Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж 


Улсын яллагч: Н.Цогтбаяр 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхжаргал, М.Алтанчимэг, Д.Насанжаргал 
Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ 
Хохирогч: Ч.О
 Шүүгдэгч: Л.Б, Б.Д, Ц.Ц, Ч.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбаяр нарыг оролцуулан,
 гэрч Н.Э байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зовогт Л Б, Х овогт Ц Ц, М овогт Ч П, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б Д нарт холбогдох 1712002630028 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 


Шүүгдэгч: Зовогт Л Б /РД:../ 
Шүүгдэгч:  Х овогт Ц Ц РД:../ 
Шүүгдэгч:  М овогт Ч П/РД:../ 
Шүүгдэгч: , Ш овогт Б Д /РД:../ 


Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Л.Б, Ц.Ц, Ч.Пнар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд оршин суух иргэн Ч.Оийг гэртээ унтаж байхад нь онц харгис хэрцгийгээр, иргэн Л.Д, Б.Д, Л.Г, Н.Снарын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бензин цацан шатааж, иргэн Ч.Оийн бие махбодид зовиур үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, яллагдагч Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд иргэн Л.Б, Ч.Пнарыг гал тавьж, хүн шатаалаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Өглөө Г манай нөхөр рүү утсаар яриад чамд мөнгө байна уу, мөнгөний хэрэг гараад байна гэсэн бөгөөд үгүй бол чи өөрөө хүрээд ир, унаа явуулъя гэсэн. Тэгээд гадаа унаа нь ирээд манай нөхөр суугаад явсан. Тэгээд манай нөхрийн утас нь холбогдохгүй байсан. Дгийнд Ц.Ц бид хоёр хүүхдүүдтэйгээ байсан. Ц.Ц эгч манай нөхөр урьд шөнө ирж хоносонгүй, манай нөхрийг харсан уу гэхэд найз нь Ч.Оийнд байгаа гэж гэрийг нь зааж өгсөн байсан. Тэгээд Ц.Ц эгч надад хэлэхдээ тэд нар Ч.Оийнд байгаа юм байна гэхэд нь би тэр айлыг нь мэдэхгүй араас нь явж яахын гэсэн чинь Ц.Ц эгч би тэр айлыг нь мэднэ, хоёулаа гялс яваад ирье гэхээр нь Ц.Ц эгчийн таньдаг такситай очсон. Хашаанд нь орсон чинь Д, Г хоёр зууралдаад зогсож байсан, гэрт нь орсон чинь Ч.О баруун талынхаа орон дээр, манай нөхөр Схоёр хойд талын орон дээр нь унтаж байхаар нь би нөхрөө өглөө хөдөө явна гээд байсан яасан бэ гээд нөхөртэйгээ маргалдсан чинь Ч.О чи юун хүүхэн бэ, энэ танай нөхөр юм уу гээд дайраад байсан. Манай нөхөр Оийг нэг сандал барьж аваад цохих гэснээ болиод надтай гэрээс гарсан. Тэгээд О араас гарч ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Манай нөхөр гараад явсан чинь намайг нэг удаа цохиод авсан, би хүүхдээ тэвэрсэн явж байсан болохоор эсэргүүцэл үзүүлж чадаагүй бөгөөд чи айлын нөхөр гэртээ орогнуулж байхаар хөөгөөд гаргахгүй яасан юм бэ гэсэн чинь хажуу талаас Стийм ш дээ, чи эд нарыг хөөгөөд гаргахгүй яасан юм бэ гээд эгч нь хамаагүй шүү, өглөө ирсэн гэж хэлсэн. Тэгээд би хашаанаас нь гараад нөхөртэйгээ маргалдаад Оийнхээс явсан. Ч.Птой яриад танай нөхөр Ч.Оийнд байна гэж хэлсэн чинь Ч.Пирсэн. Ч.Пт юу болсон талаар хэлээд би пиво уух уу гэсэн санал тавьсан чинь Ч.Пуухгүй гээд яваад өгсөн. Тэгээд Ц.Ц бид хоёр нэг пиво уугаад хоорондоо ойр зуурын юм ярьсан. Манай эгчийн охин таньд зөндөө олон дуудлага ирсэн байна гэхээр нь утсаа аваад яасан бэ гэхэд та хоёр нөгөө пивоо уугаад дууссан юм уу гэхээр нь уугаад дуусч байна гэхэд Ч.Пнь Э бид хоёр эндээс гарлаа гэхээр нь тэгвэл Ц.Ц бид хоёр бас Дгийн гэрээс гаръя гэж ярчихаад дэлгүүрийн тэнд очсон. Тэгээд бид 4 хүн тус бүр нэг пиво аваад Дгийн гэрт уусан. Би их хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлсийг сайн санахгүй байна. Дгийн гэрээс яаж гарч явснаа санахгүй байгаа, нэг мэдсэн чинь таксинд суусан явж байсан бөгөөд би тэр айлд яаж орсон гэдгээ ч сайн санахгүй байна. Ухаан санаа орж гараад байгаа болохоор би Оийн гэрт гал тавьсан байх. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэхдээ би Оийн гэрийг шатаах гэж яваагүй айлгах гэж явсан бөгөөд надад гэрийг нь шатаах санаа байгаагүй гэв. Шүүгдэгч Ч.Пшүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ажил дээрээ байж байхад Л.Б над руу залгаад манай нөхрүүд Ч.Оийнд байна гэж хэлсэн. Л.Б, Ц.Ц бид хоёр очиж уулзсан чинь тэд хэд архи уугаад сууж байхаар нь би ажлаа тараад болъё гэж хэлсэн. Л.Б, Ц.Ц хоёр над руу хэд хэдэн удаа залгаад байхаар нь би орой ажил тараад очъё гэж хэлсэн. Тэгээд ажил тараад хүүхэдтэйгээ Л.Б, Ц.Ц хоёртой уулзаад гарах гэтэл Л.Б пиво уух юм уу гэхээр нь хоёр хүүхдэдээ хоёр хоолыг нь хийж өгнө гээд харьсан. Тэгээд гэртээ очоод байж байгаад Л.Бтай ярих гээд утсаар залгасан чинь эхлээд залгахад утсаа авахгүй байсан, дахиад залгасан утсаа аваад Л.Б пиво ууж байна, хүрээд ир гэхээр нь би Э рүү залгаад Ц.Ц, Л.Б хоёр хүрээд ир гэсэн гэж хэлээд бид хоёр очиж явж байсан чинь урдаас Ц.Ц, Л.Б хоёр гараад ирсэн. Тэгээд 2 ширхэг пиво аваад Ц.Цгийнд очоод 2 ширхэг пивоо уусан. Л.Б Ч.Оийнд очъё гэж хэлхээр нь би очиж яах юм бэ гэж хэлсэн чинь Л.Б очно гээд гараад явсан. Бид хэд араас нь дагаад явж байгаад замдаа нэг таксинд суусан, тэгээд замд Э бууж бөөлжөөд машиндаа буцаад суусан. Жолооч та нараас юун бензин үнэртээд байна гэхээр нь би Л.Б, Ц.Ц хоёроос асуутал Л.Б, Ц.Ц бид хоёр өдөр түлээ хөрөөдсөн гэсэн. Тэгээд бид нар Оийнд очоод гэрт нь орсон чинь тэдний гэр гэрэлгүй байсан бөгөөд хойд орон дээр нь манай нөхөр ард нь Сунтаж байхаар нь би Гыг дуудаад угаасаа сэрэхгүй байсан. Би нөхрөө дуудаад байж байтал ард гал гараад эхэлсэн, тэгээд нөхрөө чанга цохиж сэрээсэн чинь Ч.О гүйгээд гарсан, би араас нь нөхрийгөө гаргасан. Тэгээд би араас нь гараад С үсдэж авсан чинь Д ирээд намайг цохисон. Би эргээд харсан чинь Оийн гэр нь шатаж байхаар нь шатаж байсан зүйлсийг нь гэрээс гаргасан гэв. 
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Д бид хоёр Ч.Оийн гэрт очсон. Тэнд нэг хөгшин ах, Г, Саранчимэг бид хэд 1 шил архи уугаад сууж байсан бөгөөд бид хоёр нэг шил архи авч ороод хувааж уугаад унтсан. Нэг сэрсэн чинь орилолдоод байхаар нь босоод гараад хартал Л.Б, Ч.П, Ц.Ц нар гадаа Стэй зууралдаад авсан байсан. Тэгээд би Л.Б, Ч.П, Ц.Ц нарыг хүн аллаа гээд нэг удаа цохиж авсан. Гэхдээ би санаатай цохиогүй гэв. 
Л.Б шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэхдээ: Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв. Ч.Пшүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэхдээ: Би зодуулах хэрэг хийснээ мэдэхгүй байна. Би Дт зодуулсан. Д миний нүд рүү цохиод, миний нүд хөхөрсөн, мөн баруун талын шүд хөдөлсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв. Хохирогч Ч.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би ямар ч буруу зүйл хийгээгүй байж, Л.Б, Ц.Ц, Пнарт шатаалгаж бие эрүүл мэнд, эд материалаараа хохирсондоо маш их гомдолтой байна. Л.Б Ц.Ц, Ч.Пнар нь намайг болон манай гэрийг шатаах зорилготой хуванцар саванд бензин хийж онц харгис хэрцгий аргаар шатаах гэсэн, дээрх хүмүүс нь намайг шатааж алах зорилготой байсан. Би гэмт хэргийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Галдан шатаасны улмаас миний биед маш их түлэнхий үүссэн бөгөөд шатаасны улмаас учирсан эд материалын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна, зах зээлийн хэмжээнээс хэт доогуур үнэлсэн, зарим эд зүйлсийг үнэлээгүй байсан. Манай нөхөр 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нас барсан, одоо 3-9 дүгээр ангийн хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Би ажил эрхэлдэггүй, хоёр хүүхдийнхээ тэтгэмжээр амьдардаг. Би шатсаны улмаас үүссэн шархаа эдгээж чадаагүй, шатсаны улмаас үүсэн шарх сорви эмчилгээ хийлгэх гээд надад маш их зардал гарч байгаа бөгөөд би эмчилгээнүүдээ хийлгэж чадаагүй амьдралын боломж байхгүй байна. Л.Б, Ц.Ц, Ч.Пнар нь хэрэг гараад жил гаруй болж байхад надтай ганц ч удаа яриагүй. Би хохирол төлбөрт 15.000.000-20.000.000 төгрөг гаргуулж авмаар байна, шүүгч, прокурор нараас миний хохирол төлбөрийг гаргуулж өгөөч гэж гуйж байна. Би хоёр өнчин хүүхэдтэйгээ хүний нутагт амьдрах гээд явж байна, би хүний нутагт хүмүүс авчирч, архи дарс уулгаагүй, Г, Д, Д нар манай найз залуугийн найзууд гэж орж ирээд ганц шил архи хувааж уучихаад гардаг байсан. Би энэ хэргээс болоод сэтгэл санааны хямралд орсон би гомдолтой байна, надаас тэр үед ямар учраас энэ гурав танайд байгаа юм бэ гэж асуувал Онайзууд гээд манайд орж ирдэг гэж хэлэх чадвартай байсан. Л.Б, Ч.П, Ц.Ц гурав намайг шатаад зогсож байхад гадаа С зодоод зогсож байсан. Энэ гурвыг Д цохиж авсан нь зөв гэж бодож байгаа. Би ажил хийгээд хүүхдүүдээ тэжээгээд амьдардаг байсан, би айлын нөхөр орогнуулж гэртээ байлгаагүй, манайд Д, Д хоёр ганц нэг удаа манайд орж ирж байсан. Г гэх залуу манай найз залуутай багаасаа найзалсан найзууд гэж ярьж байсан, энэ хэргийг үнэн зөвөөр шийдээд өгөөч гэв. Гэрч Н.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б хөдөөнөөс ороод ирсэн ганц, хоёр юм ууя гэж байна гэж Пнад руу 19 цагийн үед залгахаар нь би хүүхдүүдэдээ хоол ундыг нь хийж өгөөд 21 цагийн үед Галаагийнд ирсэн. Тэгээд Бг залгахаар нь дэлгүүр рүү орж пиво аваад Гочоогийнд ирсэн чинь Б, Ц нар нь жаахан пиво уусан байсан. Бид нар сууж байтал манай нөхрүүд хойно байгаа гээд нөхрүүдээ очиж авчиръя гэхээр нь хамт гарсан. Тэгээд таксинд суугаад явж байхад Пбензин үнэртээд байна гэхэд бид нар өдөр мод хөрөөдсөн гэж Б хэлсэн. Тэгээд би бензиний үнэрт, мөн жаахан пиво уусан байсан болохоор дэлгүүрийн хажууд зогсож бөөлжсөн. Нэг их аймар согтсон хүн байгаагүй. Бид нар Оийн гэрт очиход тэр айл ямар ч гэрэлгүй, харанхуй байсан бөгөөд эхлээд П, Б хоёр түрүүлж ороод, Ц бид хоёр араас нь ороод харанхуй байхаар нь би гарцгаая гээд Бг үүдэнд байхаар нь одоо гаръя гэтэл Б найз нь жаахан байж байгаад гаръя гээд байсан. Би гарах гээд үүдэнд очтол араас гал пүр гээд ассан. Тэгээд би Бг түлхчихээд гэрээс нь нэг юм авч шидчихээд эргээд орсон чинь гэрт гал гарч байсан, тэгээд би Бтай зүүгдсээр байгаад таарсан. П, Ц нар тэр үед гэрт нөхрүүдээ сэрээх гээд байж байсан. Б баруун хатавчинд нь зогсож байхаар нь гаръя, харьцгаая гэсэн чинь найз нь байж байгаад гаръя гээд байсан. Тэгээд удаагүй гал пүр гээд ассан. Б эргээд гал тавина гэж орилоод байхаар нь би тэр айлыг шатаалгахгүйн тулд Бтай чирэгдээд, зүүгдээд байж байгаад нэг харсан чинь тэнд Б, Ц бид гурав үлдсэн байсан. Тэгээд би Бг аваад Галаагийнд орсон. Пэд нар гэр рүүгээ яваад, би гэртээ харьсан. Цаашаа юу болсон талаар би мэдэхгүй гэв. 
Мөрдөн байцаалтын шатанд 1712002630028 дугаартай эрүүгийн хэргээс: 
Хохирогч Ч.Оийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 09 цагийн үед би өөрийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв Өлөнгийн цехийн хашаанд байх монгол гэртээ өөрийн найз Стэй хамт байж байхад гаднаас Г, Д хоёр 1 шил 0.75 литрийн “Зөөлөн хараа”, 1 шил 0.5 литрийн “Ерөөл”, 0.75 литрийн 1 шил “Хараа” нэртэй архитай орж ирсэн. Тэгээд бид дөрөв тэр архийг ууж эхэлсэн. Өдөр 12 цагийн үед Д гаднаас 1 шил “Ерөөл” нэртэй архитай орж ирсэн. Тэгээд бид тавуулаа архиа уугаад байж байгаад Г, Д хоёрыг гадаа байж байхад С, Д нар манай гэрийн хойд талд байх матраас дээр хамт хэвтэж байхад Дийн эхнэр хүүхдээ тэврээд орж ирсэн. Тэр хүүхнийг Болороо гэдэг бөгөөд тэр орж ирснээ ийм муухай балайр заваан айлд манай нөхөр Д яахаараа орж ирдэг байна гэхээр нь би гэгээн цагаан өдөр наадуул чинь орж ирлээ ш дээ, юун сүртэй юм бэ гэсэн. Тэгтэл гадны нутаггүй гичий минь чи муу архичинтай сууж байгаа гэсэн биз дээ гэхээр нь миний уур хүрээд гэрээсээ гараад ирсэн чинь ардаас Б гарч ирснээ хүүхдээ Дгийн эхнэрт тэврүүлсэн. Гадаа Д, Г, Дийн дүү нь гээд нэг өндөр хүүхэн нар байсан. Тэгэхээр нь би та нар шүдтэй, шүдгүй гичийнүүд минь одоо зайлцгаа гээд урд нь алхаж байсан чинь тэр Дийн эмэгтэй дүү нь над руу гичий минь танай муу ядуу гэрт яахаараа энэ эрчүүд ирдэг юм бэ гээд дайраад байсан. Тэгэхээр нь би ороод Дийг одоо та нар зайлцгаа, эхнэрүүд чинь намайг арай муухай доромжилж байна гэж хэлтэл тэд нар гараад явцгаасан. Орой манай гэрт Ганаа гэдэг 60 орчим насны ах ажлынхаа 2 залуутай орж ирсэн уугаад сууж байсан. Д, Д, Г гурав 19 цагийн үед орж ирсэн бөгөөд орж ирэхэд нь манайд сууж байхад Нэргүй даргын барилга дээр ажилладаг 3 хүн гараад явсан. Тэгээд бид нар үлдсэн байсан архиа уугаад байж байтал Г унтчихсан, С, Д, Д, бид 4 хууч хөөрч сууж байгаад 23 цаг өнгөрөөгөөд Д хойд матраасны урд хөндлөн, Г, Снар хойд матраасан дээр, Д миний орны урд газраар унтаж байсан. Тэгээд нэг дуг хийгээд сэртэл манай гэрт хаалга онгойлгоод 3 хүүхэн яахаараа та нар энд байж байдаг юм бэ гээд орилсон. Тэгтэл манай гэрт бензин үнэртэж эхэлсэн. Би шууд босч иртэл /босох гээд өндийгээд суутал/ гал нүүр рүү манас хийгээд ассан. Би босоод шатаад байна гээд орилтол хэн ч миний араас гарч ирээгүй. Би шороон дээр хөрвөөгөөд бархирч орилж байхад Г гарч ирээд доош нь харуулж цамцыг салгасан. Шатаад байж байхад тэр 3 хүүхний хэн нь ч туслаагүй. С гадаа гарч зодож байсан, орилолдоод байсан. Тэгээд би гэрээ орхиж гарч гүйгээд “Тэнгэр” төв дээр ирж галч дээрээс ягаан өнгийн дээлийг нь авч нөмөрсөн. Өмд бас бөгсөнд наалдсан байсан бөгөөд бүгдийг нь тайлуулж салгасан. Би гэртээ баруун талын орон дээр баруун хөл, баруун гараа доороо хийж, баруун тийшээ харж унтаж байсан. Манай гэрт гэрэлгүй байсан, гал унтарсан байсан бөгөөд манай гэрт газ, бензин, тэсрэх, дэлбэрэх зүйл байхгүй. Өмнө нь Б, Ц, Пнар нөхрүүдтэйгээ гэрийн гадаа ирж байсан гэсэн. Намайг тэр 3 хүүхэн бензинээр шатаасан. Надтай хэрэлдсэн Б шатаасан байх. Пбайж магадгүй, ширүүн зантай, авир муутай хүүхэн байна лээ. Манай гэрт нэг гэрэл орж ирсэн, хэн болохыг мэдэхгүй байна. Манай гэрийн хаалга цоожгүй байсан. Би хар өнгийн хөхөвч, шар алаг дотуур хувцас, хар өнгийн өмд, цэнхэр өнгийн ханцуйтай цамцтай байсан. Дотоож, өмдийг эмч салгаад хаана хийсэн, яасан болохыг мэдэхгүй байна. Цамц шатаад үлдсэн, хөхөвч шатсан. Миний нуруу тэр чигээрээ, хонго зүүн талаараа, 2 суга, хөхний доогуур, гарын шуу, чихний ар тал түлэгдсэн. Өөр гэмтэлгүй. Бензин үнэртэж байсан. Чийгтэй юм хүрч асгарч мэдэгдээгүй. Хойморын матраас дээр Порилоод нөхрийгөө зодоод байсан. Гэрт гурвуулаа байсан байх. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-35 хуу/ 
Хохирогч Ч.Оийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн: ...Би өмсөж байсан өмдөө 20.000 төгрөгөөр, хар өнгийн даавуун өмд, цамц /адидас гэсэн бичигтэй/ цэнхэр өнгөтэй 15.000 төгрөгөөр, хөхөвч 5.000 төгрөгөөр, манай гэр дотроос хөнжил 1 ширхэг 40.000 төгрөгөөр, гудас 30.000 төгрөгөөр, гэрийн цаваг 30.000 төгрөгөөр, хөшиг 80.000 төгрөгөөр, орны толгой солиулах 50.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Намайг шатаасан гэх Б, Ц, Пнар эмчилгээг хийлгэж байгаа бөгөөд надаас ямар нэгэн мөнгө төгрөг гараагүй. Гал гарах үед Ц гэр дотор л хэрүүл хийгээд байсан. Гэр дотор байсан байх, гадаа миний нүдэнд харагдсан зүйл байхгүй. Би гомдолтой байна. Би 25 сая төгрөг нэхэмжилнэ, арьсаа солиулах асуудал надад үлдээд байна. Шарх сорив нилээн их байгаа. Хүмүүсийн яриагаар арьс солиход 25 сая төгрөг шаарддаг гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/ 
Хохирогч Ч.Оийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 16 хоног хэвтэн эмчлүүлсэн. Өөр эмчилгээ хийлгээгүй. Би гэрээр хэвтэж боолт хийлгэж, түлэгдсэн шархандаа тос түрхэж эдгээсэн. Би цаашид өөрийн биеийн шатсан сорвийг арилгуулах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэнэ. Намайг унтаж байхад бензин үнэртсэн. Би бензин үнэрлээд сэрээд өндийх гэтэл миний ар нуруу хэсгээс гал гарч эхэлсэн. Юун бензин бэ гэж хэлтэл миний араас гал гарсан. Би тэгээд гэрээс гарсан. ПүрэвОчир, Ц хоёр гэрт л байсан. Би гарахад гадаа хэн ч байгаагүй. Тэгээд миний араас Г гүйж гарч ирсэн. Миний араас хэн нэг нь гэр дотроос хөнжил, гудас гэх зүйлүүдийг шидэж байсан. Тухайн үед миний харснаар саарал куртик өмссөн Пгэрийн дотор хатавчинд миний орны хөлд зогсож байсан. Миний харснаар 3 хүүхэн байсан. С үснээс нь чирээд 2 хүүхэн нь гаргасан бөгөөд бархираад зодож байсан. Энэ харсан зүйлүүд маань би шатаад гэрээс гараад гүйхэд харагдсан зүйлүүд байгаа юм. Би үүнийг нүдээрээ харсан. ...Миний харснаар 3 эмэгтэй хүн байсан. Яалт ч үгүй 3 эмэгтэй хүн байсан. Б гэх эмэгтэй надад 3.100.000 төгрөгийн хохирол мөнгө өгсөн. Ц.Ц 100.000 төгрөг өгсөн. Пгэх эмэгтэй надад мөнгө өгөөгүй. Эдгээр 3 эмэгтэй нийлээд 11.000.000 төгрөг даруй өгнө гэж Ц.Ц, Л.Б, Ч.Пнар өөр өөрсдийн нөхрүүдийг дагуулаад орж ирж хэлсэн. 11.000.0000 сая төгрөг өгөх талаар бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Пнь мөнгө байхгүй, манай хашааг авчих гээд гуйж байсан. Би тэгэхээр нь эмчилгээнд мөнгө зарцуулах гэж байгаа учир хашаа авахгүй гэж байсан. Би Э гэх эмэгтэйг танихгүй. Би гомдолтой байна. Би Ц, П, Б нарт гурвууланд нь гомдолтой байна. Би өөр ямар нэгэн эмэгтэй хүнийг хараагүй. Би хохирлын баримтыг шүүхийн шатанд бүрдүүлж өгнө. Би хохирол мөнгийг олж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 хуу/ 
Хохирогч Ч.Оийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: ...Хэрэг гарах өдөр миний өмсөж байсан хувцас гэр дотор шатсан эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би дахин үнэлгээг гаргуулахаар хүсэлт гаргаж байна. Би өмнө нь гэрт байсан хар өнгийн куртикээ шатаж хаясан болохыг мэдээгүй. Биеийн тамирын хар өнгийн цамц, дотоож зэргийг үнэлгээгүй байна. Би тухайн үед Б, Ц, Пнартай тохиролцсон. Надад гэрийн хөшиг, цаваг зэргийг авч өгсөн байсан. Одоо надад дээрх 3 хүүхэн мөнгөө өгөхгүй байгаад байгаа учир хүсэлт гаргаж байна. Манай гэрт куртик шатсан байсан болохыг мэдээгүй. Миний орон дээр уг куртик байсан. Дотоож болон хар өнгийн цамц зэргийг хэлж үнэлүүлэхдээ мартсан байна. Даавуун хар өмд 25.000 төгрөг, уг өмдийг би 2017 оны 10 дугаар сард Улаанбаатар хотоос авч байсан. 2 хүний тэмээний ноосон хөнжил 40.000 төгрөгөөр үнэлнэ. Би уг хөнжлийг Улаанбаатар хотын “Хархорин” захаас 2017 оны 07 сард авч байсан. Эсгий гудас 35.000 төгрөг /2 хүний өргөн/ бөгөөд Улаанбаатар хотоос хөнжилтэйгээ хамт авч байсан. Гэрийн хөшиг 80.000 төгрөг, гэрийн дотуур тойруулж татдаг хөшиг бөгөөд уг хөшгийг Архангай аймгийн захаас 2017 оны 07 сард авч байсан. Модон орны толгой 50.000 төгрөгөөр үнэлнэ. Энэ орны толгойг солиулах шаардлагатай. Хөхөвч 5.000 төгрөг, Архангай аймгийн захаас дотуур хувцас зардаг газраас авсан. Саарал өнгийн цамц 25.000 төгрөгөөр үнэлнэ, 2017 оны 09 сард Архангай аймгийн зах дээрээс авч байсан. Хар өнгийн “Адидас” гэсэн бичигтэй цамц 25.000 төгрөгөөр үнэлнэ. 2017 оны 09 сард Архангай аймгийн зах дээрээс авч байсан. Хар өнгийн куртик 80.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос 2017 оны 05 дугаар сард авч байсан. Дээрх эд зүйлсийг би 405.000 төгрөгөөр үнэлж байна. Дахин үнэлгээг гаргуулмаар байна. Дээрх хувцаснуудыг худалдан авсан баримт байхгүй. Энэ хувцас надад байдаг талаар хүмүүс мэднэ. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн. Би уг хар өнгийн өмдийг 20.000 төгрөг, “Адидас” нэртэй цамцыг 15.000 төгрөг гэж хэлсэн учир нь би энэ хүмүүстэй тохиролцсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/ 
Ч.Пын хохирогчоор мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Хануй инж нийтийн байрны урд талд Өлөнгийн цехийн хашаан дотор О шатаад гэрээс гарсан. Тэрний дараа бид нар С зодоод, би С үсдээд салтал Д өөдөөс ирээд намайг толгойн хэсэгт нэг удаа гараараа хүчтэй цохисон. Тэгээд би тэдний гэрээс шууд гараад явсан. Миний учирсан гэмтлийг тэр орой Д үүсгэсэн. Би өөр хүнд зодуулсан ямар нэгэн асуудал байхгүй. Д бид нарыг тэнд ирж асуудал тарьсан болохоор зодсон байх. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Д гараараа цохисон. Д өөрөө том биетэй, том гартай залуу байгаа юм...гэх мэдүүлэг /ххийн 48-50 хуу/ 
Гэрч Н.Э 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цагийн үед Пнад руу хөдөөнөөс Л.Б ирсэн байна, ганц юм ууя гэхээр нь за за гээд Пын гэрт уулзсан. Тэгээд бид хоёр Цгийн гэр рүү явж байтал Ц, Б нар Пбид хоёрын урдаас ирээд дэлгүүр рүү орж 2 том "Сэрүүн” гэх пиво аваад Ц.Цгийн гэрт очоод пивоо уусан. Пиво ууж байтал Л.Б нөхөр дээрээ очмоор байна гээд байсан. Тэгээд би Бд хандаж чи нөхрийнхөө хаана байгааг мэдэх юм уу гэж асуутал мэднэ өдөр би Цтай очсон гэсэн. Би орой болсон хойно очоод хэрэггүй гэтэл Б очно, зүгээр очоод ирье гээд байсан. Би очихгүй гэсэн чинь зүгээрээ хамт яваад ирье гэж хэлэхээр нь би за за оччихоод л ирнэ шүү гэж хэлсэн. Тэгээд төв зам дээр гараад бид дөрөв зогсож байтал нэг цагаан өнгийн такси зогссон. Тэр таксинд 2 залуу сууж байсан. Бид дөрөв ард талынх нь суудал дээр суугаад би Тамир хорооллын тэнд гүний худгийн тэнд бөөлжсөн. Тэгээд намайг орж ирэхэд жолооч юун бензин үнэртээд байна гэсэн чинь Ц өдөр Б мод хөрөөдсөн, тэгээд л үнэртсэн байх гэсэн. Тэгээд бид нар “Гост” дэлгүүрийн замаар ороод нэг хашааны гадаа зогссон. Тэгэхээр нь би нөгөө айл чинь энд юм уу гэсэн чинь энд байдаг гэж Б хэлсэн. Тэгээд хамгийн түрүүнд тэр айл руу Б ороод Ц, Пнар орсон. Тэгээд би араас нь ортол П, Ц нар гараад явсан. Тэр гэрийн баруун талын хатавчинд нь Б зогсоод байсан. Б, Ц, Пнарын нөхрүүд нь байсан. Мөн тэнд 2 эмэгтэй байсан. Нэг эмэгтэй нь гэрийн баруун талын орон дээр унтаж байсан, нөгөө эмэгтэй нь гэрийн хойд талд хувцастайгаа унтаж байсан би Бг гаръя гэтэл гарахгүй зогсоод байсан. Бгийн хажууд зогсож байтал орон дээр унтаж байсан эмэгтэй юун бензин гэрээс үнэртээд байна гэсэн. Тэгэхээр нь би Бг юу үнэртээд байна, Б юу болж байнаа гээд асуутал зүгээрээ би араас чинь гарлаа, чи гарч бай гэсэн. Тэгээд би гарах гээд босгоор нь хөлөө давуултал гэрт гал гарсан. Би тэр даруй Бг түлхээд аваад гартал нэг эмэгтэй ар нуруунаасаа шатаад гараад ирсэн. Тэгтэл миний араас Г гарч ирсэн. Би гэрт ороод шатаж байсан хөнжил гудсыг гаргаад гэрт дахин ортол дахиад нэг гудас шатаж байсан байх, би тэр даруй шатаж байсан юмыг гаргаж байтал Б шатаана гээд орилоод намайг түлхээд яах гэж ирсэн юм бэ, намайг битгий хориод бай, би наад гэрийг чинь шатаана гээд байсан. Тэгээд Бтай хамт байж байтал Д гэх залуу Пыг гайнууд минь юу гэж ирсэн юм бэ гээд гараараа нэг удаа нүүрэн хэсэгт нь цохисон. Би Бг чирч гаргаж ирээд Тамир хороолол руу Гын гэр рүү явсан. Нөгөө 2 эмэгтэй нь хаана, юу хийж байсан талаар мэдэхгүй байна, би тэр хоёрыг харах сөхөөгүй Бтай зууралдаж байсан. Би жаахан пиво уусан байсандаа дотор муухайраад л бөөлжсөн юм. Машин дотор ороход л дотор муухайрч эхэлсэн. Тиймээс бөөлжсөн. ...Би тэр гэрийн гадаа байж байгаад орсон. Намайг гэрийн гадаа байхад дуудсан байх. Гэрт гал гарах үед дээрх унтаж байсан хүмүүс байсан. ПЦ хоёр гэрийн гадаа байсан. Би гэр дотор байхад Оийг бензин үнэртээд байна гэхээр нь юун бензин үнэртээд байнаа Б гэтэл, зүгээр найз нь ингээд гарлаа юу болоод байнаа гэтэл найз нь ингээд гарлаа гэсэн. Гаръя гэхээр байж бай, найз нь яах ч үгүй зүгээр байж бай гээд л байсан. Гэр дотор ороод 5-10 минут болсон. О гал гарахад гэрээс гарч ирсэн. Араас нь Г гарч ирээд барьж авч, газар хөрвөөлгөөд унагаж галыг нь унтраасан. Оийг шатаж байхад Б, П, Ц нар тусламж үзүүлээгүй, Г тусалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-54 хуу/ 
.Бгийн гэрчээр мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө манай нөхөр рүү түүний найз Г залгаад би буудалд байна, чамд мөнгө байна уу гэж асуугаад байсан. Тэгтэл манай нөхөр Д надад мөнгө гэхээр 5000 төгрөг байна гэснээ надаас мөнгө асуугаад байсан. Би байхгүй гэсэн. Манай нөхөр рүү нэг машин явуулсан байсан. Манай нөхөр тэгээд гараад явсан. Тухайн үед цаг харахад 10 цаг болох гэж байсан. Би өөрийн нөхөр рүү 12 цаг болж байхад гарсан. Тэгээд би тэд нарыг буудалд байгаа гэсэн болохоор “Од” буудалд ажилладаг Ээгий гэх найздаа манай нөхөр наагуур чинь байна уу гэж асуухад байхгүй гэхээр нь Ц эгч нөхрөө эрээн өмдтэй шаргал цамцтай цагаандуу өнгийн хувцастай хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд манай найз удалгүй яриад нөгөө эрээн өмдтэй гэсэн залуу чинь манай буудлын урд нэг эмэгтэй хүнтэй уулзчихаад доошоо алхлаа гэсэн. Би Ц эгчид Г тэнд явж байна гэхэд наадуул чинь Огэрт байгаа юм байна гэсэн. Тэгээд Ц эгч би тэдний гэрийг мэднэ, хамт очъё гээд Ц эгчийн гэрээс гараад такси бариад очсон. Тэдний гэрт очиход Г болон Д хоёр хашаан дотор нь зогсож байсан. Би нэг айл байхаар нь орох гээд хаалгыг нь таттал гаднаас нь татаад намайг оруулахгүй байсан. Тэгээд ортол Сгэх хүүхэн нь хаалгыг нь гараараа татаад байсан байна лээ. Би уг гэрт ортол манай нөхөр гэрийн хойд талын матраасан дээр хөнжил нөмөрчихсөн хувцастай хэвтэж байсан. Би нөхрийгөө бос гэтэл хажуугаас О босч ирээд янхнууд минь зайл, чи нөхөртөө гологдсон хүүхэн, чи жижигдсэн хүүхэн байна, алаа дэлгэсэн янхан минь чиний нөхрийн боов босдоггүй юм байна лээ, би нөхөртэй чинь унтаагүй шүү гээд гэрээсээ гарсан. Би өөдөөс нь чи ийм заваан гэрт архичингуудыг цуглуулдаг яадаг хүүхэн байна бэ гээд хэрэлдээд гадаа гарсан. Энэ архичингуудыг гэртээ орогнуулж байхаар хөөгөөд гаргаач гэж л хэлсэн. Өөр надад хэлсэн үг байгаагүй. Гэрээс гараад О ард, урд талд гараад шүдтэй, шүдгүй янхнууд минь гээд л Ц эгч бид хоёр гараад явсан. Дийн төрсөн дүү Дг би дуудсан бөгөөд ах чинь энд архи уугаад хүүхэнтэй байна гэсэн. Тэгээд Д тэр хүүхэнтэй хэрэлдээд тэр хашаанаас гараад Ц, Д, Д нартай хамт явсан. Нэг утсаар ярихад тэр хоёр зугтаачихлаа гэж Ц хэлсэн. Тэгээд тэр хүүхэнтэй Д хэрэлдэж байгаад бид хоёр хамт харисан. О намайг хэл амаар доромжлоод хүүхдээ тэвэрсэн байхад намайг нэг гараараа хацарт цохиж авсан. Би гэмтэл аваагүй. Тэгээд би Пруу яриад манайхны нөхрүүд Огийнд байна гэж хэлсэн. Ц эгчийг дуудаад бид хоёр захаас такси аваад тэдний гэрт очсон. Тэгээд тэнд очиход 15 цаг болох гэж байсан байх. Бид хоёр тэдний гэрт мах шулж эвдээд сууж байсан. Тэгээд 19 цагийн үед П, Ц эгчийн гэрт ирсэн. Тэгэхэд бид хоёр 1 сав пиво уусан байсан. Ц нэг хоол хийгээд тэрийг идээд Пгэртээ харисан. Бид 3 удалгүй уулзаад дэлгүүр ороод Сэрүүн гэх 2 сав, 2.5 литр пиво авсан. Бид гурав тэдний гэрт тэр пивийг уунгаа би тэдний гэрийг очоод шатаачих уу гэсэн чинь тэр хоёр зөвшөөрсөн байх. Би тухайн үед тэдний гадна байсан Панта гэх усан үзэмний ундааны жижиг савыг авсан. Тэнд байсан нэг цагаан өнгийн цахилгаан хөрөөнөөс бензин авсан. Тэгээд би нэг хэсэг гадаа явж байгаад бензиний үнэрт ч юм уу салхинд ч юм уу цохиулаад нилээн согтсон бөгөөд нөгөө авсан савтай бензинээ халаасандаа хийгээд таксинд суусан. Хаанаас яаж гарсан, ямар таксинд сууснаа санахгүй байна. Би таксины хойд талын суудал дээр голд нь суусан байсан. Тэгээд өдрийн байсан Огэрт ирээд би тэдний гэрт утасны гэрэл тусгаад орсон. Миний араас П, Ц нар орж ирсэн, гэрт ороод би гэрийн хойд талд очоод тэд нарыг харсан. Манай нөхөр хөндлөн унтаж байсан. Тэр хоёр бичлэг хийх юмсан гээд байсан. Би авч очсон бензинийг гэрийн баруун талын ор руу баруун гараараа цацаад авч ирсэн шүдэнз зураад шүдэнзээ шидсэн. Тэгтэл гал пүк гээд л шатсан. Тэгтэл нэг хүүхэн шууд босоод ирсэн бөгөөд тэр хүүхэн О байсан. Шууд л гэрээс гарсан. Тэгэхэд Г Оийн араас гараад галыг унтраасан. Тэгээд Сгараад гүйсэн. О намайг шатаачихлаа гээд л орилоод л байсан. Тэгээд би юу хийчихвээ гээд гэнэт шоконд орсон, юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд би нэг мэдэхэд Ц эгчтэй тэр гэрийн гадаа сууж байгаад харисан. Бид гурав ярилцаад би гэрийг нь шатаана гээд л гарсан. Би анх энэ архичдыг орогнуулаад байдаг гэрийг шатаана гээд л гарсан. Өөр зорилго гэх зүйл байхгүй. Тэгээд л Оийг шатаасан байсан. Би хамгийн гол нь нилээн их архи уусан байсан. Уг галыг би тавьсан. Би бензин цацсан шүдэнз зурж бензин рүү шидсэн. Би баруун гараараа бензин цацаад савыг нь чулуудсан. Хааш нь шидсэнээ мэдэхгүй байна. Бид гурав нийлээд 2 пиво, Ц бид хоёр нэг том Сэрүүн пиво уусан. Бид гурав бүлэглэсэн байхаа. Тэр хоёр намайг бензинтай явж байсныг мэдэж байгаа. Тэгээд болиулаагүй байсан. Би нилээн согтуу байсан юм. Г гэрийн хойморт тэрний хажуугаар С, манай нөхөр урдуур нь унтаж байсан. Бусад нь хаана унтаж байсан болохыг мэдэхгүй байна. Би гэр шатна гэж бодож байсан. Хүн шатна, О шатна гэж бодоогүй. Тэгэхдээ л ийм зүйл хийчихлээ, шүдэнз хаана байгааг мэдэхгүй байна. Шүдэнзийг Гочоогийн гэрээс авсан. Одоо энэ шүдэнз байхгүй би тэр гал руу шидсэн байх. Би өөрийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгосон. Манай нөхөр Д намайг нэг удаа хамарт цохисон байсан. Гэрийн гадагшаа гүйсэн, би тэр үед яахаа мэдэхгүй байсан. Гэрээс гарахдаа цагаан өнгөтэй цахилгаан хөрөөнөөс бензин авсан. Би тэр хүүхдэд нь усан үзэмний Панта гэх ундаа авч өгсөн. Тэр сав нь гэрийнх нь хаяанд байсан. Бид гурвын суусан такси ямар улсын дугаартай байсныг би мэдэхгүй. Оийн гэрийн зууханд гал байгаагүй. Би Отэй өр авлага өс хонзон байхгүй. Оийн гэрт очиход гэр нь онгорхой байсан. Манай нөхрийн найз нь О гэх залуу байгаа. Тиймээс л Д Оийг таньдаг байх...гэх мэдүүлэг /хх-ийн 58-62 хуу/ 
Гэрч Л.Ггийн мэдүүлсэн: ...Б, Ц нар хүн шатаасан асуудал гаргасан. Миний төрсөн эгч Б 1987 онд төрсөн, Л 2 дахь охин нь болж мэндэлсэн. Дээрээ нэг ах, 2 дүүтэй, айлын ганц охин байгаа юм. Багадаа Архангай аймгийн Цэнхэр сумын дунд сургуулийг төгсөөд Улаанбаатар хотод сурахаар явсан. Удалгүй Улаанбаатар хотоосоо ирсэн. Миний төрсөн эгч Б эршүүд хэнэггүй зантай. 2008 онд Дтэй гэрлэсэн. Одоо 3 хүүхэдтэй, бага хүүхэд нь 1 нас 10 сартай Оргилболд гэж хүү байдаг. Б эгч хөдөө мал дээр мал малладаг. Д Б нар нь өөрийн гэсэн бог, бод нийлсэн 300 гаруй малтай. Өөрийн нэр дээр мотоцикль машин байгаа. Малын хашаа саравч гээд л бүх зүйл байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/ 
Гэрч Л.Дгийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2017 оны 11 сарын 21-ний өглөө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт байх Оийн гэрт Гтай хамт нэг шил “Ерөөл” нэртэй 0.75 граммын архи аваад очсон. Тэдний гэрт О, Сгэх нэг найзтайгаа байсан. Тэгээд бид дөрөв тэдний гэрт нэг шил “Ерөөл” нэртэй архиа уусан. Г Дтэй утсаар яриад дуудах шиг болсон. Тэгээд нэг их удалгүй гаднаас Д нэг шил Хараа нэртэй архи авч орж ирсэн. Тэгээд бид нар тэр архиа хувааж уугаад гарах гэж ярилцаад Г бид хоёр Оийн хашаан дотор байж байхад Ц, Б нар гаднаас ирсэн. Б хүүхдээ тэвэрчихсэн байсан. Оийн гэр дотор ороод Б, Ц, О нар хэрэлдэцгээгээд байсан. Тэгээд Д гэр дотроос гарч ирээд Цтай бид гурав гэрээс хамт гарсан. Бид нар захын урд явган алхаж байгаад Д бид 2 Цгаас салсан. Би уур хүрээд эхнэр рүүгээ чулуу шидээд хөөсөн. Тэгж яваад Архангай аймгийн Цэнхэр сумын төв рүү Дийн мал руу явчихаад орой 20 цаг өнгөрсөн байхад Цэнхэр сумын төвөөс орж ирээд гэртээ харилгүй Д бид 2 гаднаас “Хараа” нэртэй архи аваад Оийн гэрт орсон. Гэрт ороход Г, О, Снар архиа уугаад байж байсан. Тэгээд бид нар миний авч орсон архийг уугаад тэгээд л 22 цаг өнгөрөөд тэд нар унтацгаасан. Гэрийн хойморт Г, Снар унтсан. Гэрийн баруун талын орон дээр О унтсан. Би гаднаас хугас 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архийг өвөртөлж орсон байсан бөгөөд тэрийгээ гаргаж ирээд Дтэй хамт хувааж уучихаад Оийн орны урдуур унтаад Д хойд талд унтсан. Нэг сэрэхэд Огийн орны гудас хөнжил нь шатсан бөгөөд би гүйгээд гартал О гадаа байсан. Би хэн хаана, ямар байдалтай байсан талаар анзаарч хараагүй. Тэгээд би энэ эмэгтэйчүүдийг юу болцгоож байна гээд уурласан. Би Цг яаж байгаа пизда вэ гээд хөөж байсан. Тэгээд гэр рүүгээ явсан. Гал гарах үед гэрт хэн хэн байсан талаар мэдэхгүй байна. Гэр дотор, гудас, хөнжил шатаж байсан. Б, Ц, Пнар гал тавьж Ог шатаасан гэж мэдэж байна. Хэн гал тавьсан талаараа энэ 3 ярихгүй байгаа. Сураг сонсохнээ Б өөрөө энэ галыг тавьсан, би тавьсан гэх зүйлийг ярьж байсан. Бид нар нийлээд “Хараа” нэртэй 0.75 литрийн 2 шил архи, “Ерөөл” нэртэй архи 0.75 литрийн 2 шилийг уусан байсан. Би лав тасарсан байсан байх. Тэд нар ч мөн ялгаагүй муудсан байсан. Гал гарсны дараа бензиний үнэр үнэртээд хэрүүл шуугиан болоод би сэрсэн. Оийг бид нартай хардаад аль эсхүл өдөр хэрэлдсэн дээрээ юм бодсон байх. Тэгээд л Б, Ц, Пнар шатаах асуудалд хүрсэн байх. Оийн гэрийн хаалга түгжээгүй байсан. Түгжээ нь эвдэрсэн байсан гэсэн. Оийн гэрт бензин байхгүй байсан. Манай гэрт мотоцикль байсан. Цахилгаан хөрөө байсан. Би хараагүй болохоор О ямар байдалтай, хэдий хугацаанд шатсан талаар мэдэхгүй байна. Би Оийн найз залуугийнх нь найз байгаа юм. Би Оийн гэрт унтаж байхдаа Цг хөөж гаргасан талаар мэдэхгүй байна. Би унтаж байсан. Надад хэлэхдээ манай эхнэр Ц чи намайг хөөсөн би гал гарахад гадаа байсан гэж яриад байгаа. Галд би өртсөн асуудал байхгүй. Гал байгаагүй. Д нь Б, Пнарыг биеийнх нь аль хэсэгт цохисон талаар би хараагүй. Гэхдээ цохисон гэж яриад байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 65-68 хуу/ 
Гэрч Т.Мын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байсан. Би энэ орой таксинд явсан. 23 цагийн үед шиг санагдаж байна, намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир хорооллын тэнд өөрийнхөө Аксио Королла маркийн 62-79 АРХ улсын дугаартай цагаан өнгийн машиныг жолоодож явахад үнэгэн малгайтай үстэй дээлтэй хөдөөнийх гэмээр залуу хуучнаар Эрчимийн нилээн урд талд гараа өргөж байсан. Тэр залууг суулгаад хаанаас хаа хүрэхийг нь асуугаад цаг агаар, хөдөө хүйтэй байна уу гэх мэтээр хуучлаад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цогт-Уул хороолол орно гэж тэр залуу хэлсэн. Тэгээд цааш явж байтал зүс таних Ц гэх эмэгтэй 2 эмэгтэйн хамт зам дээр гараа өргөж зогсож байхаар нь хаана хүрэхийг нь асуутал “Төв Гост” орно гээд гэсэн. Замд байхаар нь аваад явсан. Тэгээд замдаа тэр хөдөөний залуу машин чинь зүгээр үү бензин үнэртээд байна гэхээр нь би миний машин зүгээр та нараас бензин үнэртээд байна уу гээд асуутал Ц гэх эгч тийм ээ би өдөр түлээ хөрөөдсөн юм аа, надаас бензин үнэртэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би цааш явж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хануй инж нийтийн байрны урд тэр гурван эмэгтэйг буулгасан. Тэгээд би нөгөө хөдөөний залууг Цогт-Уулын нүүрний гудамжны нэг дэлгүүрийн тэнд очтол энд бууна гээд буусан. Би тэр гурван эмэгтэйг савтай бензин барьсан байсан талаар анзаараагүй. Бензинтэй яваа болоод бензин үнэртсэн байх, ил харагдахаар зүйл байгаагүй. Нууж халаасандаа хийсэн байх гэж бодож байна. Бензиний үнэр нилээн содон үнэртсэн. Би түлээ хөрөөдөөд Ц эгчийг өөрийнхөө хувцсанд бензин асгасан байна даа гэж бодсон. Нилээд үнэртээд байсан. Тэр гурван эмэгтэйг архи уусан байна гэж би бодсон, нилээн дуу чангатай асуултанд хариулж байсан. Архи үнэртэж мэдэгдээгүй. Бензиний үнэр байсан болохоор тэр үнэрийг архиных нь үнэр даваагүй байх. Тэр 3 эмэгтэй замдаа нэг их зүйл яриагүй. Миний машины хойд суудал дээр ямар нэгэн байдлаар бензин асгасан зүйл байхгүй. Би тэр хөдөөний залууг танихгүй, зүс харж байсан залуу байсан. Шал согтуу гэмээр гуйвсан эмэгтэй байгаагүй. Бүгд л халамцуу гэмээр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 хуу/ 
Г.Пын гэрчээр мэдүүлсэн: ...2017 оны 11 сарын 20-ны өглөө манай нөхөр өөрийн гэрээсээ гарч намайг ажил дээр аваачиж өгөөд хаашаа нь мэдэгдэхгүй нэг өдөр алга болсон. Намайг утсаар залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд 2017 оны 11 сарын 21-ний өдөр манай найз Б өөрийн 94710992 гэсэн дугаараас залгаж нөгөө хэдэн залуучуудыг оллоо Огэрт байна гэсэн. Би буцаад өөрөө 16 цагийн үед залгаад юу болсон бэ гэхэд Б утсаар хэлэхдээ бид 2 очсон чинь О гээд хүүхэн чинь аймар байна гэхээр нь би өөрийн нөхөр Гыг асуухад тэр гэрт байна гэсэн. Тэгээд би хоол хийх ажилтай завгүй болоод орой очиж тухтай яръя гэсэн, тэгээд орой 18 цаг нилээн өнгөрөөгөөд Дгийн гэрт Ц, Б нар дээр очсон. Намайг ороход нөгөө хэд чинь Огэрт ууж идээд байж байсан. Өдөр очиход О гээд хүүхэн бид 2-ыг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан гээд ээлжлээд надад яриад байсан. Б тэгэж ярьж байх зуураа Огийнд очоод тэд нарыг шатаачих уу гэж хэлэхээр нь би чи юу яриад байнаа гэсэн чинь тэгвэл яадгийн Оийг хорлочихмоор байна гээд 1-2 удаа давтаад хэлсэн Тэгээд би тэдний гэрт хоол идээд гэрлүүгээ харисан. Манай гэрүүд хоорондоо 4 гудамжны зайтай ойрхон байдаг. Намайг гарахад Б пиво уух уу гээд байсан. Тэгэхээр нь би 20 цаг болж байхад утсаар залгахад Б утсаа аваад пиво дуусч байна, чи ирэхгүй юм уу гэхээр нь би гэрээсээ гарсан. Тэр хоёр өөдөөс гарч ирээд бид 3 уулзаад дэлгүүр ороод Сэрүүн гэх нэртэй 2,5 л 2 сав пиво авсан. Тэгээд тэр гэрт очиж уугаад сууж байхад Б хойшоо Огэрт очоод тэд нар унтаж байна уу гээд унтаж хэвтэж байвал сайхан байна уу эхнэрээс чинь өөр хүн гоё байна уу гэж хэлээд инээгээд гараад ирье гэх мэтийн зүйл ярьж байсан. Тэгээд Б тийшээ явъя, явъя гээд байсан. Ц бид 2 дургүй байсан. Тэгэхэд Б бараг гараад ганцаараа алхах гэж байсан. Тэгэхээр нь Ц бид 2 араас нь гарсан. Гараад би алхах юм уу гэсэн чинь такси бариад явъя гэсэн. Тэгээд зам руу гараад гараа өргөтөл нэг цагаан өнгийн жижиг тэрэг ирж явсан. Тэр таксины жолооч нь машинаа жолоодож нэг залуу хажууд нь суусан 20 гаруй насны залуучууд байсан. Тэр урд сууж байсан залуу та гурваас бинзен үнэртээд байна гэсэн. Би та хоёроос бинзен үнэртээд байна гэж хэлсэн чинь тэр 2 зэрэг шахуу бид 2 мод хөрөөдсөн гэж хэлсэн. Тэгээд Огэрт очсон. Гэрт нь очоод Б түрүүлж ороод би араас нь, миний араас Ц орсон. Тэгээд бид 3 гэрэл хайж эхэлсэн. Гэрэл хайхад олдоогүй арзетик нь орны дээд талд манай нөхрийн толгой байсан газрын чанх дээр нь байсан. Тэгээд би Б, Ц нарын утасны гэрлүүдийг тусгаад би нөхрийгөө олсон. Гэрийн баруун талын орон дээр О цаашаа хараад унтаж байсан. Би өөрийн нөхрийг сэрээх гээд дуудаад цохиод алгадаад байж байхад гэнэт пүк гэж дугараад гал гарсан. Гал гарахад үүдэнд Б зогсож байсан. Харин гэр дотор Ц байгаагүй. Тэгсэн гал гараад гарахад нь нөхрийгөө маш хүчтэй цохисон. Тэгэхэд манай нөхөр сэрсэн. Тэгээд шатаж байгаа О гараад гүйсэн. О шатаачихлаа гээд орилоод гүйгээд гарсан. Манай нөхөр цамцаа ч өмсөөгүй Оийн араас удалгүй гүйгээд гарсан. Тэр гал бол аймаар ассан. Гадаа гараад манай нөхөр Оийг дарж аваад галыг унтраасан. Тэр гал гараад гэрийн дээд талын цагаан даавуу ассан. Орны арын хөшиг шатсан. Би гэрээс гараад ирсэн. Намайг гарахад Б, Ц тэр 2 нөгөө Сгээд байсан хүүхнийг цохиж, зодоод газар унагасан байсан. Тэгээд би очоод тэр хүүхнийг үснээс нь татсан миний гаранд үс баригдсан гарт үс унасан болох нь мэдэгдэж байсан. Тэгэхээр нь би болисон бөгөөд өмнө нь би өөрийн нөхөртөө зодуулж байсан болохоор ямар хэцүү байдаг болохыг мэднэ. Тэгтэл Д өөдөөс ирсэн, нь та нар нийлж архи уугаад гээд чанга дуугаар орилоод хэлтэл намайг ирээд зүүн нүдэнд цохисон. Би тэнцвэр алдаад хойшоо алхаад зогссон. Тэгээд би хашаанаас гараад гэр рүүгээ явсан. Манай нөхөр Г намайг дагаж гарч ирээд явсан. Надад галд тавих зорилго байгаагүй. Би таксины залуу бензин үнэртэж байна гэж хэлэхээр нь хажуу тийшээ үнэрлэхэд Бгаас бензин үнэртэж байсан. Б тэр хоёр мод хөрөөдсөн гэхээр нь санаанд ороогүй, тэгээд л явсан. Бид 3 нийлээд 2 том Сэрүүн пиво уусан. Тэр 2 нэг том Сэрүүн нэртэй пиво хувааж уусан байсан. О Отэй хамт амьдардаг гэсэн. Миний зүүн талын нүд хөхөрсөн, шилэн хүзүү рүү хөшиж өвдөөд байна. Урд шүдний ломбо унасан байгаа. Толгой хөдөлсөн байсан. Би өнөөдөр бариа хийлгэсэн. Өөр гэмтэл мэдэгдэхгүй байна. Гэмтлийн зэрэг тогтоолгоно. Намайг Д толгойд цохисон. От тусламж үзүүлж манай нөхөр Г галын унтраасан. Цаашаа хартал Ц, Б 2 С газар унагаасан зодож байсан. Би ч гэсэн үснээс нь зулгаасан. Б, Ц хоёр хаанаас бензин авсан болохыг би мэдэхгүй байна. Цахилгаан хөрөө гэр дотор нь бол харагдаагүй. Тэдний хашаанд Дийн машин байсан. ...Хэн нь гал тавьсан болохыг би мэдэхгүй байна. Бид нар тамхи татдаггүй. Гэрт хэн гал тавьсан болохыг хараагүй, мэдэхгүй байна. Би Бг гал тавьсан гэж сэжиглэж байна, шатаачих уу гээд л яриад байсан. Оийн гэрт ороход надад бензин үнэртээгүй. Оийн гэрт ороход зууханд гал байгаагүй. Оийг гэрт гал тавьсан шалтгааныг мэдэхгүй байна. Пүк гээд л дуугарсан. Оийн гэрийн хаалга онгорхой байсан. Би энэ хэрэгт хамааралгүй, Бг сэжиглэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 75-79 хуу/ 
Гэрч Л.Тмэдүүлсэн: ...Би 2017 оны 11 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн үед шиг санагдаж байна, он сарыг нь яг сайн санахгүй байна, өөрийн ажил болох Архангай аймгийн “Тэнгэр” төв гэх буудлын галчийн ажлыг хийж байсан. О Сгэх эмэгтэйн хамт манай ажил руу орж ирсэн. Орж ирэхдээ Снь цамцтайгаа Одээ куртикээ өгсөн байсан. Орж ирэхдээ намайг хүмүүс шатаачихлаа гээд гал руу ойртохгүй байсан. Учир нь өмсөж байсан куртик нь нүл бензин үнэртэж байсан. Би шууд Архангай аймгийн цагдаа руу болон Нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн. 2 цагдаа ирээд Оийг эмнэлэгт хүргэж өгөх хэрэгтэй гээд аваад гарсан. О манай ажил дээр ойролцоогоор 10 гаруй минут болсон байх. Нэг их удаагүй. Хэн шатаасан гэдгээ хэлээгүй. Цагдаа ирэхийн үед Г гэх Цэнхэр сумын гаралтай залуу тэр дунд байсан шүү гэх зүйлийг хэлсэн. О намайг хүмүүс шатаачихлаа, би галаас чинь хол сууя гээд байсан. О та надад тусламж үзүүлээч гээд Сбид хоёр цагдаа, эмнэлэг рүү ярьсан. О ямар нэгэн зүйл ярих сөхөөгүй байсан. Надад туслаач ээ гээд байсан. Миний нэг ягаан өнгийн дээлийг өмсөөд гарсан. Куртик нь бие дээр нь наалдаад байсан юм. Оийн ар нурууг нь харсан. “Тэнгэр” төвд О ажилд ороод 10 гаруй л хонож байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 хуу/ 
Гэрч Б.Дийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 11 сарын 21-ний өглөө Дгийн гэрт Б, Ц нартай байсан. Урд шөнө нь бид нар эдний гэрт хоносон байсан. 2017 оны 11 сарын 21-ний өглөө 09-10 цагийн үед над руу Г залгаад мөнгө байна уу, надад мөнгө байвал өгөөч гэхээр нь би 10 гаруй мянган төгрөг дөхүүлж 4 дүгээр сургуулийн урд талд очоод Гад мөнгө өгөөд салж жаахан гадуур явж байгаад Оийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Өлөнгийн цехийн тэнд хашаанд байх гэрт нь нэг шил “Хараа” нэртэй архи аваад орсон. Гэрт ороход Г, О, Д, Снар дундаа “Ерөөл” нэртэй 0.75 литрийн архи тавьчихсан ууцгааж байсан. Би ороод бид нар миний авч орсон архийг тэд нарын ууж байсан 0.75 литрийн “Ерөөл” архийг хамж ууж байгаад би нилээн муудсан, хойд талын орон дээр бараг тасарсан хэвтэж байсан. Тэгээд нэг мэдэхэд Б, Ц нар ирсэн Отэй хэрэлдэж байсан. Би сайн сонсоогүй, дэн дун байсан, толгой тархи өвдөөд л байсан. Тэгээд Д бид хоёр тэдний гэрээс гараад Бтай хамт гарахад манай Д гэх миний эмэгтэй дүү зөрж орсон. Д Б бид гурав захын тэнд явж байгаад Д бид 2 Бгаас салаад 14-15 цагийн үед шиг санагдаж байна, Архангай аймгийн Цэнхэр сум руу би өөрийн гэр рүү үдээс хойш машинтай яваад оройхондоо 19 цагийн үед шууд Оийн гэрт ирсэн. Тэгээд бид 2 нэг шил Ерөөл нэртэй 0.75 литр архитай орсон. Ороход Г, С, О нар архи уугаад байж байсан юм. Тэгээд тэдний гэр гэрэлгүй, тоггүй байсан. Бид нар ороод миний авч орсон архийг уугаад бараг ихэнхи нь тасарсан байсан. Гэрийн хойморын орон дээр Г, С, бид гурав унтсан. Гэрийн баруун талын орон дээр О ганцаараа унтсан, орны урдуур Д нэг настай ахтай хамт хэвтсэн байсан. Шөнө нэг мэдэхнээ эмэгтэй хүн орилохоор нь би сэрсэн. Тэгтэл О хойд талаасаа шатаж байсан. Тэгэхээр нь би гараад явсан. Намайг гадаа гарахад О гадаа гарсан. Г галыг нь унтрааж манай эхнэр Б, П, Ц нар С зодож байхад нь тэр хүүхнүүдийг нэг, нэг цохисон. Би нилээн согтуу байсан болохоор орж гараад зарим юм аа санахгүй байна. Тэгээд би ганцаараа урагшаа Дгийн гэр рүү алхаад Дгийн гэрт түрүүлээд ирсэн байсан, араас манай эхнэр Б ирсэн. Эхнэр Дгийн гэрийн гадаа хэрүүл хийх гээд байхаар нь би буцаж Гын гэрт очтол араас Б ирээд хэрүүл өдөөд байхаар нь би буцаж гараад таньдаг айлдаа ирээд хоносон. Оийн гэр дотор юу, юу шатаж, галыг хэн унтраасан талаар би мэдэхгүй. Г, Д, Ц нарын яриагаар манай эхнэр Бг шатаасан гэж байна лээ. Гэхдээ Ц, Пнар хамт архи уугаад хамт шатаах зорилгоор очсон гэж бодож байна. Ядаж хамт шатаагаагүй бол манай эхнэрийг шатаана гэж байхад нь болиулах байсан гэж би бодож байна. Оийг эрчүүдтэй гэртээ явалдлаа гэж бодоод шатаасан байх. Тэд нарын хэн нэгэнд нь хүн алах зориг бас арай байхгүй байх. Би нилээн их согтсон байсан. Бид нар 2 шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи, 1 шил “Хараа” нэртэй 0.75 литрийн архи уусан байсан. Хүн орж ирж байгаа чимээ мэдэгдээгүй. Харин гал гарсны дараа бензин үнэртэж байсан. Бид нарыг Оийн гэрт байхад тэдний гэрт бензин байж мэдэгдээгүй. Дгийн гэрт цахилгаан хөрөө болон мотоцикль байдаг. О нэг их удаан шатаагүй. Шатаад гараад унтраасан болохоор нэг их удаан шатаагүй гэж би бодож байна. О нь бид нартай найзууд. Оийг шатаж байхад П, Ц, Б нар тусламж үзүүлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 84-87 хуу/ 
