Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 236

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         0814                                          2019/ШЦТ/236

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Билгүүн, 

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч П.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овгийн П.Бд холбогдох эрүүгийн 1934005240296 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2019 оны 08 дугаар 13-ны өдөр ирүүлснийг хүлээнавч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баян суманд 1978 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймаг, Баян сум,Өгөөмөр 2-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 78031779дугаарын регистртэй, Ш овгийн П.Б

 

            Холбогдсон хэргийн талаар

                                          /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч П.Бнь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Батбаатартай маргалдан улмаар түүний эрүүл мэндэд зүүн гарын 5-р хурууны алганы шивнүүр ясны зөрөөтэй ясны хэлтэрхий бүхий сэтэрсэн нийлмэл хугарал, зүүн нүдний зах хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд,  доод зовхинд цус хуралт, зүүн гарын 5-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.

 

 

 

Эрүүгийн 1934005240296дугаартай хэрэгт хохирогч Д.Батбаатар /хх-ийн 8-9, 10 дугаар хуудас/, гэрч Н.Ундрахчимэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Ж.Бямба /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Б.Уранбаяр /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч П.Наранчимэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, яллагдагч П.Б/хх-ийн 36-38 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 381 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн 397 дугаартай дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч Д.Батбаатарын Баян сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөл /хх-ийн 7 дугаар хуудас/, “MED TRAUMA HOSPITAL”-ийн томографийн шинжилгээ, түргэн тусламжийн дуудлага хуудас /хх-ийн 25-26 дугаар хуудас/, хохирогч Д.Батбаатарын хохирлын баримт, шүүгдэгч, хохирогчийн эвлэрсэн тухай өргөдөл /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, шүүгдэгч П.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ий39, 46-50 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч П.Бнь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Батбаатартай маргалдан улмаар түүний эрүүл мэндэд зүүн гарын 5-р хурууны алганы шивнүүр ясны зөрөөтэй ясны хэлтэрхий бүхий сэтэрсэн нийлмэл хугарал, зүүн нүдний зах хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд,  доод зовхинд цус хуралт, зүүн гарын 5-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Д.Батбаатарын...чи дүү нартай ирээд намайг дээрэлхлээ гээд намайг зодсон... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

гэрч Н.Ундрахчимэгийн...Намайг Батбаатарын очиход Батбаатарын зүүн нүд цус хурсан байсан. Доод талын шанаа нүдний доод талд жоохон язарсан зүүн гарын нарийн шуу хоёр гуран газар хавдсан байдалтай байсан. Гарын алга гадна хэсэг дээрээ хөхөрсөн байдалтай байсан... ...юунаас болж маргалдсаныг мэдэхгүй.../хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч Ж.Бямбын...хоорондоо маргалдсаныг би бол мэдэхгүй. Манайхаас тэр хоёр гараад явцгаасан. Өөр ямар асуудал болсныг би мэдэхгүй... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

гэрч Б.Уранбаярын...Б, Батбаатар хоёр хоорондоо маргалдаад байсан Тэгсэн Мөнх-Очир ах салгасан. Тэгээд бид нар салгаад явцгаасан... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч П.Наранчимэгийн...15 цагийн үед гаднаас Б орж ирээд “Батбаатар намайг зодсон гэж хэлээд, гэрийн үүдэнд байсан хугархай таягаар манай нөхрийг 3 удаа цохисон” Тэгээд манай нөхөр босч ирээд юу яриад байгаа юм бэ гэж хэлэхэд нэмээд хэдэн удаа цохисон... ...миний харж байснаар 7-8 удаа цохисон... ...зүүн талын гар нь битүү хөхөрсөн, зүүн нүд нь хавдсан байсан... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

яллагдагч П.Бгийн...эвлэрэх гээд гэрт нь очиход Батбаатар ах орон дээр хэвтчихээд элдэв юм яриад согтуурахаад байхаар нь гараараа нэг удаа нүүр рүү нь цохиод, дараа нь гэрийн үүдэнд байсан шилбүүрээр Батбаатар ахыг цохисон. Тэр үед эхнэр нь бид хоёрыг салгах гэж байгаад дундуур ороод нэг удаа санаандгүй цохиулсан... /хх-ийн 36-38 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 381 дугаартай ...Д.Батбаатарын биед зүүн гарын 5-р хурууны алганы шивнүүр ясны зөрөөтэй ясны хэлтэрхий бүхий сэлтэрсэн нийлмэл хугарал, зүүн нүдний зах хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн гарын 5-р хуруунд зөөлөн эдийн няцралт бүхий хүндэвтэр хохирол учирсан.. талаарх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ний өдрийн 397 дугаартай ...П.Наранчимэгийн биед зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,болон Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч Д.Батбаатарын Баян сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан өргөдөл /хх-ийн 7 дугаар хуудас/, “MED TRAUMA HOSPITAL”-ийн томографийн шинжилгээ, түргэн тусламжийн дуудлага хуудас /хх-ийн 25-26 дугаар хуудас/, хохирогч Д.Батбаатарын хохирлын баримт, шүүгдэгч, хохирогчийн эвлэрсэн тухай өргөдөл /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, шүүгдэгч П.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ий39, 46-50 дугаар хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

 

            Прокуророос шүүгдэгч П.Бд холбогдох эрүүгийн 1934005240296 дугаартай хэргийн шүүгдэгч П.Бгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч П.Бнь согтуурсан үедээ Д.Батбаатартай маргалдан улмаар түүний эрүүл мэндэд зүүн гарын 5-р хурууны алганы шивнүүр ясны зөрөөтэй ясны хэлтэрхий бүхий сэтэрсэн нийлмэл хугарал, зүүн нүдний зах хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд,  доод зовхинд цус хуралт, зүүн гарын 5-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, уг хууль бус үйлдэл хүндэвтэр хохиролхоорондоо шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч П.Бнь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч П.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Батбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Хохирогч Д.Батбаатар нь шүүгдэгч П.Бгээс эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардал130.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч П.Бнь хохирогчид эмчилгээний зардалд 150.000 төгрөг өгсөн болох нь хавтас хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан хохирогч Д.Батбаатарын мэдүүлэг, хавтас хэргийн 54, 58 дугаар хуудасны ар талд авагдсан шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч П.Бнь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч П.Бдхуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэхнөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч П.Бдторгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Бнь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.Батбаатарт 150.000 төгрөг төлснийг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг,эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

         Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

 хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

               36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                        заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овгийн П.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Ш овгийн П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найманзуун нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш овгийн П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Шүүгдэгч Ш овгийн П.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Ш овгийн П.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.Батбаатарт 150.000 төгрөг төлснийг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг  тус тус дурдсугай.   

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш овгийн П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш овгийн П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН