хийсэн. Би хүүхдээс нэг ч төгрөг авах зорилго байгаагүй. Үнэхээр гомдолтой байна гэв.  

            Шүүгдэгч А.Батжаргал нь  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 сарын 14-ний өдрийн Б/82 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг  гаргаж, өөрийн нэхэмжлэлдээ анхан шатны сургуулийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл 1, 2, 3, Улсын бүртгэлд бүртгэлгүй “Жинпи” ХХК-ний зарлагын баримт зэргийг хуурамчаар бүрдүүлж, хуурамч болохыг мэдсээр байж, нотлох баримтаар өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... А.Батжаргал нь сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг нь хангаж шийдвэрлэсэн. ...9 дүгээр сургуульд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл шалгаж дүгнэлт гаргасан. Уг шалгалтаар сургуулийн эцэг, эхийн зөвлөлийн 1, 2, 3 дугаартай хурлын тэмдэглэл байгаагүй. Харин зурагт худалдан авсан талаарх баримт байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн  хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ууганбаярын мэдүүлэг  / 1 дүгээр хавтас  31-33 /,   ... 9 дүгээр сургуульд иргэдээс гомдол ирсэн гээд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн удирдамжийн дагуу санхүүгийн холбогдолтой шалгалтыг хариуцан хийсэн. Баримтыг Нийслэлийн аудитын газар руу явуулсан гэхээр нь маргааш нь уг баримтыг шалгахад зөвхөн зарлагын баримт байсан. Эцэг, эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл байгаагүй гэж шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Уранбилэгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 36 /,  ... Хичээлийн жил эхлэхэд сургуулийн бүх ангиудыг зурагттай болгоно гээд захирал А.Батжаргал, менежер Г.Болормаа нар бага ангийн багш нартай хурал хийсэн. Нэг ангиас хүүхдүүдийнхээ тооноос хамаарч 799.000 төгрөг цуглуулж өгсөн. Тэр үед багш нар фермийн зурагт авна гэж ярьж байсан яасан гээд хэл ам хийсэн. А.Батжаргал захирал “ Эцэг, эхчүүдийн төлөөлөл авч өгсөн. Би өөрөө яваагүй” гэж хэлсэн боловч ямар ч эцэг, эх яваагүй байсан.  Миний мэдэхийн  5-р ангийн 8 бүлгийг төлөөлж байсан эцэг, эх болох Баярмаа надад “ Би яваагүй. Сургууль зохицуулсан гарын үсгийг чинь зурчих уу гэж утсаар ярьсан” гэж хэлсэн. 3-р ангийн эцэг эхийг төлөөлж Сод-Эрдэнэ, 4-р ангийн эцэг, эхийг төлөөлж Туяа, 2-р ангийн эцэг, эхийг төлөөлж Отгонцэцэг, 1-р ангийн эцэг, эхийг төлөөлж Ж.Очиртулга  нар байсан бөгөөд бүгд зурагт авахад яваагүй байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Сэржмядагийн мэдүүлэг  / 1 дүгээр хавтас  38-39 /,   ... Би 9 дүгээр сургуульд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нягтлан бодогчоор томилогдон ажилласан. Миний хүлээж авсан үдэгдсэн баримт дотор сурагчдын эцэг, эхээс хичнээн төгрөг гаргуулж авсан, уг мөнгөөр ямар эд зүйл хаанаас худалдаж авсан талаар баримт байгаагүй. Зөвхөн 14 ширхэг зурагт худалдаж авсан зарлагын баримт, үндсэн хөрөнгийн тайлан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Нямсүрэнгийн мэдүүлэг  / 1 дүгээр хавтас 40 /,  ... Манай охин 3г ангид сурч байсан. Би тухайн үед 3г ангийн эцэг, эхийн зөвлөлийн дарга байсан. “Зурагт авах үеэрээ дуудна” гэсэн боловч дахиж эцэг, эхийн зөвлөлүүдийн  хурал болон ангийн сурагчдын эцэг эхийн хурал болоогүй. Хүүхдүүд амраад хичээлдээ орох үед зурагтаа авсан байсан. Сургуулийн захиргаа зурагт авах санал дэвшүүлсэн. Эцэг эхийн зөвлөлүүдийн хурлаар тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулаагүй, зүгээр л ярилцсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Сод-Эрдэнийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас  41-42 /,  ... Манай охин 1б ангид сурч байсан бөгөөд би  тухайн үед эцэг эхийн зөвлөлийн дарга байсан. Сургуулийн зүгээс зурагт авах санаачлагыг гаргасан. Би эцэг эхийн зөвлөлийн хуралд оролцож байгаагүй, тэмдэглэлд гарын үсэг зураагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Очиртулгын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 