Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

Улсын яллагч: Д.Ганчимэг

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхтөр

Шүүгдэгч: Ш.Н, Т.Төртогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Тунгалагийн Төртогтох, Бат-Очир овогт Шарын Н нарт холбогдох 1829002970004 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Үйлдсэн хэргийн талаар:

   Шүүгдэгч Ш.Н, Т.Төртогтох нар нь бүлэглэн  2018 оны 12 дугаар сарын 04-ний орой Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн нутаг “Бага бууц” гэх газарт иргэн Т.Алтангэрэлтэй “мал усалсангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Төртогтох мэдүүлэхдээ: “Өмнө нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна ” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14-р хуудас/,  Хохирогч Т.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 25-28-р хуудас/, Т.Алтангэрэлийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, Ш.Нийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, Т.Төртогтохын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, Гэрч Т.Уугангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/, Гэрч Б.Дагваагийн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/, Гэрч Ш.Наранболдын мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,  Гэрч Б.Батпүрэвийн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/, Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/, Яллагдагч Т.Төртогтохын мэдүүлэг /хх-ийн 241-243-р хуудас/, Яллагдагч Ш.Нийн мэдүүлэг /хх-ийн 246-р хуудас/

Шүүгдэгч Ш.Н, Т.Төртогтох нарын хувийн байдлын талаар:  

Шүүгдэгч Ш.Нийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-р хуудас/,   

            Шүүгдэгч Т.Төртогтохын дундговь аймгийн гурвансайхан сумын гурвансайхан багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 80-р хуудас/,

Шүүгдэгч Т.Төртогтохын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р хуудас/,   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ш.Н, Т.Төртогтох нар нь бүлэглэн  2018 оны 12 дугаар сарын 04-ний орой Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн нутаг “Бага бууц” гэх газарт иргэн Т.Алтангэрэлтэй “мал усалсангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14-р хуудас/, Хохирогч Т.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 25-28-р хуудас/, Т.Алтангэрэлийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, Ш.Нийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, Т.Төртогтохын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, Гэрч Т.Уугангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/, Гэрч Б.Дагваагийн мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/, Гэрч Ш.Наранболдын мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,  Гэрч Б.Батпүрэвийн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/, Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 5 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/, Яллагдагч Т.Төртогтохын мэдүүлэг /хх-ийн 241-243-р хуудас/, Яллагдагч Ш.Нийн мэдүүлэг /хх-ийн 246-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд Ш.Н, Т.Төртогтох нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ш.Н, Т.Төртогтох  нар нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдууллаа.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Н, Т.Төртогтох нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Тунгалагийн Төртогтох, Бат-Очир овогт Шарын Н нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н, Т.Төртогтох нарыг 1000 / нэг мянган /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая/-н төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Н, Т.Төртогтох нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болсоноос хойш шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч Ш.Н, Т.Төртогтох нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Алтангэрэл нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрт 1 500 000 төгрөг төлсөн  болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Ш.Н, Т.Төртогтох нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8  дүгээр зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Н, Т.Төртогтох нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА