Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 229

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019         0807                                           2019/ШЦТ/229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч Б.Энхболд,

шүүгдэгчГ. Г, түүний өмгөөлөгч Н.Баяр,

хохирогч Б.Батзаяагийн өмгөөлөгч М.Түмэннаст,

хохирогч Б.Батзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батцэцэг,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхжаргал, Д.Бямбажав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г.Г-д холбогдох эрүүгийн 1734002090074 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Витафит” ХХК-д найрлагын туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 34-2-13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2001 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 85071591 дугаарын регистртэй, Б овгийн Г.Г

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Г.Г нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутагт 50-96 УНП улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх хэсэгт заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахнөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Батзаяа, Б.Тайванбаатар нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэгтхолбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нараас 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г:

...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батцэцэг:

...Батзаяагийн мэдүүлж байгаагаар Зугаалгад бүгд явах ёстой. Зугаалгад явахгүй бол 150.000 төгрөг авна гэсэн байгаа  юм. Тухайн шөнө жижүүртэй хоносон. Миний бодлоор нойргүй хүмүүсийг тэгж явуулах шаардлага байсан юм уу.  Нойрны асуудалд орж байгаа. Тэгээд автобусандаа ороод унтаж байхад нь Г.Гийн машин ирлээ гээд хэсэг залуучууд буугаад суусан байгаа юм. Тухайн үед бол Шадар сайдаас гарсан зугаа цэнгэлийг хорьсон байсан шүү дээ. Яахав энэ компанийн зүгээс өөрсдөө зохион байгуулсан болохоор явсан байх гэж үзэж байна. Тийм болоод энэ компани өнөөдөр тэрийгээ хариуцаж үүнийгээ хийсэн байх гэж үзээд байгаа. Тэр байгууллагаас 7 машин явсан бол бүгдийг нь бүртгээд явах уу, явахгүй юу гээд мөнгийг аваад явж л байгаа юм чинь автобусанд суулгаад явах л ёстой байсан. Хариуцах л ёстой байсан асуудал гэж бодож байна. Батзаяагийн хувьд өнөөдрийн байдлаар сая Солонгос эмч нарт үзүүлэхэд ямар ч эмчилгээгүй гэж хэлсэн. Гомдолтой байна. Асрах ч хүн байхгүй. Энэ хүн болохоор өөрийнхөө  зовлонг яриад байдаг. Энэ хүн чинь ажил хийгээд хөдөлмөрлөөд байж болно.  Тэр хүн чинь юу ч хийж чадахгүй. Би компанид ч гэсэн гомдолтой байна. Бүхэл бүтэн компани байж ажилчингаа ийм болгочихдог. Компанийн ажилчид л бий болгож байгаа. Өдий хүртэл юу ч өгөөгүй.  Өөрсдийгөө хамгаалж байгаад үнэхээр гайхаж байна.  Ийм л байр суурьтай байна гэв...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн төлөөлөгч Л.Энхжаргал:

