Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 25

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчН.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимднээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмтхэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нийн Гад холбогдох эрүүгийн 1819002560124 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны …. дугаар сарын ….-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хотын ……… дүүргийн 22-р хороо Хилчний …… тоотод оршин суух, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийнанхан шатны шүүхийн 2017 оны 08-р сарын 11-ний өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор 500000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б овогт Нийн Г

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

/Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 09-р сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р баг ……….. тоотод хамтран амьдрагч Д.Огийн эрх чөлөөнд халдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүзүүнд нь хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

             Шүүгдэгч Н.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэр дотор зүүн урдталд доошоо суучихсан хүзүүнийх нь зүүн талаар цус урсаад би гартаа талх зүсдэг хутга барьчихсан зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/, 

Хохирогч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09-р сарын 08-ны өдөр..., ...Г хутга хийдэг савнаас заазуур авахаар нь О булааж авсан чинь дахиад хутга авах шиг болсон тэгээд би гэрийн зүүн урд талд сууж байхад л дээрээс хүзүүнд хутгалсан, цус гараад эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

 Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..."...Огийн хүзүүн дээр нь хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

  Гэрч М.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О гэрээ тойрж зугтаасан, зугтааж байхад нь нөхөр Г нь өшиглөөд, цохиод л байсан. ТэгээдО ээжтэйгээ утсаар ярьж байхад нь зодоод унагаачихаад архины шил аваад цохих гэж байхад нь би архины шилийг нь булааж аваад гаргаад гадаа байхдаа Огийн ээжрүү нь залгаж байгаад гэрт нь ороод ирсэн чинь гэрийнхээ зүүн урд талд цус болчихсон хэвтэж байгаад ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/, 

Гэрч Л.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О над руу залгаад уйлаад ээжээ би үхлээ гэж хэлэхээр нь би гэртээ яараад ирсэн чинь гэр нилдээ цус болчихсон гэрт Огийн хүзүүнээс цус гарчихсан ухаан алдчихсан газар хэвтээд Огийн найз охин, О, Г 3 байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

Гэрч С.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09-р сарын 08-ны өдөр...,...О орноосоо босоод тэгээд Г босож ирээд нүүр рүү нь алгадаад тэгснээ гэрийн баруун талаас хутга аваад яах ийхийн зуургүй Огийн шилэн хүзүүн дээр нь зүсчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/

  Шинжээчийн 2018 оны 09-р сарын 11-ний өдрийн 02/0290 дугаартай: “...Д.Огийн биед хүзүүний шарх, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун хацрын зулгаралт,зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийнүйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.Огийн биед учирсан хүзүүний шарх гэмтэл ньГэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тулгэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт баруун хацрынзулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүлмэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26 дугаархуудас/     

     Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/    

  Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8-р хуудас/Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.    

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09-рсарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4-р баг Ганзамын 50-2 тоотод хамтран амьдрагч Д.Огийн эрх чөлөөнд халдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээрзүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүзүүнд нь хутгалсны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.         

  Иймд шүүгдэгч Б овогт Нийн Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Д.Огийн хүзүүн тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахүндэслэлтэй байна. 

          Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага шүүгдэгчийн үйлдсэн гэмтхэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсонбайх шударга ёсны зарчимд нийцүүлэн торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй. Хавтаст хэргийн 71-р хуудаст хохирогч Д.О нь “...Г бид 2 цаашдаа хамтран амьдрах бодолтой байгаа ба эвлэрсэн нь үнэн болно...” гэсэн байх тул Н.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсонхоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гад урьд авсан хувийнбаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаархураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаарзүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгонТОГТООХ нь:

1 Шүүгдэгч Б овогт Нийн Гыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөлбайдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролучруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорихялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсонхоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыгдурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгтзааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ширхэг хутгыг устгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгтзааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гад урьд авсан хувийнбаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэхтогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэлбичих эрхтэй болохыг дурдсугай.                                     

 

 

ДАРГАЛАГЧ                     Н.АДЪЯА