| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03504/И |
| Дугаар | 210/МА2026/00231 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00231
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, *******-д холбогдох
Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хотхоны 104 дүгээр байрны ******* 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох
Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хотхоны 104 дүгээр байрны ******* 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч *******ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Би Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хотхоны 104 дүгээр байрны *******ыг *******-ийн борлуулалтын албанаас анх 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байр хүлээлцэх акт үйлдэж хүлээн авсан бөгөөд одоо хүртэл амьдарч байна. Хүлээн авсан орон сууцны т 1 м.кв талбайг 3,200,000 төгрөгөөр тооцон 55.04 м.кв талбай бүхий орон сууцны нийт үнийг 176,128,000 төгрөгөөр үнэлж тухайн байрны анхны захиалагч т 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу бүрэн төлж барагдуулсан. Орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан тул *******-д хандаж эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай тодорхойлолт, бусад баримт бичгийг гаргаж өгөхийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр албан бичгээр хандаж хүссэн боловч өргөдлийн хариуг өгөөгүй бөгөөд захиалагч *******, нар тус компанид авлага төлбөрийн асуудалтай тул эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж тус тус заасан байх бөгөөд орон сууцыг анх *******-ийн борлуулалтын албатай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байр хүлээлцэх акт үйлдэж хүлээн авснаас хойш эзэмшилдээ байлгаж байгаа бөгөөд орон сууцны төлбөрийг би байрны захиалагч т төлснийг хариуцагч компани мэдэж байсан тул би өөрийгөө шударга эзэмшигч гэж үзэж байна. Иймд намайг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.4 дэх хэсэгт заасны дагуу *******-д холбогдуулж Хан-Уул дүүрэг, ******* хороо, , 104 дүгээр байрны ******* орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр орон сууц захиалан бариулах 104-12F дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, ******* хороо, хотхоны 104 дүгээр байрны 12F тоот, 55.04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 176.128.000 төгрөгөөр захиалан бариулсан. 2015 оны 10 дугаар сард *******-ийн борлуулалтын албанаас орон сууцаа хүлээн авч, одоо эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичгийг авах гээд ******* дээр очиж уулзахад тооцоогүй гэсэн албан бичгийг *******-аас авчир гэсэн. ******* болон *******-ийн хоорондын тооцооны асуудал иргэн *******т хамааралгүй бөгөөд ******* нь 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 012 дугаартай албан бичгээр иргэн ******* миний нэр дээр тухайн орон сууцыг шилжүүлэн өгөх зөвшөөрлийг *******-д өгч байсан. Миний бие *******-д ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй, тооцоогүй, төлөх төлбөргүй тул орон сууц захиалан бариулах гэрээний дагуу хотхоны 104 дүгээр байрны 12F тоот, 55.04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:
******* болон ******* нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн үү гэдгийг харах ёстой, шаардах эрх хаана үүссэн гэдэг нь тодорхойгүй. Манайхаас уг байрыг өгөхгүй байна гэж байгаа бол яагаад би авах ёстой гэдэг нь тодорхой байх ёстой, тайлбарлахдаа ******* болон аас авсан гээд байдаг. Манайд төлбөр төлөөгүй гэдэг нь тодорхой. *******-ийн зүгээс нэхэмжлэгч *******ын эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй. Орон сууцны үнийг төлсөн зүйл байхгүй тул *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч *******ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. *******тэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, тус гэрээний 2 дугаар зүйлд гэрээний төлбөрийн нөхцөл тусгагдсан байгаа. *******-ийн ирүүлсэн албан бичгийг үндэслэн гэрээ байгуулсны үндсэн дээр уг байрыг *******т хүлээлгэн өгсөн. Учир нь *******-аар дохиоллын ажил гүйцэтгүүлж, 1-р хавтаст хэргийн 115 дахь тал дахь ******* болон ******* хооронд хийсэн тооцоо нийлсэн баримтыг үндэслэн 55.04 м.кв байрыг өгсөн. Өөрөөр хэлбэл, тухайн байрыг авах эрхтэй этгээдийн хүссэнээр *******т өгсөн тул нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.
4. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:
Манайх холбоо, дохиоллын үйл ажиллагаа явуулдаг. Манайх 2014 онд *******-тай тооцоо нийлээд хийсэн ажлын хөлсөнд 10 гаруй орон сууц авсан. Тухайн орон сууцыг 2014 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бартерт тооцоод авсан. *******т 2014 оны 6 сард шилжүүлэн өгсөн үйл баримт байгаа. Хэргийн 91 дэх талд ийн мэдүүлэг байгаа. Манай найз ******* нь байр хэрэгтэй гэсний дагуу худалдан авах тохироо хийсэн гэдэг боловч дангаараа нотлох баримт болохгүй. Манайх ажлаа хийгээд энэ байрыг *******-аас авсан, манайх энэ байрыг *******т өгсөн, *******ыг танихгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2, 106 дугаар зүйлийн 106.3, 106.4, 112 дугаар зүйлийн 112.1, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******, *******-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* 104 дүгээр байр *******од байрлах 55.04 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийг Хан-Уул дүүргийн ******* хороо, *******, 104 дүгээр байр *******од байрлах 55.04 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,032,529 төгрөг, нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,038,590 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 1,038,590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан нотлох баримтыг гаргахад талууд тэгш эрхтэй оролцох зарчим ерөөсөө хэрэгжээгүй. *******-ийн нягтлан бодогч*******ын *******ийн төлбөр тооцоо дутуу талаарх албан бичиг, *******-ийн *******-тай байгуулсан бартерийн гэрээ, ******* болон ******* нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ зэрэг хоорондоо илтэд зөрүүтэй баримтууд хэрэгт авагдсан.
*******-ийн 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 012 дугаартай -ийн санхүүд Хүсэлт гаргах тухай албан бичгийг захирал тухайн үедээ *******-руу явуулж байсан гэж шүүхэд тайлбарласан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй хэвээр хэрэгт авагдсан, тухайн үед өөрөө гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй талаараа шүүх хуралд гэрчээр асуухад мэдэгдсэн.
6.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг ерөнхийдөө бүрэн үнэлсэн боловч ийн гэрчийн мэдүүлэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2161 дугаартай шийтгэх тогтоолд өгсөн гэрч *******ийн ******* орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, найз нь надаас зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул байрны ордерийг гаргаж өгөхгүй байгаа талаараа мэдүүлсэн мэдүүлэг, *******ад орон сууц хүлээлгэн өгсөн акт зэрэг чухал, ач холбогдол бүхий баримтууд дээр бүрэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч *******ын хувьд тухайн хөрөнгийг хууль ёсоор буюу *******, нарын зөвшөөрлийн дагуу эзэмшиж анх хүлээж авсан. Уг байранд амьдарч байх хугацаанд шүүх, цагдаагаас ямар нэг нэхэмжлэл, гомдол ирж байгаагүй. Уг байрны ордер, өмчлөх эрхийг *******ад гаргаж өгөхгүй байгаа шалтгаан нь *******, нарын хоорондын эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудал бөгөөд *******ыг ийн найз байсан гэдгээр нь буруутган амьдарч байгаа орон сууцаар нь барьцаалж байна.
6.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ч *******ыг шударга эзэмшигч болохыг тогтоож энэхүү хугацаанд хөрөнгийг хууль ёсоор шударгаар эзэмшиж байсан болохыг тогтоож өгснөөр өөрт учирсан хохирол, гэм хорыг жич буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч *******ийн гаргасан тайлбарын агуулга:
хотхон дахь орон сууцыг *******-аас хэргийн 5 дахь талд авагдсан баримтаар хүлээлгэж өгөхдөө *******т хүлээлгэж өгсөн ба *******ад хүлээлгэж өгөөгүй. ******* болон хамтран хариуцагчаар татагдсан ******* нь нэхэмжлэгч *******тай ямар нэгэн гэрээний харилцаа үүсгээгүй ба өр төлбөр байхгүй. Өнгөрсөн хугацаанд амьдарсан гэдэг нь үнэн. СӨХ болон орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримтаа гаргаж өгснөөр эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгоно гэдэг нь үндэслэлгүй. Түрээсээр тухайн орон сууцад амьдарч байгаа бол ашиг ашиглалтын зардлаа төлөх үүрэгтэй.