...Витафит” бол иргэний хариуцагчаар орж байгаа хохирогч бол гомдол саналтай байна гээд шүүгдэгч ч гэсэн ялгаагүй. Бодит байдлаас арай өөр яриад байна л даа. “Витафит” зугаалга зохион байгуулсан. Явахгүй бол мөнгөө авна гэсэн. Хариуцлагыг хүлээхгүй гээд сөрөг байдлаар яриад байна. Гэхдээ энэ бол тийм биш. Гомдол санал байж болно. Гэхдээ үнэнээр нь яримаар байна. “Витафит” ямар үүрэг оролцоотой байсан бэ, осол гарахаас өмнө юу хийсэн юм, осол гарсны дараа юу хийсэн юм, хуулиараа хариуцах ёстой юм уу, үгүй юм уу тэр талаараа өөрсдөө хариултаа хэлье гэж бодож байна. За осол гарахаас өмнө удирдамжуудаа өгөөд хуруу дардаг машинуудын хажууд бүгдийг нь наагаад явах үгүй гэсэн санал асуулгыгнь бүгдийг нь явуулаад ингэж өчнөөн олон процесс наана нь явагдсан.Явахгүй хүнийг хүчээр албадан явуулах үндэслэлгүй. Тэгээд мөнгө суутгана гээд байгаа нь явна гэчхээд мөнгийг нь компаниас шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл, Дуган хад руу Г.Г явна гэхээр нь мөнгийг нь шилжүүлчихлээ, хүндэтгэх шалтгаангүйгээр явахаа больчлоо гэх юм бол тэр мөнгийг нь буцааж олгохгүй. Тэр тохиолдолд авна шүү гэсэн. Явна гэчхээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр явахгүй боливол авна шүү гэсэн. Үүнийг мушгин гуйвуулаад хүчээр явна явахгүй бол 150.000 төгрөг авна шүү гэсэн. Тэгээд бид нарт үндсэн 7 автобус, дээрээс нь 4 автобус нэмээд нөхцөл байдлыг хангалттай бүрдүүлсэн. Шаардлагуудаа тавиад тэр шаардлагыг сонсож байгаа хүмүүс маань тэр шаардлагыг биелүүлээгүй компаниас зааварчилгаа өгөөд байгаа тэр зааварчилгааг зөрчих юм бол яах юм бэ. Энэ хоёр ялгаатай нэг нь зааварчилгаа өгөөгүй, шаардлагаа ч тавиагүй бид нарын 100 хувийн буруу. Гэтэл  зааварчилгаагаа хадаад автобус явдаг өдөр шаардлагаа тавьсан. Ерөнхий технологич Байгальмаа, Мөнхчимэг гээд тэр хоёр цагаан хоолойтой ирцээ бүртгэхийг шаардаад явсан.Энэ хүмүүсийг суу, автобусандаа суу, одоо хөдөлнө шүү гээд хэлсэн. Тэгээд шаардлага тавиадбайхад биелүүлэхгүй бол яах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Осол гарсны дараа хөдөлмөрийнтухай хууль, үйлдвэрлэлийн осол журам гэж байдаг. Тэр журмуудынхаа дагуу анхан шатныхаа яаралтай тусламжуудыг байгууллагын зардлаар хариуцаж хүргэнэ гэсэн заалттай байдаг. Үүнийхээ дагуу 101, 102-ыг дуудаад гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд яаралтай хийдэг тариаг хийлгээд 230.000 төгрөгийн зардал гарсан. Тэр нь манайх хариуцсан. Витафит зохион байгуулсан гэсэн боловч хэрэг осол болсон үндсэн шалтгаан нь замын хөдөлгөөн зөрчсөн байдаг. Машин шахахдаа биш энэ хүн орон зайн баримжаа алдаж, урд талын машиныг гүйцээд түрүүлж чадна гэж өөртөө хөнгөмсөгөөр найдсан байгаа юм. Дараа нь эсрэг талын машин өөдөөс гараад ирэхээр нөгөө машинаа гүйцэт түрүүлж чадахгүй тэгээд дарсан байгаа. Энэ хүний 100 хувь өөрийнх нь буруу. Энэ дээр үйлдвэрлэлийн осол уу, авто тээврийн осол гэдгээс хамаараад дараах хохирол төлөх хуулийн гаргалгаа нь өөр болоод явчихна. Авто тээврийн осол болчихвол бодит хохирол, иргэний хуулийн 499.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирлыг барагдуулах ёстой. Үйлдвэрлэлийн осол гэвэл саяны хоёр дээрээ нэмээд хөдөлмөрийн тухай хуулийн 97.1 дэх хэсэгт заасан 18 сарын нэг удаагийн тэтгэмж байгаа. Иргэний хуулийн 499.1 дээр хүн тээвэрлэх юм уу, ачаа тээвэрлэх явцдаа хүний бие эрүүл мэндэд хохирол учруулбал эзэмшигч болох жолооч нь өөрөө хариуцна. Энэ манай байгууллага хариуцах эсэх талаар хэд хэдэн шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Энэ хэргийн осолтой холбоотой замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт байна. Дээрээс нь бид нарын үйлдвэрлэлийн осол мэргэжлийн хурц хордлогоос шалгах акт байгаа. Осол гарсны дараа мэргэжлийн хяналтад бүрдүүлдэг акт байгаа. Осол болсны дараа бид нар актаа мэргэжлийн хяналтад өгдөг. Мэргэжлийн хяналт түүнийг авч хянаад баталгаажуулдаг. Энийг Тайванбаатар, Батзаяа хоёрыг хоёуланг нь бид хоёр өгсөн байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын Хонгорзул гээд байцаагч дээр байсан. Тэгээд манай актыг аваад Тайванбаатарынх дээр судлан бүртгээд энэ бол үйлдвэрлэлийн осол биш юм аа гэдгийг баталгаажуулсан. Батзаяа дээр нөхцөл байдал ижилхэн ганцхан гэмтлийн зэрэг нь өөр байсан. Тэгэхдээ Батзаяагийн хувьд бас хянан баталгаажуулахаас бас татгалзсан байж байгаа. Тэр нь яаж байгаа вэ гэхээр. Түрүүнд миний хэлсэн хохирогчийн мэдүүлгийг заавар хавсаргана гэсэн заалттай байдаг юм байна лээ. Тэгэхээр тухайн үед байцаагч тэр хүнээс мэдүүлэг авч ир гээд байсан. Тэгээд бид нар төлөөлөгч рүү нь яриад мэргэжлийн хүмүүс ийм юм яриад байна. Та нэг уулзаадах энэ дээр Батзаяагийн өөрийнх нь тайлбар хэрэгтэй байна гээд хэлсэн. Тэгэхэд өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөж байж хариу хэлнэ гэсэн. Тэгээд дараа нь дахин залгасан хэрэг шийдвэрлэх хугацаа гэж байдаг юм байна лээ. Хугацаа нь болохоор шарлачихдаг. Сүүл рүүгээ ойлгоогүй. Ямар хэрэг юм. Юунд дуудагдаа байгаагаа сайн ойлгоогүй байх. Тэгээд ирж уулзаагүй улмаас энэ татгалзсан. Тэгэхээр энэ хоёр ижил төрлийн юман дээр нь нэгэн дээр нь биш гээд гарсан байгаа. нэг нь нотлох баримт дутуу бүрдүүлсэн гээд татгалзсан ийм хоёр акт байж байгаа. Тэгэхээр бид нарын хувьд хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Тухайн үед актаа үйлдээд зохих мэргэжлийн байгууллагад нь хандсан. Анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч өөрийнхөө гэм бурууг ухамсарлаад өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөөд би төлнө гэдэг байдлаа хэлээд тэнсэх ял авсан. Гэтэл бид нар Батзаяаг байнгын орлоготой буюу байнгын ажлын байраар хангах албан биш ч гэсэн хохирогчийн эгчид бид нар амласан байгаа. Энэ хүнийг ажлаас ямар ч байсан халахгүй ажил дээр нь ямар ч байсан байлгаж байя гэсэн. Гэтэл шүүгдэгч бол тэндээс тэгж хөнгөн ял авчхаад эргээ гээд мөнгийг төлөхгүй гээд витафитаар төлүүлнэ гээд дав заалдаж байна. Анхны шүүх хурал дээр би хэлж байсан. Ер нь байс хийгээд чөлөө авдаг. Компани бол ашгийн төлөө байгууллага ажиллуулахад гэж хэлж байсан. Хоёрт манайд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Найруулах ёстой сүүг хийгээгүйгээс болж шар сүү хийсэн байсан. Энэ хүн бол ажилдаа тэнцэхгүй хэцүү хүн байгаа юм. Энэ хүнийг хадгалаад байгаа нь хамгийн гол нь хохирогчид өгсөн амлалт байна. Эргээ гээд энэ хүн байнгын ажлын байр тогтвортой орлоготой байжийж тэр хохирлыг барагдуулах юм болов уу гэдэг үүднээс ингэж харж үзээд байхад одоо хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна гэдэг бол шүүгдэгч мөнгөгүй дээ биш, орлогогүй дээ биш, хамгийн гол нь хүсэхгүй байгаа байхгүй юу. Энэ мөнгийг яаж ийгээд Витафитаас гаргуулъя гэсэн бодол санаатай байгаа. Энийг анхаарах нь зүйтэй. Гуравт,  Гийн машинд сууж явсан 5 хүн байгаа. Тэр 5 хүн  жолоочоос бусад нь бүгдээрээ архи уусан байгаа. Нэгэнт шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байгаа учраас хуулиа мөрдөж байж шийдвэр гаргах байх. Энэ дээр Засгийн газрын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм 1.5.1, -1.7.1-д хүртэл  үйлдвэрлэлийн осолд ийм юм багтана гээд заасан байдаг. Энэ дүрмийн 1.7.1-1.7.4-д ийм зүйлүүд нь үйлдвэрлэлийн осолд тооцогдохгүй гээд ялгаад өгсөн байгаа. Энийг нэг бүрчлэн үзвэл үндсэн болон туслах ажлын байранд мөн компаниас гаргасан шийдвэрийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орвол тооцно. Тэгэхээр манай энэ зугаалга чинь хохирогч болон шүүгдэгч нар албан хүчээр явуулсан гэж яриад байгаа ч би түрүүнд тайлбарласан санал асуусан болохоор албан томилолт гэж үзэхэд хэцүү байгаа. Хоёрт ажлынхаа байранд нэгж салбарынхаа хооронд явж байхдаа тээврийн хэрэгсэлтэй болон явган зорчихдоо осолдсон бол бас тооцно. ажлын байраа орхих боломжгүй ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын байрандаа амарч байх, ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхлэн цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үедбол тооцно. Энэ манай тохиолдолд усанд орсон багаж хэрэглээ сольсон тохиолдол байхгүй. Мөн ажилдаа ирэх болон буцах замдаа маршрутаар явах замдаа бол гэж байгаа манай тохиолдолд бол гэрийнхээ хооронд бол биш байсан. Дүрмийн 1.5.5-д ажил үүргээ гүйцэтгэх үедээ гэнэтийн аюул цаг уур цацраг идэвхт химийн хорт бодисын нөлөөлөлд биологийн гаралтай өвчин үүсгэгчийг гэнэтийн аюул өртсөн гэж байгаа ийм тохиолдол байгаагүй. Дүрмийн 1.5.6-д химийн бодис, биологийн гаралтай бохирдуулагчийн улмаас үүссэн өвчин, хордлогод өртсөн гэж байгаа манай тохиолдолд ийм зүйл байхгүй байна. 1.5.7. байгалийн гэнэтийн аюул, гамшиг,хөнөөххэрэгслийн болон гоц халдварт өвчний голомт, сүйрэл, дэлбэрэлтийн үед гэж байна. Энэ тохиолдол надад хамаарахгүй.  Тооцогдоно гэсэн энэ 7 зүйл манайд хамаагүй. Осолд тооцохгүй тохиолдлыг авч үзвэл, ажил олгогчийн шийдвэргүйгээр үндсэн үүрэгт ажлаасаа өөр ажил гүйцэтгэж байгаад осолдох гэж байгаа энэ тал дээр бол манай компани зааварчилгаа өгөөгүй. Тийм ч учраас автобус унаа гаргаад байна. Автобусанд сууснаараа автобус үүргээ биелүүлсэн. Ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэснээс осолдох гэж байгаа. Эндээс хөдлөөд 0.75 литр архийг Тайванбаатар замдаа авсан байгаа. Тайванбаатар авангуутаа жолоочоос бусад нь бүгд уусан байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан материалуудаас нотлогдоно. Нөгөөх ьн ажлын байраа орхиж явсан, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан боловч технологийн горимыг ажилтан өөрөө санаатайгаар өөрчилснөөс осолдох гэж байгаа.Зааварчилгаа авсан боловч гэдэг нь шүүгдэгчийн юу ч үзээгүй гээд байгаа Тайванбаатар  Г  бусад хүмүүсийн хувьд хадсан байгаа цаасыг хараагүй байна  гэж байхгүй. Тэгтэл өөрөө зааварчилгаа зөрчиж явсан. 4 дэх нь бол гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн биед гэмтэл учруулах гэж байгаа. Энэ бол манай кейсэд хамааралгүй. Ийм ийм нөхцөл байдлууд, заалтуудын улмаас би өөрийгөө хариуцагч гэж үзэж байгаа.  Эгч нь нэг ч удаа эргэж тойроогүй гээд яриад байх юм уг нь эргэж тойрсон л доо. Нэг сарын буцалтгүй тусламж өгсөн, ажилчдаасаа хандив цуглуулж өгсөн. Энэ бол манай компаниас биш зүгээр зохион байгуулж өгсөн. Ээлжийн амралтын мөнгийг нь хугацаа нь болоогүй байхад бүрэн олгосон байна. 2 сарын өмнө бүтнээр нь олгож өгсөн. 300.000 төгрөг нь 8 сарын цалингийн урьдчилгаа өгсөн юм байна. 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ажилласан 183.000 төгрөг  бодогдсон байсан. Компани 117.000 төгрөг нэмээд өгсөн юм байна. За нэг удаа нүүрс авч өгсөн. Мөн яаралтай түргэн тусламж нийт Батзаяад 1.086.798 төгрөгийг гаргаж өгсөн. Гэрт нь хэд хэдэн удаа ээлжилж очсон. Би ч гэсэн нэг удаа очиж л байсан. Энэ гэм бурууг хариуцах ёстой эзэн маань хамгийн гол нь байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа тусалж дэмжье гээд ярилцаж байтал шууд дайраад буруутгаад байгаад эргэлзэж байна. Гэм буруутай бие эрүүл төлөх чадвартай хүн байсаар байхад яагаад бид нарыг төлөх ёстой гээд үзээд байгаа юм бол бид нар эргэлзэж гайхаж байна. Шүүх шийдэхдээ тал бүрээс нь үнэн зөв шийдээсэй гэж найдаж байна гэв...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Д.Бямбажав:

...Ерөнхий ярих зүйлийг ярьчихлаа. Хамгийн гол нь бид нарын хувьд хохирогчид хохирол барагдуулахад шүүгдэгчийг ажлын байраар хангана гэдэг үүднээс хангаад цалин олгож явсан. Цалинг олгохдоо нэмэгдэл урамшууллыг аль болох олгохоор болж ажлын байранд тэнцэхгүй хүнийг ч гэсэн ажлын байрандаа байлгаж байгаа. Гэтэл энэ утгаараа үнэн зөвөөр шийдвэл зүгээр байна. Бид нар зөвхөн энэ хүнд 1 жилийн хугацаанд 12.000.000 төгрөгийн цалин олгосон байгаа. Үүнээс гадна нийгмийн даатгал гээд төлж байгаа. Тодорхой хувийг хохирогчид өгч байгаа болов уу гэж бодсон. Тэгтэл өгөөгүй гээд хэлж байна. Хохирогчийн талд ч гэсэн компани өнөөдөр дэмжлэг үзүүлээд зохион байгуулаад явж байсан бол давж заалдах шатны хурал болж байхад бас хохирогчид эвгүй сэтгэгдэл үлдэх болов уу гээд зарим ажлыг зогсоосон. Хандив тусламжуудыг зохион байгуулах гээд бэлдэж байснаа одоо ингээд шүүх хурал боллоо гээд энэ компанид бас шүүхийн өмнө янз бүрийн зүйл хүлээлгэх гэж байгаа юм болов уу гээд эвгүй сэтгэгдэл төрүүлэх болов уу гээд зогсоосон байгаа. Үндсэндээ манай компани ганцхан хүнийг хариуцаж ажилладаг биш маш олон ажилчидтай байдаг. Бас өвчин зовлонтой хүмүүс ч байгаа. Тэд нарыг адилхан харж үзээд явдаг. Яг ингээд хохирогчийн хувьд шүүх дээр хэрэг нь шийдэгдэхгүй сунжраад байгаа болохоор зарим нэгэн асуудал орхигдсон явж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Өөр ярих зүйл байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1734002090074 дугаартай хэрэгт хохирогч Б.Тайванбаатар /хх-ийн 24 дүгээр хуудас/, хохирогч Б.Батзаяа /хх-ийн 26-28 дугаар хуудас/, гэрч А.Одонгэрэл /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч У.Мөнхцэлмэг /хх-ийн 38 дугаар хуудас/, яллагдагч Г.Г /хх-ийн 67 дугаар хуудас/, иргэний хариуцагчийн төлөөлөгч Л.Энхжаргал /хх-ийн 150 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2.7 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10673 /хх-ийн 42 дугаар хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10674 /хх-ийн 45 дугаар хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10671 /хх-ийн 48 дугаар хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10672 /хх-ийн 51 дүгээр хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10669 /хх-ийн 54 дүгээр хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10670 /хх-ийн 56 дугаар хуудас/, Техникийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 82 /хх-ийн 58 дугаар хуудас/, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 8 /хх-ийн 141 дүгээр хуудас/,

 

 дугаартай дүгнэлтүүд болон гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол гарсан замын байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 3-6 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 14,19 дүгээр хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15, 99 дүгээр хуудас/, “Итгэлт Эстимейт” ХХК-ний авто машин, техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-17 дугаар хуудас/, “Итгэлт Эстимейт”ХХК-ний хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 20-22 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/, хохирогч Б.Тайванбаатарын хөдөлмөрийн гэрээ болон ажил, албан тушаалын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 102-106 дугаар хуудас/, хохирогч Б.Батзаяагийн хөдөлмөрийн гэрээ болон ажил, албан тушаалын тодорхойлолтын хуулбар /хх-ийн  107-111 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Гийн хөдөлмөрийн гэрээ болон ажил, албан тушаалын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 112-116 дугаар хуудас/,“Витафит импекс” ХХК-ийн захирлын тушаалууд /хх-ийн 117-122 дугаар хуудас/,“Витафит импекс” ХХК, “Оргил хүнс” ХХК-иудын Зуны зугаалга-2017 арга хэмжээнд явах ажилтнуудын нэрс /хх-ийн 123-126 дугаар хуудас/,“Витафит” группын хэмжээнд 2017 онд зохион байгуулагдах үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө /хх-ийн 127-130 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 137 дугаар хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутагт “Toyota Carina” маркийн 50-96 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх хэсэгт заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахнөхцөлүүдийганхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Батзаяа, Б.Тайванбаатар нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Тайванбаатарын“...2017 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед манай ажлынхан зугаалгаар Төв аймгийн Борнуур сумын Дуган хад амралтын газар луу ажлынхаа  Г гэдэг залуугийн машинд нь Батзаяа, Энхманлай, Мөнхцэлмэг, Аюурзана нарын хамт суугаад Борнуурын нутагт явж байгаад зүүрмэглээд сэрсэн чинь замын ховил харагдаад  Г машинаа огцом дарахаар нь би онхолдох нь гэж бодоод тухайн үед би  Гийг тоормосоо гишгээч гэж орилсон чинь  Г тэр чигээр нь замруугаа буцаагаад дарсан чинь машин унасан. Тэгээд би юу болсныг санахгүй байна нэг сэрсэн чинь дээрээс хүмүүс зүгээр үү гээд тонгойж байсан...” /хх-ийн 24 дүгээр хуудас/,