Гэрч Б.Дийн дахин мэдүүлсэн: ...Оийг шатах үед гэр дотор бүгд байсан. Харанхуй байсан болохоор яг хаана байсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ гэр дотор П, Г, Д, Ц, С, Б, О нар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 хуу/ Гэрч Н.Сийн мэдүүлсэн: ...Би 2017 оны 11 сарын 21-ний өглөө Оийн гэрт байсан. Тэр гэрт өглөө 10 цагийн үед шиг санагдаж байна, Г, Д нар ирсэн. Тэгээд тэр хоёр ирэхдээ 2 шил архи авч ирсэн. Тэр архийг бид дөрөв хувааж ууж байтал гаднаас Д гэх том биетэй залуу орж ирсэн. Г Дийг дуудсан. Бид нар тэр архийг нь хувааж уугаад би хойд талын орон дээр нь жаахан унтсан. Тэгтэл гадна талаас 2 хүүхэн орж ирээд хүн амьтан гэр орондоо байлгаад байдаг, юун хүүхнүүд бэ гээд байхаар нь би тэр залуучуудыг харьцгаа гэж хэлээд тэр 2 эмэгтэйд би энэ гэрт өнөөдөр ирсэн хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгээд О тэр хоёртой янхан гичийгээрээ дуудалцаад байсан. Би тэгээд бие засах гээд гараад явсан. Тэр хооронд нилээн их хэрүүл болсон байх, бие засаад ороход л хаалгаар гараад явцгаасан. Дийн дүү гээд нэг хүүхэн бас орж ирээд, юу хийгээд байдаг байнаа, хүн амьтан гэр орондоо цуглуулаад гээд Отэй хэрэлдсэн. Тэр хэрүүлийг би сонсолгүй гэртээ орж ирсэн. Тэгээд орж ирээд би 16 цаг болж байхад унтсан байх, нилээн согтсон байсан болохоор сайн санахгүй байна. Намайг оройхон сэртэл Д, Д, О, Г нар 1 шил 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи ууж байхаар нь тэр архинаас хуваалцаж уугаад унтсан, цаг хэд болж байсан болохыг сайн санахгүй байна. Тэгтэл шөнө хүн орилох шиг болсон. Тэгээд нүдээ нээгээд хартал Оийн нуруу хэсэг нь гал дүрэлзээд гараад явсан. Араас нь би гараад хүүе эд нар хүн алчихлаа гээд орилтол Г гарч ирээд Оийг шатаж байхад галыг нь унтраасан. Оийн гэрт орж ирсэн 3 хүүхний Пгээд байсан хүүхэн нь үсдээд нэг нь өшиглөөд, нөгөө нь үснээс бас зулгаасан. Тэгээд би хүн аллаа гээд чанга орилтол гэрээс Д гар ирээд тэр хүүхнүүдийг нэг, нэг удаа цохиж аваад надаас салгасан. Тэгээд О бид хоёр гарч Тэнгэр төвийн галч дээр ирээд түргэн тусламж, мөн цагдаа дуудсан. Тэгтэл цагдаа нар түрүүлж ирээд бид хоёрыг аваад эмнэлэгт Оийг хүргэсэн. Миний үсний хуйх хөндүүрлээд байсан. Д тэр хүүхнүүдийг салгасан бөгөөд тэгээгүй бол бас тэр хүүхнүүд намайг айхавтар зодох байсан байх. Би гэмтлийн зэрэг тогтоолгох ямар нэгэн шаардлага байгаагүй. Уг галыг хэн тавьсан талаар би мэдэхгүй байна. Өдөр Отэй хэрэлдээд байсан хүүхнүүд л гал тавьсан байсан. Нөхрүүдтэйгээ О бид хоёрыг явалдсан гээд л шатаах болсон гэж бодож байна. Намайг бас зодоод байсан болохоор эд нар алах гэж харанхуй шөнө ирсэн байлгүй. Д намайг салгаагүй байсан бол бас нилээн их зодох байсан байх. Бид нилээн их согтсон байсан. Зарим зүйлүүдийг санахгүй байгаа. Д, Д, О, Г бид 5 нийлээд 3 шил “Ерөөл” нэртэй архи уусан байх. Намайг шөнө унтаж байхад гэрэл тусгаад хүн явж байгаа гэмээр ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Шөнө нэг эмэгтэй орилсон, тэгтэл О шатаж байсан. Өөр зүйл би мэдээгүй. Би Оийн гэрт хэд хоног байсан. Бензин гэхээр зүйл байгаагүй. Бензин хэрэглэх шалтгаан От гарахгүй байсан. Тэр хүүхнүүд гал тавьсаны маргааш нь гэр цэвэрлэхэд ундааны сав бензин үнэртсэн байдалтай гэрийн баруун талын орны хөлд байсан. Миний биед гэмтэл учраагүй болохоор гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. О 5-10 минутын хугацаанд шатаж Г галыг унтраагаад тэгээд хувцсыг нь салгасан. О тэр залуучуудтай найз нөхдийн холбоотой хүмүүс бөгөөд өөр ямар нэгэн холбоо байхгүй байх...гэх мэдүүлэг /хх-ийн 90-93 хуу/ 
Гэрч Л.Гын мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 09 цаг болж байхад би Архангай аймгийн Хануй инж нийтийн байрны урд талд байх хуучин гүний худгийн тэнд Сийн гэрт бөөрийн найз Л.Д, О, С, бид дөрөв уулзаад шууд архи ууж эхэлсэн. Тэгээд өдөржингөө архи ууцгаасан. Тэр гэрт хэрүүл зодоон ямар нэгэн асуудал хэн ч гаргаагүй. Бид нар Ерөөл нэртэй 0.75 литрийн архи 2 шил 0.5 литр архи 1 шилийг уусан. Тэгээд 18 цагийн үед Дийг утсаар дуудаж архи авахуулсан. Д гаднаас Ерөөл нэртэй архи авсан орж ирсэн шиг санагдаж байна. Би 19 цагийн орчим тасраад унасан байсан. Тэгээд шөнө яг хэдэн цаг болж байсан болохыг би санахгүй байна, намайг нэг мэдэхэд босооч ээ гээд цохиод байсан, нүдээ нээтэл манай эхнэр тэр гэр дотор ирчихсэн намайг сэрээж байсан. Би уг гэрийн хойд талд газар унтаж байсан. Юу билээ гээд босоод хартал Оийн гэрийн баруун тал хойд талаасаа шатаж байсан. Тэгснээ гэнэт өөрөө ухас хийгээд гүйгээд гарсан. Би араас нь гараад цасан дээр Оийг дараад өмссөн байсан хувцсыг нь салгасан. Дээд талаараа хөх өнгийн цамц байна уу, подволк байсан уу, тэрийг нь тайлсан. Хөхөвч нь бол тайлагдаад унасан байх. Тэгээд О гэрийн гадаа суугаад үлдсэн. Снь цагдаа дуудсан эхнэр намайг чирээд гарсан. Гэр дотор шатаж байсан орны гудас хөнжил, ганц нэг гадуур хувцас байсныг хэн нэг нь гаргаж гадаа шидсэн байх. Уг гудас болон хөнжил нь баруун талын орон дээр шатаж байсан. Тэгээд би гэр рүүгээ эхнэртэйгээ харьсан. Намайг сэрэхэд гэрээс бензиний үнэр үнэртэж байсан. Намайг Оийн араас гүйгээд гарахад бензин үнэртэж байсан. Хэн хаанаас бензин гаргаж ирсэн болохыг мэдэхгүй байна. Миний харснаар Оийн гэрт бензин байхгүй байсан. Тэр гэрт бензин хэрэглэх ямар нэгэн үндэслэл байхгүй. Би Оийг хэн шатаасан болохыг мэдэхгүй байна, тэрийг анзаараагүй, намайг нэг мэдэхэд эхнэр сэрээсэн, би тэгээд шатсан болохыг нь харсан. Манай найз Д, Дийн эхнэр, манай эхнэр 3 ирсэн, хардалтаас болоод ирж хэн нэгэн нь шатаасан байх. Манай эхнэр Оийн гэрийг мэддэг, тэгээд хайж олсон байх. Хөнжил гудас шатсан байсан. Би гадаа гараад буцаж гэр рүү ороогүй, юу, юу шатсан болохыг нь мэдэхгүй байна. Бид нар 3 шил Ерөөл нэртэй архи уусан. 2 шил нь 0.75 граммын, нэг шил нь 0.5 литрийн л байсан бөгөөд тэгээд би тасраад унасан. Тэд нар архи нэмж уусан эсэхийг би мэдэхгүй байна. Архи уухгүй болон өнжсөн хүн байхгүй, бүгд их уусан...гэх мэдүүлэг /хх-ийн 96-98 хуу/ 
Гэрч Б.Дгийн мэдүүлсэн: ...2017 оны 11 сарын 21-ний өдөр над руу манай бэр эгч Л.Б залгаад хаана байна, Д ах чинь О, Сгээд 2 хүүхэнтэй хамт байна, хүрээд ир гэхээр нь би такси бариад Б эгчээр гэрийг нь заалгаад очсон. Очтол Б эгч хүүхдээ тэвэрчихсэн, нэг ногоон хаалгатай хашааны үүдэн дээр зогсож байсан. Гэрийн гадаа манай ахын найз Г байсан. Тэгэхээр нь би Г дээр очоод хөдөө явах гэж байсан ах, эгч хоёрт гай болоод, юун хүүхэнтэй заваараад байна гэж хэлээд гэрийн дотогш ортол О гээд нэг хүүхэн байсан. Намайг чи юун хүүхэн бэ гэхээр нь би Дийн дүү байна гэж хэлээд мөн От хандан эмэгтэй хүн байдаг гэхэд наад гэр орон чинь юу вэ, яахаараа чи энэ олон эрчүүдийг гэр орондоо оруулдаг юм бэ гээд хэлсэн чинь намайг янхан минь чамд ямар хамааралтай юм бэ гээд галын хайч барихаар нь би зугтаагаад гэрээс гараад явсан. Тэр үед Б эгч гэрийн гадаа байсан. Би тэгээд Б эгчээс салаад гэр рүүгээ явсан. Б эгчид хүүхдээ дааруулчихлаа, одоо харь гэж хэлсэн. Оийг П, Ц тэр гурав шатаасан гэсэн...гэх мэдүүлэг /ххийн 101-103 хуу/ 
Гэрч Ц.Цгийн мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхөр Д өөрийн гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 51-5100 тоот гэрээс өөрийн найз болох Гын хамт гараад тэр өдрөө ирээгүй. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Гыг “Одод” кароакегийн урдуур гараад О гэх айлын зүг алхаад явж байна гэж манай найз Ээгий гэж хүн хэлсэн. Тэгээд би үдээс хойш 14 цаг өнгөрөөгөөд Дийн эхнэр Бтай өөрийн өлгийтэй хүүхдээ тэврээд хамт Огийнд архи ууж байгаа байх гээд тэдний гэрт очсон. Өмнө нь тэд нар тэнд архи ууж байсан удаатай. Бид хоёрыг очиход манай нөхөр Д, Г нар тэр гэрийн гадаа байсан. Би гэрийн гадаа үлдсэн. Манай найз Б гэр рүү орсон. Удалгүй байж байтал үл таних 2 эмэгтэй Д, Б нар гэрээс гарч ирсэн. Гарч ирээд шар царайтай, улаан хүрэн үстэй хүүхэн Бтай та нар наад нөхрүүдтэйгээ аваад яв, үлдэх нь үлдэг, явах нь явна биз гээд байсан. Араас тэр шүдтэй, шүдгүй гичийнүүд минь алаа дэлгэсэн янхнууд минь зайлцгаа гэсэн. Тэгээд би чи одоо юу гээд байгаа юм бэ гэж хэлээд Д, Д нартай гарч ирээд явсан. Тэгээд тэдний гэрээс гараад урагшаа хашааны гадаа Г, Б 2 үлдсэн. Би Д, Д нартай Тамир хороолол руу харих гэж алхаж байгаад манай нөхөр захын тэнд “Тэнгэр” буудлын тэнд над руу чулуу шидээд байхаар нь би Бтай утсаар яриад манай нөхөр Д надад дийлдэхгүй байна, миний урдаас чулуу шидээд байна гэсэн. Тэгтэл за за хоёулаа хамт явъя гээд Б миний араас 30 минутын дараа ирсэн. Тэгээд бид хоёр зах дээрээс нэг такси аваад манай гэрт очсон. Манай гэрт манай 3 хүүхэд байсан. Цэрэндэжид 12 настай, Доржсүрэн 11 настай, 2 настай Ундармаа нар байсан. Би Бтай хамт байж байгаад Пүүжээг дуудсан. Тэгээд бид гурав 19 цагийн үед “Сэрүүн” гэх 2.5 литрийн 2 сав пиво уусан. Бид гурав Тамир хорооллын худгийн тэндээс пиво авсан. Тэгээд 23 цаг өнгөрч 00 цаг болох гэж байхад нөгөөдүүлийн байгаа газар болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хануй инж нийтийн худалдааны байрны тийшээгээ явахаар гэрээсээ гараад алхаад явж байгаад нэг таксинд суугаад хүргүүлсэн. Таксины жолоочийг танихгүй, 20 орчим насны нэг эрэгтэй хүн байсан бөгөөд цагаан өнгийн машин байсан. Таксинд явдаг гэмээр хүнээр хүргүүлээд буусан. Уг гэрт бид гурав ороход тэр гэрт байсан улаан үстэй /О/ сэрж байгаа бололтой байсан. Би тэр гэрийн баруун талын орны урдуур газар унтаж байсан нөхөр Дг бөгс рүү нь өшиглөсөн. Манай нөхөр цамц, өмдтэйгээ байсан. О баруун талынхаа орон дээр ганцаараа унтаж байсан. Хойд талын гудсан дээр Г нэг эмэгтэйтэй унтаж байсан. Д тэр хоёрын хажуугаар хөндлөн газар унтаж байсан. Тэгээд манай нөхөр босоод над руу чи яах гэж ирсэн юм бэ гээд дайраап байхаар нь би тэр гэрээс гарсан. Гэрийн зүүн талд зогсож байсан. Гэр дотор байхад тэр гэрт байсан хүмүүс сэрж байсан. Тэгтэл тэр гэр дотроос гал асаад О гэх хүүхэн шатаад гараад ирсэн. Г тэр хүүхний араас гарч ирэн унагаад цасан дээр хэвтүүлээд галыг унтраасан. Тэгээд гэр дотроос шатаж байсан гудаснуудыг шидээд гарч ирсэн. Түүний араас манай нөхөр Д гарч ирээд чи яах гэж ирсэн пизда вэ гээд цохих гээд хөөгөөд байсан. Би тэнд байсан Б болон тэд нарын араар ороод гүйгээд байсан. Тэгтэл тэр шатсан О хувцсаа сольж өмсөөд хамт байсан эмэгтэйтэйгээ гараад явсан. Тэгээд бид нар тэр гэрийн урд асаж байсан гудас энэ тэрийг асаахгүй талаар нь гөвж байгаад, бүрэн унтраагаагүй гараад явсан. Гэрт гал юунаас болж гарсан талаар би мэдэхгүй. Намайг гэрээс гараад 10 минутын дараа гал гарсан байх гэж би бодож байна. Оийг шатаж байхад Г гарч ирж тусалсан. Өөр хэн нэгэн хүн туслаагүй. О хар ханцуйтай цамцтай баруун талынхаа орон дээр ганцаараа унтаж байсан. Манай нөхөр Д намайг тэр гэрт яах гэж ирсэн гичий вэ гээд хөөсөн. Энэ гэрт болсон асуудлын дараа зодох гээд хөөж байсан. Г юм хэлсэн байх, би одоо мартаад байна. Би гал асаасан гэж хараагүй. Бид нар тамхи татдаггүй. Пнадад хэлэхдээ би нөхрийгөө сэрээж байхад гал гарсан гэж хэлсэн. Намайг гэрт ороход бензин үнэртээгүй, би бензин үнэрлээгүй. Би Гад Улаанбаатар хот руу явж байна гэж хэлсэн. Манай гэрт бензин байхгүй. Манайх мотоцикльтой. Манай хашаанд Дийн машин хоносон. Гэрийн гэрэл хаана байсныг би мэдэхгүй. Тухайн гэрийн зууханд гал асаагүй байсан. Птэр гэрт ороод хойморт нь байсан нөхөр дээрээ очсон. Би гэрийн баруун талын орны урд өөрийн нөхөр дээрээ очсон. Б гэрийн хойно Гын урд байсан нөхөр Д дээрээ очсон. Бид нарыг гэрт байхад бүгд л сэрэх гээд хөдлөөд байсан. Бид нар тэр хашаанаас гараад би Бтай хамт гэр рүүгээ алхсан. Д, Д нар түрүүлээд хамт алхсан. Би юу болсон гээд Бгаас асуусан чинь мэдэхгүй гэсэн. Би Бгаас чи гал юунаас болсон болохыг харсан уу гэсэн чинь дахиад л мэдэхгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 104-108 хуу/ 
Гэрч С.Жмэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн засаг даргын ажлыг 2016 онд хүлээн авсан. Дээрх хашаа нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаа гэж нэршилтэй газар байгаа. Тоот болон хаяг гэж байхгүй. Дээрх хаягт оршин суух О нь архи дарс уудаг, орой үдэш баар ресторанаар явдаг, гэр орондоо таних танихгүй хүмүүс байлгадаг, замбараагүй гэмээр эмэгтэй. Ямар нэгэн судалгаанд авсан зүйл байхгүй. Манай багт орой үдэш архидаж байгаа хэдэн айл /хар цэг/ гэж байгаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулахад Оийг өмнө нь удаа дараа дуудаж байхад ирж байгаагүй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 хуу/ 
Яллагдагч Ч.Пын ....мэдүүлсэн: ... 5 цаг өнгөрөөд Цгийн гэрт очтол Б тэр 2 хамт байсан. Б уурлаад танай нөхөр тэнд бас нэг хүүхэнтэй байна лээ. Би тэд нарыг хорломоор байна гээд байсан. Тэгээд Ц хоол хийж байхаар нь тэрийг нь идээд би өөрийн гэртээ орлоо гэсэн. Тэгтэл Б дараа нь хүрээд ирээ хэдүүлээ бас пиво ууя гээд байсан. Би тэдний гэрээс гарахдаа за гээгүй, үгүй ч гээгүй байсан. Тэгээд Б залгаад урдаас чинь яваад очъё гээд манай доод талын үзүүрийн дэлгүүрийн тэнд уулзаад тэр дэлгүүрт ороод Сэрүүн гэх пиво 2,5 литрийг би нэгийг аваад Б мөн адил нэгийг авсан. Тэгээд Цгийн гэрт очоод тэр 2 пивоо уусан. Пиво ууж байхдаа Б Оочмоор байна, очоод инээчихээд гараад ирье манай нөхрүүдийнх ямар байгааг нь асууя гэхээр нь би яваад хэрэггүй гэж хэлсэн. Бид 3 тэр 2 пивоо ууж дуусаад шөнө 00 цагийн үед шиг санагдаж байна. Б гэрээс гараад явахаар нь Ц бид 2 араас нь гарсан. Гараад Тамир хорооллын тэнд зам дээр гар өргөтөл нэг цагаан өнгийн такси зогссон. Тэр таксинд суугаад явтал та нараас бензин үнэртээд байна гэж хэлэхээр нь би нөгөө хоёроос та хоёроос бензин үнэртээд байгаа юм уу гэтэл мод хөрөөдсөн юм гэж Ц хэлээд тэр 2 инээгээд байсан. Удалгүй Оийн гадаа очсон. Б тэр хашаан дотор ороод гэр рүү нь түрүүлж орсон би Бг дагаад орсон. Ц миний араас орж ирээд утасныхаа гэрлийг тусгасан. Тэр гэрт ороод бид 3 тойроод алхсан. Б О дээр очсон. Тэгээд гэрэлд нь манай нөхөр хойд талаар нэг матраас шиг юман дээр унтаж байсан. Манай нөхөр Гын ард талд Сгэх нэг эмэгтэй унтаж байсан. Би өөрийн нөхөр Гыг дуудсан. Манай нөхөр архи уугаад нэг унтахаараа угаасаа сэрдэггүй хүн байгаа юм. Би нөхрийгөө дуудаж байхад миний ард талд гэрийн баруун талд пүк гээд гал асаад гэрийн баруун талд унтаж байсан О шатаад гараад гүйсэн Б гэрийн үүдэнд зогсож байсан. Би нөхрийгөө аймар чанга цохитол шууд босч ирсэнээ гарч гүйгээд Оийн араас гарсан. Тэгээд гэр дотор шатаж байгаа зүйлүүдийг гаргасан. Би хөнжил гудас зэргийг би гэрээс гаргаж шидсэн. Би хөнжил гудсыг нь гаргаж байтал Ц Б 2 нөгөө Сгэх хүүхнийг зодож байсан, би ч С очиж үсдээд дартал гарт үс зулгаагдахаар нь болисон. Болиод цааш хартал Д өөдөөс ирж миний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би шууд тэр хашаанаас гараад явсан. Надад тусламж үзүүлэх боломж гараагүй. Манай нөхөр Оийн галыг нь унтраасан. Би нөгөө шатаж байсан гудас, хөнжил зэргийг гаргаж шидэж байтал Б буцаж өшиглөөд гэрийг нь шатаагаад хаяна гээд байсан. Тэгээд би хөнжил гудсыг гаргаад Бг явуулчихаад гарсан. Манай нөхөр Оийн галыг нь газар унагачихсан дээр нь дараад газар хөрвөөлгөөд унтраах гэж байсан. Би нөгөө хөнжил гудсыг түргэн гаргаж шидээд гартал манай нөхөртэй хамт хэвтэж байсан, хүүхнийг зодож байсан. Тиймээс би тэр хүүхнийг нэг удаа үснээс нь зулгаагаад болиод Дт нэг удаа цохиулаад гадагшаа гараад явсан. Надад бензин үнэртээгүй. Би тэр талаар мэдэхгүй байна. Өдөр Б шатаачихъя, тэр хавиар камер байгаа болов уу гэж надаас асууж байсан. Би тэгэхээр нь мэдэхгүй гэсэн. Оийг хорлоно гээд байсан. Д, Ц нарын гэрт цагаан өнгийн цахилгаан хөрөө байсан. Би энэ талаар мэдэхгүй байна, намайг хамт байж байхад энд тэндээс бензин, шүдэнз авсан зүйл байхгүй. ...Миний хамар үнэрлэхдээ муу бас согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор би мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 175-177 хуу/ 
Яллагдагч Ц.Цгийн мэдүүлсэн: ...Миний үйлдэл тохирохгүй байна. Б энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 184-185 хуу/ Яллагдагч Ц.Цгийн дахин мэдүүлсэн: ...2017 оны 11 сарын 21-ний өдөр манай нөхөр Д, Пын нөхөр Г нар хоногоор ирээгүй байсан. Би өөрийн нөхрийг хүн амьтанаас сурсан бөгөөд хаа нэг газар байхгүй, Дийг өглөө Г дуудаад гарсан байсан. Тэгээд би өөрийн найз Энхцэцэг рүү залгаад манай нөхрийг харав уу гэтэл танай нөхрийн найз Г “Одод” караокегийн урдуур гараад “Гост”-ын урдуур явж байна гэж 13 цагийн үед хэлсэн санагдаж байна. Тэгэхээр нь би Огийнд архи ууж байгаа гэж бодоод Бг хүүхэдтэй нь хамт дагуулаад Тамир хорооллоос такси бариад гарсан. Тэгээд Огэрт иртэл манай нөхөр Д, Гтай хамт тэдний гэрийн гадаа байсан. Тэгээд гэрт ортол О гэдэг зүс таних хүүхэн Б бид хоёр руу хэлэх хэлэхгүй үгээр хэлж дайрсан. О нөхрүүдээ аваад яв, шүдтэй, шүдгүй янхнууд минь үлдэх нь энэ гэрт үлдэг, явах нь яв гээд байсан. Би Отэй хэрэлдээ ч үгүй гарч ирсэн. Д, Д хоёрыг аваад гарч ирсэн. Захын тэнд явж байтал Б ирээд бид хоёр манай гэрт таксидаад очсон. Манай гэрт очоод Б бид хоёр мах шулж янзлаад Пыг дуудсан. Пманай гэрт нэг хоол идчихээд гарч яваад бид нар нэг пиво уухаар болсон. Тэгээд Б Птой гараад пиво авч орж ирсэн. Тэр пивийг уугаад байж байтал ПБ руу залгаад би гарч байна гэхээр нь Б бид хоёр урдаас нь гараад дэлгүүр орж 2 сав 2.5 литрийн ногоон савтай пиво авсан байсан. Тэр пивийг уугаад байж байтал Оийн гэрт очиж инээчихээд ирье гэж Б хэлсэн. Тэгээд бид нар Оийн гэр рүү явсан. Оийнд ортол манай нөхөр баруун талын орны урдуур унтаж байсан. Би нөхрийгөө очоод сэрээх гэтэл намайг чи яах гэж ирсэн пизда вэ гэхээр нь би гадаа байсан. Өдөр намайг зодох гээд байхаар нь би айгаад гэрийн гадаа байж байтал гал асаад О гараад ирсэн. Түүний араас Г гарч ирээд галыг нь унтраасан. О гэртээ орох гэснээ Стэй гараад явсан. Бид нар мөн тэндээсээ гэртээ харьсан. Би гэрт шатаж байсан галыг унтраасан. Би нэг их согтоогүй байсан. Б бас нэг их согтоогүй байсан. Хэрэг гарах өдөр 13 цагийн үед түлээ хөрөөдсөн. Хэн Оийг шатаасан болохыг би мэдэхгүй, би гэрийн гадаа байсан. Надад бензин үнэртээгүй, би бензин үнэртэж байна гэж хэлсэн эсэхээ санахгүй байна. Цагаан өнгийн цахилгаан хөрөө Бгийн дүү Ггийн хөрөө байгаа юм. Манай гэрийн гадаа цагаан өнгийн цахилгаан хөрөө байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 186-188 хуу/ 
Яллагдагч Л.Бгийн мэдүүлсэн: ...Миний үйлдэл тохирч байна. Би дээрх гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 196-197 хуу/ 
Яллагдагч Л.Бгийн дахин мэдүүлсэн: ...Би 2017 оны 11 сарын 21-ний өдөр төрсөн ах Дгийн гэрт байж байхад манай нөхөр Д рүү Г залгаад манай нөхрийг дуудаад манай нөхөр гараад явсан. Өдөр 15 цагийн үед шиг санагдаж байна, цагийг нь сайн мэдэхгүй байна, Ц өөрийн нэг найз руугаа залгаад Дг асуусан. Тэгээд удалгүй Ц руу нөгөө найз нь залгаад танай нөхөр энд байгаа гэсэн байх. Ц намайг наадуул чинь Огэрт байгаа юм байна гэсэн. Тэгээд намайг хоёулаа явчихаад ирье гээд тэдний гэрээс гараад бид хоёр зам дээрээс такси бариад явсан. Тэгээд О гэх айлын гадаа ирэхэд Г, Д 2 хашааных нь үүдэн дээр байсан. Тэгээд би өөрийн 1 нас хүрээгүй хүүгээ тэврээд тэдний гэрт ороход Сгэх хүүхэн үүдээ татаад оруулахгүй байсан. Тэдний гэрт ороход О баруун талынхаа орон дээр унтаж байгаад сэрээд намайг нөхөртөө гологдсон хүүхэн, нөхрөөсөө жижигхэн биетэй, алаа дэлгэсэн янхан минь гэх мэтээр намайг болон Цг доромжилсон. Намайг хүүхдээ тэвэрсэн байж байхад цохиж авсан. Шүдтэй, шүдгүй янхнууд минь гээд бид хоёрыг доромжлоод гэрээс гараад гэрийнхээ үүд рүү дагуулаад явсан. Тухайн үед Счиний буруу гээд хаалга руу явж байхдаа хэлээд байсан. Гэрийн гадаа гарч ирээд Д, Д нарыг Ц дагуулаад гарсан. Би тэнд үлдээд Дийн дүү Дг дуудсан, тэгтэл ирсэн. Тэгээд тэдний гэрт Д, О нар хэрэлдээд байсан. Би гадаа байсан болохоор сайн мэдэхгүй байна. Д энэ О гэдэг хүүхэн нь намайг галын хайчаар цохих нь ээ гэсээр гарч ирсэн. Тэгээд би Цтай дахин уулзаад тэдний гэрт очсон. Тэдний гэрт мод хөрөөдөөд дараа нь би Пруу залгасан бөгөөд танай нөхөр Огэрт байна гэтэл наадах чинь урд шөнө гэртээ ирж хоноогүй, би ажлаа тараад очъё гэж хэлээд оройхон хүүхдээ дагуулсаар ирсэн. Тэдний гэрт Ц, Пбид гурав, Пын 5 настай хүүхэд, Цгийн охин Цэрэндэжид бид нар байсан. Тэгээд би гурвуулаа пиво уух уу гэтэл тэр хоёр тэгье гэж зөвшөөрсөн. Пнадтай хамт гэрээс гараад би Цтай хамт пиво ууна гээд дэлгүүр орж “Сэрүүн” гэх 2.5 литрийн пиво авсан. Тэрийгээ уунгаа бид хоёр ойр зуурын зүйл яриад сууж байсан. Би утсаа аваад хартал миний утас руу П15 удаа залгасан байсан. Тэгээд буцаагаад Пруу залгатал би очих гэж байна гэсэн. Ц эгч одоо би пиво авч өгнө гээд мөн Птой уулзахаар гарсан. Дэлгүүр орж бид гурав 2.5 литрийн 3 сав “Сэрүүн” нэртэй пиво авсан. Тэгээд буцаж Дгийн гэрт орж нөгөөх 3 сав пивоо уусан. Тэр дундуур бид гурав Огийн гэрийг шатаачих уу, тэгвэл тэдний гэрт орогнож, архидахгүй шүү дээ гэж хэлэлцэж байсан. ПЦ эгч, бид хоёрт хэлэхдээ тэдний гэр орон хүн орох аргагүй аймар муухай гэсэн, Г надад тэгж хэлж байсан гэх мэтийн зүйлүүдийг яриад сууж байхдаа би босоод тэдний шүүгээнээс шүдэнз авсан. Гадаа гараад гэрийн баруун талд байсан хүслийн ундааны саванд цахилгаан хөрөөнөөс нь бага зэрэг хэмжээг нь хараагүй бензин авсан. Гэрт дахин ороод пиво уугаад бид нар гарцгаасан байсан. Би ямартай ч бензинээ гадуур хувцасныхаа халаасанд хийгээд гарсан. Нэг мэдэхэд нэг машинд сууж байсан. Тэр такси байх, нэг залуу юун бензин бэ гэхэд Ц бид нар мод хөрөөдсөн юм, тэгээд л үнэртэж байгаа гэж хэлсэн. О гэх хүүхний гэрийн гадаа бид нар буусан. Тэр гэрт ороод би унтраалга хайгаад явж байгаад олоод гэрлийг нь асаах гэтэл асахгүй байсан. Гэрэлд харахад манай нөхөр хоймроор хэвтэж байсан. Би нөхрийгөө харчихаад гэрийн үүдэнд зогсож байгаад баруун талын ор руу бензин цацаад шүдэнз асаагаад шидсэн. Тэгтэл О шатаад гэрээс гараад явсан. Пгэрийн хойморт манай нөхөр цээж нүцгэн байна, энэ гэр дотор бичлэг хийх юмсан гээд байсан. О гэрээс гараад гүйсэн. Тэр С нэг нь үсдээд гараад ирсэн байсан. Би тэгээд л юу болсон болохыг санахгүй байна. Би бараг тасарсан юм уу, шоконд орсон байсан. От туслах эсэхээ мэдэхгүй байсан байх. Би орон гаран байсан. Зарим зүйлээ санаад, заримыг нь санахгүй байна. Би Оийг шатаана гэж бодоогүй, гэрийг нь шатаана гээд бензин цацаж шүдэнз зурсан. Би Дгийн гэр дотор шүүгээнээс шүдэнз авсан. Огийн гэрийг шатаана гэж хэлж байгаад авсан. Гэрийн гаднаас бензиныг авахад Дгийн охин Цэрэндэжид асаагуурны гэрэл тусгаж өгсөн. Тэд нар бензин цацаж шатаана гэснийг мэдэж байсан. Шатаахад би шатаасан. Нөгөөх 2 бол намайг согтуу байхад бензин, шүдэнз аваад халаасандаа хийхийг мэдсэн. Намайг болиулаагүй явсан. ...Дгийн хөрөө байх. Би Огийн гэрийг шатаах талаар ярьсан...гэх мэдүүлэг /ххийн 198-200 хуу/ 
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11035 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Шинжилгээнд ирүүлсэн “adidas” гэсэн нэртэй саарал өнгийн цамц, “WORLD CHAMPS adidas” гэсэн хар өнгөтэй цамц, хар өнгөтэй хөхөвч тус бүрт шатах тослох материалын агуулга илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “Coca cola company” гэсэн ягаан шошготой хуванцар саванд шатах тослох материалын агуулга илэрч байна. 2. Ямар төрлийн /бензин, салъяарк/-ийг нарийвчлан тогтоох техникийн боломжгүй байна. 3.4. Манай лабораторийн хүрээнд хамаарахгүй...гэх дүгнэлт /ххийн 123 хуу/ Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 514 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ч.Оийн биед ар нуруу, зүүн өгзөг, зүүн гуяны ар дээд, хажуу хэсэг, зүүн суганы урд хэсэг, зүүн бугалганы дотор хэсэг, баруун бугалганы ар дээд, баруун шууны гадна хажууг хамарсан биеийн нийт гадаргуугийн 23 %-ийн талбайг хамарсан IIIIIА зэргийн түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 131 хуу/ 
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 511 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Л.Бгийн биед хамрын нуруунд цус хуралт, зүүн ташаа, өвчүүний бүдэрхийд жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Жижиг зулгаралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 147 хуу/ 
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 512 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.Ц.Цгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 151 хуу/ Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 510 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ч.Пын биед тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, дээд үүдэн 2 шүдний ломбо унасан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүдний ломбо унах нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 153 хуу/ 
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 235 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ч.О нь ар нурууг бүхэлдээ хамарсан, зүүн ташаа, өгзөг бүхэлдээ, зүүн гуяны ар дээд, хажууг хэсэгчлэн хамарсан, зүүн бугалганы дотор хажуу, зүүн суганы урд хэсэг, баруун бугалганы ар дээд талд хэсэгчилсэн, баруун шууны гадна хажууд хэсэгчилсэн түлэгдлийн сорвитой байна. 2. Дээрх сорви гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүснэ. 3. Эдгээр нь урьд өмнөх 517 тоот дүгнэлтэд тусгагдсан биеийн нийт гадаргуугийн 23%-ийн талбайг хамарсан II-IIIА зэргийн түлэгдсэн шархнаас үүссэн сорви байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөхгүй. Гоо сайхан алдагдсан эсэхийг тогтоохгүй. Зүүн дал, баруун мөрний ар хэсэг, зүүн ташаа, зүүн өгзөг, зүүн бугалганы дотор дээд хэсэг, зүүн суганы доод хэсэгт үлдсэн арьсны түвшингээс дээш төвийсөн, улаан ягаан өнгийн хатуу, үрчгэр сорвинууд нь ердийн явцаараа бүдгэрч арилахгүй...гэх мэдүүлэг /2 хх-ийн 06-07 хуу/ 
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09 хуу/ Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 хуу/ 
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 24 хуу/ 
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25 хуу/ 
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 27 хуу/ 
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 16-18 хуу/ 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 157 хуу/ 
2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 72 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 163 хуу/ 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 217-218, 219-220, 221-222, 223-224 хуу/ 
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 227-229 хуу/ 
Тодорхойлолт /хх-ийн 95 хуу/ 
Нэхэмжлэх /хх-ийн 283-284 хуу/ 
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 124, 10-11, 13-14, 19, 26, 115, 124 хуу/ 
Эмчилгээтэй холбоотой баримтууд /2хх-ийн 13-29 хуу/ 
Шүүхэд шинээр гаргасан өгсөн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт зэрэг 10 хуудас баримт зэрэг болно. 
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд оршин суух иргэн Ч.Оийг гэртээ унтаж байхад нь бензин цацан шатааж, эрүүл мэндэд нь онц харгис хэрцгийгээр бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хохирогчийн бие махбодид шаналал зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд иргэн Л.Б, Ч.Пнарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна. 
Шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.Пнар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд оршин суух иргэн Ч.Оийг гэртээ унтаж байхад нь онц харгис хэрцгийгээр, иргэн Л.Д, Б.Д, Л.Г, Н.Снарын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бензин цацан шатааж, иргэн Ч.Оийн бие махбодид зовиур үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч Ч.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “нэг дуг хийгээд сэртэл манай гэрт хаалга онгойлгоод 3 хүүхэн яахаараа та нар энд байж байдаг юм бэ гээд орилсон. Тэгтэл манай гэрт бензин үнэртэж эхэлсэн. Би шууд босч иртэл /босох гээд өндийгээд суутал/ гал нүүр рүү манас хийгээд ассан. Би босоод шатаад байна гээд орилтол хэн ч миний араас гарч ирээгүй. Би шороон дээр хөрвөөгөөд бархирч орилж байхад Г гарч ирээд доош нь харуулж цамцыг салгасан. Шатаад байж байхад тэр 3 хүүхний хэн нь ч туслаагүй. С гадаа гарч зодож байсан, орилолдоод байсан. Миний нуруу тэр чигээрээ, хонго зүүн талаараа, 2 суга, хөхний доогуур, гарын шуу, чихний ар тал түлэгдсэн, намайг шатаасан гэх Б, Ц, Пнар эмчилгээг хийлгэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 30-35/, /хх-ийн 38-40/, “2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Хануй инж нийтийн байрны урд талд Өлөнгийн цехийн хашаан дотор О шатаад гэрээс гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/, гэрч Н.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “тэр гэрийн баруун талын хатавчинд нь Б зогсоод байсан. Бгийн хажууд зогсож байтал орон дээр унтаж байсан эмэгтэй юун бензин гэрээс үнэртээд байна гэсэн. Тэгэхээр нь би Бг юу үнэртээд байна, Б юу болж байнаа гээд асуутал зүгээрээ би араас чинь гарлаа, чи гарч бай гэсэн. Тэгээд би гарах гээд босгоор нь хөлөө давуултал гэрт гал гарсан. Би тэр даруй Бг түлхээд аваад гартал нэг эмэгтэй ар нуруунаасаа шатаад гараад ирсэн. Тэгтэл миний араас Г гарч ирсэн. Би гэрт ороод шатаж байсан хөнжил, гудсыг гаргаад гэрт дахин ортол дахиад нэг гудас шатаж байсан байх, би тэр даруй шатаж байсан юмыг гаргаж байтал Б шатаана гээд орилоод намайг түлхээд яах гэж ирсэн юм бэ, намайг битгий хориод бай, би наад гэрийг чинь шатаана гээд байсан. Б шатаасан. Би гэр дотор байхад Оийг бензин үнэртээд байна гэхээр нь юун бензин үнэртээд байнаа Б гэтэл, зүгээр найз нь ингээд гарлаа гэсэн. О гал гарахад гэрээс гарч ирсэн. Араас нь Г гарч ирээд барьж авч, газар хөрвөөлгөөд унагаж галыг нь унтраасан” гэх мэдүүлэг /хх-ийн 51-54/, гэрч Л.Дгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн “би нэг сэрэхэд Огийн орны гудас, хөнжил нь шатсан бөгөөд би гүйгээд гартал О гадаа байсан. Б, Ц, Пнар гал тавьж Ог шатаасан гэж мэдэж байна. Оийг бид нартай хардаад аль эсхүл өдөр хэрэлдсэн дээрээ юм бодсон байх. Тэгээд л Б, Ц, Пнар шатаах асуудалд хүрсэн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 65-68/, гэрч Т.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “замдаа тэр хөдөөний залуу машин чинь зүгээр үү бензин үнэртээд байна гэхээр нь би миний машин зүгээр та нараас бензин үнэртээд байна уу гээд асуутал Ц гэх эгч тийм, би өдөр түлээ хөрөөдсөн юм, надаас бензин үнэртэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би цааш явж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хануй инж нийтийн байрны урд тэр гурван эмэгтэйг буулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73/, гэрч Л.Тмөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би 2017 оны 11 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн үед шиг санагдаж байна, он сарыг нь яг сайн санахгүй байна, би өөрийн ажил болох Архангай аймгийн “Тэнгэр” төв гэх буудлын галчийн ажлыг хийж байсан. О Сгэх эмэгтэйн хамт манай ажил руу орж ирсэн. Орж ирэхдээ Снь цамцтайгаа Отээ куртикээ өгсөн байсан. Орж ирэхдээ намайг хүмүүс шатаачихлаа гээд гал руу ойртохгүй байсан. Учир нь өмсөж байсан куртик нь нүл бензин үнэртэж байсан. О намайг хүмүүс шатаачихлаа, би галаас чинь хол сууя гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83/, гэрч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “шөнө нэг мэдэхэд эмэгтэй хүн орилохоор нь би сэрсэн. Тэгтэл О хойд талаасаа шатаж байсан. Намайг гадаа гарахад О гадаа гарсан байсан. Ц, Пнар хамт архи уугаад хамт шатаах зорилгоор очсон гэж бодож байна. Ядаж хамт шатаагаагүй бол манай эхнэрийг шатаана гэж байхад нь болиулах байсан гэж би бодож байна. Харин гал гарсны дараа бензин үнэртэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 84-87, гэрч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “Оийг шатах үед гэр дотор бүгд байсан. Харанхуй байсан болохоор яг хаана байсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ гэр дотор П, Г, Д, Ц, С, Б, О нар байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/, гэрч Н.Сийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “тэгтэл шөнө хүн орилох шиг болсон. Тэгээд нүдээ нээгээд хартал Оийн нуруу хэсэг нь гал дүрэлзээд гараад явсан. Араас нь би гараад хүүе эд нар хүн алчихлаа гээд орилтол Г гарч ирээд Оийг шатаж байхад галыг нь унтраасан. О бид хоёр гарч “Тэнгэр” төвийн галч дээр ирээд түргэн тусламж, мөн цагдаа дуудсан. Өдөр Отэй хэрэлдээд байсан хүүхнүүд л гал тавьсан байсан. Нөхрүүдтэйгээ О бид хоёрыг явалдсан гээд л шатаах болсон гэж бодож байна. Тэр хүүхнүүд гал тавьсаны маргааш нь гэр цэвэрлэхэд ундааны сав бензин үнэртсэн байдалтай гэрийн баруун талын орны хөлд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 90-93/, гэрч Л.Гын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “юу билээ гээд босоод хартал Оийн гэрийн баруун талд хойд талаасаа шатаж байсан. Тэгснээ гэнэт өөрөө ухас хийгээд гүйгээд гарсан. Би араас нь гараад цасан дээр Оийг дараад өмссөн байсан хувцсыг нь салгасан. Дээд талаараа хөх өнгийн цамц байна уу, подволк байсан уу, тэрийг нь тайлсан. Хөхөвч нь бол тайлагдаад унасан байх. Намайг сэрэхэд гэрээс бензиний үнэр үнэртэж байсан. Намайг Оийн араас гүйгээд гарахад бензин үнэртэж байсан. Манай найз Д, Д нарын эхнэр, манай эхнэр 3 ирсэн, хардалтаас болоод ирж хэн нэгэн нь шатаасан байх. Манай эхнэр ПДгийн эхнэр Ц, Ц, Дийн эхнэр Б нар Оийг шатаасан гэх хэрэгт холбогдсон гэж бодож байсан. О гадагшаа гарч гүйгээд би араас нь гарч цасан дээр хөрвөөлгөж галыг унтраасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 96-98, 99-100/, гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Оийг П, Ц тэр гурав шатаасан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 101-103/, Ц.Цгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “тэгтэл тэр гэр дотроос гал асаад О гэх хүүхэн шатаад гараад ирсэн. Г тэр хүүхний араас гарч ирж унагаад цасан дээр хэвтүүлээд галыг унтраасан. Тэгээд гэр дотроос шатаж байсан гудаснуудыг шидээд гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 104-108/, Л.Бгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “бид гурав тэдний гэрт тэр пивийг уунгаа би тэдний гэрийг очоод шатаачих уу гэсэн чинь тэр хоёр зөвшөөрсөн байх. Би тухайн үед тэдний гадна байсан Панта гэх усан үзэмний ундааны жижиг савыг авсан. Тэнд байсан нэг цагаан өнгийн цахилгаан хөрөөнөөс бензин авсан. Тэгээд би нэг хэсэг гадаа явж байгаад бензиний үнэрт ч юм уу салхинд ч юм уу цохиулаад нилээн согтсон бөгөөд нөгөө авсан савтай бензинээ халаасандаа хийгээд таксинд суусан. Тэгээд өдрийн байсан Огэрт ирээд би тэдний гэрт утасны гэрэл тусгаад орсон. Би авч очсон бензинийг гэрийн баруун талын ор руу баруун гараараа цацаад авч ирсэн шүдэнз зураад шүдэнзээ шидсэн. Тэгтэл гал пүк гээд л шатсан. Тэгтэл нэг хүүхэн шууд босоод ирсэн бөгөөд тэр хүүхэн О байсан. Тэгэхэд Г Оийн араас гараад галыг унтраасан. О намайг шатаачихлаа гээд л орилоод байсан. Би анх энэ архичдыг орогнуулаад байдаг гэрийг шатаана гээд л гарсан. Би бензин цацсан, шүдэнз зурж бензин рүү шидсэн. Тэр хоёр намайг бензинтай явж байсныг мэдэж байгаа. Тэгээд болиулаагүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-62/, Г.Пын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “өдөр очиход О гээд хүүхэн бид хоёрыг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан гээд ээлжлээд надад яриад байсан. Б тэгж ярьж байх зуураа Огийнд очоод тэд нарыг шатаачих уу гээд хэлэхээр нь би чи юу яриад байнаа гэсэн чинь тэгвэл яадгийн Оийг хорлочихмоор байна гээд 1-2 удаа давтаад хэлсэн. Тэгээд тэр гэрт очиж уугаад сууж байхад Б хойшоо Огэрт очоод тэд нар унтаж байна уу гээд унтаж, хэвтэж байвал сайхан байна уу, эхнэрээс чинь өөр хүн гоё байна уу гэж хэлээд инээгээд гараад ирье гэх мэтийн зүйл ярьж байсан. Тэгээд Б тийшээ явъягээд яриад байсан. Зам руу гараад гараа өргөтөл нэг цагаан өнгийн жижиг тэрэг ирж авсан. Тэр таксины жолооч нь машинаа жолоодож нэг залуу хажууд нь суусан 20 гаруй насны залуучууд байсан. Тэр урд сууж байсан залуу та гурваас бинзен үнэртээд байна гэсэн. Би та хоёроос бинзен үнэртээд байна гэж хэлсэн чинь тэр 2 зэрэг шахуу бид 2 мод хөрөөдсөн гэж хэлсэн. Би өөрийн нөхрийг сэрээх гээд дуудаад цохиод алгадаад байж байхад гэнэт пүк гэж дуугараад гал гарсан. Гал гарахад үүдэнд Б зогсож байсан, гал гараад гарахад нь нөхрийгөө маш хүчтэй цохисон. Тэгэхэд манай нөхөр сэрээд шатаж байгаа О гараад гүйсэн. О шатаачихлаа гээд орилоод л гүйгээд гарсан. Гадаа гараад манай нөхөр Оийг дарж аваад галыг унтраасан. Би таксины залуу бензин үнэртэж байна гэж хэлэхээр хажуу тийшээ үнэрлэхэд Бгаас бензин үнэртэж байсан. Би Бг гал тавьсан гэж сэжиглэж байна, шатаачих уу гээд л яриад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 75-79/, Ч.Пын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “Таксинд суугаад явтал та нараас бензин үнэртээд байна гэж хэлэхээр нь би нөгөө хоёроос та хоёроос бензин үнэртээд байгаа юм уу гэтэл мод хөрөөдсөн юм гэж Ц хэлээд тэр 2 инээгээд байсан. Удалгүй Оийн гадаа очсон. Б тэр хашаан дотор ороод гэр рүү нь түрүүлж орсон, би Бг дагаад орсон. Ц миний араас орж ирээд утасныхаа гэрлийг тусгасан. Би нөхрийгөө дуудаж байхад миний ард талд гэрийн баруун талд пүк гээд гал асаад гэрийн баруун талд унтаж байсан О шатаад гараад гүйсэн, Б гэрийн үүдэнд зогсож байсан. Би нөгөө шатаж байсан гудас, хөнжил зэргийг гаргаж шидэж байтал Б буцаж өшиглөөд гэрийг нь шатаагаад хаяна гээд байсан. Өдөр Б шатаачихъя, тэр хавиар камер байгаа болов уу гэж надаас асууж байсан. Би тэгэхээр нь мэдэхгүй гэсэн. Оийг хорлоно гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 175-177/, Ц.Цгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин мэдүүлсэн “Тэр пивийг уугаад байж байтал Оийн гэрт очиж инээчихээд ирье гэж Б хэлсэн. Тэгээд бид нар Оийн гэр рүү явсан. ...Гал асаад О гараад ирсэн. Түүний араас Г гарч ирээд галыг нь унтраасан, тэгээд буцаж Дгийн гэрт орж нөгөө 3 сав пивоо уусан. Тэр дундуур бид гурав Огийн гэрийг шатаачих уу, тэгвэл тэдний гэрт орогнож, архидахгүй шүү дээ гэж хэлэлцэж байсан. ПЦ эгч, бид хоёрт хэлэхдээ тэдний гэр орон хүн орох аргагүй аймар муухай гэсэн, Г надад тэгж хэлж байсан гэх мэтийн зүйлүүдийг яриад сууж байхдаа би босоод тэдний шүүгээнээс шүдэнз авсан. Гадаа гараад гэрийн баруун талд байсан хүслийн ундааны саванд цахилгаан хөрөөнөөс нь бага зэрэг хэмжээг нь хараагүй бензин авсан. Гэрт дахин ороод пиво уугаад бид нар гарцгаасан байсан. Би ямартай ч бензинээ гадуур хувцасныхаа халаасанд хийгээд гарсан. Нэг мэдэхэд нэг машинд сууж байсан. Тэр такси байсан нэг залуу юун бензин бэ гэхэд Ц бид нар мод хөрөөдсөн юм, тэгээд л үнэртэж байгаа гэж хэлсэн. О гэх хүүхний гэрийн гадаа бид нар буусан. Би нөхрийгөө харчихаад гэрийн үүдэнд зогсож байгаад баруун талын ор руу бензин цацаад шүдэнз асаагаад шидсэн. Тэгтэл О шатаад гэрээс гараад явсан. Би Оийг шатаана гэж бодоогүй, гэрийг нь шатаана гээд бензин цацаж шүдэнз зурсан. Би Дгийн гэр дотор шүүгээнээс шүдэнз авсан. Огийн гэрийг шатаана гэж хэлж байгаад авсан. Гэрийн гаднаас бензиныг авахад Дгийн охин Цэрэндэжид асаагуурын гэрэл тусгаж өгсөн. Тэд нар бензин цацаж шатаана гэснийг мэдэж байсан. Шатаахад би шатаасан. Нөгөөх 2 бол намайг согтуу байхад бензин, шүдэнз аваад халаасандаа хийхийг мэдсэн. Намайг болиулаагүй явсан. Би Огийн гэрийг шатаах талаар ярьсан, тэр гэр дотор байхад Э би бензин цацаад шүдэнзээ автал Б юу болоод байна гээд намайг гэрээс гаргах гээд байсан. Тэгж байснаа болиод би шүдэнзээ зурсан. Тухайн гэр дотор ПүрэвОчир, Ц, Э, бид 4 байсан. Э надтай хамт байсан. Тэр хоёр нь гэрийн хойд талд байсан. Намайг Э гал тавихыг мэдээд болиулах гээд байсан. Нөгөө хоёр нь бол юу болохыг л хүлээгээд байсан. Гэмт хэрэг гарахад Ц, Пнар гэр дотор байсан. Би шүүгээнээс шүдэнз аваад гадуур хувцсаа өмсөөгүй байхдаа гарч бензин аваад гэрт орж куртикээ өмсөөд гаднаас авсан бензинээ халаасандаа хийгээд тэд нартай гарсан. Ундааны саванд бензин хийсэн болохыг тэд нар харж байсан. Би гэрийг нь шатаана, тэгээд инээчихээд ирье гэж хэлсэн. Би тэдний гэрийг шатаачихаад очиж юу хийж байгааг нь хараад инээчихээд ирье гэж хэлээд шүдэнз, бензинийг аваад тэдний гэрээс гарсан. Гэмт хэрэг үйлдэх гэж байгааг бүгд дэмжээд хамт явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 186-188, 198-200, 201- 203/, хохирогч Ч.Оийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 131/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 235 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 06-07/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-09/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Шүүгдэгч Ц.Ц нь мөрдөн байцаалтын явцад, шүүгдэгч Ч.Пнь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед “энэ гэмт хэргийг Л.Б ганцаараа үйлдсэн, бид хоёр энэ гэмт хэрэгт оролцоогүй” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь шүүгдэгч Л.Б нь Ц.Ц, Ч.Пнартай архи ууж байхдаа Оийн гэрийг шатаана, түүнийг хорлоно гэж ярьж байсан, мөн такси хөлслөөд явж байхад бензин үнэртэж байгаа талаар бүгд мэдсэн, хохирогч Оийн гэрт гал гарч байхад хэн нь ч туслаагүй бөгөөд харин ч гэрт Н.С бүлэглэн зодож байсан гэх нөхцөл байдлуудаар, мөн хохирогч Ч.Оийн “би бензин үнэрлээд сэрээд өндийх гэтэл миний араас гал гарсан, тухайн үед миний харснаар саарал куртик өмссөн Пгэрийн дотор хатавчинд миний орны хөлд зогсож байсан, миний харснаар 3 хүүхэн байсан бөгөөд хоёр нь С үснээс нь чирээд гаргасан, намайг шатаж байхад тэр 3 хүүхний хэн нь ч араас гарч ирээгүй, туслаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/, гэрч Н.Э “таксины жолооч юун бензин үнэртээд байна гэхэд Ц нь өдөр Б мод хөрөөдсөн, тэгээд л үнэртсэн байх гэсэн. Оийг шатаж байхад Б, П, Ц нар тусламж үзүүлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51-54/, гэрч Т.Мын “Замд та нараас бензин үнэртээд байна уу гэхэд Ц эгч тийм ээ би өдөр түлээ хөрөөдсөн, надаас бензин үнэртэж байгаа гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73, Г.Пын гэрчээр мэдүүлсэн “Б Оийг хорлочихмоор байна, тэд нарыг шатаачих уу гэж 1-2 удаа давтаж ярьсан, таксинд Бгаас бензин үнэртэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 75-79/, Г.Пын яллагдагчаар мэдүүлсэн “тэр таксинд суугаад явж байтал та нараас бензин үнэртээд байна гэж хэлэхэд Ц мод хөрөөдсөн юм гэж хэлээд Б тэр хоёр инээгээд байсан. Өдөр Б шатаачихъя тэр хавиар камер байгаа болов уу гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 175-177/, гэрч Н.Сийн “Оийг шатаж байхад Пгээд байсан хүүхэн нь үсдээд өшиглөсөн, Д салгаагүй бол тэр хүүхнүүд намайг их зодох байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 90-93/, шүүгдэгч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “бид гурав Огийн гэрийг шатаачих уу, тэгвэл тэдний гэрт орогнож архидахгүй шүү дээ гэж хэлэлцэж байсан. ПЦ эгч бид хоёрт хэлэхдээ тэдний гэр хүн орох аргагүй аймаар муухай гэх мэтийн зүйлийг яриад суух байхад би босоод тэдний шүүгээнээс шүдэнз авсан. Гадаа гараад гэрийн баруун талд байсан хүслийн ундааны саванд цахилгаан хөрөөнөөс нь бага зэрэг бензин авсан. ...О шатаад гэрээс гараад явсан, Пгэрт хойморт манай нөхөр цээж нүцгэн байна, энэ гэр дотор бичлэг хийх юмсан гээд байсан. Би Дгийн гэр дотор шүүгээнээс шүдэнз авсан. Огийн гэрийг шатаана гэж хэлж байгаад авсан. Тэд нар бензин цацаж шатаана гэснийг мэдэж байсан. Гэрийн гаднаас бензин авахад Дгийн /Цгийн/ охин Цэрэндэжид асаагуурын гэрэл тусгаж өгсөн. Нөгөө хоёр бол намайг согтуу байхад бензин, шүдэнз аваад халаасандаа хийхийг мэдсэн. Намайг болиулаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 198-200/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна. 
Тухайн гэмт хэргийг үйлдэхэд гэрч Н.Э хамт явсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байгаа боловч түүнийг тухайн гэмт хэрэгт бүлэглэж оролцсон нь эргэлзээтэй /сэдэлт, санаа зорилго, оролцооны хувьд/ байх тул Н.Э Л.Б, Г.П, Ц.Ц нарт холбогдох хэрэгт бүлэглэж оролцсон эсэхийг шалгуулахаар прокурорт буцаах шаардлагагүй, шүүгдэгч нарт холбогдох хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 
Яллагдагч Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Хуучин хүнсний үйлдвэрийн Өлөнгийн цехийн хашаанд иргэн Л.Б, Ч.Пнарыг гал тавьж, хүн шатаалаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас бие махбодид нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч Ч.Пын мэдүүлсэн “Тэрний дараа бид нар С зодоод, би С үсдээд салтал Д өөдөөс ирээд намайг толгойн хэсэгт нэг удаа гараараа хүчтэй цохисон. Тэгээд би тэдний гэрээс шууд гараад явсан. Миний учирсан гэмтлийг тэр орой Д үүсгэсэн. Бид нарыг тэнд ирж асуудал тарьсан болохоор зодсон байх. Д гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/, Л.Бгийн гэрчээр мэдүүлсэн “манай нөхөр Д намайг нэг удаа хамарт цохисон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-62/, гэрч Л.Дгийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “Д нь Б, Пнарыг биеийнх нь аль хэсэгт цохисон талаар би хараагүй. Гэхдээ цохисон гэж яриад байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 65-68/, гэрч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Г галыг нь унтрааж манай эхнэр Б, П, Ц нар С зодож байхад нь тэр хүүхнүүдийг нэг, нэг цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 84- 87/, гэрч Н.Сийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “тэгээд би хүн аллаа гээд чанга орилтол гэрээс Д гарч ирээд тэр хүүхнүүдийг нэг, нэг удаа цохиж аваад надаас салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 90-93/, Ч.Пын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн” Дт нэг удаа цохиулаад гадагшаа гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 175-177/, Л.Бгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 511 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 147/, Ч.Пын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 510 дугаартай шинжээчийн дүгнэлт гэх дүгнэлт /хх-ийн 153/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Иймд шүүгдэгч Зовогт Л Б, Х овогт Ц Ц, М овогт Ч Пнарыг бүлэглэн онц харгис хэрцгийгээр бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хохирогчийн бие махбодид шаналал зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Жав овогт Б Дийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
 Шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.Пнар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв. 
Шүүгдэгч Л.Б, Ц.Ц нар нь бага насны хүүхэдтэй, шүүгдэгч Г.Пнь жирэмсэн болох нь хэрэгт авагдсан Ц.Цгийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картад 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 07 цаг 52 минутанд төрсөн талаарх тэмдэглэл, Г.Пын жирэмсэн эмэгтэй хяналтын хөтөч картын лавлагааны хүснэгтийн хуулбар, шүүгдэгч Л.Бгийн хүү болох 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн Дийн Балжинням, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Дийн Оргилболд нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул дээрх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой байна. 
Хохирогч Ч.О нь арьс нөхүүлэх эмчилгээний зардал 15 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 5 сая төгрөг нэхэмжилснийг энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах боломжгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь одоогоор хохирогч Ч.О нь арьс нөхүүлэх, эмчилгээ, хагалгааг хийлгээгүй байгаа, мөн сэтгэл санааны хохирлыг тооцож гаргуулах эрх зүйн зохицуулалтгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Ц, Л.Б нар нь эмчилгээ, сувилгаа, байрны бүх зардлыг гаргаж, түүнээс гадна Л.Б нь бэлнээр 3.100.000 төгрөг, Ц.Ц нь 100.000 төгрөг өгсөн талаар талууд маргахгүй байх тул гэмт хэргийн улмаас түлэгдэж шатсан эд зүйл, хохирогчийн өмсөж явсан хувцасны үнэ 265.000 төгрөгийг төлөгдсөн гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.О нь дээрх 265.000 төгрөгийг нэхэмжлээгүй болно. 
Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх явцад бензинийг нь хийж авсан гэх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө нь гэрч Л.Дгийн эзэмшлийнх болох нь шүүгдэгч Ц.Ц, Л.Б нарын мэдүүлгээр нотлогдож байх тул уг хөрөөг эзэмшигч Л.Дд буцаан олгож, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ч.Оийн өмсөж байсан шатсан цамц 1 ширхэг, хөхөвч 1 ширхэг, подволк 1 ширхэг, мөн шатсан ундааны сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 
Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Б.Дт холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.5, 1.7, 1.8, 3, 4, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь: 
1. Шүүгдэгч Зовогт Л Б, шүүгдэгч Х овогт Ц Ц, шүүгдэгч М овогт Ч Пнарыг бүлэглэн онц харгис хэрцгийгээр бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хохирогчийн бие махбодид шаналал зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Жав овогт Б Дийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт шүүгдэгч Ч.Пыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Ч.П, Ц.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.Пнарт шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.Пнар нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй. 
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөг эзэмшигч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 07 дугаар багийн 51-5109 тоотод оршин суух Зовогт Л Дд буцаан олгож, хохирогч Ч.Оийн өмсөж байсан шатсан цамц 1 ширхэг, хөхөвч 1 ширхэг, подволк 1 ширхэг, мөн шатсан ундааны сав 1 ширхэг зэргийг устгасугай. 
8. Шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ч.Оийн нэхэмжилсэн 20.000.000 /хорин сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ч.О нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хохирлыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Ц.Ц, Ч.П, Б.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй. 
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 


                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