43-44 /,   ... Манай хүүхэд  5-р ангид сурч байсан ба би эцэг эхийн зөвлөлийн дарга байсан. Эцэг эхийн зөвлөлөөс санаачилж хурал хийж тэмдэглэл үйлдээгүй, гарын үсэг зурж байгаагүй. Би Баяраа гэж бичдэг. Таталж гарын үсгээ зурдаггүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Баяраагийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 45-46 /,   ... Манай хүү  4д ангид сурч байсан. Би тухайн үед эцэг эхийн зөвлөлийн дарга байсан. Бид нарыг зурагт авахдаа дагуулж яваагүй. Сургуульд зурагт авч өгөхөөр 3 удаа хурал хийгээгүй. Би нэг л удаа эцэг эхийн зөвлөлийн хуралд оролцсон. Ямар нэг тэмдэглэлд гарын үсэг зураагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Туяагийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 47-48 /,   ... Манай охин 2а ангид сурч байсан. Эцэг эхээс хандив авч, 14 ширхэг зурагт авсан гэдгийг одоо л сонсож байна. 2015 оны 10, 11 дүгээр сард эцэг эхийн зөвлөлийн хурал хийж тэмдэглэл үйлдэж гарын үсгээ зурж байгаагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Отгонцэцэгийн мэдүүлэг  / 1 дүгээр хавтас 49 /,   ... Манай хүүхэд 2-р ангид суралцаж байсан. Сургуульд зурагт авч өгсөн талаар анх удаа сонсож байна. Би эцэг эхийн зөвлөлд 2015-2016 онд байгаагүй. Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурж байгаагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Орхонсэлэнгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас  50 /,  ... Манай компани хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 9 дүгээр сургуульд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр чадлын өсгөгч 2ш, зурагт 14ш, депузер 7ш худалдаж байгаагүй. 2012 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. 2009-2012 онд тус сургуулийн цайны газрыг түрээслэн үдийн цай өгч, хүүхдийн тоо зөрдөг учир тамгтайтай падааныг нярав, нягтлан нарт өгдөг байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Рэнцэнхандын мэдүүлэг  / 1 дүгээр хавтас  51- 52 /,  ...Би 9 дүгээр сургуульд 2002 оноос хойш нярваар ажиллаж байна.Өдрийн тэмдэглэлээ харахад  2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр захирал А.Батжаргал над руу залгаад “ Зурагтын мөнгөө багцлаад байж бай. Очиж авна” гэж хэлсэн. Болормаа багш “Эцэг эхээ дагуулж явж зурагтаа авахгүй юм байх даа” гэж надад хэлж байсан. Тэгээд оройн 18 цагт А.Батжаргал захирал ирээд зурагтын мөнгө 9.226.000 төгрөг авсан баримт байгаа.  2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр А.Батжаргал захирал “зурагт 15 цагт ирнэ” гэж хэлсэн. Орой  нь захирлын өрөөнд 10 ширхэг зурагт байсан. Дараа нь 4 ширхэг зурагт авч ирсэн. Зурагтыг анх надад хүлээлгэн өгөхдөө баримт буюу падантай өгөх ёстой байдаг. Гэтэл ямар нэгэн баримт өгөөгүй. Нягтлан бодогч Бадамцэцэг надад “ Амгалансайхан” ХХК-ний хоосон бичигдээгүй тэмдэг дарсан баримт өгөөд уг падаан дээр бич гэж хэлсэн. Нэгэнт зурагт авчихсан болохоор уг падаан дээр зурагт авсан бичилт хийсэн. А.Батжаргал захирал “Жимпи “ ХХК-ний баримт өгч байгаагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Цагаанхүүхэний мэдүүлэг / 1 дүгээр хавтас 53 -56 /,   ... Захирал А.Батжаргал надаас “ Зурагт авсан баримт хурлын тэмдэглэл байхгүй бол болохгүй байна. Чи эцэг эхчүүдийн хурал хийсэн хурлын тэмдэглэл бичээд өгөөч “гээд хурал хийсэн он, сар, өдрийг мөн юу бичих талаар зааж өгөөд бичүүлсэн. 2 удаагийн хурлын тэмдэглэл бичүүлж авсан ба хуралд суусан хүмүүсийн нэрсийг Болормаа хэлж өгөөд гаргасан. Тэрнээс хурал хийсэн зүйл байхгүй. Би эцэг эхийн хуралд сууж тэмдэглэл хөтөлж байсан зүйл байхгүй. Би тухайн үедээ хуурамч юм бичээд гаргасандаа санаа зовоод худал мэдүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Сайнцэцэгийн мэдүүлэг  / 1 дүгээр хавтас 61-62 /,  ...Би 9 дүгээр сургуульд 2015-2016 оны хичээлийн жилд бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байсан. А.Батжаргал захирал “ Баримтын шалгалт ирэх гэж байна “ гээд гараар бичсэн зүйлийг “ Албан ёсны болго” гээд өгсөн. Би эцэг эхийн төлөөллийн гарын үсгийг зураагүй, гар бичмэл болон нэрсийг нь компьютерээр бичээд гар бичмэлтэй хамт тэмдэглэлээ буцааж өгсөн. Сайнцэцэг надад хурлын 2 тэмдэглэл өгөөгүй. Би хуралд суугаагүй байхад намайг байсан  гэж тэмдэглэлд бичсэн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Болормаагийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас  63-64 /,  ...Захирал А.Батжаргал зурагт авсан баримтаа өгөхгүй байна гэж Г.Цагаанхүүхэн удаа дараа надад хэлж байсан. Захирал   өгөхгүй болохоор тайландаа тусгах гээд л уг баримтыг Г.Цагаанхүүхэнд өгсөн байх. А.Батжаргал захирал өгөхгүй болохоор аргаа бараад бичсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Бадамцэцэгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 59 /,  ... Б.Сайнцэцэг “...1, 3 дугаартай 2 удаагийн хурлын тэмдэглэлийг бичиж байсан. А.Батжаргал захирал “ Хурлын тэмдэглэл бичээд өг. Тэмдэглэлд би, Болормаа багш, мөн эцэг эхийн зөвлөлийн дарга нарын нэрийг оролцуулж бичээрэй. Эцэг эхийн зөвлөлийн дарга нарын нэрийг мэдэхгүй бол Болормаа багшаас асуугаарай “ гэж хэлээд бичүүлж байсан. Эцэг эхийн гарын үсгийг зуралгүй А.Батжаргал захиралд өгсөн.  Г.Болормаа “...надад гар бичмэл бүхий хурлын тэмдэглэлийг буюу 2 дугаартай хурлын тэмдэглэлийг өгснийг би хуулж, компьютер дээр бичээд гарын үсэггүйгээр А.Батжаргалд өгсөн. Гарын үсгүүдийг хэн зурсан талаар мэдэхгүй гэсэн нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас  67-68 /,  ... Би 2015-2016 оны хичээлийн жилд 9 дүгээр сургуульд менежерээр ажиллаж байсан. Бага ангийн 14 кабинетад зурагт авах саналыг сургуулийн захирал А.Батжаргал гаргасан. Захирал нийт 14ш зурагт авсан. Хаанаас авсныг нь мэдэхгүй байна. Би эцэг, эхийн хурлын тэмдэглэл бичээгүй, тэмдэглэл протоколд гарын үсэг зурсан зүйл байхгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Одбаярын мэдүүлэг / 1 дүгээр хавтас 69 /,  ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Батжаргалаас гаргаж өгсөн материалын хуулбарууд / 1 дүгээр хавтас 171-206 /, А.Батжаргалын нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1688 дугаартай шийдвэрийн хуулбар /  1 дүгээр хавтас 211-219 /, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2351 дугаартай магадлалын хуулбар / 1 дүгээр хавтас 222-230 /,  Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00416 дугаартай тогтоолын хуулбар / 1 дүгээр хавтас  233-238 /,  ... 182/2017/01358/и дугаартай Иргэний хавтаст хэрэгт авагдсан АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3”, “СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ын эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №2” гэсэн баримтуудын шинжилж буй гарын үсгүүд нь Очиртулга, Туяа, Сод-Эрдэнэ, Баяраа, Отгонцэцэг гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 749 дүгээр дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас 83, 86-126 /,   “...Шинжилгээнд ирүүлсэн “Амгалансайхан” ХХК-ний зарлагын баримтны нөхөх хэсэгт бичсэн шинжилж буй бичиг нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Цагаанхүүхэний гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна.  “Жимпи” ХХК-ний баримтын доод хэсэгт “А.Батжаргал” гэсний урд зурсан шинжилж буй гарын үсэг болон “А.Батжаргал” гэсэн бичиг нь харьцуулах загвараар ирүүлсэн А.Батжаргалын гэх гарын үсэг, бичгийн хэвийн загваруудтай тохирч байна. “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №1”-ийн доод хэсэгт Б.Сайнцэцэг гэсний урд болон “Эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл №3-ын 2-р хуудасны дунд хэсэгт Б.Сайнцэцэг гэсний урд тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Сайнцэцэгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэснй хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5365 дугаартай дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд / 2 дугаар хавтас 95-100, 101-131 / зэрэг болно.

