Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2018/ДШМ/43

2018 оны 05 сарын 02 өдөр                        

        2018/ДШМ/43                                                         Зуунмод

Г.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Батбямба,

Шүүгдэгч Г.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,

Хохирогчийн өмгөөлөгч М.Түмэннаст,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батцэцэг,

Иргэний нэхэмжлэгч Г.Сайнжаргал 

Нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Г.Г-д холбогдох 1734002090074 дугаартай 340 хуудас, 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Н.Баяр нарын  гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Г , Улаанбаатар хотод 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Витафит” ХХК-д найрлагын туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, .........  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2001 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЧЖ8...591/,

Г.Г  нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутагт 50-96 УНП улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх хэсэгт заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх" гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Батзаяа, Б.Тайванбаатар нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор: 

            Шүүгдэгч Г.Г ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г эд шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодохыг эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шүүхээс 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн үеэс хугацааг тоолж,

Шүүгдэгч Г.Г  цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Батзаяад 1.374.000 /нэг сая гурван зуун далан дөрвөн мянга/ төгрөг төлснийг, хохирогч Б.Батзаяа, Б.Тайванбаатар нарт цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг, иргэний нэхэмжлэгч Г.Сайнжаргал нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн “Toyota Carina” маркийн 50-96 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01482715 дугаартай гэрчилгээг, прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай иргэний нэхэмжлэгч Г.Сайнжаргалын эзэмшлийн “Toyota Carina” маркийн 50-96 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Г.Сайнжаргалд, прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаартай шүүгдэгч Г.Г ийн эзэмшлээс 550.000 төгрөгийн үнэ бүхий “LG” маркийн хөргөгч битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Г.Г-д тус тус олгохыг, шүүгдэгч Г.Г ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотойгоор түүний 1164820 дугаартай жолоочийн түр үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг, хэрэгт хавсаргагдан ирсэн 1 ширхэг CD-г хавтаст хэрэгт үлдээхийг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г ээс нийт 63.487.247 төгрөгийг гаргуулан хохирогч УХ93042436 дугаарын регистртэй, Боржигин овгийн Бумхүүгийн Батзаяад олгож,

Хохирогч Б.Батзаяа, түүний өмгөөлөгч М.Түмэннаст, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батцэцэг нар шүүгдэгч Г.Г ээс нийт 68.465.066 төгрөг нэхэмжилсэн бөгөөд цалингийн зөрүү 10.862.808 төгрөг нэхэмжилсний 7.262.808 төгрөгийг хангаж, үлдэх 3.600.000 төгрөгийг, өмгөөллийн хөлс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Хохирогч УХ93042436 дугаарын регистртэй, Боржигин овгийн Бумхүүгийн Батзаяа цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа, хохирогч УБ78050719 дугаарын регистртэй, Боржигон овгийн Банзрагчийн Тайванбаатар эмчилгээний зардалтай холбоотой баримтаа болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,           

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Г эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г  давж заалдах гомдолдоо: “Миний бие одоогоор хоёр охин, эхнэрийн хамт ажиллаж амьдардаг, том охин 1 дүгээр анги, бага охин гэрт 4 настай, эхнэр “доктор авто сүлжээ” ХХК-д ажиллаж байгаад саяханаас цомхтголд орж ажилгүй болсон. н.Батзаяад өгөх 63 487 247 төгрөгийг бага багаар, чадах хэмжээгээрээ өгч барагдуулна. Харин сэтгэл санааны хохирол болох 50 сая төгрөгөөс багасгаж өгөөч гэж гуйж байна. Миний цалин 600 000 төгрөг, эхнэр ажилгүй байгаа, эхнэр бид хоёр цалингийн зээлтэй. Бидний энэ байдлыг харгалзан үзэж, мөнгөн дүнг бууруулж өгнө үү. Манай гэр бүл эхнэрийн ажлын байранд байгаа, одоо ажилгүй болсон болохоор энэ байрнаасаа гарна. Өөрийн гэсэн гэр оронгүй, гэхдээ бид өөрсдийн сэтгэл зүрхээрээ н.Батзаяагаа яаж ийж байгаад хөл дээр нь босгоно гэдэгт итгэж байна.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр  давж заалдах гомдолдоо: Г.Г  нь зам тээврийн осолд орж хоёр хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа шударгаар хүлээсэн. Мөрдөн байцаалтын шатанд нэхэгдсэн хохирлыг бүрэн  барагдуулсан.  Цаашид  гарах  хохирлыг төлөхөө илэрхийлсэн.

Анхан шатны шүүхийн 2018 оны 48 тоот шийтгэх тогтоолын 7-р заалтанд Иргэний хуулийн 497, 497.1, 499.1, 505 -р зүйлийн 505.1 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г ээс нийт 63.487. 247 төгрөг гаргуулан хохирогч Б.Батзаяад олгосугай гэж заасан гэтэл шүүх ямар үндэслэлээр 63 сая 487.247 төгрөг гаргаад байгаа талаар тогтоолд огт дурьдаагүй.

Иргэний хуулийн 501, 505.1-д

1. Дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого,

2. Эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлыг төлөх ёстой гэж заасан.

Хохирогч нэхэмжлэлийнхээ 50,000,000 төгрөгийг нь сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн. Эрүүгийн хуулийн 2.5-д гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан ба сэтгэл санааны хохирол төлүүлэх талаар хуульд ямар нэг заалт байхгүй. Иймд Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 48 тоот шийтгэх тогтоолын 7-р заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, хохирогчийн нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол болох 50 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож бусад заалтыг нь хэвээр үлдээж, өөрчлөлт оруулж өгнө үү. Г.Г  нь ажилч хичээнгүй, байгууллагынхаа хамт олны дунд нэр хүндтэй, гэр бүлтэй, эхнэр 4-6 насны 2 хүүхдийнхээ хамт амьдардаг. Хохирогч н.Батзаяатай байнга холбоотой сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа, өөрөө энэ талаар өргөдөлдөө бичсэн байгаа.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр тайлбартаа: “.. шүүгдэгч Г.Г ийн хувьд гэм буруу болон бусад зүйл дээр маргах зүйл байхгүй. Хохирол төлүүлж байгаа байдлаас бодит хохирлыг шүүх 3.000.000 төгрөгөөр багасгасан байгаа. Гэвч сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг ямар үндэслэлээр гаргаж байгаа нь ойлгомжгүй байдаг.  Сэтгэл санааны хохирол гаргаж болно гэхдээ стандарт тоон үнэлгээ байхгүй байгаа. Шүүхийн практикт 3.000.000-5.000.000 төгрөг гаргаж байсан тохиолдол байдаг юм байна лээ. Хохирогчид 200000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн байгаа. Мөнгө төгрөгнөөс гадна боломжтой бүх зүйлээр тусалж байгаа нь харагдаж байгаа. Шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэхээр тогтооно. Цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч талаас төлнө гэж илэрхийлсэн. Сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Батбямба тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгч Иргэний хууль барьж сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй гэж байна. Эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхээр Иргэний хуульд тусгасны дагуу анхан шатны шүүх сэтгэл санааны хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлуудыг харахад зөрүүтэй гомдлууд байдаг. Н.Баяр өмгөөлөгчийн нэхэмжилсэн 50.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг, шүүгдэгчээс хэмжээг нь багасгаж өгнө үү гэсэн зөрүүтэй гомдол гаргадаг. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлдэг мөн гэм хорын төлбөрөө төлнө гэдэг санаагаа давхар илэрхийлж байна. Иймд сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батцэцэг тайлбартаа: “Би хохирогч Б.Батзаяагийн нагац эгч нь байна. Сэтгэл санааны хохирлын талаар ярьж байна. Хамгийн гол нь энэ хүн амь насаа алдчихсан бол яах байсан юм. Хөлнөөс доош мэдээгүй, хөдөлж чадахгүй, энэ хүн ээжтэйгээ 2 уулаа байдаг. 10 хоног эмчилгээ хийлгэхэд шүүгдэгч ганц ч удаа очоогүй. Тэр хооронд сувилагч нь зүүгээ орхиод явсан байгаа. Тэр хүн мэдээтэй байсан бол зүүгээ авчих байсан. Ам нь ангайсан ч хоол идэхгүй амьдаараа сэтгэлийн зовлон эдэлж байна. Г.Г ганц ч удаа очоогүй яс арьс болчихсон бөгс нь цоорчихсон, шээс, баасандаа холилдчихсон байдалтай байгаа. Тэр хүнийг бид насан туршдаа чирж явах болчихоод байна. Муу усны нүх ухаад өгчих 1.000.000 төгрөгийг нь хасаад тооцож болно гэж байхад манайд ирээгүй. Б.Батзаяа би Г.Г ахыг ойлгохгүй байна. Мөнгө өгөхгүй, ял авахгүй гэж байна тэгээд би яах юм энэ хариултыг аваад ир гэсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч М.Түмэннаст тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан. Б.Батзаяа нь 23 настай залуухан хүүхэд, хүнд гэмтэл авсан, дахин хэзээ ч босож чадахааргүй болсон байгаа. Эмч нарын дүгнэлтээр сэтгэл санааны гүн хямралд орсон. Сэтгэл санаа нь маш муу байгаа, ганц Б.Батзаяа бус ээжийнх нь сэтгэл санаа хүртэл маш хүнд байгаа. Одоо ярьж байгаа  зүйл нь миний эрхтэнүүдийг зарчих, миний ээж хэдэн жил түлээ нүүрсээ авч байг гэж хэлж байна. Хохирогчийн зүгээс Гансүхэд маш хүлээцтэй хандсан. Энэ хүнд байнгын эмчилгээ, асаргаа шаардаж байгаа. Сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг төлөх үү гэхэд хэргээ хүлээгээд төлнө гэж хэлдэг. Гэтэл одоо давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Г.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Г  нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутагт 50-96 УНП улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1-ийн “а”-д заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Батзаяа, Б.Тайванбаатар нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн  болох нь “урдаа явж байсан 2 тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гэж байгаад осол гаргасан” талаар мэдүүлсэн шүүгдэгч Г.Г ийн мэдүүлэг /1 хавтас 67 хуудас/, хохирогч Б.Тайванбаатар, Б.Батзаяа нарын “Г.Г машинаа баруун тийш нь огцом дарсан, машин унасан” гэх мэдүүлгүүд /1 хавтас 24, 26-28 хуудас/, “Б.Батзаяагийн биед хүзүүний 5,6-р нугалмын их биеийн хугарал, мултрал, 4 мөчний саа саажил, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун, зүүн нүдний алим,зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна”, “Б.Тайванбаатарын биед хүзүүний 6,7-р нугалмын бүрэн мултрал, хугарал зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо,  гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  №10669, 10670 дугаарт шинжээчийн дүгнэлтүүд / 1 хавтас 54,56 хуудас/, Г.Г  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10-р бүлгийн 10.1. "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх" гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон, осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөгүй” гэх техникийн шинжээчийн №82 дугаар дүгнэлт /1 хавтас 58  хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хавтас  2 хуудас/,  зам тээврийн ослын акт, осол гарсан замын байдал, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, хэмжилтийн бүдүүвч зураг /1 хавтас 3-6, 7-11  хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хэргийн бодит байдалд  нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний ял оногдуулж хэргийг хянан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г  нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1-ийн “а”-д заасан "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүх хохирогч Б.Батзаяагийн нэхэмжилсэн 68.465.066  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 63.487.247 төгрөгийг хангаж, цалингийн зөрүү 3.600.000 төгрөг, өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 50 000 000 төгрөгийг ханган шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй талаар шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч Н.Баяр нарын гаргасан  давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт  эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр заасан ба сэтгэл санааны хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй нөхцөлд мөнгөн дүнгээр тооцож төлүүлэх боломжгүй юм. Иймд хохирогч Б.Батзаяагийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 50 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

- 7 дугаар заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г ээс нийт 63.487.247 /жаран гурван сая дөрвөн зуун наян долоон мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулан хохирогч УХ93042436 дугаарын регистртэй, Боржигин овгийн Бумхүүгийн Батзаяад олгосугай” гэснийг  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г ээс 13 365 066 /арван гурван сая гурван зуун жаран таван мянга жаран зургаан/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Батзаяад  олгосугай” гэж,

- 8 дугаар заалтын “Хохирогч Б.Батзаяа, түүний өмгөөлөгч М.Түмэннаст, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батцэцэг нар шүүгдэгч Г.Г ээс нийт 68.465.066 /жаран найман сая дөрвөн зуун жаран таван мянга жаран зургаа/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд цалингийн зөрүү 10.862.808 /арван сая найман зуун жаран хоёр мянга найман зуун найм/ төгрөг нэхэмжилсэний 7.262.808 /долоон сая хоёр зуун жаран хоёр мянга найман зуун найм/ төгрөгийг хангаж, үлдэх 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг, өмгөөллийн хөлс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Хохирогч Б.Батзаяагийн нэхэмжлэлийн шаардлагаас 55 100 000 /тавин таван сая нэг зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол,  эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                       ШҮҮГЧИД                                О.ОДНЯМАА

                                                                                                        Г.БОЛОРМАА