хохирогч Б.Батзаяагийн“...2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өглөөний 09 цагийн үед манай компаний ажилчид Төв аймгийн Борнуур сумын Дуган хад амралтын газар луу Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд автобусанд багтаагүй болохоор ажлын  Г гэдэг хүний Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэлд Тайванбаатар, Энхманлай, Мөнхцэлмэг, Аюурзана нарын хамт  Г машинаа бариад хөдөлсөн. Тухайн үед урд сууж явж байгаад солигдоод жолоочийн хажуугийн суудлын ард суугаад унтах маягтай зүүрмэглээд явж байсан чинь гэнэт Тайванбаатар ах урд нэг юм хэлэх шиг болохоор нь сэрсэн чинь  Г машинаа огцом баруун тийш нь дарж байсан ба машин агаарт хөөрөөд юу болсныг саналгүй аваарт орсон ба биеэ мэдрэхгүй байсан юм...” /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

гэрч А.Одонгэрэлийн“…Манай байгууллагын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын дагуу нэгдсэн журмаар ажилчдаа амралтад амраадаг. Тэгээд 12-ны өдөр 7 автобус гаргаж өгсөн. Тэр автобусанд суучихсан байсан хүмүүс автобуснаасаа буугаад  Гийн тээврийн хэрэгсэлд Батзаяа, Мөнхцэлмэг, Энхманлай, Аюурзана, Тайванбаатар нар сууж явсан. Тэгээд Төв аймгийн Борнуур сумын нутагт зам тээврийн осол орсон. Тэгээд би үйлдвэрийн дарга нь тул тэд нарыг авч ГССҮТ хүргэж өгсөн. Одоо гэмтлийн эмнэлэгт Батзаяа, Тайванбаатар хоёр 3 давхрын нуруу нугасны гэмтлийн 2,4 тоот пладанд хэвтэж байгаа. Мөнхцэлмэг, Энхманлай хоёр гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа. Аюурзана нь ажлаахийж байгаа.  Г бас гэрээрээ байгаа.Батзаяад манай байгууллагаас амралтын мөнгийг бодуулаад нэг сарын цалин буцалтгүй тусламжаар олгуулсан. 130 ажилтнаас мөнгө цуглуулаад Энхманлайд 200 000, Тайванбаатарт 200 000 төгрөг өгсөн. Бусад мөнгө болох 900 000-аад төгрөг Батзаяагийн ар гэрт өгсөн...” /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

гэрч У.Мөнхцэлмэгийн“...2017оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагынхан Төв аймгийн Борнуур сумын Дуган хад амралтын газар амралтаар явсан. Би тухайн үед амралтаар явах хүмүүсийн автобусанд суучихсан байсан. Өглөө  Гийн машинтай ирвэл цуг явъя гэж хэлж байсан. Тэгээд  Г ирэхээр нь машинд нь суугаад явсан. Замдаа 1 шил архи Тайванбаатар, Энхманлай хоёртой цуг уусан. Тэгээд Борнуур сумын нутаг урдаа орж явж байсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гэж байгаад замын хажуу тал руу орсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй...” /хх-ийн 38 дугаар хуудас/,

яллагдагч Г.Гийн“...2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай “Витафит” компаний ажилчид Төв аймгийн Борнуур сумын Дуган хад амралтын газар луу амралтад явцгаасан. Тухайн үед манай компанийхан автобустай яваад би өөрийн эхнэр Сайнжаргалын нэр дээр бүртгэлтэй “Тоёота Карина” маркийн 50-96 УНП улсын дугаартай цагаан өнгийн машинаа унаад машиндаа ажлын Батзаяа, Тайванбаатар, Энхманлай, Мөнхцэлмэг, Аюурзана нарын хамт автобуснаас жаахан хоцроод амралт руу хөдөлсөн. Тэгэхэд 22 товчооны тэндээс 1 шил 0.75 граммын архи аваад тэд нар замдаа ууцгаагаад би уугаагүй замдаа явж байгаад Төв аймгийн Борнуур сумын нутагт явж байгаад урдаа явж байсан хоёр тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гэсэн чинь хажуу талаас машин шахаад зүүн гар талруугаа машинтайгаа унаж онхолдсон байгаа. Тэгээд ажлынхан ойр явсан болохоор цагдаа эмнэлэг дуудсан байгаа...” /хх-ийн 67 дугаар хуудас/,

