Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 43

 

 


                                        

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Эы Эад холбогдох эрүүгийн 1919000440018 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
     
       Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн ... сумын ... дугаар баг 0 тоотод оршин суух хаягтай, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2017/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээ авсан, М овогт Эы Э, / /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын . дугаар баг ...... нэвтэрч хохирогч С.Оын эзэмшлийн Леново /Lenovo/ маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 560000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
          Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв.

     Шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би тэр өдөр гадуур 0.75 литрийн хэмжээтэй архи уучихаад гэртээ харих гээд сумынхаа сургуулийн хажуугаар гарч явахдаа орж бие засчихья гэж бодоод сургууль руу орсон юм. Ингээд 2 давхарт бие засах газар байдгийг мэдэх тул 2 давхар руу гараад 00 орж бие засчихаад гарч явахад 1 ангийн хаалга нь бага зэрэг онгойсон харагдсан юм. Тэгэхээр нь би тэр ангид юу болж байгаа юм бол гээд сонирхоод шагайхад хаалганд ойрхон сурагчийн ширээн дээр хар өнгийн цүнхтэй зүйл харагдсан. Тухайн үед сургуульд хүн амьтан харагдаагүй тэр ангид ямар ч хүн байгаагүй тул би ангид орж цүнхтэй зүйлийг аваад гараад гэртээ хариад цүнхийг нь нээж үзэхэд хар өнгийн нөүтбүүк байсан. Би компьютер ажиллуулж мэдэхгүй яадаг юм бол гэж үзэж харж байгаад цааш нь авдарт хийсэн. Би тухайн үедээ согтуу байсан болохоор цүнхэнд нь үнэ цэнэтэй юм байвал заръя гэж бодож авсан юм. Гэхдээ нөүтбүүкийг яахаа мэдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/

    Хохирогч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээсээ буюу сургуулийн 2 дугаар давхарт байрлах технологийн өрөөнөөс Леново маркийн нөүтбүүкээ хулгайд алдсан юм. Тухайн үед өрөөнийхөө хаалгыг түгжихгүй хамт ажилладаг Наранцацрал багшид миний өрөөг түгжчихээрэй гэж хэлээд явсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ очоод нөүтбүүкээ үзэхэд байхгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/

    Гэрч А.Наранцацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О багш өдөр 14 цагийн орчимд надтай өөрийнхөө түлхүүрийг өгчихөөд би ажилтай болчихлоо гээд миний өрөөг түгжчихээрэй гэж хэлээд явсан. Тэгээд би тус өдөр өрөөг нь түгжихээ мартаад явчихсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр буюу 1 дэх өдөр О багш өрөөнд байсан нөүтбүүк алга болсон байна гэж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

     “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 01-р сарын 17-ны өдрийн ТХҮ6/18-005 дугаартай: “...Lenovo зөөврийн компьютер 560000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-26-р хуудас/
     Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 35-р хуудас/
          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Иххэт сумын 3 дугаар баг Ерөнхий боловсролын сургуулийн технологийн өрөөнд нэвтэрч хохирогч С.Оын эзэмшлийн Леново /Lenovo/ маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 560000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч М овогт Эы Эыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбатад Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх хязгаарлалтын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй.
Хохирогч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Надад Эаас нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүгээс одоо ямар нэгэн гомдол саналгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Э.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М овогт Эы Эыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбатад Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхгүй байх хязгаарлалтын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 6 сараар тогтоосугай.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

           6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


                
ДАРГАЛАГЧ                Н.АДЪЯА