            Прокуророос шүүгдэгч А.Батжаргалын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ “ гэж хуульчилсан бөгөөд дээрх зүйл ангид зааснаар ялын хувьд хөнгөрч байх тул  шүүхээс шүүгдэгч А.Батжаргалыг иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч А.Батжаргалд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч А.Батжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч А.Батжаргалаас ажилгүй байсан хугацааны цалинд авсан 11.068.782 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй байна. Үүнд:

            1. Шүүгдэгч А.Батжаргалын үйлдсэн хэрэг нь шүүн таслах ажиллагааны эсрэг  / Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг / гэмт хэрэг бөгөөд дээрх хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг төлөөлөн  А.Ууганбаярыг / 1 дүгээр хавтас  29-30 / тогтоосон нь үндэслэлгүй байна.

            2. А.Батжаргалын нэхэмжлэлээр түүнийг ажилд эргүүлэн тогтоож, шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1688 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2351 дугаар магадлал,  Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00416 дугаартай тогтоолууд хүчин төгөлдөр байгаа болно.

            3. Энэ хуралдаанаар нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх бөгөөд эдгээр баримтыг үндэслэн ажилд эргүүлэн тогтоосон эсэх асуудал нь иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан болно.

            Иймд нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

            1. Шүүгдэгч А.Батжаргал болон түүний өмгөөлөгч нарын гаргасан зурагт худалдан авсан тухай “Жинпи” ХХК –ний баримт бичгийг дахин шалгуулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй, дараахь нотлох баримтуудаар няцааж байна. Үүнд:

             а/ Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Цагаанхүүхэн мэдүүлэхдээ:  ... Зурагтыг авахаас өмнө Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлтээ гаргадаг. Уг газраас ирсэн шийдвэрийн дагуу заасан газраас нь авах ёстой байдаг юм. Захирал зурагт авсан падаанаа авч ирээгүй. Нэгэнт зөвшөөрөл ирчихээр нь би нягтлан бодох Бадамсайханы өгсөн “ Амгалансайхан “ ХХК-ний хоосон бичигдээгүй тэмдэг дарсан баримтан дээр бичсэн.   ...А.Батжаргал захирлаас баримтаа өгөхийг шаардахад 1 сараас хойш 11 сар хүртэл өгөөгүй. “ Жин –пи “ ХХК-ний баримтыг надад өгөөгүй. Өгсөн бол тэрүүгээр нь орлогод авах байсан. “ Амгалансайхан “ ХХК-ний баримт нь хуурамч болохыг захирал мэдэж байсан. Учир нь өөрөө надад зурагт авсан баримт өгөөгүй, “ Амгалансайхан “ ХХК нь манай сургуулийн гал тогоог ажиллуулж байсан болохыг  мэдэж байх ёстой гэжээ. / 1 дүгээр хавтас 53-56 /

            Гэрч Г.Цагаанхүүхэн, Г.Бадамцэцэг нарыг нүүрэлдүүлэн байцаахад  Г.Бадамцэцэг нь ... Г.Цагаанхүүхэн надад  хэлэхдээ А.Батжаргал захирал зурагт авсан баримтаа өгөхгүй байна. Удаа дараа нэхсэн боловч өгөхгүй байх юм гэж тухайн үед надад хэлж байсан. А.Батжаргал захирал баримтаа өгөхгүй байна гэхээр нь тайландаа оруулах санаатай л тэр баримтан дээр бичүүлэхээр өгсөн байх гэжээ. / 1 дүгээр хавтас 59-60 /

