Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 402

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл би, Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тендерийн үнэлгээний хороо, Сангийн яаманд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Шүүхэд маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нэхэмжлэгчээс нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх үйл явц хэдийгээр хуулийн дагуу явагдаж байгаа боловч тендерийн үйл явцыг удаашруулахад хүрч Монгол Улсад барилгын ажил улирлын чанартай явагддагаас үүдэн бусдад хохирол үүсч болзошгүй зэргийн энэхүү салбарт үйл ажиллагааг явуулдагийн хувьд мэдэж, ойлгож байгаа тул манай компани нь нэхэмлэлээсээ татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах..”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт шүүхэд бичгээр гаргасан байх бөгөөд уг хэргийн улмаас хариуцагч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Н ХХК-ийн нэхэмжлэлтэй, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тендерийн үнэлгээний хороо, Сангийн яаманд тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    О.ОЮУНГЭРЭЛ