ийн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй гэж байгаа боловч өмнө нь шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд ийн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгаа тул дахин мэдүүлэг авахыг даалгаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буцаасан. Үүний дараа нь дахиж мэдүүлэг өгөөгүй. Гэрч мэдүүлэг өгөхөөс татгалзсаныг шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй гэж буруутгаж байгаа нь зохимжгүй. 300,000,000 төгрөгийн зээлийн асуудал тусдаа гэж тайлбарлаж байгаа боловч 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Тус тогтоолоор *******, ******* нар нь *******ээс -ийн нэрээр тендерт оролцох гэж байгаа тул 10 хувийн баталгаа буюу 310,000,000 төгрөг зээлсэн гэх асуудлыг дүгнэж, шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс тус тогтоолыг хянаж, хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ асуудал хотхоны орон сууцтай хамааралгүй гэж үзэж байна. *******, ******* болон ******* нар хоорондоо бартерын гэрээгээр шилжүүлсэн орон сууц юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд хариуцагч *******-аас тайлбар гаргаагүй болно.
9. Давж заалдах гомдолд хариуцагч *******-аас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хотхоны 104 дүгээр байрны ******* 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.
1.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хотхоны 104 дүгээр байрны ******* 55.04 м.кв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.
1.2. Анхан шатны шүүх, нэхэмжлэгч нарын гаргасан хариуцагч ******* болон *******-д холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэжээ.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч ******* нь, хариуцагч *******-тай 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 104-12F дугаартай Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ-гээр Хан-Уул дүүрэг, ******* хороо, хотхоны 104 дүгээр байрны *******, 55.04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 176,128,000 төгрөгөөр гэрээ байгуулах үед 100 хувь төлж худалдан авахаар тохиролцсон. /1хх180-184/
2.2. Нэхэмжлэгч ******* нь тай 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, Хан-Уул дүүрэг, ******* хороо, хотхоны 104 дүгээр байрны *******, 55.04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 3,200,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон./1хх 41-43/
3. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардах эрх үүссэн харин, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулах худалдах, худалдан авах гэрээний шаардах эрх үүсээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Гэхдээ шийдвэрт нэхэмжлэгч нарын шаардах эрхэд хамаарах эрх зүйн дүгнэлтийг өөрчилж зөвтгөх шаардлагатай байх ба шийдвэрт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй хуулийн заалтыг тогтоох хэсэгт баримталсан алдааг залруулна.
4. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 104-12F дугаартай худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд хийгдсэн гэрээ, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар уг шаардлагыг зөвшөөрсөн байна. Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь хариуцагч нарын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцогдох, хариуцагч *******-ийн авах орон сууцны эрхийг шилжүүлэн авч, улмаар хариуцагч *******-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, ******* нь хариуцагч *******-аас авах хоорондын тооцоонд, уг орон сууцны худалдан авагчийн эрхийг шилжүүлэн авч *******-тай гэрээ байгуулсан үйл баримт тогтоогджээ.
4.1. Мөн, маргаан бүхий орон сууцыг *******-д бартерт тооцон өгсөн, хариуцагч нарын хооронд төлбөр тооцооны үлдэгдэлгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцагч *******-аас хүргүүлсэн албан бичгээр тогтоогдсон байна./2хх36/
4.2. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөрөө дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж заасан.
Гэтэл, нэхэмжлэгч ******* нь тай маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хийж, орон сууцны төлбөрийг төлсөн гэх боловч тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх эрх бүхий этгээд нь биш байхаас гадна Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан шаардлага хангагдаагүй байх тул *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Тодруулбал, ******* нь тухайн маргааны зүйлийн шаардах эрхийг нэхэмжлэгч *******ээс Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.8 дахь хэсэгт заасан журмаар шилжүүлэн авсан тухай нотлох баримтгүй байна.
4.3. Түүнчлэн, нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий байранд амьдарч, тухайн орон сууцны хэрэглээний төлбөрийг төлж байсан нөхцөл байдал нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэл болохгүй бөгөөд түүнд уг орон сууцыг өмчлөх эрх хүчин төгөлдөр гэрээний эсхүл хуулийн дагуу үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнийг өмчлөгчөөр тогтоох эрх зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
4.4. Иймд нэхэмжлэгч *******ийн гаргасан хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцэх тул түүнийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, ******* нь 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 104-12F дугаартай худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.
5. Нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн гаргасан нотлох баримтыг гаргахад тэгш эрхтэй оролцох зарчим хэрэгжээгүй гэх гомдол үндэслэлгүй байна. Хариуцагч нар нь шүүхээс шаардсан баримтыг өгөхгүй удаашруулсан, бартерын гэрээ, орон сууц худалдах худалдан авах гэрээнүүд нь хоорондоо илтэд зөрүүтэй гэх гомдлыг гаргасан байх боловч талуудын ирүүлсэн баримтуудад зөрүүтэй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба аль гэрээ нь ямар зөрүүтэй байгаа үндэслэлээ тодорхойлоогүй байна.
5.1. Мөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс *******-аас, -ийн санхүүд 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 012 тоотоор хүсэлт гаргасан албан бичиг нь нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр хэрэгт авагдсан, захирал нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй гэж мэдүүлсэн гэх гомдлыг гаргасан байна.
Хэргийн баримтаас үзвэл 1 дүгээр хавтасын 186 дугаар талд авагдсан уг баримт нь хуулбараар авагдсан байх ба шүүх хуралдааны тэмдэглэлд гэрчээр оролцсон *******-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд 1997-2020 он хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, уг маргаан бүхий байрыг *******-тай байгуулсан гэрээний төлбөрт тооцоо нийлсний үндсэн дээр бартераар авч, хүсэлт гарган нэхэмжлэгч *******т шилжүүлсэн талаар мэдүүлсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй./хх117-118/
5.2. Анхан шатны шүүх, гэрч ийн мэдүүлэг, эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолд өгсөн гэрч *******ийн мэдүүлэг, *******ад орон сууц хүлээлгэн өгсөн акт зэргийг үнэлээгүй гэх гомдлыг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой.
Хэргийн баримтаас үзэхэд ийн мэдүүлэг/хх1хх91/ нь гэрчид хууль сануулаагүйгээс нотлох чадвараа алдсан, мөн нэхэмжлэгч *******ийн эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгтээ/2хх80-81/ орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, найз нь надаас зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул байрны ордерыг гаргаж өгөхгүй байгаа талаар мэдүүлсэн байх боловч уг баримт нь иргэний хэргийн гэрчийн мэдүүлэгт тооцогдохгүй бөгөөд *******ыг ийн найз байсан гэдгээр нь буруутган амьдарч буй орон сууцаар нь барьцаалж байна гэх гомдол үндэслэлгүй ба *******ад орон сууцны өмчлөх эрх хуульд зааснаар үүссэн гэж үзэх эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй.
Мөн маргаан бүхий орон сууцыг хариуцагч ******* хүлээлгэн өгсөн гэх боловч байр хүлээлцэх актад/1хх5/ нэхэмжлэгч *******ийн нэрийг бичсэн байгаагаас үзэхэд хариуцагч нь *******тэй байгуулсан гэрээний үүргийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт түүний заасан этгээдэд хүлээлгэн өгсөн баримт гэж үзэх ба уг баримт нь түүнийг өмчлөгчөөр нотлох баримт болохгүй.
5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон ч *******ыг шударга эзэмшигч болохыг тогтоож, энэхүү хугацаанд хөрөнгийг хууль ёсоор шударгаар эзэмшиж байсан болохыг тогтоож өгснөөр өөрт учирсан хохирол, гэм хорыг жич буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно гэж гомдолдоо дурджээ.
5.4. Анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч ******* нь орон сууцыг захиран зарцуулах эрхгүй этгээдтэй гэрээ байгуулж, орон сууцны төлбөрийг төлсөнтэй холбоотой хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгахгүй.
6. Анхан шатны шүүхээс шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.2, 106 дугаар зүйлийн 106.3, 106.4, 112 дугаар зүйлийн 112.1, 114 дүгээр зүйлийн 114.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасч, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримталсан хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******ын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08775 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******, *******-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* 104 дүгээр байр *******од байрлах 55.04 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******ийг Хан-Уул дүүргийн ******* хороо, *******, 104 дүгээр байр *******од байрлах 55.04 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,032,529 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Ц.АЛТАНЦЭЦЭГ