             б/ Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/ 89 тоот “ Эргэлтийн бус хөрөнгө бүртгэх тухай “ тушаал гарсан байх ба  “ Амгалансайхан “ ХХК-ний падааныг  2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр огноолон бичжээ / 1 дүгээр хавтас 249 /, 

            в/ Гэрч Б.Рэнцэнханд мэдүүлэхдээ ...  Манай компани 2012 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. 9-р сургуульд зурагт, өсгөгч зарсан падаан үйлдээгүй гэжээ. / 1 дүгээр хавтас 51 /, 

            г/ ...Шинжилгээнд ирүүлсэн “ Амгалансайхан “ ХХК-ний Зарлагын баримтны нөхөн хэсгүүдэд бичсэн шинжилж буй бичиг нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Цагаанхүүүхэний гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна гэсэн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 5365 дугаартай дүгнэлт / 2 дугаар хавтас 95-100 /  зэргээр “ Жинпи “ ХХК-ний баримт байгаагүй болох нь тус тус нотлогдож байна.   

            д/ Дээрх падааныг шүүгдэгч А.Батжаргал өгсөн болохоо хүлээн мэдүүлсэн ба  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 919 тоот дүгнэлтээр  “ Жинпи “ ХХК гэсэн падаанд дарагдсан   тамганы дардас нь “ Жинпи ХХ Компани санхүү ттб 1237 2823163 Улаанбаатар хот “ гэсэн уншигдах бичгүүдтэй / 1 дүгээр хавтас 78 / байгаа болохыг шинжилж тогтоосны гадна дээрх “ Жинпи “ ХХК нь улсын бүртгэлд байхгүй / 1 дүгээр хавтас 247 / болох нь  Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын  2018 оны 01 дүгээр сарын  15-ны өдрийн 12/524 тоотоор нотлогдсон байна.

            Харин “ Жинли “ ХХК нь оноосон нэрээ “ Жиньди “ ХХК болгон өөрчилж, 2005 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь / 2 дугаар хавтас 222 / Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2019 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн 003138629 дугаартай тоотоор нотлогдож байна.

Иймд дээрх падааныг дахин шалгах шаардлагагүй болно.

2. Эцэг эхийн зөвлөлийн хурал 2-3 удаа болсон. Мөрдөн байцаалтын шатанд 1500 хүний төлөөлөн эцэг эхийн зөвлөлийн хуралд орж, гарын үсэг зурсан 40 хүнийг бүгдийг нь гэрчээр асуухгүйгээр 5 хүнийг гэрчээр асуусан нь учир дутагдалтай Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй гэснийг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:

а/ Шүүгдэгч А.Батжаргалын ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэлд хавсаргасан “ АШС-ийн эцэг, эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл 1, СХД-ийн 9 дүгээр бүрэн дунд сургуулийн АШС-ын эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл 2, АШС-ийн эцэг эхийн зөвлөлийн хурлын тэмдэглэл 3 гэсэн / 1 дүгээр хавтас 176-180 / тэмдэглэлийг хуурамчаар бүрдүүлсэн эсэх асуудлыг шийдвэрлэх бөгөөд тэмдэглэлд дурьдсан үйл баримт болсон эсэх асуудлыг мөрдөн шалгалтын явцад шалгаж тогтоосон байна. Дээрх хуралдаанд оролцож,  эцэг эхийн төлөөлөл болж  нэр бүхий 5 хүн гарын үсэг зурсан байна. “ Тэмдэглэл 2 “-д 40 хүн ирсэн гэх боловч хэн хэн ирсэн талаар дурьдаагүй, энэ нь нотлогдоогүй тул асуух үндэслэлгүй байна. Харин дээрх тэмдэглэлд хурлаас сонгогдсон эцэг эхийн төлөөлөл гэх нэр бүхий 5 хүнийг гэрчээр асуусан байна. Тэдгээр нь хурал болоогүй, гарын үсэг зураагүй гэж мэдүүлсний гадна тэдгээрийн гарын үсэг биш болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 749 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон / 1 дүгээр хавтас 83-89 / байна.

б/ Дээрх тэмдэглэлд дурьдсан, тэмдэглэлийг хөтөлсөн ӨХБЗ-ийн дарга Б.Сайнцэцэг гэрчээр мэдүүлэхдээ ... Хөрөнгөтэй холбоотой шалгалт ирээд А.Батжаргал захирал эцэг, эхчүүдээс бэлэн мөнгө авсан гэдгээр буруутгагдсан. Тэгэхэд А.Батжаргал захирал надаас “ Зурагт авсан баримт хурлын тэмдэглэл байхгүй болохгүй байна. Чи эцэг эхчүүдийн хурал хийсэн хурлын тэмдэглэл бичээд өгөөч “ гээд надад хурал хийсэн он сар өдрийг нь юу бичих талаар нь зааж өгөөд бичүүлсэн. Надаар 2 удаагийн хурлын тэмдэглэл бичүүлж авсан ба хуралд суусан гэж бичүүлсэн хүмүүсийн нэрсийг Г.Болормаа хэлж өгөөд бичүүлсэн. Би шивж өгсөн. Гарын үсгийг хэн нь зурсныг мэдэхгүй / 1 дүгээр хавтас 63 /,  

...Г.Болормаа гэрчээр мэдүүлэхдээ:  ...Эцэг эхийн хурлын тэмдэглэл -2 гэснийг А.Батжаргал захирал 2016 оны сүүлээр санагдаж байна. “Баримтын шалгалт ирэх гэж байна “ гээд надад гар бичмэл бичсэн зүйлийг албан ёсны болго “ гэж гар бичмэл надад өгөөд компьютер дээр шивүүлсэн. Гэхдээ эцэг, эхийн төлөөллийн гарын үсгийг нь би зураагүй, зүгээр л нэрсийг нь компьютер дээр бичээд өгсөн. Би тэр хуралд суугаагүй / 1 дүгээр хавтас 63-66 /, 

...Б.Сайнцэцэг, Г.Болормаа нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд: Г.Болормаа нь ...Надаас эцэг, эхийн зөвлөлийн дарга нарын нэрийг асуухаар нь би хэлж өгсөн байх. Тэрнээс биш би тийм хүмүүсийн нэрийг бич гэж хэлж өгөөгүй. Хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зураагүй А.Батжаргал захиралд өгсөн. Б.Сайнцэцэг нь ... Хурлын тэмдэглэлүүдийг А.Батжаргал захирал надаас авсан. Би одоо сайн санаж байна / 1 дүгээр хавтас 67-68 / гэж тус тус мэдүүлсэн болно.

г/ Мөн гэрч Б.Уранбилэг мэдүүлэхдээ: ...Тухайн үед шалгалт хийгээд тус сургуулийн нягтлан бодогчоос зурагт авахтай холбоотой баримт материалуудыг нэхэхэд ямар нэгэн баримт гаргаж ирээгүй. Нийслэлийн аудитын газар руу шалгуулахаар явуулсан байгаа гэхээр нь маргааш нь очиж үзэхэд зөвхөн зарлагын баримт байхаар нь зургыг нь аваад шалгалтын материалдаа хавсаргасан. Эцэг эхийн хурлын тэмдэглэлтэй хамт байж байж ямар учиртай орлого болохыг харуулах ёстой байдаг. Гэтэл ямар нэгэн баримтгүй, хурлын тэмдэглэл байгаагүй / 1 дүгээр хавтас 36-37 / гэсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

Эдгээр баримтуудаар хуралдаан болоогүй, тэмдэглэл хөтлөөгүй бөгөөд түүнийг захирал А.Батжаргалын хэлснээр нөхөж бичсэн нь нотлогдсон тул шүүгдэгч, өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч А.Батжаргалын өмгөөлөгч Ч.Содончимэгийн гаргасан торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжтой гэж дүгнэв.

Мөрдөн шалгалтын явцад шүүгдэгч А.Батжаргалд тус шүүхийн  2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 302/А дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусах хүртэл хугацаагаар Сонгинохайрхан дүүрэг дэх Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн захирлын албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх / 2 дугаар хавтас  137-138 / таслан сэргийлэх арга хэмжээ авсанг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Аюушийн Батжаргалыг иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Аюушийн Батжаргалыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-г журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 12.250.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, А.Батжаргал нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, иргэний нэхэмжлэгч А.Ууганбаярын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар А.Батжаргалд оногдуулсан 12.250.000 төгрөгийн торгуулийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Батжаргал нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

6. А.Батжаргалд авсан Сонгинохайрхан дүүрэг дэх Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн захирлын албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Батжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.ОЮУНЧИМЭГ