иргэний хариуцагчийн төлөөлөгч Л.Энхжаргалын“…Иргэний хариуцагчаар тогтоогдсон болохыг ойлгож мэдсэн. Манай компаний зүгээс уг эрүүгийн хэрэгт манай Витафит импекс ХХК-нийг иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Яагаад гэвэлхохирлыг хариуцах этгээд нь осол гаргасан гэм буруутай нь тогтоогдсон  Г Г байгаа. Энэ хүний буруутай үйлдлийг Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт гарсан мөн уг  Г нь хэрэг болон хохирлыг бүрэн хариуцах чадвартай байнгын ажил орлоготой эрүүл залуу ажлын чадамжтай хүн байгаа.Хоёрдугаарт  манай  байгууллага  зугаалгад   зориулж   зорчигч  тээврийн шаардлага хангасан автобуснууд бэлдэж, хохирогч Тайванбаатар, Батзаяа нарын автобусанд суулгасан ирцийг 2 удаа бүртгэж үүргээ биелүүлсэн.Шинжээчийн дүгнэлттэй танилцахадМэргэжлийн хяналтын байгууллагын тамга, тэмдэгээр баталгаажаагүй, хэт нэг талыгбарьсан бүрэн бус дүгнэлт байна. Манай байгууллагыг аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлсэн эсэх талаар ямар нэгэнасуулт болон хариулт байхгүй байна. Тийм учраас нэг талыг барьсан дүгнэлт гаргасанбайна. Тийм учраас би уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хуулийн дагуу дахин шинжээч томилж нэмэлт асуулт тавиулмаар байна. Урьд гаргаж өгч амжаагүй тайлбар болон нэмэлт материалыг хэрэгт хавсаргамаар байна...” /хх-ийн 150 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10673 дугаартай “...Б.Аюурзана-н биед баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... ...эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх /хх-ийн 42 дугаар хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10674 дугаартай “...Э.Энхманлай-н биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх /хх-ийн 45 дугаар хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10671 дугаартай “...Г. Гийн биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх /хх-ийн 48 дугаар хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10672 дугаартай “...У.Мөнхцэлмэг-н биед зүүн бугалга, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... ...эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх /хх-ийн 51 дүгээр хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10669 дугаартай “…Б.Батзаяагийн биед хүзүүний 5,6-р нугалмын их биеийн хугарал, мултрал, 4 мөчний саа саажил, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун, зүүн нүдний алим,зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл  бүхий амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах... талаарх /хх-ийн 54 дүгээр хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10670 дугаартай “…Б.Тайванбаатарын биед хүзүүний 6,7-р нугалмын бүрэн мултрал, хугарал зүүн бугалганд зулгаралт гэмтэл бүхий амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах... талаарх /хх-ийн 56 дугаар хуудас/,

техникийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 82 дугаартай “...Хавтаст хэрэг байгаа материалтай уншиж танилцахад Тоёота Карина маркийн 50-96 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ганбаатар овогтой  Г Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10-р бүлгийн 10.1. "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахнөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх" гэсэн заалтыг зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад замын хажуу руу онхолдсон гэж үзэв.

Уг зам тээврийн осол нь Тоёота Карина маркийн 50-96 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ганбаатар овогтой  Г Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10-р бүлгийн 10.1. "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахнөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх" гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол болох шалтгаан болсон гэж үзэв.

Зам тээврийн осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөгүй гэж үзэв... талаарх /хх-ийн 58 дугаар хуудас/,

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2017/080-06 дугаартай “...Асуулт 1. Төв аймгийн  хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 08 тоот дүгнэлт үндэслэлтэй эсэх

Хариулт 1. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 08 тоот дүгнэлт 1-р асуултын хариулт үндэслэлгүй байна. Харин 2, 3-р асуултын хариулттай санал нэгтэй байна.

Асуулт 2. Витафит Импекс ХХК нь 2017 оны зугаалгын арга хэмжээний үеэр ажилтнуудын ХАБ,ЭА-г хангах үүргээ бүрэн биелүүлсэн эсэх?

Хариулт 2. Витафит Импекс ХХК нь 2017 оны зугаалгын арга хэмжээний үед ажилтнуудын нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс 2017 оны “Зуны зугаалга” арга хэмжээний тухай мэдээлэл, санамж, 7 төрлийн анхааруулга өгч, мөн түүнд оролцох ажилтнуудын нэрсийн жагсаалтыг гаргасан байна. Дээрх аялал зугаалгын арга хэмжээнд нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахаар иргэн Б.Бархасбадьтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан зориулалтын автобусны үйлчилгээний хөлсийг төлсөн баримт нь ажилтныхаа аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлсэн гэж үзэж байна.

Иймд Витафит Импекс ХХК-ийн зохион байгуулсан 2017 оны аялал зугаалгын арга хэмжээ нь ажил хөдөлмөр, түүнтэй адил үүрэг гүйцэтгэх үйл ажиллагаатай хамааралгүй бөгөөд энэ арга хэмжээний үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэг эрхийг биелүүлэх талаар ажил олгогч хариуцлага хүлээхгүй.

Асуулт 3. Витафит Импекс ХХК-ийн зугаалгын арга хэмжээг зохион байгуулахад мэдээлэх зарлах, автобус унаагаа бэлтгэх, хянах шаардах үүргээ биелүүлсээр байхад шаардлагыг хүлээн авахгүй сайн дураар автобуснаас бууж хувийн автомашинаар зорчиж яваад зам тээврийн осолд орсон тохиолдолд компани ХАБ,ЭА-н асуудалд хамаарах эсэх?

Хариулт 3. Витафит Импекс ХХК-ийн ажилтан Б.Батзаяа, Б.Тайванбаатар, Б.Аюурзана, Э.Энхманлай, У.Мөнхцэлмэг нар нь байгууллагаас зохион байгуулж гаргасан автобусанд суугаагүй Г.Гийн жолоодож явсан 50-96 УНП улсын дугаартай Тоёото карина” маркийн тээврийн хэрэгсэл автомашинаар зорчиж явахдаа архисогтууруулах ундаа хэрэглэсэн нь жолоочид ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн нөлөөлөл /анхаарал сарних/ үзүүлсэн байх магадлал үед зам тээврийн осолд орсон байна.

Дээрх зам тээврийн осол гарсан нөхцөл байдал, үйлдэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1 .“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцадхүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг;

3.1.20 “үйлдвэрлэлийн      осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг; /Энэ заалтыг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.1.21 “үйлдвэрлэлийн      орчин” гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг; гэж тус тус заалтад хамаарахгүй.

Мөн Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 1.9. Осолдогч ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна.;

2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно:

2.1.3. ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;

2.1.5. ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед; гэсэн заалтуудын шаардлагыг хангахгүй, ажил үүрэг байсан гэж үзэж үндэслэлгүй байх тул Витафит групп-ийн ХАБ,ЭА-н асуудалд хамаарахгүй байна...” дугаартай дүгнэлтүүд болон гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол гарсан замын байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 3-6 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 14,19 дүгээр хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15, 99 дүгээр хуудас/, “Итгэлт Эстимейт” ХХК-ний авто машин, техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-17 дугаар хуудас/, “Итгэлт Эстимейт” ХХК-ний хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 20-22 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/, хохирогч Б.Тайванбаатарын хөдөлмөрийн гэрээ болон ажил, албан тушаалын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 102-106 дугаар хуудас/, хохирогч Б.Батзаяагийн хөдөлмөрийн гэрээ болон ажил, албан тушаалын тодорхойлолтын хуулбар /хх-ийн  107-111 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Гийн хөдөлмөрийн гэрээ болон ажил, албан тушаалын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 112-116 дугаар хуудас/, “Витафит импекс” ХХК-ийн захирлын тушаалууд /хх-ийн 117-122 дугаар хуудас/, “Витафит импекс” ХХК, “Оргил хүнс” ХХК-иудын Зуны зугаалга-2017 арга хэмжээнд явах ажилтнуудын нэрс /хх-ийн 123-126 дугаар хуудас/, “Витафит” группын хэмжээнд 2017 онд зохион байгуулагдах үйл ажиллагааны календарьчилсантөлөвлөгөө /хх-ийн 127-130 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 137 дугаар хуудас/, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батцэцэгийн хохирлын тооцоо, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 177-203 дугаар хуудас/, хохирогч Б.Тайванбаатарын хохирлын баримт /3-р хх-ийн 11-28 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Гийн цалингийн дэлгэрэнгүй хуулга, 2017 онд үйлдвэрлэлийн осол тогтоолгохоор мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөн материалууд /3-р хх-ийн 29-97 дугаар хуудас/,Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10/528 дугаартай ...шинжилгээ хийхээс татгалзсан тухай... албан бичиг /2-р хх-ийн 241 дүгээр хуудас/,Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05/1449 дугаартай ...дүгнэлт гаргахаас татгалзсан тухай...  албан бичиг /3-р хх-ийн 109-110 дугаар хуудас/,Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны  2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 04/218 дугаартай ...шинжийн дүгнэлт гаргахаас татгалзсан тухай... албан бичиг /3-р хх-ийн 124 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Гийн 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутагт “Toyota Carina” маркийн 50-96 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх хэсэгт заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахнөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Батзаяа, Б.Тайванбаатар нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан           үйлдэл, эс үйлдэхүй нь шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд дээрх болгоомжгүй үйлдэл, 2 хүний эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Н.Баяр нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Харин иргэний хариуцагчаар “Витафит импекс” ХХК-ийг татсан нь үндэслэлгүй байна.

Учир нь: хохирогч Б.Батзаяагийн өмгөөлөгч М.Түмэннаст, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батцэцэг нар шүүхийн хэлэлцүүлэгт ...Иргэний хариуцагч болох ”Витафит импекс” ХХК-иас хохирлыг гаргуулж өгнө үү... гэж тайлбар, дүгнэлтийг гаргаж мэтгэлцдэг хэдий ч тус компанийн зүгээс “Витафит” группын 2017 онд зохион байгуулагдах үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөөнд тусгагдсан зуны зугаалга амралтад компанийн ажилчдыг хамруулахдаа “Витафит импекс” ХХК нь өөрсдийн зүгээс ажилчдынхаа аюулгүй байдал, эрүүл ахуйг хамгаалах үүднээс хууль, дүрэм, журамд заагдсаны дагуу авбал зохих арга хэмжээг авч нэгдсэн журмаар ажилчдыг тээвэрлэх 7 ширхэг автобус гарган уг автобусанд ажилчдыг бүртгэн суулгаж, тэдний амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар бүхий л арга хэмжээг авч аюулгүй байдлыг нь хангасан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2017/080-06 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогддог, тухайн зам тээврийн ослын улмаас хохирсон нэр бүхий хохирогч нар нь автобуснаас өөрсдийн дураар бууж шүүгдэгч Г.Гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд шилжин суусан талаарх мэдүүлэг, “Витафит” группын 2017 оны “ЗУНЫ ЗУГААЛГА” арга хэмжээний тухай мэдээлэл, санамж, анхааруулгыг зөрчиж, хувийн автомашинаар зорчиж яваад зам тээврийн осолд орсон талаарх шүүгдэгч Г.Г болон хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, санамж, анхааруулга зэргээр няцаагдаж байх тул “Витафит Импекс” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Гийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Батзаяа, Б.Тайванбаатар нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батзаяагийн өмгөөлөгч М.Түмэннаст болон хохирогч Б.Батзаяагийн хууль ёсны төлөөлөгч Ө.Батцэцэг нар эмчилгээний зардалтай холбоотой 13.366.066 /арван гурван сая гурван зуун жаран зургаан мянга жаран зургаа/ төгрөг, шүүхэд шинээр гарсан эмчилгээний зардал 2.341.787 /хоёр сая гурван зуун дөчин нэгэн мянга долоон зуун наян долоо/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 /нэг таван зуун мянга/ төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөг, нийт 67.206.853 /жаран долоон сая хоёр зуун зургаан мянга найман зуун тавин гурав/ төгрөгийг, хохирогч Б.Тайванбаатар нь шүүхэд эмчилгээний зардалтай холбоотой 1.257.192 /нэг сая хоёр зуун тавин долоон мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

 

Үүнээс шүүх сэтгэл санааны хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, нийт 51.500.000 /тавин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

Жич: сэтгэл санааны хохирол хор уршгийг бодох аргачлал хуулинд зохицуулагдаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэсэн байх тул дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон болно.

 

Харин хавтас хэрэгт авагдсан хохирогч Б.Батзаяагийн эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан 13.366.066 /арван гурван сая гурван зуун жаран зургаан мянга жаран зургаа/ төгрөгийг, шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирогч Б.Батзаяагийн эмчилгээ болон бусад зардалтай холбоотой 2.341.787 /хоёр сая гурван зуун дөчин нэгэн мянга долоон зуун наян долоо/ төгрөгийг, хохирогч Б.Тайванбаатарын эмчилгээний зардалтай холбоотой 1.257.192 /нэг сая хоёр зуун тавин долоон мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг, нийт 16.964.045 /арван зургаан сая есөн зуун жаран дөрвөн мянга дөчин тав/ төгрөгийг шүүгдэгч Г.Гээс гаргуулан хохирогч Б.Батзаяад 15.706.853 /арван таван сая долоон зуун зургаан мянга найман зуун тавин гурав/ төгрөгийг, хохирогч Б.Тайванбаатарт 1.257.192 /нэг сая хоёр зуун тавин долоон мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Түүнчлэн хохирогч Б.Батзаяа, Б.Тайванбаатар нар цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн тул дээрх зардалтай холбоотой баримтуудаа тус тус бүрдүүлж, шүүгдэгч Г.Гээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Мөн “Витафит Импекс” ХХК нь хохирогч Б.Батзаяад 1.086.798 /нэг наян зургаан мянга долоон зуун ерэн найм/ төгрөгийг өгснийгдурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Гэд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Гэд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг,түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогч Б.Батзаяад учруулсан хохирлыг зохих хэмжээгээр буюу 1.374.000 төгрөг төлснийг, энэ шүүх хуралдаанаар хохирогч Б.Батзаяагийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгчийг ажил хөдөлмөр эрхлүүлж, эмчилгээнийзардалтай холбоотой болон цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөх боломжийг бүрдүүлж өгнө үү... гэх хүсэлтийг, шүүгдэгч Г.Гийн хохирогч нарын цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, давхар хор уршгийг арилгах талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж тус тус үзлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Г.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба эрх хасах ялыг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж байгаа тул тэнссэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Батзаяад 1.374.000 төгрөг төлснийг, хохирогч Б.Батзаяа, Б.Тайванбаатар нарт цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг, иргэний нэхэмжлэгч Г.Сайнжаргал нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн “Toyota Carina” маркийн 50-96 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01482715 дугаартай гэрчилгээг, 

прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай иргэний нэхэмжлэгч Г.Сайнжаргалын эзэмшлийн “Toyota Carina” маркийн 50-96 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Г.Сайнжаргалд,

прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаартай шүүгдэгч Г.Гийн эзэмшлээс 550.000 төгрөгийн үнэ бүхий “LG” маркийн хөргөгч битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Г.Гэд тус тус олгохыг,

шүүгдэгч Г.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассантай холбоотойгоор түүний 1164820 дугаартай жолоочийн түр үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг,

хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт үлдээхийг тус тус дурдах зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.3., 36.4., 36.6.,36.7., 36.8.,

36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаарзүйлийн 1 дэх

хэсэгт заасан зүйл, заалтуудыгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Г.Гийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-дзаасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3дугаар 2дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Г.Г шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Г.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодохыг эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шүүхээс 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн үеэс хугацааг тоолсугай.

 

6. Шүүгдэгч Б овгийн Г.Г цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Батзаяад 1.374.000 /нэг сая гурван зуун далан дөрвөн мянга/ төгрөг төлснийг, хохирогч Б.Батзаяа, Б.Тайванбаатар нарт цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг, иргэний нэхэмжлэгч Г.Сайнжаргал нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн “Toyota Carina” маркийн 50-96 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01482715 дугаартай гэрчилгээг, 

прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай иргэний нэхэмжлэгч Г.Сайнжаргалын эзэмшлийн “Toyota Carina” маркийн 50-96 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Г.Сайнжаргалд олгохыг, 

прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаартай шүүгдэгч Г.Гийн эзэмшлээс 550.000 төгрөгийн үнэ бүхий “LG” маркийн хөргөгч битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Г.Гэд тус тус олгохыг,

шүүгдэгч Г.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотойгоор түүний 1164820 дугаартай жолоочийн түр үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг,

хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт үлдээхийг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Г.Гээс нийт 16.964.045 /арван зургаан сая есөн зуун жаран дөрвөн мянга дөчин тав/ төгрөгийг гаргуулан хохирогч УХ93042436 дугаарын регистртэй, Боржигин овгийн Бумхүүгийн Батзаяад 15.706.853 /арван таван сая долоон зуун зургаан мянга найман зуун тавин гурав/ төгрөгийг, хохирогч УБ78050719 дугаарын регистртэй, Боржигон овгийн Банзрагчийн Тайванбаатарт 1.257.192 /нэг сая хоёр зуун тавин долоон мянга нэг зуун ерэн хоёр/ төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Хохирогч Б.Батзаяа, түүний өмгөөлөгч М.Түмэннаст, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Батцэцэг нарыннэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, нийт 51.500.000 /тавин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Хохирогч УХ93042436 дугаарын регистртэй, Боржигин овгийн Бумхүүгийн Батзаяа цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа, хохирогч УБ78050719 дугаарын регистртэй, Боржигон овгийн Банзрагчийн Тайванбаатар нар цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Г.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэл шүүгдэгч Б овгийн Г.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН