Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 244

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019         08              22                                           2019/ШЦТ/244                               

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныгтус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У овгийн Б.М-т холбогдох эрүүгийн 1834000000304 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                                                                         

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, төв аймгийн Цээл суманд 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Төв аймаг, Цээл сум, Майхан 3 дугаар баг, 2-45 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 92042710 дугаарын регистртэй, У овгийн Б.М

 

Холбогдсон хэргийн талаар

                        /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.М нь согтуугаар 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн орой 21 цагийн орчимд Төв аймгийн Цээл сумын Майхан 3 дугаар баг 7-701 тоотод орших суух иргэн М.Мэндзаяагийн байнга амьдардаг байшингийн вакум цонхыг төмрөөр хөшиж, дотогш хууль бусаар нэвтрэн орж, түүний өмчлөлийн мөнгөн тоноглолтой эмээл хулгайлж, 8.500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1834000000304 дугаартай хэрэгт хохирогч М.Мэндзаяа /хх-ийн 15-17 дугаар хуудас/, гэрч С.Даваасүрэн /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч  А.Юмжав /хх-ийн 19 дүгээр хуудас/, яллагдагч Б.М /хх-ийн 25-26 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл //хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Мын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 34, 35, 38, 39, 40-43, 46, 47 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

            Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн орчим Төв аймгийн Цээл сумын Майхан 3 дугаар багийн 7-701 тоот иргэн М.Мэндзаяагийн байшингийн вакум цонхыг төмрөөр хөшин орж, мөнгөн тоноглолтой эмээл хулгайлсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч М.Мэндзаяагийн ...2018 оны 09 дүгээр сарын 23-ны... ...орой 21 цагийн үед ирээд байшингаа онгойлгоод гэртээ ороход жижиг өрөө буюу унтлагын өрөөний цонх онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж бодоод эд зүйлээ бүртгэж үзэхэд том өрөөнд хананы стек буйдан хоёрын хооронд модон суурин дээр байсан мөнгөн тоноглолтой эмээл хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

гэрч С.Даваасүрэнгийн ...Мөнхбаяр 2018 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө 09 цагийн үед ирсэн... ...Нилээн согтуу байсан. Хөлөн дээрээ тогтож чадахгүй байсан. Шууд л унтаад өгсөн... /хх-ийн 18 дугаар хуудас/,

гэрч  А.Юмжавын ...Б.Мтай Петровис клонкын урд таараад Бандан хад уулын тэр хавьд очоод нэг шил архи уусан. Б.М тоосго зөөж байгаа гээд нэг хүнтэй явж байгаад хүргэж өгөөд Б.Атарбаатар ах бид 3 нэг шил архи уусан... ...Б.М найзындаа хүргүүлнэ гээд П.Атарбаатар ахыг гуйгаад хүргэж өгөөд ирье гээд явсан... ...Найзындаа л очлоо гэж хэлсэн... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Мын ....найз Лхагвадоржийнд очсон байшингийн хаалгыг татаж үзэхэд хүн байхгүй цоожтой байхаар гэрт байдаг мөнгөн тоноглолтой эмээлийг авч зарахаар шийдээд байшингийн баруун талд байдаг цонхны жижиг порчигыг хашаанд дотроос нь төмөр олж хөшиж онгойлгоод жижиг өрөөнд нь орсон. Тэгээд жижиг өрөөнөөс дамжин том өрөөнд орж буйдан хананы стек хоёрын дунд модон суурийн дээр байсан мөнгөн тоноглолтой эмээлийг суурь модтой нь аваад жижиг өрөөний цонхоор буцаж гараад модон суурийг хашаан дотор нь хаяад хашааны баруун хойд булангаар даван гарч эмээлээ бариад 200 метр гаран алхаад Гомбоо гэх айлын хашаанд оруулан тавиад Гомбоогийнд хоноод өглөө хүмүүс сэрэхээс өмнө босоод эмээлээ аваад Гомбоогийн хашааны урд байдаг эзэнгүй хашааны жорлонд тавьж таглаад Цээл сумын зүүн дэнжид байдаг Жамъянсүрэн гэх айлд очоод байж байгаад цагдаад баригдсан... /хх-ийн 25-26 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл //хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Мын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 34, 35, 38, 39, 40-43, 46, 47 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

            Шүүгдэгч Б.Мын согтуурсан үедээиргэн М.Мэндзаяагийн байшингийн вакум цонхыг төмрөөр хөшин орж, мөнгөн тоноглолтой эмээл хулгайлсан үйлдэл, эс үйлдэхүйнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байшингийн цонхыг нь төмрөөр хөшиж онгойлгоод бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эзэмшлийн эд зүйлийг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар авч захиран зарцуулах боломжийг буй болгосон, уг хууль бус үйлдлээ мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг хууль бус үйлдэл нь хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Б.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Мыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Мэндзаяад 8.500.000 /найман сая таван зуу/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.М нь хулгайлсан 8.500.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн тоноглолтой эмээлээөөрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас захиран зарцуулах боломж олдоогүй бөгөөд тухайн хулгайд алдагдсан мөнгөн тоноглолтой эмээлийг хууль ёсны өмчлөгчид буцаан өгсөн нь хавтас хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Мт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаахүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мт оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Мын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 290 /хоёр зуун ер/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг,

шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэххэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овгийн Б.Мыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч У овгийн Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У овгийн Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтланшүүгдэгч У овгийн Б.Мынцагдан хоригдсон 290 /хоёр зуун ер/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. У овгийн Б.М нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У овгийн Б.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У овгийн Б.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Ш.ГАНДАНСҮРЭН