Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 61

 

 

 


                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,
Шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цын Лт холбогдох эрүүгийн 1819001810094 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1973 оны ....-р сарын ....-ны өдөр Дорноговь аймгийн ......... суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн ...... сум, ...-р баг, .... гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Цын Л
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Л нь 2018 оны 02-р сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч, нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
     Шүүгдэгч Ц.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “…2018 оны 01-р сарын 29-ний өдөр 3 үхрээ алдаад мөрөөр нь явж байгаад сэвсэн дээр нь очиход нэг нь амьд байсан. Б цагдааг дагуулж очоод мэдэгдсэн. Манай багийн иргэн Тыг цагдаагаас авч яваад байцаасан байдаг. Тын ах Ц залгаад би танай үхрийг авсан, манай дүүг мөрдөнд хийх гээд байна, чи үхрээ олсон гээд өргөдлөө буцаагаад авчих гэж хэлсэн. Дараа нь түүний ах Ц утсаар яриад малаа олсон гээд хэлээд өгөөч гээд байхаар нь би худал хэлсэн. Цагдаа дээр очоод үхрээ олчихлоо гэхэд цагдаа У үхрийнхээ зургийг аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц рүү яриад үхрийнхээ зургийг аваад ир гэнээ гэхэд ижил төстэй үхрийн зураг аваачаад өгчих, цагдаатай ярьсан байгаа гэж хэлсэн…” гэв.

Шүүгдэгч Ц.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надруу Ц залгаад би танай 1 тооны үхрийг хулгайлаад нядалсан гэдгээ хэлээд үхрээ хулгайд алдаагүй олчихсон гээд хэлчих тэгээд өргөдлөө буцаагаад авчих гэж хэлсэн. Тэгээд надад хоёр үхрийн 3600000 төгрөг өгсөн. Тэгээд би хэсгийн төлөөлөгч М.Ут өөрийнхөө үхэрнүүдээс сонгож байгаад ижил төстэй үхрийн зураг дарж угаалгаад хэсгийн төлөөлөгч М.Ут аваачиж өгсөн. ...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө Хадна ус гэх газар манай алдагдсан хоёр үхэр байна, олчихлоо өргөдлөө хаалгамаар байна гэж худал мэдүүлсэн болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

         Гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л үхрээ олчихлоо гээд алдсан үхэртэйгээ ижил зүсмийн үхрийн зураг авч ирж өгсөн юм. Тэгээд материалыг татгалзаж хаагаад байтал Ц болон Л гэх хүмүүс нь гэмт хэргийг нуун далдалсан талаар мэдээлэл орж ирэхээр нь хэсгийн ахлах, цагдаагийн ахмад Ч.Нт танилцуулан дахин хэрэг нээн шалгаж ажилласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

         Гэрч Ч.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц нь орой ....... дугаар утсаар ярихдаа алдсан үхрээ олсон гээд хэлчих гэхээр нь би болох юм уу, алдсан хоёр үхрийн зураг цагдаа аваад ир гэсэн гэж хэлсэн чинь болно цагдаад олсон гээд хэлчих өөр үхрийн зураг аваад харуулчих гэж хэлэхээр нь би болох юм байх гэж бодоод л харуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

         Гэрч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед би Ттай утсаар л ярьсан. Манай дүү Ц 2 үхрийн өртөг болох 3600000 төгрөг хийсэн гэсэн. Би санаатайгаар гэмт хэрэг нуун дарагдуулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

          Гэрч Ч.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эхнэр Мийн Хаан банкны ..... дугаарын дансанд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3600000 төгрөг шилжүүлсэн. Одоо Цаас 2 үхрийн өртөг мөнгөө бүрэн авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Л нь 2018 оны 02-р сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч, нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авснаар явуулж байгаа эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл бүх ажиллагааг хэрэг бүртгэлтийн ажиллагаа гэж хуульд заасан. Хоёр үхэр алдагдсан хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Л нь энэ хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлэн тусгуулах эрхтэй байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө гомдол, мэдээллийг шалгах үед хийгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа нь хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хамаарна. Шүүгдэгч Ц.Лын хэрэг бүртгэлтийн ажиллагаанд гаргаж өгсөн 2 ширхэг гэрэл зураг нь хуурамч бөгөөд түүнийг хууль сахиулагчид гаргаж өгснөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

           Иймд шүүгдэгч Б овогт Цын Лыг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

    Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш  Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаа буюу гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Ц.Лт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

     Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л нь торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1.Шүүгдэгч Б овогт Цын Лыг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Лт холбогдох Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             3.Шүүгдэгч Ц.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Ц.Л нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


 
                                         ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА